Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2023/00048

 

 Н.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Д.Ч, “Б ” ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ч, “Б ” ХХК-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 167.100.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Н.Э нь талийгаач Дийн Бтэй 2015 онд өөрийн төрсөн дүү Н.Боор дамжуулан танилцсан бөгөөд Д.Бийн эхнэр Дтэй Д.Бөөр дамжуулан танилцаж байсан. Д.Б нь энэ үед Б ХХК-ийн захирлаар ажилладаг гэж байсан ба бизнесийн хэрэгцээ шаардлага гарсан, тодруулбал төмөр материалаар төмөр эдлэл үйлдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагад захиалгын дагуу ажил гүйцэтгэдэг тухай хэлж байсан. Уг ажлынхаа хүрээнд мөнгө хэрэгтэй байна гээд хэрэгцээтэй мөнгөө надаас зээлж аваад эргүүдэн төлдөг байсан. Миний хувьд О аймгийн Б сумын 5-р хорооллын М худалдааны төвд Б ЗБН-ээр дамжуулан барьцаалан зээлдүүлэх үйл ажилагааг явуулдаг байсан Т.Б нь компанийнхаа үйл ажиллагааг явуулах болон мөнгө төгрөгийн хэрэгцээ гарах бүртээ надаас бэлнээр болон дансаар зээл авч дансаар эргүүлэн төлдөг байсан. Энэ талаар түүний эхнэр байсан Н.Д болон түүний төрсөн дүү нь болох одоо түүний хууль ёсны өвлөгч болоод байгаа Д.Ч нь ч сайн мэднэ. Д.Б нь 2022 оны 02 дугаар сард гэнэт нас барсан гэдгийг миний бие түүний дүү Д.Чоос сонсоод гүн эмгэнэлээ илэрхийлсэн. 1-т Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын эхээр надад хэлэхдээ манай компани нийгмийн даатгалд өртэй байгаа, мөн өөр өр төлбөрүүд ч бас байгаа, бас бараа материал авах шаардлага байна, уг өрийг төлчихөөд тендерт оролцож компанийнхаа ажлыг сайжруулах шаардлагатай байна гээд үе үе их бага шаардлагатай хэмжээгээр өөрийн боломжит хугацаагаар эргүүлэн төлье гэж хүсэлт гаргаж мөнгөө зээлэн авч байсан. Ийнхүү миний бие түүний хүсэлтийг зөвшөөрч байнга түүний хүссэний дагуу мөнгө зээлдүүлж, Д.Б нь тохиролцсоны дагуу зээлээ хүүгийн хамт эргүүлэн төлж, улмаар түүний бизнесийн үйл ажиллагаа нь сэргэж, ашиг орлоготой ажиллаж байгаа гэж надад хэлдэг байсан. Д.Б нь авсан зээлнүүдээсээ эргүүлэн төлөхдөө алийг нь түрүүлж эргүүлэн төлөхөө өөрийн сонголтоор хийдэг байсан. Ийнхүү урьд тохиролсоны дагуу Д.Б нь надаас мөнгө зээлэх хүсэлт гаргасан ба миний бие 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Бийн эзэмшлийн Х банкны 5090162946 тоот дансанд 7.000.000 /долоон сая/ төгрөг, мөн өдөр дээрх дансанд 35.000.000 /гучин таван сая/ буюу нийт 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр зээлдүүлсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин зээл авах хүсэлт гаргасны дагуу Д.Бийн эзэмшлийн Х банкны 5090162946 тоот дансанд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлж тус мөнгийг шилжүүлсэн, Дээрх зээлүүдийг өгснөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн боловч зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул миний бие Д.Бийн 99104455 дугаараар нь холбогдоод зээл, зээлийн хүүгээ шаардахад удахгүй мөнгө орж ирнээ, тэгэхээр нь зээл, зээлийн хүүгээ өгнө, хүлээж байгаарай гэж хэлсэн. Ийнхүү авсан зээлээ төлөөгүй байж байгаад 2019.07.02-нд Д.Б нь надтай уулзаад Х банкны 5094501852 дугаарын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлж, маргааш нь буюу 2019.07.03-нд 6.707.000 төгрөгийг мөн миний Х банкны 5094501852 дугаарын дансанд шилжүүлж нийт 9.707.000 төгрөгийг надад төлсөн. Үүнийг нь 2019.05.08-ны өдөр болон 2019.05.22-ны өдийн хооронд зээлж авсан 47.000.000 төгрөгийн хүүд нь 2.707.000 төгрөгийг, үлдсэн 7.000.000 төгрөгийг нь үндсэн төлбөрөөс нь хасч түүний надад төлөх зээлийн төлбөр нь нийтдээ 40.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг баталгаажуулж 2019.07.02-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу Д.Б нь уг зээл, зээлийн хүү огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40,000.000 төгрөг, зээлийн хүү 24сар*2.000.000=48,000.000 төгрөг, нийт 88.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа. 2-т мөн Д.Б нь 2020.04.24-ны өдөр урьд тохиролцсоны дагуу өөрийн 99104455 дугаартай утаснаас надруу захиа илгээж 14.000.000 төгрөгний зээл авахыг хүссэн ба миний зүгээс түүний Х банкны 5090162946 тоот дансанд 14.000.000 сая төгрөгийг 3 хувааж шилжүүлж, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийг авахдаа Э үйлдвэр тендерт орох гэж байгаа, мөнгөний хэрэг гарсан гэж тухайн үедээ надад хэлж байсан. Уг зээлийн үндсэн зээл 14.000.000 төгрөг, зээл хүү 7.210.000 төгрөг, нийт 21.210.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба уг мөнгийг 2021.02.27-нд төлсөн. 3-т Д.Б нь 2020.05.05-нд 800.000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүү 20.000, нийт 820.000 төгрөгийг буцаан төлсөн. 4-т Д.Б нь 2020.06.23-нд 4.000.000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу' сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд тус өдөр хүү 30.000, нийт 4.030.000 төгрөгийг буцаан төлсөн. 5-т Д.Б нь 2020.08.20-нд Голомт банкнаас зээл авах гэж байгаа гэж хэлээд 5.000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн ба би түүний хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай, сар бүр 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үүрэг нь үндсэн зээл нь 5,000.000 төгрөг, 3 сарын хүү нь 750.000 төгрөг нийт 5.750.000 төгрөгийг 2020.11 дүгээр сард төлсөн. 6-д Д.Б 2020.08.21-ны өдөр дахин надруу яриад, гар утсаараа захиа илгээж 28.000.000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан. Ингэхдээ Э үйлдвэрийн тендер шалгарсан тул мөнгөний хэрэг гарсан гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу миний бие түүний эзэмшлийн Х банкны 5090162946 тоот дансанд тус өдөрт нь багтаан 25.000.000 төгрөг, маргааш нь буюу 2020.08.22-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 28.000.000 төгрөгийг, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлсөн. 7-д Д.Б нь 2020.10.02-ны өдөр дахин надруу холбогдож 25.000.000 төгрөгийг зээл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн ба ингэхдээ Э үйлдвэрээс тендер авсан миний бие 2020.10.02-ны өдөр өөрийн Х банкны данснаасаа түүний эзэмшлийн Х банкны 5090162946 тоот дансанд 15.170.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж, үлдэгдэл 9.830.000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн үлдэгдэл нь 2021.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү нь 6.800.000 төгрөг байсан ба 2021.03.15-нд зээлийн 6,800.000 төгрөгийг, үндсэн зээлээс 15.000.000 төгрөг, нийт 21.800.000 төгрөгийг Чийн данснаас төлсөн болно. Ингэснээр 2021.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 10.000.000 төгрөг үлдсэн. Үүнийг 2021.05.14-ний өдөр өмнө тохиролцсоны дагуу хүү 1.017.000 төгрөгийн хамт нийт 11.017.000 төгрөгийг Чийн данснаас шилжүүлж төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Уг зээлийг авахдаа надад Э үйлдвэртэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй 5/321-20, 5/319-20 дугаартай 2 өөр гэрээний хуулбарыг өгч зээл авсан. Түүний уг гэрээг хараад Д.Бийг эргүүлэн төлнө гэж итгэж байсан тул өмнөх зээлээ төлөөгүй байхад нь түүнд нэмж зээл өгч байсан юм. 8-д Д.Б нь 2020.10.25-ны өдөр дахин зээл авахаар гар утсаараа захиа илгээсэн хандсан ба түүнд 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн төлбөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900.000 төгрөг, нийт 5.900.000 төгрөгийг төлөөгүй байна. 9.-д Д.Б нь 2020.10.27-нд 400.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, түүний шилжүүлэхийг хүссэн бөгөөд түүний дүү Бүжинлхамынх 5046127406 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд зээлийг эргүүлэн төлсөн. 2020 оны 11 сарын байдлаар 2019 оны 07 сарын 02-ноос 40 сая, 2020 оны 10 сарын 02-ноос 25 сая, 2020 оны 11 сарын 21-с 28 сая, 2020 оны 04 сарын 24-нөөс 14 сая, 2020 оны 10 сарын 25-наас 5 сая гэсэн зээлүүд байгаа гэсэн түүний гар утсаар илгээсэн зурвасаар нотлогдоно. 10-т Д.Б нь 2021.02.04-ны надруу өөрийнхөө утсаар залгаад 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, бараа материал худалдан авах шаардлагатай байгаа тул маргааш гэхэд бэлэн байлгаарай гэж хэлсэн. Үүнийх нь дагуу миний бие 2021.02.04-ны өдөр өөрийнхөө Х банкны 5094501852 тоот данснаасаа 40.000.000 төгрөгийг бэлнээр охин Д.Жы хамт Хбанкны О аймгийн Б сумын С багийн нутаг дэвсгэрт байрлах төв салбараас 15 цаг 15 минутанд бэлнээр авч, маргааш нь буюу 2021,02.05-ны өдрийн 12 цаг 30 минутанд миний ажлын байр байрлах М төвийн өрөөнд зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 талаас гарын үсэг зураад 40.400.000 төгрөгийг түүний хүссэний дагуу бэлнээр, үлдэгдэл 9.600.000 төгрөг нь түүний хүссэний дагуу өөрийнх нь Х банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж нийт 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр тооцож зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээгээр олгосон 40.400.000 төгрөгийг 2021.02.05-ны өдрийн 12 цагийн үед бэлнээр Д.Бөд хүлээлгэн өгөх үед миний охин Д.Ж надтай хамт байсан ба уг мөнгийг Д.Ж нь 2 удаа тоолж шалган хүлээлгэсэн өгсөн. Уг ззэлийн гэрээгээр олгосон үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг Ц.Б нь 2021.08.05-нд эцсийн хугацаа нь төлөх ёстой байсан боловч төлөөгүй. 11-т Д.Б нь 2021.03.06-ны өдөр 6.000.000 төгрөг зээл хүсэлтэй байгаагаа хэлсэн ба миний бие тус өдөрт нь 4 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр тооцон түүний Х банкны 5090162946 тоот дансанд бэлэн бусаар шилжүулж, зээлдүүлсэн бөгөөд түүнийг хугацаандаа эргүүлэн төлсөн. 12-т Д.Б нь 2021,03.19-нд 3.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн, бөгөөд 2021 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээл 3.000.000 төгрөг, зээлийн хүү 434.000 төгрөг, нийт 3.434,000 төгрөгийг төлсөн, 13-т Д.Б нь 2021.03.25-нд 7,000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 7.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 20-ны өдөр үндсэн зээл 7.000,000 төгрөг, зээлийн хүү 653.500 төгрөг, нийт 7.653,500 төгрөгийг төлсөн. 14-т Д.Б нь 2021.03.31-нд 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж, зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 273.000 төгрөг нийт 4.273.000 төгрөгийг төлсөн. 15-д  Д.Б нь 2021.04.09-нд 18.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 18.000.000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу дүү Д.Чийнх нь Х банкны 5300673139 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн, бөгөөд уг зээлийг төлсөн. 16-д Д.Б нь 2021.04.23-нд 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 05 сарын 04-ний өдөр үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг нийт 5.100.000 төгрөгийг төлсөн.2021 оны 05 сарын 05-ны байдлаар 2019 оны 07 сарьн 02-ны 40 сая төгрөг төлөгдөөгүй, 2021 оны 02 сарын 05-ны 50 сая төлөгдөөгүй, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 10 сая /2021.05.14-нд төлсөн/, 2021 оны 04 сарын 09-ний 18 сая байгаа талаар гар утсаар Ч өөрөө зурвас /захиа буюу мессеж/ илгээж байснаар нотлогдоно. 17-д Д.Б нь 2021.05.28-нд 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 20.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү Д.Чийн Х банкны 5098024001 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэнг 2021.06.21-ны өдөр үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 960.000 төгрөг, нийт 20.960.000 төгрөгийг төлсөн. 18-д Д.Б нь 2021.07.15-нд 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу дүү Д.Чийнх нь Х банкны 5300673139 тоот дансанд, шнлжүүлж зээлдүүлсэн бегөед 2021 оны 09 сарын 28-ны өдөр үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 6.900.000 төгрөгийг буцаан төлсөн. 19-д  Д.Б нь 2021.08.04-нд 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 1.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шиджүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдөр үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 155.000 нийт 1.155.000 төгрөгийг буцаан төлсөн. 20-д Д.Б нь 2021.11.15-нд 5.000.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 5.000.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 12 сарын 17-ны өдөр 5,320,000 төгрөгийг буцаан төлсөн. 21-т Д.Б нь 2021.11.25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 6.000.000 төгрөгийг түүний хүссэний дагуу Ж.Хы Х банкны 5090737019 тоот дансанд Төгсөө Батмонгол гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6,000,000, зээлийн хүү 2*360.000 нийт 6.720.000 төгрөгийн үүрэг байгаа. 22-т Д.Б нь 2021.12.20-нд 4.800.000 төгрөгийг сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 4.800.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд 2021 оны 12 сарын 24-ний өдөр 4.850.000 төгрөгийг буцаан төлсөн. 23-т Д.Б нь 2022.01.14-нд 3.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэх хүсэлт гаргасныг миний бие хүлээн авч тус өдөрт нь 3.100.000 төгрөгийг түүний Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3.100.000, зээлийн хүү 155.000 нийт 3.255.000 төгрөгийн үүрэг байгаа. Дээрх 23 удаагийн зээлийн гэрээгээр Д.Б нь ямар нэгэн барьцаагүйгээр зээл авсан бөгөөд үүнээс энэ нэхэмжлэлийн 2, 3, 4, 5, 6, 7, 9,11, 12,13, 14, 15,16, 17,18,19, 20, 22 гэж дугаарласан хэсэгт заасан зээлүүдийг хүүгийн хамт бүрэн төлсөн ба эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Харин Д.Бийн хувьд эргүүлэн төлөөгүй зээл нь энэ нэхэмжлэлийн 1, 8, 10, 21, 23 гэж дутаарласан хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тодруулбал 2019.07.02-ны өдөр бид бичгээр зээлийн гэрээ байгуулж уг 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон ба Д.Б нь уг зээл, зээлийн хүүг огт төлөөгүй ба одоогоор үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 24сар*2.000.000=48.000.000 төгрөг, нийт 88.000.000 гөгрөг төлөх үүрэгтэй, 2020.10.25-ны өдөр 5.000.000 сая төгрөгийг 5 сарын хугацаатайгаар сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү нь 900.000 төгрөг, нийт 5.900.000 төгрөгийг төлөөгүй, 2021.02.5- ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба одоо үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөг төлөх үүрэгтэй, 2021.11.25-нд 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 6.000.000, зээлийн хүү 2*360.000 нийт 6.720.000 төгрөгийг төлөх үүрэгтэй, 2022.01.14-нд 3.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр Х банкны 5090162946 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн бөгөөд уг зээлээ огт төлөөгүй буюу үндсэн зээл 3.100.000, зээянйн хүү 155.000 нийт 3.255.000 төгрөгийн үүрэг тус тус гүйцэтгээгүй байна. Үүнээс 2019.07.02-ны өдрийн 40.000.000 төгрөгийг, 2021.02.05-ны өдрийн 50.000.000 төгрөг тус тус зээлдүүлэхдээ бичгээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул хүүгийн хамт түүний өв залгамжлагчаас нэхэмжилж байна. Харин 2020.10.25-ны өдөр зээлсэн 5.000.000 төгрөгийн, 2021.11.25-нд 6.000.000 төгрөгийн, 2022.01.14-нд зээлдүүлсэн 3.100.000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул миний бие бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн зээлд зориулж шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд 2019.07.02-ны өдрийн 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөгийн хамт нийт 88.000.000 төгрөгийг, 2020.10.25-ны өдрийн үндсэн зээл 5.000.000 төгрөгийг, 2021.02.5-ны өдрийн 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг, 2021.11.25-ны өдрийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 2022.01.14-ний өдрийн 3.100.000 төгрөгийг бүгд нийлээд 167.100.000 /нэг зуун жаран долоон сая нэг зуун мянган/ төгрөгийг Д.Бийн дүү, өв залгамжлагч Д.Чоос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний төрсөн ах Дийн Б нь 2005 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн Б ХХК-ыг үүсгэн байгуулж захирлаар нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Бидний төрсөн ээж Д.Н нь төрсөн хүү Д.Бийн асрамжинд байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Төрсөн ах маань 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Бид сар хүрэхгүй хугацаанд төрсөн ээж, ахыгаа алдаж маш хүнд байдалд орсон. Ахынхаа ажил явдлыг нь өнгөрөөсний дараа ахын төрсөн хүүхдүүдэд нь ахынхаа эд хөрөнгүүдийг өвлүүлэхээр Д.Бийн төрсөн ах эгч дүү нар бид төрсөн хүүхдүүдтэй нь зөвлөлдөж ярилцсан. /ахын эхнэр С.Д нь нэхэмжлэл гаргаж 2015 оны 04 -р сарын 08- ны өдрийн О аймаг сум дундын 14 дүгээр шүүхийн 360 дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан /Ахын маань өвлөгдөх эд хөрөнгө зөвхөн Б ХХК биш бөгөөд төрсөн хүүхдүүд нь нэрлэсэн Б ХХК-г их хэмжээний өртэй учир өвлөхөөс татгалзсан. Төрсөн ах, эгч, дүү нар бидэнд компанийг өвлөх эрх үүссэн тул дахин ах, эгч дүү нар хамт зөвлөлдөж монгол хүний уламжлалт зан заншлаар талийгаач ээж, ах 2-ынхоо нэрийг гаргаж ясыг өндөлзүүлэхгүй сайн төрлийг олуулахын төлөө компанийн өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулж байгууллагуудыг хохиролгүй болгоё гэж шийдсэний дагуу Иргэний хуулийн 520, 531, 535 дугаар заалтыг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү Д.Ч миний бие 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 2011002005, регистрийн дугаар 2798182 , 6000 /зургаан мянган ширхэг энгийн хувьцаатай Б ХХК-ыг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн. Б ХХК-ийн дүрмийн Гурав. Компанийн үүрэгт 3.6 Компанийн тухай хуулийн 84.1.84.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Чийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. Дөрөв. Компанийн хариуцлага 4.1 Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэхь хэсэгт заасан хариуцлагаа хүлээнэ.4.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84.85 дугаар зүйлд заасан хариуицлагыг хулээнэ. 4.5. Компани нь Монгол Улсын хуульд заасан бусад хариуцлагийг хүлээнэ. Иргэний тухай хууль 515 дугаар зуйл . 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зүйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөн авсан Б ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөгийг хариуцан хүлээн авсан. 1-т Х банк ХХК-д 178.097.746.09 төгрөг /зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл/ Компанийн тухай хууль 9.5 Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө. эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс эд хөрөнгийн эрхээс тодоохой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн уйл ажиллагааны тухай хууль 20 дугаар зүйл, Зээлийн гэрээ, 20.19. Хуулиар хориглоогүй шаардлагатай бусад зүйл, Х банкны зээлийн гэрээний 7 дахь заалт. Хариуцлага 7.4 Барьцаа /Баталгаат ипотек/ Батлан даалт /Фудуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого хөрөнгөөр хангуулна.8 дахь заалт. Бусад зүйл. 8.1 Талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлана. 8.2 Энэ гэрээ нь дор дурьдсан тохиолдолд хүчин төгөлдөр болохоор Талууд харилцан тохиролцов. 8.9. Гэрээ нь талууд тэдгээрийн эрх залгамжлагчид зөвшөөрөгдсөн шилжүүлэн авагчдын хувьд заавал биелэгдэх шинжтэй хүчин төгөлдөр хэвээр байна. 1.1 Нэг талаас Х банк ХХК буюу түүнийг төлөөлж О аймаг, Б сум О баг хаягт орших О тооцооны төвийг төлөөлж эрхлэгч Э.Б / цаашид Банк гэх нөгөө талаас Б ХХК-ныг төлөөлж захирал албан тушаалтай Дийн Б нь / цаашид Зээлдэгч гэх / нар нь харилцан тохиролцож 2020 оны 04-р сарын 5-ны өдрийн ЗГ/202045185954 тоот зээлийн гэрээгээр 200,000,000/ Хоёр зуун сая /төгрөгийг зээлдсэн. Зээлийн гэрээнд 2020 оны 12 -р сарын 18-ны өдөр, 2021 оны 1-р сарын 15 ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 02 -р сарын 25-ны байдлаар 139,617,285,55 төгрөг. 1.2 Нэг талаас Х банк ХХК буюу түүнийг төлөөлж О аймаг, Б сум, О баг хаягт орших О тооцооны төвийг төлөөлж эрхлэгч Э.Б / цаашид Банк гэх Нөгөө талаас Б ХХК-ныг төлөөлж захирал албан тушаалтай Дийн Б нь / цаашид Зээлдэгч гэх / нар нь харилцан тохиролцож 2021 оны 02-р сарын 26-ны өдрийн ЗГ/20214607 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 тавин сая /төгрөгийг зээлдсэн. Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 02 -р сарын 16-ны байдлаар 38,480,460,54 төгрөг, Нийт зээл, зээлийн , хүүгийн үлдэгдлийн дүн: 178.097.746.09 төгрөг, 2-т Монгол татварын албанд 82.520.786.66 төгрөгийн өр. Иргэний тухай хууль 515 дугаар зуйл, 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гуйцэтгэнэ. 535 дугаар зуйл хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд Хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. МУ-ын Татварын ерөнхий хууль 14 дугээр зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох бусдад шилжих. 14.6 Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг түүнтэй холбоотой эрх, өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй. 2.1 Дотоодын бараа,үйлчилгээний суутгасан НӨАТ-ийн өр / 2021 оны 4 сараас 2022 оны 4 сар / 44,401,712,54 төгрөгийн өр, 2.2 Газрын татварын өр /2020,2021,2022 он/ 12.684.060 төгрөгийн өр, 2.3 Цалин , хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын өр / 2021 оны 4-р улирал /1,865,788,75 төгрөгийн өр/, /2022 оны 1,2 улирал / 828,135,82 төгрөгийн өр, 2.4 Аж ахуй нэгжийн орлогын албан татвар /2021-2 улирал 10,514,113,97 төгрөгийн өр. /2021-4 улирал 12.067.225,58 төгрөгийн өр, 2.5 Автын агаарын бохирдлын төлбөр 3.500+9.500=13.000 төгрөгийн өр, 2.6 Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 31.250+115.500=146.750 төгрөгийн өр, 2.7 Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, /2022 оны 1-р улирал 211.303.21 төгрөгийн өр 2-р улирал 211.303.21 төгрөг өр, Нийт өрийн дүн : 82.943.393.08 төгрөгД.Ч миний бие нь Компанийн эрх бүхий хууль ёсны албан тушаалтны хувьд зөвхөн компанийн нэрийн өмнөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг компанийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд компанитай холбоотой асуудлаар гүйцэтгэх хуулийн хариуцлага хүлээсэн. Компанийн эд хөрөнгөөр иргэн хоорондын өр зээлийг барагдуулах үүрэг хариуцлага хуулиар хүлээгээгүй болно. Н.Э нь компанийн үйл ажиллагаанд зориулж зээл олгож байсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан хэдий ч компанийн харилцах дансаар Н.Эгаас зээлийн мөнгө орж ирээгүй ба санхүүгийн баримт бичиг тайлан тэнцэлд хувь хүнээс авсан зээл, зээлийн хүү эргэн төлөгдөх зээл, зээлийн хүүгийн өглөг тусгагдаагүй, компанийн албан бичиг хэрэгт компанийг төлөөлж компанийн тамга тэмдгээр баталгаажсан захирлын гарын үсэгтэй Н.Этай байгуулсан зээлийн гэрээ бүртгэгдэж авагдаагүй байна. Н.Э нь иргэн Д.Бийн хувийн дансанд мөнгө шилжүүлж байсан дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн. Н.Э нь ахыг нас барсныг бусдаас сонсож над руу өөрөө залгаж шууд л өрийн талаар ярьсан. Төрсөн эгч бид 2-ыг ирж уулз гэсэн учраас хүн ёсны үүднээс ахыгаа бодож эгч бид 2 очиж уулзахад ахынхаа зээлсэн мөнгийг та нар төл гэж тулгасан. Бид та нарын иргэн хоорондын өр зээлийг сайн мэдэхгүй, компанийн өр зээлийн талаар Х банк, татварын алба, газрын албанд дуудагдаж, хамт ажиллаж байсан хүн нь биднийг ажил явдалтай байх хойгуур компаний ажлын багажуудыг хулгайлах бараа материалыг нь хулгайлж ачиж явсан зэрэг сэтгэл санааны хүнд байдалтай учраа ч олохгүй явж байна гэхэд компанид нь ямар тоног төхөөрөмж байна тэрнээс нь өг гэж шаардсан. Тэр үедээ одоогийн нэхэмжилж байгаа шиг их мөнгө нэхээгүй. Намайг компани дээр байж байхад Н.Э охин нөхөр 2-ынхоо хамт ирж компанид ямар тоног төхөөрөмж байна онгойлгож үзүүл одоо тооцоо нийлнэ гэж дарамталсан. Энэ бүгд банкны барьцаанд байгаа гэж хэлээд тантай зээлийн өр, хүүгийн тооцоо нийлж мэдэхгүй гээд явуулсан. Нэхэмжлэлтэй танилцахад 25 удаагийн үйлдлээр өндөр хүүтэй мөнгийг урьдах зээлээ төлж барагдуулаагүй төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн, үндсэн зээлээ төлж чадахгүй дарамттай байдалд байгааг мэдсээр байж зээлдэгчийн санхүүгийн боловсрол мууг далимдуулж зээлдүүсэн мөнгөнийхөө өндөр хүүг авахын тулд дахин дахин өндөр хүүтэй зээл олгоод өндөр хүү авч ашиг олох замаар мөнгө хүүлж буцааж авахдаа гүйлгээний утгыг нь зэсийн үнэ гэх мэтээр бичүүлэн авч хувь хүний орлогын албан татвараас зайлс хийсэн болон мөнгө хүүлэх гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн гэж харагдаж байна. Энэ хүү өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж байх Ковидын хөл хорионы онц байдлын үед хүнснээс бусад үйлдвэрлэл үйлчилгээ зогссон Орлого олох боломжгүй эдийн засгийн хүнд үе байсан. Төрөөс ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж татварыг тэглэх тог цахилгааныг үнэгүй болгох банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард хувь хүний зээлийн хүүг хойшлуулах бууруулах 3 хувиас дээш гаргахгүй байх олон арга хэмжээнүүдийг авч байсан үеийг өөрөө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан санхүүгийн мэдлэг боловсролтой хүний хувьд сайн мэдэж байгаа. Эдийн засгийн хүнд орчин үед байх боломжгүй хүүг өөрийн үзэмжээрээ тогтоож мөнгө хүүлж байсан нь харагдаж байна. Өндөр хүү авч ашиг олж байгаа хүний хувьд хүн чанар гаргаад ганц өдөр хүүгүй мөнгө хэрэглүүлэх нь хүний хүн чанарын асуудал байж болно тэхэд нэг өдөр мөнгө хэрэглүүлээд өдөрт нь буцааж авахдаа ч хүү тооцож авсан байх жишээтэй. Үхсэн хүн босож ирж үг хэлэх биш гэсэн хандлага гаргаж бүгд тэр хүний хүсэлтээр явж байгаад ийм байдалд орсон мэт хэлж байгаа нь харамсалтай. Зээлдүүдэгчийн хувьд зээдлэгчийн зээлээ төлж дуусгаагүй, зээлээ төлөхийг шаардахад төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан учир дахин зээл олгохгүй байх, шүүхэд нэхэмлэл гаргах зэрэг хууль ёсны арга хэмжээнүүдийг авах ёстой байсан болов уу гэж бодож байна. Хэдийгээр энэ асуудлыг зөвшөөрөхгүй ч гэрээний маргаантай асуудал ажиглагдаж байгааг шүүх анхаарна уу. Тус компани нь хувьцааны цэвэр ашиг ноогдолгүй, харилцах дансанд орлогогүй, хадгаламжгүй Компанийн тоног төхөөрөмж хэт хуучин ашиглалтын хугацаа дуусаж эвдэрсэн сэлбэг хэрэгсэл нь дотоодоос олддоггүй, хятад улсад захиалах боломжтой ч өндөр үнэтэй, төхөөрөмжийг засаж сэлбэн ашиглалтанд оруулах нарийн мэргэжлийн мэргэжилтэн ховор учраас үйл ажиллагаа эхлэх боломжгүй орлогогүй байна. Хуулийн дагуу компанийн нэрийн өмнөөс хууль ёсны үүрэг хариуцлага хүлээсэн учраас банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийг банкны заасан хугацаанд хийх үүрэг хариуцлагын дагуу Б ХХК-ыг төлөөлж бусдаас 1.5 хувийн хүүтэй болон хүүгүй зээл авч компанийн дансанд төвлөрүүлж зээл, зээлийн хүүг буцаан төлөх төлөлт өглөгийг үүсгэж банкны төлөлтийг зээлээр гүйцэтгэж байна. Иймд Н.Эгийн гаргасан иргэн хоорондын зээл, зээлийн хүү төлүүлэх нэхэмжлэл хууль ёсны үндэслэлгүй байх тул ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.3 заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00455 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.,282.4., 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан хариуцагч Д.Чоос 88 075 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 024 040 төгрөг, Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Чоос 598 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 966 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар давж заалдсан гомдолдоо:  

1. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний дагуу Д.Бөд бэлнээр 40.400.000 төгрөг дансаар 9.600.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг шилжүүлсэний дагуу үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг Д.Бийн өв залгамжлагч Д.Чоос нэхэмжилсэн. Анхан шатны шүүх 40.400.000 төгрөгийг Д.Бөд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тус 40.400.000 төгрөгийг Д.Бөд шилжүүлсэн нь нэгдүгээрт, гэрч Ж.Жаргалсайханы шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хоёрдугаарт 1 дүгээр хавтас хэргийн 22-28 талд авагдсан мессэж болон тус мессеж хадгалагдаж байгаа утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр, гуравдугаарт Н.Э болон Д.Б нарын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бичгээр байгуулсан зээлийн гэрээ, хариуцагч Д.Чийн нэхэмжлэгч Н.Эд 2021.05.05-ны өдөр өөрийн гар утас болох 99068498 дугаараас илгээсэн зурвас “өглөөний мэнд 03 дугаар сарын 25-нд 7.000.000, 03 дугаар сарын 19-ний өдөр 3.000.000, 04 сарын 19-ний өдөр 18.000.000 төгрөг юм байна эгээ, нөгөө хоёр том нь болохоор тэгээд хэвээрээ ккк” гэсэн нотлох баримтуудаар, шүүх хуралдаанд хариуцагч Д.Чийн “...99068498 бол миний rap утасны дугаар...” гэх тайлбар зэргээр тус тус Н.Э нь 40.400.000 төгрөгийг Д.Бөд шилжүүлсэн тогтоогдсоор байтал анхан шатны шүүх 40.400.000 төгрөг Д.Бөд шилжүүлсэн нь баримтаар тоггоогдсонгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.Э Д.Бөд 40.400.000 төгрөг шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, цахим баримт, үзлэгээр тогтоогдож байна. Анхан шатны шүүх гэрч Ж.Жаргалсайхан нь нэхэмжлэгчийн төрсөн охин тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн дүгнэлт хууль зүйн ундэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хулээлгэнэ, мөн 43.7 дахь хэсэгт Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсээр байтал хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгийг төрсөн охин нь гэх үндэслэлээр үнэлэхгүй байгаа шүүхийн дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Иймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэрт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг Д.Бийн өв залгамжлагч Д.Чоос гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

О АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 142ШШ2023/00411 ДУГААР ШИЙДВЭРИЙН ЗАРИМ ХЭСГИЙГ ЭС ЗӨВШӨӨРЧ НЭХЭМЖЛЭГЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ, НЭХЭМЖЛЭГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРААС ГАРГАСАН Өвлөгч Д.Чид холбогдох Н.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142ШШ2023/00411 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдолтой танилцаад, гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хуульд заасан үндэслэлээр гаргаж байна. НЭГ: Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний дагуу Д.Бөд бэлнээр 40.400.000 төгрөг, дансаар 9.600.000 төгрөг нийт 50 сая төгрөг шилжүүлсэний дагуу үндсэн зээл 50 сая төгрөг зээлийн хүү 15 сая төгрөг нийт 65 сая төгрөгийг Д.Бийн өв залгамжлагч Д.Чоос нэхэмжилсэн. О АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 142ШШ2023/00411 ДУГААР ШИЙДВЭРТ 2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ҮНДСЭН ЗЭЭЛ 50.000.000 ТӨГРӨГ.НИЙТ 65.000.000 ТӨГРӨГ ЗЭЭЛИЙН ХҮҮ 15.000.000 ТӨГРӨГ НИЙТ 65.000.000 ТӨГРӨГИЙГ Д.БИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ Д.ЧООС ГАРГУУЛАХААР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГНӨ ҮҮ ГЭСЭН ГЭЖЭЭ. 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН 50.000.000 ТӨГРӨГНӨӨС ШИЛЖҮҮЛСЭН БОЛОХ НЬ ТОГТООГДОЖ БАЙГАА 9.600.000 ТӨГРӨГТ ИХ-ЫН 282 ДУГААР ЗҮЙЛИЙН 282.2-Д ЗААСНЫГ БАРИМТЛАН ХҮҮГ БАГАСГАЖ 3% ТООЦОЖ / 9.600.000ХЗ%=288.000 ТӨГРӨГ ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН 2 САРЫН ХҮҮ 576.000 ТӨГРӨГИЙН ХҮҮ, НИЙТ 10.176.000 ТӨГРӨГИЙГ ХАРИУЦАГЧ Д.ЧООС ГАРГУУЛЖ Н.ЭД ОЛГОЖ ШИЙДВЭРИЙН 12-Р ХУУДАС 36-39 МӨР/ ШИЙДВЭРЛЭСЭН хэсэгт гомдол ГАРГААГҮЙ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА. 1. ИХ-ийн 520,531,535 дугаар зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү Д.Ч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 2011002005, регистрийн дугаар 2798182, 6000 /зургаан мянган ширхэг энгийн хувьцаатай “ Б “ ХХК-ийг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийлгэсэн. “Б “ ХХК- ийн дүрмийн ГУРАВ. КОМПАНИЙН ҮҮРЭГ. 3.6 Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Д ОВОГТОЙ Ч-ыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно. ДӨРӨВ. КОМПАНИЙН ХАРИУЦЛАГА.4.1 Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээнэ. 4.4 компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84,85 дугаар зүйлд заасан хариуцлага хуүээнэ. 4.5. Компани нь Монгол Улсын хуульд заасан бусад хариуцлагыг хулээнэ. Иргэний тухай хууль 515 дугаар зүйл , 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зүйл. Хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөгч Д.Ч нь 205.487.301 сая төгрөгийн эд хөрөнгө нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий зургаан мянган ширхэг энгийн хувьцаа буюу 6 сая төгрөгийн хувьцаа өвлөж авсан.бөгөөд /1хх122х/” Б “ ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөг төлөх өвлүүлэгчийн үүргийг хүлээж үүргээ биелүүлж байгаа учир зохих хуулийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлдүүлэгч Н.Э зээлдэгч Д.Б нарын хооронд 2019 оноос 2022 оны хооронд 29 удаагийн зээлийн харилцаа үүсэж 204.870.000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн /нотлох баримт, / 3 хх 125-130 х/ Зээлдэгч Д.Бөөс зээлдүүлэгч Н.Энхуяад 49 удаагийн зээл төлөлтийн харилцаа үүсэж 258.472.500 төгрөг төлсөн /3 хх 32-66 х / нийт 34 хуудас нотлох баримтыг шүүхэд гарган өгч хуралдаанд судлан шинжлүүлж хэлэлцүүлсэн. ИХ-ийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэхь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол, Талийгаач Д.Б нь авсан зээлээ хүүгийн хамт Н.Эгийн дансанд 258.472.500 төгрөгийг шилжүүлэн төлж үүргээ хангалттай биелүүлж, гэрээгээр тохиролцсноос илүүгээр зээл төлсөн тул нэхэмжилсэн мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Н.Э Д.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн. Энэхүү зээлийн харилцаа өвлөгч Д.Чид хэрхэн хамааралтай болохыг шүүх дүгнээгүй. Н.Э Д.Ч 2-ын хооронд зээлийн харилцаа үүссэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй. Харин энэхүү Н.Э Д.Б нарын хооронд үүссэн зээлийн харилцаа нь Д.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой. Учир нь: Н.Эгаас нотлох баримтаар гаргаж өгсөн “ Э Үйлдвэр“ ТӨҮГ “Б ” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд хийгдсэн ЭҮХХК/202012376/ дугаартай тендерийн Багц 1" гэрээний дугаар 5/321-20” ЭҮХХК/202012376/ дугаартай тендерийн” Багц 3 ” гэрээний дугаар 5/321-20” 1-хх 15-21х/ зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ирээдүйд олох орлогоо тодорхойлж ГҮЙЦЭТГЭСЭН ажлын хөлсөөрөө ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ГЭЖ гэрээнүүдээ үзүүлж авсан нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэсэн. Н.ЭГИЙН ТАЙЛБАРТ: Д.Б нь “Б ” ХХК-ийн захирлаар ажилладаг байсан ба бизнесийн хэрэгцээ шаардлага гарсан, тодруулбал: төмөр материалаар төмөр эдлэл үйлдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагад захиалгын дагуу ажил гүйцэтгэдэг тухай хэлж байсан. Талийгаач Д.Бийн мэргэжлийн дагуу эрхэлж байсан төмөр хийцийн бизнесийн үйл ажиллагаа нь түүний биечлэн оролцоогүйгээр гүйцэтгэх боломжгүй болсон. Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой төмөр материалаар төмөр эдлэл үйлдвэрлэх бизнесийн үйл ажиллагаа ИХ-ын 240 дүгээр зүйлийн 240.1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.Б нас барснаар дуусгавар болох тул нэхэмжпэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. ХОЁР: Анхан шатны шүүх 40.400.000 төгрөгийг Д. Бөд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ. 40.400.000 ТӨГРӨГИЙГ Д.БӨД ШИЛЖҮҮЛСЭН НЬ: Гэрч Жаргалсайхан шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд: ХАРИУЦАГЧИЙН ТАЙЛБАР: Шүүх гэрчийн мэдүүлгийг зөв үнэлсэн талаар. ИХ-ИЙН 43 дугаар зүйлийн 43.2 “ Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна”, 2. ИХ-ИЙН 37 дугаар зүйлийн 37.2 “ Хэргийн нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. 3.ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 заалт“ Шүүх оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 4.ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 заалт“ Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 5.ИХШХШТХ-ИЙН 40 дүгээр зүйлийн 40.3 заалт “ Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн хуулиудыг баримтлан Эцэг эх төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч бусад нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой хүмүүсийн сонирхлыг хувийн ашиг сонирхолд багтаан ойлгодог олон улсын болон дотоодын тогтсон ойлголт жишиг байдаг бөгөөд энэхүү ойлголтыг практикт түгээмэл хэрэглэж байгааг анхааралдаа авч 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн МУ-ын дээд шүүхийн зөвлөмж / ИХШХШийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг 8.3-т “Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэгэн хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзвэл тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субьектив тусгах боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай” гэсэн зөвлөмжинд тулгуурлан ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4 заалт”. Шүүх оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” хуулийг хэрэгжүүлж гэрч Ж.Жаргалсайхан нь нэхэмжлэгчийн төрсөн охин тул тэрээр үйл баримтыг субьектив тусгах боломжтой тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж шүүх нотлох баримтыг өөрийн итгэлээр үнэлнэ гэх эрхийн хүрээнд үнэлсэн учраас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н.Э өөрийн Х банкны данснаас 40.000 000 төгрөг бэлнээр авсан нь Д.Бөд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. 40.400.000 төгрөгийг Д.Бөд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. ГУРАВ: Н. Энхтуяа болон Д.Б нарын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээг хариуцагч Д.Чийн нэхэмжпэгч Н.Эд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гар утас болох 99068498 дугаараас илгээсэн зурвас ”Өглөөний мэнд 3 сарын 25-нд 7.000.000 , 3 сарын 19 нд 3.000.000 ,4 сарын 9-нд 18.000.000 юу байна эгээ нөгөө 2 том нь болохоор тэгээд хэвээрээ кккк гэсэн нотлох баримтын тухайд: ХАРИУЦАГЧИЙН ӨМГӨӨЛӨЧИЙН ТАЙЛБАР. ИХ-ийн 48 дугаар зүйлийн 48.1 “ Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2 оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж түүнд уг ажиллагааг оролцогчдоор гарын үсэг зуруулна “ дагуу үзлэг хийсэн 99068498 дугаараас илгээсэн зурвас ”Өглөөний мэнд 3 сарын 25-нд 7.000.000, 3 сарын 19 нд 3.000.000 ,4 сарын 9-нд 18.000.000 юу байна эгээ нөгөө 2 том нь болохоор тэгээд хэвээрээ кккк гэсэн үзлэг хийсэн мессежээс харахад ямарч нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, ойлгомжгүй 50 сая, 40.000.000 төгрөгтэй холбогдолтой үг өгүүлбэр ч байхгүй байхад 2 том нь болохоор тэгээд хэвээрээ кккк гэсэн хэсэгт нэхэмжпэгч 50 саяын зээлийн гэрээг хэлж байгаа гэж таамаглаж ач холбогдол өгч байгаа нь ИХ-ийн 48 дугаар зүйлийн 48.1 хуультай нийцэхгүй байна. ИХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.2 “Үзлэг туршилт хийх таньж олуулах нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ”. ҮЗЛЭГ ХИЙХ ЯВЦАД ХУРАЛ ДАРГАЛАГЧААС: Энэ мессежүүдэд маргах мэтгэлцэх зүйл байна уу / Үзлэгийн тэмдэглэл 2-р хуудас 9-р мөр/ гэхэд нэхэмжлэгч тал Өглөөний мэнд 3 сарын 25-нд 7 000.000, 3 сарын 19 нд 3.000.000 ,4 сарын 9-нд 18.000.000 юу байна эгээ нөгөө 2 том нь болохоор тэгээд хэвээрээ кккк гэсэн нь 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой талаар мэтгэлцээгүй болно. ХУРАЛ ДАРГАЛАГЧААС: Хариуцагчийн өмгөөлөгчид үзлэгтэй холбоотой асууж тодруулах зуйл байна уу гэхэд: ХАРИУЦАГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Утсанд байгаа мессеж бол Д.Бийн мессежийг л голлож байна. Зээл хүссэн мессеж байгаа боловч бичгээр гэрээ хийгээд тэдэн төгрөг, тэдэн хувийн хүүтэй тэдийг авлаа тэд дутуу гэсэн зүйл харагдахгүй байна. 14.000.000 төгрөгийн 6 хувийн хүүтэй гэрээ байдаг тэр л зээл дууссан энэ мессежинд тодорхой бичээтэй байна. Бусад зээлүүдийн талаар тодорхой зүйл байхгүй байна гэв. Энэ үед ч нэхэмжпэгч тал мэтгэлцээгүй болно./ Үзлэгийн тэмдэглэл 2-р хуудас 18-25-р мөр/, “Шүүх энэхүү Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 заалттай нийцэж байна. ИЙМД О АЙМГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН 142ШШ2023/00411 ДУГААР ШИЙДВЭРТ 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ҮНДСЭН ЗЭЭЛ 50.000.000 ТӨГРӨГ, ЗЭЭЛИЙН ХҮҮ 15.000.000 ТӨГРӨГ НИЙТ 65.000.000 ТӨГРӨГИЙГ Д.БИЙН ӨВ ЗАПГАМЖЛАГЧ Д.ЧООС ГАРГУУЛАХААР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ГАРГАСАН НЭХЭМЖЛЭГЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ, НЭХЭМЖЛЭГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ГОМДЛЫГ ХАНГАХГҮЙ ОРХИЖ нэхэмжлэлийн ШААРДЛАГЫГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭЖ ӨГНӨ ҮҮ ГЭЖЭЭ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч давж заалдах гомдолдоо:

142/ШШ2023/00411 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1,2 дугаар заалт, Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй шийдвэр гаргасан дор дурьдсан үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй байна. Өвлөгч Д.Ч нь ИХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хуулийн этгээд болох “Б “ компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Д.Бийн “Б ” ХХК-ийг ИХ-ийн 520, 528.1, 531, 535 дугаар зүйлд заасныг үндэслэн өвлөн авснаар ИХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсноор эрх зүйн харилцаанд орсон. 1.Иргэн Н.Э, Д.Б нарын хоорондын зээлийн тухайд нэхэмжлэгч Н.Э нь Д.Бийн өвлөгч Д.Чид холбогдуулан 167.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4. / хуудас 11/ 1-т Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд: Нэхэмжлэгч Н.Э 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Бийн эзэмшлийн Х банкны 5090162946 тоот дансанд 7.000.000 төгрөг, мөн өдөр дээрх дансанд 35.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн Д.Бийн дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн нь Н.Эгийн Х банкны дэлгэрэнгүй хуулга /1хх 34,35/ зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэжээ. Н.Эгаас Д.Бөд шилжүүлсэн 204.870.000 төгрөгийн зээлийн дүнг Н.Э болон Д.Б, Б.Бүжинлхам, Д.Ч, Халиун нарын зохих дансны хуулгуудыг хооронд нь тулгаж нотлох баримтын товчоо гаргаж /3 хавтас 125-130 хуудас/ нотлох баримтуудыг үндэслэсэн учраас 47.000.000 төгрөгийн зээлийн мөнгөн дүнтэй маргаагүй. 2-т дээрх 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болон 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд төлсөн 47.000.000 төгрөгийн зээлээс Д.Бийн 2019 оны 07 дугаар сарын 02-нд төлсөн 3.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-нд төлсөн 6.707.000 төгрөг 47.000.000 төгрөгийн зээлнээс Д.Бийн 2019 оны 07 дугаар сарын 02-нд төлсөн 3.000.000 төгрөг, 2019.07.03 -нд төлсөн 6.707.000 төгрөг нийт 9.707.000 хасна гэж зөвшөөрсөн, энэ нь хариуцагчийг тайлбартай тохирч байна гэжээ. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 заалт, 38 дугаар зүйлийн 38.1 заалтын дагуу хариуцагч нь шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай хуульд заасан арга хэрэгслээр олж авсан шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зээлдүүлэгч Н.Э зээлдэгч Д.Б нарын хооронд 2019 оноос 2022 оны хооронд 29 удаагийн зээлийн харилцаа үүсэж 204.870.000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн нотлох баримт, /3 хавтас 125-130 х/ Зээлдэгч Д.Бөөс зээлдүүлэгч Н.Энхуяад 49 удаагийн зээл төлөлтийн харилцаа үүсэж 258.472.500 төгрөг төлсөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Зээлдэгч Д.Б нь зээлдүүлэгч Н.Эд 258.472.500 төгрөгийг төлсөн товчоо ./ 3 хх. 117-124 х/, Зээл төлсөн дансны хуулга нотлох баримт / 3 хх 32-66 х нийт 34 х / эдгээр нотлох баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч нар нэг бүрчлэн танилцаж хуралдаанд нотлох баримтыг судлан шинжилсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү нотлох баримт болон зээл төлсөн дүнтэй маргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч “...Н.Эгийн дансанд 258.472.500 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч гэж тайлбараа нотлох баримтаар нотлоогүй гэж ойлгогдохоор дүгнэжээ. Д.Бөөс төлсөн төлбөрийн баримтыг нотлох баримтаар шүүхэд өгч, шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн ч ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлсэнгүй. Шүүх зээл олгосон талаар л үндэслэх хэсэгт тусгасан болохоос биш зээл төлсөн нотлох баримтыг шүүхэд гарган өгч шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжлүүлсэн энэ баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 4-т Хариуцагчийн төлсөн гэж байгаа 9.707.000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул зээлээс хасч тооцох үндэстэй, харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацааны буюу 2019 оны 05 дугаар сарын 08-наас хойш авсан зээл, хүүд хэдэн төгрөг төлсөн болохоо хариуцагч ялгаж салгаагүй болно гэжээ. Өвлөгч Д.Ч нь 2019 оны 5 сараас хойш талийгаач Д.Бийн Н.Эгаас авсан 204.870.000 төгрөгийн зээлийг, зээлдүүлэгч Н.Э, Д.Б, Д.Ч, Б.Бүжинлхам, Ж.Х нарын дансны хуулгаар Д.Бийн Н.Эд 258.472.500 төгрөгийн зээл төлснийг Н.Э, Д.Б, Д.Ч, Б.Бүжинлхам, Ц.Дарханхүү, Энхтуул, О.Батцэрэн нарын дансны хуулгыг хуульд заасан арга хэрэгслээр олж авч дансны хуулгыг нягтлан шалгаж ялгаж товчоолсон /3 хх 32-66 х нийт 34 хуудас, зээлийн хүүг хариуцагч үндсэн зээлдэгч биш учраас өөрийн оролцоогүй мэдэхгүй, мэдэх боломжгүй хувь хүмүүсийн хоорондын зээлийн хүүгийн харилцааны зүйлийг нас барсан хүний өмнөөс тааж ялгах боломжгүй Нэхэмжлэгч зээл, зээлийн хүүгийн талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад хариуцагчийг ялгаж салгаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад шүүгч хэргийн материал, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт, нотлох баримтанд тулгуурласан тооцоонуудыг бүрэн дүүрэн судлаагүй, хуралдаанд судлан шинжлүүлсэн төлбөр төлсөн тухай нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай хэрхэн дүйцэж байгааг харьцуулан дүгнэж үнэлээгүй хирнээ ийм үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг шүүгч нэг талыг барьж нэхэмжлэгч талд давуу байдал олгож хэтэрхий их үйлчилж, талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг үнэлэхэд шүүхийн баримталдаг үндсэн зарчмуудыг алдагдуулсан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн алдаа хийсэн гэж үзэж байна. 6-д Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 /хуудас 12/ Зээлдэгч Д.Б нас барсан, түүний өвийг төрсөн дүү Д.Ч хүлээн авсан болох нь нас барсны 610100068 тоот гэрчилгээ, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0060 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Д.Чийг Д.Бийн үүргийг хүлээх үндэстэй гэж үзэж 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Д.Бийн дансанд шилжүүлсэн 7.000.000 төгрөг мөн өдөр шилжүүлсэн 35.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, зээлийн гэрээ нөхөж байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40.000.000 төгрөгийн гэрээ / нийт 47.000.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9.907.000. төгрөгийг хасч, үлдэх 37.093.000 төгрөгнөөс ИХ-ын 282 дугаар зүйлийн 282.2 заасныг баримтлан хүүг багасгаж 3% тооцож гэрээгээр тохирсон 24 сарын хүү /37.093.000хЗ%=1.112.790. 1 сарын хүү 24сар =26.706.960? нийт 63.799..9601 төгрөг, 2020 .10.25-ны өдрийн 5.000.000 төгрөг,2021.02.05-ны өдрийн 50.000.000 төгрөгөөс шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа 9.600.000хЗ%=288.600төгрөг гэрээгээр тохирсон 2 сарын хүү 576.000 төгрөг нийт 10.176.000 төгрөг, 2021.11.25-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2022.01.14-ний өдрийн 3.100.000 төгрөг нийт 88.075.960 төгрөгийг хариуцагч Д.Чоос гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож нэхэмжпэлийн шаардлагаас 79.024.040 төгрөг мөн ”Б ” ХХК Н.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх тул “Б ” компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг өмнөх зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг зээлж, зээлдүүлснээр нөхөж байгуулсан талаар талууд тайлбарласан, гэрээ байгуулагдсан боловч 40.000.000 төгрөгийг бодитоор өгөөгүй мөртлөө хүү тооцон нэхэмжилсэн байхад шүүх энэ нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүй, 37.093.000 төгрөгөнд хүү тооцож нийт 63.799.9601 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, өвлөгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг зөрчиж байна. Тэгээд ч нэхэмжлэгч, хариуцагч /өвлөгч/ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.Д.Бийн хувийн шинжтэй зээлийн гэрээний үүрэг түүнийг нас барснаар дуусгавар болсон, тэрээр амьд сэрүүн байхдаа авсан зээлээ төлж, үүргээ хангалттай биелүүлж дуусгасан байна. Энэ нөхцөл байдлыг хариуцагч /өвлөгч/ тал хангалттай нотолсон байхад шүүх үүнийг анхаарч дүгнэсэнгүй, нэхэмжлэгч талд хэтэрхий үйлчилсэн шинжтэй шийдвэр гаргасан. “Б ” ХХК Н.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байх тул “Б ” компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн хирнээ 205.487.301 сая төгрөгийн эд хөрөнгө, нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий зургаан мянган ширхэг энгийн хувьцаа буюу 6 сая төгрөгийн хувьцаа нийт 211.487.301 төгрөгийн эд хөрөнгө өвлөн авч ”Б “ ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөг төлөх буюу өвлөж авсан эд хөрөнгөнөөсөө 49.553.538.17 төгрөгөөр давсан өр төлбөр төлөх өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хүлээсэн талаар дүгнээгүйгээр барахгүй нэмж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь өвлөгчийн эрх ашгийг илт хохироосон. ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч төрсөн хүүхдүүд нь “Б “ ХХК-ийг их хэмжээний өртэй учир өвлөхөөс ИХ-ийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу 3 сарын дотор татгалзсан тухайгаа нотариатод мэдэгдэж татгалзсан. ИХ-ийн 520, 531, 535 дугаар зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү Д.Ч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 2011002005, регистрийн дугаар 2798182 бүхий, 6000 /зургаан мянган ширхэг энгийн хувьцаатай “Б “ ХХК-ийг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн. 101.752.280 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, 62.748.370 төгрөгийн үнэ бүхий машин тоног төхөөрөмж, 37.321.410 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 3.665.241 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хогшил нийт 205.487.301 төгрөг бүхий эд хөрөнгө 6.000.000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа нийт 211.487.301 төгрөгийн өв хүлээн авсан. /1 хх-122, 189/ Нэхэмжлэгч тал өвийн үнийн дүнтэй маргаагүй болно. г.Шийдвэрт хариуцагчийг /өвлөгч/ үүрэг хүлээх холбогдох хуулийн заалтгүйгээр үүрэг хүлээх үндэстэй гэж талийгаач Д.Бөөс төлсөн 258.472.500 төгрөгөнд хариуцагчаас /өвлөгч/ нэхэмжилсэн 167.000.000 төгрөгийн зээл багтаагүй гэдгээ ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 заалт, 38 дугаар зүйлийн 38.1 заалтын дагуу нотлох баримтаар нотлоогүй мөн зээлдүүлсэн 204.870.000 төгрөгийг /258.472.500 болгон авсан/ үүн дээр +167.100.000 төгрөг нэмж нэхэмжилсэн/ нийт дүнгээрээ 425.572.500 төгрөг болгон авах үндэслэлээ нотлоогүй байхад нэхэмжилсэн 167.100.000 төгрөгөөс 88.075.960 төгрөг өвлөгчөөс гаргуулхаар шийдвэрлэж байгаа нь ИХ-ийн 515 дугаар зуйлийн 515.2 Өвлөгч өвлөн аесан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж өвлөгчийн эрх ашгийг илт ХОХИРООЖ байгаа явдал нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дугаар заалт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна “гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. Эдгээр зээлүүдийн үндсэн зээл болон зээлийн хүүнд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний хооронд нийт 258.472.500 төгрөгийг төлсөн бөгөөд ихэнх гэрээг бичгээр байгуулаагүй хирнээ 5-6 хувийн зээлийн хүү тооцон авч байсан тул ИХ-ийн 282 дугаар зүйлийн 282.4 дэхь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй ч зээлийн хүү тооцон авсан, амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу хүүнд төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцох, зээлийн гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд гэрээгээр тохиролцсон хугацаанд хүү тооцвол илүү төлсөн 54.002.500 төгрөгөөс ч илүү төлсөн төлбөр үлдэх тооцоо гарсан. Тооцоо хийж үзэхэд зээлдэгч Д.Б нь зээлж авснаасаа илүү зээлийн төлбөр, зээлийн хүү төлсөн учраас гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч бодитой дүгнэлт хийгээгүй. ИХ-ийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэхь хэсэгт “ үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт “ үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн ...нас барсан... бол үүрэг дуусгавар болно” гэж тус тус заасан бөгөөд талийгаач Д.Б нь авсан зээлээ хүүгийн хамт хангалттай төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэж Н.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТ хуулийн 115 дугаар зүйл 115.2.3 дахь заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариуцагч/ өвлөгч/ маргасныг шүүх огт дүгнэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж чадаагүй, өвлөгчид хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. 2. ӨВ ЗАЛГАМЖЛАЛ БУЮУ Б ХХК-НЫ ТУХАЙД Дийн Б нь 2005 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн “Б “ ХХК-ийг үүсгэн байгуулжзахирлаар нь 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүртэл буюу нас барах хүртлээ ажилласан. ИХ-ийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч төрсөн хүүхдүүд нь “Б “ ХХК-ийг их хэмжээний өртэй учир өвлөхөөс ИХ-ын 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу 3 сарын дотор татгалзсан тухайгаа наториотод мэдэгдэж татгалзсан. ИХ-ийн 520,531,535 дугаар зүйлийг үндэслэн өвлүүлэгчийн төрсөн дүү Д.Ч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн дугаар 2011002005, регистрийн дугаар 2798182 , 6000 /зургаан мянган ширхэг энгийн хувьцаатай “ Б “ ХХК-ийг 0060 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийлгэсэн. / 1хх 117х/. “Б “ ХХК- ийн дүрмийн ГУРАВ. КОМПАНИЙН ҮҮРЭГ. 3.6 Компанийн тухай хуулийн 84.1.84.2 дахь хэсэгт заасны дагуу Д ОВОГТОЙ Ч-ыг компанийн эрх бухий албан тушаалтанд тооцно.. /1хх. 117х/. ДӨРӨВ. КОМПАНИИН ХАРИУЦЛАГА.4.1 Компани нь Компанийн тухай хуулийн 9.1 дэхь хзсэгт заасан хариуилага хулээнэ.4.4 Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84.85 дугаао зуйлд заасан хаоиуилагыг хулээнэ. 4.5. Компани НЬ Монгол Улсын хуульд заасан бусад хаоиуилагыг хулээнэ. /1xx.119х/. Иргэний хууль 515 дугаар зүйл. 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гуйцэтгэнэ. 535 дугаар зүйл. Хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төсвийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөгч Д.Ч нь 205.487.301 сая төгрөгийн эд хөрөнгө / 1хх 189х/ нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий зургаан мянган ширхэг энгийн хувьцаа буюу 6 сая төгрөгийн хувьцаа өвлөж авсан.бөгөөд /1 хх122х/” Б “ ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөг төлөх өвлүүлэгчийн үүргийг хүлээсэн. Үүнд: Х БАНК-д 178.097.746.09 төгрөг /зээл.зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл/ 1хх123-139х/ зээлийн гэрээ. Компанийн тухай. Хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүx эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хууль 20 дугаар зуйл. Зээлийн гэрээ. 20.19. Xуулиар хориглоогүй шаардлагатай бусад зуйл. Х банкны зээлийн гэрээний 7 дахь заалт. Хариуцлага. 7.4 Барьцаа /Баталгаат ипотек/ Батлан даалт /Фидуцийн гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад орлого хөрөнгөөр хангуулна. 8 дахь заалт. Бусад зүйл. Талууд энэ гэрээний зүйл заалтуудыг нэн тэргүүнд баримтлана. Энэ гэрээ нь дор дурьдсан тохиолдолд хүчин төгөлдөр болохоор Талууд харилцан тохиролцов. 8.9. Гэрээ нь талууд, тэдгээрийн эрх залгамжлагчид, зөвшөөрөгдсөн шилжүүлэн авагчдын хувьд заавал биелэгдэх шинжтэй хүчин төгөлдөр хэвээр байна. МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНД: 82.943.393.08 төгрөгийн өр, /1хх 143-188х/ өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. 535 дугаар зүйл. Хууль ёсны өвлөгч. 535.1 Өв хүлээн авсан өвлөгч. Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. Татварын ерөнхий хууль 14 дүгээр зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих. 14.6 Нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбоотой үүрэг, эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй. Өнөөдрийн байдлаар Б ХХК нь Нийт өр 13.849.044,04 төгрөг + 64.745.493,08=78.594.537.12 төгрөг байна. Дүгнэлт: Иргэний хуулийн 515 дугаар зүйл. 515.2-т зааснаар Х БАНК-д 178.097.746,09 төгрөгнөөс /зээл,зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл/ 164.248.702,05 төгрөг/зээл.зээлийн хүүг төлж 13.849,044,04 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Уг зээл зээлийн хүү, бусдаас банкны зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхөөр авсан зээл, з&элийн хүүг төлөхийн тулд 2022 оны 11-р сарын 11-ны өдөр О аймаг Б сум Зэст баг 1-13 байр 3 тоот, нөхөр болон өөрийн хамтран эзэмшиж байсан байрыг худалдан борлуулж Х банкин дахь зээл,зээлийн хүүг төлсөн боловч бүрэн барагдуулж чадаагүй байна./ 3 хх Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 71-73 х, Худалдах худалдан авах гэрээ / Үл хөдлөх эд хөрөнгө/ 74,75 х, МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНД 82.943.393,08 төгрөгийн өр/ үүнээс 13.796.093,08 төгрөг төлж одоогийн байдлаар 64.745.493,08 төгрөгийн татварын өр үлдэгдэлтэй байна. / 3 хх Татвар төлсөн баримт 81-112 хуудас/ 1. Өвлөгч Д.Ч нь ИХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хуулийн этгээд болох “Б ” компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач Бийн “Б “ ХХК-ийг ИХ-ийн 520, 528.1, 531, 535 дугаар зүйлд заасныг үндэслэн өвлөн авснаар ИХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсноор эрх зүйн харилцаанд орсон. Талийгаач Д.Бийн авсан зээл нь түүний захирлаар ажиллаж байсан “Б ” ХХК-д хамааралгүй болохыг шүүх тогтоосон бөгөөд эдгээр зээлүүд түүний хэрэгцээнд зарцуулагдаж байсан, хариуцагчаар/ өвлөгч/ татагдсан Д.Ч нь талийгаачийн хувийн эд хөрөнгийг өвлөөгүй, зөвхөн хуулийн этгээд болох компанийг өвлөн авсан учраас бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтүүнд хамаагүй, тэрээр зээлийн гэрээний үүргийг Д.Бийн өмнөөс хүлээж биелүүлэх ёсгүй юм. Шүүх хариуцагчийн /өвлөгч/ маргаж байгаа үндэслэлийг огт үнэлж дүгнээгүй, өвлөгчид хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль хэпэглээний алдаа болсон, үүнээс шалтгаалан эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож шийдвэрлээгүй нь хариуцагчийн /өвлөгчийн/ эрх ашгийг ноцтой зөрчиж хохироож байна. Хариуцагч /өвлөгч/ нэхэмжпэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүүг үгүйсгэж нэхэмжлэгч талын олгосон зээл, зээлийн хүүгийн дүнг гаргаж нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү бүрэн төлөгдсөн талаарх нотлох баримтыг гарган өгч шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжлүүлсэн. Нэхэмжлэгч тал төлбөр төлсөн, төлбөрийн дүнтэй маргаагүй боловч шүүгч энэ баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэж 37.093.000 төгрөг, 9.600.000 төгрөгөнд хүү бодон тооцож бусад зээлүүдийг нэмж 88.075.960 төгрөг хариуцагчаас /өвлөгч/ гаргуулхаар шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг аль нэг талын байр сууринаас биш маргааныг таслах хөндлөнгийн байр сууринаас судлаж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх хуулийн зарчим зөрчигдсөн алдаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэхь хэсэгт “ үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол , Талийгаач Д.Б нь авсан зээлээ хүүгийн хамт Н.Эгийн дансанд 258,472,500 төгрөгийг шилжүүлэн төлж / үүргээ хангалттай биелүүлж, гэрээгээр тохиролцсноос илүүгээр зээл төлөгдсөн. 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт “ үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн ...нас барсан... бол үүрэг дуусгавар болно”. Өвлөгч Д.Ч 205.487.301 сая төгрөгийн эд хөрөнгө , нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий зургаан мянган ширхэг энгийн хувьцаа буюу 6 сая төгрөгийн хувьцаа өвлөж авсан.бөгөөд ”Б “ ХХК-ийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839.17 төгрөгтөлөх өвлүүлэгчийн үүргийг хүлээсэн. Одоогоор энэхүү үүргээ ИХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шудрагаар биелүүлэх гэж заасны дагуу татвар, нийгмийн даатгал, банкны өрийг төлөх үүргийг биелүүлж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заалтыг үндэслэн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1,2 дугаар заалт буюу зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ИХШХШТХ-ийн 165 дугаар зүйлийн 165.1 заалтыг үндэслэн Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие биечлэн оролцох хүсэлтэй тул Улаанбаатар хотоос хүрэлцэн очиж хуралд оролцох боломжит хугацааг тооцон давж заалдах хурлын товыг мэдэгдэнэ үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Ж.С нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Н.Эгийн нэхэмжлэлтэй Д.Чид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргасантай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. 7.362.500 тогпөгиии xw авснаа нэхэмжлэлдээ дупьдсан гэх тухаид Н.Э, Д.Б нар нь 2019.05.08-ны өдөр болон 2019.07.02-ны өдрийн хооронд зээлж 47.000.000 төгрөгийн хүүд нь 2.707.000 төгрөгийг, үлдсэн 7.000.000 төгрөгийг нь үндсэн төлбөрөөс хасч, зээлийн төлбөр мь нийтдээ 40,000,000 төгрөг үлдсэнийг баталгаажуулж 2019.07.02-ны өдөр бид зээлийн гэрээ байгуулж уг 40.000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, cap бүрийн 5 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч талаас нийт үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 48.000.000 төгрөг нийт 88.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн үндэслэх болсон зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтуудаа нотлох баримтын шаардлага хангасан хувиар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Н.Э болон хариуцагч Д.Б нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Зээлийн гэрээг байгуулж, зохигчид гарын үсгээ зурсан бөгөөд гэрээнд зурагдсан гарын үсэг зохигчдынх биш талаар талууд маргаагүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. Мөн 199.3 дахь хэсэгт зааснаар Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэсэн байх бөгөөд Д.Б нъ 40.000.000 төгрөг төлөх үүргийг өөрөө хүлээн зөвшөөрч Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Хоёр. Шүүx зээл олгосон талаар л үндэслэх хэсэгт тусгасан болохоос биш зээл төлсөн нотлох баримтыг шүүхэд гарган өгч шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжлүүлсэн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэх тухай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх бөгөөд хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа баримтаа шүүхэд гарган өгөөгүй. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаас хариу тайлбар шүүхэд өгсөн ба тус хариу тайлбарт Д.Ч нъ энэ өрийг хариуцах ёсгүй этгээд бөгөөд компани их өртэй гэж маргаснаас зээл, зээлийн хүү төлж байсан талаар огт тайлбар өгдөггүй. Харин 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буюу шүүх хуралдаан дээр нотлох баримтын шаардлага хангахгүй дансны хуулгануудыг авчирсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа гаэарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж хуульчилсан байх бөгөөд хариуцагчаас дансны хуулгануудыг зурган хэлбэрээр шүүхэд хүргүүлсэн байдаг. Иймд хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүхээс үнэлэх боломжгүй юм. Гурав. Д.Бийн хувийн шинжтэй зээлийн гэрээний үүрэг түүнийг нас барснаар дуусгавар болсон гэх тухайд: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулсан боловч хуулийн энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд гэх нөхцөл байх бөгөөд Н.Э болон Д.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Д.Бийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг биш юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Дөрөв. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж өвлөгчийн эрх ашгийг илт хохироож байна гэх гомдлын тухайд: Нэгдүгээрт хариуцагч талаас өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүх дээр огт маргаагүй, маргаагүй учир татгалзлын үндэслэл болгож байгаа баримтаа шүүх хуралдаан дээр гарган өгөөгүй. Хоёрдугаарт хариуцагч галаас давж заалдах гомдолдоо нийт 211.487.301 төгрөгийн өв хүлээн авсан гэж дурьдсан ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн дагуу 167.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хариуцагчаас гаргаж байгаа гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаас хариуцагч нь компани ихээхэн өр төлбөртэй мэтээр гомдолдоо дурьдсан. Компанийн өр төлбөр нь тухайн байгууллагын дотоод асуудал бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан Д.Ч нэхэмжлэгч Н.Эгиин өмнө Д.Бийн өрийг хариуцах үүрэгтэй. Мөн хариуцагч нь ах Д.Бийн банк болон бусад этгээдийн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, өвлөж авсан эд хөрөнгүүдийг хямдхан борлуулах замаар төлдөг атлаа нэхэмжлэгч Н.Эгийн өр төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй болно. Дашрамд дурьдахад шүүхээс хэрэгсэхгүй болгоод буй 50.000.000 төгрөгийн зээлийг Д.Ч нь авч захиран зарцуулсан, хожим уг зээлийн тухай нэхэмжлэгч Н.Этай ярилцаж, гар утсаараа зурвас хүртэл илгээж байсан атлаа шүүхэд худал тайлбар гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцээгүй бөгөөд уг худал тайлбарыг шүүх үнэлж байгаа нь үндэслэлгуй юм. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаартай шийдвэрийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 15.000.000 төгрөг нийт 65.000.000 төгрөгийг гаргуулах тухай хэсгээс бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Жич: Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож нэмж тайлбар гаргах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Чид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 167.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Н.Э нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байхдаа “Б” ХХК-ийн захирал Д.Бтэй танилцаж, тэрээр бизнесийн үйл ажиллагаа явуулах болон мөнгө төгрөгийн хэрэгцээ гарсан үедээ Н.Эгаас бэлнээр болон дансаар зээл авч эргүүлэн төлдөг байсан байх ба 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Бийн Х банкны цалингийн данс руу 7.000.000, 35.000.000 төгрөг нийтдээ 42.000.000 төгрөг шилжүүлж, 05 дугаар сарын 22-ны өдөр мөн түүний хүсэлтээр 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт зээл 47.000.000 төгрөг болсоны дараа Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр 6.707.000 төгрөгийг Н.Эгийн дансанд шилжүүлснийг Н.Э нь 2019 оны 05 дугаар сарын 08, 5 дугаар сарын 22-ны өдрийн зээлүүдийн хүүнд 2.707.000 төгрөгийг тооцон үндсэн зээлээс 7.000.000 төгрөг хасч 40.000.000 төгрөг үлдсэнийг баталгаажуулахаар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй төлөхөөр тохирсон. Мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 50.000.000 төгрөг зээлэхийг хүссэний дагуу гэрээ хийж 40.400.000 төгрөг түүнд бэлнээр 9.600.000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн, 50.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон гэх, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 3.100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн хүү 155.000 төгрөг нийт 3.255.000 төгрөг төлөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн хүүгийн хамт 5.900.000 төгрөг төлөөгүй 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн хүү 720.000 төгрөг нийт 6.720.000 төгрөг төлөөгүй, Д.Б, Н.Э нарын хооронд удаа дараа мөнгө төгрөг зээлсэн, заримыг нь эргүүлж төлж байсан, Н.Эгаас шилжүүлж байсан зарим мөнгө нь Д.Чийн дансаар дамжиж орсон болон дансаар нь төлөгдөж байсан, Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан, түүний хөрөнгийг дүү Д.Ч өвлөн авсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ “ миний төрсөн ах Д.Б нь 2005 онд “Б” ХХК-ийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Ахын маань төрсөн хүүхдүүд “Б” ХХК-ийг их хэмжээний өртэй учир өвлөхөөс татгалзсан тул 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж “Б” ХХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан. Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх тухай хуульд заасан үүрэг хариуцлагын хүрээнд өвлөн авсан компанийн өр, зээлийн төлбөр, зээлийн хүү нийт 261.040.839 төгрөгийн өр төлбөрийг хариуцан хүлээн авсан. 25 удаагийн үйлдлээр өндөр хүүтэй мөнгийг урдах зээлээ төлж барагдуулаагүй төлж чадахгүй эрсдэлтэй байдал үүссэн, үндсэн зээлээ төлж чадахгүй дарамттай байдалд байгааг мэдсээр байж зээлдэгчийн санхүүгийн боловсрол мууг далимдуулж зээлдүүлсэн мөнгөний өндөр хүүг авахын тулд дахин дахин өндөр хүүтэй зээл олгоод өндөр хүү авч ашиг олох замаар мөнгө хүүлж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн харагдаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Шүүх Н.Э, Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүүгийн талаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой гэсэн дүгнэлт хийж, хүүгийн хэмжээг багасгаж хариуцагч Д.Чоос 88.075.960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд нийцсэн байна.

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр 40.400.000 төгрөгийг Д.Бөд бэлнээр өгч үлдэх 9.600.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн гэсэн тайлбарын 40.400.000 төгрөгөө бэлэн өгсөн болохоо нотлох баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.т заасан үүргээ биелүүлээгүй байх тул шүүх дансаар шилжүүлсэн 9.600.000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахаар 40.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцжээ. Охин Д.Ж бэлэн мөнгө өгөхөд байсан гэж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн боловч өөрийнх нь төрсөн охин тул үйл баримтын талаар өөрийн талд ашигтай мэдүүлэг өгөх боломжтой тул шүүх үнэлээгүйг буруутгах боломжгүй юм.

Харин шүүх зээлдэгч Д.Б нас барсан, түүний өвийг төрсөн дүү Д.Ч хүлээн авсан болох нь нас барсаны гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, Д.Ч нь Д.Бийн үүргийг хүлээх үндэстэй гэж үзсэн атлаа Иргэний хуулийн зохих заалтыг хэрэглээгүй нь буруу байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1.-т зааснаар Д.Ч нь нас барсан Д.Бийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан тул өв залгамжлагч гэж үзнэ.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д зааснаар “...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасны дагуу Н.Э, Д.Б нарын хооронд бичгийн шаардлагыг хангаж хийсэн гэрээний дагуу төлөх зээлийн өрийг өв залгамжлагч Д.Ч нь хариуцан төлөх үүрэгтэй.

Н.Э, Д.Б нарын хооронд тухай бүр хэлэлцэн тохиролцож зээл өгч, авч хүүгийн хамт буцаан төлсөн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжгүй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.т “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар төлбөрийг буцаан шаардахгүй юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно” гэсэн заалт болон Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т “үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн нас барсан бол үүрэг дуусгавар болно” гэсэн хариуцагч талын өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй болно. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.1.-д заасан “үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой” гэдэг ойлголт нь хувь хүний байгалиас заяасан ур чадвартай холбоотой үүргийн талаархи зохицуулалт тул зээлийн гэрээний үүрэг энэ ойлголттой хамааралгүй.

Д.Б нь зээлийн гэрээ байгуулж зээл авсан хэд хэдэн гэрээний үүргийг биелүүлээгүй байхдаа нас барсан тул өмнө авч хүүтэй нь төлсөн зээлийн үүргийг нэхэмжлэлээр шаардсан зээлийн гэрээний үүрэгт хамааруулан хасч тооцох нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.т нийцэхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00411 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2., 527 дугаар зүйлийн 527.1., 535 дугаар зүйлийн 535.1.1.” гэсэн хуулийн заалт нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 598.330 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.Б

                                                    ШҮҮГЧ                                           С.У