Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч А.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /ҮД:0-317/

шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0-257/,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч А.Золжаргал /ҮД:2779/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт А Т-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт В.О-т тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710007740014 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ......оны .... дугаар сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .............-д менежер ажилтай, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт, ...........дүүргийн 6 дугаар хороо, 38 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, О овогт В. О /РД:/ 

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-нд Төв аймагт төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Сонсголон .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, П овогт А Түвшинтөр /РД:....../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч В.О нь .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод эхнэр А.Утай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,  

Мөн ... оны ... дүгээр сарын ....-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч А.Тийг /эхнэр А.Утай хамт явлаа гэх шалтгаанаар/ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч В.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод эхнэр А.Утай тооцооны хуудаснаас болж маргалдан түүний шилэн хүзүүнээс нь шилдэж шал мөргүүлэн, түлхэн зодож,

Мөн .... оны .. дүгээр сарын .....-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч А.Тийг эхнэр А.Утай хамт явлаа гэх шалтгаанаар шанаа руу нь гараараа нэг удаа цохьсон,

шүүгдэгч А.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч В.Отай маргалдан толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, нүүр лүү хөлөөрөө 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч /хохирогч/ В.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ажилдаа явах гэж байхад А.У ирээд өөр хүнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед би биеэ хамгаалж, А.У-г хана руу түлхсэний улмаас түүний биед гэмтэл учирсан.   

А.Тийн хувьд бол би түүнийг зодоогүй. А.У, А.Т нар намайг тухайн үед намайг цагдаад аваачиж өгсөн ба маргааш нь бүтэн өдөр би Цагдаагийн хэлтэст байгаад орой нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Харин А.Т намайг шүүх эмнэлэгт үзүүлснээс хойш 9 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. Энэ бол гүтгэлэг гэж үзэж байна. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө гражийн баруун талд зодуулсан. А.Т цагдаагийн хэлтэст орж ирээд надад гадаа гарч зодолдъё гээд байсан. А.У, А.Т 2 нийлээд намайг гэмт хэрэгтэн болгох гэж байна. Гражинд А.Т намайг цохиод би манараад доошоо тонгойход намайг доош боож дарсан. Би тохойгоороо тулаад газар унаж байхад А.У ирээд нүүрэн тус газар өшиглөсөн. Гражинд ямар нэгэн А.Уярьж байгаа шиг торсопын асуудал болоогүй. Би хүн амийн гэмт хэрэг үйлдсэн бол өдийд шалгагдаад хоригдсон байх ёстой. А.У намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байсан болохоор агуулахад өөрийгөө түгжсэн. Өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байна. Би мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч /хохирогч/  В.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө В.О бид 2 цуг архи ууж яваад хэрэг болсон.  Хамгийн анх Д гэдэг байцаагч бүх бичлэгийг өөрөө үзэж гражинд зодоон болоогүй гэдгийг хэлсэн. Энд 3 төрлийн бичлэг байгаа ба үүнийг Даваа байцаагч үзсэн байдаг. Тухайн үед В.О эмэгтэй хүнийг зодож байсан болохоор би өмөөрсөн. Үүнээс болж би өнөөдөр шүүгдэгч болоод зогсож байна.

Тухайн үед В.О би хүн дайраад алчихлаа, мөнгө өгөөч. Хохирогчийн ар гэрийн хүмүүст нь хохирол төлбөрт мөнгө өгмөөр байна гээд А.Уас мөнгө нэхэж явсан. Ийм учраас энэ нөхцөл байдлыг тогтоохын тулд бичлэгийг үзэх шаардлагатай байсан. В.О худал ярьж байгааг батална. Би түүнийг нэг удаа алгадсанаас болж хуруу хугарч, нүүр ам нь хавдсан гэдэг үндэслэлгүй. Би багаасаа найз нөхдүүдтэйгээ зодолдож тоглож өссөн. Нэг удаа алгадсанаас болж хэд хэдэн газар хавдаж овойно гэдэг худлаа. В.Оын үйлдлийн улмаас миний биед гэмтэл учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч яллах дүгнэлтэд дурдаагүй байсан. В.О надад олон түмний өмнө дайрч давчдаг. Прокурорын хажууд мөн хэл амаар доромжилж байсан болохоор бид хоёрыг өөр цаг хугацаанд дуудаж болох уу гэж прокуророос гуйж байсан. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж, хуулийн дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би мөнгө нэхэмжлэхгүй ...” гэсэн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч А.У  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр В.О хөдөө явах гэж байсан. Би хоол хийж байхад ширээн дээр нэг хавтас байсан ба дотроос нь тооцооны хуудас гарч ирсэн. Үүнд нойтон, хуурай салфетка, 3-4 хайрцаг бэлгэвч, чихэр жимс зэрэг эд зүйлс худалдаж авсан байсан. Тэгээд он сарыг нь хартал В.Оын хөдөө явлаа гээд шөнөжингөө утсаа салгаад алга болсон өдөр мөн байсан юм. Тухайн өдөр манай 2 хүүхэд халуурч өвдсөн учир тэр өдрийг тод санаж байна. Тэгээд В.О коридорт юмаа янзлаад зогсож байхаар нь хоол хийж байсан сэрээ, тооцооны хуудастай очоод энэ ямар учиртай юм бэ гэж хэрүүл хийхэд В.О би тэгээгүй, өөртөө зарцуулаагүй гээд маргаан үүссэн.  Нооцолдох явцад би В.Оыг хумсаар маажсан байж магадгүй. Тэгэхэд намайг түлхэж явсаар байгаад жижиг өрөөнд ороод хана руу савтал нэг түлхсэн. Чи яаж байгаа юм бэ гээд гэдэснээс нь нэг чимхэхэд миний хүзүүнээс бариад шал руу дарж унагасан. Өөрөө унасан гэж ярьж байгаа боловч тийм тохиолдолд миний 2 тохой шалбарахгүй. Би 2 гараараа болиулах гэж байгаад тохойгоороо газар унасан. Миний дух шалбарч шалаар дүүрэн цус болсон байсан. Би хэдэн секунд ухаанаа алдаад сэрэхэд А.О шал арчиж байсан. Тэгээд цагдаа дуудсан. В.О 2018 оны 01 дүгээр сарын дунд үеэс “би хүн дайраад алчихлаа, хохирол төлбөрт 58.000.000 төгрөг хэрэгтэй байна” гээд мөнгө нэхээд байсан. Чи мөнгө өгөхгүй бол амиа хорлоно гээд нэг агуулахад өөрийгөө түгжээд чамаас болж би үхлээ гэж гэрээслэл бичнэ гэж сүрдүүүлсэн. Тэгээд тусгайгийн ажилтныг дуудаж ирээд гаргаж авсан. Би энэ бүх нөхцөл байдал дээр үндэслээд А.Тийг намайг хамгаал гээд найзаараа дамжуулан холбоотой болсон. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө би найзуудтайгаа уулзах гэж явахад Өргөөд хүлээж байя гэсэн. Тэгээд зогсож байтал В.О гэнэт гарч ирээд энэ чиний нөгөө нууц хүн чинь үү гээд орилоод байхаар нь гараад ярилцъя гээд гарагшаа гарсан. Тэгснээ та 2 ийм юм байна. Би архи уумаар байна, архи ууж хэдүүлээ сайхан ярилцъя. Чамайг дахиад хэзээ ч оролдохгүй, чамд гай болохгүй гэхээр нь за архийг нь авч өгье гээд машиндаа суугаад явсан. В.О араас дагаад явсан ба нисэхэд нэг бааранд орж В.О, А.Т нар архи уусан. Тэгээд би явъя гээд А.Т бид 2 явахад В.О хойноос дагаад Сонсголонгийн гүүр хавьцаа хүртэл салахгүй байсан. Явсаар байгаад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ирэхэд хаалга нь хаалттай байсан ба тогшиход 1 цагдаа гарч ирсэн. Ийм хүн араас дагаад мөрдөөд мөшгөөд салахгүй байна гэж хэлж байтал В.О орж ирээд хараал хэлж хэл амаар доромжилж орилоод дайраад эхэлсэн. Зодоон цохион болоогүй. В.О намайг хойноос нь өшиглөх гэж байхад А.Т дундуур орж намайг хамгаалсан. Тэгээд А.Т намайг хүргэж өгөх гэж байрны граж руу ороход А.О хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид 2 машинаас гараад яах юм бэ гэж машинаа түгжээд цагдаа дуудсан. Тэгэхэд В.О нэг зүйл барьж машинаасаа гарч ирээд ална хядна гээд бичлэг хийгээд явсан. А.Т бид 2 заваарсан зүйл байхгүй. В.О баруун хойд талын дугуй салгаад гараа хавччихлаа гээд орилоод байсан. Гарандаа гэмтэл авсан гэж байгаа нь машины торсопоос болсон байх гэж бодож байна. Тэгж байтал цагдаа ирээд В.Оыг аваад явсан ба эрүүлжүүлэхэд хоносон байгаа. В.О зан чанарын хувьд түргэн ааштай, байнга дайрч давшилдаг. 2017 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэг үүссэн байхад 2018 оны 01 дүгээр сард дахин миний эрүүл мэндэд халдсан. Шинжээчийн дүгнэлтээр миний биед гэмтэл учраагүй гэсэн боловч шарх үүссэн....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч А.Умөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад нөхрийн бичиг баримттай хавтас үзэхэд 3 хайрцаг бэлгэвч, архи, чихэр гэх мэт зүйлс авсан тооцооны хуудас байсан, түүнээс болж маргалдаж намайг шилэн хүзүүнээс шилдэж шал мөргүүлсэн” гэх мэдүүлэг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/ 

5. Гэрч А.Умөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1-р сарын 29-ний өдөр 22:00 цагийн үед өргөө кино театрт байрлах тоглоомын газарт найз нартайгаа уулзах гээд байж байхад манай сапсан нөхөр О тааралдаад хэл амаар доромжилж дайрч давшпаад байхаар нь тайвшруулах гэж оролдоход зүгээр болохгүй архи уумаар байна гэхээр нь найз Түвшинтөрийн хамт машинтайгаа сууж нисэхийн тийшээ байрны дунд байрлах баарны гадна очсон. Тэр үед манай нөхөр өөрийн машинаар дагаж хамт очоод Түвшинтөр хамт нэг шил 0.75 граммын архи хувааж уучихаад гарахад дахиад архи уумаар байна гэхээр нь машиндаа суугаад явахад араас согтуу машинаа бариад дагаад байхаар нь зугтаах маягтай гэр хорооллын дундуур явахад араас салахгүй явсаар байгаад 1-р хорооллын хойд замаар явж байхад шахаад байхаар нь СХД-ийн замын цагдаагийн хэлтсийн үүдэнд очиж зогсож цагдаа дуудаж учир байдлаа хэлэхэд манай нөхөр машин бариагүй гэж надтай хэрүүл маргаан хийж байгаад үлдэхээр нь Түвшинтөрийн хамт машинаа бариад ХУД-ийн 15-р хороо Хүннү хороолол Жи-147-p зогсоолд ирээд орох гэхэд араас машин хааж зогсоод хэл амаар доромжлоод байхаар нь машинаасаа буухгүйгээр дотроосоо цоожилж цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183/

6. Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн шөнө цагийг нь сайн санахгүй байна 00 цагаас хойш л байсан санагдаж байна. Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гурван хүн манай ажил дээр хойш л санагдаж байна. Нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гурван хүн манай ажил дээр орж ирээд нэг залуугаа нөгөө хоёр нь энэ хүн согтуу машин бариад байна шалгаадах гэхээр нь би машин нь хаана байгаа юм, ямар машин барьж явсан юм гэж асуугаад машиныг нь заалгах гээд хамт гарахад манай ажлын баруун талын гражнуудын хойно машин нь байгаа гэж хэлээд дагуулж очсон боловч машин нь байгаагүй. Бас тэр нэг согтуу машин барьсан гээд шалгуулах гэж байсан залуу нь өөрөө би машин бариагүй, хүнээр машинаа бариулсан гэж хэлсэн. Тэгээд тэр гурван хүн хоорондоо маргалдаад нэг намхандуу залуу нь өндөр залуугаа чи миний эхнэртэй яахаараа хамт явдаг юм гээд хардаад байгаа бололтой хэрүүл нэхээд байсан. Тэгэхэд хамт явсан эмэгтэй нь тэр намхандуу залуудаа миний явах одоо чамд хамаагуй гээд хоорондоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187/

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12979/-ний дүгнэлт:

-А.Убиед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, тохой өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2080/-ний дүгнэлт:

-В.Оын биед тархи доргилт, зүүн сарвууны чигчий хуруунд  зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн хацар, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 -Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Дээрх толгойн КТГ-н шинжилгээнд хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэсэн боловч дүгнэлт хэсэгт тусгаагүй байна /хх-ийн 194/

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2439/-ний дүгнэлт:

-А.Тийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

            -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 199/

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 596 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт:

            -2018.02.09-ний өдрийн 2439 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №2439 тоот дүгнэлтийг А.Тийн зовиур болон биед нь мэдрэлийн үзлэг хийж гаргажээ.

            -Толгой өвдөлтийн улмаас толгойгоо бариулсан тохиолдолд тархи доргилт гэмтэл учрахгүй.

            -Тархи доргилт нь хүний эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах бөгөөд энэ шалгуур шинжээр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т /гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэлд хамааруулж/ зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 206-207/

      11. Шүүгдэгч /хохирогч/ В.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....2017 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Өмнөгөвь аймгийн Цогтцэций сум руу ажилдаа явах гээд бэлтгэл хангаад бие засах өрөөндөө орчихоод гарч иртэл манай эхнэр өөдөөс нэг гартаа хоолны төмөр сэрээ, нөгөө гартаа төө хэрээний шовх үзүүртэй үсний хавчаар бариад над руу дайрсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад надад тооцооны хуудас үзүүлээд орилж хашгираад үг хэлэх боломж олгоогүй. Би энэ баримтын талаар тайлбарлаад ойлгоогүй намайг ална гээд дайраад миний цээж, гар зэрэг зүйлүүдийг хумсаараа урж, маажаад байхаар нь өөрөөсөө холдуулахаар түүнийг нэг удаа цааш нь түлхсэн чинь шал руу өнхөрөөд уначихсан, тэгсэн харин Уянгын дух нь шалбарчихсан, цус гоожиж байгаа харагдсан. Уянгын машин гэнэт хажуугаар орж ирээд шахаад эхэлсэн дуудлагын жолооч энэ юун машин бэ гэхээр нь би дагаад явчих гэж хэлсэн, тэгээд явсаар байтал 1-р хорооллын арын замаар орж СХД-ийн замын цагдаагийн хэлтсийн гадна зогстол У нөгөө залуугийнхаа хамт замын цагдаа руу орсон, миний машиныг барьж байсан дуудлагын жолооч би явлаа гээд явчихсан, би машинаасаа буугаад замын цагдаа руу явж ороход У, Түвшинтөр хоёр намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж замын цагдаа нарт хэлсэн, цагдаа нар яг машин бариад явж байсан гэх нотолгоо алга байна, та нар гэр бүлийнхээ асуудлыг өөрсдөө шийд гэж хэлээд хөөж гаргасан. Тэгээд цагдаагийн хэлтсээс би түрүүлж гараад машин руугаа очоод суух гэж байтал Түвшинтөр миний курткены ар шил хэсгээс намайг чирээд Замын цагдаагийн хэлтсийн баруун талд байрлах граж руу чирж оруулаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, би манараад ухаан алдаад цээжин доороо хийж дарсан тэр үед У ирж байсан ба намайг салгах байх гэж бодтол харин миний нүүр лүү хөлөөрөө 2 удаа өшиглөчихөөд тэгээд тэр хоёр машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71, 181/

              12. Шүүгдэгч /хохирогч/ А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тэгээд явж байхад О нь машинтайгаа шахаад аюултай байдал үүсгээд байсан болохоор арга буюу 1-р хорооллын арын зам дагуу байх СХД-ийн замын цагдаагийн үүдэнд ирээд би машинаасаа буугаад замын цагдаа руу ороход Зоригтсайхан гэх цагдаа байсан ба араас О ч өөрөө ороод ирсэн би тэр цагдаад энэ хүн согтуугаар машин бариад аюултай байдал үүсгээд шахаад байна арга хэмжээ авч өгөөч гэхэд О миний шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би хариуд нь зөрүүлж нэг удаа алгадсан, тэгэхэд над руу дайрахаар нь би ар талд нь гарч хоёр гарыг нь хамаад тэвэрч авсан, тэгтэл гаднаас 3,4 замын цагдаа нар орж ирээд юу болоод байгаа юм гэхээр нь О тэвэрч байснаа тавьтал замын цагдаагийн зааланд зогсож байсан Уянгыг очоод цохиод авсан. Тэгээд У О бид гурав цагдаа нартай цугтаа гадагш гарахад замын цагдаагийн үүдэн дээр О Уянгын шанаа руу гараараа 1 удаа цохисон, тэгэхэд нь чи одоо боль эмэгтэй хүнийг гэхэд цуг явж байгаа эмэгтэй хүнээ хамгаалж чадахгүй гээд дахиад Уянгыг өшиглөхөөр нь би урдуур нь ороход миний тойг руу оносон, энэ үед цагдаа нар бид 3-ын хажууд байж байсан...У бид хоёр явж Уянгын граж руу дөнгөж ороод машинаа байрлуулах гэж байтал О машинтайгаа хүрч ирснээ Уянгын машиныг таглаж тавиад машины дугуйны торцов бариад бууж ирсэн, тэгэхэд нь машинаа цоожлоод суутал бид хоёрыг хэл амаар доромжлоод Уянгын машины 4 дугуйг тайлсан, тайлах явцдаа машины домкрат юмуу эд ангид гараа хавчуулсан бололтой гараа сэгсрээд яаая пизда гэж орилж байсан. О өөрөө хүн зодчихоод зодуулсан мэтээр цаг хугацаа, эд материалаар хохироож байгаад гомдолтой байна. Даваа гэх байцаагчид хэлсээр байхад камерийн бичлэгийг бэхжүүлж аваагүй, нотлох баримтыг цуглуулаагүй, миний хэлсэн мэдүүлгийг бүрэн тусгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 177/  гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч В.О, А.Т нарын урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 32, 2хх-ийн 20/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12979/, /№2080/, /№2439/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар В.От тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна. 

Учир нь шүүгдэгч А.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч В.Отай маргалдах явцдаа толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж, нүүр лүү хөлөөрөө 2 удаа өшиглөж биед нь тархи доргилт, зүүн сарвууны чигчий хуруунд  зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн хацар, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж,  

шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод эхнэр А.Утай тооцооны хуудаснаас болж маргалдан, түүний шилэн хүзүүнээс нь шилдэж шал мөргүүлэн, түлхэн зодож биед нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, тохой өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч А.Тийг эхнэр А.Утай хамт явлаа гэх шалтгаанаар шанаа руу нь гараараа нэг удаа цохиж биед нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Өөрөөр хэлбэл хохирогч А.У нь шүүгдэгч В.Отай 2014 оноос хамтран амьдарсан, 2  хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод хамтран амьдарч байсан, мөн  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч В.О нь хохирогч А.Утай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь мөн А.Тийг эхнэр А.Утай хамт явлаа гэх шалтгаанаар шанаа руу нь гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзсэн болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт А.Тийн өмгөөлөгч А.Золжаргал: “..В.О тухайн бааранд орж архи ууснаас хойш зууралдаад А.У, А.Т хоёрын хойноос салахгүй яваад байсан. Хэрвээ В.О А.Тд замын цагдаагийн хажууд зодуулсан бол яагаад тухайн үед цагдаагийн тусламж аваагүй юм бэ. Энэ тал дээр А.У цагдаа дуудаж тусламж хүссэн байдаг. Тэгэхээр хохирогч В.Оын буруутай үйлдэл байгаа. Миний үйлчлүүлэгч А.Тийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү…” гэж маргасан нь хохирогч В.Оын хууль сануулан авсан удаа дараагийн тогтвортой “…граж руу чирж оруулаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, хохирогч В.Оын биед тархи доргилт, зүүн сарвууны чигчий хуруунд  зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, зүүн хацар, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий шинжээчийн дүгнэлт, В.Түвшинтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....би В.Оыг нэг удаа алгадсан ...” гэсэн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай няцаан үгүйсгэгдэж байгааг дурдъя. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж зааснаар шүүгдэгч В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрөөгүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс шинээр тоолно гэж хуульчилсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч В.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,   

мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.      

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч А.Тд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /30 настай, эрэгтэй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ. 

            Харин шүүгдэгч В.От шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан хохирогч А.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “…В.От 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү..” гэсэн санал, хохирогч А.У шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “..В.О мөнгөн торгуулийг  үл хайхарсан байдал гаргасан. Нийтэд тустай ажил хийлгэж өгнө үү…В.О зан чанарын хувьд түргэн ааштай, байнга дайрч давшилдаг. 2017 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэг үүссэн байхад 2018 оны 01 дүгээр сард дахин миний эрүүл мэндэд халдсан... шинжээчийн дүгнэлтээр миний биед гэмтэл учраагүй гэсэн боловч шарх үүссэн… жирэмсэн болсноос хойш асуудал гардаг болоод дандаа буу гаргаж ирээд амиа хорлоно гэдэг байсан...би гэрээсээ гарч чадахгүй, хүүхдүүдтэйгээ цэцэрлэг орж чадахгүй суудаг. В.О гэрийн үүдэнд сандал тавиад суучихдаг. Эхний шүүх хуралдаанаас хойш би айгаад хорогдох байранд 3 хоног байсан. Танихгүй дугааруудаас залгаад ална хядна гэдэг байсан. Над руу утасдаж цонхоороо хардаа, буу тулгасан байна гээд сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан…” гэсэн санал, В.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү хорооллын 108-13 тоотод эхнэр А.Утай тооцооны хуудаснаас болж маргалдан түүний шилэн хүзүүнээс нь шилдэж шал мөргүүлэн, түлхэн зодож, дахин 2018 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талын гаражийн хажууд хохирогч А.Тийг эхнэр А.Утай хамт явлаа гэх шалтгаанаар шанаа руу нь гараараа нэг удаа цохиж 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан В.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.Утай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзсэн болно.           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.От шүүхээс хүлээлгэсэн хохирогч А.Утай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. О овогт ВОыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,    

мөн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

шүүгдэгч П овогт А Тхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О овогт ВОыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.Утай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П овогт А Т450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Тт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.От шүүхээс хүлээлгэсэн хохирогч А.Утай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

            5. В.О, А.Т нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн хохирогч А.Утай харилцах, түүний оршин суугаа газар очихыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг В.От сануулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Тд сануулсугай.

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг В.От сануулсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд В.О, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР