Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              2023           12            25                                               210/МА2024/00031

 

 

*******.*******, *******.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Бямбасүрэн даргалж, шүүгч *******.Нямбазар, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02943 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******, *******.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Содгэрэл, З.Наранчимэг нарт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, нэхэмжлэгч *******.*******ээс 266,847,984 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд В.Энхжаргалын бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бейст кредит ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******агиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

Т*********************РХ*******ЙЛ*******Х нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******.******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Э.Содгэрэлтэй Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг банкинд төлж, Э.Содгэрэлд үлдэх төлбөрийг бэлнээр төлж, нийт 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

1.2. Э.Содгэрэлийн эгч З.Наранчимэг тухайн орон сууцанд амьдарч байсан ба нялх хүүхэдтэй учраас захиалсан байр ашиглалтад ортол суллаж өгөх боломжгүй гэсэн тул үргэлжлүүлэн орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон. Гэрээний хугацааг хариуцагчийн хүсэлтээр 2 удаа сунгасан, улмаар хугацаа дуусч орон сууц чөлөөлөхийг удаа дараа шаардахад чөлөөлж өгөхгүй байна.  

Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Э.Содгэрэлд орон сууц худалдах хүсэл зориг байгаагүй. Э.Содгэрэлийн эх З.Гэсэрбадам, *******.******* нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, *******.******* барьцаа шаардсаны дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Содгэрэлийн орон сууцыг шилжүүлсэн.

2.2. Уг хэлцэл хууль зөрчиж хийсэн хэлцэл, татвараас зайлсхийх зорилгоор орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдаж байгаа талаар гэрээнд тусгасан. Мөн барьцаанд авсан зүйлийг халхавчилж хууль зөрчиж хийсэн хэлцэл юм. Бодит байдал дээр хэн алинд нь худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй.

2.3. Нэхэмжлэгч *******.******* хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Э.Содгэрэл, З.Гэсэрбадам нарт 90,000,000 төгрөг зээлдүүлсэн, дахин 200,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж мэдүүлсэн байна. Тус орон сууцыг З.Гэсэрбадамын зээлийн барьцаанд *******.*******т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

3.1. Гуравдагч этгээд В.Энхжаргал нь хадам эх З.Гэсэрбадамын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгох зорилгоор *******.*******тэй 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн.

В.Энхжаргал нь орон сууцыг *******.*******т худалдах хүсэл зориг байгаагүй, талууд хөрөнгө худалдах, худалдан авах тухай тохиролцоо огт хийгээгүй, гэрээний дагуу В.Энхжаргал мөнгө хүлээн аваагүй, зөвхөн зээлийн барьцаа болгох зорилготой байсан.

Тиймээс уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

3.2. *******.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг *******.*******тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******.*******д шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар *******.******* нь *******.*******ийг тус орон сууцны жинхэнэ өмчлөгч биш гэж мэдэх боломжтой байсан гэдгийг тогтоох боломжгүй байх тул *******.*******ыг шударга өмчлөгч гэж үзэхээр байгаа юм.

*******.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлээр авсан орон сууцын өмчлөх эрхийг бусдад шилжүүлснээр В.Энхжаргалд буцаан өгөх боломжгүй байдалд хүргэсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны үнийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл бий болсон.

*******ээрх үндэслэлээр *******.*******ээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орон сууцны зах зээлийн үнэ 356,400,000 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкинд төлсөн 89,552,016 төгрөгийг хасаж, 266,847,984 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******.*******ийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Гуравдагч этгээд В.Энхжаргал эхнэр Э.Содгэрэлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий орон сууцыг худалдах, бэлэглэх, арилжих, хөлслөх, зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, холбогдох гэрээ, хэлцэл, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангахтай холбогдолтой бусад үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд Э.Содгэрэл, *******.******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гуравдагч этгээд В.Энхжаргалын банкны барьцааг чөлөөлөн үлдэгдэл 159,600,000 төгрөгийг Э.Содгэрэл хүлээн авсан талаар итгэмжлэлийн арын хуудсанд Э.Содгэрэл, *******.Энхжаргал нар гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримтыг хариуцагч тал няцаагаагүй. Хариуцагч тал мөнгө аваагүй гэдгээ нотолж чаддаггүй.

Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар В.Энхжаргал нь Э.Содгэрэл, *******.******* нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргах эрхгүй.

4.2. *******.*******т орон сууцны мөнгөний эх үүсвэр байгаагүй гэдэг боловч Авлигатай тэмцэх газраас ирсэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын 2016, 2017 оны мэдүүлгээр орон сууц зараад мөнгөтэй болсон нь харагдана. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Э.Содгэрэлээс байр худалдан авахдаа бэлэн байсан мөнгөө бэлнээр өгсөн гэдэг.

З.Гэсэрбадамаас авах ёстой байсан авлагын оронд орон сууцыг нь авсан гэж хэлээгүй. 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт З.Гэсэрбадам, Э.Содгэрэл нараас авлагатай гэж бичсэнийг буруутгах боломжгүй.

4.3. *******рон сууцыг худалдан аваад суллаж өгөхгүй болохоор нь орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Суллах хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг З.Гэсэрбадам удаа дараа бичиж байсан нь нотлогддог. Барьцаа гэж шилжүүлсэн бол суллаж өгнө, хугацааг минь хойшлуулаач гэдэг асуудал ярихгүй байсан.

Хэрэв орон сууцны үнэ 159,600,000 төгрөгийг аваагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа бол итгэмжлэл олгосон эхнэр Э.Содгэрэл эсвэл хадам эх З.Гэсэрбадам нараас шаардах эрхтэй. Тиймээс бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар *******.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч бөгөөд бид үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавихтай холбоотой баримтыг авсны үндсэн дээр зээл өгч, барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009947 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Содгэрэл, З.Наранчимэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******.*******ы нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар *******.*******ээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 266,847,984 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд В.Энхжаргалын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,178,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Содгэрэл, З.Наранчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр З.Гэсэрбадам гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Х.Ичинхорлоогоос 50 сая төгрөг зээлсэн байсан нь *******.******* захирлынх нь мөнгө болж таарсан учир охин Э.Содгэрэлд зээл төлөх хэрэгтэй байна, байраа барьцаа болгоод *******.*******тэй гэрээ байгуулчих гэж хэлсэн. Нотариат дээр гэрээ байгуулах үед нэг ч төгрөг аваагүй байж 156,900,000 төгрөг авсан гэж гарын үсэг зурах юм уу гэж охин маань асуухад зүгээр зурчих гэж хэлээд зуруулчихсан, яагаад гэвэл мөнгөтэй болоод энэ мөнгийг нь буцаан *******.*******т төлнө гэсэн ойлголттой байсан. Э.Содгэрэл нь орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, бэлнээр 156,900,000 төгрөг авсан зүйл огт байхгүй” гэсэн ба нэхэмжлэгч *******.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед “... тэр үед бодитоор бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй, харилцан суутгасан юм шиг байна лээ” гэх тайлбар, хариуцагч Э.Содгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар мөн тогтоогддог.

7.2. *******.******* нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын 2018 оны мэдүүлэгтээ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр З.Гэсэрбадамд 90 сая төгрөг, 2019 оны мэдүүлэгтээ З.Гэсэрбадамд 90 сая төгрөг, 2020 оны мэдүүлэгтээ З.Гэсэрбадам, Э.Содгэрэл нарт 200 сая төгрөг тус тус зээлдүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв *******.******* тухайн орон сууцыг зарсан юм бол яагаад З.Гэсэрбадамд ялангуяа Э.Содгэрэлд мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлэг гаргаад буй нь, түүнчлэн яагаад В.Энхжаргалын ипотекийн зээлийг хаасан дүнтэй ойролцоо 90,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж бүртгээд байгаа вэ гэсэн асуудлын ард хэргийн бодит байдал оршиж байна.

Энэ хөрөнгө орлогын мэдүүлэг, гэрч З.Гэсэрбадамын мэдүүлгийг хооронд нь хамааралтай талаас нь авч үзвэл орон сууц худалдах хэлцэл яриа болоогүй гэх асуудал эргэлзээгүй тогтоогдох ба анхан шатны шүүхээс энэ талаар буруу дүгнэсэн.

7.3. Э.Содгэрэлд орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэд 156,900,000 төгрөг төлөөгүй болох нь гэрч З.Гэсэрбадамын мэдүүлэг болон тухайн мөнгийг *******.******* ямар эх үүсвэрээс гаргаж өгснийг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүхээс энэ талаарх лавлагааг холбогдох банкнаас гаргуулахад тийм зарлага огт бүртгэгдээгүй байсан.

Маргаан бүхий орон сууц зээлийн харилцаанаас үүдэлтэй барьцаалах зорилгоор *******.*******т шилжсэн, худалдах, худалдан авах харилцаа огтоос бий болоогүй, бэлэн мөнгө төлөөгүй бодит байдал тогтоогдож байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж В.Энхжаргалын бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан бөгөөд хамгийн сүүлд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, *******.*******ээс 266,847,984 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гээд байгаа боловч барьцааны гэрээ нь бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэдэг хэлцэл биш, үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга. Тийм учраас барьцааны гэрээг халхавчлах ойлголт байхгүй. Хэрэв З.Гэсэрбадам, *******.******* нарын хооронд зээлийн гэрээ байсан бол энэ гэрээг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ хийж, фидуцитай ижилсүүлээд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан асуудал нь хууль бус гэдэг асуудал яригдах ёстой. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийднэ.

8.2. Хөрөнгө орлогын мэдүүлэгт зээлийн гэрээтэй холбоотой асуудал тусгагдсан гэж байна. *******.******* 2018 оны 02 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнээс хойшхи хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Э.Содгэрэлээс авлагатай асуудлаа бичсэн. Учир нь *******.******* нь тухайн байрыг амьдрах зориулалтаар худалдаж аваагүй. 2018 оны 02 дугаар сараас өмнөх хөрөнгө, орлогын мэдүүлэгт З.Гэсэрбадам гэдэг хүнээс авлагатай тухай асуудал огт тусгагдаагүй.

8.3. *******.******* нь *******.******* гэдэг хүний өмчлөлд тухайн орон сууцыг шилжүүлсэн ч гэсэн *******.*******аас төлбөрөө бүрэн авч чадаагүй байгаа. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдаад байгаа 90,000,000 төгрөгийг *******.*******аас авч чадаагүй. Учир нь *******.******* орон сууцаа эзэмшилдээ авч чадаагүй, бусдын эзэмшилд байгаа учраас *******.*******т төлбөрөө бүрэн төлөөгүй, дутуу өгсөн гэжээ.

 

9. *******авж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ. 

           

ХЯНАВАЛ:

 

            1. *******авж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******.*******, *******.******* нар нь хариуцагч Э.Содгэрэл, З.Наранчимэг нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргал нь нэхэмжлэгч *******.*******т холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 266,847,984 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч *******.******* эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бейст кредит ББСБ” ХХК нь нэхэмжлэгч *******.*******ы нэхэмжлэлийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч *******.******* нь В.Энхжаргалтай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцын өмчлөгчөөр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******.******* нь уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр *******.*******ы өмчлөлд шилжүүлж, өмчлөгчөөр *******.******* бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг улсын бүртгэлийн баримтуудад үндэслэн зөв тогтоосон. (хэргийн 1 дэх хавтас 100-106, 162-163, 178-179 дэх тал)

 

4. *******.*******, В.Энхжаргал нар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч В.Энхжаргал нь Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч *******.******* нь орон сууцны үнэд 30,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 6 дахь тал)

4.1. Хариуцагч Э.Содгэрэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргал нар нь орон сууцыг хариуцагчийн ээж З.Гэсэрбадамын төлбөрийн үүрэгт барьцаалуулах зорилгоор нэхэмжлэгч *******.*******ийн өмчлөлд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

Барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах барьцаалагч (үүрэг гүйцэтгүүлэгч)-ийн эрх бөгөөд талууд ийм агуулгаар хүсэл зоригоо илэрхийлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. *******ээрх гэрээг байгуулах болсон шалтгаан нь хариуцагч Э.Содгэрэлийн ээж З.Гэсэрбадамын төлбөрийн үүрэгтэй холбоотой болохыг зохигчид маргаагүй хэдий ч энэ нь талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар зөв дүгнэжээ.

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5. *******.*******, Э.Содгэрэл нар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч *******.******* нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч Э.Содгэрэл нь нэг сарын 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. Мөн орон сууц чөлөөлөх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулах тухай З.Гэсэрбадамын хүсэлт хэрэгт авагдсан байна. (хэргийн 1 дэх хавтас 7, 8 дахь тал)

5.1. Анхан шатны шүүх дээрх  баримтууд, талуудын тайлбарыг харьцуулж, орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.

5.2. Мөн *******.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг *******.*******д шилжүүлсэн ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар *******.*******ийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******.*******ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэгч *******.*******ы нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргал нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр орон сууцны зах зээлийн үнэ 356,400,000 төгрөгөөс Төрийн банкны зээлд төлсөн 89,552,016 төгрөгийг хасаж, үлдэх 266,847,984 төгрөгийг нэхэмжлэгч *******.*******ээс гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч *******.******* нь орон сууцны үнэ 250,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж маргасан.

6.1. Талуудын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь дээр дүгнэсэнчлэн хүчин төгөлдөр бөгөөд худалдагч В.Энхжаргал нь орон сууцыг худалдан авагч *******.*******ийн өмчлөлд шилжүүлж үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

6.2. Гэрээнд орон сууц худалдах үнийг 30,000,000 төгрөгөөр тусгасан нь бага татвар төлөхтэй холбоотой болохыг талууд маргаагүй. Харин бодит байдалд үнийг 250,000,000 төгрөгөөр тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарласныг гуравдагч этгээд баримтаар үгүйсгээгүй.

Гэрээний 2.2-т “бэлнээр тооцоо дууссан” гэсэн ба 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талуудын үйлдсэн бичгийн баримтад *******.******* 90,400,000 төгрөгийг зээлийн дансанд, 159,600,000 төгрөгийг Э.Содгэрэлд бэлнээр хүлээлгэн өгсөн талаар тусгагджээ. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч *******.******* нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 90,159,920 төгрөгийг зээл хаах утгаар В.Энхжаргалын зээлийн дансанд шилжүүлсэн ба уг гүйлгээг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн. (хэргийн 1 дэх хавтас 51, 56 дахь талын арын нүүрэнд)

Гэрч З.Гэсэрбадам “... 160 сая гэж яриад байгаа нь би Х.Ичинхорлоо гэдэг Төрийн банкны ахлах байсан хуурай дүүгээс мөнгө авч зээлээд буцааж өгөөд яваад байдаг байсан ... таны мөнгө 40, 50 сая болчлоо гээд ... сүүлдээ *******.******* захирлынх нь болж таараад ... уулзсан ... 160 сая төгрөг аваагүй, нэг ч төгрөг аваагүй. Гэрээ хийх үйл явцад байсан ... охин би нэг ч төгрөг аваагүй ш дээ ээжээ гэхээр нь за зурчихаа гэсээр байгаад зуруулсан ...”, гэрч Х.Ичинхорлоо “... З.Гэсэрбадам гэж хүн надад өртэй. Өрийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй гэсэн. Тэгээд охиных нь нэр дээр байсан өөрийнхөө байрыг зарж надад өр барагдуулахдаа ...90 хэдэн саяын барьцаанд байсан байрыг *******.******* зээлийг нь төлөөд *******.******* бид хоёрын дунд бас өглөг авлага байсныг хаагаад байр зарах болсон ... зөрүү 160 сая орчим төгрөгийг *******.*******ээс Э.Содгэрэлд бэлэн өгсөн юм билээ. Би тэрийг нь хараагүй. Би хажууд нь байгаагүй учраас хараагүй...” гэж тус тус мэдүүлжээ.  (хэргийн 1 дэх хавтас 227-229, 2 дахь хавтас 145-146 дахь тал) 

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

*******ээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулж үзэхэд, гар бичмэл баримтад дурдсан “159,600,000 төгрөгийг Э.Содгэрэлд бэлнээр хүлээлгэн өгсөн” гэх үйл явдлыг гэрч Х.Ичинхорлоо хараагүй гэж мэдүүлсэн тул уг мэдүүлгийг маргаанд ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй. Харин гэрч З.Гэсэрбадам тухайн баримт үйлдэх үед талуудтай хамт байсан, түүний өр төлбөртэй холбоотойгоор ийнхүү тусгасан, Э.Содгэрэл 160 сая төгрөгийг аваагүй талаар мэдүүлсэн нь хариуцагч Э.Содгэрэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргал нарын татгалзал, тайлбарт ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн 2016 онд 4 орон сууцтай байснаас 2 орон сууцыг 2017 онд худалдаж бэлэн мөнгөтэй болж 159,600,000 төгрөгийг Э.Содгэрэлд өгсөн гэх тайлбар гаргасан ба хөрөнгө орлогын мэдүүлэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах зорилгоор бүрдүүлдэг баримт бичиг юм. Иймээс уг баримтыг иргэний эрх зүйн маргаанд төлбөр тооцоог нотолсон баримт гэж үнэлэх боломжгүй.

Нотлох үүргийн хуваарилалтын дагуу орон сууцны үнэ төлсөн болохоо худалдан авагч нотлох бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгчээс 159,600,000 төгрөгийг Э.Содгэрэлд бэлнээр хүлээлгэн өгсөн гэх байдал хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.    

6.4. Иймд нэхэмжлэгч *******.*******ийг орон сууцны үнэ 250,000,000 төгрөгөөс 90,159,920 төгрөгийг төлсөн, харин үлдэх 159,840,080 төгрөгийг гуравдагч этгээд В.Энхжаргалд төлөөгүй гэж үзэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулан гуравдагч этгээдэд олгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гуравдагч этгээд нь шинжээчийн 2023 оны 04 дүгээр  сарын 06-ны өдрийн байдлаар тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 356,400,000 төгрөгөөр орон сууцны үнийг тооцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэхгүй болно. (хэргийн 3 дахь хавтас 51-62 дахь тал)

 

7. *******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ээс 159,840,080 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалд олгож, шаардлагаас үлдэх 90,159,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулж, мөн техникийн шинжтэй алдааг залруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ээс 159,840,080 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалд олгож, шаардлагаас үлдэх 90,159,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж, “...30,.950...” гэснийг “307,950” гэж, “...олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч *******.*******ээс 957,150 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,492,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          *******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       *******.БЯМБАСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИ*******                                       *******.НЯМБАЗАР

 

                                                                *******.З*******ЛЗАЯА