2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02451

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 191/ШШ2025/02451

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ЭП ХХК /... тоот хаягт оршин байрлах, РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК /... тоот хаягт оршин байх, РД: .../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...тоотод оршин суух, эрэгтэй, Х овогт С.Б /РД:/-г оролцуулан,

 

- ... газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ЭП ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий ...орших .... гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай үндсэн,

- Ө... нутаг орших ...газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м3 балластик чулуун үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч М.М,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Т.Г нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЭП ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "ЭП" ХХК нь зохих зөвшөөрөл болох гэрээний дагуу бий болгосон хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх гэтэл өмчлөх эрх үүсээгүй гэж "А" ХХК-ийн зүгээс саад болж байгаа учир эрхийн тодорхой бус байдлыг арилгуулах зорилгоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу тус шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулахыг хүсч байгаа болно. Манай компанийн дээрх хөрөнгийн хувьд эдлэх субьектив эрхийн талаар "А XXK нь маргаан үүсгэж, уг эрхийг хэрэгжүүлэхэд бодитойгоор саад учруулж байгаа нөхцөл байдлын улмаас манай хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж, өмчлөх эрх үүссэн болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үүсч байна.

Дээрх шаардлагын үндэслэлийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016.01.18-ны өдрийн :... дугаар шийдвэр, МУДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.06.03-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус тус дүгнэгдэж, эцэслэн шийдвэрлэгдсэн боловч өмчлөх эрх үүссэн үйл баримтын талаар шаардлага гаргаагүй, шийдвэрлэгдээгүй юм.

Тодруулбал, "..."ЭП" ХХК-ийн .... тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ"-ний хугацаа нь Монгол улсын Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн ... дугаар тогтоол гарснаар дуусгавар болсон байна" гэж үнэлэгдсэн нь дахин нотлох шаардлагагүй үйл баримт хэдий ч "А" ХХК-ийн зүгээс манай газраас гарсан чулууг өмчлөх эрх "ЭП" ХХК-д үүсээгүй" гэж маргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болж байгаа болно. Маргаад зогсохгүй хөрөнгө мөнгөө шингээж бий болгосон бүтээгдэхүүнийг ачсан тээвэрлэсэн, бусдад худалдан борлуулсан зэрэг шудрага бус үйлдлүүд гарсан юм.

"ЭП" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ... чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу /баллист/ бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа "Э" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 оны ... дугаар гэрээний дагуу ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын 2014.03.13-ны өдрийн ... дүгээр захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014.03.13-ны өдрийн ... дугаартай ....-ний дагуу ...нэртэй газарт, зөвшөөрөгдсөн байршилд кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг явуулсан байдаг.

Шүүхийн шийдвэрээр Монгол улсын Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн ... дугаар тогтоолоос хойш талуудад үүсэх эрх үүргийг тодорхойлж шийдсэн ба уг тогтоолоос өмнөх "ЭП" ХХК-ийн үйл ажиллагаа эрхийг хэлэлцэж, үндэслэх хэсэгтээ дүгнэсэн боловч "тогтоох" хэсэгт шийдвэрлэгдээгүй байдаг.

Дээрх чулуу олборлох үйл ажиллагаа буюу чулууг газрын хөрснөөс тэсэлгээ хийж ил гаргаж ирэх, уг чулуугаа боловсруулж, бутлах шигших, зөөвөрлөх замаар бэлтгэж овоолго үүсгэх зэрэг үйл ажиллагааг "ЭП" ХХК нь зохих зөвшөөрлийн дагуу хөрөнгө мөнгө зарцуулан үйл ажиллагаа явуулсны эцэст олборлон боловсруулалт хийж бэлдсэн. Тодруулбал, А ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 16 га талбайн нэг хэсэг болох 2 га талбай дотор карьерт болон талбайн гадна байрлах овоолго чулуу, дайрга, мөн буталж шигшсэн чулуу овоолго зэрэг үүнд хамаарна.

Хууль зүйн үндэслэлийн хувьд "ЭП" ХХК-ийн хувьд ... дүгээр захирамжаар олгосон зөвшөөрөл, 2014.03.13-ны өдрийн 001 дугаартай ....-ний дагуу хэвлийд байсан чулууг олборлолт явуулж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсны үр дүнд байгалийн шинж чанараа алдсан учир Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-д "Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ" гэж заасны дагуу хууль ёсны үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шимээ хүртэх эрх нь тодорхойлогдоно.

Иймд ....газарт орших, "А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ... даргатай байгуулсан ...-ний дагуу олборлосон чулууг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэсэн байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ... чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга чулуу бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр Э ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 2013 онд ... дугаар гэрээг байгуулж, үүний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2014.03.13-ны өдрийн ...дүгээр захирамжаар зөвшөөрөл олгож, 2014.03.13-ны өдрийн ... дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-г байгуулж, ... нэртэй газарт, кемп болон бутлуур байрлуулж, чулуу олборлох, боловсруулах үйл ажиллагааг эхлүүлсэн.

Гэтэл шүүхийн шийдвэр эцэслэгдэж манай компанийг газрыг чөлөөлөх шийдвэрийг гаргаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дээрх гэрээний дагуу болон .... зөвшөөрлүүд байсан тул манай компани нь 2014.03 сараас 2014-07 сар хүртэл хугацаанд тодорхой хэмжээнд чулуу олборлох үйл ажиллагааг явуулсан боловч хариуцагч А ХХК-ийн зүгээс цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Байгаль орчны газар гэх мэт хууль хүчний байгууллагад гомдол гаргасаар үйл ажиллагааг маань бүрэн зогсоосон.

Мөн энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018.09.03-ны өдрийн ... дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар хариуцагч А ХХК-д ...ажиллагаа явуулахгүй байх, хөндөхгүй байх, боловсруулалт, тээвэрлэлт, бутлалт, шигшилт, зөөвөрлөх, худалдах, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байх-ыг даалгасан, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрэлгүй, хариуцагч А ХХК-ийн зүгээс бусадтай хамтран уг талбай дээрх боловсруулж бэлэн болсон болон боловсруулахад бэлтгэж, өртөг шингээсэн чулууг бүгдийг нь авч ашиглан, бусдад зарж борлуулан дуусгасан.

Тэр ч бүү хэл манай компанийн зүгээс олборлолт хийж эхлэхдээ хөрс хуулалтаас гарсан шимт хөрсийг тусдаа овоолго болгон бэлтгэж, нөхөн сэргээлтдээ ашиглахаар бэлтгэж байсан ба уг шороо нь ухсан нүхээ бөглөсний дараа дээгүүр нь ургамал ургах боломжтой байдлаар дээгүүр нь хучих байдлаар нөхөн сэргээхэд ашигладаг байтал уг шороог хүртэл хариуцагч А ХХК нь үгүй болгож, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй болгосон.

Ийнхүү манай компанийн зүгээс орон нутагтай гэрээ байгуулж, зохих зөвшөөрлүүдийг олгосны үндсэн дээр асар их хэмжээний зардал гарган эхлүүлсэн ажлаа дуусгаж чадаагүйгээс гадна, өртөг шингээн олборлон боловсруулсан, мөн ийнхүү боловсруулахад бэлэн болгож бэлдсэн чулуугаа ч авч ашиглаж чадалгүй хариуцагч компанид бүгдийг нь булаалгаж хохироод байгаа билээ.

Манай компанийн зүгээс ийнхүү үйл ажиллагаагаа дуусгаж чадалгүй, асар их хэмжээний өртөг шингээж бэлтгэсэн чулуугаа ч авч чадалгүй, бусдад булаалгасан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд харин уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хариуцагч А ХХК нь уг тусгай зөвшөөрлөөрөө далайлган манай бүх үйл ажиллагааг хориглож зогсоон, улмаас бүх чулууг булаан авч, ашигласан тул байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцан гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.

Иймд А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий, ... нутагт орших, ... нөхөн сэргээлт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

2.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2014.03.13-ны өдрийн ... нь ... хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх журмыг 2014 оны 07 сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор баталснаар нэхэмжлэгч ЭП ХХК-ийн дээрх гэрээ дуусгавар болсныг Улсын Дээд Шүүхийн 2016 оны 06 сарын 03 өдрийн ... тоот тогтоол гарч баталгаажуулсан.

Олборлосон чулууг өмчлөх эрхгүй болохыг шүүх тогтоосон байдаг. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, хулгайн аргаар олборлолт явуулж ашиг олж байсныг хуулийн байгууллага тогтоож үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоож, талбайгаас гаргасан болно.

ЭП ХХК нь ийм нэхэмжлэл гаргах эрхгүй. Учир нь хийх ёстой юмаа хийгээд/хууль бусаар гүйцэтгэсэн ч/ ажлын хөлс төлбөрөө авчихсан. ЭП ХХК нь дээрх хийх ёстой ажлаа хууль бусаар буюу ном ёсоор нь хийгээгүй уул уурхай эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй ТЭЗҮ, Байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, тайлан төлөвлөгөө батлуулаагүй, чулуу бутлах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг маш олон төрлөөр хууль зөрчин байж Э ХХК-д 90.000 орчим куб балластик чулуу буталж өгсөн. Э ХХК нь ЭП ХХК-ийг дээрх бичиг баримт бүрдүүлээгүй гэдгийг нь мэдээгүй.

ЭП ХХК-нь Монгол улсын Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн ... тоот журам гарснаар түүний сумын засаг даргатай байгуулсан түр гэрээ нь дуусгавар болсон байхад манай газраас хууль бусаар чулуу олборлосон. Өөрөөр хэлбэл 2014.07.09-ний өдөр ЭП ХХК нь манай газар дээрх олборлолт, чулуу буталж ангилж шигших ажиллагаагаа зогсоогоогүй юм. Нэмж үргэлжлүүлж буталсаар 90.000 куб балластик чулуугаа гаргаж авсан. Энэ нь техник эдийн засгийн үндэс, боломж, цаг хугацаа, өөрсдийнх нь ... сумын байцаагчид мэдүүлэхдээ өгсөн мэдүүлэг зэргээр нь тогтоогдоно. Тэд дор хаяж 2014 оны 10-р сар хүртэл ажилласан. ЭП ХХК нь хамгийн сүүлд чулуугаа хэзээ буталж дуусаад Э ХХК-д хүлээлгэж өгөөд мөнгөө хэзээ авсан нь санхүүгийн баримтаас харагдана.

ЭП ХХК тухайн А ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбай дээр үйл ажиллагаа явуулаад 4,115,055,331 төгрөгийн ашиг олсон нь Э ХХК-иас гаргаж өгсөн албан бичгээр нотлогддог.

ЭП ХХК нь өнөөдрийн байдлаар тухайн А ХХК-ийн талбай дээр байгаа овоолго буюу хайргыг бид нарын хөдөлмөрийн үр шимээр болчихсон ажлын минь хөлс үр шим нь гэж тайлбарлаад байна л даа. А ХХК ашигт малтмалын лицензийг авахаасаа өмнө эхлээд хайгуулын лиценз авдаг. Хайгуулын лицензээ аваад тэр том талбай дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, хаана нь ямар хайрга дайрга ямар байгалийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүн байгаа юм бэ гэж тэрийгээ тогтооно. Хоёрдугаарт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэх тус тусдаа баримт бичгүүдийг жил болгон хийж тухайн хайгуулын лицензийг эзэмшиж ашигласныхаа төлөө Монгол Улсдаа татвар хураамжаа байнга төлж, тухайн хайгуулын лицензийг эзэмшиж ашиглалтын лицензтэй болдог. Ашиглалтын лиценз эзэмшигчийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэж үнэлгээ хийлгэдэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийдэг аж ахуйн нэгж байгууллагууд доод тал нь 60,000,000 төгрөгөөр хийж байна. Нэхэмжлэгч талын тухайн лицензийн төлбөр төлөх үүрэг, ашиглалтын лицензээ авах, сунгах эрх зэрэг бүх үүрэг хариуцлагууд нь А ХХК-д байгаа учир А ХХК-ийг нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Гэрээнд зааснаар тухайн ашиглалтын талбай дээр хайрга үнэгүй олборлоод, 4,000,000,000 төгрөгийг олсон байна. Тухайн ашигласан ухсан нүх талбайд нөхөн сэргээлт хийнэ гэдгээ Засаг даргатай байгуулсан гэрээнд тодорхой дурдаад, үүргээ хүлээчихсэн компани юм.

Тухайн талбайд овоолгосон байгаа хайргаа бид нар авна. Тэр хайрга дайрга нь Монгол Улсын хуулиараа А ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд байгаа юм. Тэгэхээр тэр талбайгаас зөвхөн А ХХК ашиглалтаа хийж, тухайн хайргаа олборлох ёстой байгаа юм. Тиймээс тухайн талбай дээр овоолгочихсон байгаа хайрга дайрга нь хууль ёсны дагуу А ХХК-ийн өмч юм. Учир нь ЭП ХХК хуулиараа 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс 07 сарын 09-ний өдрийн хугацаанд л тухайн нутаг дэвсгэр, талбай дээр хайрга олборлох эрхтэй. Тэрнээс цааш олборлох ёсгүй. Тэндээс олборлосон хайрга дайргыг авах эрх нь дуусгавар болчихсон байгаа юм. Тийм учраас ЭП ХХК-д тухайн талбай дээр овоолчихсон байгаа хайрга дайргыг өөрсдийн өмчлөл өөрсдийн ажлын бүтээмж үр шимээр бий болгочихсон бид нар авах ёстой гэдэг нь үндэслэлгүй болох нь дээрх гэрээ болон бусад хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.2 Хариуцагч А ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэл ... нутагт орших Хайгуулын ..., Ашиглалтын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий А ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7 болон 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635м3 балластик чулууны үнэ болох 118,175,000 төгрөгийг ЭП ХХК-аас нэхэмжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн ..."-д төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ...ХХК-ийн туслан гүйцэтгэгч Э ХХК-ийн туслан гүйцэтгэгч ЭП ХХК нь 2014.03.13-ны өдөр ... Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулан манай компанийн газраас 2014 оны 3 сараас 8 сарын хооронд нийт 78,462м3 балластик чулуу олборлосон.

Дээрх гэрээний нүүр хэсэгт тухайн гэрээг зөвхөн "Засгийн газраас тусгай журам гартал түр хугацаанд байгуулав гэж тодорхой зааж өгсөн байдаг. 2014 оны 07 сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар ... дугаар бүхий тогтоолоор "Авто зам, төмөр замын салбарт Хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ыг баталсан байдаг. Тухайн журмын 2.1.2-т "... ердийн ба стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон газар, нөөцөд авсан талбайтай давхацсан байж болно. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсөн байх" гэж заасныг ЭП ХХК нь зөрчин 2014 оны 7 болон 8 дугаар саруудад ...ХХК-д нийт 23,635м3 балластик чулуу нийлүүлсэн байдаг.

Дээрх Тусгай журам гарснаар ЭП ХХК-ийн ...гэрээ дуусгавар болж тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК-тай зөвшилцөх үүрэг хариуцлага үүссэн. Гэтэл ЭП ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үл тоон, тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК-тай огт зөвшилцөлгүй үргэлжлүүлэн олборлолт хийсэн явдал нь хууль бус буюу А ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. А ХХК нь энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд өгсөн бөгөөд 2016.06.03-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүх ... тоот тогтоолыг гарган ЭП ХХК нь А ХХК-ийн эзэмшлийн газар дээр хууль бус олборлолт хийж байсан болохыг тогтоож, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газар олборлолт хийх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг ЭП ХХК-д даалгасан байдаг.

2020.06.09-ний өдөр Э ХХК-аас шүүхэд ирүүлсэн ... дугаар бүхий тодорхойлолтод ЭП ХХК нь А ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газраас нийт 90,231м3 балластын материал бэлтгэн, 78,462м3 балластик чулуу нийлүүлэн балластийн төлбөрт 4, 115,055,331 төгрөгийн авсан байна. ЭП ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК-тай зөвшилцөлгүй 2014 оны 7 болон 8 дугаар саруудад нийт 23,635м3 балластик чулууг хууль бусаар олборлосон бөгөөд 1м3 = 52,446 төгрөгт тооцон нийт 1,239,561,210 төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Тус үнийн дүнгийн хэдэн хувь нь А ХХК-нд ноогдох ашиг гэж хоёр тал зөвшилцөх байсныг одоо тодорхойлох боломжгүй тул Тусгай журмын 5.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасны дагуу А ХХК нь 1м3 балластик чулууг 5000 төгрөгөөр тооцож дараах нэхэмжлэлээ гаргаж байна.

"...утагт орших Хайгуулын ..., Ашиглалтын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий А ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7 болон 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635м3 балластик чулууны үнэ болох 118,175,000 төгрөгийг ЭП ХХК-аас нэхэмжилж байна."

ЭП ХХК нь 2014 оны 03 сарын 13-ны өдөр ... тоот "..." байгуулсан бөгөөд тус гэрээний 4.3-т "ЭП ХХК нь нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж Сумын засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэнэ өгнө гэж заасан. Тус гэрээний хугацаа Засгийн газрын тогтоол гарсан өдөр буюу 2014.07.09-ний өдөр дууссан бөгөөд ЭП ХХК-д манай газар дээр нөхөн сэргээлтийг хийж Сумын засаг даргад хүлээлгэж өгөх үүргийн гүйцэтгэлийн хугацаа болсон. Гэтэл ЭП ХХК нь өдийг хүртэл нөхөн сэргээлтээ хийлгүй, ийнхүү байдлаар шүүхэд маргаан үүсгэн "шүүхийн маргаантай" байгаа гэх тайлбарыг ...сумын Засаг даргад өгч нөхөн сэтгэлтээ хийхээс зайлсхийж байгаа явдалд гомдолтой байна. Тиймээс, ЭП ХХК- ийг 2014 оны 03 сарын 13-ны өдөр ... Засаг даргатай байгуулсан ... тоот "Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ"-ний дагуу А ХХК-ийн эзэмшлийн газар дээр нөхөн сэргээлт хийхийг даалгаж өгнө үү гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 2018.08.07-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Монгол улсын засгийн газрын тогтоол хуулбараар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар 03-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар, ... Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжийн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ...дугаар Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээний хуулбар, гэрэл зураг, Үндэсний татварын албаны тодорхойлолтын хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтэд хариу өгөх тухай албан тоотын хуулбар, гэрэл зургууд /1хх 43-56/, Харуул хамгаалалтын хураангуй тэмдэглэл хуулбараар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний өөрчлөлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн баримтууд, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ ... тэсрэлтийн өрмийн машины техникийн тодорхойлолтын хуулбар, ... дугаар Тэсэлгээний ажлын гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ... Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар ... Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар ... Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ...Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар .. Шатахуун дараа төлөрт нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрийн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, гэрэл зураг/1хх-ийн 193-209/, 2013 оны 11 дүгээр сарын Хайрга чулуу нийлүүлэлтийн дахин хэмжилтийн дэд-нэмэлт гэрээ, 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дугаар ... Тэсэлгээний ажлын паспортны хуулбар, Зарлагын баримтны хуулбар, Нэхэмжлэхийн хуулбар, Тэсрэх материал олгох хуудас дугаар ...-ийн хуулбар, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дугаар  ..Тэсэлгээний ажлын паспортын хуулбар, Тэсрэх материал олгох хуудас дугаар ... хуулбар, 2018.08.24-ний өдрийн итгэмжлэл, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ... ... Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсын хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаар Монголын төмөр замын албан бичгийн хуулбар, Төлбөрийн баримтны хуулбар, ЭП ХХК-ийн шинээр мэдүүлсэн санхүүгийн тайлангийн хуулбар, ЭП ХХК-ийн Балласт бутлах үйл ажиллагааны хуулбар, 2015 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн дугаар ... ... ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭП ХХК-д холбогдох хэргийн арбитрын шийдвэрийн хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар албан тоот, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар ... Эвлэрлийн гэрээний хуулбар, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дугаар ... Уурхайн дотоод тээврийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ... Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... дахь Шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар ... .. прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар ... шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсын хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийн хуулбар, тайлангийн хуулбар хувь, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар ... Дайрга Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар ... Материал бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар, Т.Гт олгосон итгэмжлэл, ихэсгэсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт зэрэг баримтыг гарган өгсөн байна.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын албан бичиг, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, итгэмжлэл, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар .... дугаар албан тоот, прокурорын газрын мэдэгдэх хуудас, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018.11.14-ний өдрийн Ц.Аод олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3843 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.01.22-ны албан бичгийн хуулбар, 3 дугаар сарын 29-ний өдрийн ... Материал нийлүүлэх гэрээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн даалгавар 149-ийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ... Ашигт малтмал газрын тосны газрын албан тоотны хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний ... дугаар албан бичиг, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтыг гарган өгсөн байна.

 

3.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан баримтгүй.

 

3.4 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар ... тоот албан тоот, Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ... захирамжийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот ... Засаг даргын тамгын газрын албан тоот, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот ... Засаг даргын албан бичгийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...тоот Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ...тоот ... Прокурорын газрын албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...тоот  Мэргэжлийн хяналтын газрын Зөрчлийн хэрэг хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дугаар ... шийтгэлийн хуудасны хуулбар, 2018 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Монголын төмөр замын албан бичиг, Э ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... албан бичиг, түүний хавсралт 24 хуудас, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар ... албан бичиг/түүний хавсралт 70 хуудас баримт/, ОТ замын төсөлд 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ... тоот албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ... ЮД ХХК-ийн нөхөн сэргээлт хийх тухай албан бичгийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар ...Засаг даргын захирамжийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот ....Засаг даргын тамгын газрын албан тоот, ....Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар тоотын хавсралт, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл дугаар ... хуулбар, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... Ашигт малтмалын газрын албан бичгийн хуулбар, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар ... Ашигт малтмалын хэлтсийн даргын шийдвэрийн хуулбар, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтын хуулбар, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хуулбар, Хуулийн этгээдийн тодорхойлолтын хуулбар, Уул уурхайн кадастрын зургийн хуулбар, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, А ХХК хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ашиглалт лиценз сунгуулах тодорхойлолтын хуулбар, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн.... тоот ... Засаг даргын албан бичгийн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний ... сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан бичгийн хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар ... Ашигт малтмалын газрын даргын тушаалын хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар ... Уул уурхайн яамны Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн хуулбар, Хар толгой барилгын чулууны ордын дайрганы нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгтийн хуулбар, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дугаар ... Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар ... Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны хуулбар, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн дотоод хяналтын хуудсын хуулбар, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн журналын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн ... тоот албан бичгийн хуулбар, 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ... тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ХТ ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн .... тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримтын хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн журналын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримтын хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх журналын хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх журналын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтын хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтын хуулбар, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот Ашигт малтмалын газрын албан бичгийн хуулбар, Уул уурхайн кадастрын зургийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот Ашигт малтмалын газрын албан бичгийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар .. Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хуулбар, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийн хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот ...Засаг даргын албан бичгийн хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот ... уул уурхай хариуцсан байгаль хамгаалагчийн албан бичгийн хуулбар, Шилжүүлэх/Буцаан хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолтын хуулбар, Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтын хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дугаар ... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тодорхойлолтын хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хуулбар, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтын хуулбар, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн .... даргын албан бичгийн хуулбар, ...сумын нутагт орших АО нэртэй ... тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2015 онд гүйцэтгэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хуулбар, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудасны хуулбар, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот Ашигт малтмалын газрын албан бичгийн хуулбар, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтын хуулбар, Торгууль, алданги тооцсон тухай тодорхойлолтын хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Ирсэн бичгийн бүртгэлийн картны хуулбар, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дугаар ... А ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Хуулийн этгээдийн тодорхойлолтын хуулбар, А ХХК-ийн дүрмийн хуулбар, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот Ашигт малтмалын газрын албан бичгийн хуулбар, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн дугаар... .... шийдвэрийн хуулбар, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтын хуулбар, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн хуулбар, Өмнөгов аймгийн Ханбогд сумын нутаг дахь АО /.../ талбайд 2012 онд явуулах хайгуулын ажлын үед мөрдөх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хуулбар, 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолтын хуулбар, Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудасны хуулбар, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолтын хуулбар, 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолтын хуулбар, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмалын хайгуулын ... Х тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК-д мэдэгдлийн хуулбар, 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн дугаар .... сумын АО нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх саналын хуулбар, 2009 оны 1 дүээг сарын 16-ны өдрийн дугаар ... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын албан бичгийн хуулбар, 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар ... Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын газрын даргын шийдвэрийн хуулбар, дугаар ... Хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолтын хуулбар, 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан өргөдлийн хуулбар, Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолтын хуулбар, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ... А ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Монгол Улсын Их сургуулийн бакалаврын дипломын хуулбар, 2008-2010 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших хайгуулын талбайд гүйцэтгэх эрэл, эрэл-үнэлгээний ажлын урьдчилсан төсөл төсвийн хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, өргөдлийн дотоод хяналтын хуудас, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... ОТ ХХК-ийн албан бичиг, ОТн замын төсөлд 2018 ны 7 дугаар сарын 14-с 2018 оны 8 дугаар сарын 19-ний хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, Нэхэмжлэхийн хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 8 дугаар сарын 14-с 2018 оны 9 дүгээр сарын 04-ний хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, Нэхэмжлэхийн хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 9 дүгээр сарын 04-с 2018 оны 10 дугаар сарын 11-ний хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, нэхэмжлэхийн хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 10 дугаар сарын 12-с 2018 оны 10 дугаар сарын 22-ны хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, Төлбөрийн баримтын хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 10 дугаар сарын 22-с 2018 оны 10 дугаар сарын 29-ний хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, нэхэмжлэхийн хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 10 дугаар сарын 29-с 2018 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, нэхэмжлэхийн хуулбар, ОТн замын төсөлд 2018 ны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд нийлүүлсэн дайрганы хэмжээний хуулбар, нэхэмжлэхийн хуулбар, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ... Прокурорын газрын албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн... ЭП ХХК-ийн албан бичгийн хуулбар, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ... ....сумын Засаг даргын захирамжийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Эгийн албан бичгийн хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот Монголын төмөр замын албан бичгийн хуулбар, дугаар ... Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, дугаар ... Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар албан тоот зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Зохигч дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

5.1 Нэхэмжлэгч ЭП ХХК нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан ...Сумын нутаг, ... гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ЭП ХХК-д үүссэн болохыг тогтоолгох, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий....багийн нутаг орших ... гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

 

5.2 Хариуцагч А ХХК нь ... багийн нутагт орших Харын шандын хяр буюу хар толгой гэх газарт нөхөн сэргээлт хийхийг даалгаж, хууль бусаар олборлосон 23,635 м3 балластик чулуун үнэ 118,175,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

5.3 Нэхэмжлэгч "ЭП" ХХК нь ... гэрээг дуусгавар болох хүртэлх хугацааны үйл ажиллагаа, эрх үүрэг нь хууль ёсны болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн, уг хугацаанд үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр шим болох олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг өмчлөх эрхтэй, түүнчлэн дээрх чулууг буцаан авч чадаагүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч А ХХК нь нөхөн сэргээлтийг хийх үүрэгтэй гэх үндэслэлээр,

 

Хариуцагч А ХХК нь 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс 2014 оны 07 сарын 09-ний өдрийн хугацаанд л тухайн талбай дээр хайрга олборлох эрхтэй байсан тул А ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд байгаа овоолго чулуу/хайрга дайрга/ нь хууль ёсны дагуу А ХХК-ийн өмч, түр гэрээ нь дуусгавар болсноос хойш А ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газарт чулуу боловсруулах ажиллагаагаа зогсоогоогүй 2014 оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжлүүлсэн. 2014 оны 7 болон 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635 м3 балластик чулууг хууль бусаар олборлосон бөгөөд 1м3 = 52,446 төгрөгт тооцон нийт 1,239,561,210 төгрөгийн борлуулалт хийсэн ч тус үнийн дүнгийн хэдэн хувь нь А ХХК-нд ноогдох ашиг гэж хоёр тал зөвшилцөх байсныг одоо тодорхойлох боломжгүй тул Тусгай журмын 5.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрлөөс хамаарч нэг шоо метр нь 5000 төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасны дагуу А ХХК нь 1м3 балластик чулууг 5000 төгрөгөөр тооцож 118,175,000 төгрөгийг гаргуулах, түүнчлэн түр гэрээнд заасны дагуу нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэж тус тус марган мэтгэлцсэн.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

6.1 ЭП ХХК, ... нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ... дугаар Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. /1хх-ийн 23-25-р тал/

 

6.2 Тус гэрээ нь Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль, Газрын хэвлийн тухай хууль, Газрын тухай хууль, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолд үндэслэжээ.

 

6.3 Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах тухай түр гэрээ-ний агуулгыг гэрээний нэг дэх хэсэгт: ...хүртэлх төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах балластын чулуу олборлох, боловсруулах ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал/порпират/ ашиглах, төлбөр төлөлт, стандартын дагуу нөхөн сэргээлт хийх,

 

Гэрээний дөрөв дэх хэсэгт зааснаар 1 м3 порпират/төмөр замын хайргын чулуулаг/-ыг 1025 төгрөгөөр тооцно. Нийт 223,087 м3 балласт чулуу авч ашиглахаар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг ... сумын төсвийн тоот дансанд төвлөрүүлэхээр тус тус тохиролцжээ.

 

6.4 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/... дугаар шийдвэрээр А ХХК-ийн ЭП ХХК-нд холбогдуулан гаргасан ...сумын АО нэртэй газарт орших Ашигт малтмалын хайгуулын ... дугаар зөвшөөрөл бүхий 16,028,97 гектар талбайг ЭП ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулж байгаа ЭП ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгох, зөрчихөөс өмнөх байдалд сэргээхийг даалгах тухай маргааныг шийдвэрлэж, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар тогтоол гарсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр, тогтоолоор нотлогдсон. /1хх-ийн 13-19-р тал/

6.4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шийдвэр, тогтоолд дүгнэсэн дараах үйл баримтыг шүүх дахин нотлохгүй. Үүнд:

 

- "ЭП" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ... төслийн хүрээнд хийгдэж буй ... чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа "Э" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, ... чиглэлийн төмөр замын төслийн ажлын хүрээнд "Э" ХХК болон ЭП" ХХК-ийн хооронд байгуулагдсан балластийн материал нийлүүлэх нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.

- 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ..."-г ...Засаг дарга нь "ЭП" ХХК-тай байгуулсан болох нь ... Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн "Зөвшөөрөл олгох тухай"...дугаар захирамж, мөн өдрийн "..."-ээр тогтоогдсон.

-Монгол Улсын Засгийн газраас Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах журмыг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор баталснаар "ЭП" ХХК-ийн Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан дээрх гэрээ дуусгавар болжээ.

-Уг журамд заасны дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төмөр замын чиглэлийн дагуух түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц, ашиглах боломжтой талбайн байршлын зураглал боловсруулж байгаагүй, мөн "ЭП" ХХК болон "Э" ХХК-иуд төсөл, хөтөлбөрт шаардагдах ашигт малтмал хайх, ашиглах эрхийг холбогдох байгууллагаас авсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

-ЭП ХХК нь А ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа болох нь тогтоогдсон гэж тус тус дүгнэсэн байна./2016.06.03-ны өдрийн тогтоол/

6.5 Маргааны зүйл болох чулуу байгаа гэх байршилд хамаарах, зохигчийн нөхөн сэргээлт хийлгэх шаардлагад хамаарах газар буюу  ...нутагт орших, ...гэх газар нь Хайгуулын ..., Ашиглалтын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий А ХХК-ийн эзэмшлийн газар мөн болох нь хэрэгт авагдсан Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн... дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн 242 хуудас материалаар нотлогдож байна. /4хх-ийн 128-5хх-ийн 120-р тал/

 

Ашигт малтмалын газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар албан бичигт дурдсанаар А нь ашигт малтмалын хайгуулын ....тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан, харин ашигт малтмалын ашиглалтын ... дугаартай тусгай зөвшөөрөл кадастрын системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна./4хх-ийн 129-р талд ... дугаар, 5хх-ийн 80-р талд ... дугаар гэрчилгээнүүд тус тус авагдсан/

 

7. Шүүх маргааны үйл баримт нь нэхэмжлэгч ЭП ХХК нь гэрээний хугацаанд чулууг олборлосон эсэх, хариуцагч А ХХК-ийн сөрөг шаардлагын үндэслэлд дурдсанаар гэрээний хугацаа дууссанаас хойш 2014 оны 10 дугаар сар хүртэл чулуу боловсруулах үйл ажиллагаа боловсруулж, хариуцагчид төлбөр төлөх үндэслэл бүрдсэн эсэх, нөхөн сэргээлт хийх үүргийг зохигчийн хэн хүлээх зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай.

 

7.1 Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй чулууны хэмжээ, үнэ тодорхойгүйгэж дурдсан талаар тайлбарлаж байх боловч шүүх тус хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нотлох баримтуудыг бүрдүүлсэн, нэхэмжлэгч тал 2024.04.08-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ихэсгэхдээ маргаан бүхий чулууны хэмжээ, үнийг тодорхойлж гаргаагүй. /4хх-ийн 93-98-р тал/

 

Сүүлийн байдлаар шүүхэд 2025.02.14-ний өдөр нотлох баримт ирсэн бөгөөд уг баримттай хэргийн зохигч талууд хэдийд ч танилцах эрх нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй./Шүүх хэргийг 2025.03.24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв/

 

7.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааж, уг эрхээ хэрэгжүүлэхээр гаргаж буй нэхэмжлэл нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр, шаардлагыг хангасан байх ёстой.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчид холбогдуулж юу шийдүүлэх гэж байгаа тухайн маргаантай эрх зүйн харилцааны үр дагавар байдаг.

 

Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлд гэрээний дагуу бий болгосон хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх гэтэл өмчлөх эрх үүсээгүй гэж "А" ХХК-ийн зүгээс саад болж байгаа учир эрхийн тодорхой бус байдлыг арилгуулах зорилгоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасны дагуу тус шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулахыг хүсч байгаа болно. Манай компанийн дээрх хөрөнгийн хувьд эдлэх субьектив эрхийн талаар "А XXK нь маргаан үүсгэж, уг эрхийг хэрэгжүүлэхэд бодитойгоор саад учруулж байгаа нөхцөл байдлын улмаас манай хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж, өмчлөх эрх үүссэн болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үүсч байна... гэж тодорхойлсон.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан хөрөнгийн үр шим гэж үзэж, тухайн бий болгосон үр шимийг хүртэх эрхтэй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 88 дугаар зүйлд эд юмс ба эрхийг үр шимийн талаар зохицуулж, 88.1 дэх хэсэгт Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна, 88.3 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй, 88.4 дэх хэсэгт Тухайн этгээд үр шимийг буцааж өгөх үүрэгтэй бол аж ахуйн хэвийн үйл ажиллагааны явцад үр шимийг бий болгоход зарцуулсан зардлыг тухайн үр шимийн өртгөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Үр шим гэх ойлголт нь Иргэний хуулийн Эдийн болон эдийн бус баялгийн эрхийг зохицуулсан бүлэгт хамаарч байгаа ба үр шим нь аливаа хөрөнгөөс бий болсон байх

 

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ, 84.2 дахь хэсэгт Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 84.3 дэх хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 84.4 дэх хэсэгт Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн маргааны зүйл болсон олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулуу нь хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна.

 

Дээрх хөдлөх эд хөрөнгийг боловсруулан бий болгосон хугацаа, ямар хугацаанд хэдий хэмжээгээр бий болсон бүтээгдэхүүн болох, тухайн бүтээгдэхүүний хэдий хэмжээтэй нь олборлон боловсруулсан чулуу болох,хэдий хэмжээтэй нь өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулуу болох, маргааны зүйлийг хэрхэн үнэлж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн тухайн бүтээгдэхүүн бодит байдалд хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байхгүй талаар зохигч маргаагүй.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч хариуцагчийг ямар эрх зүйн харилцаанаас үүссэн ямар үүргээ зөрчсөн гэж үзэж, бодит байдалд хариуцагчаас ямар эрх зүйн үр дагавар хүссэн, хэрхэн биелэгдэх боломжтой зэрэг нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл хэдий хэмжээний ямар хөрөнгө хаана байгаа эсэх тодорхойгүй, тухайн хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч болох талаар баримтгүй, хариуцагчийн хууль бус эзэмшилд маргааны зүйл байгаа талаар баримтгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.3 ЭП ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбарууддаа гурван овоолго чулуу байсан тухай тайлбарлаж, уг үйл баримттай холбоотой хэрэгт авагдсан диск-д шүүх үзлэг хийж бэхжүүлсэн байна./ 1хх-ийн 13-16-р тал/

 

Уг үзлэгийн тэмдэглэлд: 4 бичлэг байна2 овоолго чулуу байх бөгөөдбичлэгийг царай нь үл танигдах эрэгтэй хүн тайлбартайгаар хийсэн байна. Уг хүний тайлбарыг тэмдэглэвэл: Өнөөдөр 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЭП балластик гурван цэг дээрээс шууд бичлэг хийж байна. Энэ бол шүүхийн шийдвэрээр давхцалтай 2 га газар байгаа чөлөөлөх ёстой карьер, балластын чулуу олборлож байсан карьер харагдаж байна. Энд манай төмөр замын балласт бүтээгдэхүүний 2 овоолго харагдаж байна. Энд одоо манай бэлтгэсэн бэлдэж материалыг МКАТ компани авч ашиглаад буталж шигшээд ийм бүтээгдэхүүн гаргачихаад байж байна. Эндээсээ худалдан борлуулалт хийгээд эхэлчихсэнгэж тусгагджээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах цаг хугацаанд 3 овоолго чулуу байсан талаар тайлбарлаж байсан ч шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал өнөөдрийн байдлаар тухайн газар чулуу байхгүй болсонгэж тайлбарлаж байна.

 

7.4 Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "..."-г байгуулсан цаг хугацаанаас Монгол Улсын Засгийн газраас Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах журмыг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор баталснаар "ЭП" ХХК-ийн Х.... Засаг даргатай байгуулсан дээрх гэрээ дуусгавар болсон цаг үе хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн тухайн газарт явуулсан үйл ажиллагааны талаар зохигч маргаагүй.

Харин тухайн гэрээ дуусгавар болсон үеэс хойшх хугацаанд нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулж, олборлосон чулууг бусдад худалдсан үндэслэлээр хариуцагч 118,175,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан.

"ЭП" ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд хийгдэж буй ... чиглэлд шинээр тавигдах төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглагдах дайрга бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа "Э" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбар, ...чиглэлийн төмөр замын төслийн ажлын хүрээнд "Э" ХХК болон ЭП" ХХК-ийн хооронд байгуулагдсан балластийн материал нийлүүлэх нэмэлт гэрээгээр тогтоогдож байгааг урьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн. /1хх-ийн 15-р хуудасны ар тал/

Хариуцагч А ХХК нь мөнгөн төлбөр шаардсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Э ХХК-ийн шүүхэд ирүүлсэн албан тоотод үндэслэн тайлбарладаг.

Э ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/193 дугаар албан бичигт гэрээгээр ЭП ХХК нь 2014 оны 3 сараас 8 сарын хооронд 90,231 м3 балластын материал бэлтгэн, уг төслийн ерөнхий гүйцэтгэгч ...ХХК-д хүлээлгэн өгсөн. Ерөнхий гүйцэтгэгчээс баталгаажуулсан тоо хэмжээ болох 78.462 м3 балластын төлбөрт 4,115,055,331 төгрөгийн тооцоо үүсч, хавсралт тооцооны дагуу төлж барагдуулсан байна гээд хавсралтаар 2014 оны 3-8 сарын тоо хэмжээ гэх мэдээллийг хүснэгтлэн гаргасан байна. /3-р хх-ийн 23-24-р тал/

А ХХК нь дээрх тодорхойлолтын хавсралтад заасан 2014 оны 7 дугаар сарын 23,415, 2014 оны 08 дугаар сарын 220 гэх тоо хэмжээ бүхий бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчийг хууль бусаар буюу гэрээний хугацаа дууссаны дараа олборлосон гэж үзэж, 23,635 м3/23,415+220/х 5,000 төгрөг=118,175,000 төгрөгийг шаардсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй дээрх Э ХХК-ийн албан тоот болон бусад баримтаар нэхэмжлэгч ЭП ХХК-ийг гэрээний үүрэг дуусгавар болсон цаг хугацаанаас хойш 23,635 м3 хэмжээний чулууг хариуцагч А ХХК-ийн эзэмшлийн талбай бүрий газраас боловсруулан нийлүүлсэн гэж шууд эргэлзээгүйгээр дүгнэх баримт биш гэж үзэв.

7.5 Нөхөн сэргээлт хийлгэх шаардлагын тухайд:

Зохигч хэн аль нь харилцан А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий ...  нутаг орших ... газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг гаргасан.

Шүүх уг шаардлагын нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг шаардлагыг хангаж, нөхөн сэргээлт хийх үүргийг нэхэмжлэгч ЭП ХХК-д даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ... 2014.03.13-ны өдөр байгуулсан "..." байгуулж, Монгол улсын Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн "Журам батлах тухай" ... дугаар тогтоол гарах хүртэлт 4 сар хүрэхгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч ажлаа дуусгаж чадаагүй, харин "А" ХХК-ийн хувьд 2016 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд уг талбай дээр бусадтай хамтран үйл ажиллагаа явуулж, манай компанийн маргаж байгаа чулууг олборлон боловсруулж, тээвэрлэн бусдад зарж борлуулах замаар авч ашиглаж, дуусгасан, дээр нь уг талбай дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байсан үндэслэлээр хариуцагч А ХХК-ийг нөхөн сэргээлт хийх үүрэгтэй гэж,

 

Хариуцагч нь ... 2014.03.13-ны өдөр байгуулсан "..."-ээр нөхөн сэргээлт хийх үүргэг хүлээсэн ч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт нөхөн сэргээлт хийлгэхийг нэхэмжлэгч ЭП ХХК-иас шаардсан.

 

Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1/ "Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ", 2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ" гэж заасан зохицуулалтыг хууль зүйн үндэслэлээр тодорхойлжээ.

 

., ЭП ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ""-ний 4.3-т Нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгөх, 4.5-д Байгалийн баялгийг ашиглах нөхөн сэргээх болон үйлдвэрлэлийн ажил явуулахдаа байгаль орчинд болон нутгийн байгалийн унаган байдал, ард иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх үүрэгтэй зэрэг үүргийг нэхэмжлэгч ЭП ХХК нь төрийн байгууллагын өмнө хүлээсэн байна.

 

Түүнчлэн... 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн а/61 тоот Зөвшөөрөл олгох тухай захирамжийн 3 дахь заалтаар ...ашиглаж дууссаны дараа зохих стандарт шаардлагын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг чанартай сайн гүйцэтгэж орон нутагт хүлээлгэн өгөхийг ЭП ХХК-д үүрэг болгосон байна./5хх 186-187-р тал/

 

Нэхэмжлэгч нь төрийн байгууллагатай "..." байгуулж, Монгол улсын Засгийн газрын 2014.07.09-ний өдрийн "..." ... дугаар тогтоол гарах хүртэлт хариуцагч А ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож, уг үйл баримтын хүрээнд маргаангүй тул тухайн үйл ажиллагаа явуулсан газарт, хууль журам, стандартын дагуу нөхөн сэргээлт хийх үүрэгтэй.

 

... 2014.03.13-ны өдрийн ... дугаар захирамжийн хавсралтад заасан Харын шандын хяр байршилд, түр кемп, бутлуур, чулуу олборлох зориулалт бүхий талбайд тус захирамжийн хавсралтад заасан солбилцол бүхий байршилд нөхөн сэргээлт хийх нь зүйтэй.

 

7.6 Хэрэгт ... газрын 2024.02.22-ны өдрийн ... дугаар албан бичгээр .. 2021.05.05-ны өдрийн ..тоот захирамжийг ирүүлсэн ба тус захирамжийн 3-т Тус сумын нутаг дэвсгэрт ... нэртэй ... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах ЮД ХХК-д кемп байгуулж ажиллахыг зөвшөөрсүгэй гэж, мөн ЮД ХХК-ийн 2021.05.10-ны өдрийн албан бичигт А ХХК-ийн ... тоот лиценз бүхий талбайд ЭП ХХК-ийн 2014 онд үүсгэсэн карьер дээр орж ажиллахаар тохиролцсон болно гэх албан бичгүүдийн ирүүлжээ. /4-р хх-ийн 74-76-р тал/

Хариуцагч тал уг үйл баримтын талаар ЮД ХХК-тай анх ярилцаж байсан боловч уг газарт үйл ажиллагаа явуулаагүй, өөр газарт оруулсан, энэ нь газрын солбилцлоор нотлогдоно гэж тайлбарласан үйл баримттай нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд марган мэтгэлцээгүй.

Түүнчлэн хэрэгт ... тамгын газрын 2024.04.05-ны өдрийн ... тоот албан бичигт тус сумын ..нутаг дэвсгэрт байрлах А ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ЭП ХХК-ийн үүсгэсэн карьераас ЮД ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулаагүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй талбай дотор жижиг карьер үүсгэн олборлолт явуулсан нь үнэн болно гэж тодорхойлж, хавсралтаар зурган баримтыг ирүүлсэн байна. /4хх-ийн 77, 88-89-р тал/

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400/70,200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,852 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч А ХХК-нд холбогдох ...гэх газарт орших, А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай дотор болон түүний гадна байрлах, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Х... байгуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмал болон карьер ашиглуулах түр гэрээний дагуу, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам батлагдах хүртэл хугацаанд олборлон боловсруулсан чулуу болон дээрх талбай дээр өртөг шингээн өрөмдлөгөө, тэсэлгээг нь хийж боловсруулахад бэлэн болгосон чулууг тус тус өмчлөх эрх ЭП ХХК-д үүссэн болохыг тогтоолгох болон А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий ... нутаг орших Х... гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч ЭП ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ... 2014.03.13-ны өдрийн ... дугаар захирамжийн хавсралтад заасан Харын шандын хяр байршилд, түр кемп, бутлуур, чулуу олборлох зориулалт бүхий талбайд/заасан солбилцол бүхий газарт/ нөхөн сэргээлт хийхийг нэхэмжлэгч ЭП ХХК-нд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ... .... орших Хайгуулын ..., ашиглалтын ... тоот тусгай зөвшөөрөл бүхий А ХХК-ийн эзэмшлийн газраас 2014 оны 7, 8 дугаар саруудад хууль бусаар олборлосон 23,635 м3 балластик чулуун үнэ 118,175,000 гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400/70,200+70200/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,852 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА