Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03525

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03525

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Рокмон бюлдинг оффис 401 тоот хаягт байрлах, К/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 214 тоотод оршин суух Батхаан овогт На П /РД: Н/,

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 27 дугаар байр, 214 тоотод оршин суух Ажийхан овогт Лх Б /РД: 1/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Кболон Н.П нарын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эн

Хариуцагч Н.Пийн өмгөөлөгч Э.Тү

Нарийн бичгийн дарга О.Ою

 

Хариуцагч Н.П, Л.Б нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.Пид холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.П, Л.Б нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Ү, Н.П нар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай гэрээг байгуулж 80.000.000 /наян сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4%-ийн зээлж авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаартай барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 28 байрны 132 тоот хаягт байрлах 114,96 м.кв. талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2015 оны 12 сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдүүлэгч талаас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай зээлийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөг, 2015 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр 30.000.000 /гучин сая/ төгрөг нийт 80.000.000 төгрөгийг Пийн 5003394289 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Л.Ү, Н.П нар зээл авсан өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрөөс нэг төгрөг ч төлөөгүй, мөн зээлдэгч Л.Ү нь гэрээнээс гарах болсон учир 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2015/150 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл нийт 161.340.000 төгрөгийг Н.П нь хариуцан төлөхөө зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/20177/155 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан.

Зээлдэгч нь 2015 оны ЗГ2015/150 дугаартай зээлийн гэрээний дагуу 80.000.000 төгрөг авч өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн зээлийг төлөөгүй, зээлийн нэг сарын хүү 3.200.000 төгрөг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 76 сарын хүү 243.200.000 төгрөг төлөх тооцоо гарч байгаа ба 2017 оны ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаагаар зээлийн хүүг тооцож нэхэмжилж байгаа тул үндсэн зээл 80.000.000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76.800.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.540.000 нийт 161.340.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ба зээлдэгч нь161.340.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БГ2015/150 дугаартай барьцааны гэрээний дагуу бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн 15 хороо, Рапид харш. Махатма Ганди гудамж 28 байрны 132 тоот хаягт байрлах 114.96 м.кв. талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Н Н.П нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь дансандаа хүлээн авсан ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. 80,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүтэй холбоотой тооцоо үнэн.

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй холбогдолгүй. Н.П болон Кнь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон боловч энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, түүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Анх нэхэмжлэл гаргахдаа хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөг зээлдүүлсэн гэж байсан боловч тайлбар нь өөрчлөгдөж 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

2015 онд байгуулагдсан гэрээний хугацаа 12 сараар байгуулагдсан ба гэрээнд зээлийн хүү 26,021,479 төгрөг байхаар заасан байхад 24 сарын хүү 76,800,000 төгрөгөөр тооцох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч 80,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2015 оны Зээлийн гэрээний үүрэг 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болж, барьцааны гэрээ дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүрэг дуусгавар болсон.

Зээлийн хүүг 81,340,000 төгрөг болсныг ойлгохгүй байна. Дуусгавар болсон үүргээ шаардсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох хугацаатай байсан. Үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж, зээлийн төлбөрийг барагдуулахаар шүүхэд хандаж байсан баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Н.П болон кХХК-ууд нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 161,340,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон.

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.П, Л.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 28 дугаар байрны 132 тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн.

Кнь уг зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд 161,340,000 төгрөгийн зээлийг шилжүүлж, зээлийг бодитоор олгоогүй болох нь зээлдэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Зээлийн гэрээний дагуу зээлийг бодитоор олгоогүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль бус. Иймд эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 28 дугаар байрны 132 тоот хаягт байрлах 114,96 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, Барьцааны гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байна. Хэдийгээр гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч хариуцагчид мөнгө олгогдоогүй учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа :Л.Ү, Н.П нар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 28 дугаар байрны 132 тоот хаягт байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй ба зээлдэгч Л.Гнь зээлийн гэрээнээс гарах болсон учир зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нийт 161,340,000 төгрөгийг Н.П нь хариуцан төлөхөө зөвшөөрч зээл болон барьцааны гэрээг байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу зээл олгоогүй ч зээлийн төлбөрийн үнийн дүн дээр харилцан тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө бүртгэлтэй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээл, барьцааны гэрээг үндэслэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ2017/155 дугаар Зээлийн гэрээ /хх-5-8/, мөн өдрийн БГ2017/155 дугаар Барьцааны гэрээ /хх-9-11/, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-12/, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ2015/150 дугаар Зээлийн гэрээ /хх-39-42/, мөн өдрийн БГ2015/150 дугаар Барьцааны гэрээ /хх-43-44/, Капитал ББСБ ХХК-ийн Хаан банк ХХК дахь 5122020126 тоот харилцах дансны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-45/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

6. Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж 28 дугаар байрны 132 тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-26, 78-79/, Н.Пийн Хаан банк ХХК дахь 5003394289 тоот харилцах дансны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-27-28/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

 

7. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/07972 дугаар захирамжаар  Хаан банк ХХК-аас хариуцагч Н.Пийн 5003394289 тоот харилцах дансны 2015 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулан /хх-36-37/, мөн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/11293  дугаар захирамжаар иргэн Б.Болдбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр асуусан. Капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нанзаддоржийн гэх 99992436 дугаарт 2020-2022 он хүртэл хадгалагдсан мессеж-д үзлэг хийсэн, хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Н.П зээлийн гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлдэгч Н.П нь зээлдүүлэгч кХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 80,000,000 төгрөг шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан, энэ өдрөөс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн тул зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:  Зээлдүүлэгч Кнь зээлдэгч Н.Птой 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний зүйл болох 161,340,000 төгрөгийг зээлдэгч талд бодитоор шилжүүлээгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байна.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийгээгүй, харин 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан учир хүчин төгөлдөр гэрээ юм гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.П, Л.Ү нартай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч тал болох Кнь 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч тал болох Н.П, Л.Ү нар нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

6.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр кХХК, Н.П, Л.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Л.Б. Н.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

7. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан, хүчин төгөлдөр гэж үзлээ.

 

8. Кнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Пид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

9. Мөн нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.Птой 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч кХХ нь 161,340,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч Н.П нь зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

10. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч кХХК, хариуцагч Н.П, Л.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Л.Б, Н.П нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх10-12/

 

11. Талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор зээлийн үлдэгдэл дүнд буюу үндсэн зээл 80,000,000 төгрөг, 24 сарын зээлийн хүү 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг шинэчилсэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс бодитоор 161,340,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй талаар тайлбарлаж, энэ үйл баримтын талаар маргаагүй.  

 

12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны /-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана гэж тус тус заасан.

 

13. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн заалтад нийцээгүй буюу өмнө байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл дүн болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээр шинээр гэрээ байгуулан, дахин хүү тооцсон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

14. Иймд нэхэмжлэгч Кболон Н.Пийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх ба уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн мөн өдрийн барьцааны гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хариуцагч Н.Пийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

15. Зээлдэгч Н.П нь кХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хувьд, уг гэрээний дагуу зээлдүүлэгч тал зээлийн гэрээний зүйл болох 80,000,000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, харин зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хэмжээгээр бүрэн төлсөн болохоо баримтаар нотлоогүй.

 

16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй.

 

17. Тус зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд, талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гурван жилийн хугацааг тоолоход 2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна.

17.1. Зээлдэгч Н.П нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулах агуулгатай хүсэлт гаргаж байсан болох нь гэрч Б.Болдбаатарын “Н.П гүйцэтгэх захиралтай ирж уулзаж, Л.Ү гэх хүнийг гэрээнээс хасаж, өөрөө зээлийг төлөхөөр болж зээлийн гэрээг шинэчилж байгуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 84 тал/ -ээр тогтоогдож байх тул зээлдэгч Н.П нь зээлдүүлэгчид баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолоход нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.Птой байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар байна.

17.2. Түүнчлэн, дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талуудын зээлийн төлбөрийн талаар харилцсан мессэж-д үзлэг хийсэн тэмдэглэлээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Хариуцагч Н.Пийн гэх үүрэн холбооны 99990411 дугаараас кХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нанзаддоржийн гэх үүрэн холбооны 99992436 дугаарт:

  • “Хөдөө ирсэн байна, хагас бүтэн сайнаас очно”

Хариу зурваст 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

  • “УБ-т ирсэн юм уу, хэзээ уулзах юм бэ, худлаа үнэн хэлээд явахаа больчих л доо”

2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

  • “Поо уулзана гэсэн яасан бэ, зээлээ төл л дөө, энэ асуудлаа шийдээд 2 тийшээ болчихмоор байна, утас шөрмөсөө авчих л даа” гэжээ.

Дээрх баримтаас үзэхэд кХХК-ийн зүгээс зээлээ төлөхийг шаардсан байх бөгөөд зээлдэгч Н.П уулзана гэсэн атлаа уулзаагүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч талаас уг баримтыг аливаа хэлбэрээр няцаагаагүй. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардаж, зээлдэгчээс уулзахаар холбогдсон атлаа уулзаагүй нөхцөл байдлыг зээлдэгч баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолоход нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

18. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдүүлэгч Кнь зээлдүүлэгч Н.Поос үндсэн зээл 80,000,000 төгрөг, нэхэмжлэлийн хүрээнд сарын 4 хувийн зээлийн хүү 3,200,000 төгрөгийг 2 жилийн хугацаагаар тооцож 76,800,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,540,000 төгрөг, нийт 161,340,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

19. Нэхэмжлэгч Кнь зээлдэгч Н.П, Л.Ү нартай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.Поос шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох зохицуулалттай нийцсэн.

 

20. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн хувьд, кХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/110 дугаартай “Л.Ү, Н.П нар нь кХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2015/150 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Б, Н.П нарын өмчлөлийн Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /З-2206026515 №000271462/-ыг барьцаалсан. Зээлдэгч нар нь тус зээлээ бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн албан бичгийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн албанд гаргасан байна.

 

21. Нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.Птой 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйлээс татгалзсан болох нь улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар кХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон. Мөн талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Кнь хариуцагч Н.П, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

22. Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Поос зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч кХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Н.П, Л.Б нарт холбогдох улсын бүртгэлийн Ү №000271462 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах кХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Кболон Н.Пийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ, Кболон Н.П, Л.Б нарын хооронд байгуулагдсан БГ2017/155 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү №000271462 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч кХХК-нд даалгаж шийдвэрлэв.

 

23. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Поос улсын тэмдэгтийн хураамжид 964,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч кХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,120,249 төгрөг гаргуулж хариуцагч Н.Пид олгохоор хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг баримтлан хариуцагч Н.Поос зээлийн гэрээний үүрэгт 161,340,000 /нэг зуун жаран нэгэн сая гурван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч кХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч Н.П, Л.Б нарт холбогдох улсын бүртгэлийн Ү №000271462 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах кХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан Кболон Н.Пийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ2017/155 дугаартай зээлийн гэрээ, Кболон Н.П, Л.Б нарын хооронд байгуулагдсан БГ2017/155 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн Ү №000271462 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр 132 тоотод байрлах 114,96 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч кХХК-нд даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Поос улсын тэмдэгтийн хураамжид 964,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч кХХК-нд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,120,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч кХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,120,249 төгрөг гаргуулж хариуцагч Н.Пид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ