Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00964

 

“Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “У Т З”холбогдох,

3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Т Б” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 721 227.95 ам.доллар буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн О.Баясгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэрэлчулуун, Н.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Н.Болороо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Х.Гэрэлчулуун, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар “Х Б” ХХК-ийн пассив нь активаасаа хэтэрч өөрийн хөрөнгийн дутагдалд орсон тул албадлагын арга хэмжээ авч “Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсон. Улмаар тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Х Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд энэ өдөр актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан тус банкны зарим активыг пассивын хамт “Т Б” ХХК-д шилжүүлэн ажиллаж байна. Энэхүү гэрээгээр хариуцагч “УБТЗ” ХНН-ийн дарга Г.Сэрээнэндоржийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөр төлөгдөөгүй, төлбөрийн хугацаа болоогүй тул “Т Б” ХХК-ийн балансад шилжиж ирсэн. Хариуцагч “УБТЗ” ХНН, ““Ж Г”ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, хүүгүй, 99 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт 380,000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларын, хүүгүй, 121 хоногийн хугацаатай энгийн векселийг тус тус үйлдсэн нь нийт 10 500 000 ам.доллар болсон. Эдгээр векселүүдийг бичсэн өдөр нь “УБТЗ” ХНН-ээс ““Ж Г”ХХК нь Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу “Х Б” ХХК-д худалдаж, тус компанийн 10210000313 тоот дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллараар 2 удаа, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар, нийт 10 500 000 ам.долларыг шилжүүлэн авсан байдаг. Дээрх векселийн төлбөрөөс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүтэй 4 000 000 ам.долларын энгийн векселийн /№2/ хугацаа нь дуусаагүй учир төлөгдөлгүй “Х Б” ХХК-ийн авлагад үлдсэн байсан. Энэ векселийг ““Ж Г”ХХК болон “Х Б” ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр SV2013/01 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ээр 70 хоногийн хугацаагаар, уг хугацаа дуусмагц 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн SV2013/01-01 хэлцлээр хугацааг сунгаж 215 хоног буюу векселийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл хугацаагаар, сарын 1 хувийн хүүтэй, хугацааны эцэст төлбөрийг “УБТЗ” ХНН-ээс авах нөхцөлтэйгөөр худалдсан байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар албадлагын арга хэмжээ авагдсаны дараа “Х Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд дээрх төлөгдөөгүй вексельд Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу “Дамжуулах бичилт” үйлдсэнээр 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тухайн векселийг эзэмших эрх “Т Б” ХХК-д шилжсэн бөгөөд вексельтэй холбоотой үйл явцыг Монголбанкинд тухай бүр тайлагнаж ажилласан. “УБТЗ” ХНН 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “УБ Аудит Корпораци” ХХК-д албан ёсоор гаргаж өгсөн баримтдаа “Х Б” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай таарч байна гэсэн баримт “УБТЗ” ХНН-ийн замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга нарын гарын үсгээр баталгаажсан байдаг. Гэтэл “УБТЗ” ХНН-ийн удирдлага дээрх вексель “Т Б” ХХК-д шилжсэнийг мэдсээр байж төлбөрийг төлөхөөс татгалзаад зогсохгүй, ““Ж Г”ХХК-тай хуйвалдан, бичсэн векселиэ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүгчийг төөрөгдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын хамт Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2013 оны 2109 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж нь “Т Б” ХХК-ийн эрх ашигт бүдүүлгээр халдсан хууль бус шийдвэр тул “Т Б” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгуулахаар нотлох баримт бүхий хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгч өөрөө хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 10716/с дугаар захирамжаар өмнөх 2109 дугаартай шүүгчийн захирамжийг “гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн, илтэд үндэслэл муутай гарсан” гэж үзэж хүчингүй болгосон. Шүүгчийн 2109 дүгээр захирамж хүчингүй болсон тул шүүгч “УБТЗ” ХНН-ийн нэхэмжлэлийн дагуу “Т Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин хянаад векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “УБТЗ” ХНН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 1240 дугаар шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчээс уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчиж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргалгүйгээр хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, дахин хянаад, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Т Б” ХХК-ийн “УБТЗ” ХНН-ээс векселийн төлбөр, хүүгийн хамт 4 380 000 ам.доллар гаргуулах бие даасан шаардлагыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Авлигатай тэмцэх газраас “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар 201523020178 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, “...Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр вексель бичсэн, “УБТЗ” ХНН нь “Т Б”инд 4 380 000 ам.долларын өр төлөхөөр болж “УБТЗ” ХНН-т онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, түүний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Т Б” ХХК нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу “УБТЗ” ХНН-ийн “Т Б”ин дахь 106000001517 дугаартай ам.долларын данснаас 721 227.95 ам.долларыг векселийн төлбөрөөс суутган тооцож барагдуулснаар одоогийн байдлаар 3 658 772.05 ам.долларын үлдэгдэлтэй байна. Иймд Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, векселийн үлдэгдэл төлбөр болох 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг төлбөр хариуцагч “УБТЗ” ХНН-ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

“УБТЗ” ХНН нь бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох векселиэр төлбөр авагч ““Ж Г”ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэж үүргийг дуусгавар болгож, энэ харилцааны хүрээнд “Х Б” ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилтийг ““Ж Г”ХХК-д хийснээр “УБТЗ” ХНН-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн буюу “УБТЗ” ХНН нь өөрийн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж буй харилцаа юм. Өөрөөр хэлбэл, “Х Б” ХХК ба “УБТЗ” ХНН-ийн хооронд төлбөр төлөгч нь төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “Х Б” ХХК-иар гүйцэтгүүлж буй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа явагдсан гэж үзнэ. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг “УБТЗ” ХНН-ээс шаардах эрх нь “Х Б” ХХК-ийн албадан татан буулгасантай холбоотойгоор тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “Т Б” ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 163-006/2013 БЭХА дугаар “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээ” болон мөн өдрийн 165-008/2013 БЭХА дугаар “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр шилжиж ирсэн байгаа. Иймд “Т Б” ХХК нь “УБТЗ” ХНН-ийн ““Ж Г”ХХК-д төлөх төлбөрийг түүний өмнөөс төлсөн “Х Б” ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувиар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “УБТЗ” ХНН нь дээрх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилгоор нефтийн бүтээгдэхүүний төлбөрөө төлүүлчихсэн, векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй болсон ““Ж Г”ХХК-ийг хариуцагчаар татан, “хүүтэй” вексель болон түүнийг шилжүүлж буй 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01, SV2013/02 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн энэхүү шийдвэр нь “Т Б” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй буюу шаардах эрхийг үгүйсгэхгүй, манай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу “сонирхогч этгээд” буюу “Т Б” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох “УБТЗ” ХНН-ээс уг төлбөрийг төлөх шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ. “Т Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа буюу хүүгийн төлбөрийг “УБТЗ” ХНН-ийн данснаас суутган авснаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо харгалзан үзсэн ба вексель хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамаарч хүү нэхэмжлэх буюу хүүг суутгаж авсан “Т Б” ХХК-ийн эрхийг хөндөхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр ““Ж Г”ХХК-иас “УБТЗ” ХНН-д нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч “УБТЗ” ХНН-ийн өмнөөс “Х Б” ХХК-иас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ““Ж Г”ХХК-д төлсөн төлбөр 4 000 000 ам.долларын, түүний хүүгийн төлбөр 380 000 ам.долларын үлдэгдэл 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардагаа тодруулж байна.

“УБТЗ” ХНН-ээс Голомт банкны 100101331010006 тоот ам.долларын дансаар 3 удаа, нийт 6.5 сая ам.долларын төлбөр хийгдсэн. 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.долларын гүйлгээг Хадгаламж банкин дахь данс руу “УБТЗ”-аас Векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин 2 000 000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд энэ өдөр хүүгүй 4 000 000 ам.долларын 99 хоногийн хугацаа нь дуусахаар таарч байгаа юм. Хэлцлийн дагуу энэ өдөр хүүгүй векселийн төлбөрөө төлсөн. 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.долларыг Хадгаламж банкин дахь дансанд “УБТЗ” ХНН-ээс векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн нь хугацаагаараа нотлогдож байгаа. Үүргээс сонгож гүйцэтгэсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч бодит байдал дээр маргаан бүхий векселийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

“Х Б” ХХК төлбөрийн чадваргүй болсон тул зарим активыг “Т Б” ХХК-д шилжүүлэхдээ хуримтлагдсан хүү гэдгээр хавсаргагдсан байдаг. 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 154 хоногт байршсан хүү нь 205 333.33 ам.долларын төлбөр байдаг. Дараа нь 134 хоногийн хүү төлөгдөөгүй байгаа нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү нь “Т Б” ХХК-ийн актив, пассив шилжүүлсэн гэрээнээс хойш дансанд төвлөрсөн байдлаас харахад 174 666.67 ам.долларын үлдэгдэл байдаг. Эдгээрийн хүүг нэмэхээр 380 000 ам.долларын хүү төлөөгүй байдаг. 1998 онд Монголбанк болон Сангийн сайдын 153/180 тушаалаар векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмыг баталсан. Энэ журмын 8 дахь хэсэгт векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон тохиолдолд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл байна гэж заасан байдаг. Хүлээн авагч “Х Б” ХХК өөрөө энэ векселийг хүчинтэй гэж үзэн мөнгийг ““Ж Г”ХХК руу шилжүүлсэн байхад шүүх түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог эсэхийг мэдэхгүй байна. Тооцоо нийлэх актын үндсэн дээр ““Ж Г”ХХК нь “УБТЗ” ХНН-д өглөгтэй гарсан учир векселийн төлбөрийг хариуцахгүй гэдэг. Гэтэл тооцоо нийлэх акт гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн хэрэгслүүдтэй холбож үзвэл 2 байгууллагын хооронд хийгдэж буй акт төдий баримт юм. Түүнчлэн “УБТЗ” ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч н.Даваапил нь Г.Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийг төлөөлөн оролцохдоо ““Ж Г”ХХК-д ямар нэгэн байдлаар өргүй, харин Г.Сэрээнэндоржийн бичсэн векселийн улмаас “Т Б” ХХК-д 4 380 000 ам.долларын өртэй байгаа нь “УБТЗ” ХНН-т хохирол учруулах гээд байна гэж мэдүүлсэн байдаг. Нэгэнт вексель бичигдэн “Х Б” ХХК-иас гарсан төлбөрийг “Т Б” ХХК-д хуулийн дагуу шилжиж ирсэн тул “УБТЗ” ХНН энэ төлбөрийг төлөх л ёстой. Хариуцагч нь “Х Б” ХХК татан буугдсантай холбоотой энэ төлбөрийг үгүйсгэдэг. Мөн ““Ж Г”ХХК дампуурсан болохоор “Т Б” ХХК-д төлбөрөө өгөхгүй байх аргыг хэрэглэдэг. Нотлох баримт хангалттай судлагдсан, бидний нэхэмжлэл хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Вексель хүчинтэй, хүчингүй эсэхээс үл хамааран шаардах эрх нь шилжиж ирсэн тул “Т Б” ХХК-ийн балансад тусгагдсан, авах эрхийн дагуу нэхэмжилж байгаа юм. Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ. Мөн хуулийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ. Бид үнэт цаас болон хувьцаагаар маргаагүй, харин эрхээ сэргээлгэх гэж байгаа, өөрөөр хэлбэл “Х Б” ХХК-д төлөгдөөгүй үлдсэн хүүтэй векселийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа. Тэрхүү төлөгдөөгүй үлдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын векселийн бичилт нь “УБТЗ” ХНН-ээс “Х Б” ХХК-д төлөгдсөн 2 векселийн бичилттэй яг адилхан байдаг. Энэ бичилтэн дээр бүгд адил дансны дугаар бичигдээгүй атал “УБТЗ” ХНН-ээс дээрх 2 векселийн төлбөрийг Голомт банкны дансаар төлсөн байдаг. Гэтэл мөн адил дансны дугаар бичигдээгүй векселийг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Бид энгийн биш эрх зүйн ухамсрыг удирдлага болгож асуудалд хандах ёстой.

“Т Б” ХХК нь маргаан бүхий векселийн төлбөрийг буцаан шаардах эрх нь тухайн үед “Х Б” ХХК-ийг татан буулгах талаар Монголбанкнаас авсан албадлагын арга хэмжээг актив, пассив хөрөнгийн тодорхой хэсэг “Т Б” ХХК-д шилжиж ирсэн хөрөнгийн авлага юм. Хариуцагч Сүхбаатар дүүргийн шүүхээр энэ векселийг хүчинтэй эсэх талаар маргаан гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Бид векселийн төлбөрийг буцаан шаардах гэж байгаа боловч бусдын өмнөөс төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн харилцаа юм. Тухайн үед “УБТЗ” ХНН нь ““Ж Г”ХХК-д төлөх ёстой хуримтлагдсан төлбөрийг вексель бичих замаар төлбөрийг санхүүжүүлж, төлж байгаа этгээдийн хувиар оролцож байгаа. Хариуцагч энэ вексель хүчин төгөлдөр бус байсан гэх үндэслэлгүй тайлбар гаргадаг. ““Ж Г”ХХК болон “УБТЗ” ХНН-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үүссэн байсан шатахууны төлбөрийг барагдуулахаар мөн оны 02 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт бичсэн байдаг. Энэ төлбөрийг барагдуулахын тулд “УБТЗ” ХНН вексель бичсэн. Үүнийг тухайн өдөр ““Ж Г”ХХК хүлээж аваад мөн өдөр нь “Х Б” ХХК-д худалдсан. Тухайн үед тооцоо нийлсэн актын дагуу ““Ж Г”ХХК, “УБТЗ” ХНН-ээс 10.5 сая ам.долларын авлагатай байсан тул харилцан баталгаажуулж 4 000 000 ам.долларыг хүүтэй, 4 000 000 ам.долларын хүүгүй, хожим 2.5 хүүгүй, нийт 10.5 сая ам.долларын вексель бичсэн байдаг. Хүүгийн векселийн төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 22 болон 28-ны өдрүүдэд 2 000 000 ам.доллараар 2 хувааж төлсөн. 2.5 сая ам.долларын төлбөрийг мөн төлсөн. Одоо төлөгдөөгүй 380 хоногийн хугацаатай 380 000 ам.долларын нэрлэсэн хүүтэй, 4 000 000 ам.долларын төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэл нь векселийн төлбөр болох 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах шаардлага байх бөгөөд нэхэмжлэлдээ хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж, нотлох баримтыг зөвхөн өөрт ашигтай байдлаар нэхэмжлэлдээ хавсаргасан, нотлох баримтын үгийн шууд утгыг үгүйсгэн тайлбарлаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын 12 хувийн хүүтэй гэх векселийн төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.долларыг, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан. Мөн энэхүү төлбөрийг гүйцэтгэсэн үйлдлийг Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...төлбөр хариуцагч төлбөрийн хугацаанаас өмнө гүйцэтгэж болно” гэж заасны дагуу үйлдэл. Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ” гэж заасан, мөн хуулийн 216.2 дахь хэсэгт “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хууль ёсны үйлдэл болно. Энэ хуулиар олгосон эрхээ эдлэх явдлыг хэн ч ямар ч үед хязгаарлах өөрийн дураар тайлбарлах эрхгүй. Мөн тус нийгэмлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасны дагуу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ““Ж Г”ХХК-тай тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг бөгөөд уг актаар “УБТЗ” ХНН нь 4 121 562 ам.долларын авлагатай гарсан байдаг. Энэ баримт нэхэмжлэгч талд байдаг бөгөөд түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй нуусан байна. Мөн вексель нь Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 болон 17 дугаар зүйлийн 1-д заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” бол түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тодорхой хуульчилсан байдаг.

Энэ нэхэмжлэлийн үндэслэл болсон векселийн дамжуулах бичилт нь Векселийн тухай хуулийн 17.1, 17.5 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй бөгөөд энэ нь хэргийн 25 дугаар талд байгаа векселийн арын нүүрэн дэх бичлэгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, ийм бичлэг байхгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг анхаараагүй байгаа юм. Мөн энэ нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дахь хэсэгт “бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэснээр мөн хүчин төгөлдөр бус вексель юм. Өөрөөр хэлбэл, “Т Б” ХХК-ийн ажилтнуудын мэдлэг ур чадвар дутсанаас хуульд тухайлан заасан нөхцөлийг зөрчсөн үнэт цаасыг авсан, векселийн төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар вексель үйлдэгчээс мэдээлэл аваагүй зэрэг илэрхий алдаа гаргасан байгаа юм. Нэг талаас “Х Б” ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд, нөгөө талаас “Т Б” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Актив пассив хөрөнгө шилжүүлэх” гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “...эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй зэрэг актив хөрөнгө энэ гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгчээс тухайн вексель буцаж эрх хүлээн авагчид шилжих ёстой. Мөн нэхэмжлэгч нь энэ векселийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Депозит дансны харилцагчийн монгол хуулга” 1021000003736 дансны хуулгаар ““Ж Г”ХХК-тай хийсэн SV2013/01 тоот арилжааны хэлцлийн дагуу 4 000 000 ам.доллар, мөн ““Ж Г”ХХК-тай хийсэн SV2013/02 тоот арилжааны хэлцлийн дагуу 4 000 000 ам.доллар авлагатай гэсэн байгаа дансны хуулгаар нотлогдоно. Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэгт байгаа SV2013/01 хэлцэл нь вексель эзэмших эрхийг 70 хоног гэж тогтоожээ. Гэтэл 4 000 000 ам.долларын 380 000 ам.долларын хүүтэй вексель нь 285 хоног гэж бичсэн хугацаатай бөгөөд дээрх хэлцлээр өөрчилж вексель эзэмших эрхийг бусдад хэсэгчлэн шилжүүлж, Векселийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Худалдах гэдэг нь өмчлөх эрх шилжих тухай ойлголт бөгөөд тухайн вексель нь “УБТЗ” ХНН-ээс ““Ж Г”ХХК-д, дараа нь SV2013/01 хэлцлээр ““Ж Г”ХХК-иас “Х Б” ХХК-д, дараа нь “Х Б” ХХК-иас ““Ж Г”ХХК-д, дараа нь SV2013/02 тоот хэлцлээр ““Ж Г”ХХК-иас “Х Б” ХХК-д, дараа нь “Х Б” ХХК-иас эрх хүлээн авагчид, эрх хүлээн авагчаас “Т Б” ХХК-д шилжсэн болж байна. Энэ нь векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмын 21-д “вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно гэсэн заалтыг зөрчиж дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу, гурваас дээшгүй удаа гэсэн байхад түүнийг тав дахь этгээд авч өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл гэж үзээд байгаа SV2013/02 дугаартай вексель арилжааны хэлцэлд “неттингрээ шилжүүлнэ” гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь хэн хэндээ авлага, өглөгөө харилцан тооцож, зөвхөн энэ хоёр талын хооронд шилжинэ гэсэн бичвэр бичсэн байна. Энэ нь хэлцлийн хоёр талыг “Х Б” ХХК болон ““Ж Г”ХХК-ийн хооронд л шилжинэ гэсэн утга бөгөөд гуравдагч этгээд хамаарахгүй гэсэн бичвэр юм. Энэ хэргийг манай нэхэмжлэлээр хариуцагчаар ““Ж Г”ХХК-д холбогдох, гуравдагч этгээдээр “Т Б” ХХК оролцсон хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх үед “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэрэлчулуун нь Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүй гомдол гарган, иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримтыг хуулбарлан өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад учруулан иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааг зогсоосон болно. Тухайн маргааныг шийдвэрлэж байх үед шүүгчийн захирамжаар векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байхад 721 722 ам.долларыг манай данснаас дураараа авсан бөгөөд энэ мөнгөө хасч нэхэмжлэл гаргасан байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд хуульд заасан нөхцөл, хуулийг илт зөрчсөн хэлцэл, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд буюу “Жаст гупп” ХХК, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2006 оноос хойш түлш нийлүүлэх хэлцэл явагдаж байсан. Энэ хэлцлийн дагуу талуудын хооронд өглөг, авлага үүсэх нь ойлгомжтой.

Талуудын хооронд хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсанаар 2013 оны 5, 6, 7 дугаар сарын тооцоо нийлсэн акт гэж байгаа. Энэ акт нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар хийгдсэн хэлцэл юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасны дагуу буюу хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 байгууллагын ерөнхий нягтлан бодогч нар 2013 оны 5, 6 дугаар сард тооцоо нийлэн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4 121 562 ам.долларыг ““Ж Г”ХХК-иас авлагатай байсан. Маргаан бүхий 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн хүүтэй вексель Монгол улсын хуулийн дагуу байх ёстой. Векселийн тухай хуульд зааснаар бүрдүүлбэр бичиг дутуу бол векселийг хүчин төгөлдөр бусд тооцно. Хэргийн 25 дугаар хуудсан дахь баримт Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэр байгаа боловч хаяг байхгүй, харилцах данс, банкны нэр байгаа боловч дансны дугаар байхгүй. Мөн хуулийн шинээр эзэмшигчийн нэр хаяг, харилцах данс байгаа боловч банкны нэр байхгүй. Хууль тогтоогч векселийг үйлдэхдээ бүрдүүлбэр үнэн зөв байж хуулийн хүчин төгөлдөр байна. Үнэт цаасанд бичвэрийн тусгай шаардлага тавигддаг. Иргэний хуульд зааснаар бүрдүүлбэр тодорхой биш бол хүчин төгөлдөр бус байна гэж байна. Иргэний хууль, Векселийн тухай хууль зэрэг нарийвчилсан хуулиар бүрдүүлбэр дутуу үнэт цаасыг хүчин төгөлдөр бусд тооцно. Нэгэнт Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн зарчмаараа энэ вексель хүчин төгөлдөр бус гэдгийг Улсын Их хурал хуульчлан тогтоосон. Хууль мэдэхгүйгээс болоод векселийг хүлээж авсан этгээд нь буруутай. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрх хүлээн авагчид шилжиж байгаа үнэт цаас хүчин төгөлдөр бус байна. Ийм векселийг хүлээж аван, шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт зааснаар бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ нь Иргэний эрх зүйн харилцааг нийтлэг үндэслэлийг тодорхойлж байгаа. Хэргийн 15, 17 дугаар хуудсанд байгаа гэрээний 3.5 дахь хэсэгт эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй, актив хөрөнгө энэ гэрээг байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 2013 оны 3 дугаар сараас 06 дугаар сарыг хүртэлх хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан байна. 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн депозит дансны монгол хуулга 102100003736 дансны дугаараар ““Ж Г”ХХК-иас авлага үүсгэсэн.

Өнөөдрийг хүртэл “Т Б” ХХК-ийн санхүү нягтлан бодох бүртгэлийн албан ёсны баримтад энэ төлбөрийг төлөх этгээд нь ““Ж Г”ХХК гэсэн болохоос биш “УБТЗ” ХНН төлбөр төлөх тухай баримт байхгүй. Энэ нь “УБТЗ” ХНН төлбөр төлөгч биш гэдгийг нотолж байна. Векселийн тухай хуульд банкинд худалдана гээд нарийвчлан заасан. Гэтэл нэхэмжлэгч нар Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийг хэсэгчлэн шилжүүлсэн. SV201301, SV201302 тоот хийсэн хэлцлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01111 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална. Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэгт зааснаар үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ. Иргэний хуулийн 474 дүгээр зүйлийн 474.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл векселийн төлбөрийг хугацаанаас өмнө гүйцэтгэж болно. Векселийн хугацаа дуусахаас өмнө “УБТЗ” ХНН векселиэс татгалзаж байгаа үндэслэлээ 2 хоногийн өмнө албан ёсоор Монгол улсын арилжааны банк бүх банкууд, Монголбанк болон “Т Б” ХХК-д гардуулж өгсөн. Энэ татгалзал нь хуулийн үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэрээр гарах ёстой. Өнөөдрийг хүртэл векселийн төлбөрөөс татгалзсан, үнэт цаасны гэрчлэгдсэн эрхийг сэргээсэн ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Векселийн хугацаа дууссан бол вексель хүчингүй болдог үнэт цаас юм. Зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, ийм үйл ажиллагаа огт хийгээгүй. Нэхэмжлэгч гэж тодорхойлж байгаа “Т Б” ХХК “УБТЗ” ХНН-ээс “Х Б” ХХК, ““Ж Г”ХХК руу, ““Ж Г”ХХК-иас “Х Б” ХХК, “Х Б” ХХК-иас дахин ““Ж Г”ХХК, ““Ж Г”ХХК-иас дахин “Х Б” ХХК, “Х Б” ХХК-иас эрх хүлээн авагч, Эрх хүлээн авагчаас “Т Б” ХХК руу шилжүүлсэн. Векселийн тухай хуулиар вексель 3-аас дээш этгээдэд шилжих ёсгүй. Гэтэл өнөөдөр 6 этгээдэд дамжсан атлаа шаардах эрхтэй гээд шүүхэд ирсэн байна. Хуулийг мэдэхгүй, хуулийг буруу ойлгосон этгээдүүдийн үйлдлээс энэ хэрэг маргаан үүссэн гэдгийг анхаарч үзээсэй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэг нь “Т Б” ХХК-д 106000001517 дугаартай ам.долларын дансыг эзэмшдэг бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулж байхад 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дансаар хийгдэх гүйлгээг зогсоож илт хууль бус үйл ажиллагаа явуулсан болно. Үүнийг тайлбарлахдаа 4 000 000 ам.долларын бөгөөд 380 000 ам.долларын хүүтэй векселийн маргаанаас болж ямар нэгэн эрх бүхий хууль хяналтын болон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр “гүйлгээ хийгдсэн” гэж төлбөрийн даалгаварт тэмдэг дарсан боловч уг гүйлгээг цааш нь шилжүүлэлгүй зогсоож манай байгууллагыг хохироож төрийн бодлогоор 2 засгийн газар дамжин 3 дахь этгээд буюу БНСУ-аас түлш, шатахуун авах үйл ажиллагааг зогсоож, Монгол улсад хохирол учруулсан болно. Хоёр удаагийн Засгийн газар Монгол улсыг ОХУ болон БНХАУ нефть шатах тослох материалын хараат байдлаас гаргах зорилт тавьж ажилласан бөгөөд гуравдагч улс буюу БНСУ-аас дараа төлбөрийг нь төлж байх нөхцөлөөр дизель түлш авч хамгийн том хэрэглэгч болох тус нийгэмлэгт нийлүүлж, төлбөр тооцоо саадгүй явж байвал бусад аж ахуйн нэгжид нийлүүлэхээр өргөжүүлэх тохиролцоог хийсэн бөгөөд энэ тохиролцооны дагуу БНСУ-ын “КВ Энержи” компаниас анхны худалдан авалтыг хийсэн бөгөөд үүний төлбөр болох 429 075.99 ам.долларын шилжүүлгийг дур мэдэн гацааж, талуудын хооронд байгуулсан гэрээг тасалдуулсан бөгөөд үүний улмаас төрийн бодлого тасалдсан гэж үзээд БНСУ-ын талаас дахин түлш нийлүүлээгүй болно.

“Т Б” ХХК энэ үйлдлийг хийхдээ тухайн гадаад төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарсан, бид уг төлбөрийн даалгаврын хувийг БНСУ-ын КВ энержи компанид өгсөн байсан боловч уг гүйлгээг дур мэдэн саатуулсан хариуцагч “Т Б” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж ОХУ ба БНХАУ-ын хараат зах зээл хэвээр үлдэж, өнөөдрийг хүртэл Монгол улс бүхэлдээ дэлхийн зах зээлээс өндөр үнээр түлш авч хэрэглэн Монгол улсаараа хохирч байгаа болно. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” мөн зүйлийн 446.1.6-д “харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх” үүргээ биелүүлээгүй илт хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн энэ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “төлбөр тооцооны үйлчилгээ” үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл юм. “Т Б”ны энэ хууль бус үйл ажиллагааг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гарган, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр шийдвэрлүүлэх болж, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн хэрэг маргааныг шүүх нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн хүсэлтээр маргаан бүхий векселийг мөнгөжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шүүгчийн 11533/б дугаартай захирамж 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Гэтэл “Т Б” ХХК шүүгчийн захирамжийг санаатай зөрчиж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 106000001517 дугаартай ам.долларын данснаас 721 227.95 ам.долларыг суутган авч шүүгчийн захирамжийг зөрчсөн. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг санаатай зөрчсөн. Талуудын хооронд үүссэн маргаантай байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Векселийн тухай хуульд шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд үүний дагуу шүүх маргааныг хянаж байхад хууль ба шүүхийг үл тоож санаатайгаар зөрчсөн үйлдэл юм.

Иймд “Т Б” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, 721 227.95 ам.долларыг гаргуулж өгнө үү. “УБТЗ” ХНН-ийн харилцах 10600001517 тоот дансанд 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 721 297 ам.доллар 95 цент байсан. Өөрөөр хэлбэл “УБТЗ” ХНН-ийн харилцах дансны мөнгөнөөс 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийж БНСУ руу гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарагдсан байсан. Үүний дараа Солонгос улсаас энэ мөнгө орж ирээгүй гэсэн. Монгол улсын хоёр ч Засгийн газар Орос, Хятад гэсэн улсын шатах тослох материалын хараат байдлаас гарахын тулд БНСУ-тай 70 000 000 ам.долларын түлш нийлүүлэх үйл ажиллагааг эхэлж байсан. Засгийн газар “УБТЗ” ХНН хамгийн их дизель түлш хэрэглэдэг тул туршилтаар “УБТЗ” ХНН-тай нийлүүлэх гэж сонгосон. Засгийн газрын бодлогоор Солонгос улс анх удаа Монгол улсад түлшийг импортоор хэрэглэх гэж байсан. Энэ төлбөрийг “Т Б” ХХК хууль бусаар саад болсон тул Засгийн газрын туршилтын гэрээ хэрэгжээгүй. Иймд өнөөдрийг хүртэл Монгол улс, Орос, Хятад улсаас шатахуунаа нийлүүлэн хаалт бий болсон.

Нэг банкны дураараа үйл ажиллагаанаас болоод энэ гэрээ хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т зааснаар харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх; 446.1.6-д зааснаар харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ “Т Б” ХХК зөрчсөн. Хууль бусаар суутган авсан 721 297 ам.доллар 95 центийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндэслэл нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарагдаагүй байсан бол энэ ажил тасалдахгүй байх байсан. Гэвч гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарсан хэрнээ цааш гүйлгээ хийгээгүй хохирол учруулсан. Энэ вексельтэй холбоотой маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 07 дагаар сарын 10-ны өдөр шийдвэрлэх хүртэл векселийг мөнгөжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан боловч энэ захирамжийг зөрчин явуулсан. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд “Т Б” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох, 721 227 ам.доллар 95 цент гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, Х.Гэрэлчулуун, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараах ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Энэ үүргийн дагуу Голомт, Худалдаа хөгжил, Хаан, Чингис хаан зэрэг арилжааны банкуудад хандсан боловч “УБТЗ” ХНН-ийн зүгээс нөлөөлж шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. “Т Б” ХХК-ийн Актив, пассивын удирдлагын хорооны 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр өөрт байрших “УБТЗ” ХНН-ийн 106000001517 тоот дансанд байсан 721 227.95 ам.долларыг векселийн авлагаас суутгасан болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан. “УБТЗ” ХНН нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, “Х Б” ХХК-ийг дампуурсныг далимдуулан төрийн мөнгийг завших оролдлого гаргаж, ““Ж Г”ХХК-тай эвлэрсэн гэж векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан шүүгчийн захирамж гаргасан байсан нь хүчингүй болсон. “Т Б” ХХК төлбөрийг суутгаж авч байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Төлүүлсэн төлбөрөө огт үндэслэлгүйгээр татгалзаж, төлбөр төлөх хугацаа дуусан, 2 жилийн хугацаа өнгөрсний дараа бид төлбөрөө суутгаж авсан. Иргэний хуульд заасан өөртөө туслах арга хэмжээ авсан юм. Векселийг үл маргах журмаар төлдөг. Аливаа төлбөрийн хэрэгслийг үл маргах журмаар төлнө. “УБТЗ” ХНН-ийн бичиж өгсөн вексель дээр тухайн үеийн дарга Г.Сэрээнэндорж, байгууллагын дүрмийн хүрээнд харилцагчийн гарын үсэг вексельд зурагдсан байгаа. Үүнийг төлбөрийн даалгавар гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байна. Нэгэнт дансанд нь мөнгө байсан учраас, мөн төлбөр хариуцагч нь үндэслэлгүйгээр төлбөрөө төлөхөөс татгалзаж байсан тул бид суутгаж авсан юм. Энэ Солонгос улс руу шилжүүлэх гэж байгаа төлбөрийг өөр бусад банкуудаар шилжүүлэх боломжтой байсан. Бид Иргэний хуулийн дагуу өөртөө тусалж байгаа, Банкны тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. 721 227 ам.доллар 95 центийг гаргуулах шаардлага нь хүүтэй векселийг “УБТЗ” ХНН төлөх ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөн харилцан тооцох замаар шийдэх боломжтой. Энэ векселийн төлбөрийг авах эрхтэй гэж шүүх тогтоовол сөрөг нэхэмжлэл хасагдан шийдэгдэх боломжтой. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар “Х Б” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Мөн өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн А157 дугаартай “Албадан татан буулгах тухай” тушаалаар “Х Б” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар “Х Б” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 сар хүртэл, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих хуулийн зохицуулалттай. “Х Б” ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас “Х Б” ХХК-ийн санхүүгийн тэнцлийг 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гарган, тэнцлийн үнэн зөв болохыг баталгаажуулан гарын үсэг зурж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэн өгсөн. Банкны эрх хүлээн авагчаас тус тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу “Х Б” ХХК-ийн нийт активыг хяналтандаа авсан.

Тус активд “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/ буюу нийт 4 380 000 ам.долларын үнийн дүн бүхий энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан. “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар Аудит корпораци” ХХК-д гаргаж өгсөн “Х Б” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүгийн хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай тохирч байна” гэсэн санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн тулган баталгаажуулалтын тодруулга нь хүүтэй векселийн төлбөр 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй, өглөг байсан болохыг нотолж, “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн өөрийн болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргын гарын үсгээр баталгаажсан байдаг. “Х Б” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд буюу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд “УБТЗ” ХНН-ээс төлбөрөөс татгалзах тухай үндэслэл бүхий ямар нэгэн санхүүгийн болон албан бичгээр ирүүлсэн баримт байгаагүй. “Х Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1-д тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд “Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх” 002/2013БЭХА/154 дугаартай, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх” 006/2013/БЭХА/163, “Бусад актив хөрөнгө шилжүүлэх” 008/2013/БЭХА/165 дугаар гэрээгээр “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын үнийн дүн бүхий, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг “Т Б” ХХК-ийн актив хөрөнгөд шилжүүлсэн. Энэ тухай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 667 болон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 882 дугаартай албан бичгээр удаа дараа шүүх болон “Т Б” ХХК-д гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацаа сунгагдан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн нь Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ. “Х Б” ХХК-ийн хуучин удирдлагаас 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр санхүүгийн тэнцэл үнэн зөв гаргасан гэж баталгаажуулаад 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар “Х Б” ХХК-ийн нийт активыг хяналтандаа авсан.Тус активд “УБТЗ” ХНН-ийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг, жилийн 12 хувиар нийт 380 000 ам.долдарын хүүтэй, нийт 4 385 000 ам.долларын энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан. Төлөгдөх хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан. “Х Б” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тэнцлийн төлбөр хийгдээгүй байдаг.

“Х Б” ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед “УБТЗ” ХНН төлбөрөөс татгалзах санхүүгийн болон ямар нэгэн албан бичиг ирүүлж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “УБ аудит корпораци” ХХК-д гаргаж өгсөн албан бичигт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4 380 000 ам.долларын векселийн өглөг байна. Энэ баримт дахь мэдээлэл нь таарч байна гэснээр энэ нь нотлогдож байна. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар банкны зарим пассивыг “Т Б” ХХК руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд хэрэгт авагдсан актив, пассив шилжүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарны 18-ны өдрийн бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг, жилийн 12 хувийн энгийн векселийг “Т Б” ХХК руу шилжүүлсэн. Хэрэгт авагдсан “Х Б” ХХК-ийн эрх хүлээн авагч “Т Б” ХХК-д актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ болон түүний хүрээнд хийгдсэн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг шаардах этгээд нь нэхэмжлэгч байгууллага яахын аргагүй мөн байна. Шүүхийн шийдвэрээр векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон гэж байна. Шүүхийн шийдвэрээр талуудын хүсэл зорилго юу вэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ бол Векселийн тухай хуульд векселийг тодорхойлсноор ямар нэг үл маргахгүйгээр вексель эзэмшигчийг төлбөр төлөгчийн банкинд тухайн үнэт цаасыг үндэслээд төлбөр хийх талаар байгаа юм. Бичигдсэн векселийг хүчин төгөлдөр бусд тооцох тэрхүү эрхийн дагуу бусдаас шаардах эрх хүчингүй болох үр дагавар үүсэхгүй. 3 векселийн арын хуудсан дээрх нөхцөл бүгд адилхан байгаа. Гэтэл хариуцагч өнөөдөр энэхүү векселийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа хэрнээ энэхүү өөрийн маргааны үндэслэлийнхээ эсрэгээр нөгөө 2 векселийн төлбөрүүдийг төлж байсан үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэх боломжтой байна гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 3 278 772.05 ам.доллар буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 380 000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721 227.95 ам.доллар гаргуулах тухай хариуцагч “УБТЗ” ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 340 953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8 300 615 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 479 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 3 278 772,05 ам.доллар буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул векселийн хүүд 380 000 ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг, Иргэний 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хариуцагчийн 721 227,95 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 779 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн О.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх заалтуудыг зөрчсөн шийдвэр, магадлал гаргасан тул гомдол гаргаж байна. Энэхүү маргаан нь анх УБТЗ ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг ““Ж Г”ХХК-д өгсөн. 2013 оны 05 дугаар сард векселийн төлбөрийг төлсөн бөгөөд вексель буцаж ирээгүй тул УБТЗ ХНН нь ““Ж Г”ХХК-д холбогдуулан векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2109 дугаартай захирамжаар векселийг хүчин төгөлдөр бусд тооцох захирамж гаргасан. УБТЗ ХНН нь Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хүчин төгөлдөр бус үнэт цаас тул төлбөрөөс татгалзах мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Т Б”анд гардуулан өгсөн. “Т Б” 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргалд хандан 2109 дугаартай захирамжаа хүчингүй болгохгүй тохиолдолд шүүхийн ёс зүйн хороо, Хуульчдын холбоо зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах болно гэсэн “заналхийлсэн хүсэлт” гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10716/с дугаартай захирамжаар өмнөх 2109 дугаартай захирамжаа хүчингүй болгосон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1240 дугаартай шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 502 дугаартай магадлалаар хариуцагч ““Ж Г”ХХК 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар талуудын хоорондын тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч 4 121 562 ам.долларын өглөгтэй болсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байхад ...бие даасан шаардлага гаргасан “Т Б” УБТЗ ХНН холбогдуулан “Векселийн төлбөр хүүгийн хамт 8 290 945 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед ИХШХШТ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авчээ ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Шүүхээс векселийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Т Б”ийг УБТЗ ХНН-ийн дансны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхыг даалгасан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захирамж гаргасан. Энэ захирамжийг “Т Б” нь санаатайгаар шууд зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УБТЗ ХНН харилцах данснаас 721 227.95 ам.долларыг авсан. Энэ хэргийг дахин хэлэлцэх гэхээр “Т Б” удаа дараа хүсэлт гарган хойшлуулах бөгөөд энэ хооронд УБТЗ ХНН даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэдоржийг ““Ж Г”ХХК-ийн бизнесийг дэмжих зорилгоор вексель өгсөн гэж эрүүгийн хэрэгт шалгуулж улмаар цагдан хориулах ба энэхүү эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг шүүхэд өгч хэргийг ИХШХШТ хуулийн 65.1.2, 65.1.8-д зааснаар хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/Ш32016/01555 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ эрүүгийн хэргийг нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа УБТЗ ХНН нь Сүхбаатар дүүргийн шүүхэд ““Ж Г”ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Харин “Т Б” нь УБТЗ ХНН хариуцагчаар нэхэмжлэл гаргасан бол УБТЗ ХНН сөрөг нэхэмжлэл гарган шүүхэд тус тус иргэний эрх зүйн маргаан үүссэн. Сүхбаатар дүүргийн шүүхэд УБТЗ ХНН нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг ““Ж Г”ХХК-д өгсөн. Энэ векселийн төлбөрийг Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн “Төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно” гэж зааснаар УБТЗ ХНН нь ““Ж Г”ХХК-д 2013 оны 05 дугаар сард бүрэн төлсөн байдаг бөгөөд маргаан бүхий векселийг ““Ж Г”ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нь “Х Б”ХХК-д шилжүүлсэн байдаг. Векселийг шилжүүлэхдээ Векселийн хуулийн 17 дугаар зүйл буюу “Дамжуулах бичилт”-т гэсэн зүйлийн 1-д “Векселиэр гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд, эсхүл түүний салшгүй хэсэг болсон нэмэлт хуудсанд дамжуулах бичилт хийнэ. Дамжуулах бичилт нь дараахь бүрдүүлбэртэй байна. 1-д: “вексель шилжүүлэгчийн нэр, хаяг” мөн зүйлийн 2-т “вексель шилжүүлэгчийн харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” мөн зүйлийн 3-т “вексель шилжүүлэгчийн гарын үсэг, тамга” мөн зүйлийн 4-т "вексель шилжүүлсэн огноо,” мөн зүйлийн 5-д "вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” гэсэн заавал бичих хуулийг хэрэгжүүлээгүйгээс УБТЗ ХНН нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-д “Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Дараахь нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гээд мөн зүйлийн “1-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтыг баримтлан векселийг болон түүнийг “Жаст гурпп” ХХК-иас Хадгаламж банканд арилжаалсан SV/2013/01, SV/2013/02 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаартай магадлалтай Баянгол дүүргийн шүүхэд үүссэн маргаан нь “Т Б”наас Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргах бөгөөд УБТЗ ХНН нь векселийн маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл векселийг мөнгөжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байхыг “Т Б”анд даалгасан байхад УБТЗ ХНН-ийн харилцах данснаас шүүгчийн захирамжийг зөрчин суутган авсан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00860 шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 210 дугаар 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулав гэсэн бөгөөд 1092 дугаартай магадлалыг бичгээр авч танилцахад иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалт, баримтлан үндсэн нэхэмжлэлийг хангаж Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Иргэний хуулийн 492.2.3 дахь заалтыг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулсан байна.

Магадлалд заасан Иргэний хуулийн 496 дугаар зүйл буюу Бусдын зардлаар болон

өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн зүйлийг баримтлан өөрчлөлт оруулсан байна. Энэ зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэсэн заалт бөгөөд шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан байна. ““Ж Г”ХХК-иас “Х Б”ХХК нь вексель арилжааны хэлцэл SV/2013/01 хийж хариу төлбөр хийж байгаа үйл ажиллагааг “өөрөө мэдэж буюу андуурч төлсөн” үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд “Х Б”ХХК болон “Т Б” ХХК нь үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага болохыг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл “Х Б”ХХК нь ““Ж Г”ХХК-иас вексель арилжааны хэлцэл 8У2013/01 дагуу авахдаа дамжуулах бичилт буруу, дутуу үнэт цаасыг шилжүүлэн авч байгаа нь Векселийн хуулийн 17 дугаар зүйл буюу “Дамжуулах бичилт”-т гэсэн зүйлийн 1-д “Векселиэр гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд, эсхүл түүний салшгүй хэсэг болсон нэмэлт хуудсанд дамжуулах бичилт хийнэ. Дамжуулах бичилт нь дараахь бүрдүүлбэртэй байна: 1-д “вексель шилжүүлэгчийн нэр, хаяг” мөн зүйлийн 2-т “вексель шилжүүлэгчийн харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” мөн зүйлийн 3-т “вексель шилжүүлэгчийн гарын үсэг, тамга” мөн зүйлийн 4-т “вексель шилжүүлсэн огноо” мөн зүйлийн 5-д “вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” гэсэн заавал бичих хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүйгээс Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-д “Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Дараахь нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” “1-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” гэсэн заалтыг мэдэхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” болохыг шүүх анхаарсангүй. Мөн шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг барьж байгаагаас үзвэл УБТЗ ХНН үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж үзсэн бололтой. Гэтэл Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйл буюу векселийн төлбөрийг гүйцэтгэх гэсэн зүйлийн 1-д “..Төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болно” гэж зааснаар төлбөрийг хугацаанаас нь өмнө төлсөн болох нь ““Ж Г”ХХК болон УБТЗ ХНН хэргийн 2 хавтас 53 дугаар талд авагдсан 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, мөн хавтас хэргийн 52 дугаар талд авагдсан 2013 оны 07 дугаар сарын 31-ний тооцоо нийлсэн акт, мөн хэргийн 52 дугаар талд авагдсан 2013 оны 07 дугаар сарын 09-ний тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар бүрэн нотлогдоно. Энэ нөхцөлд шүүх ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/ 01111 дүгээр шийдвэрээр буруутай этгээд нь хариуцагч ““Ж Г”ХХК болохыг анхааран үзсэнгүй. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/ 01111 дүгээр шийдвэрээр вексель хүчин төгөлдөр бус учир түүний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” мөн хүчин төгөлдөр бус тул “Т Б”анд шаардах эрх үүсэхгүй болохыг шүүх анхаарсангүй. Шүүх гагцхүү хуульд захирагдах ёстой. Давж заалдах шатны шүүхийн 1092 дугаартай магадлалд Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд энэ зүйлийн 1-д “...төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн зүйлийн 2-т “Вексельд заасан төлбөрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулан авч чадаагүй бол вексель эзэмшигчийн төлбөрөө шүүхэд нэхэмжпэх эрх үүснэ” гэсний дагуу “Т Б” шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа.

УБТЗ ХНН хувьд Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т “Төлбөр хариуцагч нь төлбөрөөс татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл дор дурдсан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана” мөн заалтын 1-д “төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзсан тохиолдолд төлбөр хийх хугацааны дотор” шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаад улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Т. Энхжаргал нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2109 дугаартай захирамжаар векселийг хүчин төгөлдөр бусад тооцуулсан. Энэ захирамжид “Т Б” гомдол гаргасан дагуу шүүгч захирамжаа хүчингүй болгож “Т Б”ийг гуравдагч этгээдээр оролцуулах болсон. Гэтэл “Т Б” шүүх хурлыг янз бүрийн арга саам хэлж удаа дараа хойшлуулах бөгөөд энэ үед хугацаа хожин УБТЗ ХНН замын даргад эрүүгийн хэрэг захиалгаар үүсгүүлэн ИХШХШ ажиллагааг зогсоогоод эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор нь УБТЗ ХНН дахин нэхэмжлэл гарган улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/ 01111 дүгээр шийдвэрээр вексель хүчин төгөлдөр бусад тооцсон. Энэ хэрэг бол шулуухан үнэн нь гэвэл ““Ж Г”ХХК бүх хөрөнгийг Монгол банкны эрх хүлээн авагч хураан авсан тул хөрөнгөгүй болсон “Ж Г” ХХК-иас дахин мөнгө гаргах боломжгүй тул УБТЗ ХНН-ээс мөнгө гаргуулах гэсэн луйвар явагдаж байгаа билээ. УБТЗ ХНН анхан болон давж заалдах шатны шүүхийн илт хууль бус шийдвэрийн улмаас нэг төлбөрийг 2 удаа төлөх ёстой гэж шийдэх юм бол Монгол улсад хууль, шүүх гэж байхын хэрэг байна уу?

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн заалтыг зөрчин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр УБТЗ ХНН бичиж ““Ж Г”ХХК-д өгсөн 4 000 000 ам.долларын дүн бүхий, 380 000 ам.долларын хүүтэй векселийг векселийн бүрдүүлбэр буюу дамжуулах бичилт дутуу үйлдэн ““Ж Г”ХХК-иас “Х Б” ХХК-д шилжүүлсэн болохыг тогтоож векселийг болон вексель арилжааны SV/2013/01 ба SV/2013/02 хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон байгааг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл дамжуулах бичилт дутуу үйлдсэнээс зөвшөөрлийн үнэт цаас болох вексель хүчингүй болж 215 хоногтой векселийг 70 хоногийн хугацаатай арилжин Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Вексель эзэмших эрхийг хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн вексель арилжааны хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус болсон билээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг тодорхойлохдоо шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан, “Т Б” ХХК-ийг өөрийн банканд буй “УБТЗ”ХНН-ийн данснаас хууль бусаар суутгал хийснийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721 227.95 ам.долларыг “Т Б” ХХК буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ” гэж тодорхойлсон. ““Ж Г”ХХК болон Хадгаламж банкны хооронд хийсэн арилжааны SV/2013/01 хэлцэл нь Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Вексель эзэмшигч нь төлбөр гүйцэтгэх хугацааны дотор векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр дараахь тохиолдолд бусдад шилжүүлж болно. “төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө вексель эзэмшигчид мөнгөн хөрөнгө шаардлагатай бол” мөн 2-т “вексель эзэмшигч өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт ““Ж Г”ХХК-д дээрх хуульд тухайлан заасан “мөнгөн хөрөнгө хэрэгтэй болсон өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол” гэсэн нөхцөлийг тодорхойлсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй билээ. Гэтэл шүүх хуулийн тухайлсан зохицуулалтыг анхааран үзэлгүй хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр вексель хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон билээ.

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болохыг анхааран үзэх ёстой бөгөөд УБТЗ ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан талбартаа дурдаад байгаа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 зүйл, мөн хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3 дахь заалт, 446.1.6 дахь заалт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Т Б”анд даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 26-нд УБТЗ ХНН харилцах данснаас суутган авсан талаарх нотлох баримт тайлбарт ямар ч дүгнэлт хийсэнгүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлон УБТЗ ХНН-ээс 2013 оны 5, 6, 7, дугаар сарын тооцоо нийлсэн акт, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Т Б”анд даалгасан шүүгчийн захирамж, УБТЗ ХНН харилцах данснаас 2015 оны 06 дугаар сарын 26-нд мөнгө суутган авсан баримт болох депозит дансны хуулга, зэргийг хэрхэн дүгнэсэн талаар ямар ч дүгнэлт шүүхийн шийдвэрт алга байна. Гэтэл би сөрөг нэхэмжлэлийн нэг болох “Т Б”ны хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг болохыг эдгээр баримтыг шинжлэн судлуулж шүүх уралдааны мэтгэлцээний үед хангалттай нотолсон. Шүүх хуралдааны сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нотолгоог шүүх дүгнэхгүй орхисон байна. Мөн шүүхийн өнөөдрийг хүртэл 10 дугаар зүйл буюу “Төлбөрөөс татгалзах” гэсэн зүйлийн 1.1-д “энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон” мөн зүйлийн 2-т “Төлбөр хариуцагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан бол энэ тухай баримт үйлдэж, вексельд заасан төлбөрийн хугацаа дуусахаас өмнө нотариатаар батлуулсан байна” гэсэн заалтын дагуу УБТЗ ХНН нь Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан хүчин төгөлдөр бус үнэт цаас тул төлбөрөөс татгалзах мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Т Б”анд гардуулан өгсөн үйл баримтад “Т Б” Иргэний хуулийн 107 дугаар зүйлд 107.1-д “Мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ” гэж заасан бөгөөд энэ зүйлд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргаагүй байгааг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхээ сэргээлгэх буюу иргэний хуулийн 9.4.2-т заасан “зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” нэхэмжлэл гаргаагүй болохыг шүүх анхаарсангүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т “хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал” гэсэн заалтыг баримтласан байна. Гэтэл иргэний хуулийн 492.2-т “Дараахь тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” гэсэн заалт бөгөөд УБТЗ ХНН нь бусдад буюу “Т Б”анд мөнгө шилжүүлээгүй харин “Т Б” ХХК-ийг өөрийн банканд буй “УБТЗ”ХНН-ийн данснаас шүүгчийн захирамжийг зөрчин шууд мөнгө авсан байхад үйл баримтыг шууд үгүйсгэн эсрэг дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн үндэслэл ба нотолгоогоо гарган мэтгэлцэж байхад түүнд шүүх дүгнэлт хийхгүй юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” мөн хуулийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” мөн хуулийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” мөн хуулийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэсэн эрхийг хэн хангах юм. Энэ шүүхийн шийдвэрээр миний Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх эрх огт хангагдсангүй. Иймд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1092 магадлад “Т Б”ны үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Т Б” нь хариуцагч “У Б Т З”аас 3 658 772.05 ам доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хоёр шатны шүүх Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаал, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн эрх хүлээн авагч болон “Т Б”-ны хооронд байгуулагдсан 002/2013/БЭХА/154 тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”,  2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 006/2013БЭХА/163 тоот “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай” гэрээний хавсралт зэрэг баримтад тулгуурлан нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... 2013 оны 7 дугаар сарын 09ны байдлаар векселийн төлбөрийг “Ж Г” ХХКомпанид төлж барагдуулсан, нэг төлбөрийг дахин гүйцэтгэх үндэслэлгүй, векселийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаагаас гадна векселд заасан хугацаа өнгөрсөн” гэж маргаж, “У Б Т З”ын данснаас үндэслэлгүйгээр суутган авсан 721 227,95 ам долларыг “Т Б”наас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл “У Б Т З”  нь  худалдан авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 10 480 150,51 ам.долларын төлбөрийг төлөх баталгаа болгон,  нийт 3 энгийн векселийг төлбөр авагч “Ж Г”ХХКомпанид бичиж өгсөн ба зохигчид нь хүүгүй,  6 500 000 ам.долларын үнэ бүхий 2 векселийн талаар маргаагүй, харин 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн вексел, түүний хүчин төгөлдөр байдал,  мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Хариуцагч “У Б Т З” нь Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энгийн вексель бичигч буюу төлбөр хариуцагч байсан ба  төлбөрийн хугацаа болмогц уг векселд заагдсан 4 380 000 ам.долларыг, вексель эзэмшигч “Ж Г” ХХКомпанид ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр  үл маргах журмаар төлөх үүрэгтэй байжээ. Вексель эзэмшигч “Ж Г”ХХКомпани 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын үнэ бүхий жилийн 12 хувийн хүүтэй дээрх векселийг Хадгаламж банкинд  SV2013/01 вексель арилжааны гэрээгээр худалдаж, дамжуулан бичилт хийснээр “Х Б”4 000 000 ам.долларыг “Ж Г”ХХКомпанид төлж, векселийн шинэ эзэмшигч “Х Б”болсон баримт хэрэгт авагджээ.

Вексель эзэмшигч нь төлбөрийн хугацаа болмогц векселийг гардуулснаар төлбөр хариуцагч төлбөрийг хийх үүрэгтэй бөгөөд вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагчаас үл маргах журмаар гаргуулан авах эрхтэй, энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэгтэй болохыг Векселийн тухай хуулийн 9, 14 дүгээр зүйлийн 1, Монгол банкны Ерөнхийлөгчийн 1992 оны 3/189 дүгээр тушаалаар батлагдсан Векселийн тухай дүрэмд  тус тус заажээ.

Харин энэ журмын дагуу төлбөрийг гаргуулж чадаагүй бол вексель эзэмшигч шүүхэд төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байна.

Гэтэл “У Б Т З”ын бичсэн вексель болон “Ж Г” ХХКомпани, Хадгаламж банкны хооронд хийгдсэн   2013 оны 02 дугаар сарын 18-ны өдийн вексель арилжааны хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч “Т Б” нь вексел болон вексель арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн хэлцлийн дагуу өгсөн мөнгөө хариуцагчаас буцааж шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд  уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд “Т Б” /тухайн үед Хадгаламж банк/ нь арилжааны хэлцлийн дагуу 4 000 000 ам.долларыг “Ж Г” ХХКомпанид шилжүүлсэн тул арилжааны хэлцлийн  хүчин төгөлдөр бус байдлын үр дагавар эдгээр талуудын хооронд хамааралтай. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн  56.5-д заасан үр дагавар хариуцагч “У Б Т З”д холбогдолгүй байна.

Вексель хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоохоос өмнө энгийн векселд заасан хугацаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх ба уг хугацааг дуусмагц нэхэмжлэгч төлбөрийг төлөх талаар хариуцагчид мэдэгдсэн, векселийг гардуулсан, банкинд хандсан эсэх асуудал ач холбогдолтой байхын зэрэгцээ хариуцагчийн тайлбарласнаар хугацаанаас өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар векселээр баталгаажуулсан  төлбөрийг “Ж Г” ХХКомпанид  төлж дуусгахдаа төлбөрийн баримт болох векселийг аваагүй шалтгаан нөхцлийг шүүхээс тодруулах шаардлагатай байжээ.

Вексель болон векселийн арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Векселийн тухай хууль маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш боловч үүрэг гүйцэтгэх зарчмын хувьд үүрэг гүйцэтгэгч этгээд анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг тул үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгдсөн бол энэ тухай “Т Б”, “Ж Г” ХХКомпаний зүгээс “У Б Т З”д мэдэгдсэн асуудал маргааны үйл баримтад ач холбогдолтой.

2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар “У Б Т З” нь “Ж Г” ХХКомпанид 10 480 150 ам.долларын өглөгтэй,  2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар “Ж Г” ХХкомпани нь  “У Б Т З”д 4 824 255 ам.долларын өглөгтэй гэсэн баримт хэрэгт авагджээ. / 2 дугаар хавтас 51 дүгээр хуудас/.

“У Б Т З” нь “Ж Г” ХХкомпанитай тооцоо нийлснээс 1 хоногийн дараа буюу 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д хандан  “...энгийн векселийн өглөг нь 2013 оны 6 дугаар сарын 30-ныөдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байна, энэ нь энгийн вексельд бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүдтэй таарч байна” гэж мэдэгдсэн /хх1-36/ баримт, “Т Б”инд хандан 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/962 дугаар албан бичигт  ...векселийн төлбөр төлөгдөөгүйг дурдан зөвшөөрч, уг төлбөрийг ““Ж Г”ХХК хариуцахыг мэдэгдсэн /хх1-39/ байдлаас үзэхэд “У Б Т З” нь “Ж Г” ХХКомпанид төлбөрөө ямар хугацаанд төлж дуусгасан асуудал маргаанд хамааралтай байна.

Хэрэгт байгаа баримтаар вексель олгох үед “Ж Г” ХХКомпани “У Б Т З”аас авлагатай байсан боловч дараа нь  өглөгтэй болсон нь тогтоогдож байгаа болохоос “У Б Т З” нь хүүтэй энгийн векселд заасан 4 000 000 ам.долларыг төлбөрийг “Ж Г” ХХКомпанид ямар хугацаанд, хэрхэн барагдуулсан үйл баримт тогтоогдоогүй байна. 

Давж заалдах шатны шүүх  ““Х Б”нь ““Ж Г”ХХК-д 4 000 000 ам.долларыг төлсний улмаас хариуцагч ““У Б Т З” өрөөс  чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэхдээ  хариуцагчийг  өр төлбөрөөсөө чөлөөлөгдсөн гэж үзэх эсэхийг тогтоох дээрх үйл баримтыг анхаараагүйгээс гадна үүрэг гүйцэтгэгчид үүрэг гүйцэтгүүлэгч өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн  эсэх үйл баримтыг тус тус анхаараагүй нь буруу болжээ..

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хэргийн бодит үндэслэл тодорхой бус байхад шүүх ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй  нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүйд хүргэж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1092 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 41 779 741 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА