Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Хохирогч Ч, Н тэдний өмгөөлөгч Ц.Баасандорж,

Шүүгдэгч Б.Ж.Ё, орчуулагч Ж.Мөнхжаргал, өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч Т.Хүрэлжанжин, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж.Ё, Б.Т.Х нарт хокбогдох эрүүгийн 201726030038 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, ... оны ...-р сарын ...-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн мэдээллээр ам бүл ...., эх, хүүхдүүдийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсын .... муж ........., Юнг-сан-ри 591 ......... тоот хаягт бүртгэлтэй, ..... оныг хүртэлх хугацаанд нийт .......удаагийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан гэх, Монгол улсад тодорхой оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж.Ё ............ /

 

Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ...... боловсролтой, ........ мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ....., эхнэр, хүүхдийн хамт .......дүүргийн ......дугаар хороо, ..........гудамж ..........-р байр ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т.Х........

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн ..........., Монгол улсын иргэн ....... нар нь бүлэглэн, машин механизм ашиглан,

- 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Л.Ч-ын :... тоот амины орон сууцны хоёр давхарын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг, бөгж, зүүлт, кулон, гинж, бугуйвч, энгэрийн зүүлт, гоёл чимэглэл хийх зориулалтын сав, бугуйн цаг, гоёлын үнэт чулуу, нарны шил, түрийвч, эрх, хөөрөгний халбага, нуух, толгой, хөөрөг, даалин, хос янгирын дүрс бүхий таягны толгой, бурхан, гүц, хонх, очир, хадаг, хуучны мөнгөн тэмдэгтүүд, бор өнгийн модон хийц, цүнх зэрэг нийт 592.323.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 15,000,000 төгрөг зэрэг нийт 607.323.000 төгрөгийн буюу их хэмжээний эд зүйлийг,

 

-2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн ...... дугаар хороо ...... тоотод оршин суух иргэн Л.Г-ийн амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, гинж, үсний сувдан даруулга, гоо сайханы жижиг цүнх, бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, бурхан, очир, эрх, хөөрөгний толгой, хөөрөг, даалин, гадаад улсын мөнгөн тэмдэгтүүд, зургийн аппарат зэрэг нийт 180.283.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 10.000.000 төгрөг зэрэг нийт 190.283.000 төгрөгийн буюу их хэмжээний эд зүйлийг,

 

- 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ....дугаар хороо .......... тоотод оршин суух иргэн С.О-ын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, нарны шил, бугуйн цаг, мөнгөн аяга, домбо, ваар, бурхан, хонх, очир, бүрээ, тахилын хадаг, бумба, хөөрөг, даалин, байршил тогтоогч дуран, цүнх, тэлээ бүс, дээлний товч, чихэвч зэрэг нийт 38.345.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд зүйлийг,

 

-2016 оны 11 сарын 15-ны өдөр ...... дүүргийн ... дугаар хороо ........... тоотод оршин суух иргэн Б.О-ын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Аюуш бурхан, гуулин үнсний сав, мөнгөн болон гуулин цөгц, виски, цүнх зэрэг нийт 21.788.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд зүйлийг  нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ж.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ /орчуулагч Ж.Мөнхжаргал/: “…Үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтэнд тусгагдаагүй зөрүүтэй зүйлүүд байна тэрийг хэлье. Хохирогч нарын нэхэмжлээд байгаа эд зүйлс дотор миний аваагүй, мэдэхгүй зүйлүүдийг нэхэмжлээд байна. Үүнийг тодруулж өгнө үү. Би авсан зүйлүүдээ бүгдийг өгчихөөд байхад миний мэдэхгүй эд зүйлийг нэмхэмжлээд байхаар хохирлыг барагдуулах нийт хохирлын хэмжээ хүртэл шалтгаалж байна Хохирлын талаар ярилцаж өгвөл хохирлыг 100% барагдуулна. Надаас хурааж авсан миний эд зүйлүүдээс эргэж өгөхгүй, алга болсон эд зүйлүүд байгаа тэрийг тодруулж өгнө үү. Хэргийн материалд эдгээр эд зүйлүүдийг тодрхой хэлсэн байгаа. Эцэст хэлэхэд эдгээр зүйлийг тодруулаад өгвөл шүүх хуралдааныг хлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Тодруулаагүй явцад эцсийн дүгнэлт гарна гэдэг миний хувьд гомдолтой байна гэв. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн, бүлэглэж үйлдсэн гэхэд учир дутагдалтай байна. Би гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Солонгос улсад удаан хугацаагаар амьдарч байгаад эх орондоо ирээд орчуулагчаар ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хавтаст хэрэгт байдаг мөнгөн эдлэлийг 80.000 төгрөгөөр зарсаныг 800.000 төгрөг гэж буруу орчуулсан. Намайг барихдаа цагдаа нар цодож, эхнэрийг чинь баривчилна, танай байрыг хураана гэж дарамталж байсан. Байцаалт авахад асуулт асуугаад миний хариулсан хэсгийг өөрчилж бичсэн байсан. Унших гэхэд зүгээр гарын үсгээ зур чамайг ахиж байцаана гэж хэлсэн. Манай гэрээс хураагдсан канон аппаратны цэнэглэгч, Б.Ж.Ёийн нотебүүкны цэнэглэгч, миний гутал зэргийг буцааж өгөөгүй. Хохирогчийн гадаад мөнгийг байцаагч Галбадрах задлуулаад үрсэн. Бадамцэцэг прокурор асуувал орчуулагчийн мөнгө, өмгөөлөгчийн мөнгө та нарт буцааж өгсөн гэж хэлээд өгөөрэй. Тэгэхгүй бол миний ажил амьдрал хэцүү байна гэж гуйж байсан. Галбадрах байцаагч “прадо” гэсэн цүнхэнд 2 бөгж хийгээд өгсөн гэдэг боловч хар цүнх нь ирээгүй. Бак Жог Ёогийн гэрт Галбадрах байцаагч ирж нэгжлэг хийхэд 2 бөгж болон хар цүнх гараагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

 

Иргэн Л.Ч-ын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийн талаар:

 

Хохирогч Л.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Наранчимэгийн хамт Англи улс руу хувийн ажлаар явсан юм. Тэнд байх хугацаанд буюу өчигдөр манай эхнэрийн дүү Наранхүү залгаад “танай гэрт хулгай орёон байна” гэж утсаар хэлсэн. Шууд цагдаа дуудаарай гэж хэлчихээд өнөөдөр өглөө Монголд ирсэн. Гэртээ очоод алдсан зүйлээ бүртгэж үзтэл. Занабазрын сургууль хийцийн Аюуш бурхан 1 ширхэг, 2003 оны үед 100.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шүншилтэй Майдар бурхан 2010 оны үед Сүхбат аваргаас 25.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Таягны толгой. Энэ нь Ховд аймгийн гаралтай толгой хэсэгт хос янгирын дүрстэй, хүрлийн үеийн, ямар хүнээс худалдаж авч байсан эсэхээ сайн санахгүй байна. Энэ нь Монголд ганцхан байдаг 2005 оны үед 70.000 ам доллараар авч байсан. Мөнгөн хонх 15 орчим см өндөртэй, мөнгөн хийцтэй 500.000 төгрөгөөр үнэлж байна. Улаан шүрэн толгой, алтан нуухтай цагаан хаш хөөрөг эмэгтэй хүн эдэлдэг. 2002 оны үед хувь хүнээс 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шигтгээ шүр оюу толгойтой, алтан нуухтай шаргад манан хөөрөг 2005 оны үед 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улаан шүрэн толгойтой их гарын шар халтар манан хөөрөг 2010 онд аав бэлэглэж байсан. 200 жилийн настай хөөрөг байгаа юм. би үүнийг 300.000.000 төгрөгөөр үнэлнэ. Бага гарын бөөрөндөө муурын сийлбэртэй манан хөөрөг. Үүнийг Англи улсын хөөрөг цуглуулдаг иргэнээс үзэсгэлэнд байх шед нь 2014 онд 15.000 ам доллараар авч байсан. Мөн бага гарын 3 ширхэг хөөрөг байгаа. Мөн гадаад улсын хөөрөг цуглуулдаг хүнээс тус бүрийг 15.000 ам доллараар худалдаж авч байсан. Шинэ үеийн гүйдэг гартааман дунд гарын шаргал туяатай , толгойгүй 2014 онд 7 сая төгрөгөөр хувь хүнээс авч байсан. Мөнгөөр хийгээд алтаар бүрсэн 7 ширхэг товч тус бүрийг нь 200.000 төгрөгөөр хийлгэж байсан. Үзэг /монбуланк/ гэсэн бичигтэй хар савхин гэртэй үзэг, бал. Үүнийг 2002 онд хүнээс бэлгэнд авч байсан. Тус бүрийг нь 2000 ам доллараар үнэлж байна. бэлэн 10.000 төгрөг нэг боодол нь 10 сая төгрөг бусад нь задгай 5 сая төгрөг нийтдээ 15.000.000 төгрөг байсан. Дээрх хулгайд алдсан зүйлс бүгд 2 давхарын унталгын өрөөний цонхны доор байрлах саарал өнгөтэй жижиг сейпэнд нэг дор байсан юм.” гэсэн мэдүүлэг (1-хх-ийн 78-79-р тал)   

 

Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед манай төрсөн дүү Наранхүү утсаар залгаад “эгч танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэрт хулгайд алдсан эд зүйлээ бүртгэж үзхэд Carter гэсэн бичигтэй цагаан өнгийн бугуйн алтан цаг, цагны нүүр хэсэгт 21 ширхэг цагаан өнгийн алмазан шигтгээтэй. 2012 оны үед монгол төгрөгөөр бодход 63 саяаар худалдаж авч байсан. Rolex гэсэн бичигтэй алтан цагийг 2 жилийн өмнө Швецары улсаас 10.000 ам доллараар худалдаж авч байсан. Bucherer гэсэн бичигтэй сувдан нүүртнй бугуйн цагийн Англи улсаас 10 гаргуй жилийн өмнө 6.000 ам доллараар худалдаж авч байсан. 2012 оны үед Турк улсаас түүхий алмазан ээмэг зүүлт 8700 ам доллараар худалдан авч байсан. Bulgaria гэсэн бичигтэй яагаан өнгийн чулуун шигтгээтэй шар алтан ээмэг зүүлтийг 2012 онд БНСУ-ын нисэх онгоцны буудалд байрлах дэлгүүрээр 5200 ам доллараар худалдаж авч байсан 9.25 гр сорьцтой. Хар сувдан цагаан алттай, алмазаар шигтгэсэн ээмэг зүүлтний хослолыг 2008 онд Индонез улсаас 1500 ам доллараар авсан. Цагаан сувдтай ээмэг зүүлтний хослолыг 2010 онд Хонгконгоос 2400 ам доллараар авсан. Улаан өнгийн шүрэн бугуйвч шүрэн дээрээ сарнай цэцэгтэй ба үүнийг 2016 онд БНСУ-с 12000 ам доллараар худалдаж авсан. 4 ширхэг алмазан шигтгээтэй, цагаан алтан бөгж 1 ширхэгийг 2002 онд Англи улсаас 2400 ам доллараар худалдаж авсан. Алмаз болон сувдан шигтгээтэй цагаан алтан 4 ширхэг бугуйвчийг Канад, Англи улсаас тус бүрийг нь 2000 ам доллараар худалдан авч байсан. Хар хөх өнгийн сапир, алмазан шигтгээтэй зүүлтний хослолыг 2004 онд Англи улсаас 15000 ам доллараар худалдан авч байсан. Манай ээжээс өвлүүлж ирсэн алтан бөгж 1 ширхэг. Үүнийг 5 сая төгрөгөөр үнэлж байна. Захиалгаар хийлгэж байсан сувдан шигтгээтэй сүүжин алтан ээмэг 1 ширхэг үүнийг 10000 сая төгрөгөөр үнэлж байсан. Pandora гэсэн бичигтэй цуглуулагатай бугуйвч 2 ширхэг 2009 оноос хойш цуглуулга хийсэн бөгөөд нааж байршуулсан зүйлийн хамт 3000 ам доллар ба 2 ширхэг нь 6000 ам доллар байна. Шинэ Зеланд улсаас 2009 онд 2200 ат доллароор худалдан авч байсан ээмэг бөгж зүүлтний хослол. Шар алтан хийцтэй руби шигтгээтэй.Ягаан, улаан өнгөтэй, сарнай цэцэгийн хэлбэртэй шүрэн ээмэг 6 ширхэг. Үүнийг 2002 онд БНХАУ-аас 300 ам доллароор худалдан авч байсан.Бурхан багшийн дүрстэй шүрэн зүүлт 1 ширхэг үүнийг  БНХАУ-аас 2005 онд 150 ам доллароор худалдан авч байсан.4 ширхэг сувдан ээмэг үүнифйг 2003 онд Англи, Шинэ Зеланд улсуудаас  тус бүрийг нь 100 ам доллароор худалдан авч байсан.Нүгүүн onix шигтгээтэй шар алтан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлтний хослолыг Шинэ зеланд улсаас 2009 онд 1800 ам доллароор худалдан авч байсан.Ногоог хаш шигтгээтэй ээмэг, бөгж, бугуйвчны хослолыг 2005 онд Шинэ зеланд улсаас 560 ам доллароор худалдан авч байсан.Цагаан алтан болон шар алтан гинж 20 ширхэг тус бүрийг нь 100 ам доллароор үнэлж байна.Оюу болон сувдан шигтгээтэй цагаан алтан болон шар алтан энгэрийн зүүлт 3 ширхэг тус бүрийг нь 500 ам доллароор Монгол, Англи, Япон улсуудаас худалдан авч байсан.Цагаан алтан хийцтэй зүүлт 15 ширхэг тус бүрийг 50 ам доллароор худалдан авч байсан.Миний ёаарал өнгийн түрүүвч алдагдсан байна. Дотор нь бэлэн 700 орчим мянган төгрөг хас, хаан банкны картууд, сансар, номин, хар бүргэдэй дэлгүүрийн картууд миний өөрийн иргэний үнэмлэх тус тус алдагдсан байна. Миний дээрх эд зүйлс бүгд унталгын өрөөнд байх шкафан дотор байсан гоёл чимэглэлийн хайрцаганд байсан” гэжээ. /1хх-80-81, 5хх-195-197-р тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-12-35/, Гэрэл зураг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-83-85/, хохирогч Л.Чинбатын гэрээс хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ /6хх-22-53/, Хохирогч Л.Ч-ын гэрийн манаач ажилтай БНАСУ-ын иргэн Пак Сүн Хёк-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-71-74/, Гэрч Н.Мөнхзулын мэдүүлэг /1хх-88/, Хохирогч Л.Чинбатын эзэмшлийн амины орон сууцанд суурьлуулсан камерт бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг буулгасан “Нүхт-1” гэсэн хаягтай СД-ыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /1хх-87, 5хх-181/, хохирогч Л.Ч-ын мэдүүлэг /1хх-99/,

Яллагдагч Б.Ж.Ё оршин суух Баянгол дүүргийн .... дугаар хороо .......... тоотод, яллагдагч Т.Х-ийн оршин суух ... дүүргийн ......... дугаар хороо .............тоотод, Шуудан цахилгаанаар явуулсан буюу МК транс ворлд тээвэр зуучлалын газарт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 43-713 тоот хашаанд байрлах чингэлэгт хийсэн нэгжлэгүүдээр тус тус, яллагдагч Т.Х-ийнбиед үзлэг хийж хураан авсан эд зүйлсүүдэд хохирогч Л.Чинбатын орон байрнаас хулгайлагдсан эд зүйл байгаа эсэхийг Л.Чинбат, түүний эхнэр тус хэрэгт гэрчээр асуугдсан Н.Наранчимэг нараар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, таньж олсон эд зүйлсийг Н.Наранчимэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-142- 162/

 

Иргэн Л.Г-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийн талаар:

 

Хохирогч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэрийн Улаан шигтгээтэй ээмэг нэг хос, Улаан шигтгээтэй бөгж 1 ширхэг /түүнийг эд зүйл таньж олуулах ажиллагаагаар буцааж авсан. Айлд нэгжлэг хийх үеэр хураагдсан эд зүйл дотроос таньж олуулах ажиллагаагаар хүлээн авсан “Раnge гоvөг” гэсэн бичигтэй алсаас удирддаг түлхүүр 1ш, Цагирганд холбосон түлхүүр 3 ширхэг. Манай эхнэр надад бэлэглэж байсан Шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, Цагаан өнгийн оосортой, нүүрэн дээрээ “Оmega Ladymatic” гэсэн бичигтэй цагаан өнгийн I оосортой, улаан шаргал өнгийн эмэгэй хүний бугуйн цаг 1 ширхэг, Мөнгөлөг болон шаргал өнгийн металл оосортой, нүүрэн хэсэп “Catier” гэсэн бичипэй бугуйн цаг 1 ширхэг, 5.3 см өндөртэй, 3 см өргөнтэй, 3 см урттай шар өнгийн хуванцар өвгөний дүрс бүхий зүйл 1 ширхэг, 9 см урттай, 3 см өргөнтэй, шаргал өнгийн Очир 1 ширхэг, бурханы тахил 8 ширхэг, 32 см урттай 1.5 см өргөнтэй мөнгөн тоногтой хэт хутта 1 ширхэг 7 см урттай, 5 см өргөнтэй үсний 3 ширхэг сувдан даруулга, гэрт цуглуулж байсан гадаад улсын мөнгөн дэвсгэртүүд, Манай гэрийн нэг давхарт байдаг суурин хэсэг нь 12 см, дээд хэсэг нь 71 см нийт 83 см өндөртэй хоёр хөлөө завилан суусан баруун хөлний өвдөг дээр баруун гарын алга дээш харуулан тавьсан байдалтай, зүүн гарыг цээжин хэсэгт хагас нугапсан эрхий, ядам хурууг хагас нугалан нийлүүлсэн алга хэсгийг урагш харуулсан. Толгойн хэсэгт цэцгэн хээ бүхий титэмтэй эмэгтэй хүний дүрс бүхий /бурхан 1 ширхэг, Манай гэрт байдаг суурин хэсэг нь 11 см, дээд хэсэг нь 51 см нийт 72 см өндөртэй шар өнгийн металл, эмэгтэй хүний дүрс бүхий бурхан 1 ширхэг, Манай гэрт байдаг би худалдан авч байсан суурин хэсэг нь 14 см, дээд хэсэг 62 см нийт 76 см өндөртэй шар өнгийн гэмээр хүний дүрс бүхий бурхан 1 ширхэг, суурин хэсэг нь 5 см, дээд хэсэг нь 26 см нийт 31 см өндөртэй хэвтэж буй цагаан өнгийн арслан дээр суусан байдалтай зүүн гартаа цагаан өнгийн хулгана барьсан баруун гартаа 23 см урт иштэй хийсч буй дарцаг барьсан. Толгойн хэсэгт цэцгэн хээ бүхий' титэмтэй нэр, хийц, орц тодорхойгүй суумал, шар өнгийн металл бурхан 1 ширхэг, Гүндалайн Энэргүнж гэсэн эзэмшигчтэй Ариг банкны карт 1 ширхэг, ягаан өнгийн 16 см урттай, 12 см өндөртэй, 6 см өргөнтэй гоо сайханы жижиг цүнх 1 ширхэг, Шаргаг өнгийн эрэгтэй хүзүүний гинж 1 ширхэг, Шаргал өнгийн эмэгтэй хүзүүний гинж 1 ширхэг, “BULGARI” гэсэн бичигтэй ээмэг 1 хос, Цайвар металл бөгж Б- Г8, Б-Г10, Б-Г11, бичигтэй металл бөгжийг Б-Г12, борхүрэн өнгийн чулуун нүдтэй бугуйвч Б-Г13 тус бүр нэг, нэг ширхэг, Би эхнэртээ худалдан авч өгч байсан Шаргал өнгийн бугуйн цаг 1 ширхэг, Шаргал өнгийн металл колонтой хүзүүний зүүлт /Б-Г18/-ийг 2 жилийн өмнө худалдаж авч байсан бугуйвч, Шаргал өнгийн металл бугуйвч 1 ширхэг, “Кoiка” гэсэн бичигтэй цайвар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, Шаргал шувуун логотой цайвар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, Б-Г22 дугаартай шаргал өнгийн металл бөгж, Б-Г24 дугаартай шаргал өнгийн металл бугуйвч, Б-Г26 дугаартай шаргал өнгийн ээмэгний хэлтэрхий, 36 см урттай, 17 см өргөнтэй, дөрвөн буланд улаан, цагаан, ногоон өнгөөр зүү ороож оёсон угалз хээтэй, бор өнгийн даалимба байх ба дотор талд нь 12,5 см өндөртэй, 7,8 см өргөнтэй, 4,5 см зузаантай, улаан хүрэн өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай, их бие нь цагаан цайвар өнгийн хөөрөг 1 ширхэг, “Омега” гэсэн бичигтэй, 11 см өндөртэй, 9 см урттай, 7 см өргөнтэй, улаан элгэн материалтай уут байх ба уутан дотор талд 11,5 см өндөртэй, 7,5 см өргөнтэй, 5,5 см зузаантай, улаан алаг өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай хөөрөг 1 ширхэг, 30 см урттай, 13,5 см өргөнтэй, зүү ороож оёсон бөөрөнхий хээтэй, хоёр зах болон амсарын хэсэг нь шаргал алаг өнгийн зүү ороож оёсон даалимба байх ба дотор талд нь 9,5 см өндөртэй, 5,5 см өргөнтэй, 3,4 см зузаантай, улаан алаг өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, шаргал өнгийн метал халбагатай, бор алаг өнгийн хөөрөг 1 ширхэг, 15 см урттай, 11 см өргөнтэй, зүү ороож оёсон шаргал, цагаан, ногоон өнгийн хээтэй, улаан алаг хөөргөний уут байх ба дотор талд нь 7,5 см өндөртэй, 3,5 см өргөнтэй, 2,8 см зузаантай, улаан алаг өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай, шаргал ногоон өнгийн хөөрөг 1 ширхэг, 29 см урттай, 13 см өргөнтэй, шаргал өнгийн хүрээтэй, ханзарч, хуучирсан улбар шаргал өнгийн даалимба, мөн даалин дотор 3,5 см өндөртэй, суурь нь 3 см диаметртэй, 6,3 см урт цагаан өнгийн халбагтай, шаргап өнгийн метал нуухтай хөөрөгний толгой 1 ширхэг, 13 см урттай, 10 см өргөнтэй, гялгар цагаан өнгийн хүрээтэй, улаан цэнхэр өнгийн хөөрөгний уут байх ба дотор талаас 9,5 см урттай, 4,5 см өргөнтэй 3 см зузаантай, их биед нь адуу, морь, шувуу, үүл, хад, модны гэх мэт байгалийн дүрс бүхий хээтэй, бор шаргал өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуух, цагаан өнгийн халбагатай, бор шаргал өнгийн хөөрөг 1 ширхэг, 13 см урттай, 10,5 см өргөнтэй, зүү ороож оёсон цэцэгэн хээтэй, амсар хэсэгтээ уяагаар холбогдсон ястай хөөрөгний уут байх ба дотор талд нь 5,1 см урттай 2.: см өргөнтэй, 2,2 см зузаантай, улаан алаг өнгийн толгойтой, цайвар цагаан өнгийн металл нуухтай, цагаан өнгийн халбагатай хөөрөг 1 ширхэг, Цагаан өнгийн сувдан шигтгээтэй шигтгэдэг ээмэг 1 хос, 3 одны хэлбэртэй цагаан өнгийн жижиг шигтгээтэй ээмэг тус тус 1 хос, А-14 гэж дугаарласан 56 см урттай, цайвар өнгийн нарийхан, төмөр металл зүүлт “Nikon” зургийн аппарат 1 ширхэг, Хар бугуйвч 1 ширхэг, Хүзүүний зүүлт 1 ширхэг, Гарын бугуйн эрх 1 ширхэг Хүзүүний зүүлтний клон 1 ширхэг, Шар өнгийн гарын бугуйн эрх 1 ширхэг Япон шүрэн ээмэг 1 хос /2,000,000/ авсан. Боловч өөртөө тааруулаад зүүчихсэн дахин хэрэглэх боломжгүй болсон. Шар өнгийн алтан бөгж 1 ширхэг “channel” брэндийн шаргал өнгийн алтан бөгж 1 ширхэг, Бриллантан шигтгээтэй цагаан алтан бугуйвч, Сваровский бугуйвч, Сваровский урт гинжтэй хүзүүний зүүлт зэрэг эд зүйлүдийг эд зүйл таниж олуулах ажиллагаагаар болон Солонгос улсаас сүүлд авч ирсэн таиж олуулах ажиллагаагаар буцааж авсан. .... Манай эхнэрийн зарим эд зүйл олдоогүйг нэмж нэхэмжилж мэдүүлэг өгч байна үүнд. Японы шүрэн хүзүүний зүүлт 2,500,000? түүнийг Солонгос улсаас сүүлд авч байсан. Цагаан алтан бриллианттай ээмэг арабаас авч ирсэн үнэлгээ 5,000,000т болно. Цагаан алтан бриллианттай ээмэг 10,000,000т үнэлнэ. Бриллиантан цагаан алтан бөгж 7,000,000т үнэлнэ. Бриллианттай цагаан алтан бөгж 6,000,000т үнэлнэ. Бриллианттай цагаан алтан бөгж 2,000,000т үнэлнэ. Цагаан алтан 5 ширхэг бриллианттай бөгж 1,5 карат 8,000,000т үнэлнэ. Цаг “Репй” брэндийн цаг 2,000,000т үнэлнэ. 1 каратын цагаан алтан бөгж 20,000,000т үнэлнэ. Ногоон сапертай алтан гинж 2,000,000т үнэлнэ. Цагаан алтан эмэгтэй гинж 3,000,000т үнэлнэ. Цагаан алтан эмэгтэй гинжний клон 1,500,000т үнэлнэ. Биет мөнгө /монгол төгрөг 10,000,000т үнэлнэ. Алтан бөгж эрэгтэй 2,000,000т үнэлнэ” гэжээ. /5хх-199-201-р тал/

Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Оргил хотхоны 4-р байрны 4 тоот таун хаусанд 2017.01,02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-221-250, 3хх-1-8/, Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /Зхх-9/, Хохирогч Л.Г-ийн мэдүүлэг /5хх-199-201/, Хохирогч Л.Г-ийн гэрээс хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээ /6хх-54-70/, Хохирогч Л.Г-ийн эхнэр Л.Аззаяад зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-198/,

 

Яллагдагч Б.Ж.Ё-ын оршин суух Баянгол дүүргийн .........дугаар хороо .......... тоотод, Шуудан цахилгаанаар явуулсан буюу МК транс ворлд тээвэр зуучлалын газарт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 43- 713 тоот хашаанд байрлах чингэлэгт хийсэн нэгжлэгүүдээр тус тус, яллагдагч Б.Ж.Ё-ын найз бүсгүй гэх гэрч Б.Алтансүхээс хураан авсан эд зүйлсүүдэд хохирогч Л.Гүндалайгийн орон байрнаас хулгайлагдсан эд зүйл байгаа эсэхийг Л.Гүндалай, түүний эхнэр буюу тус хэрэгт гэрчээр асуугдсан Л.Аззаяа нараар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, таньж олсон эд зүйлсийг Л.Гүндалай, Л.Аззаяа нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх- 163-176 /

 

Иргэн С.О-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийн талаар:

 

Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2002 оноос хойш Хан-Уул дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа. ...би Вьетнам улсад 6 хоночихоод 2017.01.03-ны орой гэртээ ирэхэд манай гэрийг үйлчлэгч гэр цэвэрлэчихсэн аав надтай уулзаад нэг давхарын зочны өрөөний вакум цонхны хөшиж ороод миний мэдэж байгаагаар 3-н давхарын унтлагын өрөөний орны хажууд байдаг төмөр сэйпнээс эхнэрийн хэрэглэдэг алт, мөнгө, сувд, бриллиантан ээмэг, зүүлт, их гарын шинэ цагийн хийцтэй алтан нуухтай, зааны ясан халбагатай 2016 оны 01-сард Уртцагааны  Хөөрөг дэлгүүрээс 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, алтан өвстэй усан болор толгойтой хөөрөг 1 ширхэг, бага гарын бор алаг өнгийн манан хөөрөг толгой нь мана ба ааваас өвлөгдөж ирсэн. Бага гарын хийцтэй жижигхэн шүрэн толгойтой ногоон чүнчигноров хөөрөг 1 ширхэг, миний хувьцасны шүүгээнд байсан 4 ширхэг цаг, бусад эд зүйлийг манай эхнэр Солонгос улсаас ирээд бүрэн хэлж өгөх байх” гэжээ. /3хх-59-60-р тал/

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Оргил Хотхоны 3-4 тоот хауст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-44-53/, Хохирогч С.Оргилын эхнэр Д.Жигжидмаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг мэдүүлэг /5хх-202-205/, Хохирогч С.Оргилын гэрээс хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээ /6хх-71-85/, Начин заан ХХК-иас яллагдагч Т.Х-ийн2016.12.30-ны өдөр 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан монетон ээмгийг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /2хх-184-188/, Хохирогч С.Оргилын эхнэр гэрч Д.Жигжидмаа нь Начин заан ХХК-иас хураан авсан монетон ээмгийг өөрийн эд зүйл болохыг таньж олсон тухай тэмдэглэл, уг ээмгийг Д.Жигжидмаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-189- 191/, Начин заан ХХК-ны менежер ажилтай П.Анх-Ургамалын мэдүүлэг /2хх-194/, 2017 оны 4 дүгээр сард Солонгос улсаас ирүүлсэн зарим эд зүйлс дотроос хулгайд алдсан эд зүйлийг нь С.Оргилын эхнэр Жигжидмаад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-194/, Яллагдагч Б.Ж.Ё-ын оршин суух Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 39-32 тоотод, яллагдагч Т.Х-ийноршин суух Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 39-106 тоотод, Шуудан цахилгаанаар явуулсан буюу МК транс ворлд тээвэр зуучлалын газарт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 43-713 тоот хашаанд байрлах чингэлэгт хийсэн нэгжлэгүүдээр тус тус, яллагдагч Т.Х-ийнтөрсөн эгч Х.Баярцэцэг, яллагдагч Б.Ж.Ё-ын найз бүсгүй гэх гэрч Б.Алтансүхээс тус тус хураан авсан, яллагдагч Б.Ж.Ё-ын биед үзлэг хийж хураан авсан эд зүйлсүүдэд хохирогч С.Оргилын орон байрнаас хулгайлагдсан эд зүйл байгаа эсэхийг С.Оргилын эхнэр буюу тус хэрэгт гэрчээр асуугдсан Д.Жигжидмаагаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, таньж олсон эд зүйлсийг Д.Жигжидмаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-131-143/

Иргэн Б.О-рын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийн талаар:

 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би Хан-Уул дүүргийн ....дугаар хороо ......... тоотод оршин суудаг. ...би гэрээсээ 8 цаг 40 минутын үед гэрээ цоожлоод, цонхны хөшгөө хаагаад гэрээсээ гарч ажилдаа явсан. Намайг ажлынхаа гадаа буух үед манай охин Шүрэнцэцэг гэртээ ирсэн чинь цонх хагалаад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ буцаж очсон чинь манай охин цагдаа дуудчихсан цагдаа нар ирчихсэн байсан. ...Манай гэрээс 24-25 см өндөртэй өв залгамжлагдаж ирсэн Аюуш нэртэй шармал бурхан, зулын мөнгөн цөгц 1 ширхэг, гуулин том жижиг 7-8 ширхэг орчим цөгцнүүд, манай охины эмэгтэй цүнх, RED нэртэй виски архи зэрэг эд зүйлс алга болсон байна.” гэх мэдүүлэг /3хх-ийн 120-121/

 

Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо Жаргалант ........ тоотод байрлах амины орон сууцанд 2016.11,15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /Зхх-100-106/8 Хохирогч Б.О-ын гэрээс хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээ /6хх-123/, Хохирогч Б.О-ын гэр бүлийн гишүүд болох эхнэр Д.Алтанцэцэг, охин О.Шүрэнчимэг, О.Баярцэцэг нарын гэрчээр өгсөн мэдүүлэг/3хх-132-137/, 32-71 УБЦ Тоёота приус-30 маркийн авто машинд үзлэг хийх явцад хураан авсан болон Б.Ж.Ё гэрээс хураан авсан зарим эд зүйлийг хохирогч Б.О-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-234- 235/, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 39-32 тоотод нэгжлэг хийх явцад хураан авсан 2 ш цөгц, зооснууд, шар өнгийн 2ш цөгц, шар өнгийн бурхан хэлбэртэй хавтгай хийцтэй, гол хэсгээрээ үнс хийх зориулалттай мэт толгой хэсэгт ногоон, улаан өнгийн шигтгээтэй бурхан зэргийг хохирогч Б.О таньж олсон тухай тэмдэглэл, уг эд зүйлсийг Б.Отгонбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-177-179/, Шармал өнгийн Аюуш бурханыг хохирогч Б.От хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх-192/

 

Иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн 201726030038 дугаартай хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компаниар үнэлгээг гаргуулахад 226.000 төгрөг, мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд шинжээч томилон үнэлгээг гаргуулахад ажлын хөлсөнд 2.000.000 төгрөг нэхэмжилснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас төлөлгдөөгүй байсныг Цагдаагийн Ерөнхий гарзаас төлж шийвэрлэсэн байх тул дээрх шилжүүлсэн нийт 2.226.000 төгрөгийг холбогдох этгээдүүдээс нэхэмжлэх болно. Хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ. /7хх-94-95-р тал/ 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017.4.24-ний өдрийн 2422 дугаартай дүгнэлт /5хх-103-117/

 

Гэрч Б.Алтансүхийн мэдүүлэг/1хх-170-174/, хохирогч Н.Наранчимэгийн мэдүүлэг /7хх-ийн 8-9/, хохирогч Л.Аззаяагийн мэдүүлэг /7хх-11/, хохирогч Д.Жигжидмаа /7хх-13/,

Гэрч Б.Алтансүхэд яллагдагч Б.Ж.Ё бэлэглэсэн 5 хос ээмэг, 1 ширхэг бугуйвч зэргийг хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-185-188/, Яллагдагч Б.Ж.Ё оршин суух Баянгол дүүргийн ... дугаар хороо ..........тоотод 2017.01,16-ны өдөр нэгжпэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-189-223/,

 

2017.01 16-ны өдөр Б.Ж.Ё-ийн самсунг нөүтЗ маркийн хар өнгөтэй 80055119 дугаарын андройд үйлдлийн системтэй гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утасны зураг цэсэнд хадгалагдсан зургуудийг гэрэл зургаар бэхжүүлсэн байдал /1хх-239-242/,

Яллагдагч Б.Ж.Ё-ын оршин суух Баянгол дүүргийн ........ дугаар хороо .............тоотод 2017.01,16-ны өдөр нэгжлэг хийж, хураан авсан зарим эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /5хх-178, 179/,

2017.01.17-ны өдөр сэжигтэн Б.Ж.Ёийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/1хх-247-250/,

 

Баянгол дүүргийн 20-р хороо Өнөр хорооллын 39-р байрны хяналтын камеруудад бичигдсэн бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-90-97/, уг бичлэгүүдийг буулгасан СД-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай тогтоол /5хх-181/,

 

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МК транс ворлд тээвэр зуучлалын компанид байгаа шуудан цахилгаанаар явуулсан эд зүйлсэд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-42-56/

2017.01,16-ны өдөр Т.Х-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-10-12/, 32-71 УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн саарал өнгийн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-13-23 /,

32-71УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн авто машинд үзлэг хийх явцад гарч ирсэн Joys of my life гэсэн шар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-24-26/,

32-71 УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн авто машинд үзлэг хийх явцад гарч ирсэн авто машины улсын дугааруудын эзэмшигч, тээврийн хэрэгсэлийн талаарх лавлагаа мэдээлэл /5хх-133-141/,

32-71 УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн саарал өнгийн авто машинд үзлэг хийж хураан авсан зарим эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /5хх- 180/,

 

Шүүгдэгч Т.Х-ийн оршин суух Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хороолол 2-106 тоотод 2017.01 16-ны өдөр нэгжпэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх- 27-38/,

Шүүгдэгч Т.Х-ийн төрсөн эгч Х.Баярцэцэгийн ... 2017.01.16- ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор надруу утсаар яриад танай хүүхдээр бэлэг өгч явууллаа гэж хэлсэн. Тэгээд ... гар утасны хэмжээтэй цайвар бүдэг ягаан хайрцагтай дотор нь цагаан өнгийн 2 ширхэг хүзүүний зүүлт байсныг би авсан... гэх мэдүүлэг/2хх-71/,

Гэрч Х.Баярцэцэгээс ягаан өнгийн хайрцагтай, цагаан өнгийн сувд мэт 2 ширхэг зүүлтийг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл. /2хх-71-73/,

2017.01.19-ний өдөр яллагдагч Т.Х-ийн төрсөн ах Т.Х-ын Чингэлтэй дүүргийн ...... дугаар хороо .......... тоот хашаанд байрлах чингэлэгт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-74- 105/,

Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо ........ тоот хашаанд байрлах чингэлэгт хийсэн нэгжпэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд /2хх-106- 130/,

Б.Ж.Ё-ийн БНСУ-аас авахуулсан эд зүйлсийг түүний орчуулагч Ж.Мөнхжаргалаар дамжуулан хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /5хх-187/,

 

Т.Х-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-128- 135, бхх-103/, Т.Х-ийнсэтгэцийн байдлыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /4хх-189-190/

Т.Х-ийн ХХБ-ны 419008634 тоот дансны хуулга /4хх-146/,

Б.Ж.Ё-ын ХХБ-ны 450012618 тоот дансны хуулга /4хх-147/,

2017.01,16-ны өдөр Т.Х-ийнсэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх- 6-9, 180-183, Зхх-86-87 /

2017.01,16-ны өдөр Т.Х-ийнбиед үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх-11-12/, Яллагдагч Т.Х-ийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /5хх-72-79/

 

Б.Ж.Ё-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-81-95/, Б.Ж.Ё-ын сэтгэцийн байдлыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт/4хх-194, 195/, Б.Ж.Ё-ын Монгол улсын хилээр нэвтэрсэн байдлын лавлагаа /4хх-152/,

2017.01,27-ны өдөр яллагдагч Баг Жон Ёогийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/2хх-2-5, Зхх-89-90, 5хх-22-23, 35-38/, Яллагдагч Б.Ж.Ё-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /5хх-26-29, 39-66/

 

Т.Х-ийнМонгол улсын хилээр нэвтэрсэн байдлын лавлагаа /4хх-155, 156/

Төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай 2017.01 12-ны өдрийн акт /5хх-132/

Хэргийн хохирлын тооцоог хүснэгтээр харуулсан байдал /6хх-93/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Хнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Хнар нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж.Ё, Б.Т.Х нарт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Хнар нь тодорхой цаг хугацаанд нийтдээ 4 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь эрүүийн хариуцлагын саналдаа хохиролын тооцоог яллах дүнэлтэнд дурьдагдаагүй зөрүүтэй саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон болон яллах дүгнэтэнд дурдсан хохирлыг шүүх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 52.066.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ж.Ё-с 26.033.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чинбатад 19.250.000 төгрөг, хохирогч С.Оргилд 5.670.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг гаргуулж олгох,

Шүүгдэгч Т.Хүрэлжанжингаас 26.033.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чинбатад 19.250.000 төгрөг, хохирогч С.Оргилд 5.670.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд төлөгдөөгүй учир энэ хохирлыг гэм буруутай этгээд нараас гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Гүндалай нь хохирол төлбөр төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. /7хх-ийн 17-р хуудас/

 

Шүүгдэгч Б.Ж.Ё нь урьдчилан цагдан хоигдсон 253 хоног, шүүгдэгч Т.Х-ийн урьдчилан цагдан хоригдсон 118 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  3 ш тэмдэглэлийн дэвтэр, ХХБ-ны 3 ширхэг баримт, бусад 2 ширхэг 9ш СД-д буулгасан бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

ХХБ-ны хадгаламжын дэвтэр 1ширхэг, Маке good money гэсэн бичиглэлтэй дэвтэр 1 ширхэг, Daejeonкогеа гэсэн бичигтэй Б.Ж.Ё зурагтай дэвтэр 1 ширхэг, хуудасны хамт, Хар өнгийн арзгар ултай 10 дугаартай шинжилгээнд тохирсон пүүзэн гутал нэг хос, Урдаа цахилгаантай саарал өнгийн малгайтай юдэнтэй куртик нэг ширхэг, хар саарал өнгийн өмд нэг ширхэг, Хар өнгийн хармаатай цахилгааны оруулгатай өмд тус бүр нэг ширхэг, Цэнхэр өнгийн урдаа цахилгаантай куртик нэг ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож,

 

68-48 УБЧ улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 12-74 ДАР улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг / 45-20 УБА улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 21-52 УБҮ улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 82-74 УБП улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг / зэрийг устгуулахаар Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж,

Хар өнгийн том таслагч багаж нэг ширхэг, Шар өнгийн жижиг таслагч багаж нэг ширхэг, Улаан хүрэн өнгийн дунд зэргийн таслагч нэг ширхэг, Улаан өнгийн богино лоом төмөр нэг ширхэг, Хар өнгийн урт лоом төмөр үзүүр нь тахийсан хэлбэртэй нэг ширхэг, Шар өнгийн үүрдэг зориулалтаар бэлтгэсэн зүйл нэг ширхэг, 2 ширхэг хөрөө, Хугархай хуурай нэг ширхэг, Алх нэг ширхэг, Уяа нэг ширхэг, 3 ширхэг будаг цайвар өнгийн, Гар станц 2 ширхэг чихэвчний хамт, Станцын суурь 2 ширхэг, Цэнэглэгч 2 ширхэг, Шар өнгийн хайрцагтай 2 ширхэг станц, суурь цэнэглэгч, чихэвчны хамт, Сосо гэсэн бичигтэй хар өнгийн бүх хаалга онгойлгох зориулалттай түлхүүр багажны цуглуулга нэг ширхэг. / ком / , Атвёрка 2 ширхэг , Цагаан өнгийн урт уяа , Бахь 2 ширхэг, Газу гэж нэрлэдэг төмөр багаж бахь мэт хэлбэртэй, Дугуйн троцов нэг ширхэг, Тусгай түлхүүрнүүд нэг ком 9 ширхэгтэй, Ажлын бээлий 4 хос, 1 өрөөсөн, Будаг 3 ширхэг, Богино антена, 9 мм түлхүүр нэг ширхэг, Асаагуур нэг ширхэг, Суурин станц нэг ширхэг / гаринтууртай / холбогч утасны хамт /, АGАТНА гэсэн цэнхэр өнгийн хавтас дотор хуурамч номер дугаар хийж байхдаа ашигласан байж болох сэтгүүлийн тасархай, Цагаан өнгийн даавуун мэт зүйл дотор цайвар өнгийн төмөрөн цоож нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

01420269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0933712 дугаартай татварын гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхэг зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Т.Х-ийнэзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн авто машиныг улсын орлогод оруулж,

 

Шүүгдэгч Т.Х-ийннэр дээрх Худалдаа хөгжпийн банк дахь 419008634 тоот төгрөгийн дансны /2хх-203 /,

Шүүгдэгч БНСУ-ын иргэн Б.Ж.Ё-ын нэр дээрх Худалдаа хөгжпийн банк дахь 450012618 тоот төгрөгийн дансны захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг хүчингүй болгож, дансан дахь мөнгөн хөрөнгийг хохирол төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.