Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/04584

2023 оны 12 сарын 11 өдөр

   Дугаар 102/ШШ2023/04584

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 36 дугаар байр, 99 тоотод оршин байх,

э /

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 35 дугаар байр, 102 тоотод оршин байх,

г

Нэхэмжлэлийн шаардлага: 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: э-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу э-иас нийт 155,814,074 төгрөг гаргуулах, маргаан бүхий 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Нарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:  

Манай компани Өвөр Монголын Шүн юань шин импорт, экспорт худалдааны” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал худалдаххудалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд орших Төмөр толгойн уурхайгаас 20.000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагч Шүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн. Ингэхдээ төмрийн хүдрийн баяжмалын 1 тонныг нь 19 ам доллараар тооцон, нийт 380,000 ам доллараар худалдан авахаар тохиролцсон. 

Манайх гэрээнд заасан 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан 2 өртөө Дархан таван нуурын талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5.700 тонн хүдрийг УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх шаардлага үүссэн тул арга буюу төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан г-иар тээвэрлүүлэхээр болсон. Энэ тохиролцооны дагуу манайх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч г-д албан бичиг хүргүүлж байсан ба г-ийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15/19 тоот баталгаа гаргах тухай албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 5.700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн. Бидний тохиролцооны дагуу э нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банкны 1905134543 тоот данснаас 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр замын төлбөр гэсэн гүйлгээний утгаар УБТЗ ХНН-ийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө нь 80 вагон тавиулах үнэнд зориулагдсан. 

УБТЗ ХНН вагоны мөнгө төлөгдсөнөөр г нь Дархан өртөөнөөс Замынүд өртөө хүртэл 80 вагон нийт 5.700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 01 дүгээр сард Замын-Үүд сумын с-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдрийг хүртэл гаалийн талбайд байлгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр гаргахгүй байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийж хилээр гаргах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч ачилт хийхгүй бидний ажилд саад болж байна. Замын-Үүд сумын гаалийн хяналтын талбайд буулгасан 5.700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсэж байгаа, Замын-Үүд сумын гаалийн хяналтын бүсээр барааг гаргахад тээвэрлэсэн г-ийн нэрээр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж бид хохирол хүлээх болоод байна. Иймд хариуцагчаас хохиролд 86,314,400 төгрөг гаргуулан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын с-ийн гаалийн талбайд буулгасан 5.700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Манайх тээврийн болон төмөр зам хосолсон үйлчилгээ үзүүлдэг, энэ үйл ажиллагаа нь Монгол, Хятад улсын хооронд явагдах бөгөөд манай үндсэн оффис БНХАУ-ын Эрээн хотод байрладаг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Цоггэрэлийг Эрээн хотод байхад Өвөр Монголын Хүй шэнг уурхай ХХК-ийн захирал Жан Шуй Бө, Өвөр МонголынШүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-ийн захирал Ү Хай Яан нар ирж уулзсан. “Хүй шэнг уурхай ХХК нь 20,000 тонн төмрийн хүдэр худалдаж авсан. Монголоос Эрээн рүү зөөвөрлөхөд асуудал үүсээд 3, 4 сар саатаад байх тул манайхаар тээвэрлүүлэх тухай санал хэлж, тохиролцсон. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээ зөвхөн Өвөр Монголын Хүй шэнг уурхай ХХК, г-уудын хооронд байгуулагдсан. 

Харин Шүн юань шин импорт экспорт худалдаа ХХК нь Хүй шэнг уурхай ХХК-д 20.000 тонн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан тул уулзсан. Ийнхүү Хүй шэнг уурхай ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20,000 тонн хүдрийг Монголын Майн тех бластинг ХХК-иас худалдаж авсан гэх бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны МТВ/Н8Н-19.02 тоот гэрээг үзүүлж байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь Шүн юань шин импорт экспорт худалдаа ХХК-тай гэрээ байгуулж, төмрийн хүдэр байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй, уг гэрээний нөхцөл, зүйл заалт нь Хүй шэнг уурхай ХХК-ийн Майн тех бластинг ХХК-тай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээтэй яг адилхан байдаг. Үүнээс харахад 20,000 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Шүн юань шин импорт экспорт худалдаа ХХК-д худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Манайх нэхэмжлэгчтэй холбогдсон шалтгаан нь Шүн юань шин импорт экспорт худалдаа ХХК-ийн захирал нь Хүй шэнг уурхай ХХК-ийн худалдаж авсан 20.000 тонн төмрийн хүдэр болон бусад дагалдах бичиг баримт нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэсэн тул захиралтай холбогдож байсан. Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүйгээр 5.760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замынүд рүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг манайх захиалагч тал болох Хүй шэнг уурхай ХХК болон зуучлагч Шүнг юань шин импорт экспорт худалдаа ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүд рүү э-ийн нэрээр ачуулахаар болсон. Харин төмөр замын тээврийн хөлсийг 20,000 тонноор бодож, нийт 365,200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэж байсан. Бид Хүй шэнг уурхай ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. Гэтэл төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгааг ашиглан манайхаас мөнгө шаардсан тул бид ачаагаа хоцроохгүйн тулд өөрсдөөсөө мөнгө гарган нэхэмжлэгчид өгөөд, дараа нь захиалагчтай тооцоо хийхээр болсон. Ингээд Дарханаас Замын-Үүд рүү 2 удаагийн ачилтаар нийт 5,760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86,314,000 төгрөг болсон. Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд с-ийн хашаанд хадгалагдаж, ачаагаа дараах шалтгааны улмаас Хүй шэнг уурхай ХХК-д хүргэж өгч чадахгүй байна. 

Майн тех бластинг ХХК-иас худалдаж авсан 20,000 тонн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Нэхэмжлэгч ямар учраас захиалагч талын дээрх баримт бичгүүдийг гарган өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, үүнээс болж манайх 2019 оны 11 дүгээр сараас хойш 2 жилийн турш Замын-Үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг с-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч тээврийн хөлсийг захиалагчаас авчхаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн хохирол биш, аль гэрээгээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: э-ийн буруутай үйл ажиллагаанаас болж хохиролд 155,814,074 төгрөг гаргуулна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго нь нэхэмжлэгч э нь БНХАУ-ын “Шүн юан ши импорт, экспорт худалдаа” ХХК-тай байгуулсан тонн төмрийн хүдрийг төмөр замын тээврээр 20.000 тонн экспортод гаргах үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байсан тул г нь БНХАУ-ын “Шүн юан ши импорт, экспорт худалдаа” ХХК болон “Хуй шэнг” уурхайтай хийсэн тохиролцооны үндсэн дээр э-тай холбогдож 5.700 тонн төмрийн хүдрийг төмөр замаар Дархан-2 өртөөнөөс Замын Үүд өртөө, Замын-Үүд сумаас авто тээврээр БНХАУ Эрээн өртөө рүү тээвэрлэлт хийх гэрээг байгуулсан байна.

э нь ачаа илгээгчийн хувьд 5.700 тонн төмрийн хүдрийг Дархан-2 өртөөнөөс БНХАУ Эрээн өртөө рүү тээвэр хийлгэхдээ г-ийг Замын Үүд өртөөнөөс Эрээн өртөө хүртэл хийгдэх тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй байна. Үүний улмаас ачаа Замын өртөөнд байрлах ачиж буулгах 3 дугаар талбай буюу с-ийн талбайгаас цааш тээвэрлэлт хийгдээгүй ачаа хадгалалтын үргүй зардал гарсан байна. г нь м-ийн хооронд вагон ашиглалтын В-19/06 дугаартай гэрээг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байна. Энэ гэрээний дагуу г нь хувийн хэвшлийн м-ийн вагоноор тээвэрлэлт хийх нөхцөлийг хангаж 42,800,000 төгрөг төлсөн.  э нь 40 вагоныг Дархан-2 өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл тээврийн зардал 86,314,400 төгрөгийг УБТЗ-д төлнө гэж хууран мэхэлсэн байх бөгөөд э нь УБТЗ-д төлөх төлбөрт гэж 73,686,500 төгрөг төлсөн. Энэхүү төлбөрийг г-иас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны дансаар э нь авсан. Гэтэл уг зардлыг э нь авах эрхгүй байснаа нуун дарагдуулсан болон г-ийн м-иас түрээслэн авсан вагоныг хоосон буцаалгах гээд байсан тул 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр г-иас албан бичиг авч хясан боогдуулах ажиллагаа явуулсан. Энэ нь гэрээний нэг тал нөгөө талаа хууран мэхэлсэн үйлдэл бөгөөд э энэ төлбөрийг анхнаасаа авах эрхгүй этгээд нь байсан.

Дээрх нөхцөл байдлаас шууд шалтгаалж г нь дараах үндэслэлгүй зардлыг гаргасан байна. Үүнд:

1/ м-иас вагон түрээсэнд 42,800,000 төгрөг төлсөн.

2/ э-д 86,314,400 төгрөг төлсөн.

3/ с-д төлсөн 69,120 юань / 2019.12.05-ны өдрийн Монгол банкны ханш  386.28 төгрөг/ буюу 26,699,674 төгрөг.

Иймд сөрөг нэхэмжлэлдээ 3 үндсэн шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ э-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох;

2/ Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу э-иас нийт 155,814,074 төгрөг гаргуулах;

3/ Маргаан бүхий 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь э-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу 155,814,074 төгрөг гаргуулах, маргаан бүхий төмрийн 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч чухам юуг, ямар баримтыг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Хариуцагч тал анх шүүхэд хариу тайлбар гаргахдаа ч тэр, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд ч тэр бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, маргаан бүхий төмрийн хүдрийн хувьд зөвхөн нэг л 20.000 тонн төмрийн хүдрийг хэргийн зохигчид, бусад гуравдагч гэж хариуцагч өөрөө тодорхойлсон м, “Хүй Шань” ХХК-д давхар худалдсан төмрийн хүдрийн нэг л 20 тонн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг. Нэгэнт ийм байдлаар маргаж байгаа тохиолдолд маргааны зүйл болсон 5.700 тонн төмрийн хүдрийг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас худалдан авсан гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй ба нөгөө талаар 14.300 тонн төмрийн хүдрийг Дархан-2 өртөөнөөс Зам-Үүд өртөө, Зам-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэсэн гэдгээ нотлох ёстой боловч өнөөдрийг хүртэл энэ талаар нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй. Зөвхөн 5.700 тонн төмрийн хүдэр тээвэрлэх үүрэгтэй гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Бодит нөхцөл байдлын хувьд хариуцагч г нь Дархан-2 өртөөнөөс манай компанийн гэрээний дагуу ачих, тээвэрлэх ёстой байсан 20.000 тонн төмрийн хүдрийн үлдэгдэл хүдрийг 2 удаа 40, 40 вагоноор тээвэрлэн Замын-Үүд өртөөнд хүргэж өгсөн атлаа төмрийн хүдрийг манай компанид хүлээлгэн өгөлгүйгээр өөрийн бараа мэтээр дураараа аашилж, өөрсдөө хилээр гаргана гэж нэхэмжлэгчтэй маргаснаар харуул хамгаалалт, хадгалалтын зардал гаргасныг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед улсын вагон олдохгүй байсан учраас түрээсийн вагоноор ачуулах боломжтой гэдгийг худалдан авагч талд нэхэмжлэгч мэдэгдсэний дагуу г автомашин болон вагоноор тээвэрлэлт хийх боломжтой гэснээр үлдэгдэл төмрийн хүдрийг Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр болсон. Гэтэл үүнийг үгүйсгэж өөрийн бараа мэтээр тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч г нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эхний 50 вагоныг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 дахь 50 вагон төмрийн хүдрийг тээвэрлэсэн болох нь хэргийн 84, 86-98 дахь тал, 104-109 талд авагдсан Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн нотлох баримтаар нотлогддог. Мөн хэргийн 13, 14 талд авагдсан баримтаар г-иас вагоноор тээвэрлэлт хийхээр болсон учраас вагоны үнийг төлж өгнө үү, төлөгдсөн үнийг буцаан төлнө гэдгээ илэрхийлсэн болох нь баталгаа, албан бичгээр нотлогддог ба хэргийн 16 талд авагдсан нэхэмжлэгч компанийн дансны хуулгаар 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 86,314,400 төлсөн ба 18-ны өдөр 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр замын төлбөр дамжуулав, 40 вагон, ггэсэн гүйлгээний утгаар буцаан шилжүүлсэн болох нь нотлогддог. Харин хэргийн 110-123 дугаар талд авагдсан нэхэмжлэгч компанийн дансны хуулгаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 дахь 40 вагоны үнэ 86,314,000 төгрөгийг нэхэмжлэгч компани хариуцагч компанийн өмнөөс УБТЗ-ын дансанд төлсөн нь нотлогддог ба хариуцагч талын “Баталгаа гаргах тухай” албан бичигт дурдсан хугацаанд уг мөнгө буцаан төлөгдөөгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хохирол буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн 86,314,400 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан ба энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас болж үлдэгдэл 5.700 тонн төмрийн хүдрээ одоог хүртэл авч чадаагүй, вагоны үнэ төлсөн мөнгөө авч чадалгүй хохирч байгаа атлаа давхар хариуцагч талын нэхэмжилсэн төлбөрийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2023/00020 дугаар тогтоолд тухайн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад 2 шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн байна гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Бид үүнтэй холбоотой баримтуудыг нэмэлтээр гаргаж өгсөн. Тодруулбал, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК болон “Майнтек бластинг”  ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан № ХХ2019/71 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Майнтек бластинг” ХХК нь 40.000 тонн төмрийн хүдрийг худалдаж авсан байх ба уг 40.000 тонн төмрийн хүдрээс 20.000 тонныг нь нэхэмжлэгч э, үлдсэн 20.000 тонныг “Ай вү ай ложистик” ХХК худалдан авсан ба хариуцагч талын тайлбарлаж буй 20.000 тонн төмрийн хүдэр нь “Ай вү ай ложистик” ХХК-ийн худалдан авсан төмрийн хүдэр болно. Энэхүү гэрээгээр маргаж буй төмрийн хүдэр нь тусдаа гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч э нь м-тай байгуулсан 20.000 тонн төмрийн хүдэр худалдаж авах гэрээг дүгнэсэн актыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн ба гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Татан авах ёстой 20.000 тонн төмрийн хүдрээс 20.025.75 тонн төмрийн хүдрийг татан авсан байна гэж гэрээг дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сүүлийн татан авалтыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-2 өртөөнөөс Замын-Үүд өртөө рүү ачуулснаар гэрээг дүгнэсэн ба энэхүү төмрийн хүдэр нь хариуцагч г-ний маргаж буй төмрийн хүдэртэй огт хамааралгүй юм. Хариуцагчийн тайлбараас үзэхэд г нь “Ай вү ай ложистик” ХХК-ийн м-иас худалдан авсан 20.000 тонн төмрийн хүдэртэй холбоотой тайлбар гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хэрэгт авагдсан “Ай вү ай ложистик” ХХК-ийн “Экспортын тээврийн гэрээ”-гээр нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгч буй дээрх байдлыг нотолсон баримтаар маргааны зүйл тодорхой болсон гэж үзэж байгаа учраас хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, 8/, компанийн дүрэм /1 хавтас, 9-10/, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /1 хавтас, 11-12/, г-иас 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр э-д ирүүлсэн баталгаа /1 хавтас, 13/, э-иас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр г-д явуулсан албан бичиг /1 хавтас, 14/, г-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, 15, 35/, Голомтбанк дахь э-ийн дансны хуулга /1 хавтас, 16-17/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 137/ШЗ2020/01204 дүгээр захирамж /1 хавтас, 23-24/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 00014 дүгээр тогтоол /1 хавтас, 25-28/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 137/шз2020/01133 дугаар захирамж /1 хавтас, 29/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/01606 дугаар шийдвэр /1 хавтас, 32/, дансны хуулга /1 хавтас, 110-124/, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” /1 хавтас, 131-138/, Нөхвөр хэлэлцээр /1 хавтас, 139/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн э-д “Шүн юань шин импорт” экспорт худалдааны компаниас ирүүлсэн албан бичиг /2 хавтас, 183/, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Экспортын тээврийн гэрээ” /2 хавтас, 189-192/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2019/01 тоот “Гадаад худалдааны гэрээ” /2 хавтас, 193-194/, Гадаадад мөнгө шилжүүлсэн өргөдлийн маягт /2 хавтас, 196, 199/, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Майнтех бластинг” ХХК болон “Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд байгуулагдсан №хх2019/71 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” /2 хавтас, 216-218/, “Майнтех бластинг” ХХК болон э-ийн №MTB/HNJS-19/01 тоот гэрээ дүгнэсэн акт /2 хавтас, 219/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Майнтех бластинг” ХХК болон э-ийн “Худалдах худалдан авах гэрээний сунгалт” /2 хавтас, 220-222/.

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, 184/, компанийн гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх, Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, /1 хавтас, 185/, Ай вү ай ХХК-ийн Хуишин Майнинг ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Гадаад худалдааны гэрээний хуулбар/1 хавтас, 189хх184-185, 189/, УБТЗ-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ачаа хадгалалтын хөлс төлүүлэх тухай” албан шаардлага, хавсралт. 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд:э-ийн 1905134543 тоот дансны хуулга /1 хавтас, 82-83/, 2019 оны 11 дүгээр сард э нь Дарханаас Замын үүд рүү хэдэн тонн төмрийн хүдрийг, хэдэн удаагийн ачилтаар, хэдэн төгрөгийн хөлс төлж тээвэрлүүлсэнтэй холбоотой баримтууд /УБТЗ ХХН-ийн албан бичиг, хавсралтаар ирсэн, 1 хавтас, 84-101, 104-109/,

8. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: с-иас лавлагаа, с-ийн г-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ /1 хавтас, 204-207/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газраас ирүүлсэн албан бичиг, хавсралт /1 хавтас, 210-215/, Гаалийн Ерөнхий газрын “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /1 хавтас, 219-231/.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ. Үүнд:

1. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК болон “Майндтех бластинг” ХХК-иудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан №ХХ2019/71 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”. Гэрээгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 40,000 тонн төмрийн хүдрийг 1 тонн 19 ам доллароор буюу нийт 700,000 ам доллароор худалдахаар болжээ.

2. Худалдагч э болон худалдан авагч Өвөрмонголын “Шүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-иудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №HNSJ/JXSH-19.01 дугаартай “Төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээ”. Гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй төмрийн хүдрийг худалдан авагч тал гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсний дараа худалдагч тал худалдан авагчид хөрөнгийг хүлээлгэн өгнө.

2/ Хөрөнгийн үйлдвэрлэгч: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК

3/ Хөрөнгийн байршил: Дархан-Уул аймаг, Хонгор суманд орших Төмөр толгойн уурхай.

4/ Барааны тоо хэмжээ: 20.000 тонн.

5/ Хөрөнгийн нэгжийн үнэ: 1 тонн 37,26 ам.доллар.

6/ Хөрөнгийн нийт үнэ: 745,200 ам.доллар.

7/ Худалдан авагч тал гэрээний төлбөр 745,200 ам.долларыг худалдагч талд төлнө. Худалдагч тал төлбөр хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор барааны тээвэрлэлтийг эхлүүлэх зөвшөөрлийг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-д мэдэгдэх бөгөөд худалдан авагч талын төлсөн төлбөрт дүйцэх хэмжээний буюу 20,000 тонн төмрийн хүдрийг уурхайн ам нөхцөлөөр нийлүүлнэ.

8/ Худалдан авагчийн худалдаж авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачиж буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй.

3. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №G191029 дугаартай “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”: Нэг талаас захиалагч Өвөрмонголын Хүй шэнг уурхай ХХК, тээвэрлэгч г-иуд байгуулсан ба гэрээний зорилгыг “...гэрээний зорилго нь захиалагч, тээвэрлэгч талуудын хооронд ...Дархан-Уул аймаг ...Дархан импексийн төмөр замын өртөөнөөс Замын үүд суман дахь МЧ-3 Сауд гэйт ХХК-ийн гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Эрээн хотын авто машины гаалийн хяналтын талбай хүртэл авто замаар ачиж буулгах гэсэн маршрутаар нийт 20.000 тн төмрийн хүдрийг тээвэрлэх /зөөвөрлөх, хүлээлгэн өгөх/ болон төлбөр тооцоо, тоо хэмжээ, бүрэн бүтэн байдал ба тээвэрлэлттэй холбоотой ...харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна.

4. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Нөхвөр хэлэлцээр”. Уг гэрээг А талаас “Өвөр Монголын хуй шэн уул уурхайн” ХК, Б талаас г, В талаас “Өвөр Монголын шүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-иуд байгуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №G191029 дугаартай гэрээнд дараах утга бүхий өөрчлөлтийг оруулсан байна. Үүнд:

1/ Үндсэн гэрээг гүйцэтгэх явцад А тал 5.760 тонн бараа татах эрхийг Б тал баталгаажуулсан. А тал барааны бүх бичиг баримтыг өгсний дараа Б тал А талд барааг хүргэж өгнө.

2/ А тал нь ...Дархан өртөөнөөс Эрээн хотын төмөр замын өртөө хүртэл В талын 10.800 тонн ачааг вагоноор тээвэрлүүлэхээр Б талыг итгэмжлэв.

3/ Вагоноор нэг тонн тутмыг 134 юанаар тээвэрлүүлнэ. Үлдэгдэл төлбөрийн барааг Эрээн хотод ирсний дараа А эсвэл В тал нь Б талд төлнө.

4/  Гэрээг хэрэгжүүлэх явцад А болон В тал нь Б талын ачаа тээвэрлэлтийг гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоогүй байхыг баталгаажуулна. Хэрэв хөндлөнгийн оролцооноос болж барааг хэвийн тээвэрлэх боломжгүй бол Б талд учирсан хохирлыг А тал хариуцна гэжээ.

5. э болон “Майндтех бластинг” ХХК-иудын №MTB/HNSJ тоот гэрээ дүгнэсэн акт. Уг актаар э нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу худалдан авсан 380,000 ам долларын үнэ бүхий 20.000 тн төмрийн хүдрийн төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан болохыг талууд дүгнэсэн байна.

Хоёр.

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч э нь хариуцагч г-д холбогдуулан хохиролд 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...манай компани Өвөрмонголын Шүн юань шин импорт, экспорт худалдааны компанитай төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ...тээвэрлэлтийг Говийн хан транс ХХК гүйцэтгэсэн. Хариуцагчийн хүсэлтээр төмөр замын төлбөрт 86,314,400 төгрөгийг төлсөн боловч уг төлбөрийг буцаан төлөөгүй,

...хариуцагч нь төмрийн хүдрийг худалдан авагч Шүн юань шин импорт, экспорт худалдааны компанид хүлээлгэн өгөөгүй тул хариуцагч Говийн хан транс ХХК-иас 86,314,400 төгрөг болон 5.700 тонн төмрийн хүдрийг гаргуулна” гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч г-ийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

3/ Маргаан бүхий 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэйг тогтоолгох. 

Гурав.

Үндсэн нэхэмжлэл:

Хэрэгт авагдсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК болон “Майндтех бластинг” ХХК-иудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан №ХХ2019/71 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, э болон Өвөрмонголын “Шүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-иудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №HNSJ/JXSH-19.01 дугаартай “Төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээ”, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Нөхвөр хэлэлцээр”-ийн агуулга, заалтуудыг нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, “Говийн хан транс”-ийн ХХК-ийн э-д 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн 15/19 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн “Голомт банк” дахь дансны хуулга, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн ачаа илгээх тухай хүснэгт, төлбөр шилжүүлсэн тооцооны албан бичиг зэрэг баримтуудтай харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

1/ э нь “Майндтех бластинг” ХХК-иас 20.000 тн төмрийн хүдэр худалдан авсан. Улмаар уг 20.000 тн төмрийн хүдрийг “Өвөрмонголын “Шүн юань шин импорт экспорт худалдааны” ХХК-д худалдсан. 

2/ “ Эйч эн эс жи ХХК нь 20.000 тонн төмрийн хүдрээс 14.300 тонн хүдрийг худалдаж, Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-д хүргүүлсэн.  

3/  “Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК нь үлдэх 5.700 тонн төмрийн хүдрийг э-иар бус г-иар тээвэрлүүлэхээр тохиролцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлэн өгсөн.

4/ г нь төмөр замаар тээвэрлэлт хийхийн тулд төмөр замын ачаа нэхэмжлэгчийн нэр дээр байгаагаас шалтгаалан эхний 40 вагон тээврийн төлбөр 86,314,400 төгрөгийг нэхэмжлэгч УБТЗ-ын дансанд байршуулснаар төмрийн хүдрийг ачуулж, хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь үлдэх 40 вагон хүдрийг мөн ачуулахын тулд дахин 86,314,400 төгрөгийг төлсөн

Тодруулбал, Эйч эн эс жи ХХК болон “Шүн юань шин импорт экспорт худалдааны ХХК-иудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа, харин э болон г-иудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Хариуцагч г нь ачааг тээвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 5.700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, уг төмрийн хүдэр с-ийн хяналтын талбайд саатсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Иймд хариуцагч г нь төмөр замын төлбөр болох 86,314,400 төгрөгийг нэхэмжлэгч э-аар урьдчилан төлүүлсэн боловч буцаан төлөөгүй, 5.700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар 86,314,400 төгрөг болон 5.700 төмрийн хүдрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүхээс үзэв.

Сөрөг нэхэмжлэл:

Хариуцагч г-ийн сөрөг нэхэмжлэлийн э-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, маргаан бүхий 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай хэсэг нь 155,814,074 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.

Хэрэгт цугларсан баримтуудаар э нь ачаа илгээгчийн хувьд 5.700 тонн төмрийн хүдрийг г-иар тээвэр хийлгэхдээ тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул э-иас 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан г-иас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч э-д олгож, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сХХК-ийн гаалийн талбайд байгаа 5.700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч э-д хүлээлгэн өгөхийг хариуцагч г-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул э-иас 155,814,074 төгрөг гаргуулах тухай г-ийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөг, хариуцагчаас 937,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 659,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ