Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00023

 

  2023           03            16                                 207/МА2023/00023

 

 

 

 “Х” ХХК-ийн О салбарын

  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э,

Д.З нарт холбогдох

 иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/000... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн О салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э, Д.З нарт холбогдох,

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 110 187 406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эгийн Х ХХК-д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жы гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Д.Н /цахим/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М /цахим/, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн О салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ болон БГҮ/201642669583 тоот Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд Б аймгийн Б сумын 1-р баг Б хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц, Б аймгийн Б сумын 1-р баг Б хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 1175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-0402000149 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Бараа материал, мөн тус салбарын Х тооцооны төвөөс үндсэн зээлдэгч Д.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээ, БГҮ201743022492 тоот Барьцааны гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд О аймгийн Б сум, Н баг 15 гудамж 01 тоот байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007920 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013500 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө. О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б сумын Р 7 гудамж 18 тоот байрлах 48 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007979 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, О аймгийн Б сумын Р 7 гудамж 18 тоот байрлах 750 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан. Мөн О салбарын Х тооцооны төвөөс зээлдэгч Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Кредит картын гэрээгээр 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. 1. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 16,493,812.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,163,446.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,207.75 төгрөг, нийт 26,660,467.37 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн. 2. 2017 оны 05 дүгээр сарын 01-ны өдөр ... тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 12,789,775.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,552,052.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,320.44 төгрөг, нийт 24,353,148.92 төгрөг, 3.2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №201743055770 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 28,932 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,593,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 250,000 төгрөг, нийт 3,872,782 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлөлтүүд тус тус хугацаа хэтэрч, /1358 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д заасан үндэслэлээр 2020 оны 06-р сарын 19-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл 1 удаа, 2021 оны 09-р сарын 02-ны өдөр Зээл буцаан дуудах мэдэгдэл 1 өгч зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна: Үүнд: 1.2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. -2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 13,506,187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,659,549.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,2808.67 төгрөг, нийт 26,008,545.09 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр № ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 37,210,224.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,029,745.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,602,234.27 төгрөг, нийт 70,842,204.24 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр № 201743055770 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 5,971,068.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,058,031.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307,557.54 төгрөг, нийт 13,336,656.80 төгрөг, нийтдээ 110,187,406.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 708,887 төгрөг, наториатын зардал 44,500 төгрөг, үээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Э надад хариуцагдах зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э миний бие уг зээлийг Д.Зтай хамтран зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний төлбөрийг бүхэлд нь зөвхөн надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Э Х ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Э миний бие нь Эрдробат ХХК болон Д.З нартай хамтран Х ХХК-ийн О салбараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулан зээл авсан байдаг. Ийнхүү бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд банкны зүгээс зээл олгохдоо тухай бүр нь зээл олгохдоо зээлийн гэрээнд тусгаж, шимтгэл авсан байдаг. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шимтгэл авсан байх тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу тус тус зээлийн олгосны шимтгэл 1 хувийг тус тус миний зөвшөөрөлгүй шимтгэл хэлбэрээр буцаан татсан. Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл хэлбэрээр татаж авсан 800,000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Эгийн сөрөг нэхэмжлэлтэй, Х ХХК-ийн О салбарт холбогдох ..., ... тоот Зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл хэлбэрээр татаж авсан 800.000 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. 1.О салбарын Х тооцооны төвөөс үндсэн зээлдэгч Д.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот Зээлийн гэрээ болон БГҮ/201642669583 тоот Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. 2.О салбарын Х тооцооны төвөөс үндсэн зээлдэгч Д.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нар нь 2017 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээ, БГҮ201743022492 тоот Барьцааны гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. 3.О салбарын Х тооцооны төвөөс зээлдэгч Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Кредит картын гэрээгээр 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30%-н хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан.Талуудын хооронд байгуулсан ..., ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэж талууд тохирсон бөгөөд уг Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан хуулийн шаардлагуудыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр Зээлийн гэрээ болно. Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу Х нь Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч Д.Э, Д.З нарт 30,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Эгийн 5096072115 дугаартай дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, мөн 50,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Эгийн 5127144217 дугаартай дансанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон болох нь мөнгөн шилжүүлэгийн баримт, дансны хуулгаар тус тус нотлогдож байгаа болно. Банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Тиймээс Зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт шимтгэл-ийн талаар талууд тохиролцож. гарын үсэг зурсаны дагуу зээл олгосны шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч зээлдэгч Д.Э нь 5096072115 дугаартай данснаас 2016 оны 07 дугаар сарын 01- ний өдөр 300.000 төгрөгийг зээлдэгч Д.Эгийн хүсэлтийн дагуу түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн зээлдэгч Д.Э нь 5127144217 дугаартай данснаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг зээлдэгч Д.Эгийн хүсэлтийн дагуу түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус уг зээлүүдийг олгосны шимтгэлийг тэрээр төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь дээрх Зээлийн гэрээнүүдийн заалтыг хүлээн зөвшөөрч өөрөө зээлээсээ шимтгэлийг төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 28.1.2/-Т хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно гэж тус тус заасан байдаг. Банкны үйл ажиллагааны бодлого зохицуулалт, бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлаарх харилцааг зохицуулсан дүрэм журмыг батлан гаргахаар зааж зохицуулсан дээрх хуулийн хүрээнд Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д Шимтгэл гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтоосон дүн гэж, мөн журмын 1 дүгээр хавсралтын Зээлийн бодит өртөг тооцох гэсэн гуравдугаар зүйлд Зээлийн шимтгэлийг банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг, харин хураамж нь банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тодорхой дүн гэж тус тус заасан. Уг журмыг Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд уг журмын 1.3.17- д Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг гэж, 1.3.18-д Хураамж гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг гэж тус тус заасан байна. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл шимтгэл-ийг тухайн арилжааны банкнаас зээлийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоож харилцагчаар төлүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, шимтгэл нь зээлийн үнийн дүнгээс хамаарч өөр өөр байхаар, харин хураамж-ийг тухайн банк тодорхой дүнгээр тогтоож харилцагч бүрээр төлүүлэх тогтсон дүн байхаар заажээ. Иймээс Хийг Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцон авч байгааг шууд буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх хууль болон журмын заалтын дагуу банкийг шимтгэл тооцохыг хуулиар зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зээлдэгч нар нь дээрх Зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу зээл олгосны шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Эгийн 5096072115, 5127144217 дугаартай өөрийн данснаас өөрөө шимтгэл төлсөн болох нь түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа тул уг харилцаа нь ямар нэгэн хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчөөгүй болно. Иймд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж миний зөвшөөрөлгүй шимтгэл хэлбэрээр буцаан татаж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Д.Эгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.З нараас зээлийн гэрээний үүрэгт 63.243.364 төгрөг, хариуцагч Д.Эгаас 5.235.463 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ийн О салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41.708.579 төгрөг хэрэгсэхгүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг баримтлан хариуцагч Д.Эгийн Х ХХК-д холбогдуулан гаргасан шимтгэл 800.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Э, Д.З нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 63 243 364 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Б аймгийн Б сумын 1-р баг Б хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц, Б аймгийн Б сумын 1-р баг Б хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 1175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-0402000149 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал, О аймгийн Б сум, Н баг 15 гудамж 01 тоот байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007920 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц, О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013500 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б сумын Р 7 гудамж 18 тоот байрлах 48 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007979 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, О аймгийн Б сумын Р 7 гудамж 18 тоот байрлах 750 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, О аймгийн Б сум Н баг 15 гудамж 01 тоот байрлах 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг О аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 887 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.З нараас 474 167 төгрөг, хариуцагч Д.Эгаас 98 717 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч Д.Эгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж давж заалдсан гомдолдоо:

Гомдол гаргаж буй шийдвэр: О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн ...... дугаартай шүүхийн шийдвэр. Гомдол гаргах үндэслэл: О салбарын нэхэмжлэлтэй, Д.Э, Д.З нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 110,187,406.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох хариуцагч Д.Э, Д.З нараас 63,243,364 төгрөг, хариуцагч Д.Эгаас 5,235,463 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэхдээ үлдэгдэл төлбөр болох 41,708,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Гомдлын агуулга: 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, үүргийн гүйцэтгэлийг Х ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д * заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Э, Д.З нар 2018 оны 06 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв. Тодруулбал хариуцагч нар 2018 оны 06 дугаар сараас зээл төлөх үүргээ зөрчсөн байхад банк пгүүхэд нэхэмжлэх гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар 2021 оны 03 дугаар сард Д.Э, 2021 оны 11 дүгээр сард Д.Зыг эрэн сурвалжлуулахаар хандсан байна. Иймд дээрхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж хасч, харин Д.Эг эрэн сурвалжлуулахаар пгүүхэд хандсан 2021 оны 03 сараас нэхэмжлэх гаргах хүртэлх буюу 2022 оны 04 дүгээр сарын 14 хүртэл 13 сарын хугацааны хүү шаардах эрхтэй гэж үзлээ. Түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... тоот 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот 50,000,000 зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй” гэж дүгнээд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 13,506,187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,336,028 төгрөг.нийт 16,842,215 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01 -ны өдрийн 50,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 37,210,224 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,190,925 төгрөг, нийт 46,401,149 төгрөгийг хариуцагч Д.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.З нараас, /зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцохгүй/, 2017 оны 05 дугаар сарын 26- ны өдрийн 6,000,000 төгрөгийн хувьд нэмэжлэгч нь гэрээгээр тохирсон 1,800,000 төгрөгийн хүү авах эрхтэй гэж үзэж нийт 7,800,000 төгрөгөөс хариуцагч Д.Эгийн төлсөн 3,872,782 төгрөгийг хасч, үлдэх үндсэн зээл 3,927,218 төгрөг, хүү 1,276,345 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,900 төгрөг, нийх 5,2354,463 төгрөгийг хариуцагч Д.Эгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 41,708,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь ямар ч үндэслэлгүй болно. Учир нь Зээлдэгчийн банктай байгуулсан Зээлийн гэрээний 2.4.3.2-т “”3ээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-с хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ”, 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” хэмээн гэрээгээр талууд тохиролцсоноос гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын “2.2-т ... "үндсэн хүү" гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ” гэж, 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэи гэдэг нь зээлдэгч гэрээнии дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүи үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнии төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхииг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж 2.4-т “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тус тус гэрээ, хуулиар зохицуулсан. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүицэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэи гэж хуульчилсан. Өөрөер хэлбэл үүрэг гуйцэтгэгч буюу зээлдэгч нарын Зээлийн гэрээгээр хулээсэн үүргээ биелуулээгүй. хугацаа хэтруүлсэн нь уурэг гүйцэтгүүлэгч буюу зээлдуулэгчийн буруутай уйлдэл огт биш юм. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүулэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелуүлсэн бегөөд харин хариуцагч талын зугээс хулээн авсан менгөн херөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хуугийн хамт буцаан төлөх. хугацаа хэтруүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлех нэмэлт үургээ биелуүлээгуй болохыг анхаарч үзнэ үү. 2. Шүүхээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3- т заасныг үндэслэн зээлийн хүүг хасаж тооцсон ч буруу юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжийн 2-ын г/-д “Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хутацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь заалтуудыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ” гэж зөвлөжээ. Эндээс үзэхэд: Нэгдүгээрт: Хариуцагч нар нь зээл төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй гэдгээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл хавтаст энэ талаарх баримт огт байхгүй. Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан Иргэний хуулийн 223.2-т заасны дагуу “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк хүлээж аваагүй тохиолдол байхгүй бөгөед энэ талаар ч зохигч талууд маргаагүй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дугаар сарын 10-ний өдрийн 142/ШШ2023/01379 дугаартай Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн О салбар нь хариуцагч Д.Э, Д.З нараас зээлийн гэрээний үүрэгт 110.187.406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №1743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Э, Д.З нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж нэхэмжлэгч Д.Э нь “Х” ХХК-ийн О салбараас зээлийн шимтгэлд авсан 800.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Д.Э нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авч хариуцагч Д.З хамтран хариуцагчаар оролцсон, зээлийн барьцаанд Б аймгийн Б сумын 1-р багийн Б хөтөл 3 дугаар гудамж 17 тоотод байршилтай 178.6 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал барьцаалсан.

“Х” ХХК-ийн О салбарын Х тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авч хамтран хариуцагчаар Д.З оролцсон.Барьцаанд О аймаг Б сум Н баг 15 дугаар гудамж 01 тоотод байрлах 50 м2 талбай бүхий амины орон сууц, мөн хаягт байрлах 56м2 талбай бүхий хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 91.27 м2 талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О аймаг Б сум Р баг 7 дугаар гудамж 18 тоот хаягт байрлах 48 м2 талбай бүхий өвлийн байшин, мөн хаягт 750 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалсан.

Мөн О аймгийн Х тооцооны төвөөс Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр кредит картын зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан.

Зээлдэгч нар нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 30.000.000 төгрөгөөс үндсэн зээлд 16.493.812 төгрөг, хүүгийн төлбөрт 10.163.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3207 төгрөг, нийт 26.660.467 төгрөг төлсөн мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50.000.000 төгрөгийн зээлд үндсэн зээлд 12.789.775 төгрөг, хүүнд 11.552.052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.320 төгрөг нийт 24.353.148 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн кредит картын зээлд хариуцагч Д.Э нь үндсэн зээлд 28.932 төгрөг, хүүнд 3.593.850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 250.000 төгрөг нийт 3.872.782 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ графикт хугацаагаар төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч “Х” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээл буцааж дуудах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн, хариуцагч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.З нь хамтран хариуцагчаар оролцож зээлсэн, зээлийн төлбөрийг зөвхөн надаас нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байсан, мөн бид зээлийг бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд банкны зүгээс зээл олгохдоо Банкны тухай болон Иргэний хуулийг зөрчиж гэрээнд тусгаж, шимтгэл авсан. Зээл тус бүрээс 1 хувийг шимтгэл хэлбэрээр буцаан татсан 800.000 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй маргасан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн, хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байх ба хариуцагч Д.Э нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээл олгосны шимтгэлийг төлсөн болох нь тогтоогдсон, зээлийн гэрээний заалтуудыг зөвшөөрч өөрөө зээлээсээ шимтгэл төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна. Монгол банкны ерөнхийлөгчийн А-236 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар “шимтгэл” гэдэг нь банкнаас санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор тогтоож, хариуцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувь” гэж тодорхойлсноос үзэхэд банк хариуцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцож авч байгааг буруутгах боломжгүй юм.

Шүүх “...зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй 2018 оны 06 дугаар сараас гэрээ зөрчигдсөн байхад банк шүүхэд хандаагүй, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү өссөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй гэсэн хариуцагчийн маргаж байгаа тайлбарт үндэслэн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т заасан үүргээ нэхэмжлэгч банк гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор зээл, хүү авах эрхээ алдсан гэсэн дүгнэлт хийхдээ хүүг хэрхэн яаж тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т “...зээлдүүлэгчийн үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж тус тус зааснаар зээлдэгч авсан зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй хэдий ч зээлдүүлэгч банк нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг шаардах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдахыг шаардах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачлагаар гэрээ цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах гэсэн хууль болон гэрээгээр заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

2018 оны 06 дугаар сараас зээл хуваарийн дагуу төлөгдөөгүй гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байхад 2022 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд нэг удаа зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах шаардлага хүргүүлснийг гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч банк нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн төлөх зээлийн хүүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 30.000.000 төгрөгөөс үндсэн зээлд 16.493.812 төгрөг, хүү 10.163.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3207 төгрөг нийт 26.660.467 төгрөг төлснөөс тухайн гэрээний хугацаанд хүүнд нийт төлөх ёстой 11.888.808 төгрөгөөс төлсөн 10.163.446 төгрөгийг хасч үлдэх зээлийн хүү 1.496.103 төгрөг, үндсэн зээлд 13.506.187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 299.220 төгрөг, /1.496.103х20%/ бүгд 15.301.510 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50.000.000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 12.789.775 төгрөг, хүүнд 11.552.052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.320 төгрөг төлснийг хасч үндсэн зээлд 37.210.224 төгрөг, хүүнд 10.495.261 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.602.234 төгрөг бүгд 49.307.719 төгрөг, нийт 64.609.229 төгрөгийг хариуцагч Д.Э, Д.З нараас гаргуулах, хариуцагч Д.Эгаас кредит картны 6.000.000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 5.971.068 төгрөг, хүүнд 35290,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 307.557 төгрөг нийт 9.809.640 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн төлөх нэмэгдүүлсэн хүүг банкны нэхэмжилсэн хэмжээгээр буюу 2017 оны 05 дугаар сарын 01, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнүүдэд заасан нэмэгдүүлсэн хүүгээр тооцож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ...... дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.З нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64.609.229 төгрөг, хариуцагч Д.Эгаас 9.809.640 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн О салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35.768.537 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг баримтлан хариуцагч Д.Эгийн Х ХХК-д холбогдуулан гаргасан шимтгэл 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ” ...хариуцагч Д.Э, Д.З нараас улсын тэмдэгтийн хураамж 474.167 төгрөг гэснийг 480.996 төгрөг, хариуцагч Д.Эгаас 98.717 төгрөг гэснийг 171.904 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д тус тус олгосугай...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...63.243.364 төгрөг” гэснийг, “...64.609.229 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366.492 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.О

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.Б

                                                    ШҮҮГЧ                                           С.У