Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 34

 

“Б даатгал” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б,Од холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б,Оцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Б даатгал” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б,Од холбогдох

 

 “Зээлийн үүрэг 989.836 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С /онлайнаар/, хариуцагч Б,О, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Б даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...”Б даатгал” ХХК нь Капитрон банк ХХК*******тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Капитрон банк ХХК*******тай 2018 оны 08 сарын 15*******ны өдөр зээлдэгч С.Базаррагчаа хамтран зээлдэгч Б,О нар нь 3007029518 тоот Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 140 000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. С.Базаррагчаа нь 2019 оны 08 сарын 25*******ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ*******ний 4 дүгээр зүйлийн 4.5.1*******д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү Капитрон банк ХХК нь 2019 оны 09 сарын 23*******ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Б Даатгал ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 17*******ны өдрийн В/619 тоот тушаалаар 1.051.555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож Капитрон банк ХХК*******д олгосон. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 31*******ны өдөр тухайн тэтгэврийн зээлд 131.919 төгрөг төлөгдсөнийг Капитрон банк ХХК нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 919.636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б,Оаас гаргуулахаар шаардаж байна. Тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 29*******ны өдөр гаргаж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 10*******ны өдөр 142/Ш32020/03671 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул 2020 оны 07 сарын 28*******ны өдөр нэхэмжлэгч өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2020 оны 08 сарын 25*******ны өдөр 181/ШШ2020/02148 тоот шийдвэрээр шийдвэрлэж Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэс Б,Оыг эрэн сурвалжилж Орхон аймаг, Баян*******Өндөр сум, Уртбулаг баг 5*******24*******84 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон тул эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Б,Оаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919.636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 989.836 төгрөгийг Б,Оаас гаргуулж, Б Даатгал ХХК*******д олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2. Даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919.636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 989.836 төгрөгийг гаргуулах тухай гэжээ.

Хариуцагч Б,О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Б,О 3*******12*******98 тоотод оршин суудаг. 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр аав маань өөд болсон юм. Капитрон банкны эдийн засагч эрэгтэй хүн 9 сарын эхээр тэтгэврийн үлдэгдэл төлбөр 1.200.000 байна бага багаар төлөөд яваарай гэсэн 9 сард 200.000 төлсөн 10 сард сүүл хавиар аавыг маань тэтгэврийн өр төлөгдсөн тэглэгдсэн гэсэн хариуг мөн 9990 дугаартай эдийн засагч эрэгтэй утсаар мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 09 сард Б даатгал тэтгэврийн зөрүү мөнгө төл гэж жилийн дараа ярьсан. Капитрон банк амь даатгалын мөнгийг даатгалын газраас аваад охин болох би тэр төлбөрийг төлнө гэсэн баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2., 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б,Оаас 989.836 төгрөг гаргуулах Б даатгал ХХК*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

“Б даатгал” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч “Б Даатгал” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б,О /РД:ФБ81012766/******* д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шүүхийн шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 05*******ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”.. гэснийг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Капитрон банк” ХХК, С.Базаррагчаа, Б,О нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр байгуулагдсан 3007029518 дугаартай “Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ”*******нд С.Базаррагчаа нь өөрийн тэтгэврийг барьцаалж авсан, мөн тухайн зээлийг Б,О нь хувьдаа авч ашиглаагүй, эцэг С.Базаррагчаа нь хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээл авсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж зээл авсан нь мөн хувь хүний байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж, зээл авч буй нь С.Базаррагчаад холбоотой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, Б,Од хамаарах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Б,Од зээл олгох үндэслэл, тодруулбал: зээлдэгч С.Базаррагчаатай хамтран зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан гэдэг нь тодорхой бус, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр гэрээ байгуулж болохыг үгүйсгэхгүй ба харин тэтгэвэр, цалин зэргийг барьцаалж зээл олгоход тухайн зээлийн гэрээний үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой авал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсгэх үндэслэлгүй. Иймээс Б,Оыг Иргэний хуулийн 242.2, 242.3*******т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Нэгдүгээрт; Капитрон банк” ХХК, С.Базаррагчаа, Б,О нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр байгуулагдсан 3007029518 дугаартай “Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ”*******нд Б,Оыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлон, тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл шүүхээс гэрээнд дүгнэлт хийхдээ Б,Оыг хамтран зээлдэгч биш гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болсон байна. Учир нь хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг ойлголтын хувьд 2 өөр эрх, үүргийг илэрхийлнэ. Тодруулбал хамтран зээлдэгч нь өөрийн орлогоо нотолж зээлийн судалгаанд хамрагдаж, зээл авах хүсэл зоригтой байдаг бол харин хамтран үүрэг гүйцэтгэгч нь тухайн зээлийг авах сонирхол, хэрэгцээ шаардлагыг илэрхийлэхгүй байж болдгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хамтран гүйцэтгэнэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээнд оролцдог. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6 дугаар зүйлийн 1.6.4*******т “Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж энэхүү гэрээний дагуу үүсэж буй үүргийн гүйцэтгэлийг Банканд хүлээлгэн өгөх үүрэг бүхий Иргэний хуулийн 242.1*******т тодорхойлсон хамтран үүрэг гүйцэтгэгч иргэнийг хэлнэ” гэж, мөн 5.3*******т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. Банкнаас хамтран зээлдэгч гэж эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд гарын үсэг зуруулаагүй, харин хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээний нэг талаар оролцуулсан.Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэх үндэслэл нь заавал аливаа эд зүйлийг хүлээж авсан байхыг, мөн энэхүү зээлийн гэрээний хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчид мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн байхыг, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн мөнгөн хөрөнгийг авах санаа зорилготой байхыг хуулиар шаардаагүй. Хамтран гүйцэтгэх үүрэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2*******д зааснаар гэрээнд зааснаар үүсэж болно. Хоёрдугаарт; Шүүхээс зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байна гэж зээлийн харилцаа дуусгавар болсон мэт дүгнэсэн байна. Тус үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч Б,Оы гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Зээлийн гэрээ нь зээл олгох, зээлийг буцаан төлөх харилцааг үүсгэдгийнхээ хувьд С.Базаррагчаа нь нас барж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгч Б,Од зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг иргэний хуулийн 242.1, 242.2 дахь хэсэг 242.3*******т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж зааснаар үүсэж байгаа юм. Иймд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Б даатгал” ХХК нь Б,Од холбогдуулан зээлдэгч С.Базаррагчаагийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 989.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б,О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “Б даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.Базаррагчаатай Капитрон банк нь 2018 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Капитрон банк ХХК нь зээлдэгч С.Базаррагчаатай 2018 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр тэтгэврийг барьцаалж зээлийн гэрээ байгуулж 4.140.000 төгрөгийг 18 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б,О оролцсон байх ба зээлдэгч С.Базаррагчаа нь 2019 оны 08 дугаар сарын 25*******ны өдөр нас барж зээл хуваарийн дагуу төлөгдөөгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж 1.051.555 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогджээ.

Капитрон банк ХХК нь “Б даатгал” ХХК*******тай 2019 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ” байгуулсан ба Капитрон банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр даатгалын нөхөн төлбөр 1.051.555 төгрөг нэхэмжилснийг “Б даатгал” ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн Б/619 тоот тушаалаар нөхөн төлбөрт тооцон олгосон байна.

2019 оны 10 дугаар сарын 31*******ний өдөр тухайн тэтгэврийн зээлд 131.919 төлөгдсөн тул нэхэмжлэгч “Б даатгал” ХХК үлдэгдэл 919.636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б,Оаас шаарджээ.

Анхан шатны шүүх өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх, зээлийн барьцаанд ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан нь түүний салшгүй эрхтэй холбоотой, өөрийн орлогыг барьцаалаагүй буюу хамааралгүй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд нийцсэн байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.*******т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан ба С.Базаррагчаа нь ирээдүйд авах тэтгэврийн зээлээ барьцаалсан нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийн гүйцэтгэл тул нас барснаар Капитрон банкны өмнө хүлээсэн тэтгэврийн зээлийн үүрэг дуусгавар болжээ.

Харин Капитрон банк ХХК нь энэ хэргийн хувьд хэргийн оролцогч биш тул тэдний шүүхэд гаргаж өгсөн  зээлийн холбогдолтой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй баримт гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Б даатгал” ХХК*******ийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б даатгал ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 142/ШШ2021/00163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.307 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б,ОЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ