Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00225

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундынИргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00031 дүгээр магадлалтай,

Т.Эийн нэхэмжлэлтэй

Ц.Гт холбогдох

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар б аг, Шизүока гудамж 47 дугаар байрны 14 тоот 42,63 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст дээрх орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Капитрон банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизока гудамж, 47 дугаар байрны 14 тоот хаягт орших, 42,63 м2 талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот Санхүүгийн түшиг зээлийн барьцааны гэрээ-ний дагуу шударгаар олж авсан шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, уг барьцаа хөрөнгөөр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот Санхүүгийн түшиг зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхсоёл нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Гийн хадам болох Цэемаа гэгчтэй нэг нутаг усных тэр тусмаа нэг байгууллагад 20 гаруй жил хамт ажиллаж байгаа учраас 2014 оны 06 сард Сайншанд сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг банкинд барьцаалж зээл авахад туслаач гэсэн гуйлтыг зөвшөөрч, байрны гэрчилгээг өөрчилж Цэемаагийн хүргэн Ц.Гийн нэр дээр болгож өгсөн билээ. Энэ хугацаанд тэдний хүргэн Ц.Г гэгч нь манай байрны гэрчилгээг Капитрон банкны зээлийн барьцаанд тавьж, 25 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэрээр зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас тус банк нь 2015 оны 05 дугаар сард Сум дундын шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарч улмаар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг манай хаягаар ирүүлсэн байна. Энэ талаар Ц.Гт удаа дараа зохих ёсны шаардлагыг тавьж байсан боловч тэрээр бэлэн сайхан амлалтуудыг өгч болчих бүтчих мэтээр намайг хуурсаар мэхэлсээр өдийг хүрсэн. Миний эзэмшлийн байр Ц.Гийн хууль бус үйлдлээс болж хураагдах хэмжээнд хүрч, миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд намайг Сайншанд сумын 2 дугаар багийн 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1. 2014-06-09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж 47 дугаар байрны 14 тоот 42,63 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, 3. дээрх 2 өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. 2014-06-09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь гэрч Цэемаагийн мэдүүлэг болон хариуцагч Ц.Г, нэхэмжлэгч Т.Э нарын тайлбараар нотлогддог учир уг орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Г нь Цэемаагийн хүргэн бөгөөд Сайншандад хувийн хаус барьж байгаа, ордерийг нь гартал байраа түр банкны барьцаанд тавьж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байдаг. Ц.Гийн нэр дээр гарсан уг байрны орон сууц өмчлөх гэрчилгээ нь Т.Э минийх гэдэг учир Т.Эийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн уг шаардлагыг Ц.Г хүлээн зөвшөөрдөг ба гэрч Сансарбаяр, Наранцацрал, Саруул нарын мэдүүлэг, Чандмань илч ОНӨ ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтуудаар уг байр нь Т.Эийн өмчлөлийнх гэдэг нь нотлогддог гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 2014 оны 06 дугаар сард Дорноговь аймаг дахь Капитрон банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Цэемаа болон төрсөн ээждээ хэлтэл хадмын танил болох Т.Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн байсан. Тэгээд Капитрон банкны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Т.Э эгчийн байрыг орон сууц худалдах худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон ба 6 сараас эхэлж банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Би банкинд наадах чинь хүний байр, миний байр биш гэж хэлж удаа дараа хэлсэн боловч байрыг хурааж авахаар боллоо гэсэн. Сүүлд хүнээс хуулийн зөвлөгөө авахад анхнаасаа хүчингүй гэрээ хийгдсэн байна гэхээр нь банкинд очиж буцаагаад би байрыг нь хүнд нь өгмөөр байна гэхээр банк байрны гэрчилгээг өгөхгүй байсаар байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хураагдах мэдэгдэх хуудсыг надад өгсөн. Иймээс би Капитрон банкнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Эт шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Т.Эт өгөхөд татгалзах зүйлгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 6 дугаар сард Дорноговь аймаг дахь Капитрон банкнаас зээл авахаар хөөцөлдөхөд заавал барьцаа хөрөнгө тавьж байж зээл авах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаа өөрийн хадам Цэемаа болон төрсөн ээждээ хэлтэл хадамын танил болох Т.Э эгч өөрийнхөө байрыг барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн. Тэгээд Капитрон банкны эдийн засагчтай уулзахад орон сууцаа өөрийнхөө нэр дээр заавал шилжүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд Т.Э эгчийн байрыг орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэн аваад барьцаанд тавьж зээл авсан. Би банкны зээлээ төлж чадахгүй болсон учир банк уг байрыг зарж борлуулна гэх болсон. Иймээс би Капитрон банкнаас тухайн байрны гэрчилгээг гаргуулан авч Т.Эт шилжүүлэн өгмөөр байна. Бид харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж аваагүй учир Т.Эт өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрч Цэцэгсүрэн, Цэемаа, Сансарбаяр, Саруул нарын мэдүүлэг, тухайн байрны ус, дулаан тогны мөнгийг төлж байсан зэрэг баримтуудыг харахад Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэг эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр-т зааснаар өөрсдийнх нь хүсэл зоригийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэдэг нь харагддаг. Мөн хариуцагч Ц.Гийн тайлбарт банк уг байрыг өөрийн нэр дээр шилжүүл гэсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлсэн. Миний хувьд уг байрыг худалдаж авах санхүүгийн эс үүсвэр байхгүй гэдгийг тайлбартаа дурдсан. Мөн бусад нотлох баримтаар нотлогддог учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк нь шүүхэд ирүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга барьцаалагч болохыг тогтоолгох шаардлагын талаар: ... иргэн Ц.Г нь иргэн Т.Этэй 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу тус банк нь Ц.Гтой 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот санхүүгийн түшиг зээлийн гэрээ-г байгуулж, 27,300,000 төгрөгийг, жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Ц.Г нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус банктай байгуулж, дээр дурьдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн 000309563 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Y-0713003017 тоот дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сумын 2-р баг, Шизүока гудамжны 47-р байр, 14 тоот хаягт орших 42,63 м.кв бүхий орон сууцыг барьцаалсан. Тус банк нь уг зээлийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцааны эрхээ баталгаажуулсан болно. Гэтэл тус барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж банк дараах шаардлагыг гаргасан болно. Үүнд: Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу банк нь тус хөрөнгийг шударгаар барьцаалсан юм. Банк дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөлийн эрхтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл банк нь иргэн Т.Э болон Ц.Г нарын хоорондын яриа хэлцэл, хүсэл зоригийн талаар мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөлийг тодорхойлдог. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу банк тэрхүү бүртгэлд итгэхээс өөр арга байхгүй юм. Иймд Капитрон банк нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн Ц.Г нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул тухайн иргэнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан зээл олгосон.Мөн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний 7.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо, түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус батал, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан юм. Нөгөөтэйгүүр иргэн Т.Эийн нэхэмжлэл болон шүүхэд гаргаж өгсөн баримт материалаас үзэхэд Т.Э болон Ц.Г нар нь тус банкнаас зээл авахын тулд дээрх хөрөнгийг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлж талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкнаас зээл авч, хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас банк хохирох ёсгүй юм.Хоёр. Барьцаа хөрөнгөөр 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 3021-14/169 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар:Зээлдэгч Ц.Г нь дээр дурьдсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн эргэн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл тус банкны шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгч Ц.Гтой байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 38,570,307 төгрөгийг, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Ц.Гоос гаргуулах нэхэмжлэлийг Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 136/ШШ2017/00198 тоот хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гарч шийдвэрлэгдсэн болно.Иймд тус банкийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байр, 14 тоот хаягт орших 42.63 м.кв талбай бүхий орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч мөн болохыг тогтоож, улмаар уг барьцаа хөрөнгөөр 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэр гаргаж өгнө үү. Капитрон банк нь Иргэний хууль, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү шаардлагыг гаргаж байгаа тул бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахьсум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Эийн нэхэмжлэлтэй Ц.Гт холбогдох 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот 42.63 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот 42.63 м.кв 2 өрөө орон сууцыг Ц.Гийн нэр дээр гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Э миний нэр дээр болгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийг Дорноговь аймаг, Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот хаягт орших, 42,63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч, болохыг тогтоож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж 47 дугаар байрны 14 тоот, 2 өрөө 42,63 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдахыг Дорноговь аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 636150 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос 140400 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк ХХК-нд буцаан олгож, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00031 дүгээр магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Ц.Гоос 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот, 42,63 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот, 42,63 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны Ц.Гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,2 дугаар заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Капитрон банк ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамжны 47 дугаар байр, 14 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 42,63 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-0713003017 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцааны эрхтэй хууль ёсны барьцаалагч болохыг тогтоож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас барьцаа хөрөнгөөр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,3 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч Т.Эийн нийт 636150 төгрөгнөөс 423350 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ний 140400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк ХХК-д, 282950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Эт тус тус олгож, нэхэмжлэгч Т.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 212800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Т.Эээс төлсөн нийт 423350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг хяналтын гомдолдоо: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 24-ний өдрийн 136/ШШ2017/00328 дугаар шийдвэртэй, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 202/МА2017/000031 дугаар магадлалтай Ц.Гт холбогдох иргэний хэрэгт гомдол гаргах нь: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.Давж заалдах шатны шүүхээс Ц.Г, Т.Э нарын хооронд хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэнг тогтоосон боловч Ц.Гоос 25.000.000 сая төгрөгийг гаргуулж Т.Эт олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэлээ, гэж үзэж байна. Зохигчдын тайлбарт: ...Г.Т.Э ...Ц.Гийн ээж Цэемаа намайг байраа банкны барьцаанд 2 сар тавиулаач гэж гуйхаар нь би зөвшөөрөөд банкинд байраа тавиулахаар болсон. Хэн хэндээ байрны үнэ өртөг өгч авалцаагүй, одоог хүртэл тус байранд манай хүүхдүүд амьдарч байгаа. Ц.Гын тайлбарт ...Капитрон банк зээл олгохдоо орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэхээр нь Г.Т.Э эгчтэй орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн. Миний хувьд Т.Э эгчийн байрыг худалдаж бол аваагүй, банкны барьцаанд тавьсан. Орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүл гэдгийг Капитрон банкны эдийн засагч зөвлөсөн.Капитрон банкны эдийн засагч орон сууцны зургийг авахаар очих үед ч Т.Э эгчийн хүүхдүүд байрандаа байж байсан. Тэгэхэд энэ талаар Капитрон банкны эдийн засагчид хэлэхэд юу ч хэлээгүй зураг аваад явсан.Үүнээс харахад зохигчдын дунд дүр үзүүлсэн хэлцэл хийгдсэн байдаг ба ИХ-ийн 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх нь нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байдаг.Нэхэмжлэгч байрны үнэ өртгийг нэхэмжлээгүй. Байраа өмчлөлдөө авахыг шаардсан байдаг.Капитрон банкинд Ц.Г Т.Эийн байрыг барьцаалснаар гэрээний зүйлийг буцааж өгөх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан материалд Капитрон банкны эдийн засагч Ц.Гоос тухайн байрыг барьцаалахаар материал бүрдүүлж байх үеэс эхлэн Т.Эийн байр, Ц.Гийн өмч биш гэдгийг мэдсэн байдаг. Хүчин төгөлдөр гэрээ хэлцлийн дагуу Капитрон банк барьцааны гэрээ хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, үгүйсгэсэн баримт материал ч байдаггүй. Ө/х: Т.Э, Ц,Ц.Г нарын хооронд хийгдэх болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Капитрон банкны барьцааг зээлийн гэрээнээс шалтгаалан хийгдэх болсон байдаг учир үүнийг анхааран үзэж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхсоёл хяналтын гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 202/МА2017/00031 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дор дурдсан гомдлыг гаргаж байна. Үүнд:Нэг. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч хариуцагч нар нь хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, барьцаанд тавих зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илт үндэслэл муутай дүгнэлт болжээ.Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, бодитой дүгнээгүй, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” зэрэг алдааг тус тус гаргасан байна.Хэрэгт авагдсан нотлох баримтаас барьцаанд тавих зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогддог. Худалдах, худалдан авах гэрээний талууд маргааны зүйл болсон хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж, зээл авахыг хүссэн үйл баримт мөн нотлогдож байна.Гэрээний талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар маргааны зүйл болох хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн. Өөрөөр хэлбэл зээл авахын тулд барьцаанд тавихыг хүссэн байна. Харин барьцаанд тавихын тул худалдах, худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрх шилжүүлж, зээлийн барьцаанд тавьж, зээл авсан байна. Энэ нөхцөлд худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-д хамаарахгүй юм.Худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэх боловч зээл авах гэсэн хүсэл зориг байсан болох нь, мөн барьцаанд тавих хүсэл зориг байсан зэрэг нь барьцаанд тавихын тулд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байсныг нотолж байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.Тухайн худалдах, худалдан авах гэрээний үр дүн болох барьцаанд тавих болон зээл авах гэсэн үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрч хийсэн байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг хэрэглэсэн нь буруу болсон байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах хүсэл зориггүй гэх боловч тухайн гэрээний үндсэн дээр бий болсон үр дагаврыг талууд хүссэн байна. Барьцаанд тавьж, зээл авах гэсэн үр дагаврыг хүссэн болохоо талууд илэрхийлсэн байна.Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Хоёр. Капитрон банкны зүгээс гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд гаргах бие даасан шаардлагад хамаарахгүй, тусдаа бие даасан шаардлага байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс буруу хэрэглэсэн байна.Зээлийн болон барьцааны гэрээний харилцаанаас үүссэн шаардлага боловч маргааны зүйл болох хөрөнгөд хамааралтай тул үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ өөрчлөх зэргээр, хариуцагч Ц.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ “2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” гэж тодорхойлж, шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэлд заасан “...2 өрөө орон сууцны Ц.Гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Эийн нэр дээр бүртгэхийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах...” асуудал нь нэхэмжлэлийн шаардлага бус, ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үр дагавар болохыг шүүх анхаараагүй, бие даасан шаардлага гэж үзсэн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч нь “...хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах...” гэж шаардлагаа тодорхойлсон хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулгатай байна.

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот орон сууцны барьцааны эрхийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3021-14/169 тоот гэрээний дагуу шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, уг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх ...хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,...хариуцагчаас 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Капитрон банкыг хууль ёсны барьцаалагч болохыг тогтоож, “...барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн...” шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,...шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн атлаа орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй,...Капитрон банк биднийг дүр үзүүлэн хэлцэл хийж байгааг мэдсээр байж барьцааны гэрээг байгуулсан тул түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банк хяналтын журмаар гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг зөв тайлбарлан, хэрэглэж чадаагүй бөгөөд барьцааны эрх, барьцаа үүсэх, барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гуравдагч этгээдийн шаардлагыг “бие даасан шаардлага” гэж үзэхгүй эрх зүйн үндэслэлийг анхаараагүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх Т.Э, Ц.Г нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа орон сууцны үнэ гэж 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт нийцээгүйгээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 87 дугаар зүйлийн 87.1-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. Зохигчид орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй учраас үнэ тохироогүй, гэрээнд тусгагдсан орон сууцны үнэ гэх 25 000 000 төгрөг нь гэрээний нөхцөл буюу талуудын тохиролцоо биш бөгөөд энэ талаар гэрээг байгуулсан талууд тайлбартаа тодорхой дурьдсан байна.

1.2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн талаар

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Т.Э, Ц.Г нар 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 47 дугаар байр 14 тоот орон сууцыг хариуцагч Ц.Гийн өмчлөлд шилжүүлсэн, Ц.Г нь уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Капитрон банкинд зээлийн барьцаанд тавьсан, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2017/00198 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Г нь Капитрон банкинд 38 570 307 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэрч Ж.Цэемаа, Э.Сансарбаяр, Э.Хишиграгчаа нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар Т.Э нь өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар өмчлөх эрхийг хариуцагч Ц.Гт шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан, Ц.Г дараа нь уг орон сууцыг буцааж өгөхөөр тохирсон үйл баримт тогтоогджээ. 

Үүнээс дүгнэвэл эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, барьцаанд тавихын тулд гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинжийг агуулсан байна. Талуудад орон сууц худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй тул орон сууцны үнэ тохироогүй, улмаар үнийг төлөх үүрэг үүсэхгүй байхад давж заалдан шатны шүүх хариуцагч Ц.Гоос 25 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байжээ. Харин нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхээ сэргээлгэх эрхтэй юм. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй хэдий ч хэлцэл хүчин төгөлдөр бус учраас хэлцэл хийхээс өмнөх байдалд нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх үр дагавартай тул ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шийдвэрлэж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 47 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн талаар:

Капитрон банк болон Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ нь худалдах худалдан авах гэрээ бус, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой, зээлийн гэрээний салшгүй хэсэг болсон гэрээ байхад давж заалдах шатны шүүх орон сууц худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус байдалд хамааруулж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл муутай болжээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу үүргийг хангуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ба зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 172.1, 172.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг байна. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болно.

Иймд нэхэмжлэгч Т.Э нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн улмаас өмнөх эрхээр хохирох ёсгүй тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй ба харин түүний орон сууцанд ногдуулсан үүрэг хэвээр үлдэнэ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Капитрон банкны “....маргаж буй орон сууцыг хууль ёсоор барьцаалсан, шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагын талаар:

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “...эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох эрхтэй.” гэсэн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч Ц.Г болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул Капитрон банк түүнийг өмчлөгч гэж үзэх эрхтэй бөгөөд барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан байна. Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Ц.Г нарын зүгээс Капитрон банк бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан гэж маргасан боловч энэ талаар нотолж чадаагүй байна.

Капитрон банкны нэг шаардлага буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй шаардах эрх тул энэ хэрэгт бие даасан шаардлага болохгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлж, зохих дүгнэлтийг хийжээ.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорноговь аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00031 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э болон хариуцагч Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Т.Эийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Шизүока гудамж, 47 дугаар байрны 14 тоот ...2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай” гэж өөрчилж, магадлалын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснааргуравдагч этгээдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаа төлсөн 70 200 төгрөг, 282 950төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА