Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 11

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Т.Б  

Хохирогч Я. Хадбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б    овогт Т   ын Б   д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1,27.10 дугаар зүйлийн 2 дахьхэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000110010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, гадаад худалдаа гаалийн удирдлагын мэргэжилтэй, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Их монгол хотхоны Б байрны 1-18 тоотод оршин суух, РД:, Б    овогт Т   ын Б   .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Т.Б    нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2130 цагийн үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь

холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б    мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ мэдэж байна. 2017 оны 08 сарын 29-нд Онцгой байдлын үүднээс яваад цагдаагийн хойгуур өнгөрөөд хурд сааруулагчаар гарсан. Тэгээд машин тойроод гарч ирсэн хүнийганзааралгүй мөргөсөн. Тэнд цагдаа байсныг анзаараагүй. Гүүрэн дээр очоод буцаж ирсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Хадбаатар мэдүүлэхдээ: “Тэр өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Хурд сааруулагч дээр машин ирж байхад тэрийг зогсоож шалгах гэтэл нэг машин гүйцэж түрүүлж гарч ирэхээр нь шалгах гэтэл намайг мөргөөд унагаачихсан. Одоо миний баруун гар дээш гарахгүй байгаад би гомдолтой байна. Би замын хажуу талд зогсож байсан. Би зогсох дохио өгөхөд зогсохгүй намайг мөргөсөн. Машиндаа хэдүүлээ явж байсныг би мэдэхгүй. Босох гэтэл босож чадаагүй. Арын машин ирээд намайг эмнэлэгт хүргэсэн” гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Хадбаатарын өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэсвгэрт Минжит Булган цогцолбор сургуулийн доод урд талын гурван замын уулзвар дээр автомашин шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин урдаа яваа автомашиныг гүйцэж түрүүлээд хурдтай явахаар нь улаан модоор зогсох дохио өгөөд шүгүүлдэхэд зогсохгүй хурдтай ирсэн би замын голоос хойд зүгрүү зугтаахад араас дарж орж ирээд миний баруун талруу тухайн автомашины баруун урд хэсгээр мөргөөд би тухайн автомашины хамар дээгүүр нь гараад 3 замын уулзварын баруун хойд хэсгийн шороон дээр унасан, автомашин тэр чигээрээ яваад өгсөн...”, “...00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин мөргөсөн гэж хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ цагдаа хэлсэн, тухайн үед би урдаас гэрэл гялбаад улсын дугаарыг нь харж чадаагүй. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ харсан, намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн жижиг цагаан автомашины жолооч харсан би нэрийг нь мэдэхгүй байна тухайн автомашиныг гүйцэж түрүүлж ирээд намайг

мөргөсөн. Тухайн үед би д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, жагсаал хувцастай, улаан мод, шүгүүлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл шалгаж байсан. Миний баруун гар мөр хэсгээр мултарсан, баруун хөлийн булчин хэсэг өвчтэй байна, зүүн гарны тохой хэсэг зулгарсан, толгой өвдөж байна одоогоор өөр мэдэгдэх зүйл байхгүй байна. Би ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Мөнх-Эрдэний өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой дэд ахлагч Я.Хадбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин хурдтай урдаа явсан автомашиныг гүйцэж түрүүлээд бид хоёрыг чиглээд ирсэн би замын урд хэсэгт байсан д/а Я.Хадбаатар замын голд зогсож байгаад улаан модоор зогсох дохио өгөөд шүүгүүл үлээсэн тухайн автомашин зогсох шинжгүй байсан, д/а Я.Хадбаатар замын хойд хэсэг рүү гарах гээд зугтаахад 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин ирээд баруун урд хэсгээрээ мөргөөд тэр чигээрээ яваад өгсөн д/а Я.Хадбаатар гурван замын уулзварын баруун хойд хэсэгт очиж унасан, би яваад очиход суугаа байдалтай эмнэлэг дууд гээд босч чадахгүй байсан араас нь ирж байсан автомашиныг зогсоогоод Я.Хадбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан, жагсаал хувцастай улаан мод, шүүгүүлтэй, би гэрэлтдэг хантаазтай байсан. 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай өндөр хаазтай ирээд д/а Я.Хадбаатарыг мөргөчихөөд явчихсан. Тухайн хүн согтуу байсан байх. Хэн барьж явсаныг нь мэдэхгүй харанхуй байсан болохоор харагдаагүй, 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин д/а Я.Хадбаатарыг мөргөөд тормозлоод замын хажуу руу шороотой хэсэгрүү гараад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн. Жижиг цагаан суудлын автомашинтай явсан автомашины жолооч мэдэж байгаа байх араас нь явж байсан, машин ирж зогсоод эмнэлэгт хүргэж өгсөн, тэр автомашин дотор хоёр хүн явж байсан, өөр хүн харсан үзсэн хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед д/а Я.Хадбаатар улаан модоор дохиод, шүгүүлдсэн би замын урьд талд харж байсан. Ямар нэгэн автомашин шалгаагүй дээрээс буюу зүүн талаас хоёр автомашин ирж байсан нэг нь 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин, нөгөөх нь цагаан өнгийн жижиг автомашин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна, өөр автомашин байгаагүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнхцоожийн өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Гаалийн ахлах байцаагч Т.Б    надаас автомашинаа өгч бай би Булган сум ороод ирэх ажил байна гээд миний 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн гаранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан, орой 21 цаг 40 минутын үед 99100262 дугаарын утаснаас Т.Б    яриад би хүн мөргөчихлөө гэсэн ямар хүн гэж асуухад цагдаа мөргөсөн гэж хэлсэн, тэгээд би Булган суманд 22 цаг 40 минутын үед ирэхэд Эмнэлэгийн гадна миний 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин байсан Т.Б    эмнэлэг дотор байсан. ... Миний автомашины баруун урд талын копуд хэсэг нь хонхойсон өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч М.Болдбаатарын өгсөн: “Би Хадам ах Ганболдын хамт өөрийн 25-88 УНЕ улсын дагууратай цагаан өнгөтэй Раип маркийн автомашинтай Минжит Булган цогцолбор сургуулийн урд талын замаар дээрээс доошоо чиглэл хурд сааруулагч дээр хурдаа хасаж байхад хажуугаар 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгөтэй гранд марк хоёр маркийн автомашин хурдтай гүйцэжтүрүүлээд гурван замын уулзвар дээр байсан 2 цагдаагийн нэгийг нь мөргөөд зогсолгүй тэр чигээрээ цааш явсан би тухайн мөргүүлсэн цагдааг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тухайн автомашин намайг гүйцэж түрүүлээд зам дээр зогсож байсан цагдааг мөргөхөөс урьд бөгөсний улаан гэрэл нь асаад зогсолгүй тэр чигээрээ цагдааг мөргөж, цагдааг гурван замын уулзварын баруун хойд хэсэгт шороон дээр замын хажууруу унагаагаад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ганболдын өгсөн: “Би хүргэн Болдбаатарын хамт Болдбаатарын машинтай 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой Минжит Булган сургуулийн урд талын хурд сааруулагч дээр хурдаа хасаад гарч байтал хажуугаар 00-99ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машин гүйцэж түрүүлээд цааш яваад сургуулийн урд талын уулзвар дээр зогсож байсан 2 цагдаагийн алба хаагчийн нэгийг нь мөргөж унгаагаад зогсолгүй цааш явчихсан. Араас нь бид хоёр очиход Хадбаатар гэх цагдааг мөргөсөн байсан бөгөөд түүнийг машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,

Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд:

  1. Жолооч Т.Б    нь 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
  2. 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн авто машин жолоодож явсан Т.Б    нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.АЖолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 2.5.Б Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх

2.5.В Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн дүрмийн зүйл заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт,

Хохирогч Я.Хадбаатарын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“1 .Я.Хадбаатарын биед баруун гарын атгаал ясны их төвгөрийн тасарсан хугарал, шөрмөсний тасрал, булчин хоорондын цус хуралт, баруун мөрний үений мултрал, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 71 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“1. 2. Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Тогтохын 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 446 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

3. 4. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оз Иитегиз/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны

Лгапзуегзит зсари1ае зирег1из, 1п1:ег1И5/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  3. 8. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оз Ьитегиз/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны Лгапзуегзит зсари1ае зирепиз, тТепиз/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд ньдангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл
  • Эд мөрийн баримтаар тооцох тогтоол
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, цагаатгах талаарх шүүхийн дүгнэлт:

Т.Б    нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 2130 цагийн үед 00- 99ХОҮ Марк-И улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын 10 хэсэг газар болон цагдаагийн хэлтсийн 5 камерыг харуулсан бичлэг байх ба тухайн бичлэгнүүдээс гуравдугаар бичлэг буюу Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын камерын бичлэгрүү орж камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн камерын бичлэг дээр д/а Я.Хадбаатарыг цагаан өнгийн автомашин ирээд мөргөөд явж байгаа болон араас нь ирсэн автомашин д/а Я.Хадбаатарын хажууд ирээд эмнэлэг хүргэхээр аваад явж байгаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 31 минутаас 21 цаг 32 минутын хооронд байгаа 47 секунтын бичлэгийг утсаар бичиж авснаар камерын бичлэгт үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэжээ.

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулвар дээр хэрэг учрал болсон гэх газрын замын камерын бичлэгийг Б\/0 дээр хуулбарлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргасан ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзэв. Уг ОУБ-ийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжпэн судалж проектороор дэлгэц дээр үзэхэд хэрэг учрал болсон гэх үйл явц тодорхой харагдаж байв.

Хохирогч Я.Хадбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би зогсох дохио өгөхөд зогсохгүй намайг мөргөсөн" гэж мэдүүлсэн нь БУБ дээрх дүрсний бичлэгээр тогтоогдохгүй байх ба мөн д/а Я.Хадбаатар нь гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөөгүй, тээврийн хэрэгслийг зогсоох болон замын хөдөлгөөн зохицуулах ямар дохио өгсөн болох нь тодорхойгүй байв.

Цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хүрээнд явагдах ёстой. Тухайлбал:Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д: Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т: “Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоох дохиог жолоочид ойлгомжтой байдлаар өгнө”,

60 дугаар зүйлийн 60.2-т: “Алба хаагч гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохирсон дүрэмт хувцас, хутга, сум үл нэвтрэх болон гэрэлтүүлэгчтэй хантааз зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдсан байх бөгөөд гүйцэтгэх үүргийн онцлогоос хамаарч шаардлагатай агсамжийг нэмж олгоно” гэх зэргээр Цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын УЙл ажиппагаянляА блпимтапж ажиппаү гтянпяпт ж\/пмыг пээпү ү\/\ти\/паап

зохицуулсан бөгөөд Я.Хадбаатар нь Замын хөдөлгөөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийнхөө аюулгүй байдал болон албаны бэлэн байдлыг хангаж гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөөгүй, замын хөдөлгөөн зохицуулах дохиог ойлгогдохуйц тодорхой өгч, шуурхай зохицуулан хөдөлгөөний аюулгүй нөхцөлийг хангаагүй зэрэг нь хууль сахиулагчийг албан үүргээ холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэж уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг тодорхойлж өгсөн бөгөөд Хууль сахиулагчийн хувьд албан үүргээ холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлсний төлөө түүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн тохиолдолд уг гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдана гэж үзнэ. Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа ^ Я.Хадбаатар нь хууль сахиулагчийн албан үүргээ зохих хууль, журмын дагуу гүйцэтгээгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул Т.Б   ий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Т.Б    нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 2130 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулвар дээр 00-99ХОҮ улсын дугаартай Марк-И маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. а гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Я.Хадбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь баруун бугалга ясны дээд _ булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Я.Хадбаатарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдээд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б, в заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Я.Хадбаатар, гэрч Л.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхцоож, Ц.Ганболд, М.Болдбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 тоот дүгнэлт, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр

хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгч хөнгөн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, хор уршигаа нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 -д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б   ийг 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраасТ.Б   д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Т.Б   ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуугаар үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б   ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б   ийг 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б   д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б    нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б    нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

      8.Хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, б-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг явдлын

талаарх дүрс бичлэгийг хуулбарлан авсан хар өнгийн 'ҮегЬайгтГ гэсэн бичиглэлтэй Э\/Э-ыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

      9.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шиитгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Т.Б   ий 388834 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслахад даалгасугай.

        10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.