Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02072

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02072

 

 

 Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02742 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

МТЗ ТӨХК болон МХБ ХХК-д холбогдох,

Хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг МТЗ ТӨХК-аас гаргуулах,

Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээгээр МТЗ ТӨХК-д санхүүжилт олгохыг МХБ ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Г.М, хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Г, түүний өмгөөлөгч М.Б, Б.Б, хариуцагч МХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.О /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани төмөр замын чиглэлээр төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалт, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг анхдагч компаниудын нэг учир тухайн үеийн салбар хариуцсан сайд, удирдлагын бусад албан тушаалтнууд 2010 онд бидний ажилтай танилцаад Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд орж ажиллах санал тавьсан юм. УИХ-ын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр баталсан 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ыг баталсантай холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан-эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын ХБ иар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан. Төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтоол, шийдвэрүүд манай компанийг Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцох итгэл үнэмшлийг төрүүлсэн тул саналын дагуу тус компани Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ хүргүүлсэн.

1.1. Т ХХК нь МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Харицан ойлголцлын санамж бичиг-ийн 2-т заасны дагуу 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр Т ХХК нь Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч МТЗ ТӨХК ажлын хөлсөнд 5,156,130,705.49 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа нь 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц (далан) барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 077,74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-312395.36, Х-568253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн. Манай компани хөрс хуулалтын ажлын гэрээний дагуу Шинэ төмөр зам төсөл-ийн хүрээнд Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг батлагдсан зургийн дагуу 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, ажлын гүйцэтгэлийн тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн.

Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15.1-д ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,156,130,705.94 төгрөг байна, 16.1-д ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын ХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-д тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч МТЗ ТӨХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийн төлбөр төлөөгүй. Захиалагчийн төлөөлөгч газар дээр очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажил хүлээлцэх үүргээ захиалагч биелүүлээгүй болно. Захиалагч МТЗ ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Хөрс хуулалтын ажлын гэрээний 15,16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээний 22.3-т заасны дагуу алданги 2,578,065,352.49 төгрөг болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 232 дугаар зүйлийн 323.6-д заасны дагуу МТЗ ТӨХК нь хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

1.2. УИХ-ын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоолын 1-д УИХ-ын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг ХБ-ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг журмын дагуу шийдвэрлэхийг ХБ-ны ТУЗ-д зөвшөөрсөн. Улмаар Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ХБ-ны ТУЗ-д даалгасан боловч МХБнь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.

Иймд хариуцагч МТЗ ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах, МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг хариуцагч МХБ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: МТЗ ТӨХК нь улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийг эзэмшиж ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад Т ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2.1. Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т ...ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ-аас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж, 16.2-т ажпын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж заасан. Энэхүү төлбөр тооцоотой холбоотойгоор, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан. Нэхэмжлэгч Т ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг. Нөгөөтэйгүүр, ХБ ин дахь манай харилцах дансанд Т ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар санхүүжилт орж ирээгүй. Тиймээс МТЗ ТӨХК-аас ажлын хөлсийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Нэхэмжлэгч хийсэн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүйтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил хийсэн газарт 2 байгууллагын инженерүүдийн явуулсан шалгалтаар нэхэмжлэгчийг 109,222.48 м.куб ажл хийсэн болохыг нотолж, энэ ажлын хэмжээг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хийсэн 109,222.48 м.куб ажлын хэмжээн дээр тодорхой үнийн дүн ярих боломжтой. Ажил хүлээлгэн өгөх хугацаа, гэрээний дуусах хугацаа тодорхойгүй тул алданги тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч МХБ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Т ХХК болон МХБ ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэ төслийн санхүүжилттэй холбоотойгоор Т ХХК болон МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. МХБ ХХК нь гэрээний тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр Т ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК, МХБ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан аль ч үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй. МХБ ХХК, Т ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор манайх санхүүжүүлэх үүргийг Т ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал МХБ ХХК-д хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн Т ХХК болон МТЗ ТӨХК-ийн хоорондын асуудал юм. Энэ хэрэгт МХБ ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө МХБ ХХК үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүрэг биелүүлэх ойлголт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлд Т ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тухай тодорхой дурдаагүй тул МХБ ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй.

3.1. Төслийн санхүүжүүлттэй холбоотойгоор төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг үзвэл хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг ХБ-ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг ХБ-ны ТУЗ-д зөвшөөрсөн.

Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоол, шийдвэрүүдээс үзэхэд МХБ ХХК-д үүрэг болгосон заалт байдаггүй бөгөөд зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. МУХБ-нытухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 10.1 дэх хэсэгт зааснаар МХБ ХХК нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн МХБ ХХК-ийн зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг МХБХХК-д хүлээлгэх боломжгүй юм.

3.2. МХБХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох МТЗ ТӨХК-аас Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаар албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү МХБХХК-аас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд МХБХХК-аас санхүүжүүлэх боломжгүй болсон.

3.3. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу МХБ ХХК-иас 55,000,000 хүртэл ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн баталгаажуулсан ажлуудад нийт 22,517,000 ам.долларын төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, МХБ ХХК-нд төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, МХБ ХХК, МТЗ ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар МХБ ХХК-аас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22,517,000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам энэ эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг МХБ ХХК-д төлж байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар ХБ-ны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт баталсан, уг жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй. Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас МХБ ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Т ХХК нь МТЗ ТӨХК-тай байгуулсан 2011 оны 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Сөрөг нэхэмжлэгчийн хувьд урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан байна. Мөн хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа үйлчилгээ худалдан авахдаа 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахаар заасан байна. Хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т захиалагч гэрээ байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй бол Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан. Гэтэл захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан.

Талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул МТЗ ТӨХК болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй, хуульд заасан бусад үндэслэлээр шаардах эрх үүсэх байх гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хөрс хуулалтын ажлын гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй юм.

5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн тухай хууль/ 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт МУХБ-ныүйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой, тус байгууллагын санхүүжилттэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар зохицуулжээ. МТЗ ТӨХК нь хөрс хуулалтын гэрээг Тендерийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж маргах боловч тус гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалтын дагуу тендерийн журам үйлчлэхгүй. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой гэрээ, худалдан авах ажиллагаа болно.

ХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын (УИХ) 2010 оны 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсны дагуу Төмөр замын төсөл нь УИХ-аас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарч байгаа. Мөн УИХ-ын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоолоор 2011 оноос эхлэн ХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэх нийт 4 төсөл баталсны нэг нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого юм. Иймд ХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, УИХ-ын 2010 оны 32 дугаар болон 2011 оны 15 дугаартай тогтоолуудын дагуу төмөр замын ажил нь ХБ-ны санхүүжилт бүхий томоохон төсөл, хөтөлбөр тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу тус худалдан авах ажиллагаанд тендерийн тухай хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй юм.

Хөрс хуулалтын ажлын гэрээ нь дараах байдлаар үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажилд хамаарна. Тус ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхээр заасан нөхцөлд Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий төслийн ажил гүйцэтгэгчээр гадаад улсын компани, гадаад улсын төрийн өмчит компани шалгарах боломжтой. Энэ нь Үндэсний аюулгүй байдалд харш хэмээн хууль тогтоогч үзсэн тул уг харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого нь Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилттой. Тодруулбал, уг бодлогын 1.2, 1.2.1.1, 2.2.3, 3.1.1, 4.1.2, 3.2.3-т эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг барих нь улсын эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой, нөлөөтэй талаар заасан байна. Төмөр замын суурь бүтэц нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад холбогдолтой болох нь харагдана.

Түүнчлэн, Шинэ төмөр замын суурь бүтцийн ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан 2011 оны 35/32 дугаартай зөвлөмжийн 1.1-д ...төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд ... олгох гэж заасан нь уг ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгохгүйгээр, төрийн өмчит хуулийн этгээдээр хийлгэх агуулга билээ. Учир нь, Зөвлөмж гаргаагүй, тендерийн журмаар шалгаруулалт хийвэл гадаад улсын компани, төрийн өмчит хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах боломжтой. Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой тус төслийг гадаад улсын хуулийн этгээд хэрэгжүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд харшлах агуулга бүхий Зөвлөмж гарсан. Дээрх Зөвлөмжийг гаргасан нь шинэ төмөр замын суурь бүтцийн ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэнийх юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1, 17.2.1-т заасан зохицуулалтын хүрээнд Зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Мөн Зөвлөмжийн 2.1-д Зөвлөмжийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар ...чиглэл өгч, биелэлтэд хяналт тавих гэж заасан байна. Эндээс дүгнэхэд, хуулийн дээрх зохицуулалт болон Зөвлөлийн Зөвлөмж нь шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтойг харуулж байна. Шинэ төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажил нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахтай шууд холбоотой юм. Харин Хөрс хуулалтын ажлын гэрээний хүрээнд хийгдэх ажил нь төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажлын салшгүй хэсэг юм. Иймд Хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй юм.

Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээтэй холбоотой худалдан авах ажиллагаанд Тендерийн тухай хууль үйлчлэхгүй. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь төрийн нууцад хамааруулсан ажил, үйлчилгээг худалдан авахтай холбоотой харилцааны хүрээнд хамаарч байна. Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан 2011 оны 04 дүгээр сард 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болон 1995 оны Төрийн нууцын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Төрийн нууцын тухай хуулийн 5.1.1, 5.4.4, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.1, 1.6, 1.53-д тус тус заасны дагуу хөрс хуулалтын ажлын гэрээ нь төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээний хүрээнд хийгдсэн гэрээнд хамаарна. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаартай Зөвлөмжийн дагуу хэрэгжиж байсан, Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээ болох шинэ төмөр замын төслийн хүрээнд байгуулагдсан гэрээ. Шинэ төмөр замын төслийн ажил нь төрийн нууцад хамаарах тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичиг нь шинэ төмөр замын төслийн ажил нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой төсөл болохыг тайлбарлахьн зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой төсөл тул төрийн нууцад хамаарч байгааг тайлбарласан. Дүгнэхэд, шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажил нь төрийн нууцад хамаарах тул Тендерийн тухай хуулийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй юм.

5.2. Хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлээ сөрөг нэхэмжлэл гаргагч Тендерийн тухай хуульд заасан журмын дагуу тендер зарлалгүй гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч Хөрс хуулалтын ажлын гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбогдох гэрээ, хэлцэлд хамаарах тул Тендерийн тухай хуулийн 3.6-д заасны дагуу тус журам үйлчлэхгүй. Мөн хэдий тус журам үйлчлэх байсан гэж үзсэн ч энэ нь гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.6, 197.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу Тендерийн тухай хууль бол уралдааны журмаар гэрээ байгуулах тухай ойлголт юм. Сөрөг нэхэмжлэл гаргагч нь бид уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулах ёстой атал шууд гэрээ байгуулсан. Иймд гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл гэж маргаж байгаа. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзвэл гэрээний аль заалт нь хууль зөрчиж буйг тодорхой тайлбарлах учиртай. Өөрөөр хэлбэл, Хөрс хуулалтын ажлын гэрээний агуулга, аль нэг заалт, түүгээр тохирсон талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй юм.

5.3. Хөрс хуулалтын гэрээний 22.2-т ...Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээлгэнэ гэж заасан нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгаар байгуулагдсан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.2 дахь хэсэгт заасан бие даасан /Анз/ хэлцэл юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хөрс хуулалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч төлөх үүрэгтэй. Хөрс хуулалтын гэрээ ажил гүйцэтгэх гэрээ болохын хувьд Тендерийн тухай хуульд заасан журмаар байгуулагдах ёстой гэж болох ч алдангийн гэрээнд уг журам хамаарахгүй. Иймд гэрээний заалт Тендерийн тухай хуулийг зөрчөөгүй, бусад байдлаар хууль зөрчсөн хэлцэл биш юм.

5.4. МТЗ ТӨХК нь Тендерийн тухай хууль зөрчиж гэрээ байгуулсан, Тендерийн тухай хуулийн 42.1.2-т заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 106.3, 106.3.1-т заасны дагуу хөрс хуулалтын ажлын гэрээ нь Тендерийн тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд гаргах юм. Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2, 52.2.3-т заасны дагуу дэд бүтцийн үйлчилгээг бий болгох, ашиглахтай холбоотой харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохыг зөвшөөрсөн. МТЗ ТӨХК-ийн хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хамаарах, Засгийн газраас эрх олгогдсоны дагуу Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой дэд бүтцийн төсөл юм. Тодруулбал, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоол, 2011 оны 15 дугаартай тогтоол, Засгийн газрын 2010.11.03-ны өдрийн 283 дугаар тогтоол, 2011.08.31-ний өдрийн 266 дугаартай тогтоол, 2013.01.26-ны өдрийн 28 дугаартай тогтоолуудыг үндэслэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн нийтийн эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, МТЗ ТӨХК өөрийн хүсэл зоригоос бус төрөөс батлагдсан бодлого, гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хөрс хуулалтын ажлын гэрээг байгуулж, ажил гүйцэтгүүлж байгаа тул тус гэрээ нь нийтийн эрх зүйн харилцаа/захиргааны гэрээ юм. Иймд нийтийн эрх зүйн хүрээнд зөв байгуулагдсан эсэх, нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль болох Тендерийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх юм. Харин иргэний хэргийн шүүх шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан биш юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

5.5. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хөөн хэлэлцэх хугацаагүй байхаар хуульд заагаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээ байгуулсан үеэс гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байхад 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил, 14 хоног хэтрүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх бүхий этгээдийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заасан. МТЗ ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гаргасан тул гэрээний нэг тал Т ХХК нь тус шаардлагаас татгалзах, гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээх эрхтэй юм.

5.6. МТЗ ТӨХК нь Тендерийн тухай хуульд заасан журам баримтлаагүй гэж үзэж, хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Учир нь, Тендерийн журмаар гэрээ байгуулагдаагүйгээс болж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Харин тендер буюу уралдаант шалгаруулалтад оролцох байсан, манай компанитай өрсөлдөж, тухайн ажлыг авах боломжтой өөр хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахаар заасан байна. Иймд МТЗ ХХК нь хөрс хуулалтын ажлын гэрээг Тендерийн тухай хуульд заасан журам зөрчиж байгуулагдсан гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байхын тулд тус асуудлын улмаас хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай.

Харин ч хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болгох нь МТЗ ХХК-д сөрөг үр дагавар бий болгоно. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нөхцөлд МТЗ ХХК нь ажлын үнийг төлөхөөс гадна хэлцлийн нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд гэрээнд заасан төлбөр төлөх буюу ажлын үнийг өгөхөөс гадна хохирол барагдуулах нэмэлт үүрэг үүсэх юм. ээр байгаа нь МТЗ компанид хохиролтой байх юм. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5.7. МТЗ ХХК нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө хөрс хуулалтын ажлын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр, хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр болон амаар тайлбар гаргаж байсан. Тодруулбал, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаагаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд илэрхийлж байсан.

Иймд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн дугаар зүйлийн 56 дугаар дүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч МТЗ ТӨХК-аас 4,551,183.500 /дөрвөн тэрбум таван зуун тавин нэгэн сая нэг зуун наян гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,183,012,558.49 /гурван тэрбум нэг зуун наян гурван сая арван хоёр мянга таван зуун тавин найман мянга төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг болон Шүүхийн шийдвэрийн дагуу МТЗ ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд МТЗ ТӨХК-д санхүүжилт олгохыг МХБХХК-д даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,828,930 төгрөг, хариуцагч МТЗ ТӨХК-аас төлсөн 25,938,603.53 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,868,403.53 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч МТЗ ТӨХК-д, хариуцагч МТЗ ТӨХК-аас 22,913,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч МТЗ ТӨХК-иас шинжээчийн ажлын хөлс 36,000,000 төгрөгийг гаргуулж ХҮТ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 9152 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1/008 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой, тус байгууллагын санхүүжилттэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан. МТЗ ТӨХК нь хөрс хуулалтын гэрээг Тендерийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн" гэж маргаж байгаа боловч уг гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу тендерийн журам үйлчлэхгүй юм. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой гэрээ, худалдан авах ажиллагаа болох нь дараах байдлаар тус тус харагдана. ХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, УИХ-ын 2010 оны 32 дугаар болон 2011 оны 15 дугаартай тогтоолуудын дагуу төмөр замын ажил нь ХБ-ны санхүүжилт бүхий томоохон төсөл, хөтөлбөр тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу тус худалдан авах ажиллагаанд тендерийн тухай хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй юм.

УИХ-ын 2011 оны 15 дугаартай тогтоол, түүний хүрээнд гарсан Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаартай тогтоолын 2 дахь заалт, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолын дагуу шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжпийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Хөрс хуулалтын ажлын гэрээний 16.1 дэх хэсэг мөн ХБ нь Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам, тээврийн сайд болон МТЗ ХХК-тай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-ний 2.1.1, 4.1 дэх хэсэгт тус тус заасан. Эдгээр тогтоол, гэрээнүүдийн дагуу хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилт нь ХБ наас гарах юм. Ийнхүү ажлын санхүүжилт нь ХБ наас гарах тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалт үйлчлэх юм.

Хөрс хуулалтын ажлын гэрээг Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дах заалтад хамаарна хэмээн үзэж, тендергүйгээр гэрээ байгуулсан тухай гэрээнд тусгасан байна. Ийнхүү маргаан бүхий хөрс хуулалтын ажлын гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбоотой, тус банкны санхүүжилтээр хийгдэх тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дах заалтын дагуу тендерийн журам үйлчлэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар "...ХБ-ны тухай хуулийг баталсантай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт энэ өөрчлөлтийг шинээр нэмж хийсэн тендерийн журам үйлчлэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв гэснээс өөр үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

7.2. Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай МТЗ компанийн сөрөг нэхэмжлэлийг зүйн үндэслэлээр няцаасан боловч анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагаанд тендерийн журам үйлчлэхгүй. Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан нь тус ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхээр заасан нөхцөлд Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий төслийн ажил гүйцэтгэгчээр гадаад улсын компани, төрийн өмчит компани шалгарах боломжтой. Энэ нь Үндэсний аюулгүй байдалд харш гэж хууль тогтоогч үзсэн тул уг харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3 дахь хэсэгт үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зааж өгсөн бөгөөд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг бодлого нь Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилттой байсан. Уг бодлогын 1.2, 1.2.1.1, 2.2.3, 3.1.1, 4.1.2-т тус тус заасан. Түүнчлэн, Шинэ төмөр замын суурь бүтцийн ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 онд гарсан 35/32 дугаартай зөвлөмжийн 1.1-т зааснаар тус ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгохгүйгээр, төрийн өмчит хуулийн этгээдээр хийлгэх агуулга бүхий Зөвлөмж юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1, 17.2.1-т заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь Зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байна. Эндээс дүгнэхэд, хуулийн дээрх зохицуулалт болон Зөвлөлийн Зөвлөмж нь шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтойг харуулж байна. Шинэ төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажил нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахтай шууд холбоотой юм. Харин хөрс хуулалтын ажлын гэрээний хүрээнд хийгдэх ажил нь төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажлын салшгүй хэсэг юм. Иймд Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй. Харамсалтай нь анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээтэй холбоотой худалдан авах ажиллагаанд Тендерийн тухай хууль үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, тус хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах шаардлагагүй юм. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь төрийн нууцад хамааруулсан ажил, үйлчилгээг худалдан авахтай холбоотой харилцааны хүрээнд хамаарч байна.

Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан үед 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болон 1995 оны Төрийн нууцын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Төрийн нууцын тухай хуулийн 5.1.1, 5.4.4, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.1, 1.6, 1.53 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөрс хуулалтын ажлын гэрээ нь төрийн нууцад хамаарах ажил, үйпчилгээний хүрээнд хийгдсэн гэрээнд хамаарах юм. Учир нь, хөрс хуулалтын ажлын гэрээ нь УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаартай Зөвлөмжийн дагуу хэрэгжиж байсан, Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээ болох шинэ төмөр замын төслийн хүрээнд байгуулагдсан гэрээ юм. Шинэ төмөр замын төслийн ажил нь төрийн нууцад хамаарах тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичиг нь шинэ төмөр замын төслийн ажил нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой төсөл болохыг тайлбарлахын зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой төсөл тул төрийн нууцад хамаарч байгааг тайлбарласан байна. Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт төрийн нууцтай холбоотой ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан нь төрийн нууцыг хамгаалахтай холбоотой байна. Үр дүнд, төрийн нууц гадаад улсад алдагдах боломжтой болно.

Иймд шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажил нь төрийн нууцад хамаарах ажил тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу түүний хүрээнд байгуулагдах Хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй байхад анхан шатны шүүх ажлын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль бус болжээ.

7.3. Хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзэж буй үндэслэлээ сөрөг нэхэмжлэл гаргагч Тендерийн тухай хуульд заасан журмын дагуу тендер зарлалгүйгээр гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч хөрс хуулалтын ажлын гэрээ нь ХБ-ны үйл ажиллагаатай холбогдох гэрээ, хэлцэлд хамаарах тул Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан журам үйлчлэхгүй. Мөн хэдий тус журам үйлчлэх байсан гэж үзсэн ч энэ нь гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь, тендер бол гэрээ, хэлцэл байгуулах арга буюу хэлцлийн нөгөө талыг сонгон шалгаруулах арга юм. Тус журмыг баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй нь гэрээ, хэлцлийн аль нэг заалтыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.6, 197.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу Тендерийн тухай хууль бол уралдааны журмаар гэрээ байгуулах тухай ойлголт юм. Иймд сөрөг нэхэмжлэл гаргагч нь бид уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулах ёстой атал тэгэлгүй, шууд гэрээ байгуулсан байна. Иймд гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл юм" гэж маргаж байгаа гэсэн үг. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэх ойлголт бол гэрээ хэлцлийн заалт, талуудын тохиролцоо нь хууль зөрчих тухай ойлголт юм. Харин хуулиар тогтоосон гэрээ, хэлцэл байгуулах аргыг хэрэглээгүй нь хэлцлийг хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Сөрөг нэхэмжлэл гаргагч нь хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тус гэрээний аль заалт нь хууль зөрчиж буйг тодорхой тайлбарлах учиртай. Гэтэл гэрээний аль нэг заалт нь хууль зөрчөөгүй, сөрөг нэхэмжлэл гаргагч тэр утгаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл, хөрс хуулалтын ажлын гэрээний агуулга, аль нэг заалт, түүгээр тохирсон талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй юм. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг буруу тайлбарлаж, хариуцагч МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.4. Хөрс хуулалтын гэрээний 22.2-т ...Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээлгэнэ гэж заасан нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгаар байгуулагдсан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.2 дахь хэсэгт заасан тусдаа бие даасан /анз/ хэлцэл юм. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хөрс хуулалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран гүйцэтгэсэн ажлын хөлсийг Захиалагч төлөх үүрэгтэй. Иймд төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий алдангийн хэлцэл нь зорилгыг хангахуйц чанараа алдаагүй тул хүчин төгөлдөр юм. Түүнчлэн, Хөрс хуулалтын гэрээг ажил гүйцэтгэх гэрээ болохын хувьд Тендерийн тухай хуульд заасан журмаар байгуулагдах ёстой гэж болох ч алдангийн гэрээнд тус журам хамаарахгүй. Иймд гэрээний тус заалт нь Тендерийн тухай хуулийг зөрчөөгүй, бусад байдлаар хууль зөрчсөн хэлцэл биш байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна. МТЗ ТӨХК нь Тендерийн тухай хууль зөрчиж гэрээ байгуулсан, Тендерийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль зөрчигдлөө гэж, мөн нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль болох Тендерийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-т тус тус заасны дагуу хөрс хуулалтын ажлыг гэрээ нь Тендерийн тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргах юм.

Хөрс хуулалтын ажлын гэрээ нь захиргааны гэрээ болох нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн эрх зүйн харилцааг зохицуулах гэрээ нь захиргааны гэрээнд хамаарах юм. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.3-т тус тус заасны дагуу дэд бүтцийн үйлчилгээг бий болгох, ашиглахтай холбоотой харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохыг зөвшөөрсөн. МТЗ ТӨХК-ийн хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд бол УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хамаарах, Засгийн газраас эрх олгогдсоны дагуу Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой дэд бүтцийн төсөл билээ. Тодруулбал, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, УИХ-ын 2011 оны 15 дугаартай тогтоол, Засгийн газрын 2010.11.03-ны өдрийн 283 дугаар тогтоол, 2011.8.31-ний өдрийн 266 дугаартай тогтоол, 2013.1.26-ны өдрийн 28 дугаартай тогтоолуудыг үндэслэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн нийтийн эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, МТЗ ТӨХК өөрийн хүсэл зориг, шийдвэрийн үндсэн дээр төмөр замын ажил, хөрс хуулалтын ажил хийлгэж байгаа бус төрөөс батлагдсан бодлого, гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хөрс хуулалтын ажлын гэрээг байгуулж, ажил гүйцэтгүүлж байгаа тул тус гэрээ нь нийтийн эрх зүйн харилцаа юм. Иймд тус гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд зөв байгуулагдсан эсэх, Тендерийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх юм. Харин иргэний хэргийн шүүх шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан биш юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэт тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж, сөрөг нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7.6. Хариуцагч МТЗ ТӨХК нь Тендерийн тухай хуульд заасан журам баримтлаагүй гэж, хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Учир нь, Тендерийн журмаар гэрээ байгуулагдаагүйгээс болж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Харин тендер буюу уралдаан шалгаруулалтад оролцох байсан, манай компанитай өрсөлдөж, тухайн ажлыг авах боломжтой өөр хуулийн этгээдийн л эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх шаардлагатай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахаар заасан банйа. Иймд хариуцагч МТЗ ТӨХК нь хөрс хуулалтын гэрээг Тендерийн тухай хуульд заасан журам зөрчиж байгуулагдсан гэж нэхэмжлэл гаргах эрхтэй байхын тулд хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай. Тендерийн тухай хуульд заасан журмыг баримтлалгүй гэрээ байгуулснаас болж, тус компанийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Иймд МТЗ ТӨХК нь сөрөг нэхэмжлэлдээ компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар тайлбар, тодруулга хийгээгүй байхад шүүх сөрөг нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин хөрс хуулалтын ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болгох нь МТЗ ТӨХК-д сөрөг үр дагавар бий болгоно. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нөхцөлд МТЗ ТӨХК нь ажлын үнийг төлөхөөс гадна хэлцлийн нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд зөвхөн гэрээнд заасан төлбөр төлөх буюу ажлын үнийг өгөхөөс гадна хохирол барагдуулах нэмэлт үүрэг үүсэхээр МТЗ ТӨХК-д хохиролтой юм. Анхан шатны энэ байдлыг анхаарч үзээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Хариуцагч МТЗ ТӨХК нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө хөрс хуулалтын ажлын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр, хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр болон амаар тайлбар гаргаж байсан. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 99, 104, 105 тал/, удаа дараагийн шүүх хуралдаанд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч МТЗ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МХБ ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, МУХБ-нытухай хуулийн /2011 он/ 8 дугаар зүйлийн 8.1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн /2006 он/ 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын 2011 оны 15 дугаартай тогтоол гаргаж, ХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг баталсны нэг нь шинэ төмөр замын төсөл юм. Иймд ХБ нь төмөр замын төслийг буюу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг санхүүжүүлэх үүрэг үүссэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар Засгийн газар нь УИХ-ын 2011 оны 15 дугаартайт огтоолын биелэлтийг хангах хүрээнд, зохион байгуулалтын ара хэмжаа авах байдлаар дээрх тогтоолыг гаргасан байна. Засгийн газрын 28 дугаартай тогтоолыг МХБ ХХК-иас эс зөвшөөрч "Засгийн газарт тийм бүрэн эрх олгогдоогүй" гэх тайлбар гаргадаг боловч ХБ нь Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэний дараа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт заасан. Иймд МТЗ ХХК нь Засгийн газрын 2013 оны 28 дугаартай тогтоол хуульд нийцсэн эсэх талаар маргах эрхгүй. Шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасныг баримтлан зөвхөн хариу тайлбарт дурдсан үндэслэлд хязгаарлагдаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МХБ ХХК-д даалгах нэхэмжлэлийг Т ХХК болон МХБ ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан МХБ ХХК, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн З-ТЗ-Б 2013-5 тоот Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг анхааран үзээгүй байна. /1 хх 143/

Түүнчлэн, МХБ нь УИХ-ын болон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд төсөл хэрэгжүүлэгч болох МТЗ компани ТӨХК, Зам, тээврийн хөгжлийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яам нар 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ /1 хх 143 тал/-нд Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолыг үндэслэж, шинэ төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Уг гэрээний 2.1.1, 1.2, 4.1-т тус тус заасны дагуу ХБ нь 55 сая ам.долларын хэмжээнд шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээснээс 22.5 сая ам.долларын санхүүжилтийг олгож, үлдэх 22.5 сая ам.долларын санхүүжилтийг олгоогүй, энэ талаар өөрсдөө тайлбар гаргадаг бөгөөд хэрэгт санхүүгийн баримтууд авагдсан. Мөн санхүүжүүлсэн 22.5 сая ам.долларын эргэн төлөлтийг зохицуулах агуулгаар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулсан. 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ-ний дагуу Зам, Тээврийн яамны баталгаажуулсан ажлын хэмжээнд санхүүжилт хийх үүрэгтэй болохоо ХБ хүлээн зөвшөөрдөг /2017.01.12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 2 хх 116 тал/.

Дээрх гэрээний 4.1-т Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг ЗТЯ баталгаажуулсныг үндэслэн ...Төсөл хэрэгжүүлэгчийн харилцан дансанд шилжүүлнэ гэх заалт нь Зам, Тээврийн яамны сайд А.Г-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/1107 дугаартай албан тоот /2 хх 28 тал/, үүний дагуу МТЗ ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/365 дугаартай албан бичиг /2 хх 58 тал/, Зам, Тээврийн яам нь тус албан бичиг, баримтуудыг хүлээж авсны дараа 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай 3/2111 дугаартай албан бичгийг ХБ ХХК руу явуулсан /1 хх 148 тал/ бөгөөд тус албан бичиг, түүний хавсралтаар нэхэмжлэгч Т ХХК Хөрс хуулалтын ажлын гэрээний хүрээнд 5,156,130,705 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг ХБ руу илгээсэн. Зам, Тээврийн яамнаас ажлын үр дүнг хянан баталгаажуулсан дээрх бичгийг МХБ хүлээж авсан нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 16 дахь талд яамны хянан баталгаажуулалтыг хавсралт болох хүснэгтийн хамт авснаа илэрхийлсэн байна. /2 хх 109 тал/ Иймд дээрх гэрээний дагуу ХБ ХХК нь нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр санхүүжилт олгох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх ...хууль болон гэрээгээр үүсээгүй үүргийг шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчид ногдуулах боломжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох жур8мын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн МУХБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна. МУХБ ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу УИХ-ын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 283 дугаар, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоол зэрэг төрийн эрх барих дээд байгууллагын тогтоол шийдвэрээр МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний төлбөрийг санхүүжүүлэх үүрэг бүхий этгээд МУХБ ХХК болохыг тодорхойлсон. ХБ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах Шинэ төмөр зам төсөл-д өөрийн хөрөнгөөр оролцсон үндэсний 33 компани болон гадаадын зөвлөх үйлчилгээний 11 компанийн ажлыг холбогдох журмын дагуу санхүүжүүлсэн атлаа бидний өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэл гаргасан байхад "...4 тал гэрээний агуулгаас үзэхэд МХБХХК нь нэхэмжпэгч Т ХХК-ийн өмнө санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй, "... нэхэмжлэгч Т ХХК дээрх гэрээний тал биш, нэхэмжлэгч Т ХХК нь МХБ ХХК-иас хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг шийдвэрлэхийг болон уг гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг шаарддаг учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт МУХБ-нытухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ХБ-ны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн өмнө санхүүжилт хийх үүргийг ногдуулах эрхийг Засгийн газарт олгоогүй болно гэсэн нь МУХБ ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 22 дугаар зүйлийн 22.1.5 болон Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг ноцтой зөрчсөн байна.

МУХБ-нытухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд ХБ нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. ХБ-ны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд ХБ-ны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар банк, эрх бүхий бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй байхаар заасан байх тул хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг ХБ-ны ТУЗ-д даалгасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна.

Засгийн газар хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг ХБ-ны ТУЗ-д даалгасан нь Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаарх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна. Уг Засгийн газрын тогтоол хүчинтэй бөгөөд Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг ноцтой зөрчиж, Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд хариуцагч МТЗ ТӨХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээ байгуулах үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид Тендерийн хууль гэх) үйлчлэхгүй. Яагаад гэвэл МХБ ХХК-ийн үйл ажиллагаа, Үндэсний аюулгүй байдал учраас тендерт хамааралгүй гэж байна. Тендерийн тухай хуулийг зөрчвөл 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх зөв дүгнэсэн. Хөлс хуулалтын 2011 оны гэрээ байгуулах үндэслэл, талуудын гэрээ байгуулах хүсэл зориг, хууль эрх зүйн орчин зэргийг гэрээнд тусгаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Монгол Улсын Их Хурлын баталсан ХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын Их Хурал Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурлын жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдолд жагсаалт нь хэзээ баталсан, 2010 оны 32 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын тээврийн талаарх бодлого баталсан. Энэ төсөл хөтөлбөр маргаангүй. Жагсаалтад Т ХХК-ийн чиглэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас өөрсдийн төсөөллөөр тайлбарлаж байна. Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эсэх асуудал МХБ ХХК-ийн өөрийн эрх хэмжээний асуудал. Засгийн газрын тогтоолыг үндэслэвэл МХБ ХХК-аас мөнгө олгох мэтээр нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. МХБХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай асуудлаар Тендерийн тухай хууль үйлчлэхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл, зөвлөмж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж байдаг. Тухайн бодлого дотор хөрс хуулалтын гэрээ төрийн нууцад хамаарна, Үндэсний аюулгүй байдлыг хангахад хамаарна гээд холбогдох хариуцсан газраас нь үүнтэй холбоотой шууд чиглэсэн албан бичиг байдаггүй. Энэ бол төрийн хөрөнгө, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу явах ёстой. Гэхдээ Үндэсний аюулгүй байдал гэдгээр шууд гэрээ байгуулна гэж ойлгоод байдаг. Харин ч шууд гэрээ байгуулна гэдэг нь тухайн асуудлыг хариуцсан 2-3 гэрээ байгуулах эрх өгч байгаа гүйцэтгэх компани харьцуулж, тухайн тендерийн явахгүй гэдэг агуулга болохоос биш шууд гэрээ байгуулахад хэрэглэдэг олон арга байдаг. Тэгэхээр шууд гэрээ байгуулна гэдэг нь очиж гэрээ байгуулна гэж хэлээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

Нэгэнт эрх бүхий этгээдийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар нэгэнт хийгээгүй бол зөв дүгнэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхийн шатанд сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ эдэлсэн. Ийм учраас шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг хөрс хуулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж байна. Бид нар хөрс хуулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Тийм ч учраас маргаж байна. Гэрээ байгуулсан үйлдлийг хүртэл Авлигатай тэмцэх газраар шалгуулж, гэрээ байгуулсан этгээдийг яллагдагчаар татсан талаар Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Түүнээс хэн нэгэн хүнд давуу байдал олгож, татвар төлөгчийн мөнгийг зарцуулах нь хуульд харшилна. Төмөр зам бол МТЗ ТӨХК хөрс хуулалтын гэрээтэй холбоотой ажлыг хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлт бол агуулгын хувьд Хөрөнгийн үнэлгээний шинжээч томилсон. Өөрөөр хэлбэл хөрөнгө үнэлдэг компани. Бидний зүгээс хууль ёсны дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авна. Гэтэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гээд байгаа ажил төсөв, хийж гүйцэтгэсэн ажил, нөхцөл байдлын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Тиймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд хариуцагч МХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: МХБХХК нь Эдийн засаг хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-тай 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэж төсөл хэрэгжүүлэгчийн дансанд тухайн санхүүжилтийг шилжүүлэх үүрэгтэй байсан. Харин төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн, санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулаагүй тохиолдолд МХБ ХХК санхүүжилт олгохгүй байх эрхтэй байх талаар дүгнэлт гэрээнд тодорхой туссан. Тухайн гэрээнээс харахад МХБ ХХК Т ХХК-ийн өмнө ямар нэгэн байдлаар санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгч Т ХХК энэ гэрээний тал биш. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоол иргэний эрх зүйн харилцаа үүсгэж эхэлсэн захиргааны шийдвэр гэж маргадаг. Энэ нь үндэслэлгүй. Засгийн газар дотор зохион байгуулалт, үйлчилгээний хувьд тогтоол гаргана. 10 дугаар зүйлд Эдийн засгийн тэргүүлэгч чиглэл салбарыг тодорхойлж, салбар дэд бүтцийн зохистой харилцааг тогтоон хөгжил бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ гэдэг үйл ажиллагааны хүрээнд гаргасан зохион байгуулалтын шинжтэй удиртгал юм. Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Мөн МУХБ-нытухай хуулиар нарийвчилж Засгийн газрын хуулиар хүлээх үүргийг МУХБ-нытухай хуульд тусгасан. Үүнд ямар нэгэн гуравдагч этгээдийн хувьд хуулийн этгээдийн өмнө санхүүжилт орж ирэх үүргийг хуулиар хүлээгээгүй. Мөн МУХБ-ны тухай хуульд ч ашигтай ажиллах, хараат бус байх, хараат бусаар ашиг сонирхлын зөрчилгүй зээл олгох шийдвэр гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгч талаас МХБ ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдсон худалдан авахтай холбоотой харилцаа Тендерийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дах заалтаар зохицуулагдахгүй гэж байна. МХБХХК-ний үйл ажиллагаатай холбоотой гэж хуульд тодорхой заасан байна. МХБ ХХК-ийн үйл ажиллагаа гэдгийг МУХБ-нытухай хуулийн 7 дугаар зүйлд нийт 7 үйл ажиллагааг дурдсан байдаг. Энэ үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд Тендерийн тухай хууль үйлчлэхгүй гэдэг агуулгаар энэ хуулийн зохицуулалттай. Гэвч нэхэмжлэгч талаас хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна. МХБ ХХК-ний зүгээс нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг үүсэж байж МХБ ХХК-аас шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл хууль болон гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө МХБ ХХК ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд МХБ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 10. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.Үүнд:

10.1. МТЗ ТӨХК нь шинжээчийн дүгнэлт /5 хх 181-223/-ийг хүлээн зөвшөөрхгүй талаараа шүүхэд удаа дараа илэрхийлж байсан. Тухайлбал, 2021 оны 06 дугаар сарны 28-ны өдрийн 181/Ш32021/07437 дугаар захирамжаар хариуцагч МТЗ" ТӨХК-ийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр ХҮТ ХХК-ийг шинжээчээр томилсон ба 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус шинжээчдээс гаргасан дүгнэлт /Хоёрдугаар бүлгийн 2-т, Дөрөвдүгээр бүлгийн 1, 2, 3-т, Б өртгийн хандлага /5 хх-208/ хэсгийн 4-т, 5-т, зардлын тооцоо гэсэн хэсэгт 5, 6-т. 8/-д шинжээч нь шинжээч хэн нэг хүний хэлсэн ярьсан эсвэл нэхэмжлэгч талын өгсөн нэг талын тоо баримтыг шууд үндэслэл болгох замаар мэргэжлийн бус үндэслэлгүй дүгнэлт гаргасныг давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсье.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх бодитойгоор үнэлж дүгнэлгүйгээр үндэслэл болгосон нь буруу гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00075 дугаартай тогтоолын хянавал хэсэгт ...Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, бодит ажлын хөлсийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байхад шүүх энэ тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна /5хх-157х/ гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх уг хэрэгт ХҮТ байгууллагыг шинжээчээр томилсон боловч шинжээч Р.З-д шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Б, Р.З нар нь маргаж буй ажлын бодит өртгийн тооцоог гаргах төсөв, санхүүгийн тусгай мэдлэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул бодит ажлын хөлсийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох Улсын Дээд шүүхийн тогтоол хэрэгжээгүй, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

10.2. 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 16.1-д Энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын ХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор гэрээний санхүүжилтийг хариуцагч Монгол Улсын ХБ наас гаргуулахаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан байна.

МТЗ ТӨХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани бөгөөд дээрх гэрээний төлбөрийг анхнаасаа хариуцахаар нэхэмжлэгч талтай тохироогүй, тус компанийн төсөв, үйл ажиллагаанд төлөвлөгдөөгүй, батлагдаагүйг анхан шатны шүүх анхааргүй, МТЗ ТӨХК-аас үндэслэлгүй 4,551,183,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

11. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээч томилох шаардлага байсан уу. Шинжээчийн дүгнэлтийг ХҮТ гаргасан байна. Засгийн газрын өөр бусад байгууллагатай хийж гүйцэтгэсэн ажлыг юу гэж тооцож хүлээж авах түүнийг тайлан баланс дээр юу гэж тусгах, өөр ямар этгээдийн үнэлгээ орох ёстой, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн бэ?. Хэрвээ шинжээч томилох зайлшгүй шаардлага байсан бол энэ шинжээчийн дүгнэлтийг ХҮТ хийсэн нь зөв. Ажлын үр дүнг хүлээж авсан. Яагаад хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудал яригдсан гэвэл 2019 оныг хүртэл хугацаанд өрнөсөн маргааны зүйл төлбөр төлөх боломжгүй талаар буюу МХБ ХХК төлбөр төлөхөөс татгалзсан. Түүнээс биш ажил хүлээж авсан, ажлын чанар байдалтай холбоотой маргаан байхгүй. Шат шатандаа ажлыг хүлээж авсан. Энэ агуулгаар талууд мэтгэлцээд шинжээч томилуулах болсон. Бүгд шинжээч томилоод ямар нөхцөл байдал тогтоогдох юм гэдэг агуулгаар шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 5,100,000,000 төгрөг үнэлгээ гаргаж ирсэн. Тэр агуулгаар зөвлөмж болгож байгаа үнэлгээг ч биш яг болж ирсэн харилцаанд 12-13 жилийн хугацаанд тооцож үзэх юм бол ядаж өндөр дүнгээр шинжээчийн дүгнэлт гарах ёстой. Энэ агуулгаар хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

2011 онд үйлдсэн үйлдэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 8 жил болоод дуусгавар болсон. Тухайн үйлд явдал болсон 2011 оны 06 дугаар сараас хойш хугацааг тооцож үзвэл 12-13 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн үүнтэй холбоотойгоор шинжээчийн үнэлгээг шалгагдаж байгаа, дарга ажилтантай холбоотой асуудлууд байгаа болохоос биш хохирол төлбөр гаргуулахтай холбоотой асуудал биш. Өөр ажил албан тушаалтай холбоотой асуудлууд байгаа гэж яригдсан, энэ талаар талууд хангалттай мэтгэлцсэн. Сөрөг нэхэмжлэл гаргах замаар гэрээнээс татгалзах боломжтой юм уу? Татгалзлыг тэр даруй эсхүл мэдсэн даруй гаргах ёстой байсан. Энэ маргаан 2014-2015 оноос хойш эхэлсэн. Ядаж талуудын хооронд маргаан үүссэн цагаас хойш тооцвол тухайн үед гаргах ёстой байсан. Аливаа зүйл хугацаатай бөгөөд гэрээнээс татгалзах эрх дуусгавар болсон. Яагаад гэвэл ажлаа хүлээж аваад, үр дагавар үүссэн. Тиймээс дараагийн үр дагавруудыг шийдвэрлэх ёстой. Иймд МТЗ ТӨХК-ийн шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй гэв.гэв.

12. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд хариуцагч МХБХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрс хуулалтын гэрээ буюу Т ХХК болон МТЗ ТӨХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 16.1-д заасны дагуу төлбөрийг МХБ ХХК хариуцах ёстой гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. МХБ ХХК энэ гэрээнд оролцоогүй, бид хөрс хуулалтын гэрээний нэг тал биш, тус гэрээний өмнө үүрэг хүлээгээгүй. Иймд МХБ ХХК-д холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй буюу зөв гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч МТЗ ТӨХК болон МХБ ХХК-д холбогдуулан хариуцагч МТЗ ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөг гаргуулах, ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээгээр санхүүжилт олгохыг хариуцагч МХБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч МТЗ ТӨХК-аас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Т ХХК болон МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т ХХК нь Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга- Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах 1,154 километр урттай шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Зараа зөрлөг газарт 50 километр урт, 12 метр өргөн, 0,40-0,60 метрийн гүн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, МТЗ ТӨХК нь 1 м.куб хөрс хуулалтын ажлын хөлсийг 15,625 төгрөгөөр тооцож, нийт 5,156,130,705.94 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх 26-37/

3.2. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн, ажлын тайланг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч МТЗ ТӨХК-д хүргүүлж, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр талууд ажлын бичиг баримт хүлээлцсэн акт үйлдэж, нэхэмжлэгч нь ажлын хөлс төлөх талаар 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч МТЗ ТӨХК-д хандаж байсан талаарх баримтууд хэрэгт авагджээ. / 1хх 39, 70-71/

3.2. Хариуцагч МТЗ ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/365 тоот албан бичгээр ажлын гүйцэтгэлийн 9,290 хуудас, 95 боть, 1 ширхэг DVD материалыг Зам тээврийн яаманд хүргүүлсэн, Зам тээврийн яам 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр санхүүжилт шийдвэрлүүлэх хүсэлтийг МХБ ХХК-д гаргасан байна. /2 хх 53, 58/

3.3. Нэхэмжлэгч Т ХХК 289,488 метр/куб эзэлхүүнтэй хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон МТЗын нэгдсэн холбоо, уг ажлын бодит хөлсний үнэ цэнэ 4,551,183,500 төгрөг болохыг шинжээч ХҮТ ХХК тус тус тогтоожээ. /4хх 11-21, 5хх 182-223/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй байна.

5.1. Хөрс хуулалтын ажлын гэрээгээр Дорнод аймгийн төв Чойбалсан-Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговь аймгийн Тавантолгой, Даланзадгад сум хүртэл чиглэлд нийт 1,154 км баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.

Дээрх гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт МУХБ-ныүйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэжээ. 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан МУХБ-нытухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ХБ-ны эрхлэх үйл ажиллагаанд хөрс хуулалтын ажлын гэрээгээр гүйцэтгэх ажил хамаарахгүй тул энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэжээ.

5.2.1. 1995 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Төрийн нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн нууц гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээлллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлэхээр, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн нууцад хамааруулах зүйлсийн жагсаалтыг хуулиар батлахаар тус тус заажээ.

2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн нууцад хөрс хуулалтын ажлын гэрээ хамаарахгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2.2. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэхээр заажээ. Т ХХК-ийн гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажил нь үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заажээ. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулахыг хуульчилсан байна. Хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж заажээ. Түүнчлэн тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох журмыг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд зааж, захиалагч гэрээ байгуулахдаа 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2-т тус тус зохицуулжээ.

Хуульд ийнхүү тусгайлан зохицуулсан байхад МТЗ ТӨХК нь Т ХХК-ийг сонгож ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.1, 42.1.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор талууд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь гэрээний дагуу тодорхой ажил хийж үр дүн бий болгосон нь тогтоогдсон байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн тодорхой ажил гүйцэтгэснээр үүссэн үүргийн биелэлтийг хариуцагчаас буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5.4. Гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч нь алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй тул шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд алданги гаргуулах давж заалдах гомдлыг хангахгүй.

5.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж дүгнэх нь хэргийн харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй юм. Иймд шүүх хэргийн харьяалал зөрчиж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.6. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан эсэхээс үл хамааран шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийнэ. Иймд Тендерийн тухай хуульд заасан журмыг баримтлалгүй гэрээ байгуулснаас болж МТЗ ТӨХК-ийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, МТЗ ТӨХК нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.7. Нэхэмжлэгч нь МУХБ-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 28 дугаар тогтоолын үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д орсон төсөл, хөтөлбөрийг ХБ-ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг ХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг ХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрчээ.

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан МУХБ-нытухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар ХБ-ны санхүүжүүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, зээл олгох шийдвэрийг ХБ-ны зээлийн хороо гаргахаар тус тус хуульчилжээ.

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХБ-ны санхүүжилттэй холбоотой дээрх хэм хэмжээний актуудаас МУХБ-нытухай хууль нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолоос хууль зүйн хувьд илүү хүчин чадалтай байна. Иймд МУХБ-нытухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрт зээл олгох шийдвэрийг ХБ-ны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргах бөгөөд нэхэмжлэгчид зээл олгох шийдвэр гараагүй тул санхүүжүүлэх боломжгүй талаарх хариуцагч МХБХХК-ийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.8. Монгол Улсын ХБ , Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам Тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ХБ нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан ажилд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилт олгох үүрэг хүлээж, олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдахаар заажээ. Гэрээнд заасан санхүүжилт олгох боломжит хугацаанд төсөл хэрэгжүүлэгч МТЗ ТӨХК гэрээний 7.1-д заасны дагуу төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж, МХБ ХХК-д хүргүүлээгүй ба санхүүжилт олгох боломжит хугацаа дуусгавар болсноор ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг анхааран үзээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч МХБ ХХК нь Т ХХК болон МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулагдсан хөрс хуулалтын ажлын гэрээний оролцогч тал биш тул шүүх хариуцагч МХБХХК-д холбогдох санхүүжилт олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй байна.

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч МТЗ ТӨХК-ийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын бодит хөлсийг тогтоолгохоор ХҮТ ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн үнэлгээчин Г.Б төмөр замын далангийн газар шорооны ажлын бодит хөлсийг 2011 оны 04 дүгээр сарын байдлаар 4,551,183,500 төгрөг болохыг тогтоожээ.

Шинжээч ХҮТ ХХК дүгнэлтээ дутуу, эсхүл эргэлзээтэй гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй зөв гараагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн шүүх шинжээч Г.Б-т эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан /6 хх 1/ ба Р.З нь үнэлгээ хийсэн үнэлгээчин биш, харин ХҮТ ХХК-ийн захирал байх тул шүүх шинжээч Р.З од шинжээчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн шинжээч ХҮТ ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх тул шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Б, Р.З нар нь маргаж буй ажлын бодит өртгийн тооцоог гаргах төсөв санхүүгийн тусгай мэдлэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хөрс хуулалтын ажлын гэрээний 1.1-д зааснаар захиалагч нь МТЗ ТӨХК, гүйцэтгэгч нь Т ХХК байх тул захиалагч болох МТЗ ТӨХК Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Гэрээний 16.1-д энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 /тавь/ хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын ХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авсанаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр нь төлөхөөр тус тус заажээ. Дээрхээс үзвэл талууд гэрээндээ ажлын хөлсийг хэрхэн төлөх арга, журмыг заасан байна. Ажлын хөлс төлөх нь захиалагчийн хууль болон гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг бөгөөд хариуцагч МТЗ ТӨХК нь МХБ ХХК-аас санхүүжилт аваагүй нь түүнийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул МТЗ ТӨХК нь гэрээний төлбөрийг анхнаасаа хариуцахаар нэхэмжлэгч талтай тохироогүй, тус компанийн төсөв үйл ажиллагаанд төлөвлөгдөөгүй, батлагдаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 16,143,212.79 төгрөг, хариуцагч МТЗ ТӨХК-аас төлсөн 22,913,867 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНБИШ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.БЯМБАСҮРЭН