Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 06495

 
  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Л олгож, энэ үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Н.Бйн өмчлөлийн* гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн Ү-* дугаар бүхий Баянзүрх дүүргийн * хороо, * хотхон гудамж, * тоотод байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууц, * гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн Г-*дугаар бүхий Баянзүрх дүүргийн * хороо, *ийн хотхон гудамж, * тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Б 207 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т. Л олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АМАРЖАРГАЛАН