Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00917

 

 

 

 

 

 

 

 

 2022          10           13                                          001/ХТ2022/00917

 

... /... /-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00217 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1773 дугаар магадлалтай,                                                                                                                                   

... /... /-гийн нэхэмжлэлтэй

“... ” ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... /... / нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00217 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хариуцагч “... ” ХХК-аас 92,349,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... /... /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,818,522,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... /... /-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,017,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “... ” ХХК-аас 619,695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... /... /-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээч ... ” ХХК-иас 1,432,000 төгрөгийг, хариуцагч “... ” ХХК-иас 533,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунгэрэлд олгож шийдвэрлэжээ. 

            3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1773 дугаар магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2020/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 217 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.17-ны өдрийн 1773 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн” үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг тус тус үндэслэн 92,349,000 төгрөгийг, 3 дах заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 533,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчаас хууль зүйн үндэслэлгүй төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн, талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэсэн, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2015.08.29, 2015.11.13-ны өдрийн их хэмжээний хэлцэл буюу гэрээг хариуцагч байгууллага, түүний эрх бүхий этгээдтэй хууль журмын дагуу байгуулаагүй, Хятад Улсын 3 иргэний хоорондын харилцаа байхад хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн. 2015.08.29-ний гэрээг Налайх хөгжил нүүрсний уурхай гээд ...  нэг талд нь, нөгөө талд нь нэхэмжлэгч, харин 2015.11.13-ны өдрийн гэрээнд Налайх хөгжил нүүрсний уурхай гээд ... , нөгөө талд нь нэхэмжлэгч, мөн ... гэдэг оролцогч байдаг. Гэтэл Налайх хөгжил уурхайг “... ” ХХК, ... -г хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч 2015.11.13-ны өдрийн гэрээний 1 дэх заалтад байгаа 300,000 юанийг хариуцагчид хэзээ өгсөн. Монгол төгрөгтэй харьцах ханш хэд болох баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байхад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр боллоо. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ашиглалтгүй болсон уурхайн аманд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж захирамжилсан бөгөөд нэгэнт шинжээч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоор байтал шинжээчийн зардалд төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах 2,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж гэж үзэж хуваарилж, түүнийхээ бараг 5-ны 1 хэсгийг хариуцагчид ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, давж заалдах гомдлын агуулгаа бүрэн дэмжинэ.

Хоёр. Магадлалын үндэслэлд хариуцагчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хэрэгт аваагүй, эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх тодруулаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тодорхой баримтуудын орчуулгад гарын үсгийн тайлал орчуулагдаагүй гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгааг хуульд нийцэхгүй гэж үзнэ. Учир нь хэрэгт авагдсан 2016.08.29, 2015.11.13-ны гэрээнд гарын үсэг зурсан ...  нь хариуцагчийн хөрөнгө оруулагч гэдэгтэй талууд маргаагүй, “... ” ХХК-ийн ашиглалтын талбайд нэхэмжлэгч ... ашиглалгүй аманд олборлолт хийхээр ирж ажиллаж байсантай хариуцагч маргаагүй, гагцхүү энэ гэрээний нөхцөлийн талаар хариуцагч байгууллага хэлэлцэж тохироогүй, 2 хятад иргэд хоорондоо тохирсон асуудал гэж тайлбарласантай холбогдуулан хариуцагчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хэрэгт авагдсанаар хэргийн шийдвэрлэлт, хариуцагчийн эрх зүйн байдалд өөрчлөлт орохгүй, шүүхээс энэ баримтыг гаргуулах шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээрх гарын үсгийн тайллыг шүүхийн журмаар дахин орчуулга хийлгэж, тайлах шаардлагагүй. Учир нь магадлалд заасан үндэслэлээр нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй билээ. Энэ асуудлаар хяналтын шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож тодорхой тайлбарлах болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ... /... / нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө 1,092,183,000 төгрөг, ашиг 818,688,000 төгрөг, нийт 1,910,871,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба тэрээр “...3,916,500 юань буюу 1,872,783,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нүүрс олборлон хамтран ажиллахаар тохиролцсон боловч гэрээ хэрэгжих хугацаанд ар гэрийн шалтгаанаар БНХАУ руу явж ирснээс хойш ажилд оролцуулаагүй тул гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө болон нүүрс борлуулсан орлогын хамт гаргуулна гээд, 2015.08.29-ний өдрийн “Туршилтаар нүүрс олборлох гэрээ”, 2015.11.13-ны өдрийн байгуулсан “Нүүрсний уурхайд олборлолт хийх гэрээ”-г үндэслэл болгосон байна.

Хариуцагч нь “...гэрээ байгуулсан ...  компанийн захирлаар ажиллаж байгаагүй, 1,182,783,000 төгрөгийн хөрөнгө оруулалт компанид орж ирээгүй, гэрээнд заасан хугацаанд 12,800 тн нүүрс олборлоогүй, эрүүгийн журмаар шалгаад баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагч “... ” ХХК-аас 92,349,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... /...  /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,818,522,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Хэрэгт 2015.08.29-ний өдрийн “Туршилтын журмаар нүүрс олборлох гэрээ” авагдсан байх ба уг гэрээг нэг талаас “Налайх хөгжил нүүрсний уурхай”, нөгөө талаас ... нар байгуулсан байна. Энэхүү гэрээний нэг тал болох “Налайх хөгжил нүүрсний уурхай” нь “... ” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй нүүрсний уурхай болох талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс “...хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу”, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулсантай холбоотой гарсан зардал, татвар, хураамж төлсөнтэй холбоотой хэргийн 1 дүгээр хавтасны 101-108, 110-166, 168-233, 235-246, 248-250, 2 дугаар хавтасны 1-189 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хятад хэл дээр үйлдэгдсэн баримтууд байх бөгөөд орчуулга хийхдээ уг баримтуудыг бүрэн орчуулагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “...бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шийдвэрлэх боломжгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

8. “...хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1773 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 636,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                 Н.БАЯРМАА            

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД