Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/213

   2023            2            16                                           2023/ДШМ/213                                                                                                         

Б.О, Б.Т, П.Б,

В.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч Б.О, Б.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Л.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1532 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, Б.Т нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа, шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Л.Сарангэрэл нарын гаргасан давж  заалдах гомдлуудаар Б.О, Б.Т, П.Б, В.Б нарт холбогдох 2014250005233 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б.Одбаяр, 1984 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Зээлийн 3-30 тоотод оршин суудаг,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 258 дугаартай магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 282 дугаартай тогтоолоор “шүүгдэгч Б.От 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, /РД:ЧО84022473/;

 2. Боржигон овгийн Б.Тамирбаяр, 1988 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжны 33 тоотод оршин суудаг,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:ЧО88032472/;

3. Болингийнхон овгийн В.Батцэнгэл, 1984 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 31 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УБ84012537/;

4. Их Монгол овгийн П.Батзориг, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8 дугаар гудамжны 39 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЗ86111577/;

1. Б.О нь 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим СД, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооныны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NBS телевизийн захирлын өрөөнөөс Сони загварын зөөврийн компьютер, Сони маркийн мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IМАC i7 загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, МасВоок рго соге 2 duo загварын зөөврийн компьютер /шинэ/ МасВоок рго Retina i7 загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Аррle airport extreme загварын роутэр, шинэ speaker 1, виски, IPhone-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн 273,400 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэди” төвийн байрнаас Асер загварын зөөврийн компьютер, Канон маркийн зургийн аппарат, процессорын хард, интернетийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан,

В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай болон тусгайлсан хамгаалсан орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт,

2. Б.Т нь Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК”-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

3. В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эздэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,

4. П.Б нь 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,

Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

В.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Тамирбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Болингийнхон овогтой Валягийн Батцэнгэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Их монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг холбогдох зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгч Б.Т, В.Бд нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Одбаярыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Тамирбаяр, Болингийнхон овогтой Валягийн Батзориг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т, В.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч В.Бд оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацааг тус тус, шүүгдэгч П.Бт оногдуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийи ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 7 сар 8 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.От оногдуулсан 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Оын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 1078 хоног буюу 2 жил 11 сар 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оаас 48.619.103 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөг, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөг, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөг, хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөг, хохирогч М.Баярмагнайд 8.964.703 төгрөг, хохирогч Б.Мөнгөнбаганад 18.965.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 8.964.702 төгрөгийг гаргуулж хохирогч М.Баярмагнайд, шүүгдэгч В.Бээс 18.965.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнгөнбаганад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 3 ширхэг талоныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 31 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах Ү-2201027991 дугаартай үл хөдлөх, Г-1201011222 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Оын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаа 607 мкв, №000473889 дугаартай газар зэргээс хувьд ноогдох хэсгийг гаргуулж хохиролд тооцож, шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч В.Б нь нийт 338 хоног, шүүгдэгч Б.Т нь 376 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Т, В.Б, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч О.Аззаяа давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1532 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б, П.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоолдоо...” гэжээ.

Гэтэл нэр бүхий 4 шүүгдэгч нь тус тусдаа үйлдэлтэй, өөр өөр цаг хугацаанд, өөр өөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн байгаа.

Анхан шатны шүүхийн энэхүү шийтгэх тогтоолоос миний үйлчлүүлэгч П.Бийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон нотлох баримт аль нь болох ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан аль аль нотлох баримт нь бие биенээ нөхөн уялдаж П.Бийн гэм бурууг нотолж байгаа болохыг тусгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх” гэж,

36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, 2.3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, 2.4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд “...П.Б нь 2017 онь 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон боловч шүүх хуралдаанд хэрхэн, юу гэж худал мэдүүлсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, энэ талаар шийтгэх тогтоолд дүгнээгүй байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолд “...гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоолдоо...” гэх боловч тухайн худал мэдүүлэг өгөх хэрэгтэй холбоотойгоор ямар ч хүнээс гэрчээр мэдүүлэг аваагүй, шүүх хэн гэдэг гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь “худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Мөн бусад шүүгдэгч нарын мэдүүлэг нь П.Бийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэг үнэн зөв болохыг гэрчилсэн байтал ямар үндэслэлээр яллах талын нотлох баримт болж байгаа нь ойлгомжгүй байна.

Хавтаст хэргийн материалд П.Бийн өгсөн гэх “2016 оны 05 дугаар сарын 02, 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлгүүд” авагдсан байдаг. Мөн 2017 оны 02 дугаарсарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон түүнээс хойш гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд авагдсан.

Дээрх мэдүүлгүүд нь аль аль нь Эрүүгийн хуулийг сануулан авсан мэдүүлгүүд байтал харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Мөн шүүх ямар үндэслэлээр “2016 оны 05 дугаар сарын 02, 8 дугаар сарын 03-ны өдрийн гэрчийн мэдүүлгүүд” нь бодит байдалд нийцсэн, 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь ямар үндэслэлээр бодит байдал нийцээгүй талаар ямар ч дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн П.Б субъектийн хувьд гэрчээр худал мэдүүлсэн үү, хохирогчоор худал мэдүүлсэн үү гэдэгт ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1532 дугаар шийтгэх тогтоолын П.Бт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.О, Б.Т нарын өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1532 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5 дахь заалтад гэмт хэргийг улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг нотолно гэж заасан боловч шийтгэх тогтоол дээрх нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй болно.

Миний үйчлүүлэгч Б.Оыг буруутгаж буй 6 үйлдлийн хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсон хэдий боловч миний үйлчүүлэгч дээрх 6 үйлдлийг үйлдсэн гэж үзэх хангалтай нотлох баримт 1 ширхэг ч авагдаагүй болно.

2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим СД, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооныны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг NBS телевизийн захирлын өрөөнөөс Сони загварын зөөврийн компьютер, Сони маркийн мэргэжлийн камер, бэлэн 1.850.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Амгаланд 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1640 дугаартай “...2.Б.Оын гарын хээний дардас нь Папилон нэгдсэн санд бүртэлтэй 2010 оны 11 дүгээр сарын 30-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, NBS телевикийн захирлын өрөөнд түлхүүр тааруулж хулгай орсон, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Монген сургуульд байрлах гоо сайхны газарт хулгай орсон хэргийн газраас бэхжүүлэн авсан мөрүүдтэй тохирч байсан...” гэх дүгнэлтээс өөр нотлох баримт байхгүй.

Гэтэл мөн адил Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 014/524 дугаартай дүгнэлтээр “Б.Оын гарын хээний дардасыг нэгдсэн папилон санд автоматаар харьцуулалт хийхэд тохирох эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан /5хх 24/,

Түүнчлэн хэрэг учрал гарсан гэх газар олон нийтэд үйлчилгээний зориулалтай, олон хүн орж гардаг газрууд байна. Хэргийн газрын үзлэгээр хэд хэдэн гарын мөр илэрсэн ба бусад гарын мөрүүдийн эзэн нь тогтоогдоогүй байдаг. Мөн тухайн гарын мөр нь хулгай хийх үед дарагдсан уу, хэзээ дарагдаж үүссэн бэ гэдэг ч тодорхойгүй байдаг.

 Олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний газраас илэрсэн олон гарын мөрөөс нэг нь Б.Оын гарын мөртэй таарсан тул Б.О хулгай хийсэн байж таараа гэсэн таамаглалаар гэм буруутай тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд миний үйлчлүүлэгч Б.О тухайн газарт байсан гэдгийг нотолсон өөр ямар ч нотлох баримт байхгүй.

2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн өрөөнөөс IMAC i5 загварын иж бүрэн компьютер 2 ширхэг, суурин IМАC i7 загварын 21 инчийн иж бүрэн компьютер 1 ширхэг, МасВоок рго соге 2 duo загварын зөөврийн компьютер /шинэ/ МасВоок рго Retina i7 загварын 15 инчийн зөөврийн компьютер, цүнх, Аррle airport extreme загварын роутэр, шинэ speaker 1, виски, IPhone-д зориулсан дуран, wireless card, usb card, display card тус бүр нэг ширхэг, бэлэн 273,400 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Г.Хатанболдод 10.063.400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Гэрч Ц.Сүхбаатарын “...2014 оны хэдэн сар гэдгийг сайн сайхгүй байна. Б.О манай гэрийн гэдээ ирээд намайг дуудаж Ай Мак маркийн саарал өнгийн компьютер машиндаа хийчихсэн яаралтай Хонконг явах ажилтай болчихоод мөнгө хэрэг болоод байна ...гуйгаад байхаар нь 900.000 төгргөөр худалдаж авсан.. гэх мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байхгүй.

Гэтэл хэрэг болсон гэх цаг хугацаа нь 2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-ний шөнө үйлдэгдсэн байтал гэрч Ц.Сүхбаатар 2014 онд Б.Оаас ай мак маркийн саарал өнгийн компьютер худалдаж авсан цаг хугацааны илтэд зөрүүтэй.

Сүхбаатар Б.Оаас компьютер худалдаж авсан гэж мэдүүлдэг болохоос Б.Оыг хулгайлж олсон эд зүйлээ зарсан гэж мэдүүлээгүй.

Миний үйлчлүүлэгч Б.О тухайн компьютерийг хэнээс, хэзээ, хэрхэн худалдаж авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа үнэн зөв, тогтвортойгоор мэдүүлж ирсэн.

Ганц гэрч Ц.Сүхбаатарын Б.Оаас компьютер худалдаж авсан гэх мэдүүлгээр түүнийг 2013 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Аи Си Ти” группийн байрнаас хулгай хийсэн гэж дүгнэж, нотолж байгаа нь илтэд хууль зүйн үндэслэлгүй, таамаглалд хөтлөгдсөн гэж дүгнэхээр байна.

2013 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лэди” төвийн байрнаас acer загварын зөөврийн компьютер, Канон маркийн зургийн аппарат, процессорын интернэтийн модем, бэлэн мөнгө 198.000 төгрөг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч З.Нэнбаярт 2.073.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Мөн л адил “Анү-Үжин” ломбардад өөрийнхөө нэрээр тавьсан баримтаар нотлох болохоос өөр нотлох баримт байхгүй. Гэтэл хулгайн эд зүйлийг өөрийнхөө нэрээр “ломбард”-ад тавьж байгаа үйдэл, түүнийг нотолсон “ломбард”-ны бичиг баримтыг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лэди” төвийн байранд орсон хулгайг Б.О үйлдсэн нотлох баримт гэж хэрхэн, яаж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Б.Ттай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Н.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг мөн адил Ану-Үжин ломбардны бичиг, Б.Таас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрч Ц.Сүхбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас өөр нотлох баримт байхгүй.

Б.Т ахаасаа компьютер авсны төлөө Б.Отай бүлэглэн хулгай хийсэн гэж гэм буруутайд тооцогдож байгаа нь илтэд хууль зүйн үндэслэлгүй. Өөрийн төрсөн ах Б.Оаас Б.Т нь компьютер авсан үйлдлийг түүнтэй хамт 2013 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Долоон болдог” ХХК-ийн санхүүгийн өрөөнөөс хулгай хийсэн гэж дүгнэж байгаа нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Б.Оын хувьд ч тухайн компьютерийг хэнээс, хэзээ, хаана, хэрхэн авсан талаараа мэдүүлдэг ба дүүдээ компьютер өгсөн, өөрийн нэрээр ломбардад компьютер барьцаанд тавьсан үйлдлийг хулгай гэмт хэргийг үйлдсэн гэж хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй байна.

шүүгдэгч В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “UBT” ХХК-ийн нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ копонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж иргэн Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:

Шүүгдэгч П.Бийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Гэвч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээ зориуд худлаа мэдүүлсэн гэж шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлсэн. П.Б мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв үү, шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь үнэн зөв үү гэдэг үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхад эргэлзээтэй нотлох баримтыг шүүх үнэлэхдээ ямар учраас үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн шатахуун авч байгаа бичлэг, Скайтел ХХК-ний албан тоот зэрэг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт биш болно.

Скайтел ХХК-ийн албан тоот Банзүрх дүүрэг, КТМС-ийн ойр хавьд гэж тэмдэглэгдсэн боловч КТМС-ийн ойр хавьд хэдэн метр, хэдэн километр радиустайгаар ойр хавьд байсан, хамрах хүрээн хэдэн метр, хэдэн километрыг хамардаг талаар ямар ч мэдээлэл байхгүй болно.

Дээрх нотлох баримтууд, хууль зүйн үндэслэлээр Б.О, Б.Т нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй болох нь хангалтай нотлогдон тогтоогдож байна.

Миний үйлчүүлэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутай тооцохдоо учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх боловч ямар зэвсэгийг хэрхэн хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй, хэргийн материалд энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй болно.

Шүүхээс өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, няцаалтыг хэрхэн дүгнэж, хэрхэн хүлээн авахаас татгалзаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Мөн шийтгэх тогтоолд дараахь хэд хэдэн ноцтой алдаа гарсныг дурдах нь зүйтэй. Үүнд:

Гэмт хэргийн улмаас хэн хохирсон болохыг тогтоож чадаагүй. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад нэр бүхий иргэнд хохирол төлбөрийг төлүүлэхээр заасан боловч хэрэгт авагдсан баримт “Аи Си Ти” ХХК, “Лэди” ХХК, “Долоон болдог” ХХК, “UBT" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад хулгай орж, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө хулгайд алдагдсан байтал нэр бүхий хохирогч биш иргэн хохирол төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн ...хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж тодорхой заасан.

Хэрэгт авагдсан нэр бүхий хуулийн этгээдүүд иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ нэр бүхий иргэн нар шилжүүлсэн гэрээ, хэлэлцэл, итгэмжлэл олгогдоогүй болно.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар миний үйлчлүүлэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял нэмж нэтгэсэн боловч түүний өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг буруу тоолсон, үүнээс шалтгаалж ял эдэлсэн хугацаа буруу тоолсон, буруу тоолсон ялыг нэмж нэтгэсэн болно.

Учир нь шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үйлдсэн 13 жил 7 сар 8 хоногийн хугацааг нэмж нэгтгэн...” гэж заасан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жил 10 сарын хорих ялыг Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 282 дугаартогтоолоор 12 жил болгон хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

Шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар шүүгдэгч Б.Оын өмчлөлийн Сонгинохайран дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаа 607мкв №000473889 дугаартай газар зэргээс хувьд ноогдох хэсгийг гаргуулж хохиролд тооцохоор шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтлийн 6 дугаар гудамжны 7 тоот хашаа нь өмчлөлийн бус эзэмших эрхтэй тул хувьд ногдох хэсгийг хохиролд тооцуулан гаргах хууль зүйн боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1532 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Л.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЩЦТ/1532 дугаар шийтгэх тогтоолын В.Бд холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Давж заалдах гомдлыг:

1. Яллах дүнгэлтэд дурдсан Батцэнгэлд холбогдох асуудал нь Батцэнгэлийг гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон ямар ч баримт байхгүй байхад түүнийг шийтгэх үндэслэл болгосон нь хууль бус болох,

2. Мөрдөн байцаах, шүүхийн ажиллагаанд хуулийг хэрхэн зөрчиж, хөөн хэлэлцэх хугацаа дуусан хэрэг хэрэгсэхгүй болгосон байхад дахин гэмт хэрэгт хууль бус татаж хууль зөрчсөн асуудлаар гомдол гаргах болно.

Энэхүү шийтгэх тогтоолд шүүгдэгч В.Бийг 2014 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнд хууль бусаар нэвтрэн орж 37.820.000 төгрөг, 110.000 төгрөгийн бинзений талоны хамт бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэлээс өршөөлөө.

В.Бийн үйлдсэн хэрэг нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

2. Хяналтын камерийн бичлэг,

3.Гэрч Наранцэцэг, Уламбаяр, Батзориг нарын мэдүүлэг гэж шүүх дүгнэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэргийн газрын тэмдэглэл, хяналтын камерийн бичлэг, гэрч Наранцэцэг, Уламбаяр нарын мэдүүлэг зэрэгт тус компанид хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох, ямар эд зүйл алдагдсан болохыг тогтоосноос биш хэдий хэмжээний мөнгө байсан болон хэдэн төгрөг алдагдсаныг ч бүрэн тогтоогоогүй байна.

Өөрийн сейфнээс хулгайд мөнгө алдсан компанийн нягтлан бодогч Наранцэцэг нь алдсан төгрөгөө хаанаас авснаа, хэдэн төгрөг авснаа болон алдсанаа ч андуураад байхад бараг 8 жил шалгаж байж тухайн компанийн санхүүгийн болон татварын байгууллагаар баталгаажсан тайланг нь аваад шалгасан бол бодит хохирол тогтоогдсон байх боломж байжээ.

Хяналтын камерийн бичлэгээр хулгайд алдагдсан талоноор гүйлгээ хийсэн өдөр Одбаярын эхнэрийн машин МТ колонкоос бензин авсныг л харуулсан болохоос хулгайлагдсан талоноор бензин авсныг тогтоогоогүй байна.

Хулгайд алдагдсан талоноор гүйлгээ хийсэн бол уг талоныг болон талоноор гүйлгээ хийсэн тохиолдолд бүртгэж, гүйлгээ хийгчийн хаягийг бүртгэн тухайн нээр гарын үсэг зуруулан баталгаажуулж авдаг бүртгэлийн дэвтрийг хураан авч гарын үсгийн шинжилгээ хийсэн бол талоноор гүйлгээ хийсэн этгээдийг олох боломжтой байсан байна /хх 1-21, хх1-95, хх 1-18/.

Гэвч дахин шалгаж тогтоох боломж үгүй болсон нь “Магнай Трейд” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 771/15 бичгээр тогтоогдож байна /хх 1-18/.

Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт сэжиглэн шалгах болсон үндэслэл нь гэрч Батзоригийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Мөнхтуяа байцаагчид өгсөн мэдүүлэг болно. Гэтэл гэрч маань 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хурал дээр "2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ахлах төлөөлөгч Хасбаатар намайг 805 дугаар анги дээр дуудаж өглөөний 9 цагаас шөнийн 22 цаг хүртэл байлгаж зодож, машин хураан авч, маргааш нь мэдүүлэг авахдаа миний хэлээгүй зүйлийг өөрснөө бичээд, уншуулахгүй гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлснээр гэрчийн анхны мэдүүлэг эргэлзээтэй болсон.

Цорын ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй тул гэрчийн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг шалгах ажиллагааг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг бүрчлэн хийж гэрчийн эхний мэдүүлэг худлаа болохыг нь доорхи шалгалт баримтаар тогтоосон байна. Үүнд:

“2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Одбаяр над руу ярьсан” гэсэн нь худлаа болох нь Скайтель ХХК-ны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/3686 тоот бичгээр тогтоогдож байна /хх 2-82/.

“Би Одбаяр, Батцэнгэл нартай хамт КТМС-ийн ойролцоо найз Алзахгүйнд бууж тэндээ хоносон” гэсэн нь худлаа болох нь гэрч Алзахгүйн “манайх тухайн үед КТМС-ийн байранд байгаагүй бөгөөд Батзориг манайд хоноогүй” гэсэн мэдүүлгээр,

Мөн Скайтел ХХК-ны 04/3686 тоотод 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 03 цагт Батзоригийн 96870423 дугаараас 99604421 дугаар руу Бага тойруугийн ойролцоо газраас залгасан байна гэснээр тус тус тогтоогдож байна /хх 2-82, хх 5-50/.

Харин Батзоригийн шүүхэд өгсөн “надаас цагдаагийн ажилтан мэдүүлэг авахын урд өдөр өглөөний 9 цагаас шөнийн 10 цаг хүртэл дарамталж улмаар ахыг ирэхээр миний машиныг авч үлдээд явуулсан” мэдүүлэг нь гэрч Батхуягийн “би орой 22 цагийн үед дүү Батзоригийг 805 дугаар анги дээр очиж авахад дүү маань намайг зодсон” гэж хэлж байсан гэсэн мэдүүлгээр батлагдаж байна /хх 7-222/.

Гэрч Г.Батзориг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн мэдүүлэгтээ “Одбаяр, Батцэнгэл нар над дээр ирж “UBT” ХХК-д хулгай хийх боломжтой эсэхийг шалгахаар явсан, хэдний өдөр болохыг санахгүй байна” гэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлгийн эх сурвалж заагаагүй учир дангаар нотлох баримтад тооцохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмыг нотлох баримтад тооцохгүй, 16 дугаар зүйлийн 16.11, 16.12-т хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалтуудтай яв цав тохирч байхад 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн мэдүүлэг худлаа болохыг тогтоогоогүй байж Батцэнгэлийг буруутгах үндэслэл болгон шийтгэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна.

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1113 тоот дүгнэлтэд “хэргийн газраас олдсон гарын хээ нь Батцэнгэл, Одбаяр нарын гарын хээтэй тохирохгүй байна” /хх8-197/ гэсэн дүгнэлтүүд нь Батцэнгэлийн гэм буруугүйг давхар баталжээ.

Прокурор дээрхи байдлуудад дүгнэлт хийж Батцэнгэлд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 7-нд гаргажээ.

Шүүгч Хатанцэцэг нь Одбаярын хэргийг мөрдөн байцаалтад буцаах захирамждаа “Батцэнгэлд холбогдох хэргийг ямар нотлох баримтад үндэслэн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь тодорхой биш” гэж бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар хэсэг анхан шатны журмаар хэрэг хянан шнйдвэрлэх ажиллагааны талаар 33 дугаар бүлэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заажээ.

Энд гэмт хэрэгт шалгагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон хүний асуудлыг авч хэлэлцэх эрхийг шүүхэд олгоогүй байх юм.

Тус хуулийн 33.3-т шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэлийн талаар заахдаа:

1. Хэргийг буруу тусгаарласан,

2. Шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа хийлгэх бол,

3. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр буцаана гэж заажээ.

Шүүгч Одбаярт холбогдох хэргийг буцаахдаа хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүний хэргийн талаар дүгнэлт хийж алдаа гаргасны зэрэгцээ бусдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгах дүгнэлт гаргасан мэт байснаас Дүүргийн ахлах прокурор шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 7-нд 152 дугаар тогтоол гаргаж Батцэнгэлд холбогдох прокурорын тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй байх хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж хүчингүй болгожээ.

Ахлах прокурор дээрхи шийдвэрийг гаргахдаа хууль ёсны ямар шаардлага зөрчсөн талаар огт дурдаагүйн дээр өөрөө энэ тогтоолыг гаргахдаа доорхи хуулийн заалтуудыг зөрчжээ.

А. Прокурорын тогтоолыг ахлах прокурор хэргийн оролцогч буюу яллагдагчийн гомдлын дагуу хянана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дахь заалтыг зөрчсөн байна. Учир нь, хэргийн оролцогч гомдол гаргаагүй байна. Мөн хуулийн 1.5.1 /эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол/-д заасан заалтыг зөрчиж гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шийдвэр гаргажээ.

Б. Прокурор дээрхи тогтоолоо Батцэнгэлд танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

В. Хуулийн 1.6.1-д ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагаа явуудахдаа Үндсэн хууль, энэ хуулийн заалтыг баримтална.

Г. 1.6.2-т энэхүү заалтыг зөрчвөл гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15, 34.1-д заасны дагуу В.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Батцэнгэлийн хөрөнгийг хураасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би хийгээгүй хэргийнхээ төлөө олон жил хоригдож байгаадаа харамсаж байна. Би энэ хугацаанд 59 удаа анхан шатны шүүх дээр очсон. Энэ хэргийг Хасбаатары гэх эрүүгийн төлөөлөгч өс хонзонгоор надад тохсон гэж үзэж байна. Би 2013 оноос 2017 онуудад өлсгөлөн зарласан. Үүнээсээ болж бөөрний дутагдалд орсон. Тэр үеийн камерын бичлэг байгаа. Үүнийг Хасбаатар алга болгосон. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ахаасаа нэг нөүтбүүк авсан нь үнэн. Хэдий би өмнө хулгайн гэмт хэрэг холбогдож байсан ч энэ хэргийн талаар мэдэхгүй байна. Цагдаа нар надаас нөүтбүүкийг хурааж авахдаа миний төмсөг, хөхний толгойг цахилгаан бороохойдож, өдөржингөө зодсон. Үүнийг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж намайг хохирогчоор татаж Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлсэн. Ингээд намайг энэ хэргээс түдгэлзүүлсэн байсан ба намайг зодсон мөрдөгч нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буцааж энэ хэрэгт татсан. Мөн намайг боловсролгүй, эрхэлсэн ажилгүй гэсэн байдаг. Би сүүлийн 10 гаран жилийн хугацаанд буйдангийн үйлдвэр ажиллуулж, Нарантуул зах дээр өөрөө борлуулдаг бөгөөд Харбины техникийн их сургуулийг шилний мэргэжилтнээр төгссөн, дээд боловсролтой. Хулгай гарсан газрын хажуугаар явсныг нотолсон камерын бичлэг ганц гаргаад ирвэл би хэргээ хүлээхэд бэлэн байна. Нөүтбүүк авсан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 8 дугаар сарын 03-ний өдрүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг тогтвортой. Харин 2017 оны 2 дугаар сарын 03-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг эрс зөрүүтэй байдаг. Аливаа мэдүүлэг тогтвортой байх ёстой бөгөөд мэдүүлгүүд зөрүүтэй байсан учир тухайн үед хяналт тавьж байсан прокурор шүүгдэгч П.Бийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбартаа хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрнүүдийг тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн 2 газраас шүүгдэгч Б.Оын гарын мөр олдсон учир хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн. Мөн 524 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгчийн Б.Оын гарын хээ тохироогүй гэснийг өмгөөлөгч дурдаж байна. Энэ шинжээчийн дүгнэлт 7 жилийн өмнө гарсан. Шинжээчийн өөрийн баримтад үндэслэн гаргасан дүгнэлтийг хэрэгт тусгасан. Тухайн 2 нөүтбүүкийг өөр 2 залуугаас машин суулгаж авсан гэж тайлбарлалаа. Энэ хүмүүсийг шүүгдэгч Б.О мөрдөгч Хасбаатартай хайсан байдаг. Ингээд эдгээр хүмүүсийг тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгт хавсаргасан. Аливаа хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хулгайлж байгаа үйлдэл нь камерын бичлэгээс өөр баримтаар тогтоогддоггүй учир анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэд хэдэн ноцтой алдаа байгаа гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарыг тогтоож хэргийн шүүхэд шилжүүлж, шүүхээс шийдвэр гаргасан. Үүнд ямар нэг маргаан байхгүй гэж үзэж байна. Мөн ялыг буруу нэмж нэгтгэсэн гэсэн байна. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэх боломжтой. Хэрэгт Улсын Дээд шүүхийн шийдвэр байгаагүй, ялын тооцооны хуудас байсан. Түүнчлэн өмгөөлөгч Л.Сарангэрэлийн давж заалдах гомдолд гэрч Наранцэцэг, Уламбаяр, Батзориг нарын мэдүүлгээр В.Бийг буруутгасан, сейфэнд хэдэн төгрөг байсан талаар тогтоогоогүй гэсэн байна. Тухайн сейфэнд хэдэн төгрөг байсан талаар гэрч Наранцэцэг, Уламбаяр нар мэдүүлэгтээ тодорхой дурдсан байгаа учир энэ талаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шатахуун түгээх станцийн 3 ширхэг талоноор В.Бийг буруутгаж байна гэжээ. Тухайн үед зуслангийн зам дагуу байрлах МТ шатахуун түгээх станцаас шүүгдэгч Б.Оын эхнэрийг эзэмшлийн машин шатахуун авсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Оын эхнэрээс мэдүүлэг авахад “тухайн үед миний машиныг Б.О унаж явсан” гэсэн байдаг. Мөн мөрдөгч Хасбаатар шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар өмнөх шүүх хуралдаанууд дээр дурдсаар ирсэн. Энэ асуудлыг шалгаж тухайн хэрэгт хохирогчоор татагдсан шүүгдэгч нараас мэдүүлэг авахад эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс “Скайтел” ХХК-ийн албан бичгийг дурдаж байна. “Скайтел” ХХК-ийн зүгээс өөрийн боломжит хувилбараар КТМС-ийн ойролцоогоос дуудлага хийгдсэн гэсэн албан бичгийг ирүүлсэн. Шүүгдэгч В.Бд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүх хуралдаанд шүүгч энэ талаар хөндөж, улмаар ахлах прокурорын зүгээс дээрх шийдвэрийг хүчингүй болгосон талаар ярьж байна. Прокурорын зүгээс хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Харин анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс прокурорын шийдвэрт гомдолтой байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн. Нэгэнт ийм гомдол гаргасан учир ахлах прокурор бус манай дүүргийн ерөнхий прокурор буюу дээд шатны прокурор хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч нарын зүгээс гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг дурдаж байна. Шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй. Гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн баримтууд хэрэгт байгаа нь үнэн. Үүнийг нотлох баримтад тооцож, үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.О нь 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Монген сургуулийн байранд байрлах гоо сайхны газраас хумсны лак 115 ширхэг, кассетны хөгжим СД, үсчний халаад 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж хохирогч Ч.Одгэрэлд 3.703.000 төгрөгийн хохирол учруулсан,

В.Бтэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөнөөс бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай болон тусгайлсан хамгаалсан орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэргийг,

Б.Т нь Б.Отай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Долоон болдог” ХХК”-ны санхүүгийн өрөөнөөс 14 ширхэг зөөврийн компьютер, процессор, дижитал камер, чемодан, савхин куртик, спорт цүнх, компьютерийн хард зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч М.Баярмагнайд 17.929.405 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,

В.Б нь Б.Отай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UBT” ХХК-ны нягтлан бодогчийн өрөөний хаалга, сейфийг эздэж бэлэн мөнгө 37.820.000 төгрөг, МТ колонкийн бензиний 110.000 төгрөгийн талон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж, хохирогч Б.Мөнгөнбаганад 37.930.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Зоригтбаатарын “...2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих шөнө “UBT” ХХК-ийн салбар ““UBT гранд” такси, ломбардны оффист хулгай гарсан. Сейфенд хадгалагдаж байсан байсан 37.820.000 төгрөг хулгайд алдагдсан. Мөн тодорхой эд хөрөнгүүд эвдэрсэн. ...” /1хх 11, 30-31/,

хохирогч Б.Мөнгөнбаганийн “...“UBT” ХХК-ийн ерөнхий инженерээр ажилладаг бөгөө 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих шөнө манай компанийн байр руу хулгайч орж бэлэн мөнгө болон бензинийн талон хулгайд алдагдсан байсан. ...” /12хх 53-54/,

хохирогч З.Нэнбаярын “...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах ажил дээрээ ирэхэд миний суудаг текэн дээр миний бичиг баримтыг гаргаад сандаачсан байсан. Мөн захирлын өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд хойд талын оффис руу ортол мөн эд зүйлийг сандаачсан байсан. Захирлийн өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Гадна хаалганы хажуу талын жижиг вакум цонхоор орсон байсан. Эд зүйлийг бүртгэж үзтэл хичээлийн зориулалтаар хэрэглэгдэг жижиг проектор алдагдсан байсан. Оффисын өрөөнөөс 15,6 инчийн асер маркийн нөүтбүүк, канон маркийн зургийн аппарат, интернэтийн модем, процессорын хард бэлэн 198.000 төгрөг алдагдсан. ...” /2хх 205-207, 5хх 48-49, 156, 7хх 100-101, 8хх 172-173/,

хохирогч М.Баярмагнайгийн “...Хулгай орсон цонх нь 2 давхарт гаднаа төмөр хамгаалалтай байсан ба төмрийг хөшөөд таслаад нэвтэрсэн байсан. Хар өнгийн эмэгтэй куртик нэг, бэлнээр 140.260 төгрөг, 1 доллар, 35 юань зэргийг хулгайлсан байсан. ...Хашааны гадагшаа харсан, хашаан дотор харсан нийт 4 камер байгаа, хулгайд “хард”-аа алдсан болохоор шалгах боломжгүй болсон. ...” /3хх 38-39, 4хх 67-68, 5хх 44, 153, 7хх 103, 8хх 166-167/,

хохирогч Ч.Одгэрэлийн “...2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай гоо сайхны газраас 200 ширхэг хумсны лак, хөгжим, үсчний халаад 9 ширхэг, бэлэн 198.000 төгрөг алдсан. Би нийт 3.000.000 төгрөгийн эд зүйл алдсан. ...” /6хх 20-21, 7хх 107-108/,

хохирогч Б.Амгалангийн “...2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө Шинэцэцэг над руу утсаар яриад “та нөэтбүүк аваад явсан юм уу, таны өрөөний хаалга онгорхой байна” гэсэн. Бэлэн 1.850.000 төгрөг байсан бөгөөд 50.000 төгрөг нь 10.000 төгрөгийн дэвсгэртээр бусад нь 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан. “Сони” маркийн нөүтбүүк нь хар саарал өнгөтэй 2008 онд хүнээс 800 доллараар худалдан авч байсан. ...” /6хх 14-15/,

хохирогч А.Баттамирийн “...Ажил руугаа ороход хоёр сейф унагаагаад эвдчихсэн, өрөөний доторх байдал ундуй, сундуй байдалтай компьютер нүэтбүүк, 273.400 төгрөг хулгайд алдсан. ...” /4хх 203-204, 248, 5хх 21-22, 45, 7хх 102/,  

хохирогч Г.Хатанболдын “...2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөр шилжих шөнө хулгай орж эд зүйлс алдагдсан. Тухайн үеийн үнэлгээгээр тогтоогдсон компанид учирсан хохирлыг гаргуулан авах хүсэлтэй байна. ...” /12хх 59-61/,

гэрч П.Наранцэцэгийн “...Өнөөдөр өглөө 8 цаг 45 минутын ерөнхий инженер Найдандагва над руу залгаад “сейфийг чинь коридорт гаргасан байна, танай өрөөнд хулгайч орсон юм шиг байна” гэсэн. Цагдаа нар ирээд үзлэг хийсний дараа сейфэнд байгаа юм аа тулгаж үзэхэд 40.300.000 төгрөг, 110.000 төгрөгийн бензин талон алдагдсан байсан. ...” /1хх 55-56, 60-61, 100, 7хх 109/,

гэрч Ч.Жадамбын “...2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 16 цаг 30 минутын үед ломбардны санхүүжилтын мөнгө болох 58.000.000 төгрөгийг нягтлан П.Наранцэцэгт бэлнээр өгсөн. Гэтэл нягтлангийн өрөөнд хулгай ороод уг ломбардны санхүүжилтийн мөнгөний үлдэгдэл мөнгө болох 40.000.000 төгрөг алга болсон гэж байсан. ...” /1хх 57-58/,

гэрч В.Дашпилжээгийн “...23-60 УНВ улсын дугаартай Королла Аксио загварын автомашинтай. Машиныг нь нөхөр Одбаяр л унадаг. Өөрөө унадаггүй байсан. ...” /1хх 93/,

иргэний нэхэмжлэгч Ц.Сүхбаатарын “...Тэр үед над дээр ганцаараа ирж компьютер зарсан. Түүнээс өмнө 2013 онд “манай найзын нөүтбүүк байгаа юм аа, та хямдхан аваач” гэж гуйгаад байхаар нь авч байсан. ...” /5хх 1, 4хх 249-250/,

иргэний нэхэмжлэгч Л.Сарантуяагийн “...Цагдаа манай ломбардад ирээд барьцаанд тавьсан зөөврийн компьютерүүдийг үзэж байгаад “Асер нэртэй компьютерийг хулгайд алдагдсан компьютерүүд байна” гэж хэлээд хурааж авсан. 300.000 төгрөгөд тавьсан санагдаж байна. Одоо хэн гэдэг хүн барьцаанд тавьсан талаар нь сайн санахгүй байна. ...” /5хх 157-159/ гэсэн тухайн цаг хугацаанд болсон үйл явдлуудын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүдээр, тус мэдүүлгүүд нь:

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10, 2хх 184-188, 3хх 5-34, 204, 5хх 18-20, 247, 231-233/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 14, 2хх 236, 4хх 17, 246/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 12, 7хх 104, 4хх 32, 247/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-27/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх 28-29/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21/, эд хөрөнгийн үнэлгээ /7хх 139-141, 128-132, 142-145, 115-118, 119-122, 133-138/, алдагдсан эд зүйлсийн жагсаалт /4хх 222/, 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1640 дугаартай шинжээчийн “...Б.Оын гарын хээний дардас нь “Монген“ сургуульд байрлах гоо сайханы газарт хулгай орсон хэргийн газраас бэхжүүлж авсан мөрүүдтэй тохирч байна. ...” /2хх 98-103/, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1113 дугаартай шинжээчийн “...Б.Оын зүүн гарын эрхий хурууны дардас урьд санд бүртгэгдсэн гарын мөртэй, зүүн гарын дунд хурууны дардас 2 ширхэг гарын мөртэй тохирч хэргийн санд хадгалагдсан байна. ...В.Бийн зүүн гарын долоовор хурууны дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна. ...” /8хх 195-221, 6хх 43-44, 51-54/ гэх дүгнэлтүүд зэрэг баримтууд болон

Б.Оын яллагдагчаар “...23-60 УНБ улсын дугаартай Королла загварын автомашинтай байсан. Би эхнэр Дарьхүүг хөдөө явахын урд өдөр хүүхдээ хамт явуулах гээд хүргэж өгсөн. Тэгэхдээ машиныг нь авч явсан. Хямд болохоор нь худалдаж аваад ломбарданд барьцаанд тавьсан. Би нөүтбүүкийг асааж үзээгүй байж байгаад Б.Тт өгсөн.  . ...” /2хх 111, 171, 5хх 62-64, 3хх 240-241/,

Б.Т яллагдагчаар “...Тухайн үед ахаасаа нэг ширхэг нөүтбүүк авсан. Аваад тэрийгээ найздаа өгсөн. Миний ойлгож байгаагаар би урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл сонсож байсан. Би энэ хэргийг үнэхээр хийгээгүй. ...” /3хх 242-244, 245/,

П.Бийн яллагдагчаар “...2014 оны 9 дүгээр сард орой 20 цагийн үед Б.О над руу Скайтелын утаснаас залгаад “уулзъя” гэсэн. Б.Отай уулзсан чинь “танай компани авто ломбардтай юм байна, миний машиныг авах болов уу” гэхээр нь би “сайн мэдэхгүй юм байна. Би ажлаасаа гараад удаж байна” гэж хэлсэн чинь “танай компани гайгүй мөнгөтэй компани юм шиг байна лээ, зээлтэй юу мөнгөтэй болмоор байна уу, хамт очиж компаниас чинь хулгай хийх үү” гээд манай компани руу явж байхдаа ярьсан. Би хамт орохгүй, хулгай хийхгүй гээд КТМС-ийн тэнд үлдсэн. Манай ажил руу Б.О, В.Б хоёр явсан. Төд удалгүй нэг цаг орчмын дараа Б.О над руу залгаад “миний машиныг авчихаач бид хоёр энүүгээр жаахан явъя” гэхээр нь “машинаа аваад ир” гээд найзынхаа гэрийн гадаа машиныг нь авч ирүүлсэн. Тэгээд Б.О В.Б 2 буцаад явсан. Шөнө 2 байна уу 3 цагийн үед Б.О В.Б 2 ирээд машинаа манай найз Алзахгүйгийн гаднаас ирж авсан. Би Б.Оаас “яасан, юу болсон” гэж асуухад “юу ч болоогүй, мөнгө төгрөг юу ч алга байна” гэхээр нь “худлаа яриад байгаа юм уу” гэсэн чинь Б.О “би юу гэж худлаа ярих юм бэ” гэж хэлсэн. Б.О машинаа аваад В.Бтэй хамт явсан би найзындаа хоносон. /2хх 46-47, 132-133/,

В.Бийн яллагдагчаар “...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Би “Да хүрээ” дээр машин зардаг байсан. 2014 онд урд талын “Шунхлай” колонк дээр Хасбаатар бас хоёр гурван төлөөлөгч нар намайг “уулзъя” гээд уулзаад 805 дугаар ангийн тэнд авч очоод “машиныг чинь журмын хашаанд хийнэ, хоёр найз чинь шоронд орно, чи бид нарт алт шиг гэрч болох хэрэгтэй” гээд 24 цаг зодуулсан. Би өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Батцэнгэлийг гавласан намайг албаар сүрдүүлэх гэж оруулж ирээд аваад гарсан. “Чи энэ дээр гарын үсэг зураад машинаа аваад яв” гэсэн. Би тэрийг уншиж танилцаагүй. өөрсдийнхөн бичсэн зүйл дээр гарын үсэг зураад гарсан. ...” /5хх 60-61, 6хх 236/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Одбаярыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Тамирбаяр, Болингийнхон овогтой Валягийн Батзориг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, В.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Б.О, Б.Т, В.Б нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.О, Б.Т нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч В.Бийн өмгөөлөгч Л.Сарангэрэл нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Одбаярыг шүүхээс гэм буруутайд тооцохдоо “...үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд. ...” гэж гэм буруутайд тооцсоныг “...шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Одбаярыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд. ...” гэж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь прокуророос шүүгдэгч Б.Оыг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ талаар нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 ыдахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурорын дутуу хийсэн ажиллагааны улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

Шүүгдэгч Б.Т, В.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож тухайн гэмт хэргийн давтан, бүлэглэж үйлдсэн гэж үзэж шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүүнийг халсан байхад хүндрүүлэх шинжид тооцож гэм буруутайд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж “...шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Тамирбаяр, Болингийнхон овогтой Валягийн Батзориг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд. ...” гэснийг “...шүүгдэгч Боржигон овогтой Байгалмаагийн Тамирбаяр, Болингийнхон овогтой Валягийн Батзориг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд. ...” гэж өөрчлөв.

Түүнчлэн шүүгдэгч Монгол овогтой Пүрэвсүрэнгийн Батзоригийг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнийг хувийн ямар ашиг сонирхлоор хэрхэн мэдүүлэг өгсөн талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын аль алинд дурдаагүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байгаа тул прокуророос П.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Оын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацааг буруу бичсэн бөгөөд түүний ялын тооцоо болон цагдан хоригдсон хугацааг хэрэгт хавсаргаагүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Оыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан нь хууль зөрчөөгүй байна.

Тэрээр 2019 оны 12 дугаар 18-ны өдрийн 1348 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэхдээ 252 хоног цагдан хоригдсон бөгөөд одоогийн шийтгүүлж байгаа хэрэгтээ цагдан хоригдсон хугацаа нь давхцахгүй байгаа тул энэ хугацаанд эдэлсэн 11 жил 3 сар 23 хоногийн хорих ял дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн ялыг нэмж нэгтгэн нийт 14  жил 3 сар 23 хоног болгон зөвтгөн өөрчлөлт оруулав.  

Шүүгдэгч Б.О нь 1101 хоног цагдан хоригдсоныг 1078 гэж, В.Б нь 342 хоног цагдан хоригдсоныг 338 гэж, Б.Тыг 276 хоног цагдан хоригдсоныг 376 гэж тус тус буруу тооцсоныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.О нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 118 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Бт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1532 дугаартай шийтгэх тогтоолын Их Монгол овгийн П.Бт холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1532 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Боржигон овогтой Б.Оыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, ...” гэснийг “...шүүгдэгч Боржигон овогтой Б.Одбаярыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, ...” гэж,

“...шүүгдэгч Боржигон овогтой Б.Т, Болингийнхон овогтой В.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай, ...” гэснийг “...шүүгдэгч Боржигон овогтой Б.Тамирбаяр, Болингийнхон овогтой В.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд. ...” гэж,

“...шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэснийг “...шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 7 сар 8 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.От оногдуулсан 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 3 сар 23 хоногийн хугацааг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 14 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.От оногдуулсан 16 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.От оногдуулсан 14 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Оын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 1078 хоног буюу 2 жил 11 сар 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Оын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 1101 хоног буюу 3 жил 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж,

“...шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч В.Б нь нийт 338 хоног, шүүгдэгч Б.Т нь 376 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. ...” гэснийг, “...шүүгдэгч П.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч В.Б нь нийт 342 хоног, шүүгдэгч Б.Т нь 276 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 118 хоног цагдан хоригдсоныг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 118 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ