| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2019/02751/И |
| Дугаар | 210/МА2020/01034 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2020/01034
К- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: К- ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С- ХХК, Л.Б- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 172 208 447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,
Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч: Л.Б-,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б- болон С- ХХК нь тус банктай 2017 оны 5 сарын 23-ны өдөр 3020-17/33 тоот зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан билээ. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, дараах эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид гэрээгээр барьцаалсан. Үүнд: нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 3020-17/33 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр, эрхийн улсын бүртгэлийн Y-2202024406 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж, 2А тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202010797 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18640313512657 дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамжны 2А тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 165 м.кв газар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 3020-17/33-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн 2204031940 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж, 108 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 109.21 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 сарын 23-ны өдөр дууссан. Хариуцагч нар нь үндсэн зээлд 25 293 518 төгрөг, зээлийн хүүд 27 317 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 214 418.05 төгрөг буюу нийт 54 825 811.63 төгрөг нэхэмжлэгчид төлсөн байна. Хариуцагч Л.Б- нь хариуцагч С- ХХК-ийн бүх хувьцааг дангаар эзэмшдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болно. Хариуцагч нараас зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байсан боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч нараас 2017 оны 5 сарын 23-ны өдрийн 2030-17/33 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124 706 481 төгрөг, хүүд 43 602 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 899 900 төгрөг, нийт 172 208 447 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С- ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Л.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. С- ХХК-ийн захирал ажилтай иргэн Л.Б- би 2017 оны 5 сарын 23-ны өдөр К- ХХК-тай 3020-17/33 тоот гэрээ байгуулан, 150 000 000 төгрөгийг 1 сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай компанийн үйл ажиллагааны зээлийг Y-2202024406 дугаарын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн орон сууц, Г-2202010797 бүртгэлийн гэрчилгээтэй хувийн орон сууц зэргийг барьцаалан авсан нь үнэн болно. Тус зээлийн эргэн төлөлт компанийн худалдааны борлуулалтын орлого муудсан, хэрэгжүүлж буй төслийн гадаад хөрөнгө оруулалтын шилжүүлэг удаа дараа хойшлогдсон шалтгаанаас өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа болно. Дээрх зээлийн хөрөнгө нь Улаанбаатар хотод хог хаягдлыг устгах замаар эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдсэн ба гадаад санхүүжилт нь орж ирнэ. Иймд үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 172 208 447 төгрөгийг бид төлж барагдуулах үүргээ хүлээн зөвшөөрч байгаа ба эргэн төлөлтийг 2019 оны 10 сарын 13-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах хугацааг олгож өгнө үү. Хэрэв энэ хугацаанаас хойш хэтэрвэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн асуудал 5 жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг хариуцагч өөрөө хэлдэг. Миний хувьд 2016 онд төрсөн эгч Л.Түмэнжаргалдаа хоёр сарын хугацаатай бусдад шилжүүлж өгөх эрхгүйгээр эд хөрөнгөө шилжүүлсэн байдаг. Тухайн үед хөрөнгийг зарж, Завхан аймагт гэр оронтой болно гэж хэлж байсан. Гэтэл зээлийн батлан даалтаар 500 000 000 төгрөг хэрэг болж байсан учраас зээлийн батлан даалтад тавихыг зөвшөөрөөч гэж эгч Л.Түмэнжаргал гуйсан учраас зөвшөөрсөн. Түүнээ хойш эгч маань хорт хавдар тусч, Солонгос Улсад удаан хугацаанд эмчлүүлээд ирсэн. Түүний дараа зээл төлөгдөөгүй гэдэг асуудлыг надад хэлсэн. Би К- ХХК дээр очиж хоёр удаа уулзсан. Тухайн үед зээлийн үлдэгдэл нь 124 000 000 төгрөг байсан. Миний хувьд 20 000 000 төгрөгийг хариуцан төлөх боломжтой. Бусад асуудлыг байрыг нь зараад учраа олъё гэж байсан. Би С- ХХК-д итгэмжлэл олгоогүй. Харин иргэн Л.Түмэнжаргалд л итгэмжлэл олгосон. Тухайн үед С- ХХК болон Л.Б- нарын зээлд барьцаа хөрөнгөөр ашиглах асуудал яригдаагүй. Тухайн зээлийг К- ХХК нь С- ХХК-д олгохдоо н.Мажигсүрэнгийн нэр дээр ББСБ-ын өндөр хүүтэй байсан зээлийг банк өөр дээрээ аваад 80 000 000 төгрөгийн зээлийг К- ХХК нь хаагаад, зээлийг нэмэгдүүлж олгосон байдаг. Н.Мажигсүрэнгийн төлж чадахгүй байсан зээлийг өөр дээрээ аваад яагаад нэмэгдүүлж зээл олгосон бэ, ашиг сонирхлын зөрчил байгаад байна уу. Миний эрх ашиг удаан хугацаанд зөрчигдөж байна. Манай нэг хүүхэд ОХУ-д, нэг хүүхэд Кино үйлдвэрийн дээд сургуульд сурдаг. Хүүхдүүдийнхээ хоёр жилийн сургалтын төлбөрийг төлж чадаагүй байна. Миний бие хариуцлагатай албан тушаал хашдаг. Би шударгаар албаа хаадаг. Надад үүнийг зохицуулах өөр орлого байхгүй. Би тус хөрөнгөө түрээсэлж цалингаас гадуур орлого олдог байсан. Энэ асуудал миний хувьд хүнд байна. Би Завхан аймагт айлын хашаа, гэр түрээсэлж амьдарч байна. Миний хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Л.Б-, Сектек сервис ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 172 208 447 төгрөгийг гаргуулж, К- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Л.Бат-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024406 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, жрхийн улсын бүртгэлийн Г-2202010797 дугаарт бүртгэгдсэн 18640313512657 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Сектек сервис ХХК, Л.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031940 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол гудамж 108 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 109,21 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан 1 186 404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 186 404 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч С- ХХК болон Л.Б- нар нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа шүүхэд бичгээр болон шүүх хурлын үед мэдүүлсээр байтал хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлгүй хурлаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дах хэсгүүд зөрчигдөхөд хүрсэн. Анхан шатны шүүх барьцааны зүйлсээр үүргийн гүйцэттэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд өмчлөгч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бат-Амгалан нь эд хөрөнгүүдээ бусдын үүрэгт барьцаалуулах эрхийг иргэн Л.Түмэнжаргалд 2017 оны 5 сарын 08-ны өдөр олгосон байдаг. Барьцааны гэрээнд зээлдэгч нараас гадна өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түмэнжаргал гарын үсэг зурсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөгч зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэгчээр үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулахьіг шаардсан хууль зүйн зохицуулалт холбогдох хуулиудад байхгүй болно. Иймд Баянзүрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024406, Г-2202010797 дугаарт бүртгэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч К- ХХК нь хариуцагч С- ХХК, Л.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 172 208 447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлагагүй гаргаагүй гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2017 оны 5 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч К- ХХК нь 150 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлэх, хариуцагч С- ХХК, Л.Б- нар нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч К- ХХК нь 2017 оны 5 сарын 26-ны өдөр 150 000 000 төгрөгийг хариуцагч С- ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 16-18-р 32 тал/
Мөн өдөр талууд №3020-17/33 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, иргэн Л.Бат-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024406 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-11 дүгээр гудамж 2а тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2202010797 дугаарт бүртгэгдсэн, 165 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, /хх-ийн 20-23-р тал/
№3020-17/33-1 тоот гэрээ байгуулж, хариуцагч Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031940 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 108 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 109,21 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 26-29-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, хэсгийг давхардуулж хэрэглэн, хариуцагч байгууллагын нэрийг буруу бичиж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгчийн төлсөнтэй холбоотой мэдээллийг орхигдуулсан зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
451 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Талуудын байгуулсан ний 3.1.3, 3.1.4- зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ х С- ХХК, Л.Б- нар 뿿 юм.
Нэхэмжлэгч К- ХХК нь 2018 оны 2 сарын 28, 2018 оны 5 сарын 23, 2018 оны 9 сарын 07, 2019 оны 2 сарын 25-ны өдрүүдэд хариуцагч С- ХХК-д зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг өгсөн байна. Хариуцагч С- ХХК, Л.Б- нар нь үндсэн зээлд 25 293 518 төгрөг, зээлийн хүүд 27 317 874 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 214 418 төгрөг буюу нийт 54 825 810 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна. /хх-ийн 35-37, 39, 68-р тал/
Харин 2017 оны 5 сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №3020-17-33 тоот барьцааны гэрээнд гуравдагч этгээд Л.Бат-Амгалан гарын үсэг зураагүй болох нь талуудын тайлбар, барьцааны гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 20-21-р тал/. 2017 оны 5 сарын 23-ны өдрийн дээрх барьцааны гэрээнд нэг талаас К- ХХК, нөгөө талаас Л.Бат-Амгалан гэж бичиж, барьцаалуулагчийг төлөөлж Л.Бат-Амгалан гэрээг байгуулсан гэж заасан атлаа уг гэрээнд Л.Бат-Амгалан гарын үсэг зураагүй байна.
Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Гэрээнд Л.Түмэнжаргал нь Л.Бат-Амгалангийн өмнөөс гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.
Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох гуравдагч этгээд Л.Бат-Амгалан нь 2017 оны 5 сарын 08-ны өдөр Л.Түмэнжаргалд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-ийн 20-21, 24-р тал/. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба дээрх итгэмжлэлийн агуулгаас үзвэл гуравдагч этгээд Л.Бат-Амгалан нь Л.Түмэнжаргалд өөрийнх нь өмнөөс хэлцэл хийх эрхийг олгосон болохоос гарын үсгийг нь төлөөлөн зурах итгэмжлэлийг олгоогүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дах хэсэгт Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. ... гэж заасан. Өөрөөр хэлбэл, Л.Түмэнжаргалд олгосон итгэмжлэл нь гуравдагч этгээд Л.Бат-Амгалан нь өөрөө гарын үсгээ зурж чадахгүйн улмаас түүний өмнөөс гарын үсэг зурах итгэмжлэл биш байна.
Нэхэмжлэгч К- ХХК нь барьцааны гэрээг гуравдагч этгээд Л.Бат-Амгалантай зохих ёсоор буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулаагүй байх тул түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
Иймд хариуцагч С- ХХК, Л.Б- нараас үндсэн зээлийн төлбөрт 124 706 481 төгрөг, зээлийн хүүд 43 602 066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 899 900 төгрөг, нийт 172 208 447 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Л.Бат-Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024406 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, 272 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамж 2А тоот хаягт байршилтай, жрхийн улсын бүртгэлийн Г-2202010797 дугаарт бүртгэгдсэн 18640313512657 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 165 м2 газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Л.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031940 дугаарт бүртгэлтэй, 5 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь .
167 167.1.2 , :
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 ... гэсний дараа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 гэснийг хасч, ... Сектек Сервис ХХК ... гэснийг С- ХХК гэж,
2 дах заалтын ... Сектек сервис ХХК ... гэснийг С- ХХК гэж,
3 дах заалтын ... баримтлан ... гэсний дараа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэж нэмж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ