Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/шш2021/00563

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-31 тоотод оршин суух Ачит овгийн Бат-Эрдэнийн Б/регистрийн дугаар ФМ84031713/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Э Ү ТӨҮГ-ийн төв байранд байрлах, Э Ү ТӨҮГ-т холбогдох, /утас: 75773501/

"Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.о, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Миний бие Бат-Эрдэнэ овогтой Бнь Э Ү ТӨҮГ-ын Авто тээврийн цехэд 2004 оны 01 сарын 27-ны өдөр хүнд даацын машины жолоочоор ажилд орж байсан билээ. Эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний сарын дундаж цалин 3 511 963 /гурван сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун жаран гурван/ төгрөг байсан ба үүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан. 2020 оны 12 сарын 31-ний өглөө ажилдаа очоод эмчийн ээлжит үзлэгээр орж Алкотестер багажаар үлээлгэхэд 0.32% хэмжээ гарсан. Миний хувьд архи дарсны зүйлс огт хэрэглээгүй ээ. Урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, сармис ихтэй хоол, дархлааны бэлдмэл салимон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн байсан. Тухайн өглөө ажилд очихдоо ходоод хоосон тамхи татсан учир эвгүй үнэр үнэртсэнийг үгүйсгэхгүй. Эмчид би энэ учраа тайлбарлан амаа угаачихаад дахин үлээе гэхэд эмч ундуйцан энд гарын үсгээ зураад ажилдаа гар гэсэн. Уг нь би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй болно. Согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог юм байна лээ. Иймд судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32% гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед би эрүүл байсан миний хувьд хэл ам орооцолдож гуйвж дайвсан зүйл байгаагүй ээ. Иймд би ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дугаар Б/28 тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан өдрийн цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э Ү ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: "Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна гэж заасан.

2. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгаж тогтоох журам -ын 1.3,1.4-д: Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглаж хувь хэмжээг тодорхойлно гэж, 1.6-д: Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно, 2.4-д: Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ, 2.5-д: Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус тодорхой заасан.

3. Дээр дурдсан хууль, журмын дагуу Б.Батбаярыг үйлдвэрийн бүсэд ажилдаа ирэхэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зориулалтын Драгер 6810 багажаар 2020.12.31-ний өдрийн 07:33 цагт амьсгалд нь шалгахад спиртын хэмжээ 0.32 mg илэрсэн бөгөөд Б.Бнь энэ шинжилгээг тухайн үед нь хүлээн зөвшөөрч сорил хийсэн 2020.12.31-ний өдрийн 21 тоот Актад гарын үсэг зурсан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11-д заасан ноцтой зөрчил гаргасан нь Drager Alcotest 6810 багажаар хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч шинжилгээний актад гарын үсэг зурсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бнь Э Ү ТӨҮГ-т холбогдуулан Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах-р нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэг сарын цалин 3 511 963 төгрөг бөгөөд нийт 5 сарын цалинг /17 889 815 төгрөг/ нэхэмжилнэ гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б.Бнь Э Ү ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочоор ажиллаж байгаад Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбар, дээрх тушаал, ажилтантай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/19/130 дугаартай хөдөлмөрийн гэрээ, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Б.Батбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3, Э Ү ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.11, хөдөлмөрийн гэрээний 6.2., 6.3.11... дэх заалтуудыг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.-т Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 буюу түүнээс дээш/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрий тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, 8.9.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, үйлдвэрийн газрын бусад обьектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Ажилтан Б.б 2020 оны 12 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа очиход нь ажил олгогчоос согтолтын зэргийг тогтоох Drager Alcotest 6810 багажаар сорил шинжилгээ хийжээ. Сорил шинжилгээгээр Б.Батбаярын амьсгалд алкоголийн хэмжээ 0,32 mg/l гарсан байх ба тухайн үед сорил хийсэн акт-д нэхэмжлэгч гарын үсэг зурсан гэдэгтэй маргаагүй.

Б.Бнь: ...би архи уугаагүй, урьд өдөр нь дархлаагаа дэмжих зорилгоор Ковид-19-тэй холбоотойгоор эмчийн зөвлөснөөр аарц, сармис ихтэй хоол, дархлааны бэлдмэл салимон, нимбэгтэй ус цай, витамин-С ихтэй шингэн зүйлс хэрэглэсэн. Тухайн өглөө ажилд очихдоо ходоод хоосон тамхи татсан учир эвгүй үнэр үнэртсэнийг үгүйсгэхгүй. Эмчид би энэ учраа тайлбарлан амаа угаачихаад дахин үлээе гэхэд эмч ундуйцан энд гарын үсгээ зураад ажилдаа гар гэсэн. Ямарч юм бичээгүй цаасан дээр гарын үсэг зур гэхээр нь би гарыг үсэг зурсан. Уг нь би тухайн үед уг багажаар гарсан хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй. Согтолтын зэргийг хүний судсанд буюу цусанд байгаа алкоголийн хэмжээгээр тогтоодог юм байна лээ. Иймд судасны цуснаас шинжилгээ авч үзээгүй тул 0,32% гэсэн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа, би эрүүл байсан, миний хувьд хэл ам орооцолдож гуйвж дайвсан зүйл байгаагүй гэсэн тайлбар гаргасан.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам -ын 1.4-д Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглана, 1.6-д Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно, 2.4-д Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ, 2.5-д Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ гэж тус тус заажээ.

Б.Бнь тухайн үед сорилын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй, гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд, цусанд согтолтын зэрэг тогтоодог гэдгийг мэдэхгүй байсан гэж тайлбарласан.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн эсэхийг шалгаж тогтоох журам-ын 1.4-т Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж /Драгер 6810, 7510/ ашиглана гэж зааснаас үзэхэд согтолтын зэргийг шалгахдаа энэ журмыг зөрчөөгүй байна. Харин Б.Бнь тухайн үед сорилын шинжилгээг хүлээн зөвшөөрөөгүй бол цусандаа алкоголийн хэмжээг үзүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.-т Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 6.3.11-д үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас халахаар,

Э Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 буюу түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, 8.9.11-д Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заажээ.

Б.Бнь үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн болох нь Э Ү ТӨҮГ-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн акт, Драгерын /0,32 mg/l/ заалтаар нотлогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Э Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотолж чадаагүй, хариуцагчийн хариу тайлбарыг няцааж чадаагүй / Драгерын заалт 0,32 mg/l гэснийг/ тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд Э Ү ТӨҮГ-т холбогдох Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор /нэг сарын цалин 3 511 963 төгрөг, нийт 5 сарын цалин 17 559 815 төгрөг/ гаргуулах Б.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг тус тус баримтлан Э Ү ТӨҮГ-т холбогдох Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 17 889 815 төгрөг гаргуулах Б.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА