Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 218/МА2020/00006

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00014 тоот шийдвэртэй,

*******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвд хариуцагдах Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 9 сарын 2-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2004 онд Дундговь аймаг дахь ******* ******* *******ийн төвд нийгмийн ухааны багшаар анх ажиллаж байгаад улмаар 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 5 дугаартай тушаалаар үндсэн ажилтан буюу нийгмийн ухааны багш болсон. Ийнхүү 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 75 дугаартай тушаалаар ******* миний бие нь Дундговь аймаг дахь ******* ******* *******ийн төвийн *******ын менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байтал 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр захирал хууль зүйн үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална 38.1.2-т ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан байна.

Дундговь аймаг дахь Мэргэжил ******* *******ийн төвийн захирал нь миний биеийг тус төвийн *******ын арга зүйчийн ажил, албан тушаалд мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоогоогүй байж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус үйлдэл юм. Энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс албан ёсны дүгнэлт, шийдвэрийг гаргах эрхтэй юм. Гэтэл ажил олгогч нь дур мэдэн энэ ажил, албан тушаалд намайг тэнцэхгүй гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэж байгаа бол энэ тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах заалтыг зөрчсөн.

2.Мөн тус сургуулийн дотоод журмын 8.1.2-т удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш биелүүлээгүй нь тогтоогдсон, 8.1.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон гэж заасан байх ба ажил олгогч энэ журмын 8.1.2, 8.1.3-ыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Учир нь албан тушаалтанаас иргэн ******* миний биед ямар үүрэг, даалгаврыг хэзээ өгч, түүнийг биелүүлээгүй болон мөн ажлын цагаас удаа дараа хоцорсон гэсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Багш нарын хувьд зун буюу 6, 7, 8 саруудад амардаг. Амралтаа эдэлж дуусгаад ажилдаа орох гэтэл ажлаас чөлөөлсөн байсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж өгөх ёстой. Гэвч ямар цаг үе буюу хугацаанд нь үүрэг даалгавар өгч, түүнийг биелүүлээгүй болон ажлаас хоцорсон гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Миний бие нь 2003 онд Дорно дахины гүн ухаан хүн судлалын сургуулийг философич мэргэжил, судлаач багш мэргэшлийг бакалаврын зэрэгтэй, мөн 2006 онд Монгол улсын их сургуульд шашин судлалын магистрын зэргийг хамгаалсан болно. Мөн 2008 онд багшлах эрхийн үнэмлэх, 2014 онд Заах аргач багш мэргэжлийн зэргийн үнэмлэхийг тус тус авсан.

Ажил олгогч нь намайг үндэслэлгүйгээр буюу ажлаас буруу чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Мэргэжил ******* *******ийн төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Дундговь аймаг дахь -ийн захирал миний бие хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагад холбогдох доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 2019 оны 08 дугаар сарын 30- ны өдрийн Б/17 дугаартай "*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хүчингүйд тооцогдож, шинээр тушаал гарсан бөгөөд энэ талаар *******т мэдэгдэхэд тушаалыг хүлээж авахгүй гэсэн тул захирлын тушаалын хуудсанд тэмдэглэж, хуулбарыг хувийн е-майл хаягаар нь илгээсэн болно.

2.******* нь Дундговь аймаг дахь -д Сургалтын *******ээр ажиллаж байсан ба удаа дараа ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөгдсөн. ******* ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд 4 заалт бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул уг шаардлагуудыг хүчингүй болгож *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ыг Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвийн *******ын *******ийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвөөс ажилгүй байсан хугацааны олговор 5833686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар *******т олгох олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн ******* ******* *******ийн төвөөс 178489 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2020/00014/ дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мэргэжил ******* *******ийн төвд холбогдох иргэний хэрэгт миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх, ажил олгогч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мэргэжил ******* *******ийн төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 30- ны өдрийн ажлаас халах тухай Б/17 дугаартай тушаалаар *******ыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр заасан атлаа 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө уг тушаалын 4 дэх заалтаар Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Үүнээс үзэхэд Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй байхдаа ажилтныг дахин ажлаас халсан гэж үзэхээр байна. Мөн энэхүү хоёр тушаалуудын алийг нь хүчин төгөлдөр гэж үзэж үнэлэх боломжгүй болгосон тул ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

Учир нь Дундговь аймгийн Мэргэжил ******* *******ийн төвийн *******ын ******* *******гийн ******* нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс гадна 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/60 тоот тус *******ийн захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байтал 2019 оны 01 дүгээр сарын 09, 10-ны өдөр, 02 дугаар сарын 19-ний өдөр, 08 дугаар сарын 15, 17, 30-ны өдрүүдэд тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Байгууллагын дотоод журмын 8.1.2 дахь хэсэгт заасан Удирдлагаас болон ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлаганд заагдсан албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг 3 буюу түүнээс дээш гаргасан удаа дараа биелүүлээгүй нь тогтоогдсон, 8.1.3-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон тохиолдолд хөдөлмөрийн сахилга, зөрчилд тооцохоор заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар түүнийг эрхэлж байсан ажлаас чөлөөлөх тушаал гаргасан болно.

 

Ажил олгогчийн зүгээс *******ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгосон 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дээрх тушаалын 4 дэх заалтаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг үүсгэсэн Б/17 дугаартай тушаал нь хүчингүй болсон учир шүүх уг хүчингүй болсон тушаалыг үндэслэн хэрэг үүсгэж, үйл баримтын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй билээ. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Мэргэжил ******* *******ийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай тушаалыг мэдсэн атлаа энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг тушаалын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

Нэгэнт нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгосон Б/17 дугаартай тушаал хүчингүй болсон тул уг тушаалтай холбоотой маргаан байхгүй гэж ойлгож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх, үүргийн хуваарилалтыг тодорхойлох, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх боломжтой болно. Гэтэл энэхүү байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйгээс хэргийн оролцогчийн шүүхэд мэтгэлцэх эрх хэрэгжээгүй, маргааны үйл баримтыг тодруулаагүй, маргааны үйл баримтанд бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-ыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч өд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон, хэргийн материалтай огт танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх талаар хуульчилсан хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хэрэгжээгүй байна. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 74-75 хуудсан дахь нөлөөллийн мэдүүлгийг хэргийн оролцогчид танилцуулаагүй хэрнээ гомдол хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээр гарын үсэг зуруулсан зөрчилтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах шаардлагыг хуульчилсан. Гэтэл шүүх шийдвэртээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хуулийн дээрх заалт, шаардлагад нийцээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шиййдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг буюу нэхэмлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахад баримталдаг зүйл заалтыг баримталж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2020/00014 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.    Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178489 /нэг зуун далан найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Х.ГЭРЭЛМАА