Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхоны 6-р байрны 54 тоотод оршин суух, ПБ73102416 тоот регистрийн дугаартай, Шамбийнхан овогт Дулмаагийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух, ИЭ71111500 тоот регистрийн дугаартай, Бандийн Долгорсүрэнд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 8,700,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2016 оны 05 дугаар сард Завхан аймгийн Завханмандал суманд очсон 2016 оны 05 дугаар сард Б.Долгорсүрэн гэх хүнтэй танилцсан. Б.Долгорсүрэн нь Завханмандал сумаас алт олборлож байна, би ашигтай ажиллаж байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Мөн Б.Долгорсүрэн нь надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа би буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд нь би итгэж өөрийн Хаан банкны 5005204141 дугаартай данснаас 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Долгорсүрэнгийн Хаан банкны 5077316395 тоот дансруу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Би Б.Долгорсүрэнтэй утсаар ярихаар удаахгүй өгнө, өнөөдөр, маргааш гэсээр өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.  Нийт 50,000,000 төгрөгнөөс 41,300,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг өгөөгүй байна. 

Иймд хариуцагч Б.Долгорсүрэнгээс зээлсэн 8,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: 2016 онд Завхан аймгийн Завханмандал суманд байхад Д.Ариунжаргал нь та нартай хамтран бизнес хиймээр байна гээд 50,000,000 төгрөг данс руу хийсэн. Удалгүй тэр өдрөө билүү маргааш нь билүү мөнгөө буцааж авлаа өөр хүмүүстэй ажиллахаар боллоо гээд гаргуулаад авсан. Мөнгөө аваад Б.Бадамцэцэг, Д.Дашдорж нартай хамтран алтны наймаа хийсэн гэсэн. Тэр хүмүүс нь энэ явдлыг гэрчилж, цаг хугацааг тодорхойлох байх. Б.Долгорсүрэн миний хувьд Д.Ариунжаргалын нэхэмжлэлд бичсэн шиг “би ашигтай ажиллаж байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, төлөхгүй бол алт болгож өгье” гэж хэлж мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдох 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэйг эж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, дээд шүүхийн тогтоолд заасан хуулийг бичсэн Эрдэнэсийн сангийн тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т энэ хуулийн 56.1-т заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үүнийг төлөх үүрэгтэй байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч нарыг шүүх хуралдаанд асуусан бөгөөд мэдүүлэг өгсөн гэрч нар нь дараагийн мэдүүлэг өгч байгаа гэрчийн мэдүүлгийг сонсож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжгүй учир эдгээр гэрч нарын мэдүүлгүүдийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

 Учир нь Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-тзааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх нь хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь хариуцагч Б.Долгорсүрэнд холбогдуулан 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Хариуцагч Б.Долгорсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Д.Ариунжаргал нь хамтран ажиллахаар тохирч миний данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн боловч тэр өдөртөө буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө буцааж авсан” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэгч Д.Ариунжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь

            Нэхэмжлэгч Д.Ариунжаргал хариуцагч Б.Долгорсүрэн нар нь алт /чулуу/ худалдан авч, олсон ашгаа хуваах зорилгоор хамтран ажиллах тохиролцоо хийсэн, уг тохиролцооны дагуу Д.Ариунжаргал нь Б.Долгорсүрэнгийн Хаан банкны 5845058421  дугаарын данс руу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

               Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь “өөрийн шилжүүлсэн 50,000,000 төгрөгөөс 41,300,000 төгрөгт алт тооцож авсан одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг авах ёстой” гэж тайлбарласан бол хариуцагч Б.Долгорсүрэн нь “Д.Ариунжаргал нь мөнгө шилжүүлсэн өдөртөө өөр хүмүүстэй хамтрахаар боллоо гээд 50,000,000 төгрөгөө бэлэн гаргуулан буцааж авсан” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх талуудын хоорондын хамтран ажиллах тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч Д.Ариунжаргал түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                  

                                                                                                         М.НЯМБАЯР