Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02129

 

Д.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01951 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Э.Б нарт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Э.Б нарт даалгах, газрын хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Бтай “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу /15160/, Жуулчны гудамж 12/2 гэсэн хаягт байршилтай 480 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалтын үл хөдлөх хөрөнгийн 2-р давхар 123,7 м.кв, зоорийн давхрын 90 м.кв бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирсон. Талуудын хооронд байгуулсан хэлцлийн дагуу урьдчилгаа 100 000 000 төгрөг үлдэгдэл 200 000 000 төгрөгийн төлбөрийг хувааж төлөх үүргийг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн газарт хандаж 2 дугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр урьдчилгаанд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 95 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийг өгсөн. 2015 оны 4 дүгээр сард Б.Б болон түүний нөхөр надтай уулзаж үлдэгдэл 200 000 000 төгрөгийг төлөхөөр болж гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.Бтай “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г бичгээр хийж бэлэн болгосон бөгөөд төлбөрөө бүрэн төлсний дараа хамтдаа бүртгэлийн газарт очин зоорийн давхрын өөрийн өмчлөлийн хэсгээс 90 м.кв талбайг хасуулж Б.Бгийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. 2017 оны 6 дугаар сард үлдэгдэл төлбөрөө нэхэхэд Б.Бгийн нөхөр Э.Б надад бид нар Улаанбаатар хотын банкинд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад чиний үлдэгдэл төлбөрийг өгөхөөс өөр арга алга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс гадна газрын гэрчилгээг банк заавал шаарддаг юм байна гээд намайг газраа шилжүүлж өгөөч гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Нэгэнт худалдан авагч тал хэлэлцэж тохирсон дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болох нь цаг хугацааны явцад тодорхой болсон тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйл 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж байна. Иймд миний шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө /Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/0081, 18643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Б.Бтай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нийт үнийн дүнг 10 сая төгрөгөөр байгуулж үл хөдлөх хөрөнгийг Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн. Б.Бтай хийсэн дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-д заасан өөр хэлцлийн буюу Д.Н болон Э.Б нарын хооронд байгуулсан 300 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйл 56.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Д.Н болон Б.Бтай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгаж, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу/15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө-ийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Э.Б нарын хооронд байгуулсан хэлцлийн дагуу урьдчилгаа 100 000 000 төгрөг үлдэгдэл 200 000 000 төгрөгийн төлбөрийг хувааж төлөх үүргийг хүлээсэн. Би өөрийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн газарт хандаж 2 дугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Бгийн эхнэр Б.Бгийн нэр дээр шилжүүлэн өгснөөр урьдчилгаанд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 95 000 000 төгрөгийг Байгалмаагаас байрны үнэ гэсэн агуулгаар, 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 90 000 000 төгрөгийг Батхүүгээс байрны үнэ гэсэн агуулгаар нийт 195 000 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар авсан болно. Иймд Д.Наас шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/0081, 18643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Б болон түүний эхнэр Б.Бд даалгаж иргэн миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг хамтран хариуцагч Э.Бд холбогдуулан гаргаж байна. Э.Бтэй байгуулсан хэлцлийн дагуу Д.Н болон Б.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд байгуулсан үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэж манай талаас үзэж байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн Сүхбаатар дүүргийн нотариатч н.Тунгалаг нь гэрээг гэрчлэхдээ гэрээний талуудыг байлцуулалгүй, хүсэл зоригийг сонсоогүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг хуурамчаар зурсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлээс гарах үр дагаврыг арилгах арга хэмжээг шүүхээс авч, Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, тус 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, гэр бүлийн хамтын хэрэглээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 109 метр квадрат хэмжээтэй газарт хамтран эзэмшигч нэмж оруулсан хэлцлийг хууль бус болохыг тогтоож, тус газарт  хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулж эрх ашгийг нь сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нтай хариуцагч нар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, /15160/Жуулчны гудамжинд байрлах авто машины гарааш байсан 109 м.кв газар дээр барилга барих тухай харилцан тохиролцож, барилгыг бариад дууссаны дараа уг барилгыг барихад зарцуулсан мөнгийг буюу барилга боссон өртгийг төлөөд талбай авах талаар ярьж тохирсон. Д.Н 2 давхрыг ав 100 000 000 төгрөг өгчих гэхэд нь анхны тохиролцоо болох барилга боссон үнээр авна, энэ тэр гэж маргаан гаргаагүй түүний хүссэн мөнгийг данс руу нь шилжүүлж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, /15160/ Жуулчны гудамжинд байрлах 12/2 тоот хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хоёрдугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай эхнэрийн нэр дээр гаргаж өгсөн бөгөөд ингэснээр хоёр тал гэрээний үүргээ биелүүлснээр гэрээ дуусгавар болсон. Гэтэл Д.Н 2015 онд надтай уулзаад хариуцагч нарт манай мансардыг авахгүй юу гэдэг саналыг тавихад нь зоорийн давхрыг авахаар тохирсон байдаг. Э.Б зоорийн давхрын үнийг асуухад 100 000 000 гэсэн, эхнэртэйгээ ярилцаад авахаар болж мөн л 100 000 000 төгрөг түүний данс руу шилжүүлж, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Бгийн нэр дээр гаргаж өгсөн. Ингэснээр тэдний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж дууссан байх тул мөн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Тэрээр дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл ямар нэг маргаан гаргалгүй бүтэн дөрвөн жил болсон хойно гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Тэрээр хоёр давхар барилгыг 5 давхар болгон өндөрлөж, урагшаа 7 метр хиртэй газар сунгаж өргөтгөсөн бөгөөд урд тал байсан цонхыг байхгүй болгож өргөтгөл барьсан. Мөн хоёр давхрын талбайгаа зарахдаа 123 м.кв хэмжээтэй гэж мэдүүлэг бүрдүүлэн энэ талбайгаараа Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Мөн зоорийн давхраа зарахдаа 90 м.кв гэж мэдүүлэн энэ талбайгаараа гэрчилгээ гаргаж авсан. Дараа нь хэмжилт хийлгэхэд зоорийн давхар 70.97 м.кв болж гэрчилгээн дээрх хэмжээнээс 19.03 м.кв-аар, харин хоёр давхрын талбай 98.07 м.кв буюу 25.63 м.кв-аар дутаж байсан. Тэрээр Б.Бтай худалдах-худалдан авах гэрээг 2014, 2015 онд байгуулахдаа татварт их мөнгө төлөх гээд байна, хоёулаа 10 000 000 төгрөгөөр гэрээ байгуулчихъя, энэ үнээрээ үл хөдлөх дээр мэдүүлгээ гаргая гэж гуйж байгаад байгуулсан хирнээ одоо өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл хийсэн учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг барилгын доод талын 109 м.кв газрыг хамтран эзэмших гэрээ байгуулахдаа Д.Н манай эхнэрийн төрсөн эгч нотариатч Б.Тунгалаг дээр очиж газар эзэмших гэрээг гэрчлүүлсэн. Тухайн үед Д.Н нь одоо би очиж чадахгүй дараа очоод гарын үсэг зурчихъя гэж хэлээд очоогүй атлаа Б.Б нь 2017 онд банкнаас зээл авахад хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хэрэгтэй байна гэж надаар гарын үсэг зуруулж төрсөн эгч болох Б.Тунгалаг гэх нотариатаар гэрчлүүлэн миний өмчлөх эрхэнд халдсан гэж Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1734 дүгээр тогтоолоор Материалд авагдсан Д.Н, Б.Б нарын өгсөн мэдүүлгээр Д.Н нь зөвшөөрөн гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлээд Б.Б нь газрын хамтран эзэмшигч болсон байх бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг төөрөгдөлд оруулсан гэх асуудал тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа Д.Н 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Нотариатчдын танхимд гомдол гаргасан. Энэхүү гомдлын дагуу Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын Зөвлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тогтоолоор газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ нэг талыг байлцуулаагүй, түүний хүсэл зоригийг сонсоогүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг хуурамчаар зурсан гэж үзэж Б.Тунгалагийн нотариатын эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Д.Нын тавьсан хүсэлтийн дагуу 10 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан болохоос бус  хариуцагч нарын санаачлагаар ийм гэрээ хийгдээгүй гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Тиймээс Д.Н гэх хүний хууль бус үйлдлээс Б.Б хохирох гээд байна. Гэхдээ 100,000,000 төгрөгийн асуудлыг гаргаж ирээд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоолуулах гээд байгаа юм. Тэгэхээр Д.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсч байна. Иймд Д.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нарын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109 /нэг зуун ес/ метр квадрат газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах,

хариуцагч Э.Бд холбогдох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 151/008118643311012234 нэгж талбарын дугаар бүхий 109 /нэг зуун ес/ метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2 056 300 төгрөгөөс 656 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1 400 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 328 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Учралгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд Д.Н хариуцагч Б.Б нарын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 109 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь шийдвэрлээд зарим хэсгийг нь шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэргийг нэг мөр бүрэн гүйцэд хууль ёсны шийдвэрлэж чадаагүй гэж харагдаж байгаа бөгөөд шүүх юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг шийдвэртээ тусгана, шаардлага тус бүрийг шийдвэрлэхээс гадна тус бүрийг нь зохицуулсан хуулийн зүйл заалтыг баримтална гэсэнтэй нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 204 дүгээр зүйл 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, түүнээс гарах үр дагаврыг арилгуулах зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргасан хэсгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн эрхийг зөрчсөн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй. Гэрчийн мэдүүлгээр болон хожим буюу 2019 онд гарсан хөрөнгийн үнэлгээгээр талуудын хэлцэл хийх тухайн үеийн гэрээний гол нөхцөлийг тодорхойлохгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэгч Д.Н нь анх өөрөө татвар их төлөх гээд байна гэж ятгаж байгаад 10 000 000 төгрөгөөр хоёр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг боловч тэрээр дээрх хоёр гэрээ байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл ямар нэг хэл ам хийж, маргаан гаргалгүй, бүтэн дөрвөн жил дуугүй явсан байгаа нь түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн 10 000 000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж үндэслэл байж болох боловч 2014 онд 100 000 000 төгрөгийн, 2015 онд 100 000 000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр хийгдэж, гэрээ биелэгдсэн тул энэхүү хоёр гэрээний дагуу Б.Бд шилжүүлсэн өмчлөх эрх хэвээр үлдэх учир 10 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлагагүй. Иймээс анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, 2014 онд 100 000 000 төгрөгийн, 2015 онд 100 сая төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйлдэлд Иргэний хуулийн 56.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2014 онд 100 000 000 төгрөгийн, 2015 онд 100 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт өгч Д.Нын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх газрыг хамтран эзэмших тухай эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий газар дээрх хоёр давхрын 123.7 м.кв талбай, зоорийн давхрын 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн байрлах Чингэлтэй дүүрэг, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 109 м.кв газрын эзэмших эрхийг талууд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хамтран эзэмших тухай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын Зөвлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тогтоолоор “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ нэг талыг байлцуулаагүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж үзэж Б.Тунгалагийн нотариатчын эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн ба энэ үйлдэл нь Д.Нын нотариатын байгууллагад очиж гарын үсэг зурчихна гэж хэлээд, санаатайгаар очиж гарын үсэг зураагүй үйлдэлтэй холбоотой. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийж заавар”-ын 14.5-д “Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна" гэж заасныг зөрчсөнийг хууль зөрчсөн гэх дүгнэлт хийж хариуцагч Б.Бд Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу /15160/, Жуулчны гудамжинд байрлах Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээ бүхий 109 м.кв газрыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүх “Хамтран хариуцагчаар татсан Э.Б нь гэрээ болон гэрээ-2, эрх шилжүүлэх гэрээний нэг тал биш байх тул хариуцагч Э.Бд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй" гэж үзсэн атлаа нэхэмжлэгч Д.Н, Э.Б нарын амаар 300 000 000 төгрөгөөр байгуулсан гэх хэлцлийг байгуулагдсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Д.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шударга ёсыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Б.Б, Э.Б нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэх, газрын хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э.Бг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Э.Бг хамтран хариуцагчаар татсан байна. /2хх.51-52/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Н, Б.Б нар 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр Д.Н нь Б.Б Чингэлтэй дүүргийн 1 хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот Ү-2202022630 хаягт байрлах оффис үйлчилгээний зориулалттай 2 давхрын 123.7 м.кв талбайг 10 000 000 төгрөгөөр худалдаж, Б.Бд үнийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, мөн Чингэлтэй дүүргийн 1 хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж, 12/2 тоот Ү-2202022630 хаягт байрлах 90 м.кв оффисын зоорийн давхрыг 10 000 000 төгрөгөөр худалдаж үнийг 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх.26, 37/

 “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Д.Нын 417004087 тоот дансанд хариуцагч Б.Бгаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 95 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагч Э.Бгээс байрны үнэ, орлого гэсэн агуулгаар, 2015  оны 5 дугаар сарын 14-ний өдөр 90 000 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр хийж нийт 200 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй байна. /1хх.52-53/

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Б нь Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж 12/2 тоот хаягт байршилтай 123.7 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуулчны гудамж 12/2 байр 0 тоот хаягт байршилтай 90 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ. /1хх.71, 82/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэх шаардлагадаа “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор гэрээ болон гэрээ 2-ыг байгуулсан болох нь гэрч Э.Мөнхбилэгийн мэдүүлэг, гэрээ болон гэрээ 2-ын хуулбар, “Дельтамон” ХХК-ийн үнэлгээний тайлан, “Худалдаа, Хөгжлийн Банк” ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан хэлцэлүүдийг гэрчийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний “Дельтамон” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзнэ.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол уг хэлцлээр хэлцэл хийгч түүнийг хэрэгжүүлэх, эрх үүрэг үүсгэх зорилгогүй байдаг бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлээр ямарваа нэг үр дагаврыг бий болгохыг зорьдоггүй болно.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар нотлох баримтаас үзэхэд зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж бичсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд дээрх 2 гэрээний дагуу нэхэмжлэгч 200 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн хариуцагч талаас гаргасан “...үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газар бүртгүүлэхдээ заавал үнэ хөлсийг төлсөн нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байх ёстой юм байна лээ. Хариуцагч Д.Н татвар их төлөх гээд байна гээд 10 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж гэрчилгээгээ авсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй болно. /2хх.33/

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа “...хариуцагчид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 300 000 000 төгрөгөөр худалдсан, үнийг бүрэн төлөөгүй, хариуцагч банкнаас зээл авахын тулд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бгийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Зохигчдын үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэрээнүүдийн агуулга, гэрээний хэрэгжилтээс үзэхэд нийт 200 000 000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Д.Н, Б.Б нар нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрших гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000700147 дугаар гэрчилгээтэй, 109 м.кв газрыг хамтран эзэмшихээр тохиролцож, хариуцагч Б.Б уг газрыг хамтран эзэмшиж байгаа болох нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээний хуулгаар, эрх шилжүүлэх гэрээний хуулбараар нотлогджээ. /1хх.78, 197/

 Нотариатч “Эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчлэхдээ нэхэмжлэгчийг байлцаагүй болох нь зохигчийн тайлбар, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 02 тогтоолоор тогтоогдсон бөгөөд уг тогтоолоор Б.Тунгалагийг нотариатын тухай хууль, дүрэм, журмыг зөрчсөн болохыг тогтоосон байна. /1хх.221-222/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон, уг дүгнэлтэд шинжилж буй хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газарт хадгалагдаж байгаа 2015 оны 4 дүгээр сарын 15-ны огноотой “Өргөдөл гаргах нь” гэсэн 1 хуудас баримтын баруун доод хэсэгт /Д.Н/ гэсний урд байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулан загвараар ирүүлсэн Д.Нын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. /1хх.238-241/

Анхан шатны шүүх нотариатч “Эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчлэхдээ Нотариатийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, Б.Бд Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрших Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000700147 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109 м.кв газрыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хариуцагч Э.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.