Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

 *******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Буянжаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор , *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

            Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох 201509000748 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, //,

******* нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан, нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан, , нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 23.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт , овогт нарт холбогдох эрүүгийн 201509000748 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, овогт ******* ыг бүлэглэн, бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, овогт ыг бүлэглэж, бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан; 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар *******т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар *******д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277,778 /хоёр зуун далан долоон мянга долоон зуун далан найман/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хохирогчтой тохиролцсон хугацаанд хохирлыг төлөх, шүүгдэгч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 12,848,458 /арван хоёр сая найман зуун дөчин найман мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөг, шүүгдэгч *******аас 97,514,261 /ерэн долоон сая таван зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран нэгэн/ төгрөг тус тус гаргуулж Дархан-Ус суваг ХК /РД:/-д олгож,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон “Пийк ом аудит” ХХК шинжээчийн зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцээгүй бөгөөд жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хавтастай “Кассын бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 1” гэх хаягтай дэвтэр, ягаан өнгийн хавтастай “Кассын бэлнээр орсон орлого, зарлагын дэвтэр 2” гэх хаягтай дэвтэр, бор өнгийн хавтастай “Кассын орлого зарлагын баримт 3” гэх хаягтай гараар үдсэн баримт, *******ын өөрөө нааж дугаарласан санхүүгийн 86 ширхэг баримт зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******, ******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №16/02 дүгнэлтээр ...кассын зарлагаар бүртгэвэл зохих нэлээн өндөр дүнтэй хэд хэдэн гүйлгээг кассын байвал зохих үлдэгдлээс хасаж бүртгээгүй байсныг Дархан-Ус суваг ХК-ийн нягтлан бодогчид тогтоож жилийн эцсийн тайлан баланс гаргахдаа анх гарч байсан дутагдлаас хасаж тооцсон байна. /хавсралт-5/ /хавтаст хэрэг-4, 107- р талд тусгагдсан байгаа/

Эдгээр үйлдэл нь анх гарсан болон одоо гарч буй дутагдлын хэмжээнд шууд нөлөөлсөн болно гэжээ. /хавтаст хэрэг-4, 100-р талд тусгагдсан байгаа/

Мөн Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №16/02 дүгнэлтийн 8-д ...бид шинжилгээ хийж кассаас дутагдсан мөнгөний хэмжээг тодорхойлохын тулд санхүүгийн программаас хэвлэн авсан кассын товчоо тайланг кассын зарлагын анхан шатны баримттай нэг бүрчлэн тулган шалгасан ба 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдөр кассын товчоо тайланд зарлагаар тусгагдсан урьдчилж төлсөн тооцоо дансанд бичилт хийсэн 48,9 сая төгрөгийн анхан шатны баримт олдоогүй ба уг гүйлгээг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр санхүүгийн программаас устгасан болох нь программын устгасан гүйлгээний жагсаалтаас харагдаж байна. /2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нь ерөнхий нягтлан бодогч ажлаас халагдсаны өмнөх өдөр болно /хавтаст хэрэг-4, 108-р талд тусгагдсан байгаа/

Иймд нийт хохирол 144020373 /нэг зуун дөчин дөрвөн сая хорин мянга гурван зуун далан гурван/-төгрөгөөс “Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны аудиторын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №16/02 дүгнэлтийн 8-д дурдсан 2015 оны 07 дугаар сарын 08-ний өдөр кассын товчоо тайланд зарлагаар тусгагдсан урьдчилж төлсөн тооцоо дансанд бичилт хийсэн 48,9 /дөчин найман сая есөн зуун мянган/ -сая төгрөгийн анхан шатны баримт олдоогүй ба уг гүйлгээг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр санхүүгийн программаас устгасан болох нь тогтоогдож байна” гэсэн тул нийт хохирлоос 48,9 сая /дөчин найман сая есөн зуун мянган төгрөгийг хасуулахаар/ Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын /21 дүгээр хуудсанд/ 2 дахь хэсэг Хохирол иргэний нэхэмжлэлийн талаар хэсэгт тогтоосон/ гомдол гаргаж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

48.9 сая төгрөгийн анхан шатны санхүүгийн баримтыг ******* устгасан байсан. Тухайн баримтаар тогтоогдсон хохирлыг нийт хохирлоос хасаж тооцуулах саналтай байна. Хохирол төлөхөд энэ асуудал нөлөөлж байгаа. Анхан шатны шүүхээс хохирлыг 70, 30 хувиар тогтоосонд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч тайлбартаа:

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирлыг ажилласан жил эрх мэдлээр нь хувьдаж тогтоосон нь үндэслэлгүй. 48.9 сая төгрөгийн баримт устгагдсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн баримтыг ******* устгасан байх магадлалтай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч ******* тайлбартаа:

, нар нь 16 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах ёстой. Шүүгдэгч *******ын яриад байгаа зүйл үндэслэлгүй. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох боломжтой байсан. Толгой серверт устгагдсан мэдээлэл бүгд гарч ирдэг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч тайлбартаа:

*******ийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хурал дээр шинжээч it инженер 40 гаруй сая төгрөгийн баримт устгагдсан юм шиг байна гэж хэлж байсан талаар мэдэгдэж байсан. Хэрэгт авагдсан баримтад огт тийм зүйл байхгүй байхад гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

7 удаагийн шинжээчийн дүгнэлтээр үнийн дүн их зөрдөггүй. Шинжилгээнд санхүүгийн бүх баримтыг хүргүүлсэн байдаг. 48.9 сая төгрөг дутагдсан талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгагдаагүй. Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа шинжээчийн 125 дугаар дүгнэлтэд 48.9 сая төгрөгийн талаар огт дурдаагүй.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШШТ/281 дугаартай шийтгэх тогтоолтой холбогдуулан давж заалдах журмаар гаргасан шүүгдэгч *******ын гомдол үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангасан эсэхийг хянадаг.

Урьд давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай магадлалд “... Шүүгдэгч ******* “Дархан ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж кассаасаа бэлэн мөнгө гаргах журмыг зөрчиж, компанид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь тохирох зүйл хэсгээр зүйлчлэх шаардлагатай...” гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргаж байжээ.

Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 хэсэгт "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг,

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 хэсэгт ...“ Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэжээ. Хуулийн энэхүү заалт нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж дагаж мөрдөж эхэлсэн байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тодорхойлсны дотор мөн зүйлийн 4.1.3 хэсэгт “ төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарахаар хуульчилжээ.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 01-р сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Дархан-Ус суваг ХК-г 100 хувийн орон нутгийн өмчит хувьцаат компани болгон ажиллуулах шийдвэр гаргажээ

Шүүгдэгч ******* орон нутгийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Дархан-Ус суваг ХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан зүйл, хэсгээр зүйлчлэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд прокурор, мөрдөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч *******т ял оногдуулсан байх тул  Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд буцааж шийдвэрлэж байна.

Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх болсон тул шүүгдэгч *******аас давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2., 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2,  39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй дурдсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                           Д.БУЯНЖАРГАЛ

                                                        Б.МАНЛАЙБААТАР