Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 467

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.2015  оны шинэчлэн найруулсан  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1 .9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокуророос  Б О, А Б нарын гэм буруугийн үйлдлийг 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн  96.2.1,  96.2.5-д зааснаар  зүйлчлэн  ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

           2.Б овогт Б О, Б овогт  А Б нар бүлэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний  эрүүл  мэндэд  хүнд хохирол  санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.2015  оны шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн  2.1-д зааснаар БО 6 /зургаан  / жилийн  хугацаагаар хорих ялаар, АБ 5 /таван/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус   шийтгэсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.О 6 /зургаан/ жилийн  хугацаагаар, А.Б   5 /таван / жилийн  хугацаагаар оногдуулсан  хорих  ялыг нээлттэй хорих  ангид  тус тус  эдлүүлэхээр тогтоосугай.

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.О цагдан хоригдсон 83 хоногийг, А.Б  цагдан хоригдсон  83  хоногийг  биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

           6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, одоогоор хохирогч Л.Мөрөндалайд  төлөх  төлбөргүй  болохыг тус тус  дурьдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “Number 16х dvd”  1 ширхэг СД-ийг шүүхийн шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр  болох  хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          8. Хохирогч цаашид  гарах  эмчилгээний зардал  буюу  гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний  Хэрэг Шүүхэд  Хянан Шийдвэрлэх  хуульд  заасан    журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О, А.Б нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

        10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

         11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, А. нарт  цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч. АЛТАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                  С.ӨСӨХБАЯР

 

                                                                                      Д.МӨНХТУЯА.