Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/00170

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 Дугаар181/ШШ2017/00170 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **** дугаар хороо, *******-ийн байранд байрлах ****** тоот регистрийн дугаартай Тр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **** дүгээр хороо, ******, ****** төвд байрлах, **** тоот регистрийн дугаартай М.Т ТӨХК,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **** дүгээр хороо, ******, ***** дүгээр барилгын ********* дугаар давхарт байрлах, **************** тоот регистрийн дугаартай М.У.Х.банк-д тус тус холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 7.734.196.058,91 төгрөгийг М.Т ТӨХК-иас гаргуулах, гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М.У.Х.банкд даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Тр ХХК-ийн дэд захирал Б.Х-Я, түүний өмгөөлөгч Ш.Э, П.Е, хариуцагч М.Т ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х, түүний өмгөөлөгч Ц.Г, Л.Б, хариуцагч М.У.Х.банк-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тр ХХК-ийн захирал А.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон дэд захирал Б.Х-Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани төмөр замын чиглэлээр төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалт, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт, төмөр замын төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний анхдагч компаниудын нэг учраас тухайн чиглэлийн салбар хариуцсан сайд, удирдлагын бусад албан тушаалтнууд 2010 онд бидний ажилтай танилцаад улс орны томоохон бүтээн байгуулалт болох Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд орж ажиллах санал тавьсан юм.

 

 

2.

 

Монгол Улсын Их хурал 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ****дугаар тогтоол гаргаж, Төрөөс *******тээврийн талаар баримтлах бодлого-ыг баталсан. Улсын Их хурал уг бодлогыг баталсантай холбогдуулан Д-Т-З, С-Б-Урт-Ч чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ********* сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг М.У.Х банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан. Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүд нь манай компанийг Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох итгэл үнэмшлийг төрүүлсэн тул саналын дагуу тус компани уг бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ төрийн эрх бүхий зохих байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр М.Т ТӨХК болон Тр ХХКйн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан. Энэхүү санамж бичгийн 2-т М.Т ТӨХК нь Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, М.Т ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр гарсны дараа Тр ХХК-тай хамтран ажиллах хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна гэж заасныг үндэслэн, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Тр ХХК нь М.Т ТӨХК-ийн захиалгын дагуу Д - Т - Ц - С - Б.Урт - Х - Ч чиглэлд тавигдах шинэ ****************н батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М.Т ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5.156.130.705,49 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна. М.Т ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой- Цагаансуврага - Сайншанд - Баруун-Урт - Хөөт -Чойбалсан чиглэлийн 1165 км ************* доод бүтэц /далан/ барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 1077.74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-Х-5268253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг хийсэн. Дээрх ажлын гэрээний дагуу Шинэ төмөр зам төслийн хүрээнд Өмнө-говь аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд, батлагдсан зургийн дагуу 2011 оны 05 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийн тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн. Дээр дурдсан ажлын гэрээний 15.1-д Ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөлс нь нийт 5.156.130.705,94 төгрөг байна, 16.1-д Ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банк-наас холбогдох санхүүжилт хийгдснээс хойш ажлын 7 хоногт төлнө, 16.2-д Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болно.

3.

 

Манай компани нийт 5.156.130.705,94 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу, гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Энэ тухай захиалагч талд албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн. Харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ биелүүлээгүй болно. Захиалагч М.Т ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Хөрс хуулалтын ажлын гэрээ -ний 15,16, 17.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна. Захиалагч М.Т ТӨХК нь Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээний 22 дугаар зүйлийн 22.3-т.Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж заасан ба ажлын хөлс болох 5.156.130.705,94 төгрөгийг 0.1 хувиар тооцон үзэхэд хоногт 5.155.100 төгрөгийн алданги тооцогдож байх ба ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцоход /5.156.130.705,94х1 831=9.440.875.322 төгрөгийн алданги болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөх үнийн дүнгийн 50 хувь буюу 2.578.065.352,97 төгрөг болсон. Монгол Улсын Их хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Х.банк-ны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч, Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х.банк-ны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Х.банк-ныТУЗ-д даалгасан боловч М.У.Х.банк нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Иймд М.Т ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5.156 130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,97 төгрөг, нийт 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М.У.Х.банкд даалгаж өгнө үү гэв.

 

4.

 

Хариуцагч М.Т ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т ТӨХК нь улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийг эзэмшиж ашиглах үндсэн чиг үүрэгтэй, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон *********** суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад Тр ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *************** дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг Төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж тус тус заасан. Энэхүү төлбөр тооцоотой холбоотойгоор, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар гэрээний 13 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан. Нэхэмжлэгч Тр ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг. Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк дахь манай харилцах дансанд хөрс хуулалтын ажлын зориулалтаар, тэр тусмаа Тр ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар нэг ч удаа санхүүжилт орж ирээгүй өнөөдрийг хүрч байгаа. Хариуцагч М.У.Х.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тр ХХК болон Х.банк-ныхооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байна. Хэдийгээр гэрээний оролцогч биш ч Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х.банк-ныТөлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Үүгээрээ Хөгжлийн бакны үүргийг тодорхойлсон. Улмаар төрийн байгууллагуудын хооронд 4 талт Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 онд байгуулсан. Засгийн газрын тогтоолыг Хөгжлийн банк биелүүлэх ёстой. Гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тал дээр маргахгүй. Хэдийгээр нэхэмжлэгч Тр ХХК ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч ажлын бичиг баримт ирүүлснийг /тайлан, зураг, ажлын гүйцэтгэл/-ийг Зам тээврийн яаманд хүргүүлснийг тус яам баталгаажуулж, Хөгжлийн банкинд санхүүжилт хийх талаар хүсэлт хүргүүлсэн байна. Алданги 2.578.065.352,97 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хууль буюу гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүрэгтэй бөгөөд захиалагчийн хувьд хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан ба Хөгжлийн банк энэ үүргээ биелүүлээгүй.

5.

 

Иймд М.Т ТӨХК алданги төлөх үндэслэлгүй. Хөгжлийн банк санхүүжилтээ хийвэл мөнгийг /ажлын хөлс 5.156 130.705,94 төгрөг/-ийг Тр ХХК-д шилжүүлэхэд бэлэн ба алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.У.Х.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Н.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тр ХХК болон М.У.Х.банкны хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор Тр ХХК, М.Т ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан байдаг. М.У.Х.банк нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр Тр ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан байх бөгөөд Тр ХХК, М.У.Х.банкны хооронд дээрх хуулийн заалтын дагуу иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй. М.У.Х.банк, Тр ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор Х.банк санхүүжүүлэх үүргийг ч мөн Тр ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал М.У.Х.банкд хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын асуудал юм. Энэ хэрэгт М.У.Х.банкыг хамтран хариуцагчаар татах ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан байдгаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнө Хөгжлийн банк үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Тр ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй тул Хөгжлийн банкийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Энэ төслийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг үзвэл: Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ****************талаар баримтлах бодлогыг Х.банк-нызээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х.банк-ныТУЗ-д зөвшөөрсөн. Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Х.банк-ныТөлөөлөн удирдах зөвлөл /Б.Шинэбаатар/-д даалгасугай. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын ************** оны *********** дугаар тогтоолын дагуу олгохыг Х.банк-ныТөлөөлөн удирдах зөвлөл /Б.Ш/-д зөвшөөрсүгэй. Х.банк-нызээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б, Сангийн сайд Ч.У нарт даалгасугай гэж тус тус заасан байдаг.

6.

 

Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-т М.Т ТӨХК, Тр ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5.156.131 /төгрөгөөр/, 3.706 /доллараар/ гэж заасан. Дээрх шийдвэрүүдээс үзэхэд М.У.Х.банкд үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд зөвшөөрсөн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. Учир нь М.У.Х.банкны үйл ажиллагааг зохицуулахад М.У.Х.банкны тухай хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т МУХБ нь ашигтай ажиллах зарчмыг, 8 дугаар зүйлийн 8.2-т Зээл олгох шийдвэрийг Х.банк-ныактив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана. 8.3-т Х.банкнаас олгох зээл нь дараахь шаардлагыг хангасан байна. 8.3.1банкуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх; 8.3.2-т зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх; 8.3.3 зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх; 8.3.4 зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх; 8.3.5 зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх; 8.3.6 зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх. 10 дугаар зүйлийн 10.1-т Х.банкнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь дараахь шаардлагыг хангасан байна, 10.1.1-д Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах; 10.1.2 төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх; 10.1.3-т эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх; 10.1.4-т зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх; 10.1.5-д төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцсон байх гэж тус тус заасан байдаг. Эндээс үзэхэд МУХБ нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн МУХБ-ны Зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг МУХБ-нд хүлээлгэх боломжгүй юм. МУХБ, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М.Т ТӨХК нарын хооронд 55.0 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан: Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан. Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар 3.1.4-т Төсөл хэрэгжүүлэгч М.Т ТӨХК нь гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-т Хөгжлийн банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн хавсралт 1-т заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд

7.

 

шилжүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т М.Т ТӨХК нь Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээ, мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж, энэхүү гэрээний 4.1-т заасан олголтын хуваарийн өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банкинд хүргүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох М.Т ТӨХК-иас Тр ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас ****** оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ********** дугаартай албан бичгээр Тр ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү М.У.Х.банкнаас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу М.У.Х.банкнаас 55.000.000 ам.доллар хүртэл санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам. М.Т ТӨХК-ийн баталгаажуулсан дараахь ажлуудад нийт 22.517.000 ам.долларын санхүүжилт олгосон. Үүнд: "Шинэ төмөр зам төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, МУХБ-нд төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, М.У.Х.банк, М.Т ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар МУХБ-наас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг М.У.Х.банкд төлж байна. 2015 оноос эхлэн Х.банк-ныэх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн Төсвийн тухай хуулиар баталдаг болсон. Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Х.банк-ныэх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй юм. Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж Тр ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас М.У.Х.банкд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

8.

 

Нэхэмжлэгч Тр ХХК нь М.Т ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, М.У.Х.банкд холбогдуулан М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор М.Т ТӨХК-д олгосны дагуу М.Т ТӨХК, Тр ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан, тус компани төмөр замын суурь бүтцийг барих ажилд эхний ээлжинд өөрсдийн санхүүжилтээр оролцохоор харилцан тохирсон байна.

 

Нэхэмжлэгч Тр ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр М.Т ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаансуварга, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М.Т ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5.156.130.705,94 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

М.Т ТӨХК-ны зүгээс Тр ХХК-д хандан гэрээнд заасан ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон болох нь М.Т ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Б-ийн 2011 оны **** дугаар сарын ****-ны өдрийн ******* тоот албан бичгээр тогтоогдож байна.

 

Зохигчид хөрс хуулалтын ажлын гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Тр ХХК нь дээрх гэрээний дагуу Шинэ төмөр зам төслийн хүрээнд ********* аймгийн Булган сум дахь Зөртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 05 дугаар сарын 03аас 2011 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд чанарын шаардлагын түвшинд хийж гүйцэтгэсэн гэх бөгөөд ажлын гүйцэтгэлийн тайлангаа холбогдох бичиг баримтын хамт захиалагчид хүргүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагч М.Т ТӨХК болон М.У.Х.банкд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч М.Т ТӨХК нь гүйцэтгэгч Тр ХХК-ийг гэрээний дагуу ажлаа хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлбэл гэрээний 13.1, 13.3-т заасан үүргээ үл биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулаагүй тул хариуцагч талд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, нөгөөтэйгүүр Х.банк нь гэрээ болон УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу санхүүжүүлэх үүрэгтэй, тус

9.

 

банкнаас хөрс хуулалтын ажлын зориулалтаар, санхүүжилт огт орж ирээгүй гэж, хариуцагч М.У.Х.банк нь Тр ХХК болон М.У.Х.банкны хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, дээрх ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш, тус банк нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн М.У.Х.банкны Зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэх бөгөөд төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг М.У.Х.банкд хүлээлгэх боломжгүй, түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч М.Т ТӨХК нь гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй гэж тус тус тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

Хариуцагч М.Т ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хөрс хуулалтын ажлын гэрээний 13.1-т Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхдээ тал тус бүрээс 2-оос доошгүй ажилтан, хяналтын эрх бүхий байгуулллагын төлөөллийг оролцуулсан ажил хүлээлцэх комисс байгуулж ажлыг хүлээлцэнэ, 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй тул захиалагч ажлыг хүлээж авсан гэж үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээний 14.1-т Талууд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор ажлын бичиг баримтыг хүлээлцэн энэ гэрээний хавсралтад заасан Ажлын бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулна гэж заажээ.

 

Гүйцэтгэгч Тр ХХК ажлын гүйцэтгэлийн тайланг холбогдох бичиг баримтуудын хамт 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч, хоёр талын эрх бүхий этгээдүүд Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт-д гарын үсэг зурж хүлээн авсан байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээний 14.1-т Ажлын бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулна гэсэн заалт нь гэрээний 13.1, 13.3-т заасан ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш хийгдэх ажиллагаа байх ба хамтарсан комисс байгуулж, ажил хүлээлцэх нь дан ганц Тр ХХК-ийн үүрэг биш, хариуцагч буюу захиалагч М.Т ТӨХК ч мөн адил гэрээний дээрх заалтыг биелүүлэх үүрэгтэй байжээ.

 

Нөгөө талаар Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт-д гарын үсэг зурж хүлээн авахдаа бичиг баримт хүлээлцэх үед илэрсэн зөрчил доголдлыг гүйцэтгэгч тал нь ажлын 5 хоногийн дотор арилгаж зохих ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд гүйцэтгэгч ямар нэгэн доголдол гаргасан, ажлаа дутуу хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гүйцэтгэгчийг гэрээний 13.1, 13.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах боловч ажлын гүйцэтгэл, тайланг Зам тээврийн яаманд явуулж, тус яам хянан баталгаажуулж, улмаар санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичгийг М.У.Х.банкд хүргүүлсэн, шүүх хуралдааны явцад гүйцэтгэгч талыг

10.

 

ажлаа бүрэн гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийн талаар маргахгүй, М.У.Х.банк тохирсон ёсоор санхүүжилтээ хийвэл нэхэмжлэгчийн ажлын хөлсийг төлнө гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Тр ХХК-ийг ажлаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагч М.Т ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэг нь захиалагчийн буюу М.Т ТӨХК-ийн үндсэн үүрэг тул Тр ХХК ажлын гүйцэтгэлийг М.Т ТӨХК-д хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаар хөрс хуулалтын ажлын гэрээний 13 дугаар зүйлийн 13.1-т Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхдээ тал тус бүрээс 2-оос доошгүй ажилтан, хяналтын эрх бүхий байгууллагын төлөөллийг оролцуулсан ажил хүлээлцэх комисс байгуулж ажлыг хүлээлцэнэ гэж заасан байх ба Тр ХХК болон М.Т ТӨХК-ийн хамтарсан комисс байгуулагдаагүй, ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй байх тул М.Т ТӨХК Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь заалтад заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 351 дугээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу М.Т ТӨХК-ийг Тр ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох нь зүйтэй.

 

******оны **** дүгээр сарын ****-ны өдөр М.Т ТӨХК нь ********** тоот албан бичиг болон түүний хавсралтаар Тр ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн материал болох нийт 9290 хуудас, 95 боть, 1 ширхэг DVD материалыг ********** яаманд хүргүүлжээ.

 

М.У.Х.банкны 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/250 тоот албан бичигт Хөгжлийн банк нь энэхүү төсөлтэй холбогдуулан хийгдсэн ажлын зардлууд болон Хаан банкны зээлийн талаар ажлын хэсгийн буюу Зам тээврийн яамны дүгнэлт гарч, ажлын хөлс, төлбөрийн хэмжээ тогтоогдож, М.Т ТӨХК-ийн хийсэн ажлуудыг хүлээн авах хуулийн этгээд тодорхой болсон даруйд санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой талаар М.Т ТӨХК-д хандаж байжээ.

 

Улмаар М.Т ТӨХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/304 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Зам тээврийн яамны сайдад, Зам тээврийн яамны **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн ******* тоот Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичгээр М.У.Х.банкд хандан Тр ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

 

11.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ажлын гүйцэтгэлийн талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Тр ХХК нь хариуцагч М.Т ТӨХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

 

Тр ХХК болон М.Т ТӨХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-т Энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, мөн зүйлийн 16.2 Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр нь төлнө гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл талууд ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоогоогүй байх ба зөвхөн урьдчилгаа төлбөрт ажлын хөлсний 50 хувийг, үлдэх төлбөрийг ажлыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байх тул ажлыг бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч Тр ХХК нь хариуцагч М.Т ТӨХК-иас ажлын хөлсийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт, ажлын тайлан, гүйцэтгэлийн бичиг баримтыг М.Т ТӨХК-иас Зам тээврийн яаманд хүргүүлж, тус яам хянан баталгаажуулж, улмаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар М.У.Х.банкд хандсан албан бичиг болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Тр ХХК нь гэрээт ажлыг 2011 оны 05 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэж дуусган хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч М.Т ТӨХК гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

Хариуцагч М.Т ТӨХК нь Тр ХХК-ийн зүгээс хөрс хуулалтын ажлыг мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул ажлыг хүлээн авахыг хүсч, хөрс хуулалтын ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийг М.Т ТӨХК-д 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлэх үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот тогтоолоор манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан өдөр болох 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 8 сарын дараа үүссэн нөхцөл байдал байх ба энэхүү нөхцөл байдал нь 8 сарын өмнө гүйцэтгэж дууссан ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй, ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

12.

 

Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор М.Т ТӨХК-д Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан эхний болон хоёрдугаар үе шатны төслийг хэрэгжүүлэх, төслийг үргэлжлүүлэх эрхийг дахин олгож, Засгийн газрын ********** оны ****** дүгээр сарын *******-ны өдрийн ********** дугаар тогтоолоор Засгийн газрын ***** оны ********** дугаар сарын ********-ний өдрийн ******** дугаар тогтоолд заасны дагуу санхүүжилтийг олгох шийдвэр гарсан болох нь хариуцагч М.Т ТӨХК, М.У.Х.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч М.Т ТӨХК-ийн зүгээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг захиалагчаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэн, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г гаргуулсан байна. Энэхүү гэрчилгээнд М.Т ТӨХК-ийн Тр ХХК-тай байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ, Засгийн газрын *****, **********, ****, ******* тоот тогтоол болон холбогдох баримт бичгийг үзэхэд тус компанийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж энэхүү гэрчилгээг олгов гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарлаж буй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор М.Т ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг Эрдэнэс таван толгой ХК-д олгосон, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор М.Т ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийг дахин олгосон, Засгийн газрын шийдвэрээр урд чиглэлийн төмөр замыг эхэлж барих зайлшгүй шаардлага үүссэн, М.Т ТӨХК-д төмөр замын суурь бүтэц барих тухай тусгай зөвшөөрөл олгох, санхүүжилтийг шийдвэрлэх тухай Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолууд гарсан, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, М.Т ТӨХК-ийн хооронд 4 талт Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зэрэг нөхцөл байдлууд нь Тр ХХК Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний дагуу 2011 оны 07 дугаар сарын 18ы өдөр ажлыг гүйцэтгэж дууссанаас хойшхи хугацаанд хамаарч байгаа, мөн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, зохих журмын дагуу санхүүжилтийг шийдвэрлүүлэх боломжтой нөхцөл байдалд хариуцагч М.Т ТӨХК өөрөөс шалтгаалах арга хэмжээг аваагүйн улмаас ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй болсон байх тул гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэх хариуцагч М.Т ТӨХК-ийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд Тр ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохируулан гүйцэтгэсэн, ажлыг хүлээж авсан болох нь дээр дурдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэрээт ажлын хөлс болох 5.156.130.705,94 төгрөгийг М.Т ТӨХК-иас гаргуулан Тр ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

13.

 

Хариуцагч М.Т ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 16.1-т "ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан дагуу Хөгжлийн банк энэ үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан тул М.Т ТӨХК алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч М.Т ТӨХК ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилт шийдвэрлүүлэх зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүйн улмаас санхүүжилт удааширсан, санхүүжүүлэх боломжгүй болсон гэх хариуцагч М.У.Х.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагч М.Т ТӨХК-иас алданги гаргуулахгүй байх, алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22 дугаар зүйлийн 22.3-т Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөгийн 0.1 хувиар тооцоход хоногт 5.155.100 төгрөгийн алданги, ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцож /5.156.130.705,94х1 831= 9.440.875.322 төгрөгийн алданги болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн хувиас 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг баримтлан гүйцэтгээгүй үүрэг 5.156.130.705,94 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 2.578.065.352,97 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байх тул М.Т ТӨХК-иас 2.578.065.352,97 төгрөгийг гаргуулан Тр ХХКолгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч М.У.Х.банк нь Тр ХХК болон М.У.Х.банкны хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор Тр ХХК болон М.Т ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний оролцогч биш, уг гэрээгээр Тр ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа, зохигчдын хооронд байгуулсан гэрээний оролцогч тал биш, М.У.Х.банкны санхүүжилт хийх үүрэг тухайн гэрээнд тодорхой тусгагдаагүй боловч Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д зааснаар төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг М.Т ТӨХК-д олгосон, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан Засгийн газрын 2010 ны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоол, Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х.банк-ныТУЗ-д зөвшөөрсөн Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол зэрэг нь зохигчдын гэрээ байгуулах үед Х.банк-ныүүргийг тодорхойлсон эх сурвалж гэж үзэхээр байна.

 

 

14.

 

М.У.Х.банк, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, М.Т ТӨХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээ нь зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилттэй холбоотой, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтэц барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохирч талуудын эрх үүргийг тодорхойлсон болох нь дээрх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Тр ХХК, М.Т ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний төлбөр тооцооны хэсэг болох 16.1-т Энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг М.У.Х.банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө заасан ба ажлыг хийж дууссанаас хойш 2 жилийн дараа эрх бүхий 4 байгууллагын хооронд Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулснаас үзэхэд М.У.Х.банк нь дээрх төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэдэг нь давхар нотлогдож байна.

 

М.У.Х.банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудын хүрээнд Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М.Т ТӨХК нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" З-ТЗ-Б 2013-5 тоот гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээний дагуу 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд уг хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж гэрээгээр харилцан тохиролцсон боловч төсөл хэрэгжүүлэгч болох Зам тээврийн яамнаас Тр ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалыг ирүүлээгүйн улмаас талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч захиалагч болон төрийн байгууллагуудын хоорондын ажил хэргийн уялдаа холбоо, тэдгээрийн хоорондын санхүүжилттэй болон бусад нөхцөл байдалтай холбогдон үүссэн аливаа бэрхшээл, хүндрэл, маргаан нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авахгүй байх, ажлын хөлсийг төлөхгүй байх, санхүүжилт хийхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иймд М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М.У.Х.банкд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

15.

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т ТӨХК-иас 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тр ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Т ТӨХК болон Тр ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М.У.Х.банкд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.828.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т ТӨХК-иас 19.414.465 төгрөг, М.У.Х.банкнаас 19.414.465 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Тр ХХК-д олгосугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН