Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2023/00568

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* /*******/

Хариуцагч: *******, *******, өөрийн байранд байрлах ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 1.910.871.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Ж. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНХАУ-ын иргэн ******* нь 2015 онд ******* ХХК-тай хамтарч ажиллахаар болж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түүний эзэмшлийн МY-007976 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, нүүрсний уурхайд хөрөнгө оруулахаар болоод 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хөрөнгө оруулалт хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нүүрс олборлолтын гэрээ хийхээр Эрдэнийн Хөгжил ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн  //-тай гэрээ байгуулсан. Б тал нь гэрээнд заасан нөхцөл журмынхаа дагуу Уурхайн ажил эхлүүлэх бүхий л зардал, татр, хураамж, ажилчдын цалин, хоол хүнс, шаардлагатай хөрөнгөөр санхүүжүүлж, үүнийхээ дагуу уурхайн тоног төхөөрөмж машин механизм зэргийг харилцан гаргаж, төрийн захиргааны байгууллагатай харилцах уурхайн бичиг баримтыг хуулийн шаардлага хангах ажлыг хариуцах, Б талын үйл ажиллагаанд хяналт тавьж хамтарч ажиллахаар болсон. 2015 оны 8 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нүүрс олборлож эхэлсэн. Олборлосон нүүрсний орлогоос А тал 1 тонн нүүрс тутамд 20 юань төлөхөөр болсон. Бусад орлогыг Б тал гэрээнд зааснаар ахаар тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд эхний хөрөнгө оруулалт 3,916,500 юань буюу монгол төгрөгөөр 1,872,783,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Үүнд: уурхайн олборлолт явуулахад шаардагдах бэлтгэл ажлын бүхий л зардал төлбөрүүд ажилчдын цалин, татр зэрэг зардал багтсан. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэхэд уурхайн олборлосон нүүрс 12,800 тонн болсон. Үүнээс 800 тонныг борлуулж ******* авсан. 1 тонн нүүрсийг 85,000 төгрөгөөр борлуулж байсан. ******* нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ар гэрийн шаардлагаар Хятад улс руу явж, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буцаж ирэхэд ******* ХХК нь танайхтай гэрээ байгуулсан  энд байхгүй, уурхайн дарга өөрчлөгдсөн гэж хэлээд уурхай руу нь оруулаагүй. Ингээд энэ ажилд оролцуулаагүйгээс болж маргаан үүссэн. Иймд ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж тус компанид оруулсан хөрөнгө болох 1,092,183,000 төгрөг нийт олборлосон 12800 тонн нүүрс борлуулсны орлого 12800*70000=896,000,000 төгрөг /896,000,000 төгрөгөөс 1 тонн тутамд 20 юань д олгох 77,312,000 төгрөг хасаж/ -өөс 818,688,000 төгрөг нийт 1,910,871,000 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Хэрэгт байгаа маргааныг үүсгээд байгаа 2 гэрээ байдаг. Тус гэрээг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болон 2015 оны 11 дүгэр сарын 13-ны өдрийн гэрээгээр талуудын хооронд харилцаа үүссэн гэж үзээд байдаг. Тухайн гэрээг ******* ХХК-ийг итгэмжлээгүйгээр төлөөлсөн гэх хүний хийсэн гэрээ биш. Гэрээний оролцогч нэг тал нь гэх Хятад иргэн байдаг. Тухайн үед ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Тэгэхээр бол ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш. Талуудын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээ хууль ёсны шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Орчуулгаар танилцахад хамтран ажиллах хэлбэрийн шаардлагын хувьд ашиглалтын талаарх зохицуулалтыг хийгээгүй байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны гэрээнд дарагдсан ******* ХХК-ийн тамга нь одоогийн ******* ХХК ашиглаж байгаа тамга биш гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тодорхой хэмжээний ажиллах хүч оруулж ирсэн. Хөрөнгө оруулж ирсэн гэж хэлдэг. Гадаадаас хөрөнгө оруулж байгаа тохиолдолд гадаадын хөрөнгө оруулах тухай хуульд зааснаар Монгол улсад оруулж ирсэн хөрөнгийг хууль ёсны дагуу мэдээлэх үүрэгтэй. Тэр их хэмжээний мөнгийг улсын хилээс зүгээр авч орж ирэхгүй бөгөөд оруулж ирж байгаа зорилгоо хууль ёсны байдлаар мэдүүлж байж орж ирнэ. Иймд тухайн хөрөнгө оруулалт нь хууль ёсны байдлаар орж ирсэн хөрөнгө оруулалт биш юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр уурхай гэж яригддаг ба энэ хэргийн хариуцагч нь ******* ХХК мөн үү гэдэг. ******* ХХК ашиглалтын лицензийн хувьд ******* ХХК гэдэг нэрээр байдаг. гэх нэр байхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгөөд байгаа санхүүгийн анхан шатны баримтууд гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлагыг хангаагүй. Орчуулагдаад гарч ирэхдээ гэх нэртэй уурхай гарч ирдэг. Тиймээс уурхайн нэр орчуулагдсан нь ******* ХХК-тай холбоогүй гэж харж байна. Оноосон нэр орчуулагдахгүй байж болно. Гэхдээ тухайн баримтууд ******* ХХК-ийн нэрээр орчуулагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ (1 хавтаст хэргийн 07-09 дугаар хуудас),

3.2 Монгол Улсын Налайх хөгжлийн нүүрсний уурхайн цалин (1 хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

3.3 Бүгд Найрамдах Хятад ард улсын тариалангийн банкаар хийсэн дансны гүйлгээ, хөдөлмөрийн гэрээ, тооцооны баримтууд (1 хавтаст хэргийн 15-250 дугаар хуудас, 2 дугаар хавтас 01-193 хуудас),

3.4 Монгол Улсын Баочанг нүүрсний уурхайн ажлын ээлжийн тайлан монгол хэл дээр орчуулсан баримт (03 дугаар хавтаст хэргийн 134-250 хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 01-215 хуудас)

3.5 Монгол Улсын Баочан нүүрсний уурхайн бригадын ажлын тайлан (05 дугаар хавтаст хэргийн 200-219)

 

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

 

4.1 ******* ХХК-ийн дүрэм (2 дугаар хавтаст хэргийн 212-217),

4.2 Туршилтаар нүүрс олборлох гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 219-220),

4.3 Нийслэлийн Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 52 дугаар тогтоол (2 дугаар хх-ийн 225-232 хуудас),

4.4 БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ******* ХХК-ийн дүрэм (05 дугаар хавтаст хэргийн 06-11 хуудас)

4.5 Хариуцагч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баримтууд (05 дугаар хавтаст хэргийн 150-153 хуудас),

4.6 Хариуцагч ******* ХХК-ийн 2015 оны 3, 4 дүгээр улирлын орлогын тайлан (05 дугаар хавтаст хэргийн 220-226 хуудас)

 

5. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд

 

5.1 Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/3035 дугаартай албан бичиг, Туршилтаар нүүрс олборлох гэрээ, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай 52 дугаар тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 225-232 хуудас)

5.2 Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-03/2911 дүгээр албан бичиг, хэмжилтийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 16-18 хуудас)

5.3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/620 дугаар албан бичиг, машин механизм битүүмжилсэн тухай баримтууд (03 хавтаст хэргийн 35-59 хуудас)

5.4 Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оы 07 дугаар сарын 06-ны өдрийн 12/419 дүгээр албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 61-67 хуудас)

5.5 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6000 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 91-101 хуудас),

5.6 Гранд инженеринг ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/071 дүгээр Ажлын тайлан (3 дугаар хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас)

5.7 Налайх дүүргийн татрын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/113 дугаар албан бичгээр олгосон ******* ХХК-ийн 2015 оны 2, 3 дугаар улирлын орлогын албан татрын тайлан (05 дугаар хавтаст хэргийн 20-26 хуудас)

5.8 Гэрчээр мэдүүлэг өгсөн -гийн өгсөн мэдүүлэг (05 дугаар хавтаст хэргийн 39-47 хуудас)

5.9 Шүүх хуралдааны тэмдэглэл Сиди 1 ширхэг зэрэг баримтууд цугларсан байна.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Юу Жан Мао /*******/ нь хариуцагч ******* ХХК-иас хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө 1.910.871.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ... БНХАУ-ын иргэн би БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, ******* ХХК-ийн захирал тай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хөрөнгө оруулсан..., гэрээгээр би уурхайн бүх хөрөнгө оруулалтыг, ******* ХХК уул уурхайн тоног төхөөрөмж зэргийг хариуцан нүүрс олборлохоор тохиролцсон. Намайг БНХАУ-руу хэд хоног яад ирсний дараа уурхайн ажилд оруулаагүй тул хөрөнгө оруулсан 1,092,183,000 төгрөг, нүүрс олборлолтын орлого 818,688,00 төгрөг нийт 1,910,871,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулна...гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу гэрээ байгуулах эрхтэй этгээд нь Ва байсан, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэх нь тухайн үед манай хувьцаа эзэмшигч байсан, хөрөнгө оруулалтын мөнгө манай компанийн дансанд ороогүй... хэмээн тайлбар гаргаж маргаж байна.

4.Зохигч тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх, хөрөнгө оруулалтын мөнгийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 1 дүгээр хавтаст хэргийн 7-09 дүгээр хуудаст агдсан Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ, 2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар хуудаст агдсан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Туршилтын журмаар нүүрс олборлох, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хятад хэл дээрх Туршилтаар нүүрс олборлох гэрээ зэргийг баримтаар гарган өгч, холбогдох хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулсан, гарсан зардал, татр хураамж төлсөнтэй холбоотой баримтыг гаргаж өгчээ. (1 хавтаст хэргийн 15-250 дугаар хуудас, 2 дугаар хавтас 01-193 хуудас 03 дугаар хавтаст хэргийн 134-250 хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 01-215 хуудас), (05 дугаар хавтаст хэргийн 200-219)

 

6. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12/419 дүгээр албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2786893 дугаартай ******* ХХК нь 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд 2 гишүүнтэйгээр бүртгэгдсэн, үүсгэн байгуулагчаар , / /, //, ын нар бүртгэгдэж, итгэжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь

-2006.06.12-2009.05.18-ны өдрийг хүртэл //

-2009.05.18-2018.01.04-ний өдрийг хүртэл / Ва/

-2018.01.04-2018.04.10 -ны өдрийг хүртэл Наsi

-2018.04.10-2018.04.10 нар бүртгэгдэж, одоо 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс // захирлаар нь ажиллаж байгаа болох нь (3 дугаар хавтаст хэргийн 61-67 хуудас, 05 дугаар хавтаст хэргийн 150 хуудас) хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

7.Хариуцагч ******* ХХК нь Ашигт малтмалын дугаар бүхий 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй ашигт малтмал олборлодог болох нь 5 дугаар хавтаст хэргийн 151-153 дугаар хуудаст агдсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

8.Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа гэрээ байгуулсан компаний захирлаар ажиллаж байгаагүй, 1.182.783.000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид орж ирээгүй, гэрээнд заасан хугацаанд 12.800 тн нүүрс олборлоогүй, эрүүгийн журмаар шалгаад баримтаар тогтоогдоогүй гэж хэмээн тайлбарлах ба нэхэмжлэгч талаас Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаар Прокурорын тогтоол, Туршилтаар нүүрс олборлох гэрээ /2 дугаар хавтас 252 хуудас/, Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 07-09/, туршилтаар нүүр олборлох гэрээ /2 хавтас хэргийн 219-220 хуудас/зэргийг үндэслэл болгож байна.

9.Хэрэгт шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 874 дүгээр захирамж (3 хавтаст хэргийн 77 хуудас)-аар хэрэгт баримтаар агдсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хятад хэл дээр хийгдсэн Туршилтаар нүүрс олбоглох гэрээнд дарагдсан ******* ХХК гэсэн тамга ******* ХХК-ийн тамгатай тохирч байгаа эсэхийг шинжлүүлэхээр шинжээч томилоход хэрэгт агдсан хятад хэл дээрх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ нь ******* ХХК-ийн тамга биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

10.Дээрх хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч той 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Туршилтаар нүүрс олборлох гэрээ байгуулсан гэх тухайн 2017-2018 онд компанийн 97, 69 хувийн хувьцаа эзэмшиг байсан хэдий ч 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь БНХАУ-ын гэх БНХАУ-ын иргэн байсан байна. /3 дугаар хавтаст хэрэг 63 хуудас/

11.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.гэж зааснаас үзвэл ******* ХХК-ийг 2015 онд төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс алиа гэрээ хэлцэл байгуулах эрхтэй этгээд гүйцэтгэх удирдлага буюу Ва байсан болох нь тогтоогдож байна.

12.Талууд 2015 оны 8 дугаар сарын 29, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулсан Туршилтаар нүүрс олборлох гэрээ, Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээнүүддээ хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, оролцогчдын хураамж, хувь, хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа, гэрээ цуцлах үндэслэлүүдийг заасан нэхэмжлэгч ******* нь 300.000 юаныг мөнгөн хэлбэрээр, мөн уурхайн үйл ажиллагаа явуулахад гарах зардлыг хураамж хэлбэрээр төлөхөөр, нүүрсний уурхай нь уурхайн тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрөл буюу үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамж төлөхөөр тохирсон хэдий ч уг гэрээнд нэг талаас нэхэмжлэгч нөгөө талаас НАЛАЙХ ХӨГЖИЛ НҮҮРСНИЙ УУРХАЙ ГЭХ хуулийн этгээд уг гэрээний харилцаанд оролцсон, хэрэгт агдсан ажилчдын цалин, татр, ажилчдын визний зардал, ажилчдын хоол, үйл ажиллагаатай холбоотой урсгал зардал, уурхайн заср, сэлбэг хэрэгсэл, уурхайн бэхэлгээ мод, цахилгааны төлбөр, хураамж зэрэг баримтад Монгол улсын БАОЧАНГ нүүрсний уурхайн баримтууд агдсан байна.

13.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг ба хэрэгт агдсан зохигчийн маргаж буй Туршилтаар нүүрс олборлох гэрээ, Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ, хөрөнгө оруулалтын зарцуулалтын баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

14.Иймд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч гийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх үүрэг бүхий этгээд гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нүүрсний уурхай нь ******* ХХК-д хамааралтай, ******* ХХК-тай гэрээ байгуулсан, түүнд хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уурхайд олборлосон нүүрсний хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулсан боловч шүүхээс томилогдсон шинжээч уурхайн ам дарагдаж дотогш орж хэмжилт хийх ямарч боломжгүй, газрын гадаргаас уурхайн гүн рүү хэмжилт хийх техник тоног төхөөрөмж байхгүй үндэслэлээр дүгнэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-д шинжээчийн зардал 2.500.000 төгрөг төлсөн байна.

16.Нэгэнт шинжээч дүгнэлтээ гаргаагүй тул 3 дугаар хавтаст хэргийн зардлын баримтаас тооцоолж 2500,000 төгрөгөөс зарцуулсан зардал болох 1,705,172 төгрөгийг хасаж тооцон үлдэх 794,828 төгрөгийг Гранд инженеринг ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

17.Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын байгуулсан гэрээтэй холбогдуулан шүүхийн харьяаллын талаар маргасан боловч уг шүүх хуралдаанд энэ тухай маргаагүй болохыг, мөн уг хэрэгт шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 739 дүгээр захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ агдсан, уг арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.

18.Нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,712,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч ******* /*******/ -гийн хариуцагч ******* ХХК-д холбогдох 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* /*******/-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,712,305 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар шинжээч ХХК-иас 794.828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******т олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын шатны журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА