Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

*******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0384/Э/001/2020/0287

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Батсүх

                      Хохирогчийн өмгөөлөгч               Н.Баттунсаг

Шүүгдэгч                                        *******

                                                       *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч               З.Энхтуяа, П.Батжаргал

                 Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолтой *******гийн *******, ийн , ын нарт холбогдох 201509000748 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Энхтуяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, “Ган хүдэр орд” ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, *******, *******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******гийн *******. /******* регистрийн дугаартай/

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, , од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй овогт ийн . / регистрийн дугаартай/

3.Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 04-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, , од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй овогт ын . /регистрийн дугаар /

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн кассын нярваар ажиллаж байсан *******тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******, кассын нярваар ажиллаж байсан ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12.357.653 төгрөгийг завшиж, "Дархан ус суваг" ХК-д 157.554.815.32 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт,  

-шүүгдэгч *******ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3.829.114.85 төгрөгийг тус тус завшиж, "Дархан ус суваг" ХК-д 149.026.277.17 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт, 

-шүүгдэгч *******ийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирал *******, тус компанийн кассын нярав ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшиж, "Дархан ус суваг" ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчилж,

-Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1.т заасан хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч *******аас 41.649.987 /дөчин нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуун наян долоо/ төгрөг, шүүгдэгч *******ээс 36.005.093 /гучин зургаан сая таван мянга ерэн гурав/ төгрөг, шүүгдэгч *******аас 54.007.640 /тавин дөрвөн сая долоон мянга зургаан зуун дөч/ төгрөгийг тус тус гаргуулж “Дархан-Ус суваг" ХХК-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 16.480.237.42 /арван зургаан сая дөрвөн зуун наян мянга хоёр зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар *******, *******, ******* нараас тус бүр 3.773.334 /гурван долоон зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож,

-Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассын бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассын бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, *******ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэрэгт хавсаргаж,

-шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийн гаргасан 148.142.957 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, зөвхөн шүүгдэгч нарын "Дархан ус суваг"-д ажилласан хугацаанд үндэслэн сохроор хувилан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр хохирлыг хувилж төлүүлсэн нь шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь 54.007.640 төгрөгийг хувьдаа авч завшсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхийн үндэслэл болгосон "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь асуултын хариултад "Дахин шинжилгээгээр хэн, ямар албан тушаалтан, хэчнээн төгрөгийг хариуцах эсэх, мөн хамтран хариуцах талаарх үндэслэлийг тогтоох боломжгүй" гэж дүгнэсэн байхад баримтаар нотлогдоогүй хохирлыг гаргуулсан нь хуульд нийцээгүй, тухайн дутагдал нь бэлэн мөнгөний кассын нярваас дутагдсан, кассын нярав нь эд хөрөнгийг бүрэн хариуцах эд хариуцагч мөн байхад зөвхөн үүрэгт ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр хохирлыг хувилж төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтын *******т холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Надад ял шийтгэл оногдуулахдаа тус эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд “санхүүгийн байгууллагын шинжээчид болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдэд’’ уг хугацаанд гаргасан санхүүгийн зөрчлүүдийг хүн тус бүрээр гаргах боломжгүй, энэ нь санхүүгийн ажилтнуудын ажлын сахилга, хариуцлага, бичиг баримтуудын хөтлөлт, эмх цэгц туйлын хангалтгүйгээс үүдэлтэй байна гэсээр байхад илт зөрүүтэйгээр гурван шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хохирлыг хувааж төлүүлэхээр ногдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие өмнө нь тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан шинжээч нараас *******ын хувийн шинжтэй зардал байна гэсэн 12.357.653 төгрөгийг тухайн үед нь бүрэн төлж барагдуулсан болно.

Энэхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох материалууд, дүгнэлт гаргасан санхүүгийн аудитын байгууллагуудын шинжээчид, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, эд хариуцагчийн эрх үүргийн тухай Сангийн сайдын журам зэрэг нь кассын бэлэн мөнгийг хэн хариуцдаг, хэрхэн захиран зарцуулдаг талаар тов тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд энэхүү мөнгөний дутагдал нь миний хувьдаа завшсан мөнгө биш бөгөөд тухай үед ажиллаж байсан ерөнхий ня-бо, кассын нярвуудын ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас үүссэн санхүүгийн алдаа, дутагдал юм.

Иймд энэ удаагийн Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт заасан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг үндэслэн 41.649.987 төгрөгийг ******* надаас гаргуулж “Дархан-Ус суваг” ХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье ... гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

..Шүүгдэгч ******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4., 20.2.5., 20.2.6.д заасан ерөнхий нягтлан бодогчийн үүргээ биелүүлж байсан нь тогтоогдсон. Хэрэгт 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооллогын баримтаас бусад тооллогын баримтууд үрэгдэж алга болсонд *******ийн буруу байхгүй юм. Учир нь: *******ийн мэдээллийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад АТГ-ын мөрдөгч 2016.01.04-ний өдөр “Дархан-ус суваг” ХК-ийн санхүүгийн баримтыг *******д буцааж хүлээлгэн өгч, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр *******ийг ажлаас халж, сэжигтэн ******* нь ажилдаа үлдсэн нь нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Аудитын газраас 2015 оны 6-р сард “Дархан Ус суваг” ХК-ийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн / 4-р хх 20-28/ боловч кассын бэлэн мөнгөний дутагдлын талаар уг аудитын дүгнэлтэд ямар нэг заалт байхгүй. Гэтэл ШШҮХ-ийн 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар шинжээчийн дүгнэлтийн 1-р хавсралтад 2014 оны 10 дугаар сард 73.187.301 төгрөгийн дутагдал, 2014 оны 12 сард 66.752.630 төгрөгийн дутагдал байсныг тооцож гаргасан байна. Гэтэл уг дутагдлыг гүйцэтгэлийн аудит илрүүлж чадахгүй байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10.т заасныг зөрчиж, аудитын дүгнэлтээс зөрж, бэлэн мөнгөний дутагдлыг нярав дээр бүртгэх эрх тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******т байгаагүй.

Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөх талын дээрх нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар, хэрхэн үгүйсгэж байгаагаа заагаагүй, шүүгдэгч *******ийг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас” гэж хуулийн зүйл, заалтыг заалгүй бүдүүн баримжаагаар түүнийг буруутгаж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Анхан шатны шүүх хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар “ ...учирсан хохирлыг шүүгдэгч нарт хариуцуулан тооцохдоо тэдний ажилласан хугацаанд үндэслэн шүүгдэгч *******ээс нийт хохирлын 25 хувьтай тэнцэх хэмжээний буюу 36.005.093 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Учир нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг гагцхүү Иргэний хуулийн гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэдэг. Тухайлбал: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.т бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”., 497.2.т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаас үзэхэд кассад бэлэн мөнгөний дутагдал гаргасан этгээд нь тодорхой байхад уг гэм хорыг учрахад ямар ч оролцоо байхгүй, нэг төгрөгийн ч ашиг олоогүй, харин зөрчлийг илрүүлсэн, хохирол дутагдлыг төлүүлэх гэж ажилласан боловч ямар ч үр дүнд хүрэхгүй болохоор Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан *******т хариуцуулах нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд батлан нотолж шийдвэрлэдэг гэж ойлгож байлаа... Гэхдээ бүлэглэсэн, хувьдаа завшсан нь хавтаст хэргийн баримтаар нотлогдоогүй байхад яллах дүгнэлт үйлдэж яллаж болдгийг харлаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Иргэний нэхэмжлэлийг тогтоосон шийтгэх тогтоолын 4 дэх заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хохирлыг төлүүлэхдээ баримтад үндэслэл тогтоох байтал ажилласан хугацаагаар тогтоосон нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй. 125 тоот шинжээчийн дүгнэлтэд хүн бүрээр хохирол тогтоосон баримт огт байдаггүй. Харин ч хүн тус бүрээр тогтоох боломжгүй гэж дүгнэлттэй тусгасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хавтаст хэрэгт тусгагдсан хохирол төлбөрийг төлсөн. Тухайн мөнгийг хариуцаж байсан этгээд төлөх ёстой гэж миний зүгээс үзэж байгаа. Ажил мэргэжилдээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр хохирол төлбөрийг төлүүлэх нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хохирол төлбөрийг төлөх этгээд бол кассын нярав ******* юм гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хавтаст хэрэгт миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогддоггүй. Харин цагаатгах  баримтууд хавтаст хэрэгт олон авагдсан байгаа. Хавтаст хэрэгт *******ийн оролцсон нэг ч үйлдэл холбогдол байхгүй.  Анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн боловч тэрхүү үндэслэлээ тодорхой заагаагүй. Авлигатай тэмцэх газраас тооллогын баримтыг *******д шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл тэр баримт одоо байхгүй. *******ийн хувьд хуульд заасан үүргээ зөрчилгүй биелүүлж байсан. Аргаа барсандаа Авлигатай тэмцэх газарт өөрөө мэдэгдсэн байдаг. Алдаа зөрчил нь хяналт шалгалтаар илрэхгүй байсан тул. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан тул *******т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын хувьд өмгөөлөгч З.Энхтуяатай санал нэг байна. Шинжээчийн дүгнэлтээр хэн хэрхэн төлөх нь тодорхой бус байдаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. *******ээс гаргуулахаар заасан иргэний нэхэмжлэлийг өөрчилж хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Ажилласан хугацаагаар нь хувь тэнцүүлж хохирлыг төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй. Ерөнхий нягтлан бодогч ******* 20 сая төгрөгийн баримтыг устгасан байдаг. Шүүгдэгч *******ын ажилдаа хайнга хандсан зөрчлөөс болж энэ гэмт хэрэг гарсан. Манай байгууллагын 50 жилийн ойн арга хэмжээнд зарцуулсан мөнгө зарлагыг ******* хариуцаж байсан. *******ийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Бусад 4 нягтлан өнөөдөр энд байх ёстой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхээс намайг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн 2 этгээдтэй бүлэглэж хамтарсан зүйл байхгүй. Миний бие Авлигатай тэмцэх газарт хандсанаар энэ гэмт хэрэг илэрсэн. Дархан-Уул аймаг дахь аудит хяналт шалгалтаар илрүүлж чадахгүй байсан тул тухайн байгууллагад хандсан. Миний бие хяналт шалгалт тооллогыг удаа дараа хийж алдаа дутагдлыг илрүүлэх гэж ажиллаж байсан. Миний бие өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлийг хийсэн. Намайг ажилд ороход дутагдал маш өндөр болсон байсан. Ерөнхий нягтлан бодогч баримтад үндэслэж бүртгэл хөтөлдөг. Гүйцэтгэлийн аудитаар нэг ч төгрөгийн дутагдалгүй гарсан учраас Авлигатай газарт хандсан. Улмаар миний бие удалгүй ажлаас гарсан. Өнөөдөр миний бие өнөөдөр гэмт хэрэгтэн болчихсон байгаадаа гомдолтой байна. Миний бие 2018 онд яллагдагчаар татагдсан. Энэ гэмт хэрэгт санаатайгаар татаж оруулсан. Яагаад намайг яллагдагчаар татсан бэ гэвэл зохион байгуулалттайгаар оруулж ирсэн. Өнөөдөр яагаад энэ гэмт хэргийг илрүүлсэн гомдол мэдээлэл өгсөн намайг гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна гэв. Прокурорын гаргасан тайлбартай танилцлаа. Намайг буруутгах ганц үндэслэл бол гарын үсэг юм. Бусдын буруутай үйлдлийг надад халдааж байгаад маш их гомдолтой байна. Өнөөдөр намайг буруутгаж байгаа юм бол хаяад явсан 3 нягтлан бодогч яагаад татагдахгүй байгааг гайхаж байна . Энэхүү үйлдэл нь шударга ёсны зарчимд огт нийцэхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг тайлбартаа:

Анхан шатны шүүхийн хохирол тооцсон 125 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх 16 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хохирогчийн төлсөн мөнгөн дүнг нийт үнийн дүнгээс хасалгүй хохирол төлбөрийг тооцсон үндэслэлгүй шийдвэр болсон гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэл хувь тэнцүүлж хохирлыг шийдвэрлэсэн байдаг. Хавтаст хэрэгт 7 удаагийн шинжээчийн дүгнэлт байгаа. Үүргээ биелүүлсэн *******ийн үйлдэл бодит байдалтай нийцэж байна уу гэхээр үгүй байдаг. Давж заалдах шатны шүүхээс хэн хэрхэн яаж төлөх ямар хохирол учруулсан гэдгийг тус бүрээр нь гаргаж ирэх талаар хэргийг прокурорт буцааж байсан. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын ажилласан цаг хугацаагаар нь хохирлыг төлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Хийж гүйцэтгэх ажлаа хийгээгүй учраас энэхүү хохирол төлбөр үүссэн байдаг гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Энхтуяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн кассын нярваар ажиллаж байсан *******тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******, кассын нярваар ажиллаж байсан ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд дээрх ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бэлэн мөнгөний кассаас 12.357.653 төгрөгийг завшиж, "Дархан ус суваг" ХК-д 157.554.815.32 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт, 

-шүүгдэгч *******ыг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 50.456.162.82 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан *******, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшсан,

-мөн шүүгдэгч *******ыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн кассын нярваар ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас 3.829.114.85 төгрөгийг тус тус завшиж, "Дархан ус суваг" ХК-д 149.026.277.17 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт, 

-шүүгдэгч *******ийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд "Дархан ус суваг" ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа "Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирал *******, тус компанийн кассын нярав ******* нартай бүлэглэн байгууллагын бэлэн мөнгөний кассаас 94.740.999.50 төгрөгийг завшиж, "Дархан ус суваг" ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд “Дархан ус суваг” ХК-ийн бэлэн мөнгөний касст гарсан дутагдлын хэмжээг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулснаас Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/02 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17/02 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай дүгнэлт, “Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт зэргийг үнэлэх боломжгүй гээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай ... “Пийк ом аудит” ХХК нь хохирлыг тооцохдоо касс дахь бэлэн мөнгөний тооллогын баталгаажуулсан хуудсыг үндэслээгүй, нярвыг ажлаас гарснаас хойших 20 хоногийн орлого зарлагын тооцоог оруулж тооцсон, бэлэн мөнгөний эхний үлдэгдлийг *******ын ажилд ороогүй хугацаа буюу 2013.07.01-с эхлэн тооцсон зэрэг зөрчилтэй байсан тул дахин шинжилгээг хийхдээ 2014 оны 5 сарын 08-ны өдөр *******ын нярвын ажил хүлээн авсан өдрөөс 2016 оны 4 сарын 11-нд бэлэн мөнгө тоолж хүлээлгэн өгсөн өдрийг хүртэлх хугацааны орлого зарлагын тооцоог хийхэд дээрх хугацаанд нийт 3.812.826.361.26 төгрөгийн орлого олж 3.643.691.239.26 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, касс дахь бэлэн мөнгөний байвал зохих үлдэгдэл нь 169.135.122.00 төгрөг байхаар байна. ******* нь 2016 оны 04 сарын 11-нд ажлаа хүлээлгэн өгөхдөө касс дахь бэлэн мөнгөө тоолуулахад 3.079.880.00 төгрөг байсан байна. Мөн “Дархан ус суваг” ХК-ийн захирлын 2017 оны 11 сарын 13-ны 136/А тушаалаар Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар баримтаар нотлогдон хасагдсан 22.034.869.00 төгрөгийг хасаж тооцоход нийт хохирол дутагдал нь 144.020.373.00 төгрөг байна гэх дүгнэлтээр “Пийк ом аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж дүгнээд дээрх шинжээчийн 2 дүгнэлт болох “Пийк ом аудит” ХХК, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хоёрын гаргасан дүгнэлтийг харьцуулан шинжлээд тус компанид учирсан хохирлын хэмжээ, хохирол учирсан цаг хугацааг илүү нарийвчлан тогтоосон байдал, шүүгдэгч нарт ашигтай байдал зэргийг нь харгалзан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлж, “Дархан ус суваг” ХК-ийн бэлэн мөнгөний кассаас 144.020.373 төгрөг дутагдсан байна... гэж хэргийг шийдвэрлэжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрхэлж байсан албан тушаалаараа компанийн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд мөн боловч тэдний үйлдэлд тус байгууллагын бэлэн мөнгөний касс дахь 144.020.373 төгрөгийг хувьдаа авсан, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулсан, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн зэрэг шинж агуулагдаагүй, харин ******* дээрх компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа кассаас бэлэн мөнгө гаргах журмыг зохих ёсоор биелүүлэлгүй, холбогдох баримтыг бүрдүүлэлгүйгээр кассын нярав *******аас шууд мөнгө авч албаны чиг үүргээ хэрэгжүүлж байсан, шүүгдэгч ******* нь мөнгө хүссэн өргөдөл, зарлагын баримтыг үндэслэлгүйгээр удирдах албан тушаалтны амаар өгсөн зөвшөөрлийн дагуу бэлэн мөнгөний кассаас мөнгө гаргаж байсан, шүүгдэгч ******* нь байгууллагын бэлэн мөнгөний кассаас мөнгө гаргах үйл ажиллагаанд зохих хяналтыг бүрэн тавиагүйгээс компанийн бэлэн мөнгөний касст дутагдал гарсан гэж үзээд Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж “хайнга хандах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн бэлэн мөнгөний касст дутагдал гарсан цаг хугацаанд шүүгдэгч *******, ******* нар бүтэн ажиллаж байсан, шүүгдэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гээд компанид учирсан хохирлыг тооцохдоо баримжаалж, хэн аль нь хэдэн төгрөг завшсаныг нарийн тооцохгүйгээр тэдний ажилласан хугацаанд тааруулж хувааж тооцсон нь үндэслэлгүй болсон гэж үзнэ.   

Шүүгдэгч *******ын хувьд Дархан ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан албан тушаалтан бөгөөд түүний үйлдэлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж кассаас бэлэн мөнгө гаргах журмыг биелүүлэхгүй, холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлэлгүйгээр дураараа кассын нярав *******аас шууд мөнгө авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинж байгаа эсэх, шүүгдэгч ******* нь тус компанийн нярваар ажиллаж байхдаа кассын орлогын бэлэн мөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшил, өмчлөлд өөрөө дур мэдэн шилжүүлсэн, хувьдаа авсан үйлдэлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй эсэх, шүүгдэгч ******* нь дээрх компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагын бэлэн мөнгөний кассаас мөнгө гаргах үйл ажиллагаанд зохих хяналтыг бүрэн тавиагүйгээс “Дархан ус суваг” ХК-д их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр зөв зүйлчлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн, ямар хэмжээгээр хариуцах талаар үндэслэлтэй тооцоог гаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулах шаардлагатай.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3.т заасанд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, нотлох баримтыг эцэслэн дүгнэх боломжгүй, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Энхтуяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ