Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

2018           03            27                                          263

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч С.Н-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Т-ийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526012488 дугаар 8 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А. м овогт А-ийн Т /РД:......../.

Яллагдагч А.Т- нь 76-65 УНМ улсын дугаартай “Хюндай аксент” маркийн автомашин ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 10 дугаар гудамж, 01 тоотод оршин суух иргэн Б.Г-гийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн, эвдэн нэвтэрч, 43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, “Дэйл” маркийн зөөврийн компьютер, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1730.000 төгрөгийн хохирол учруулсан,

76-65 УНМ улсын дугаартай “Хюндай аксент” маркийн автомашин ашиглаж 2016 оны 02 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Баянсоёмбо” хотхоны 65А байрны доод талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Галбадрахын эзэмшлийн 98-84 УНЭ улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн автомашины баруун хойд талын салхины шилийг хагалан нэвтэрч гоо сайхны бараа, бүтээгдэхүүн, автомашины аккумулятор, автомашины МП-3 тоглуулагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1507.000 төгрөгийн хохирол учруулсан,

76-65 УНМ улсын дугаартай “Хюндай аксент” маркийн автомашин ашиглаж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж, 158 тоотод оршин суух иргэн М.Б- монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч “Асер” маркийн суурин компьютер, тоос сорогч, плитка, пүүз, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1090.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайд оршин суух иргэн Н.Д-гийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч “Самсунг-Эс-2” маркийн гар утас, 43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8 дугаар гудамж, 130А тоотод оршин суух иргэн Б.Э-ын байшингийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэн эвдэн нэвтэрч 47 инчийн “ЛЖ” маркийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Б-ын эзэмшлийн “Ихэр уудам” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч архи, виски, шоколад, бэлэн 140.000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 640.500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Б-ийн эзэмшлийн зурагчин, каноны үйл ажиллагаа явуулдаг газарт нэвтэрч “Никон” маркийн гэрэл зургийн аппарат, 8 ширхэг флаш диск зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр машин механизм ашиглан Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суух иргэн М.М-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч 47 инчийн “ЛЖ” маркийн 3д ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 49 дүгээр гудамж, 24 тоотод оршин суух иргэн Д.Б- монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Панасоник” маркийн 32 инчийн ЛЕД зурагт, “Делл” маркийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 49 дүгээр гудамж, 24 тоотод оршин суух Д.Сайханхангайн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Тошиба” маркийн 32 инчийн ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 98 дугаар цэцэрлэгийн захирлын өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч иргэн Э.Д-гийн эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар такси транспорт” ХХК-ийн техникийн өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч иргэн Б.Г-ын эзэмшлийн “Сони Вайсо” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 500.000 төгрөгийн хохирол, иргэн Н.О-ын эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын эцэст байрлах иргэн Ш.Г-ын эзэмшлийн “Оргил-Од” хүнсний дэлгүүрийн арын хаалгаар нэвтэрч бэлэн 621.400 төгрөг, 599.900 төгрөгийн нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1221.300 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 15 дугаар гудамж, 07 тоотод байрлах иргэн Б.М-гийн эзэмшлийн “Агар” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтэрч тамхи, архи, “НР” маркийн зөөврийн компьютер, “Айфоне-4” маркийн гар утас, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1610.100 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 1 дүгээр гудамж, 13а тоотод оршин суух иргэн Ж.О-ын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч орж 32 инчийн “Могул” маркийн зурагт, архи, бугуйн цаг, мөнгөн аяга, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 6968.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 96 дугаар гудамж, 31б тоотод оршин суух иргэн Г.Шүрэнцэцэгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч “Самсунг” маркийн 48 инчийн ЛЕД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 1600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 31-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд талын зам дагуу байрлуулсан Х.Б-гийн эзэмшлийн 50-05 УБО улсын дугаартай “Тоёота Ланд крузер-200” маркийн автомашины зүүн талын хойд хаалганы салхины том шилийг хагалж, бэлэн 24.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 24.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Г.Э-тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамж, 245 тоотод оршин суух иргэн С.Н-н байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч бэлнээр 17.000.000 төгрөг, 100 ам доллар, хяналтын камерын бичигч төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 17.349.562 төгрөгийн хохирол учруулж нийт 18 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 64.521.462 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч А.Т- нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр цагдан хоригдсон байхдаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас түр хугацаагаар авч, мэдүүлгийг газар дээр нь шалгах үед 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 05-нд хашааны гадаа Приус машин байсан. 10 цагийн үед Т- манайд орж ирсэн. Таксинд явж байгаад танай гадаа унтчихсан байна гэсэн. Т- намайг найзындаа хүргэж өгсөн. Гэртээ буцаад иртэл хулгай орсон байсан. Дэлгүүрийн худалдагч Т- танайд орсон гэж хэлсэн. Манайхаас хулгайлсан мөнгөөрөө машин авсан байсан. Тэр машиныг миний нэр дээр шилжүүлж үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 201526012488 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Хохирогч Б.Г-гийн: “2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагаас 13 цагийн хооронд гэрт хулгай орсон. 13.30 цагийн үед ирэхэд таамбарын хаалганы банзыг хөшиж эвдэн цоожноос нь мулталсан, гэрийн хаалга дэлгээтэй байсан. 43 инчийн хар өнгөтэй “Самсунг” маркийн ЛСД зурагт, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяганаас арай том 1 ширхэг мөнгө аяга, хар өнгийн 17 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер хулгайд алдагдсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25/,

Гэрч Б.Н-ын: “2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нөхрийн хамт гэртээ ирэхэд 43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, шилэн шүүгээнд байсан дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аягаас том мөнгөн аяга, нийт 5 ширхэг мөнгөн аяга, “Дэлл” брэндийн 17 инчийн хар өнгөтэй нөүтбүүк зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-26/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын: “2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай ломбарданд “Дэлл” маркийн зөөврийн компьютер 300000 төгрөгийн барьцаанд тавигдсан. Цогтсайханы Амарсанаа гэх хүний бичиг баримтаар тавигдсан. Цагдаа уг зүйлийг хураан авсан. 315100 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-162/,

Иргэний нэхэмжлэгч Х.А-гийн: “Манай хамаатны дүү Т- надад өөрийн хулгайлсан “Самсунг” маркийн 43 инчийн ЛСД зурагтаа 250.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-164/,

Гэрч У.Г-гийн “...Төрөө гэх хүн манайд ирээд “зурагт авах уу, мөнгөний хэрэг гараад байна” гээд хар өнгийн хавтгай зурагт, 4 ширхэг мөнгөн аяга авч ирсэн. Тэр үед хадам эгч Ариунтуяа хар өнгийн хавтгай зурагт, 1 ширхэг мөнгөн аяга худалдаж авсан... нөгөө нэг мөнгөн аягыг нь манай нөхөр худалдаж авсан. Төрөө 2 үлдсэн мөнгөн аягыг нь буцаагаад аваад явсан. Ямар учиртай эд зүйлс гэдгийг хэлээгүй, “мөнгөний хэрэг гараад хямдхан зарна” гэж хэлсэн, хулгайн эд зүйл гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-166/,

Гэрч Х.А-гийн: “...2015 оны 11 дүгээр сарын 23 бил үү 24-ний өдөр гэрт миний төрсөн дүү А-, хамаатны залуу Т- нар ирсэн. А-ын ажил дээр нь Т- ирээд зурагт зарах талаар хэлээд манайд ирсэн байсан. Т- 42 инчийн хар өнгийн “Самсунг” маркийн зурагт оруулж ирсэн. Би зурагт авсан, өөр эд зүйлс аваагүй, хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-167, 4 дүгээр хавтас, хх-5/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз Лодойданзангийн 76-65 УНМ улсын дугаартай “Хьюндай Верна Аксент” маркийн автомашинтай явж байхад хашааны том хаалга нь онгорхой хашаан дотор нь цоожтой 2 монгол гэртэй айл байсан. Хашаа уруу нь машинаа ухрааж оруулаад ертөнцийн зүгээр баруун талын гэрийн таамбарын хаалганы банз модыг хөшиж онгойлгож ороод 42 инчийн ЛСД зурагт, “Делл” гэсэн бичигтэй зөөврийн компьютер, сервантан дотор байсан 5 ширхэг мөнгөн аяга аваад шууд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-41-42, 179, 180/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-4-8/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-35/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-18, 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-22/, эд хөрөнгө буюу Б.Л-гийн эзэмшлийн 76-65 УНМ улсын дугаартай, 3000000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоол /1 дүгээр хавтас, 150-152/,

2. Хохирогч Д.Галбадрахын: “2016 оны 2 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 23 цагийн үед машинаа 65а байрны доор байрлах зогсоолд байрлуулсан. Маргааш өдөр нь 12 цагийн үед гарах гэхэд машины цонх хагалж 2 цаасан хайрцаг, нэг цүнхтэй Солонгос улсаас ирсэн гоо сайхны бараа байсан. Тэр 3 багц зүйл дотор 28 төрлийн гоо сайхны бараа, машин дотор байсан автомашины акумятор, МП-3 тоглуулагч, Ланд-200 машины түлшний шүүр, бусад гоо сайхны бараа сул байсан. Нийт 1532.000 төгрөгийн эд зүйлс хулгайд алдагдсан. Манай байшинд шөнийн 04.07 цагт цагаан өнгийн Верна машин орсон байгаа. Түүнийг авсан гэж бичлэгийг цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-109, 3 дугаар хавтас, хх-243/,

Гэрч Б.Л-гийн: “76-65 УНМ улсын дугаартай “Хьюндай Аксент” маркийн автомашин миний эзэмшлийн автомашин. 2015 оны 11 дүгээр сарын 14, 15-нд байх Т- “машиныг чинь унаж яваад ээждээ үзүүлээд засаж янзлах юм байвал янзлаад ирье” гээд аваад явсан. Түүнээс хойш би машинаа буцааж аваагүй. Т- миний автомашинаар хулгай хийсэн талаар ярьсан зүйл байхгүй, би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-165, 169, 4хх-6/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 76-65 УНЭ улсын дугаартай “Верна” маркийн автомашинтай халтууранд явж байгаад “Баян-Соёмбо” хороололд хүн буулгаад байж байхад нэг байрны грашны хаалга онгорхой байхаар нь ортол цагаан өнгийн машин байсан. Гэрэл тусгаад харахад хайрцагтай гоо сайхны эд хэрэгсэл байхаар нь баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж онгойлгоод 2 хайрцагтай гоо сайхны болон урд хамрыг нь сөхөөд аккумулятор зэргийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /1хх-132-133, 180, 183/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-91-97/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-101, 107, 3 дугаар хавтас, хх-244-247/,  Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-153-158/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-159/, Эд зүйлийн үнэлгээ /3хх-244-247/,

3. Хохирогч М.Б-: “2015 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад 16 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож байхгүй, онгорхой байсан. Гэрээс “Эйсер” маркийн суурин компьютер 1 ширхэг, гэрийн зүүн хойд талд байсан тоос сорогч, индүүкцэн плитка, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, цэнхэр өнгийн эрэгтэй хүний нэг ширхэг пүүз зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Гомдолтой байна. 1090000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-7/,

Гэрч Ц.Б-ын: “2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед хүргэн Бат-Эрдэнэ миний гар утас уруу залгаад гэрт хулгайч орсон талаар хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд орсон байсан. Гэрээс суурин компьютер, индүүкцэн плитка, тоос сорогч, мөнгөн аяга, пүүз зэрэг эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-8/,

Гэрч Ц.Бямбахүүгийн: “2015 оны 11 дүгээр 20-ны өдөр нөхөр Бат-Эрдэнэ 17 цагийн үед утсаар залгаад гэрт хулгайч орсон талаар хэлсэн. Хаалганы цоожийг эвдээд гэрээс суурин компьютер, индүүкцэн плитка, тоос сорогч, мөнгөн аяга, пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-9/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лодойданзангийн цагаан өнгөтэй “Хьюндай Аксент” маркийн 76-65 УНМ улсын дугаартай автомашинтай явж байгаад хулгай хийхээр Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаа руу явсан. Тэгээд нэг айл олоод монгол гэрийнх нь хаалганы цоожийг машинд байсан дугуйн дорцовоор эвдэж онгойлгоод “Асер” маркийн суурин компьютер, тоос сорогч, индукцин плитка, цэнхэр өнгөтэй пүүз, бага гарын мөнгөн аяга хулгайлсан...” /2хх-27, 4хх-25-26/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-250, 2 дугаар хавтас, хх-1-3/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-13/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-153/,

4. Хохирогч Н.Д-гийн: “2016 оны 5 дугаар сарын 24-ний өглөө гэрээс гараад 14 цаг өнгөрч байхад ирэхэд гэрийн хаалга болон хашааны хаалга онгорхой байсан. 43 инчийн “Самсунг” брэндийн ЛСД зурагт, “Самсунг-Эс-2” маркийн гар утас алдагдсан байсан. Эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2хх-101-102/,

 Иргэний нэхэмжлэгч Н.А-ын: “Манай дүү Цолмонгийн найз гэх зүс таних эмэгтэй 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед байх миний утас руу ярьж “та хямдхан зурагт авах уу” гэсэн. “Ямар зурагт юм, авъя” гэхэд 43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт байсан. Тухайн үед би машин барьж ирсэн залуутай 300.000 төгрөгөөр үнэ тохирч уг зурагтыг худалдаж авсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-104-105/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо бнзанд хашаанд байрлах монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон орж 43 инчийн “Самсунг” брэндийн ЛСД зурагт, цагаан өнгийн “Самсунг-Эс2” маркийн гар утас хулгайлж авсан. Тэгээд Зурагтын хуучин эцэст байрлах гэртэй 40 орчим насны махлаг эгчид 300000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2хх-111-112, 4хх-25-26/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-83-88/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-96/, эд зүйл “Самсунг” ЛСД зурагт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-98/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-99/,

5. Хохирогч Б.Э-ын: “...Байшин эзэнгүй байх үед 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хулгай орж 47 инчийн “ЛЖ” маркийн зурагт хулгайд алдагдсан. Тухайн үед хашааны хаалгыг дотогш нь түлхээд онгойлгосон, байшингийн хаалганы цоожийг эвдээд, цүүг мушгиад орхисон байсан. Зурагтаа буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2хх-127-128, 3хх-242/,

 Гэрч Б.М-гын: “2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би Зурагтын хуучин эцэст Лодойданзангийн гэрт тоглож байхад Аагий гэх гэх залуу ирээд намайг зурагт сонирхох уу гэж хэлсэн. Тэр залуу би ломбард ажиллуулдаг юм, нэг зурагт үлдчихлээ гэж хэлсэн. 47 инчийн “ЛЖ” брэндийн зурагт байсан. Тэгээд би 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр зурагтаа 400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2хх-130/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Шаргаморьтоос Зурагт руу явж байхдаа хулгай хийх гээд эзэнгүй айл хайгаад явсан. Саарал өнгийн дулаалгатай айл цоожтой байгаа харагдсан. Тэр байшингийн цоожийг нь дугуйн дорцов ашиглаад эвдээд, цүүг нь мушгиад онгойлгож орсон. Зурагтыг нь аваад гарсан. Тэр байшинд хүн амьдардаггүй юм шиг байсан...” гэх мэдүүлэг /2хх-135, 4хх-25-26/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-118-122/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-129/, Мэдүүлгийн газар дээр нь шалгасан 2016.07.27-ны өдрийн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-163-171/,

6.7. Хохирогч А.Б-ын: “2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 цаг 30 минутын үед дэлгүүр дээрээ ирэхэд урд залгаа байх зурагчин, каноны газрын шилэн хаалганы шил нь хагарсан, хаалга эвдэрсэн байсан. Дэлгүүрийнхээ бараа, татварыг бүртгэж үзэхэд лангуун дээр байсан хамгийн үнэтэй Болор архи 5 ширхэг, Соёмбо архи 1 ширхэг, Хар сувд архи 1 ширхэг, Грандас нэртэй виски 1 ширхэг, Чингис Голд архи 1 ширхэг, бэлэн 140.000 төгрөг, алпенголд 20 ширхэг, бусад чихрүүд, лангуун дээр байсан камерын хард диск хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-181-182/,

Хохирогч Д.Б-ийн: “2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Бадамаа эгч над руу яриад дэлгүүрт болон танай зурагчны өрөөнд хулгай орсон байна, хүрээд ир гэсэн. Тавиур дээр байсан Никон-П520 маркийн хар өнгийн зургийн аппарат, 8 ширхэг флаш, үүргэвч хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-184-185, 3хх-239/,

Иргэний нэхэмжлэгч Д.Батжаргалын: “Би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай ломбарданд Никон маркийн гэрэл зургийн аппаратыг Т.Б-хүний нэрээр 150.000 төгрөгөөр барьцаалагдсан байсныг хураан авсан. Хулгайн аппарат байсныг мэдээгүй. Иймд би 165.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3хх-237/,

Яллагдагч А.Т-ийн: “...Сонгуулийн өмнө санагдаж байна. шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн баруун талын зам дагуу “Ихэр удам” хүнсний дэлгүүрийн баруун урд талын бор өнгийн төмөр хаалгыг хөшин нэвтрэн орсон чинь зурагчин, канон ажиллуулдаг газар байсан. Лангуун доор байсан Никон маркийн зургийн аппарат аваад, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байсан архи нийт 10 ширхэг, алпинголд 10-д ширхгийг, бэлэн 80.000 төгрөг мөн камерийн хард зэргийг хулгайлаад гарсан...” гэх мэдүүлэг /2хх-232-233, 235/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-147-155/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-160, 3хх-241/, эд зүйл хураан авах тогтоол /3 дугаар хавтас, хх-230-231/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-232/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-152/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтас, хх-163-171/,

8. Хохирогч М.М-ийн: “2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хөдөө яваад маргааш нь 15 цагийн үед гэртээ ороход манай зурагт байхгүй, байшингийн баруун урд талын цонх онгорхой хөшгийг нь хаачихсан байсан. ...Манай зурагт 47 инчийн ЛЖ маркийн Смарт Лэд зурагт байсан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3хх-60/,

Гэрч Б.Номин-Эрдэнийн: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед ...Сугаргариг ахын хашаанаас цэнхэр өнгийн приүс машин гарч ирээд бид нарыг чиглэж ирэхээр нь бид нар гараа өргөхөд зогсоод авсан. Тэгээд машинд суух гээд хаалгыг нь онгойлгоход хавтгай дэлгэцтэй их том зурагт сандал дээр нь байсан. Тэр жолооч босгоод сандал налуулаад тавихаар нь Энхномин бид 2 суугаад хөдөлсөн. Машин дотор нэг эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /3хх-61/,

Насанд хүрээгүй гэрч Г.Сарангэрэлийн: “...Атарын гуанз руу гэр рүүгээ явах гээд зогсож байх үед цэнхэр өнгийн жижиг суудлын машин сумаас ирж байхаар нь гараа өргөхөд зогссон. Би машины хойд тал уруу ороход суудал дээр нь нэлээн том хэмжээний хар өнгийн зурагт буруу харуулаад тавьсан байсан. Би гэрийнхээ харалдаа буугаад тэр хүн Улаанбаатарын чиглэлд явсан...” гэх мэдүүлэг /2хх-63/,

Насанд хүрээгүй гэрч Б.Д-ийн: Найз Энх-Номин, Номин-Эрдэнэ, Сарангэрэл нарын хамт сумын урд байдаг Атарын гуанз уруу гэр лүүгээ явах гээд зам дээр зогсож байхад Сугар ахын хашаанаас цэнхэр өнгийн приус маркийн автомашин гарч ирээд зам уруу эргэхээр нь бид нар гараа өргөхөд зогссон. Бид нарыг сургууль дээр байхад тэр цэнхэр өнгийн приус маркийн автомашин сумын төвөөр дуу тавьчихаад холхиод байсан. Бид нарыг машинд суухад арын суудал дээр нь том зурагт байсан...” гэх мэдүүлэг /3хх-64/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 6 дугаар 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын төв ороод айлын байшингийн вакум цонхыг түлхэж ороод 47 инчийн ЛЖ зурагтыг аваад Улаанбаатар хот орсон...” гэх мэдүүлэг /3хх-70, 4хх-25-26/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас, хх-50-54/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-66/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-226/,

9.10. Хохирогч Д.Б-: “Би тухайн үед Хэнтий аймаг руу явсан байсан. Манай дүү Сайханхангай дуудлага өгч мэдэгдсэн байсан. Намайг хөдөөнөөс ирэхэд манай гэрээс 2 ширхэг Лед зурагт, 1 ширхэг компьютерын процессор хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-104-405/,

Хохирогч Д.Сайханхангайн: “2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч эмнэлэг явсан. 13 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой 2 гэрийн хаалга онгорхой хаалганы ойролцоо том том чулуу тавьсан байсан. Гэрийн хойморт байсан 32 инчийн “Тошиба” маркийн ЛЕД зурагт алдагдсан, мөн ахын гэрээс “Панасоник” маркийн 32 инчийн ЛЕД зурагт, компьютерын процессор алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-250/,

Гэрч Г.Б-гийн: “Би өглөө 10 цаг өнгөрөөгөөд гарсан. 13 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, 2 гэрийн хаалга онгорхой байсан. Баруун талын гэрээс зурагт, удирдлагын хамт, компьютерын процессор, зүүн талын гэрээс 32 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-109-111/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Лодойданзангийн цагаан өнгөтэй “Хьюндай Аксинт” маркийн 76-65 УНМ улсын дугаартай автомашинтай явж байгаад хашаандаа 2 монгол гэртэй айл уруу орсон. Хаалганы цоожийг хашаанд байсан төмрөөр хөшиж онгойлгоод 32 инчийн 2 ширхэг зурагт, компьютерын процессор хулгайлсан...” гэх мэдүүлэг /3хх-113-114, 4хх-25-26/,

Хэргийн газарт үзлэл хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтас, хх-91-98/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-120/,

11. Хохирогч Э.Д-гийн: “2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын хичээлийн жилийн тайланг бэлтгэж байсан. Тэр үед захирлын өрөөнд зөөврийн компьютер дээр тайланг бичиж байсан. Явахдаа захирлын өрөөнд орхисон. Маргааш нь ажилдаа ирэхэд захирлын өрөөний цонхоор хулгайч ороод миний зөөврийн компьютерыг аваад явсан байсан. Миний компьютер Ай-3 маркийн Дэлл брэндийн 845.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /4хх-58, 5хх-157/,

Гэрч Л.Х-гийн: “2016 оны 5 дугаар сарын 20-ны өглөө ажилдаа ирэхэд миний өрөөний цонх онгорхой байсан. Ширээн дээр байсан улаан өнгийн Дэлл брэндийн зөөврийн компьютер байхгүй байсан. Тэр зөөврийн компьютер Э.Д-гийнх байсан...” гэх мэдүүлэг /4хх-59/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэгийн арын цонхоор гэрэл тусгаж харахад ширээн дээр улаан өнгийн 1 ширхэг “Дэлл” маркийн зөөврийн компьютер байсан. Вакум цонхыг түлхэж ороод авсан...” гэх мэдүүлэг /4хх-61, 5хх-175-176/,

Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-56/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2016.12.08-ны өдрийн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-146-151/,

12. Хохирогч Н.О-ын: “...2016 оны 3 дугаар сарын 09-ний өглөө 9 цаг болж байхад ажил дээрээ ирэхэд нөүтбүүк алга болсон байсан. Камер шүүж үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 3 цагийн үед гаднаас вакум цонхыг онгойлгоод нэг хүн орж ирээд 2 ширхэг нөүтбүүк хулгайлаад буцаад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /4хх-106-107, 5хх-156/,

 Хохирогч Б.Г-ын: “...2016 оны 3 дугаар сарын 09-ний өглөө ажил дээр 9 цагийн орчим цуглаад ажлаа хийх гэтэл миний ширээн дээр байсан ажлын нөүтбүүк, дадлага хийж байсан оюутны нөүтбүүк алга болчихсон байсан. Камер шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 3 цаг 25 минутын орчимд манай өрөөний голын цонхоор нэг хүн орж ирсэн. Тэр хүн 2 ширхэг нөүтбүүкийг аваад цонхоор буцаад гарч байгаа бичлэг байсан. Миний нөүтбүүк нь Сони Вайсо 3 дугаар үеийн Ай-5 загварын нөүтбүүк байсан...” гэх мэдүүлэг /4хх-108-109/,

Гэрч Н.Б-ын: “...2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хамгаалагч Дорж намайг дуудаад 2016 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим оффисийн өрөөнд хулгайч орж 2 ширхэг нөүтбүүк хулгайлсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4хх-110-111/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн үед явж байгаад “Улаанбаатар такси” ХХК-ийн нэг давхар шар өнгийн байшингийн цонхоор харахад ширээн дээр 2 ширхэг зөөврийн компьютер байхаар нь вакум цонхыг түлхэж ороод “Сони”, “Делл” маркийн зөөврийн компьютерыг авсан...” гэх мэдүүлэг /4хх-132-133, 5хх-175-176/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас, хх-86-91/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-105, 5 дугаар хавтас, хх-155/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-117, 5 дугаар хавтас, хх-153/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны 2016.12.08-ны өдрийн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-146-151/,

13. Хохирогч Ш.Г-ын: “2016 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө манай дэлгүүрт хулгай орсон байна гэж худалдагч Өсөхгэрэл хэлсэн. Хяналтын камерыг шүүж үзэхэд 23-25 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрт орсон байсан. Дэлгүүрээс бэлэн 621.400 төгрөг, 599.900 төгрөгийн нэгж болон интернетийн эрхийн карт алдагдсан...” гэх мэдүүлэг /4хх-166-167/,

Гэрч Х.Ө-ийн: “2016 оны 1 дүгээр сарын 16-ны орой дэлгүүрээ хаагаад бэлэн мөнгө, нэгжээ тоолоод кассын доод шургуулганд хийгээд дэлгүүрийн арын хаалгануудыг нөхөр Гантулга хаагаад урд хаалгаараа гараад харьсан. Маргааш өглөө 9 цаг 10 минутанд урд хаалга онгойлгоод орсон чинь складын хаалга онгорхой байсан. Шагайгаад харсан чинь дэлгүүрийн арын хаалга онгорхой байхаар нь би мөнгө хийсэн шүүгээг онгойлгож үзсэн чинь тэр мөнгө, пасктай нэгж 2 байхгүй байсан...” гэх мэдүүлэг /4хх-170/,

Гэрч М.Алтангэрэлийн: “...Би А.Т-тэй хамтран хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Би “Оргил-Од” хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /6хх-64, 6хх-208-209/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Нарангийн голын эцэст байдаг “Оргил-Од” хүнсний дэлгүүрийн арын хаалга түгжээтэй байхаар нь ороод бэлэн 300 мянган төгрөг, фасканд байсан 20-30 ширхэг нэгжийн карт авсан...” гэх мэдүүлэг /4хх-178, 5хх-175-176, 6хх-69-72/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтас, хх-143-149/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-163-164/, гэрч Т.Улаанхүүхэний мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-207/, гэрч Д.Батбаярын мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-210-211/,

14. Хохирогч Б.М-гийн: “...2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 8 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд арын хаалгаар дотогшоо ороход кассын мөнгөний хайрцаг газар хэвтэж байхаар нь дэлгүүрээ тойруулаад хартал урд талын вакум цонх онгорхой гадна төмөр хаалтыг сууринаас нь салгасан байсан. Архи, тамхи, бэлэн мөнгө, зөөврийн компьютер, Iphone 4 загварын утас алга болсон...” гэх мэдүүлэг /4хх-198-199, 6хх-50/,

 Гэрч Б.М-: “...Би “Агар” хүнсний дэлгүүрт А.Т-тай хамтран хулгай хийж оролцоогүй. Энэ худлаа. Би Т-тэй уулздаггүй, хамт ч явж үзээгүй, гар утсын дугаарыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /6хх-52/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 1 цагийн үед байх Их нарангийн замын зүүн талд байх 1 давхрын хүнсний дэлгүүрийн цонхны сараалжин төмрийг нэг талаас нь хөшиж онгойлгоод вакум цонхыг түлхэж ороод 10-аад шил архи, 30-40 орчим хайрцаг тамхи, 1 ширхэг зөөврийн компьютер авсан...” гэх мэдүүлэг /4хх-232, 5хх-175-176/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-186-191/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-194/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-209-210/,

15. Хохирогч Ж.О-ын: “2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 15 минутын үед гараад 13 цагийн орчим гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой хулгай орсон байсан. 1 литрийн конъяк, сүүтэй шоколадтай лекор, хар сувдан архи, 1 литрийн Грээгүс архи, Могул 32 инчийн зурагт, алтаар бүрсэн шаргал цаг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, ногоон хаш хундага 1 ширхэг, алтан бөгж 5.8 граммтай сувдан шигтгээтэй алтан ээмэг, 3 ширхэг сувдан шигтгээтэй мөнгөн бугуйвч, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинжтэй кулон, хар манан шигтгээтэй мөнгөн ээмэг, мөнгөн ээмэг бөгжний хослол 2 хос, монгол хийцийн алтан ээмэг 5,6 граммтай, хуучны таягтай мөнгөн зоос 3 ширхэг, александр шигтгээтэй монетон ээмэг бөгжний хослол, монетон гинж, 3 овгортой монетон бөгж 7,9 граммтай, Солонгос монетон хуримын хос бөгж, ченжаал хутга 1 ширхэг, эрэгтэй хүний ширэн цүнх алдагдсан...” гэх мэдүүлэг /5хх-4-6, 160, 6хх-49/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооноос цаана байдаг замын баруун талд улаан банзан хашаатай нэг давхар шар байшинтай айлын урд талын вакум цонхыг түлхэж ороод хананд байсан 32 инчийн саарал өнгийн зурагт, 1 ширхэг мөнгөн аяга авсан...” гэх мэдүүлэг /5хх-175-176, 6хх-69-72/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтас, хх-244-248/, эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-161-163/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-46/,

16. Хохирогч Г.Шүрэнцэцэгийн: “2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед гэрээс гарсан. Явахдаа хашаа байшингийн хаалга, цонхыг цоожлоод явсан. 22 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. 48 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/ 5хх-31-32, 158, 6хх- 48/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би Нарангийн голын ертөнцийн зүгээр замаас баруун тийш хашаандаа нэг давхар улаан тоосгон байшинтай айлын цонхыг тоосгоор хагалж ороод цонхны баруун талд хойморт байсан 48 инчийн “Самсунг” маркийн зурагтыг авсан...” гэх мэдүүлэг /5хх-175-176/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-26-28/, эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2016.11.09-ний өдрийн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-117-133, 146-151, 5 дугаар хавтас, хх-146-147/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /5 дугаар хавтас, хх-167/,

17. Хохирогч С.Н-н: “2016 оны 7 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гээд очиход гадаа приус20 дотор нэг хүн унтаж байсан. 10 цагийн үед гаднаас Төрөө орж ирсэн. Манай гэр дэлгүүрийнхээ яг ард байдаг бөгөөд орж ирээд шөнө таксинд яваад танай үүдэнд унтсан байна гэсэн. Төрөөгөөр айлд хүргүүлээд 1 цагийн дараа ирэхэд манай дэлгүүрийн ар талын буюу гэрийн хойд талын цонх онгорхой хажуу талд байдаг складын өрөө онгорхой байсан. Би склад дотор жижиг хайрцганд 16.000.000 төгрөг хадганд боогоод хийсэн байсан. Мөн 100 долларын дэсгэрт, мөн хажуу талын ил тавиур дээр 1 сая төгрөг нийтдээ 17 сая төгрөг, 100 долларын хамт алга болсон байсан. Компьютерийн хард дискийг тайлж авсан байсан. Худалдагчаас асуухад Төрөөд түлхүүрээ өгсөн юм болов уу гэж бодсон. Төрөө энэ хавиар явж байгаа харагдсан гэж хэлсэн...”  мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-196-197/,

Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С.Н- ахын гэрт очсон. ...Цонхоор нь ороод цэнхэр хадганд боосон мөнгө, 100 долларын дэвсгэртийг аваад гарсан. Мөн компьютерийн хард дискийг салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-202-205/,

Яллагдагч Г.Э-ийн: “...Би Т-ийг ахынх нь арын гудамжинд хүлээсэн. Удаагүй Т- ирээд “Чи хашаагаар даваад ор, би хашааных нь урд хүн хараад байж байя” гэсэн. Би ороод 10000, 20000-тын дэвсгэртийн боодолтой мөнгө, 100 долларын нэг дэвсгэрт, DVD шиг хар өнгөтэй зүйл байхаар нь утсыг нь салгаад авсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтас, хх-219-220/,  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-181-186/, эд зүйлийн үнэлгээ /7 дугаар хавтас, хх-201/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /3 дугаар хавтас, хх-233-234/, “Вендо” ХХК-ийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-13-16/, гэрч О.Б-ын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-192-193/,

18. Хохирогч Х.Б-гийн: “2013 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд өөрийн 50-05 УБО улсын дугаартай, хар өнгийн Тоёота Ланд-200 маркийн автомашинаа Их дэлгүүрийн урд талын урагшаа явдаг туслах замын хажуугийн автомашины зогсоолд түр орхиж яваад автомашины зүүн хойд хаалганы том цонхоо хагалуулан урд талын хайрцаг дотор байсан 24.500.000 төгрөгөө хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-11-12, 103/,

 Шүүгдэгч А.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед Алтан-Очир, Тэлмэн нарыг намайг түр хүлээж байгаарай хүнтэй уулзаад ирье гээд буусан юм. Буухдаа би хулгай хийнэ гэж тэр хоёрт хэлээгүй. Тухайн хүнийг би мөнгө цүнхэндээ хийж байгааг ганцаараа харсан. Тухайн автомашины цонхыг хагалж урд хайрцагт байсан 24000000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-132-133/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8 дугаар хавтас, хх-8-10/,

19. Оргон зайлах гэмт хэргийн талаар:

Гэрч Н.Б-гийн: “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Тэгэхдээ ээж та хаана байна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр байна гэхэд Т- “Та наанаасаа гараад ярь” гэхээр нь би утсаа салгаад гарч яваад Баянжаргал байцаагчтай үүдэнд таараад Т-ийг оргосныг шууд ойлгосон. Баянжаргал байцаагч надад “Т- зугтаачихлаа” гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтсээс гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа залгаад “Чи яагаад оргож зугтааж байгаа юм” гэхэд Т- “зүгээрээ зүгээр намайг яах ч үгүй” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-189, 190-191, 199/,

Гэрч О.Б-ын: “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Т- над руу залгаад “Та хаана байна, машинаа авъя” гэсэн. Ариунаагаас асуухад “Т- цагдаагаас зугтсан гэнээ, машиныг нь өгөөд явуул” гэж хэлсэн. Би машиныг нь аваад Нарангийн голын хуучин эцэс дээр очиход Т- ирээд “Агаа мөнгө байна уу” гэхээр нь “надад 7000 төгрөг байна” гэхэд өгчих гээд авсан. Би Т-өд хандаж “Чи яагаад оргож байгаа юм, зүйл анги чинь нэмэгдэх юм бишүү” гэхэд “зүйл анги нэмэгдэхгүй” гэж хэлээд машинаа аваад явах гэхээр нь чи одоо хаачих гээд байгаа юм гэхэд Дархан явдаг ч юм билүү эсвэл нэг газар 2 хоног нуугдаад цагдаа нар хайхаа болино гэж хэлээд машинаа аваад урагшаа төв рүү чиглэлтэй замаар явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-192-193/,

Гэрч Д.П-ийн: “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ижилбаатар бид 2 Дарханы захаар явж байгаад Т-тэй таарсан. Т- надад Улаанбаатар хотоос хүн хүргэж өгөөд явж байна өөрийн унаж явж байгаа Тоёота приус20 маркийн автомашинаа зарна гэсэн. Тэгээд би авахаар болоход Т-ийн автомашин “Бичил Глобус” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан учир Дарханы “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагатай очиж уулзахаар яваад тус байгууллагын гадаа ирэхэд цагдаа нар ирээд Т-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-203/, мөрдөн байцаагчийн ажлын хэсэг томилох тогтоол /2 дугаар хавтас, хх-172/, Цагдан хорих байрнаас түр авч гарсан зөвшөөрлийн хуудас /2 дугаар хавтас, хх-162/, гэрч Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-174/, яллагдагч А.Т-ийг Дархан-Уул АЦГ-аас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-175/, гэрч Н.Г-ын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-194/, гэрч Г.А-ын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-196/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-197/, гэрч Л.Т-ны мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-198/, гэрч Т.С-гийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-201-202/, илтгэх хуудас /3 дугаар хавтас, хх-1-19/,

Шүүгдэгч А.Т-ийн: “Би мөрдөн байцаалтын шатнаас оргон зугтаасандаа гэмшиж байна. Би хүлээн зөвшөөрч байна. Би хоригдохоос айгаад зугтаасан юм. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээ шалгуулаад 19 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тэгээд миний гэдэс өвдөөд 00 орж бие зассан. Дахиж байцаагчийн өрөөнд орж ирээд ганц худагт орж хоригдохоос айгаад байцаагчид дахиж гэдэс өвдөөд байна гэж худлаа хэлээд 00 ороод гар нүүрээ угаачхаад гартал үүдэнд зогсдог цагдаа байхгүй байхаар нь Цагдаагийн хэлтсийн байрнаас гараад арын засмал зам дээр гарч такси бариад 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын нийтийн байранд байдаг гэрийнхээ гадаа такси хүлээж бай гэж хэлээд орсон. Улаанбаатар хотод удаан байгаад байвал цагдаа нарт баригдах байх гэж бодоод Дархан орж нуугдая гэж бодоод явсан. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Дарханд очсон. Өглөө нь П-той уулзаад Приус 20 маркийн автомашинаа зарна гэхэд авна гээд Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагын төв дээр зогсож байгаад Дархан-Уул аймгийн цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /2хх-237-238/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүгдэгч А.Т- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт 2013 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 18 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж их хэмжээний хохирол буюу 64.521.462 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас түр хугацаагаар авч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Б-гийн “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Баянжаргал байцаагчтай үүдэнд таараад Т-ийг оргосныг шууд ойлгосон. Баянжаргал байцаагч надад “Т- зугтаачихлаа” гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтсээс гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа залгаад “Чи яагаад оргож зугтааж байгаа юм” гэхэд Т- “зүгээрээ зүгээр, намайг яах ч үгүй” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-189, 190-191, 199/, гэрч О.Б-ын “...2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Т- над руу залгаад “Та хаана байна, машинаа авъя” гэсэн. Би Т-өд хандаж “Чи яагаад оргож байгаа юм, зүйл анги чинь нэмэгдэх юм бишүү” гэхэд “зүйл анги нэмэгдэхгүй” гэж хэлээд машинаа аваад явах гэхээр нь “чи одоо хаачих гээд байгаа юм” гэхэд “Дархан явдаг ч юм билүү эсвэл нэг газар 2 хоног нуугдаад цагдаа нар хайхаа болино” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-192-193/, гэрч Д.П-ийн “2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр И-р бид 2 Дарханы захаар явж байгаад Т-тэй таарсан. Т- надад өөрийн унаж явж байгаа Тоёота приус20 маркийн автомашинаа зарна гэсэн. Тэгээд би авахаар болоход Дарханы “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагатай очиж уулзахаар яваад тус байгууллагын гадаа ирэхэд цагдаа нар ирээд Т-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-203/, шүүгдэгч А.Т-ийн “Би мөрдөн байцаалтын шатнаас оргон зугатаасандаа гэмшиж байна. Би хоригдохоос айгаад зугатаасан юм. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлгээ шалгуулаад 19 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Байцаагчийн өрөөнд орж ирээд Ганц худагт хоригдохоос айгаад байцаагчид дахиж гэдэс өвдөөд байна гэж худлаа хэлээд ...Цагдаагийн хэлтсийн байрнаас гараад арын засмал зам дээр гарч такси бариад 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын нийтийн байранд байдаг гэрийнхээ гадаа такси хүлээж бай гэж хэлээд орсон. Улаанбаатар хотод удаан байгаад байвал цагдаа нарт баригдах байх гэж бодоод Дархан орж нуугдая гэж бодоод явсан...” гэх мэдүүлэг /2хх-237-238/, мөрдөн байцаагчийн ажлын хэсэг томилох тогтоол /2 дугаар хавтас, хх-172/, Цагдан хорих байрнаас түр авч гарсан зөвшөөрлийн хуудас /2 дугаар хавтас, хх-162/, гэрч Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-174/, яллагдагч А.Т-ийг Дархан-Уул АЦГ-аас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-175/, гэрч Н.Г-ын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-194/, гэрч Г.А-н мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-196/, гэрч Б.Д-н мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-197/, гэрч Л.Т-н мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-198/, гэрч Т.С-ийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-201-202/, илтгэх хуудас /3 дугаар хавтас, хх-1-19/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэргийн улмаас 18 хохирогчид нийт 64.521.462 төгрөгийн, 4 иргэний нэхэмжлэгчид 1.030.100 төгрөгийн, шууд бус хохиролд 5 хүнд 578.000 төгрөг хохирол тус тус учирсан байна. Хохирогч Б.Г-д компьютер, 2 ширхэг мөнгөн аяга, Н.Д-д 43 инчийн зурагт, А.Б-ад 274.500 төгрөгийн хүнсний эд зүйл, Д.Б-т гэрэл зургийн аппарат, М.М-т зурагт, удирдлагын хамт тус тус биет байдлаар нөхөн төлөгдсөн.

Мөн хохирогч С.Н-н гэрээс хулгайлсан мөнгөний зарим хэсгээр худалдаж авсан гэх Т.Приус20 загварын 24-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /9.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий+490.000 төгрөгийн үнэлгээ бүхий обуд, дугуй, суудлын бүрээс/ 9.990.000 төгрөгийн хохиролд тооцон С.Н-н өмчлөлд шилжүүлж, үлдэх хохирлыг А.Т-, Г.Э- нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч А.Т-өөс нийт төлөгдөөгүй хохиролд 49.040.281 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-д 1.110.000 төгрөг, Д.Г-д 1.557.000 төгрөг, М.Б-д 1.090.000 төгрөг, С.Н-д 3.679.781 төгрөг, Н.Д-д 80.000 төгрөг, Б.Э-од 800.000 төгрөг, А.Б-ад 366.000 төгрөг, Д.Б-т 288.000 төгрөг, Д.Б-д 600.000 төгрөг, Д.С-д 350.000 төгрөг, Э.Д-д 845.000 төгрөг, Б.Г-т 500.000 төгрөг, Н.О-т 450.000 төгрөг, Ш.Г-т 1.221.300 төгрөг, Б.М-д 1.610.100 төгрөг, Ж.О-ад 6.983.000 төгрөг, Г.Ш-т 1.680.000 төгрөг, Х.Б-д 24.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.А-д 250.000 төгрөг, Б.Б-д 315.100 төгрөг, Н.А-т 300.000 төгрөг, Д.Б-д 165.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Т- урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хулгайлах болон оргох гэмт хэрэгт шийтгүүлж байсан бөгөөд их хэмжээний хохирол учруулж төлөөгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 6 жил хорих, 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих, нэмж нэгтгээд нийт 7 жил 6 сарын хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруутай дээр маргаагүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх шүүгдэгч А.Т-ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 5 жил 06 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг СД-ийг хэрэгт үлдээж, ажиллагаагүй болсон “Samsung” загварын 43 инчийн LCD зурагтыг устгах нь зүйтэй. Харин шүүгдэгч А.Т-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон бариултай, эвхдэг мөрлөгчтэй, дурантай ПС-77.177 загварын хийн буу 1 ширхэг, бариултай хийн боллонтой ППК-ЭС загварын хийн гар буу 1 ширхэг, хийн боллон 1 ширхэг, ууттай чихэвч 2 ширхэг, дугуй бай 1 ширхэг, цифертэй бай 3 ширхэг, ууттай дагалдах 11 хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн Б.Л-гийн эзэмшлийн “Хьюндай Аксент” маркийн 76-65 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь тогтоогдож байх хэдий ч тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Л-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /1 дүгээр хавтас, хх-150/ төгрөгийг шүүгдэгч А.Т-өөс гаргуулж улсын орлогод орлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота приус 20 маркийн 24-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хохирогч С.Н-д шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А.Т-ийн урьдчилан хоригдсон 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 /гурав/ хоног, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 29 /хорин ес/ хоног,  2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 575 хоног, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 20 хоног, нийт 627 /зургаан зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.М-т төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.м овогт А-гийн Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн,

оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Т-ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-өд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 05 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Т-өд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Бариултай, эвхдэг мөрлөгчтэй, дурантай ПС-77.177 загварын хийн буу 1 ширхэг, бариултай хийн боллонтой ППК-ЭС загварын хийн гар буу 1 ширхэг, хийн боллон 1 ширхэг, ууттай чихэвч 2 ширхэг, дугуй бай 1 ширхэг, цифертэй бай 3 ширхэг, ууттай дагалдах 11 хэрэгслийг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч А.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Т-ийн урьдчилан хоригдсон 627 /зургаан зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Т-өөс 5 /тав/ жилийн хугацаанд 49.040.281 /дөчин есөн сая дөчин мянга хоёр зуун наян нэг/ төгрөг гаргуулж,

хохирогч 49.040.281 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-д 1.110.000 төгрөг, Д.Г-д 1.557.000 төгрөг, М.Б-д 1.090.000 төгрөг, С.Н-д 3.679.781 төгрөг, Н.Д-д 80.000 төгрөг, Б.Э-од 800.000 төгрөг, А.Б-ад 366.000 төгрөг, Д.Б-т 288.000 төгрөг, Д.Баянхангайд 600.000 төгрөг, Д.С-д 350.000 төгрөг, Э.Д-д 845.000 төгрөг, Б.Г-т 500.000 төгрөг, Н.О-т 450.000 төгрөг, Ш.Г-т 1.221.300 төгрөг, Б.М-д 1.610.100 төгрөг, Ж.О-ад 6.983.000 төгрөг, Г.Ш-т 1.680.000 төгрөг, Х.Б-д 24.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.А-д 250.000 төгрөг, Б.Б-д 315.100 төгрөг, Н.А-т 300.000 төгрөг, Д.Б-д 165.000 тус тус олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт 76-65 УНМ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Л-д буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч А.Т-өөс гаргуулж улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт 24-86 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хохирогч С.Н-д шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Т-ийн эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР