Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01956

 

 

Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Жаргалсайхан, А.Батбаяр нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч нараас 79 920 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Батбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Нэмэхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр А.Батбаяр, А.Жаргалсайхан нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009208 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46А байрны 23 тоотод байрлалтай, 64 м.кв талбайтай орон сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 55 250 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 83 586 650 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд Хаан банкнаас авсан А.Батбаярын зээлийн төлбөрт сард 2 560 000 төгрөг төлөх байдлаар төлж дуусгахаар тохиролцсон. Улмаар 2015 оны 3 дугаар сарын 03-наас 2015 оны 11 дүгээр сарын 03-н хүртэл 23 040 000 төгрөг төлсөн. Бид орон сууцны үнийг 140 000 000 төгрөг гэж тохиролцсон боловч Хаан банканд энэ графикаар төлвөл нийт төлөх үнийн дүн нь 145 691 292 төгрөг болж, уг байрыг 200 941 292 төгрөгөөр авах болж байгаа нь намайг 60 941 292 төгрөгийн алдагдалд оруулахаар байна. Би анх ойлгохдоо урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө хэсэгчлэн төлөх нь таатай нөхцөл байна хэмээн төөрөгдөж уг гэрээг хийхдээ ийм их зөрүү нэмж төлнө гэдгээ мэдээгүй. Уг дэлгүүрийн байрыг анх надад зарахдаа өндөр ашиг олдог гэж итгүүлэн доторхи хөлдөөгчийг хамт өгсөн боловч тэдгээр хөлдөөгч нь бусад компанийн хөрөнгө байсны улмаас тэдгээр хөлдөөгчийг эзэд нь ирж авсан. Тус дэлгүүрийг ажиллуулахад А.Батбаярын хэлсэн шиг байгаагүйн улмаас би 2015 оны 12 дугаар сараас эхлэн Хаан банк ХХК-ийн зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Би энэ байрыг зарж, эсвэл барьцаанд тавьж Хаан банк ХХК-ийн өрийг барагдуулъя гэсэн боловч уг байр болоод зээлийн гэрээ нь А.Жаргалсайханы нэр дээр тул надад байрыг зарах, түрээслэх, барьцаанд тавих ямар ч эрх үүсэхгүй байна. Орон сууцны нийт талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс зөрүү 12,81 м.кв-ын үнэ 28 021 500 төгрөгийг байр худалдан авсан үнээс хасуулж тооцох шаардлага гаргасан ч уг шаардлагаас татгалзаж нэхэмжлэлээ өөрчилсөн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах талаар зохицуулсан байгаа. Энэ нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасныг зөрчсөн. Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн нотариатч баталсан байна. Хэрэв нотариатч энэ үйлдлийг хийхээс татгалзсан бол гэрээ хийгдэхгүй байсан. Мөн хуулийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүй тооцно гэж заасан байх тул гэрээг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Хэдийгээр гэрээг нотариатаар батлуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Мөн Иргэний хуулийн 171.2 дахь заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгохоос өмнө гэрээг байгуулсан ба, банкнаас зөвшөөрөл аваагүй учир зөрчиж хийсэн хэлцэл юм. Иймд 2015 оны 2 дугаар сарын 03-ны худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч нарт бэлэн өгсөн 55 250 000 төгрөг, А.Батбаярын нэр дээрх Хаан банк ХХК-ийн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 24 040 000 төгрөг, нийт 79 920 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Жаргалсайхан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 16А байрны 23 тоот байрыг өөрийн төрсөн ах А.Батбаярын хамт иргэн Д.Эрдэнэчимэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 243.1 дэх заалтыг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу Д.Эрдэнэчимэгийн эзэмшилд байрыг өгсөн. Тус найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллаж байсан байрыг зах зээлийн ханшаар тооцож нийт 140 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд, урьдчилгаа 45 250 000 төгрөгийг бэлнээр, 10 000 000 төгрөгт автомашин оролцуулж, үлдэгдэл 83 586 650 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу сард 2 560 000 төгрөгөөр төлж, 2019 оны 6 дугаар сарын 03-нд төлж барагдуулж дуусгахаар тохиролцсон. Төлбөр барагдуулж, үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд Д.Эрдэнэчимэгийн эзэмшилд байгаа байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Тухайн үед Д.Эрдэнэчимэг нь бэлэн мөнгө байхгүй учир дэлгүүрээ ажиллуулаад, үлдэгдэл төлбөрөө хүүгийн хамт төлчих таатай нөхцөл байна гэж байсан. Д.Эрдэнэчимэг нь гэрээ байгуулсан цагаасаа эхлэн зээлийг хугацаанд нь биш бага хэмжээгээр төлж байсан ба, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийг огт төлөхөө байсан. Түүний Хаан банканд нийт төлсөн мөнгөн дүн 23 040 000 төгрөг, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 69 056 617 төгрөг, хүүгийн төлбөрт 42 721 233 төгрөгийг тус тус төлөхөөр байгаа. Хаан банкнаас энэ зээлийн төлбөрт А.Батбаярын нэр дээрх өөр данснаас 500 000 төгрөгийг, эхнэр Ч.Нацагдэмбэрэлийн данснаас 437 950 төгрөгийг татан авсан. Д.Эрдэнэчимэгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн хүүнд 42 721 233 төгрөг, данснаас татан авсан 937 950 төгрөг, дэлгүүрт байсан барааны үнэ 10 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкнаас зээлийн төлөлтөд А.Батбаяр 10 000 000 төгрөгийг өөрөөсөө төлж, Д.Эрдэнэчимэгээс 7 680 000 төгрөгийг авч, зөрүү мөнгө болох 2 320 000 төгрөгийг өөрөөсөө төлж, нийт 55 979 183 төгрөгийн хохирол учирсан. Д.Эрдэнэчимэг нь тухайн байрыг дэлгүүрийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, бид бүхэнд хохирол учруулчхаад өөртөө хохирол учирсан, өөрийгөө төөрөгдсөн, хамт өгсөн хөргөгчүүд өөр компанийнх байсан мэтээр шүүхэд хандсан байна. Тэрээр гэрээ байгуулахдаа охиныхоо хамт харилцан тохиролцож гэрээ хийж байсан, хөргөгчнүүд нь дэлгүүр бүрт байдаг аж ахуй нэгжүүд өөрсдийн хөргөгчөө байрлуулан бүтээгдэхүүнээ зардаг зайрмаг болон ундааны хөргөгч байсан. Худалдах, худалдан авах гэрээг хийхдээ хоёр тал Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийллээ харилцан илэрхийлсэн. Харилцан хүсэл сонирхлын илэрхийллээ хүлээн авсан. Д.Эрдэнэчимэг өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийгөө ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн гэж мэдүүлсэн боловч гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа харилцан тохиролцсоноо хүлээн зөвшөөрсөн, үнийн дүнгээ мэдэж байсан. Гэрээний нэмэлт нөхцөлийн дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд Д.Эрдэнэчимэгийн өмчлөх эрхэнд үл маргах журмаар шилжүүлэх гэсэн үйлдлээ хууран мэхлэгдсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 58.2, 58.3-т заасан ноцтой төөрөгдөл гэх тохиолдлыг агуулаагүй, хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинж байхгүй, Иргэний хуулийн 56, 57 заасан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар ч нөхцөл байхгүй тул гэрээг хэвээр үлдээж, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангуулах, шаардах эрхээ хэрэгжүүлэх бололцоогоор хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банк ХХК-ийн зүгээс бол нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний талаар, уг байрыг худалдаж авсан эсэхэд дүгнэлт хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Талуудын хооронд ямар хэлцэл хийснийг нь мэдэхгүй байна. Харин Зээлийн гэрээний тухайд А.Жаргалсайхан, А.Батбаяр нар болон Хаан банк ХХК-ийн хооронд байгуулагдсан. Зээлийн барьцаанд А.Жаргалсайханы өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Зээлийг хэн төлсөн, хэн нь яагаад төлөөгүй вэ гэдэг нь энэ хүмүүсийн хоорондын асуудал юм. Одоо зээл төлөлт нь муудсан байгаа тул банк шаардлагаа гаргах байх. Эцсийн байдлаар зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан хүн хариуцлага хүлээнэ. Банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцаа худалдсан асуудал яригдаж байна. Банкны зээлээ бусдад шилжүүлэх замаар барьцаа хөрөнгөө худалдаж байгаа нь ямар хэлцэл вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Ийм байдлаар хийсэн хэлцэл хүчин төгөлдөр мөн, биш гэдэгт шүүх дүгнэлтээ өгөх байх. Банкны зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих, хариуцагчийн тайлбарыг дэмжих гэсэн байр сууринаас оролцохгүй. Одоо энэ зээл муудсан учир банк нэхэмжлэлийн шаардлагаа гаргахад бэлтгэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахад банкны зүгээс зээлдэгч нарт холбогдуулан гаргах бөгөөд, үлдэгдэл төлбөр нь Д.Эрдэнэчимэгт ямар ч хамааралгүй, зээлдэгч нараас төлбөрөө нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардана. Банк хуулийн дагуу зээл олгосон, хуульд заасан шаардлагын дагуу барьцааны гэрээ байгуулсан. Шүүх шийдвэрээ гаргахдаа гуравдагч этгээдийн эрх ашгийг үндэслэл болгон гаргаасай гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Батбаяр, А.Жаргалсайхан нарт холбогдох 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч нараас 79 920 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь 1 570 449 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 шүүхийн шийдвэр эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн миний бие дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндэслэл болгосон Иргэний хуулийн дараах заалтуудыг шүүх буруу тайлбарласан, мөн энэхүү маргаанд хэрэглэвэл зохих Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлаж, үгүйсгэсэн байх ба мөн хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Маргаан бүхий худалдах- худалдан авах гэрээг талууд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн байгуулсан байна. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж хуульчилжээ гэж тодорхойлсноос харахад маргаан бүхий гэрээ нь анхнаасаа Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн мэт боловч энэ талаар тодорхой дүгнэлтийг өгөөгүй орхисон шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглээгүй болохыг харуулж байна. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг нь гэрээний талууд харилцан үүрэг хүлээх харьцаа бөгөөд дээрх харьцаа нь гэрээний төрлийг тодорхойлох, гэрээг тодотгох бүх төрлийн үндсэн үүрэгт хамаарахаар онолын хувьд тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдагчийн хувьд эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд, бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдал, нотлох баримтуудад огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг болон Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийг илтэд зөрчиж байна. Хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн өмчлөлд гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрх шилжигдээгүй, Хаан банк ХХК-д хариуцагч нарын нэр дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан нь "эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид" шилжүүлсэн болохыг нотолж байна. Энэ нь маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хуулийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл атал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг тал бүрээс нь бодиттой үнэлж үндэслэл бүхий дүгнэлт өгч чадсангүй зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасан. Маргаан бүхий гэрээний үнийг талууд 140 000 000 гэж тодорхойлсон талаар хэн аль нь маргаагүй, нэхэмжлэгч гэрээний хүсэл зоригоо 140 000 000 төгрөгөөр хариуцагч нараас эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар илэрхийлсэн байхад шүүх 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан гэрээгээр харилцан тохиролцоогүй зээлийн эргэн төлөлтийн график гэгчийг үндэслэл болгож нэхэмжлэгч нь графикийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.3, 58.3.4-ийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь шүүх хавтаст хэрэгт болон гэрээнд авагдаагүй нотлох баримтыг хуулийн дагуу авагдсан нотлох баримт байгаа мэтээр хэт дур зоргын шинжтэй дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шинжийг илтэд үгүйсгэж байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Анхан шатны шүүх нь хариуцагч болон Хаан банк ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ-14/065 тоот зээлийн гэрээ, түүний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байх ба нэхэмжлэгчийн хувьд Хаан банк болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх ямар нэгэн үүрэг гэрээ болон хуулиар хүлээгээгүй гэдгийг гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн төлөөлөгч тодорхой хэлсээр байхад дээрх тайлбарт анхан шатны шүүх бодиттой дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Гэрээ, гэрээний үнийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт ямар ч дүгнэлт өгөөгүй зөвхөн нэхэмжлэгчийг тухайн орон сууц банкны барьцаанд байгааг мэдэж байсан, мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээнд тусгасан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Гэрээнд үлдэгдэл 83 586 650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр 2 560 000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч үүрэг хүлээсэн байх ба үүнд Хаан банк ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх тухай ямар нэгэн үүргийг заагаагүй байгаад давж заалдах шатны шүүх бодиттой дүгнэлт хийж өгнө үү. Нэхэмжлэгч нь үлдэгдэл 83 586 650 төгрөгийг л нийт 52 сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг л хүлээсэн байх ба гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг 52 сарын турш төлөхөд нэг сард 1 607 435 төгрөг төлөх тооцоолол гарч байна. Харин гэрээнд 52 сарын турш 2 560 000 төгрөгийг төлбөл 133 120 000 төгрөг төлж гэрээний үнээс даруй 49 533 350 төгрөг илүү төлж байгаад анхан шатны шүүх яагаад дүгнэлт өгөхгүй байгаад нь маш их эргэлзээг төрүүлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ноцтой төөрөгдсөн нөхцөл нь дээрх үлдэгдэл төлбөрийн тооцоолол бөгөөд 52 сарын турш 2 560 000 төгрөгийг төлөөд 83 568 650 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлж дуусгана гэж тухайн үед төөрөгдсөн нь Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2.1, 58.3.1, 58.3.2, дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал мөн байхад анхан шатны шүүх дээрх хэрэглэвэл зохих хуулийг огт хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх ноцтой хохирч байна Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг банкны барьцаанд байгаа мэдсэн хэдий ч хариуцагч нарын Хаан банк ХХК-д төлбөл зохих 133 120 000 төгрөгийн үүргийг тэдгээрийн өмнөөс төлөхөөр үүрэг хүлээж байгаагаа мэдээгүй, мэдэх боломжгүй ба зөвхөн хүнсний дэлгүүр ашиг орлоготой, үлдэгдэл төлбөрөө цувуулан төлөх сайхан боломж гэх хариуцагч нарын үг, тэдгээрийн хувийн шинж байдалд итгэн гэрээний үр дагаварт илэрхий төөрөлдсөн нь талуудын хооронд байгуулсан гэрээ, Хаан банк ХХК, хариуцагч нарын хоорондох зээлийн гэрээ, гуравдагч этгээдийн тайлбаруудаар хангалттай нотлогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгчийг гэрээний үнийг даруй 49 533 350 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчид төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь анхан шатны шүүх гэрээг тал бүрээс нь бодиттой үнэлээгүй, гэрээний үнийн дүн зөв тооцоолоогүй, гэрээнд байхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэгчийг зөвхөн хариуцагчийн тайлбараар гаргаж нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн, маргаан бүхий гэрээ нь нэрлэсэн гэрээ байсаар байхад худалдан авагчийг гуравдагч этгээдийн өмнө худалдагчийн хүлээсэн үүргийг гүйцэтгэх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй болохыг харуулж байна. Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь хэсгийг зөрчиж маргаан бүхий "худалдах-худалдан авах гэрээг"-г баталгаажуулсан талаар өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг анхан шатны шүүх ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь хэсгийг зөрчин маргаан бүхий гэрээг үл хөдлөх эд хөрөнгө байхгүй тойргийн нотариатаар батлуулсан нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-дахь хэсэгт заасан үр дагаврыг үүсгэж байна гэж тодорхой үндэслэлээр мэтгэлцсэн. Нотариатын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн нотариатын үйлдлийг мөн хуулийн 31-р зүйлийн 31.3-т зааснаар нотариатчийн дээрх үйлдлийг шүүх хүчингүйд тооцохоор хуульчилсан байх ба анхан шатны шүүх дээрх үүргээ биелүүлээгүй төдийгүй дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй эсрэгээрээ өмгөөлөгчийн үйл ажиллагааг үл тоомсорлосон байдлаар дүгнэлт өгч байгаад гомдолтой байна. Худалдах, худалдан авах гэрээний гол хүсэл зориг нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө маргаан бүхий орон сууцыг бүрэн шилжүүлэн авснаар эрхийн доголдол арилах бөгөөд зөвхөн эзэмшиж байгаагаар өмчлөх эрхийн доголдолгүй гэж шүүх дүгнэсэн нь мөн Иргэний хуулийн 243.1-ийг ноцтой зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч А.Жаргалсайхан, А.Батбаяр нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч нараас 79 920 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч А.Батбаяр, А.Жаргалсайхан нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч А.Жаргалсайхан нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46а байрны 23 тоотод байрлах, 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр худалдан авах,

худалдан авагч Д.Эрдэнэчимэг нь гэрээний урьдчилгаа төлбөрт 55 250 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 83 586 650 төгрөгийг А.Батбаяр, А.Жаргалсайхан нарын Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 2 560 000 төгрөгөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 9, 71-75-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Тодруулбал, зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг нотариатч батлахдаа Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсгийг зөрчиж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч биш Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч баталсан гэжээ.

Гэвч хэргийн 9 дүгээр талд авагдсан 2015 оны 2 сарын 3-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс дүгнэвэл Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч нь талуудын байгуулсан 2015 оны 2 сарын 3-ны өдрийн гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй зөвхөн гэрээний хуулбар үнэн зөвийг гэрчилсэн байх тул худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй, мөн энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02290 дугаа шийдвэрийг ж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- нэхэмжлэгч төлөх аас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ