Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05027/и |
Дугаар | 5027 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 5027
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол 21-156 тоотод оршин суух Хурга овогт Сүхийн Энхжаргалын /РД:ДЕ76112519/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Цэргийн хотхон гудамж 291 тоотод оршин суух Өндөрүүд овогт Гүрдоржийн Одонтуяад \РД:ЛА82072704\ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- С.Энхжаргал миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01-нд Г.Одонтуяад 1,800,000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлсэн мөнгөө одоог хүртэл өгөхгүй утсаа авахгүй байна. Иймд 1,800,000 төгрөгийг Г.Одонтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Одонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 08 сард Энхжаргалаас 1,500,000 төгрөг зээлсэн. Тэгээд сар бүр хүүг нь төлж байгаад 2015 оны 10 сараас хүүг өгч чадаагүй. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхжаргал хариуцагч Г.Одонтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Одонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлнө гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч хариу тайлбартай танилцаж зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Иймд хариуцагч Г.Одонтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.Одонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Энхжаргалд төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн холбогдох данснаас 21,875 төгрөг, хариуцагч Г.Одонтуяагаас 21,875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Энхжаргалд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР