Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 51

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

хохирогч А.У, түүний өмгөөлөгч П.Мядагмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнуд овогт Володягийн В.От холбогдох эрүүгийн 171000774 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Бухаа Трейд” ХХК-д менежерээр ажилладаг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Бэлхийн 96 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт В.О

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү”  хорооллын 108-13 тоотод эхнэр  А.Утай гэр бүлийн тааламжтай харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч В.Оаас: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны  өдөр гэрээс гарах гэж байтал эхнэр А.У миний өөдөөс зэвсэглэж дайрсан. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд нэг гартаа сэрээ, нөгөө гартаа төө хирийн урттай үсний хавчаар бариад намайг ална гээд дайраад байсан. Би өөрийгөө хамгаалж хохирогчийг нэг удаа түлхсэн. Миний зүгээс хохирогчийг цохиж, зодож, шал мөргүүлсэн зүйл байхгүй...” гэв.

Хохирогч А.Уас: “...Тухайн өдрийн маргаан тооцооны хуудаснаас болсон. Тооцооны хуудас дээрх он сарыг харахад В.О нь хөдөө явлаа гэж хэлээд орой 22 цагаас хойш гар утас нь холбогдохгүй байсан. Би тэр өдөр БНХАУ-руу ажлаар явж байсан. Гар утас нь холбогдохгүй байсан болохоор замдаа ямар нэгэн зүйл болсон юм болов уу гэж бодоод цаг тутам залгаж байсан. Маргааш өглөө нь 06 цагийн үед гар утсаа асаагаад согтуу надтай холбоо барьсан. Тухайн үеийн харилцаж байсан мессэж болон тооцооны хуудсыг харахад он сар нь таарч байсан. Өглөөний цай бэлдэж байсан учраас нэг гартаа сэрээтэй, нөгөө гартаа тооцооны хуудастай энэ юу вэ гэж хэлээд дайрсан. Коридорт гутлын тавиурын хажууд шүүгдэгчийн ярьж байгаа зүүлт байсан. Намайг дайрах үед ноцолдож байгаад миний гарт байсан сэрээг унагаасан. Миний ард гараад намайг тэврээд хөдөлгөхгүй байсан. Гараа урагшаа сунгахад зүүлт байсан. Зүүлтийг бариад гарнаас нь салах гээд би эсэргүүцсэн. Энэ үед намайг өрөө рүү түлхсэн. Жижиг өрөө рүү орохгүй гээд хэсэг ноцолдох явцдаа гэдэснээс нь чимхэхэд намайг түлхсэн. Түлхэхэд нь чи яаж байгаан гээд би өөдөөс нь дайрахад миний шилэн хүзүүнээс барьж аваад доош нь дарсны улмаас надад гэмтэл учирсан...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч А.Уын: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад нөхрийн бичиг баримттай хавтас үзэхэд 3 хайрцаг бэлгэвч, архи чихэр гэх мэт зүйлс авсан тооцооны хуудас байсан, түүнээс болж маргалдаж намайг шилэн хүзүүнээс шилдэж шал мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12979 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч В.Оын: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажилдаа авах гээд бэлтгэл хангаад бие засах өрөөндөө орчихоод гарч иртэл манай эхнэр өөдөөс нэг гартаа хоолны төмөр сэрээ, нөгөө гартаа төө хэрээний шовх үзүүртэй үсний хавчаар бариад над руу дайрсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад  надад тооцооны хуудас үзүүлээд орилж хашгираад үг хэлэх боломж олгоогүй. Би энэ баримтын талаар тайлбарлаад ойлгоогүй намайг ална гээд дайраад миний цээж, гар зэрэг зүйлүүдийг хумсаараа урж,  маажаад байхаар нь өөрөөсөө холдуулахаар түүнийг нэг удаа цааш нь түлхсэн чинь шал руу өнхөрөөд уначихсан, тэгсэн харин Уянгын дух нь шалбарчихсан, цус гоожиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 34 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж В.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

          Шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү”  хорооллын 108-13 тоотод эхнэр  А.Утай гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Уын мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №12979 дугаартай

  1.  А.Уын биед духны зөөлөн  эдийн няцрал, цус хуралт,тархи доргилт, тохой, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч В.Оыг хохирогч А.Уын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч В.Оыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригоос  “...Шүүгдэгч В.О нь өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримт болон хохирогч А.Уын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал буюу 4.1 дүгээр зүйлд заасан өөрийн, ойр дотны хүний амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг  аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч А.У нь гэмтлийн улмаас учруулсан хохирол төлбөрт 305.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй тухай хүсэлт хавтаст хэрэг авагдсан байх тул /хх-ийн 62-63 дугаар хуудас/ шүүгдэгч В.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         Шүүгдэгч В.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдаж байна.