| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/00630/И |
| Дугаар | 101/ШШ2022/01575 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/01575
| 2022 04 07 | 101/ШШ2022/01575 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 12 дугаар хороо, ******* *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар *******, Энхтайваны өргөн чөлөө, ХХК-ийн өөрийн байр, 7-р давхар, тоот хаягт оршин байрлах, ХХК /рд:/
******* дүүргийн 11 дүгээр хороо, таун хотхоны байрны тоотод орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоох, улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,149.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
- ХХК-ийн барьж буй ******* дүүрэг, 11-р хороо, Зайсангийн байр тоот хаягт байрлах 83.88 м.кв, 4 өрөө орон сууц, 2с-21, 22 тоотод байрлах автомашины зогсоолыг Ш.******* нь захиалсан. Захиалгын гэрээний төлбөрт 316,863,000 төгрөгийг төлсөн. Ингэхдээ 2013 оны 11 сарын 13-ны өдөр 103,900,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 11 сарын 20-ны өдөр Лексус 570 маркийн арлын дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийг 115 ам.доллар тухайн өдрийн ханшаар 1650 төгрөгөөр бодож 201,950,000 төгрөгөөр тооцож төлсөн. Мөн 2014 оны 4 сарын 30-ны өдөр ын ХХК-иас ХХК-д нийлүүлж байгаа бараа материалын тээврийн зардалд 11,368,000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ талаарх өөрсдийн гарын үсэгтэй баримт нь хэрэгт авагдсан байгаа.
-Ш.******* миний бие 2013 оны 11 сарын 15-ны өдөр ХХК-ийн захирал , ХХК-ийн захирал нартай уулзаж, би ХХК-ийн Зайсанд баригдаж байгаа орон сууцнаас нь захиалах хүсэлтэй, нь ХХК-иас авлагатай гэсэн, тэгээд би ХХК-ийн барьж байгаа байрнаас авахаар болж, байрны төлбөрт машин, 103,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Миний өгсөн машиныг ХХК-иас авах төлбөртөө авахаар тохирсон. Ийнхүү аман тохиролцоог , бид 3 уулзаж байгаад ярьсан. Гэрээний төлбөрийн нөхцөл дээр тусгагдсан байгаа. Би 103 сая төгрөгийг Монгул ХХК-ийн орлогод тушаасан. Орон сууцыг он гараад 7 сард ашиглалтад орно гэж тайлбарласан. ХХК нь тус барилгыг гүйцээж барих хөрөнгөгүй болж урд нь зарж байсан орон сууцны маргаантай холбоотой компанийн үйл ажиллагаа доголдож эхлэн орон сууцыг барилгын ажлыг гүйцэтгэж чадаагүй юм шиг байгаа юм. Дунд нь уулзаад явж байхад барьж байгаа энэ жил, дараа жил гэж явсаар байгаад 3 жил өнгөрсөн. Ер нь болохоо байлаа гээд гэрээг цуцлаад өгсөн мөнгө, машинаа авъя гээд уулзахад тэгж болно гэхдээ одоохондоо өгөх мөнгө байхгүй гэсэн. Он, сарыг сайн санахгүй байна. 2013 оноос хойш 3, 4 жилийн дараа ийм зүйл болсон. Би од эсвэл надад нэр дээрээ машин лизингээр аваад өгчих гэж хэлсэн. Би өртэй болохоор над дээр зээл гарахгүй, чи авчих гэхээр нь надад тийм шаардлага байхгүй. Чи машинаа өгчих, бэлэн өгсөн 100 сая төгрөгийг дараа нь өгчих гэсэн. 2, 3 удаагийн уулзалтаар , нар ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй. Сүүлд нь ерөөсөө бүтэхгүй юм байна. од машинаа залилуулсан юм шиг санагдаад эрүүгийн хэрэг үүсгээд явбал учир нь олдох юм байна гэж бодсон. од гэрээний үндсэн дээр залилуулчихлаа гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргасан. Энэ хоёр хоёулаа олдохгүй, алга болж хаяг нь тодорхойгүй болсон. Тэгээд цагдаагаар олуулсан. ыг дуудаад байхад ирээгүй. Тэгээд мөрдөн байцаагчийн шийдвэрээр хоригдсон байсан. Тэрэнд бид хоёрт гомдоод байх шиг байгаа юм. Гомдсон гэх шалтгаан хэлээд би байрыг чинь өгөхгүй. Та нар өөрсдөө учраа ол машиныг чинь би аваагүй гээд байгаа. Миний хүсэлт бол захиалсан байраа авч, үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтэй байна. Төлбөрийг өнөөдөр ч төлөхөд бэлэн байна. Эрүүгийн хэргээр яваад, иргэний шүүхээр явж 2 удаа буцаагдсан байгаа.
-Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэж байгаа учир нь тухайн орон сууц захиалгын гэрээ олон жил болсон. Тухайн орон сууцыг нэхэмжлэл гаргах гэж байхад өөр этгээдэд нэмж захиалсан байх магадлалтай байна гэсэн мэдээллийг авсан тул уг шаардлагыг гаргаж байсан. Шүүхийн ажиллагааны явцад бусдад худалдахгүй байх шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. 2021.08.24-нд ХХК-ийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр тухайн орон сууцны захиалгын гэрээг цуцалсан. Гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн орон сууц 2013.11.12-нд захиалгын гэрээг хийгдэж 2014.12.12-ны өдөр уг орон сууц ашиглалтад орох ёстой байсан. Ашиглалтад орох хүртэл хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлж дуусгах байсан. 2014.09.12-ны өдөр хүртэл төлбөрийг төлөөд явж байхад орон сууц баригдахгүй байсан. Гэрээнд зааснаас ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэхгүй байсан тул үлдэгдэл төлбөрийг цаашид төлөх шаардлагагүй гэж үзсэн. Гэрээний төлбөрийн явцын дүн гэсэн хэсэг дээр 2013 оны 4 сард төлнө гэх мэтээр Ганболдод автомашин өгч, тээврийн зардал төлнө гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Хэрэг маргааныг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эрүүгийн журмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байгаа. Уг хэрэг нь 2018.03.07-ны өдрийн 265 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийг хаасан. Ингэж хаахдаа гэрч ын өгсөн мэдүүлэг дээр Ганболдод өгсөн 570 маркийн автомашиныг өгсөн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч эрүүгийн хэргийг хаалгасан. Гэтэл иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх хооронд өөрөө тийм зүйл байхгүй гэж хэлж машиныг гэрээний төлбөрт тооцохгүй гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгосноор 2021.08.24-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүйд тооцуулах нь хууль зүйн үндэслэлийн хувьд нэг гэж үзэж байна. Тухайн орон сууц нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Хэзээ барьж дуусаж, ашиглалтад орохыг мэдэхгүй тул ашиглалтад орох хүртэл хугацаанд төлбөрийг төлж байгааг шүүхээр тогтоолгох юм бол ирээдүйд ХХК нь гуравдагч этгээдэд худалдахаас урьдчилан хамгаалж байгаа. Тиймээс шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байгаа. Гэрээний төлбөрт төлсөн 316,863,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэл нь захиалгаар орон сууц бариулах гэрээний төлбөрийн хэсэг дээр ХХК-иас бартераар авсан гэж заасан байдаг. Хоёрдугаарт ын эрүүгийн хэрэг дээр өгсөн мэдүүлгээр тогтоолгоно. Гуравдугаарт уг хэрэг дээр , ХХК-ийн нягтлан бодогч, ХХК-ийн нягтлан зэрэг 3 хүний гэрчийн мэдүүлгээр тухайн ХХК нь ХХК-д бараа бүтээгдэхүүн буюу чулуу нийлүүлсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Тэр чулууны төлбөрт Ш.*******ын төлбөрт төлсөн автомашины үнийг хасаж тооцох акт үйлдсэн гэдгийг 3 гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Мөн талуудын хооронд үйлдсэн актаар хийсэн ажлын үнийн дүнгээс автомашины үнийг хасаж тооцсон гэдэг нь тогтоогдож байгаа тул энэ нь ХХК-ийн зүгээс автомашиныг гэрээний дүнд төлөөгүй гэж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Иймд Ш.*******, ХХК-ийн байгуулсан 2013.11.12-ны өдрийн № тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 316,830,000 төгрөг төлснийг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ш.******* болон ХХК нь 2013.11.12-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд захиалагч Ш.******* нь гэрээний үнийн дүн болох 491,312,000 төгрөгийг 2014.12.12-ны өдрийн дотор хуваарийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон, тус гэрээний 2.4-т захиалагч нь гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш нэг хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацааны дагуу төлж барагдуулахаар буюу 2014.12.12-ны өдөр бүх төлбөрийг бүрэн төлж дуусгахаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл Ш.******* нь урьдчилгаа төлбөр болох 103,900,000 төгрөгийг ХХК-д төлснөөс хойш үлдэгдэл 387,412,000 төгрөгийг огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бодит байдал дээр төлбөр тооцоотой холбоотой асуудлын тухайд, 2013.11.12-ны өдөр талууд гэрээ байгуулсан өдрөө Ш.******* нь ХХК-д 103,900,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үүнтэй холбоотой ХХК-иас мөнгө хүлээн авсан тухай акт үйлдэж, орлогоор бүртгэж авсан. Компанийн орлогоор орж ирсэн төлбөрийг цааш ХХК-д дамжуулж өгсөн байгаа. 2013.04.20-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 115,000 ам.доллар буюу 201,595,000 төгрөгөөр тооцож, худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг од шилжүүлсэн, үүнийгээ гэрээний төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл уг дүнгээр ХХК төлбөрийг хүлээн аваагүй. Компанийн дансанд юм уу тайлан блансанд автомашины үнэ бүртгэгдээгүй. Хэрэгт авагдсан гэрээгээр иргэн болон иргэн Ш.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 2 иргэний хоорондын харилцаа үүссэн процесс харагдаж байгаа. ХХК-ийн зүгээс уг дүнгээр төлбөрийг хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2014.04.30-ны өдөр 11,360,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх гараар бичсэн тэмдэглэл байдаг. Гэтэл тэр тэмдэглэл нь хэн хүлээн авч, хэрхсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй баримт байгаа. Гэрчээр оос 2 удаа мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт ХХК, нэхэмжлэгч Ш.*******ын Бармон ХХК-тай хамтран ажилладаг, хамтран ажиллах гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудал байдаг гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд автомашин болон 11 сая төгрөгтэй холбоотой төлбөр тооцоо Бармон ХХК-тай холбоотой төлбөр тооцоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Түүнтэй холбоотой төлбөр тооцоог ХХК-ийн төлбөр тооцоотой холбон тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. ХХК болон ХХК нь бараа материал хүлээн авсан тухай акт үйлдсэн байдаг. Энэ актаас нэхэмжлэгч Ш.******* нь 2013.11.20-ны өдөр дээр дурдсан 201,595,000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг ын өмчлөлд шилжүүлэх үед ХХК нь ХХК-иас 9,367,808 төгрөгийг авлагатай байсан. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа шиг ХХК нь ХХК-д 200 гаруй сая төгрөгийн автомашиныг төлбөрт шилжүүлэх үндэслэлгүй. Харин ХХК-иас 9 сая төгрөгийн авлагатай байсан гэдэг нь түрүүн өгсөн тооцоо нийлсэн акт болон хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаас харагдаж байна. Машиныг 2013.11.20-ны өдөр руу шилжүүлдэг. 126 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаас юу харагдах вэ гэхээр тэрнээс өмнө 11 сарын 15-ны өдөр ХХК-иас ХХК-д 9 сая төгрөгийн авлагатай гэдэг нь харагдана. Тэрнээс хойш ХХК болон ХХК нарын хооронд 2013.12.01-нээс 2014.07.31 хүртэл 117 сая төгрөгийн чулуу нийлүүлсэн. Энэ дүнгээр ХХК нь ХХК-д төлбөр төлөх ёстой юм байна. Гэхдээ *******ын ярьж байгаа 201 сая төгрөг болон 11 сая төгрөгтэй холбоотой төлбөрийг төлөх үндэслэл байхгүй гэдгийг он, сар болон талуудын хооронд байгуулсан гэрээнээс харагдана. Дээр дурдсанчлан захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч 492,312,000 төгрөгийг 2014.12.12-ны дотор хуваарийн дагуу төлж дуусгахаар талууд тохиролцсон. Гэтэл тус гэрээний 5.2-т орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсөн захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө. Төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид ашиглалтад орсон орон сууцны түлхүүрийг гардуулахгүй гэж тохиролцсон. Мөн гэрээний 3.1.9-д захиалагч нь урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болон хэсэгчлэн төлөх үлдэгдэл төлбөрийн аль нэгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хуанлийн 5 хоног хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид мэдэгдэл өгсний үндсэн дээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болно гэж талууд гэрээгээр тохиролцсон. Уг гэрээний 3.1.9-д заасан тохиролцооны дагуу 2021 оны 8 сарын 24-ний өдөр Ш.*******тай байгуулсан захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Энэ талаарх мэдэгдлийг гэрээнд заасны дагуу шуудангаар хүргүүлсэн талаарх албан бичгийг хэрэгт өгсөн байгаа. Захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгч өөрөө хугацаандаа биелүүлээгүй. Үлдэгдэл 387,412,000 төгрөгийг төлөөгүй, өнөөдрийг хүрсэн. ХХК-иас уг гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
- ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ярьж байгаа боловч гэрээний ямар зохицуулалт болон хууль зүйн ямар үндэслэлийн хүрээнд хүчин төгөлдөр болох талаар тодорхой хэлсэнгүй. Үүнийг тодруулах нь зүйтэй байх, хоёрдугаарт нийт төлсөн төлбөрийн хувьд 103,900,000 төгрөгийг манай компани руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 387,412,000 төгрөгийг огт төлөөгүй. Гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоох нь гэрээг цуцалсан тухайн мэдэгдлийг хүчингүй болгох, тэр мэдэгдэл үр дагавар үүсгэхгүй байх эрхзүйн боломж нээгдэнэ гэж тайлбарлаж байна. Гэрээ хүчин төгөлдөр болох нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон харилцаа. Төлбөрөө төлөхгүй бол нэг тал нь гэрээг цуцалдаг харилцаа, хүчин төгөлдөр болгох ямар үндэслэл байгаа, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас 1-р хавтаст хэргийн 4-11 дүгээр талд авагдсан баримтуудыг, 2019 оны 11 сарын 08-ны өдрийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 118-119 дүгээр тал, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 209-212 дүгээр тал/, 2-р хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан 2021 оны 08 сарын 24-ний өдрийн дугаартай гэрээ цуцлах тухай албан бичиг,
Хариуцагч талаас 36 дугаар талд авагдсан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн Бараа материалын төлбөр тооцоо нийлдсэн акт 126-127 дугаар талд авагдсан баримтуудыг, 2-р хавтаст хэргийн 88-94 дүгээр талд авагдсан баримтуудыг, ХХК, ХХК-иудын тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс 2021 оны 09 сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 16-ны өдрийн дугаар захирамжид заасны дагуу үзлэг хийсэн тэмдэглэл 2-р хавтаст хэргийн 109-121 дүгээр талд авагдсан байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Ш.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 491,312,000 төгрөгийн үнэ бүхий ******* дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших таун хотхоны байрны тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолуудын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,146.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч дараах байдлаар өөрчилж, тодруулсан байна. Үүнд;
2020.04.10-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 491,312,000 төгрөгийн үнэ бүхий ******* дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших таун орон сууцны хотхоны байрны тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолуудын хамт нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоох, улсын комисс ашиглалтанд оруулсны дараа өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,146.9 төгрөг гаргуулах гэж,
2020.10.27-ны өдөр 491,312,000 төгрөгийн үнэ бүхий ******* дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших таун орон сууцны хотхоны байрны тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолуудын хамт 316,863,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоон, улсын комисс ашиглалтанд оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,146.9 төгрөг гаргуулах гэж,
2021.06.09-ний өдөр ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт 64.5 хувь болох 316,863,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоолгох,
2021.06.16-ны өдөр ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт нийт 316,863,000 төгрөгийг ХХК-д төлсөн болохыг тогтоолгох, үлдэгдэл төлбөр 174,449,000 төгрөгийг төлснөөр ******* дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших таун орон сууцны хотхоны байрны тоот, 183.88 м.кв бүхий 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолуудыг хамт Ш.*******ын өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгах гэж,
2021.09.16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа; ХХК-тай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай, гэрээний төлбөрт нийт 316,863,000 төгрөгийг ХХК-д төлсөн болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч ХХК нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ үнийн дүн болох 491,312,000 төгрөгийг Ш.******* нь 2014.12.12-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар талууд тохиролцсон боловч, урьдчилгаа төлбөр болох 103,900,000 төгрөгийг ХХК-д төлснөөс хойш үлдэгдэл 387,412,000 төгрөгийг огт төлөөгүй, гэрээний 3.1.9-д заасан тохиролцооны дагуу 2021.08.24-ний өдөр Ш.*******тай байгуулсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, 2013.04.20-ны өдөр Лексус 570 маркийн автомашиныг 115,000 ам.доллар буюу 201,595,000 төгрөгөөр тооцож, худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг Ш.*******аас од шилжүүлснийг гэрээний төлбөрийг төлсөн гэж үзэхгүй, ХХК уг дүнгээр гэрээний төлбөрийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч ХХК нар нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай 2013.11.12-ны өдрийн №/24 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь захиалагч Ш.*******ад ******* дүүргийн 11-р хороо, Зайсангийн ам хаягт орших таун орон сууцны хотхоны байрны тоот 4 өрөө орон сууц, -21, 22 тоот авто зогсоолыг барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр Хасуу цамхаг ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, орон сууц, авто зогсоолын үнийг нийт 491,312,000 төгрөгөөр тооцож, захиалагч Ш.******* нь гэрээний 2.2-т зааснаар төлбөр төлөх, гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үнийг бүрэн төлснөөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ. /1 хх-7-10, 2-р хх-91-93/
Нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тул алданги гаргуулах шаардлагын анх гаргаж байсан бол одоо нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, хариуцагчийг орон сууцыг барьж дуусгасны дараа үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцаа өмчлөлд авах зорилготой гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлаж байсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах боломжгүй, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ХХК нь 2021.08.24-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн тул нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт өгсөн мөнгөний хэмжээг тогтоолгож, цаашид гэрээний харилцаагаа үргэлжлүүлж, орон сууцны үлдэх төлбөрийг төлж орон сууцаа өмчлөлдөө авах хүсэлтэй байгаа тул гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах замаар гэрээний төлбөрт өгсөн мөнгөө буцаан авах шаардлага гаргахгүй гэж тайлбарлаж байна.
Энэ үндэслэлээс үзэхэд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах, гэрээ цуцлах мэдэгдэл өгөх, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх зэрэг нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах юм.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь захиалагч Ш.*******ын хөрөнгөөр Хасвуу цамхаг ХХК-иар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлж, гэрээгээр тохирсон орон сууц, авто зогсоолыг захиалагчид шилжүүлж өгөх, захиалагчийн гэрээний үнийг төлөх хугацааг тодорхойлон заасан байна. Уг гэрээнд захиалагчийн сонгосон орон сууцны орц, давхар, хэмжээ, хаалганы дугаар, автозогсоолын байрлал дугаар тусгагдсан боловч үүнийг шууд бэлэн болсон хөрөнгийг худалдан авсан гэж үзэхгүй юм, талууд гэрээнд захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэх талаар заасан ба гэрээний бусад заалтууд, талуудын тайлбарыг харьцуулан үзээд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх, төлсөн мөнгөний хэмжээнд талууд маргаантай байна.
Нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолын төлбөрт нийт 316,863,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа ба үүнийг тодруулбал;
-Гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ш.*******аас 103,900,000 төгрөгийг 2с байрны тоот байрны урьдчилгаа төлбөр гэх утгатайгаар ХХК-д төлж, тус компанийн санхүүгийн тэмдэг дарагдсан бэлэн мөнгөний орлогын баримт 0002 хэрэгт авагдсан байна. /1-р хх-11/
Талууд уг баримтын талаар болон 103,900,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.
Харин гэрээний төлбөрт автомашин, тээврийн зардалд төлсөн мөнгө зэргийг тооцуулахад хариуцагч маргаж байна.
-Гэрээний төлбөрт автомашин өгсөн тухайд, 1-р хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан баримтад Иргэн Ш.******* нь ХХК-аар захиалан бариулж буй /24 тоот гэрээний таун орон сууцны хотхоны байрны тоот 4 өрөө орон сууцны төлбөрт 99 00 УНП улсын дугаартай Lexus 570 маркийн автомашиныг 115,000 ам.дол буюу 2013 оны 11-р сарын 20-ны ханшаар /1 дол=1753 төг/ тооцон 201,595,000 /Хоёр зуун нэг сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг Стөүн ХХК-ний захирал од төлсөнд тооцох бөгөөд энэ нь 2013 оны 11-р сарын 20-ний өдөр хийсэн автомашин худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно гээд Хүлээлгэн өгсөн Ш.*******, хүлээн авсан гэж гарын үсэг зурж ХХК гэсэн тамга дарагдсан байна. /1-р хх-12/
Мөн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Ш.******* нь од Япон улсаас оруулж ирсэн, 99 00 УНП улсын дугаартай, Улаан өнгөтэй Lexus 570 маркийн автомашиныг худалдаж, автомашин худалдах үнийг 201,595,000 төгрөгөөр тохиролцож, төлбөрийг мөн өдөр төлж дуусгахаар гэрээнд тохиролцож, нэмэлт нөхцөл хэсэгт төлбөрийн тооцоогүй гэж заажээ.
Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчийн нэр хэсэгт Ш.******* гэж бүртгэгдсэн байна.
-Мөн гэрээний төлбөрт 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрээнээс Улаанбаатар хүртэл 4 машин чулуу тээвэрлэх зардал болох 11,368,000 төгрөгийг суутган тооцох болов гэсэн агуулгатай гараар бичмэл баримт хэрэгт авагдсан байна. /1-р хх 14/
2020.04.01-ний өдөр ХХК-д нягтлан бодогч Л.Ундрах, ХХК-ийн захирал /тус шүүхийн 20220.11.10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг/-ын мэдүүлэгт ХХК, ХХК-ийн хооронд чулуу нийлүүлэх ажлын тооцоо байсан, Ш.*******ын ХХК-д байр захиалаад байрны урьдчилгаанд өгсөн мөнгө, Lexus 570 маркийн машин, эрээнээс ирсэн бараа ачиж ирсэн машины зардлыг Ш.******* төлсөн, ХХК-ийн ХХК-иас авах байсан төлбөрт тооцож авсан гэх агуулгатай мэдүүлэг өгсөн боловч дээрх 2 гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдохгүй, тайлан балансад тусгагдсан баримтгүй, ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нь Ш.******* урьдчилгаа 103,900,000 төгрөг төлсөн, одоо 387,412,000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээний төлбөрт автомашин тооцож аваагүй гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байна. /1-р хх 61-63, 224-217-236/
Хэдийгээр дээрх 2 компанийн тухайд ажил хэргийн харилцаатай байсан баримт хэрэгт авагдсан байгаа боловч Ш.*******ын байрны захиалгын гэрээний төлбөрт тооцон өгсөн гэх Lexus 570 маркийн автомашин, тээврийн зардалд төлсөн гэх 11,368,000 төгрөгийг ХХК төлбөрт тооцон авсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн мөнгийг өөрт байсан гэрээний хувьд гараар тэмдэглэж шүүхэд нотлох баримтаар өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, ХХК-ийн эрх бүхий этгээд уг тэмдэглэгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтгүй тул гэрээний төлбөрт автомашин, тээврийн зардлын төлбөрт төлсөн мөнгийг тооцуулах асуудлыг хариуцагч тал зөвшөөрсөн талаар баримт шаардлагатай гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч Ш.*******ыг Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 103,900,000 төгрөг төлснийг тогтоож, 212,963,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Ш.*******ад гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөр гэрээ цуцлагдсан эсэх, ийнхүү цуцлах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэхэд;
Маргаан бүхий гэрээний 2 тал болох нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээний үүргийн зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Ш.******* нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, зарим хэсэг нь маргаантай, хариуцагч нь барилга ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр маргаан бүхий орон сууцны барилгад үзлэг хийсэн ба орон сууц, авто зогсоолын барилгын ажил гүйцэт дуусаагүй нөхцөл байдал үзлэгийн тэмдэглэлд болон гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан байгаа. /2-р хх-109-121/
Талууд өнгөрсөн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой маргаж, эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Хариуцагч ХХК гэрээнээс татгалзахаас өмнө нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4-т Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Тодруулбал, хариуцагч гэрээнээс татгалзах үндэслэлээ нэхэмжлэгчийг мөнгө төлөөгүй гэж тодорхойлсон, гэтэл нэхэмжлэгч гэрээний үүрэгт мөнгө төлсөн асуудалд шүүхэд маргаан үүсгэсэн тул хариуцагч ХХК нэхэмжлэгчийн мөнгө төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, талууд гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Иймээс зохигчийн хооронд байгуулсан 2013 оны 11 сарын 12-ны өдрийн /24 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хүчин төгөлдөр тул гэрээний үүрэгт нэхэмжлэгч 103,900,000 төгрөг төлснийг тогтоож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд шүүх нэхэмжлэгчийн төлсөн 3,527,560 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн гэж тогтоолгосон 103,900,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 677,450 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.******* нь 2013 оны 11 сарын 12-ны өдрийн /24 тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт ХХК-д 103,900,000 төгрөг төлснийг тогтоож, 212,963,000 төлснийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,527,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 677,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ