Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00193

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00193

                              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр гудамж 6 тоотод оршин суух,  Олхунуд овогт Лхамсүрэнгийн Мөнхтулга /Регистрийн дугаар:УЗ90071777/,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 1-12 тоотод оршин суух, Сартуул овогт Содномдаржаагийн Цэндсүрэн /Регистрийн дугаар: ШЕ74111813/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 16 дугаар гудамж 570 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын Ганхөлөг /Регистрийн дугаар:МБ83090914/-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 233,149,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Х.Ганхөлөг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Ганхөлөгтэй бараа худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр АНУ-ын “Калифорниа Ийрт Минерал”-ийн бүтээгдэхүүн болох Террамин нэрийн хүний бие организмд шаардлагатай эрдэс бодис агуулсан, гэдэс цэвэрлэх, дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий Террамин повдер, Террамин трасилк маскийг худалдсан.

Террамин повдер бүтээгдэхүүнээс  1lb  хэмжээтэйг  12 хайрцаг буюу хайрцагандаа 225 ширхэгтэй, нийт 2700 ширхэг, нэг бүрийн үнэ 42,000 төгрөгөөр, 2lb хэмжээтэйг 12 хайрцаг буюу хайрцагандаа 45 ширхэгтэй, нийт 540 ширхэг, нэг бүрийн үнэ 84,000 төгрөгөөр,  4lb хэмжээтэйг нь 6 хайрцаг буюу хайрцагандаа 25 ширхэгтэй, нийт 150 ширхэг, нэг бүрийн үнэ 168,000 төгрөгөөр, Террамин трасилк маск бүтээгдэхүүнийг 12 хайрцаг буюу хайрцагандаа 20 ширхэгтэй, нийт 240 ширхэгийг нэг бүрийн үнэ 42,000 төгрөгөөр тус тус тооцон нийтдээ 194,040,000 төгрөгний барааг хүлээлгэн өгсөн. Дээрхи барааг нийтэд нь 170,000,000 төгрөгөөр тооцон үлдсэн хэсгийг урамшуулалд нь өгөхөөр тохиролцож Х.Ганхөлөгт  хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон.

 Гэтэл  Х.Ганхөлөг нийтдээ 14,567,000 төгрөгийг бэлнээр болон бараагаар төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Худалдагч талаас удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй.

Иймд Х.Ганхөлөгөөс үлдэгдэл 155,433,000 төгрөгийг, алданги 77,716,500 төгрөгний хамт нийт 233,149,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Ганхөлөг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие гоо сайхны салон ажиллуулдаг байсан. Манай холын хамаатны залуу анх над дээр ирээд танайх салоноороо дамжуулаад зараад өгөөч гэсэн. Тэгээд барааг зарахаар реклам сурталчилгааг явуулж, эхний үед бараа зарагдаж байсан. Анх н.Батбаяр гэгч хүнтэй тохиролцоог хийдэг байсан. Бүтээгдэхүүн дуусаад хэлтэл бараа гааль дээр ирсэн, ирээд ав гэсэн. Л.Мөнхтулгыг бол танихгүй, надтай гэрээ л хийсэн. Барааг хүлээн авсан нь үнэн. Төлбөрөөс нийт 14,567,000 төгрөгийг төлсөн. Мөн барааг зарах явцад худалдан авсан зарим иргэдээс хааяа гэдэс гүйлгэлээ гэх мэтээр гомдол ирж байсан. Үлдэгдэл бараа зарагдаагүй байгаа тул буцаан өгөх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны тоо хэмжээ, ширхэг нь тусгагдаагүй гэрээний хавсралт нь шаардлага хангахгүй байх тул уг гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн алданги өндөр байх тул алдангийг чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

          Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нь хариуцагч Х.Ганхөлөгөөс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 233,149,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч нь гэрээний гол нөхцөл болох барааны тоо хэмжээ, нэг бүрийн үнийг гэрээнд тусгаагүй, гэрээний хавсралт хуульд заасан шаардлага хангаагүй тул гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус, мөн зарагдаагүй үлдсэн барааг буцаан өгөх хүсэлтэй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

          Зохигчид барааг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан мөн төлбөрөөс 14.567.000 төгрөгийг төлсөн гэдэгт маргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга, хариуцагч Х.Ганхөлөг нар нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, 170,000,000 төгрөгний үнэ бүхий Террамин нэрийн бүтээгдэхүүнийг худалдах, хариуцагч нь төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 30-наас 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

          Гэрээний гол нөхцлийн талаар гэрээнд тусгаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэх боловч энэ талаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүнчлэн хариуцагч барааг хүлээн авсанд маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Ганхөлөгт барааг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд  худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв. Иймд нэхэмжлэгч нь худалдсан барааны үнийг шаардах эрхтэй байна.

          Түүнчлэн хариуцагч нь барааг буцаан өгөх хүсэлтэй, худалдан авсан бараанд доголдол илэрч байсан гэх боловч гэрээнээс татгалзах болон барааны доголдлын талаар гомдлын шаардлагыг нэхэмжлэгчид гаргаж байгаагүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          Худалдан авагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд гэрээний 1.4.2-т харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.

          Хариуцагч төлбөр төлөх графикт хугацааг эхнээс нь зөрчин, хугацаа хэтрүүлсэн хоногт алдангийг тооцон үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алдангийн хэмжээг 155,433,000 төгрөгний 50 хувиар тооцож 77,716,500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

          Хариуцагч алдангийн хэмжээг багасгуулах болсон үндэслэл шаардлагаа нотлоогүй тул шүүх анзын хэмжээг багасгах үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагчаас барааны үлдэх үнэ 155,433,000 төгрөг, алданги 77,716,500 төгрөг нийт 233,149,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Х.Ганхөлөгөөс 233,149,500 /хоёр зуун гучин гурван сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга  нарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,323,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 1,323,697 /нэг сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчдэд олгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Х.Ганхөлөгөөс 233,149,500 /хоёр зуун гучин гурван сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга  нарт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,323,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 1,323,697 /нэг сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчдэд олгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ОДГЭРЭЛ