Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 918

 

 

2019          12          02                                    2019/ШЦТ/918

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Б.Баярхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

            Шүүгдэгч  Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, шүүгдэгч Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам,

Шүүгдэгч Д.Г, шүүгдэгч Т.А, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа,

Хохирогч Ибрахим Эркан /Tankayalbrahim Erkan, Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/-ны өмгөөлөгч: Г.Орхон

Орчуулагч Б.Мягмардорж,

            Иргэдийн төлөөлөгч Д.Туяацэцэг нарыг оролцуулан,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг , 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. 2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эжикэмэ Жон Чимэзиэ, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. 2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн сартуул тээл овогт Баянжаргалын Хулан, Бартууд овогт Дашдондогийн Ганболд,, Борж овогт Төмөрбаатарын Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 1902 00343 0165 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн, Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, 1980 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын Окозон хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, урьд Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, гадаад паспортын АО6869444 дугаартай,

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Цэцэн сартуул тээл овогт Б.Х, 1976 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................................................

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бартууд овогт Д.Г, 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж 335 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503 дугаар байрны 907 тоот хаягт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................

4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Борж овогт Т.А, 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, “Сако” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 21 дүгээр гудамж, 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504 дүгээр байрны 901 тоот хаягт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ............................................

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

1. Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

2. Шүүгдэгч Б.Х нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Т.А нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Б.Х нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Т.А нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-нийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

3. Шүүгдэгч Т.А нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Б.Х нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж улмаар, гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Т.А нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Б.Х нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компанийн Итали улсын ‘Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21,300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх "Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн *5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны .1.2,. дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

4. Шүүгдэгч Д.Г нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Т.А, Б.Х нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Д.Г нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Т.А, Б.Х нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-нийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын ‘‘Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг хүлээн авч. өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAKINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Миний бие нь 2017 онд Нигер улсад амьдарч байхдаа бэрээрээ дамжуулан Д.Гтой танилцсан. Би нөхрийнхөө нутагт амьдарч байхад хөрөнгө оруулалт хайсан хүмүүс байдаг байсан. Манай нөхрийг Монгол эхнэртэй гэхээр их сонирхдог байсан. Алт болон нүүрсний уурхай байдаг гэхээр их сонирхдог байсан. Би бэртэйгээ ярьж байгаад уурхайтай мэддэг хүн байна уу гэж асуухад Д.Г мэднэ гэж хэлээд танилцуулж байсан. 05 дугаар сар хүртэл Монголд буцаж ирэх хүртлээ бид нар харилцаж байсан. Тэрээр миний утас холбогдохгүй байх үед Анхбаяр руу ярьж байгаарай гэж хэлсэн. Би 2018 оны 05 дугаар сард Монгол Улсад ирсэн. Энэ хоорондоо Д.Гтой харилцаатай байсан бөгөөд Т.Атай мөн танилцсан. Утсаар ярьж харьцдаг байсан. Хөрөнгө оруулалтаас гадна өөрсдийн амьдрал аж ахуйн талаар ярьдаг байсан. Д.Гыг хөдөө явсан үед Анхбаяртай харьцдаг байсан. Учир нь хөдөө явсан цагт нь Анхбаяртай харьцдаг байсан. Бид нар аль хэзээний ах дүү хамаатан садан шиг дотно болсон байсан. Бид ирээд 2-3 хоносоны дараа Анхбаяр болон Ганболд нартай нүүр нүүрээ харж уулзацгаая гээд хамт хоолонд орж ярилцсан. Та хоёр ямар хөрөнгө оруулалт юу сонирхсон хүмүүс хэрэгтэй байна гэж асууж байсан. Манай нөхрийн нутгаас нүүрсний уурхайд хөрөнгө оруулалт хийх гэж байна гэдгийг хэлсэн. Энэ хоёрт танилцуулахад хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхэд эхний ээлжинд 100000 доллар оруулж ирэх шаардлагатай. Тэгж байж хөрөнгө оруулагчийн Монголд орж ирэх боломжтой гэж хэлсэн. Би арав гаруй жил Монгол Улсад амьдраагүй хөрөнгө оруулалтын талаар хууль, бусад зүйлийг сайн мэдэхгүй байна. Энэ талаар Анхбаяр Ганболд нараас зөвлөгөө авдаг байсан. Кизитогоос болон Нигер улсын иргэн Чарлез Хэнри гэдэг хүмүүс өөрсдийнхөө зардлаар Монгол Улсад ирье гэж байна гэж хэлсэн. Тэр хүмүүс өөрсдийнхөө зардлыг даах юм бол Монголд байх зардал бүх юмыг нь бид хоёр даая гэж Ганболд, Анхбаяр хоёр хэлсэн. Ингэж хэлсэн болохоор Ганболд, Анхбаяр хоёр хөөцөлдөж байгаад Сэржмядаг, Хүрэлбаатар нар нь хөөцөлдөж байгаад Дэлгэр Голд ХХК-аар оруулах болсон. Тэгээд урилга болон визны төлбөрийг Ганболд төлсөн. Мөн энд байх зардлыг даана гэж гэж хэлсэн болохоор нөгөө хүмүүс нь зөвшөөрөөд 2018 оны 08 сард санагдаж байна тэр хүмүүс нь Монголд ирсэн. Монголд ирсэний дараа Хүннү Моллын хажууд байрлах хөлсний байранд байлгаж байгаад 2 сар шахам компанийн бичиг баримт, хувьцаа эзэмшигчээр тухайн компанид орох гэх мэт бичиг баримтын үйл ажиллагаа явуулж байгаад сүүлдээ тэр хөрөнгө оруулалт нь бүтэхгүй болоод буцсан. Тэр хоёр хүний бичиг баримт нь Ганболд, Анхбаяр хоёр дээр тухайн хоёр хүний бичиг баримт нь байсан. Нөгөө хүмүүс нь буцах санал тавьсан. Буцахад нь Анхбаяр нь наад хүмүүсийн чинь зардалд Дэлгэр Голдын хувьцаа эзэмшигчийн бичиг баримтыг солиход улсын бүртгэлд 8.000.000 сая төгрөг төлсөн. Сэржмятав, Хүрэлбаатар хоёроосоо гаргуулаач мөнгөө төлж байж пасспортыг нь ав гэж хэлсэн. Би тэгэхээр нь аливаа бизнес чинь эрсдэлтэй байдаг биздээ гэдгийг нь хэлсэн. Аль аль талаасаа зарлага гарна бүтвэл тодорхой хэмжээний зардал гарна. Бүтвэл ашгаа хувааж авна гэдгийг нь хэлсэн. Би ахтайгаа энэ тухай хэлсэн байдаг. Тэгээд ахаараа яриулж байж бичиг баримтыг олгуулж энэ хүмүүс буцсан. Энэ хооронд Ганболд дахин надад санал тавьсан. Энэ хүмүүсийн мөнгө төгрөгийг хэн төлөх юм бэ? Та хоёр төлөх юм уу гэдгийг нь хэлсэн. Тэгээд шахаж шаардсаны дагуу би нөхөртөө хандаж хүсэлт тавьсан. Манай нөхөр дургүй байсан. Дээрээс нь хоол ундных нь мөнгийг нэхээд байдаг хүмүүст дахин хөрөнгө оруулагч олж өгөхгүй гээд их дургүй байсан. Хөрөнгө оруулалт хайгаад өгөөч гэхэд манай нөхөр Мишак гэдэг найзтайгаа холбогдоод тэр Мишак нь Чийп гэдэг хүнтэй холбож өгсөн. Тэр Чийптэй манай нөхөр нь утсаар байнга холбоотой байдаг байсан. 10 сар орчим холбоотой байсан. Тэр Чийп нь аж ахуй нэгж байгаалаад тухайн аж ахуй нэгжээрээ тоног төхөөрөмжийн захилгыг Хятад руу хийх бизнес хийж болох уу гэж асуулгасан юм. Ингээд Ганболд, Анхбаяр нараас асуухад зөвшөөрсөн юм. Ингээд 11 дүгээр сарын үед байх аж ахуй нэгжийн нэр явуулсан. Энэ аж ахуй нэгжийг нээгээрэй гэж хэлсэн. Энэ хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээний хувь нь Монголын хөрөнгө оруулалтанд зарцуулагдаад үлдсэнийг нь БНХАУ руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Чийпийн хэлсэн зүйлийг манай нөхөр надад дамжуулдаг байсан. Би харин хэлсэн болгоныг нь хэлдэг байсан. Ингээд уг аж ахуйн нэгжийн нэр нь Делюкс Мултсервис Доноалти гэдэг нэр байсан. Уг нэрийг Ганболдод дамжуулахад ийм нэртэй аж ахуй нэгжүүд энд тэнд байдаг талаар сонирхоогүй. Уг аж ахуй нэгжийг нээлгэхэд Ганболд, Анхбаяр хоёр байнга хамт явж байсан. Энэ үед намайг дуудаад гарын үсэг зуруулж байсан. Тэгээд би асуухад таныг гүйцэтгэх захирлаар тавьлаа нэг нь дээр болохоор ерөнхий нягтлангаар тавьлаа гэж хэлсэн. Бид хоёр хөдөө орон нутагт ажлаар явсан тохиолдолд та орлого зарлага хийж байгаарай гэж хэлсэн. Бид хоёрыг эзгүйд орлого зарлага хийх боломжгүй болох болохоор таныг гүйцэтгэх захирал болон ерөнхий нягтлангаар тавьлаа гэж хэлсэн. Тэгээд улсын бүртгэлийн нэг ажилтан хүүхэн дээр очиж нээсэн. Ингээд 11 дүгээр сард Лоналти Сфа ХХК-ийн данс руу 400 гаруй мянган евро орж ирсэн. Үүнийг Чийп урьдчилан хэлсэн байсан. Он сарыг нь хэлээгүй. Хоёр гурван хоногоос эхний хөрөнгө оруулалтын мөнгийг оруулна гэж хэлсэн. Та нар татварыг нь төлөөд уул уурхайдаа нэг хэсгийг нь төлөөд үлдсэнийг нь миний зааврын дагуу төлөөрэй гэж хэлсэн. Чийпийн хэлсэн бүх зүйлийг Д.Год дамжуулдаг байсан. Чийпийн төлбөрийн баримт явууулсан мөнгө шилжүүлсэн. Уг төлбөрийн баримт болон мөнгийг Ганболд руу шилжүүлсэн. Ганболд Голомт банк руу залгаж асуусан байх. Тухайн үед би Ганболдтой хамт байгаагүй. Тэгээд Ганболд над руу залгаад бэлэн мөнгөний зарлага гаргая гээд хэлж байсан. Ер нь бол бэлэн мөнгөний зарлага гаргахаар бол Д.Г болон Т.А нар нь хамт явдаг байсан. Би нэг ч удаа ганцаараа явж байгаагүй. Миний хувьд банкны чикийг ч бөглөж чадахгүй. Бэлэн мөнгийг миний гарын үсэгээр гараагүй гэж хэлэхгүй. Уг бэлэн мөнгө миний гарын үсэгээр гарсан. Ингээд удаагүй байхад 12 сарын эхээр дахин “Длюкс Мулт Сервис” ХХК-ийн данс руу дахин 200 гаруй мянган еврогийн шилжүүлэг хийсэн баримтыг Чийп явуулсан. Уг баримтыг бас Ганболдод өгсөн. Гэхдээ уг мөнгөнөөс бэлэн мөнгөний зарлага гаргаагүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх газраас намайг дуудаад ийм ийм мөнгө орж ирсэн байна. Ямар учиртай мөнгө бэ гээд асуусан. Хөрөнгө оруулалтаар орж ирсэн юм. Нэхэмлийн машины хөрөнгө оруулалт орж ирсэн. Надад баримтууд нь байгаа би авч ирж өгнө. Нэхэмлийн машины баримт нь ерөнхий захирал Ганболдолд байгаа гэж хэлсэн. Гэтэл та орой гэхэд мөнгөн шилжүүлгийн баримтуудыг авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд энэ хоёрын оффисс очиж уулзаад өөрт байсан шилжүүлгийн баримтуудаа хүлээлгэж өгсөн. Тухайн өдрөө бас ялгаж салгаж мэдээгүй байсан учраас Д.Гоос асуухад гаднаас орж ирж байгаа их хэмжээний мөнгийг эдийн засгийн албанаас шалгах ёстой. Эх үүсвэр янз бүрийн юмыг нь шалгаж судлаж байгаа байх гэж хэлсэн. Шийдвэр нь шалгаж дуусаад бид нарт хариу мэдэгдэх байх гэж Д.Г хэлж байсан. Энэ хугацаанд би бол нэг сар хүртэл шинэ жил болоод он гарсан. Он гарсаны дараа хүртэл шийдэгдэхгүй байна юу болоод байгааг Д.Гоос асуусан. Турк улсаас хакердуулсан гэж байна гэж хэлэхээр нь би Голомт банк дээр очиж уулзсан. Яагаад манай компанийн мөнгийг гаргахгүй байгаа юм бэ? гэж асуусан. Голомт банкны ажилтан эдийн засгийн компанийн газраас хориг тавьсан гаргаж болохгүй гэж хэлсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар мэдээд явсан. Энэ үеэс эхлэн манай компанийн мөнгийг гаргаад өгөөч гэх шаардлага тавиагүй. Би Голомт банкны Хан-Уул дүүргийн салбар дээр нь очиж та нар манай компанийн дансанд байгаа мөнгийг гаргаж болохгүй. Ямар нэгэн өөр хүний гарын үсэгээр гаргаж болохгүй шүү  гэх хүсэлтийг компленцийн хэлтэс рүү нь утсаар яриулж байсан. Битгий гаргаарай гэж хэлүүлж байсан. Хакердсэн байна гэдгийг сонсоод эхлээд орж ирсэн мөнгө нь хакердсан байна гэсэн болохоор энэ мөнгө ч гэсэн буруу аргаар орж ирсэн байж магадгүй гэж бодсон. Намайг банкны ажилтан 2019 оны 05 дугаар сард Шангрела төвийн Голомт банкны салбар дээр очиж бэлэн мөнгө гаргахыг завдсан гэж байгаа би энэ үед Шангрела төвийн Голомт банкны салбар дээр очоогүй. Би нэг ч удаа яваагүй. Ямар хүн очсоныг мэдэхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсанаар цахим сүлжээнд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлчлэл зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл надад компютерийн мэдлэг байхгүй манай нөхөрт бас компютерийн мэдлэг байхгүй. Тийм хэмжээнд хүртлээ майл хаяг руу хууль бусаар нэвтэрч орох хэмжээний мэдлэг бид нарт байхгүй. Мөн англи хэлний мэдлэг байхгүй. Мөнгө угаалт гэдгийг би хийсэн болж байна. Би өөрөө сайн лавлаж асуугаагүй байж шалгаагүй байж хүмүүсийн гар хөл болоод мөнгө угаалтын гэмт хэрэгт орооцолдсон байна гэж ойлгож байна. Шилжиж орж ирж байсан мөнгөнүүдээс анх ярьсан. Тэрээр та хоёр таван хувийг нь аваарай гэж хэлж байсан. Энэ тухай ч гэсэн Д.Г, Т.А хоёртой таван хувийг авна гэдгээ хэлж байсан. Ингээд тохиролцоо ёсоор нийт мөнгөн дүнгээс таван хувь буюу жар гаруй сая төгрөгөөс дөчин хэдэн саяыг л авсан. Ер нь бол жаран хэдэн саяыг авсан байсан юм. Тэгээд урагшаа Хятад улс руу шилжүүлэх мөнгөнөөс 20.000.000 сая төгрөг дутсан байна гэж Д.Голд хэлэхэд тэрээр та өөрөөсөө гаргаад шилжүүлчихээрэй гэж хэлэхээр нь өөрөөсөө гаргаад шилжүүлж байсан” гэв.

Шүүгдэгч Б.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр дахин өгсөн “...2017 оны эхээр би өөрөө Нигер улсад амьдарч байхдаа бэр охиноос “хөрөнгө оруулалт авах хүсэлтэй, хэрэгтэй хүн байна уу” гэж асуухад намайг уг хэрэгт хамтран оролцсон гэх Д.Гтой холбож өгч танилцуулж байсан. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 20-ны үед нөхөр хүүхдүүдийн хамт Нигер улсаас Монгол улсад ирсэн. Ингэхдээ ирээд 2,3 хоноод анх удаа 2018 оны 5 дугаар сард Д.Г, Т.А нартай уулзаж байсан. Уулзалдаад бид нар хөрөнгө оруулагч Монгол улсад авчирна тэгэхэд ямар бизнес, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах вэ, урилга, виз хэрэгтэй, хөрөнгө оруулагч маань Монгол улсад байнга оршин суух хүсэлтэй байгаа зэрэг талаар ярилцсан ...Үүний дараа Д.Г, Т.А нар нь надаас ахиад “хөрөнгө оруулагч олоод өг” гэж гуйж байсныг нөхөртөө дамжуулан хэлэхэд их дургүйцэж байгаад Чарльз, Хэнри гэсэн хоёр хүнийг олж Монгол улсад авчирсан. Энэ хоёр хүнийг ирэхээс өмнө Д.Г, Т.А нар нь “тэдний ирэх зардал, байрлах байр, хоол унааны зардлыг бүгдийг нь гаргана” гэж хэлж байж авчирсан. Тэгтэл Чарльз, Хэнри нарын хөрөнгө оруулалт бүтэхгүй болсон чинь Д.Г “энэ хоёр хүний байр, хоолны мөнгө нь 8 сая төгрөг болсон байна, үүнийг төл” гээд энэ зардлаа надаас нэхээд байсан, “үгүй бол ахиад яаралтай хөрөнгө оруулагч олж ир” гээд тэр хоёр хүний паспортыг нь барьцаанд авчихаад өөрсдөд нь өгөхгүй бараг 6,7 cap болсон байх. Ингээд бид нараас хоол унааны зардлын мөнгийг нь нэхээд “өөр хөрөнгө оруулагч олж ир” гээд байхаар нь би танил ахдаа хэлж байгаад Д.Г, Т.А нарыг загнуулж байж Чарльз, Хэнри нарын гадаад паспортыг авч өгсөн. Ингээд Д.Г Чарльз, Хэнри нарын гадаад паспортыг барьцаалж авчихаад байх үед нь би нөхрөөсөө ахиад хөрөнгө оруулах боломжтой хүнийг олоод өг гэж гуйж байгаад Чейп гэж хүнтэй холбогдсон. Тэр хүн нь нөхөртэй холбогдож “ямар салбарт хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой байна” гэх зэрэг зүйл асууж харилцаж байгаад 1 cap орчмын дараа “БНХАУ-аас тоног төхөөрөмж худалдаж аваад нийлүүлдэг ажил байдаг юм” гээд Чейп бид нар руу аж ахуйн нэгжийн нэр явуулж түүнтэй адилхан компани энд үүсгэн байгуулж мөнгө хүлээж авдаг гэж тайлбарласныг нь Д.Г, Т.А нарт хэлэхэд “болно ш дээ” гэж дуртай хүлээж авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай нөхөртэй харьцаж байснаараа 5-6 аж ахуйн нэгжийн нэр явуулсан, энд тэдгээр компанитай адил нэртэй компанийг үүсгэн байгуулах болсон. “Лонати СПА” ХХК-ийг үүсгэн байгуулахад Д.Г намайг 100 айлд байрлах улсын бүртгэлийн гадаа дуудаад “гарын үсгээ зурчих, таныг гүйцэтгэх захирлаар томилох гэж байгаа” гэхэд нь би гарын үсэг зурж байсан, дараа нь “Делукс мулти сервисес” ХХК-ийг үүсгэн байгуулж байхдаа над руу утасдаад мөн намайг “ерөнхий нягтлан бодогчоор бүртгүүлчих үү” гэж байсан. Бусдыг хэн хэзээ үүсгэн байгуулсныг мэдэхгүй. Тэр үед Д.Г Голомт банкны ажилтантай утсаар яриад удахгүй манай компанийн дансанд мөнгө орж ирэх ёстой байгаа гээд түүнээс удалгүй “Лонати СПА” ХХК- ийн дансанд 460 гаруй мянган евро орж ирэхэд Д.Г Голомт банкны ажилтантай ярьж бэлнээр гаргаж авах захиалга өгч байгаад "Тэнгис” кино театрын тэнд байдаг Голомт банкны салбар дээр маргааш нь очиж Д.Г, Т.А бид гурав хэд хэдэн удаа салгаж бэлнээр гаргаж авч байсан. Ер нь бэлнээр мөнгө гаргаж авахад би ганцаараа явж байсан удаа байхгүй дандаа Д.Г, Т.А нартай цуг явж байсан. Ингээд бэлнээр гаргаж авсан мөнгөө Чейпийн хэлсний дагуу өгсөн данс, компанийн нэрийг нь бичээд БНХАУ-руу хэд хэдэн удаа “Сайн” ББСБ-аар мөнгөн гуйвуулга хийж шилжүүлж байсан. Уг шилжиж орж ирсэн мөнгөнөөс би зуучлагчийн 5 хувийг тухайн үед бэлнээр зарлагадаж гаргаж авч байгаа өдөр тус бүрт бэлнээр авчихдаг байсан. Тэгээд Д.Г, Т.А нар тэр мөнгийг өөрсдөө хувааж хувиарлаад энэ мөнгийг өөрсдийн уул уурхайд хөрөнгө оруулна, энэ мөнгийг БНХАУ-руу тоног төхөөрөмж авахад шилжүүлнэ гэдэг байсан. Тэр данснаас сүүлд мөнгө авахад бараг хоослоод бэлнээр зарлагаар гаргаж авахад нь би Д.Г, Т.А нарт хандаж “та нар чинь татварт төлдөг гэсэн биз дээ, яагаад бүгдийг нь гаргаж авч байгаа юм” гэтэл тэд нар надад “банканд буцаагаад өгчихнө” гэх мэтээр яриад өнгөрч байсан. БНХАУ-руу мөнгө шилжүүлэхэд зарим хэсгийг нь Д.Г, Т.А нар өөрсдөө бас мөнгө гуйвуулга хийж шилжүүлж байсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын эхээр “Делукс мулти сервисес” ХХК-ийн дансанд мөн адил Чейпийн хэлснээр 234.000 евро шилжиж орж ирснийг Д.Г надад хэлж мэдэгдэж байсан. Түүнийг зарлагадаж аваагүй, одоо банкандаа байж байгаа. Тэр өдөр нь намайг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас дуудаж уулзаж, ямар учиртай мөнгө байсан талаар асуугаад явуулсан, гарч яваад би Д.Гтой таараад “яагаад цагдаагаас дуудаад байгаа юм бэ” гэж асуухад “угаасаа их хэмжээний мөнгө орж ирэхэд Эдийн засгийн цагдаагаас шалгадаг юм, зүгээр, яах ч үгүй” гэж хэлээд өнгөрч байсан. Тэгээд дараа нь “Делукс мулти сервисес” ХХК-д орсон мөнгө юу болсон бэ” гэж Д.Гоос асуухад “Турк улсын талаас Голомт банк руу мэдэгдэж уг мөнгийг хакердуулсан байна гэж гомдол гаргасан байна, тэгээд Эдийн засгийн цагдаа шалгасан байна” гэж хэлснийг би нөхөртөө хэлсэн. Тэгтэл манай нөхөр Чейп хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдаж байсан. Түүнээс хойш Чейптэй дахин холбоо бариагүй өнөөдрийг хүрсэн. Манай нөхөртэй харилцаж байсан Чейп ‘ Делукс мулти сервисес”, “Лонати СПА” гэсэн нэрсийг явуулж, түүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж үүсгэн байгуулсан. Гэхдээ би компани байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар мэдэхгүй, би өөрөө бичиг баримт бүрдүүлж үүсгэн байгуулаагүй, Д.Г үүсгэн байгуулж намайг дуудаж гарын үсэг зуруулж байсан. “Делукс мулти сервисес” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор бүртгүүлж байна гэж байсан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэдгийг мэдээгүй. “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро, 2018 оны 12 дугаар сарын 4-ний едөр 21.300 ам.доллар орлого орсон. Энэ мөнгийг миний гарын үсгээр зурж авдаг гээд Д.Г, Т.А нар намайг дагуулж бид 3 цуг яваад банкан дээр 4-5 удаа очиж 4-5 удаа салгаж дандаа бэлнээр зарлага болгон авч байсан. Би банкнаас мөнгө гаргаж аваад бүгдийг нь Д.Год өгдөг, Д.Г мөнгөө аваад надад зуучлалын хөлс гэж тухайн мөнгөний 5 хувийг өгөөд, тусдаа өөр мөнгө тоолж өгөөд үүнийг та БНХАУ-руу шилжүүлээрэй гэж хэлдэг. Үлдсэн мөнгийг Д.Г, Т.А нар авч явдаг хэрхэн, яаж, юунд зарцуулсныг мэдэхгүй. Намайг урт цагааны тэр хавиар байдаг газрууд хурдан шилжүүлдэг юм билээ гэхэд нь би тийшээ очиж “Сайн” ББСБ-аар шилжүүлж байсан. Мөн Д.Г, Т.А нартай цуг явж байхад бас хоёр нэг газар руу орж мөнгө шилжүүлж байх шиг байсан би БНХАУ-руу бас шилжүүлж байна гэж ойлгосон. Нөхөр Нигер улсын иргэн Эжикеметэй холбогдож байсан Чейп нийт хэдэн аж ахуйн нэгж байсныг санахгүй байна, хэд хэдэн нэрсээр нь тасалж явуулж байсан санагдаж байна. 2018 оны 12 дугаар сард дээрх мөнгө шилжиж орж ирсэний дараа Эдийн засгийн цагдаагаас дуудаж асуусан гэж би дээр мэдүүлсэн. Тэгээд цагдаагаас гарч Д.Г, Т.А нартай очиж уулзаад өөрсдөд дээрээ байсан шилжүүлсэн баримтуудаа нийлүүлээд Д.Г тооцоо гарахад 62 хувийг шилжүүлсэн байна, 33 хувийг өөрсдөө авсан гэсэн тооцоо гаргаж ирсэн, түүнийг нь би урдны гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байна. Д.Г, Т.А нар өөрсдөө авсан гэх 33 хувь мөнгийг хэрхэн, юунд зарцуулсныг би мэдэхгүй. Тэр үед л тэгж ярьж байсан. Миний дээр мэдүүлсэн 2018 оны 12 дугаар сард Эдийн засгийн цагдаа дээр дуудагдаад мэдүүлэг өгч байхад Турк улсаас хакердуулсан, түүний дагуу энэ мөнгийг шалгаж байгаа гэж надад тайлбарласныг Д.Г, Т.А нарт хэлсэн, мөн би сүүлд шилжиж орж ирсэн 234.000 евро бас болохгүй мөнгө юм биш үү битгий хөдөлгөөрэй та хоёр гэж хэлж байсан. Тэгтэл тэр хоёр битгий санаа зов бид нар энэ хавиар хүнд хэлсэн байгаа аргална гэж байсан. Аж ахуйн нэгжүүдийн нэрсийг би өгч байсан нь үнэн. Түүнээс цааш үйл ажиллагаанд би огт оролцож байгаагүй, улсын бүртгэл дэзр компани байгуулж өгдөг тэнд суудаг хүн дээр Д.Г өөрөө орж, бүх бичиг баримтыг бүрдүүлээд хөөцөлдөж үүсгэн байгуулж байсан, мөн банкан дээр хийгдэж байгаа үйл ажиллагаануудыг бас Д.Г хийдэг байсан. Аж ахуйн нэгжийн дансанд бэлэн бусаар шилжиж орж ирсэн мөнгийг Д.Г банк руу утсаар яриад захиалга өгдөг, бэлнээр гаргаж авах чекийг хүртэл Д.Г өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулдаг. Гаргаж ирсэн мөнгийг Д.Г авч байгаад өөрөө хуваагаад надад БНХАУ-руу шилжүүлэх мөнгө, бас миний зуучилж өгсөн 5 хувийг өгөөд бусдыг нь өөрсдөө авдаг байсан. Энэ үед Т.А Д.Гтой дандаа хамт явж байдаг байсан. Хэрэгт би өөрийн  БНХАУ-руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтыг авчирч өгсөн, миний гарын үсэгтэй баримтаас бусад нь Д.Г, Т.А нар шилжүүлсэн, миний баримтын эх хувь нь Д.Г, Т.А нарт байгаа, би өөрөө тэдэнд өгч байсан. Сүүлд буюу 2018 оны 12 дугаар сарын үед 300 гаруй мянган евро гадаад улсаас шилжиж орж ирснийг бас Д.Г, Т.А нарт “битгий үрэн таран хийж зарцуулаарай, Турк улсын зүгээс хакердуулсан байна гэж байна лээ” гэж хэлж байсан. Тэгтэл сүүлд нь яллагдагчаар татсан тогтоолд бичсэнээр дээрх мөнгийг гаргаж авсан байсан. тэр 2018 оны 12 дугаар сард Эдийн засгийн цагдаа дээр дуудагдах хүртлээ болохгүй, буруу зүйл байсныг мэдээгүй. Ингээд би эцэст нь хэлэхэд дээрх шилжиж орж ирсэн бүх мөнгөнөөс нийтдээ би 40 гаруй сая төгрөг л авсан, зуучилсан хөлс гэж 5 хувийг өгсөн нь тэр. Үүнээс үлдсэн мөнгийг Д.Г, Т.А нар авч өөрсдөдөө зарцуулсан байх. Уг нь 5 хувийн зуучлалын хөлс гэж 60 гаруй сая төгрөг авах байтал 20 орчим сая төгрөгийг ч надад бүрэн өгөөгүй. Манай нөхөр Д.Г, Т.А нарын хүсэлтээр хөрөнгө оруулагч зуучилж өгч байсан болохоос биш, банканд мөнгө авахад, аж ахуйн нэгж үүсгэн байгуулах зэрэг бүх ажилд огт оролцож байгаагүй. Гадаадаас хөрөнгө оруулагчийг олж өгч дамжуулан орчуулагч байдалтай байсан. Д.Г, Т.А нартай ганц хоёр удаа уулзаж хоол хамт идэж л байсан. Нөхөр бид хоёр хөрөнгө оруулагч нарыг Д.Г, Т.А нартай шууд холбоод өгч болох байсан, гэтэл Д.Г, Т.А нар нь Англи хэл мэдэхгүй, бид хоёрыг гуйгаад дамжуулан холбогдож байсан. Манай нөхөр намайг зуучлалын хөлс гэж 40 орчим сая төгрөг авсныг мэднэ...” гэх мэдүүлэг /5хх-217-222х/,

“2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Б.Хг Д.Гтой нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн тэмдэглэлээс: Шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Бэлэн мөнгөний зарлагаар бол миний гарын үсгээр авдаг. Харин мөнгө авахдаа банканд Д.Г, Т.А нартай дандаа цуг очдог бөгөөд би нэг ч удаа ганцаарчлан банканд очиж дээрх орлогын мөнгийг гаргаж авч үзээгүй. Миний гарын үсгээр мөнгө гаргаж авсан нь үнэн. Гэхдээ Д.Год мөнгөө өгөөд тэр мөнгийг Д.Г надад зарлагадаж авсан мөнгөнөөс зуучлалын 5 хувь гэж өгөөд мөн БНХАУ-руу шилжүүлээрэй гэж хэлээд тусдаа мөнгө өгснийг би “Сайн” ББСБ-аар БНХАУ-руу мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь Д.Г өөрсдөө авдаг байсан. Хэдэн төгрөгийг БНХАУ-руу шилжүүл гэж надад өгч байсныг би сайн мэдэхгүй байна, ойролцоогоор бүх мөнгөн дүнгийн 30 гаруй хувийг БНХАУ-руу шилжүүлсэн. “Лонати СПА” ХХК нь миний нэр дээр байгаа байх, Д.Г намайг гүйцэтгэх захирлаар тавьж байна гээд надаар гарын үсэг зуруулж байсан. “Делукс мулти сервисес” ХХК-ийн хувьд бас адил намайг нягтлан бодогчоор тавьж байна хэлж гарын үсэг зуруулж байсан. Бүх аж ахуйн нэгж үүсгэн байгуулах бичиг баримтуудыг Д.Г бүрдүүлсэн. Ийм компани байгуулна гэж компанийн нэрсийг Д.Г, Т.А нарт хэлж өгч байсан үнэн. Гэхдээ би өөрийгөө гүйцэтгэх захирлаар, мөнгө авах хүнээр бүртгүүлээрэй гэж хэлж байгаагүй. Ийм компани байгуулна гэж нэр өгөхдөө 4.000 ширхэг нэхмэлийн машины захиалгыг БНХАУ-руу өгөх ёстой байсан, түүний гэрээг би Д.Г, Т.А нарт өгч байсан. Би мөнгө аваагүй гэж хэлээгүй, авсан гэдгээ мэдүүлэгт хэлсэн. Гэхдээ би зөвхөн зуучлалын хөлс болох 5 хувийг авсан. Тэгээд БНХАУ руу шилжүүл гэсэн мөнгийг нь шилжүүлээд шилжүүлгийн баримтаа Д.Год өгсөн. “Лонита СПа” ХХК-ийн дансанд орж ирсэн мөнгийг дандаа Голомт банкны “Тэнгис” кино театрын салбараас дандаа 3-лаа очиж авч байсан, очихоос өмнө Д.Г тэнд ажилладаг хүнд захиалга өгч мөнгөө бэлнээр авдаг байсан. Би ганцаараа очиж мөнгө авч байгаагүй. Д.Г дандаа мөнгөний асуудлыг шийддэг байсан. Голомт банкны салбарын хүнтэй яриад хаанаас очиж авч болох уу, хэдийг гаргаж болох уу? гэх мэтээр зарцуулалтыг шийддэг байсан. Гол нь авсан мөнгөнөөсөө надад 5 хувь гэж өгөх, БНХАУ руу тэдийг шилжүүлэх гэх мэтийн зарцуулалтыг Д.Г шийддэг байсан ...Нийтдээ хөрөнгө оруулалтын зуучлалын хөлс гэж 60 орчим сая төгрөгийг би авах ёстойгоос 40 орчим сая төгрөгийг авсан. БНХАУ-руу шилжүүлэх мөнгөнөөс 20 орчим сая төгрөг дутуу байхад нь би Д.Г руу утсаар ярьж хэлэхэд “надад та наанаасаа өгчих, дараа нь би танд өгчихнө” гэж хэлээд би зуучлалын хөлс гэж авсан мөнгөнөөсөө 20 орчим сая төгрөгийг нь БНХАУ руу явуулах мөнгөнд нэмээд өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-237-242х/,

 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Б.Хг Т.Атай нүүрэлдүүлж авсан мэдүүдгийн тэмдэглэлээс: Шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Банкнаас мөнгө авч гарч ирээд Д.Г, Т Анхбаярын аль нэгнийх нь машинд орж суугаад хэн жолоо барьж байгаагийн нөгөө нь надад хандаж “...за, та гялс өөрийнхөө мөнгөө аваарай, энэ мөнгийг Хятад руу явуулаарай” гээд мөнгөө салгаад өгдөг байсан. Ямар ч байсан энэ хоёр хүн бүх мөнгөний 30 гаруй хувийг авсан. Яагаад энэ хүмүүс ингэж худал мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Энэ хоёр хүнийг бүх мөнгийг авсан гэж хэлээгүй, би өөрөө 5 хувийг нь авсан гэдгээ хэлсэн. Мэдээж Д.Г, Т.А нарт ашиг сонирхол байгаа болоод л хамт явдаг байсан, түүнээс биш зүгээр хүн дагаад яваад байхгүй, мөн 100, 200 мянган төгрөг төлөөд аж ахуйн нэгж үүсгэн байгуулаад байхгүй шдээ. Энэ хоёр хүн миний хөлсний ажилтан биш, бие хамгаалагч биш, надад эдгээр хүмүүстэй ах дүү хамаатан садны холбоо байхгүй, би цалин өгч байгаагүй, тодорхой хэмжээнд мөнгө авсан болоод л хамт явдаг болсон. Би гаргаж авсан мөнгө болгоноос 5 хувийг нь Д.Г надад тасдаж өгдөг байсан. Д.Г зохицуулалтыг хийдэг байсан. Надад өгөх мөнгийг өгөөд, шилжүүлэх мөнгийг бас өгөөд үлдсэн мөнгийг өөрсдөө авдаг байсан...” гэх мэдүүлэг /5хх-232-236х/,

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн байдаг. Түүн дээр нэмж мэдүүлгээ өгсөн. Тэр нь дээр нэмж хэлэх хэдэн зүйл байна. Яллах дүгнэлт дээр намайг Хятад улс руу 5 удаагийн үйлдээр мөнгө шилжүүлж, мөнгө угаасан гэж бичсэн байна. Надад Хятад улс руу мөнгө шилжүүлж, угаасан зүйл байхгүй. Мөн Туркийн цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудал дээр надад компьютерийн ямар ч мэдлэг байхгүй. Ийм учраас улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гэрч болох Уянга гэдэг хүн 2019 оны 03 сард Хулантай хамт ирж мөнгөө авахыг оролдсон гэж хэлсэн байдаг. Би Хулантай очиж мөнгө авах үйлдэл гаргаагүй. Би тэнд Голомт банкы салбар байдгыг мэдээгүй. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Т.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай найз Д.Г нь Б.Х гэх хүнтэй анх хүнээр дамжуулж танилцсан юм шиг байна лээ. Би Б.Хтай Д.Гоор дамжуулж 2018 оны 6 дугаар сард танилцаж байсан. Тухайн үед Б.Х өөрийгөө гадаад улсад нөхөртэйгээ хамт банк бус ажиллуулдаг байсан гэж ярьж байсан. Б.Х нь гадаад нөхөртэй байсан бөгөөд сүүлд цагдаа дээр ирсний дараа Б.Хгийн нөхрийг Нигер Улсын иргэн гэдгийг мэдсэн. 2018 оны 6 дугаар сараас хойш Б.Х эгч Д.Г бид хоёрт “тийм нэртэй компани байгуулах хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж байсан. Ямар, ямар нэртэй аж ахуй нэгж байгуулсан талаар одоо сайн санахгүй байна. Ямар зорилгоор үүсгэн байгуулж байсныг мэдэхгүй байна. Б.Х эгч л “тийм нэртэй компани байгуулах хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт авна л гэж хэлдэг” байсан. Би 3-4 аж ахуй нэгж байгууллага шинээр байгуулахад л хамт явж бичиг баримтыг нь бүрдүүлж байсан. Тэрнээс бусад компанийн талаар хэлж мэдэхгүй байна. Шинээр байгуулсан ихэнх компанийн хувьцааг Д.Г, Б.Х нар эзэмшиж байх ёстой. Миний хувьд сүүлд нэрийг нь өөрчилсөн “Эс Эй Кей Өү” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, “Делүкси мулти сервисес срл” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байгаа. Үлдсэн 50 хувийн хувьцааг Д.Г эзэмшиж байх ёстой. Компанийн дансанд мөнгө ороход тэр дор нь Д.Г бид хоёрыг “мөнгөө хурдан гаргаж авах хэрэгтэй байна, хүрээд ир” гэж дуудаад байдаг байсан. Өөрөө гаргаж авсан мөнгөө бид хоёрт огт өгдөггүй, бүгдийг нь өөрөө аваад явдаг байсан. Тэгээд гадаад улс руу буюу БНХАУ-руу шилжүүлдэг, хэдий хэмжээний мөнгийг гадаад улс руу буюу БНХАУ-руу шилжүүлж байсныг мэдэхгүй, ямар ч байсан БНХАУ-руу шилжүүлсэн баримт барьсан явж байхыг харсан. Банкнаас мөнгө авахад Д.Г бид хоёр цуг явж байсан, учир нь компанийн тамга, тэмдэг дарагддаг байсан юм. Д.Г бид хоёрт үлдсэн мөнгөө өгдөг байсан гэж худал ярьсан байна. “Лонати СПА” ХХК, “Делукс мулти сервисес” ХХК зэрэг Улсын бүртгэлийн газрын ойр хавьд хувиараа компани байгуулж өгдөг хүнээр үүсгэн байгуулж байсан. Аж ахуйн нэгжүүдийн нэрсийг Б.Х өгөөд Д.Г бид хоёрт ийм нэртэй компани байгуулаарай гэж хэлсний дагуу 100 айл дахь улсын бүртгэлийн газрын орчим байдаг хувь хүнээр компани үүсгэн байгуулсан. Б.Х компанийн нэрс өгөөд үүсгэн байгуулахдаа бараа бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны зуучлалын чиглэлээр үүсгэн байгуулж байгаа гэдэг байсан. Үүсгэн байгуулсан зорилгыг мэдэхгүй, ямар ч байсан компаниудын нэрийг бид хоёрт өгөөд үүсгэн байгуулдаг байсан. Б.Х, Д.Г нартай банкан дээр шууд уулзалддаг байсан, банканд хэн урьдчилан захиалга өгч байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-159-163х/,

2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагч Т.Аыг яллагдагч Б.Хтай нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн тэмдэглэлээс: Яллагдагч Т.Аын “...Б.Х өөрөө мөнгөө аваад явдаг байсан, мөн БНХАУ-руу өөрөө шилжүүлдэг байсан. “Лонати СПА” ХХК болон “Делукс мулти сервисес” ХХК-иудыг үүсгэн байгуулахад аж ахуйн нэгж үүсгэн байгуулж өгдөг хувь хүмүүс байдаг тэр хүнээр бид гурав гурвуулаа тэр аж ахуйн нэгж үүсгэн байгуулдаг хүнтэй харьцаж компани үүсгэн байгуулдаг, компанийн нэрийг Б.Х эгч өгдөг байсан. Дээрх компанийн Голомт банканд эзэмших дансанд орсон мөнгийг Б.Х өөрөө авдаг байсан. Банкнаас бэлнээр аваад дүүгийнхээ машинтай авч явдаг байсан. Хаашаа явдаг байсныг мэдэхгүй. Банкнаас бэлнээр гаргаж авсан хайрцагтай мөнгөнүүдийг нь зөөж өгч дүүгийнх нь машинд нь оруулж өгч байсан. Мөн 2 ч удаа Б.Хгийн гэрт нь хүргэж өгч байсан, үүнээс нэг удаад гэрийнх нь лифтэнд оруулж өгөөд буцаж байсан, 2 дахь удаад нөхөр нь өөрөө гарч ирж тосож аваад мөнгөө аваад гэртээ орж байсан...” гэх мэдүүлэг /5хх-132-136х/,

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие цахим хэрэгсэл ашиглаж бусдад зохиомол байдал бий болгосон гэдгээ хаана хэзээ яаж яваад хийснээ ойлгохгүй байна. Би өөрөө компьютерийн мэргэжлийн хүн биш компьютер сайн мэдэхгүй, надад хэл байхгүй. Мөн зохион байгуулалттай бүлэг гэж ярьж байгааг сайн ойлгохгүй байна. Мөнгө угаалтын зүйл ангийг тодорхой хэмжээгээр ямар нэгэн хүмүүсийн тавьж байсан саналыг хүлээн зөвшөөрч байсан учраас ийм асуудалд холбогдсон байж магадгүй. Тийм учраас Хулан гэдэг хүний түүний нөхөр тийм компани байгуулаад өгөөч гэж хэлж байсан. Монголд хэн ч байлаа гэсэн ямар ч хүн хэдэн ч компани байгуулах эрхтэй байдаг. Тэр гадаа нь очоод л хүнтэй нь уулзаад л компани байгуулдаг. Би түүнийг зуучилж өгч уг компанийг байгуулсан нь буруутай үйлдэл юм болов уу гэж бодож байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед дэлгэрэнгүйгээр мэдүүлсэн” гэв.

Шүүгдэгч Д.Г яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сард Б.Х Монгол Улсад ирж манай найз Т.А бид хоёртой нөхрийнхөө хамт ирж уулзаж байсан. Тэгээд Т.А бид хоёр Б.Хд өөрсдийн хийж байгаа ажил, цаашид хийх ажлаа танилцуулахад Б.Х “та хоёрын ажил жижиг хэмжээний ажил байна, бидний хувьд маш том хэмжээний төсөл дээр хөрөнгө оруулалт хийнэ” гэж хэлсэн. Түүний дагуу би “Рояал Плаза групп” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй Б.Х, түүний нөхөр нарыг уулзуулж, тэдний компанийн хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийлгүүлэхээр болсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сард Б.Х гаднаас хоёр хөрөнгө оруулагч гэх гадны хүмүүсийг Монгол Улсад авчирсан. Тэгээд дээрх хүмүүс уулзалт хийж хамтран ажиллахаар тохиролцож Д.Сэржбүдээгийн танилын үүсгэн байгуулсан “Дэлгэр гоулд” ХХК- ийн хувьцааг хувааж бид нар руу шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна, Б.Х нь Т.А бид хоёртой уулзаад “эгч нь гаднаас захиалга авсан юм, та хоёрын компанийн данс руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрч өөрсдийн “Энержи флюминг” ХХК-ийн дансны дугаарыг өгсөн. Тэгээд түүний дараа Б.Х надтай уулзаад “мөнгө нь танай компанийн данс руу шилжээд орчихсон байна шүү” гэж хэлээд мөнгө гуйвуулсан баримтыг надад үзүүлсэн. Тэгээд би банкин дээр очтол “танай компанийн данс руу мөнгө орсон байна, мөнгө шилжүүлж авах компанийн данс зөв боловч хүлээн авагчийн нэр буруу байна, тэгэхлээр мөнгө гаргаж авч болохгүй, зөрчилтэй байна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би энэ талаар Б.Хд ярьж хэлтэл, удахгүй над руу буцааж залгаад “ер нь та хоёр компанийнхаа нэрийг “Эс Эй Кей Өү” ХХК гэж сольчих учир нь цаашаа мэдэгдэхээр цаг хугацаа алдчих гээд байна, охин компанийхан нэр нь адилхан байхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд Т.А бид хоёр тухайн үедөөрсдийнхөө компанийн нэрийг Б.Хгийн хэлсний дагуу “Эс Эй Кей Өү” ХХК болгож өөрчилж байсан юм. Тухайн үед манай компанийн дансанд Монгол мөнгөөр ойролцоогоор 260-270 орчим сая төгрөг шилжиж орсон байна. Эиэ талаараа өмнө мэдүүлэгтэй дэлгэрэнгүй ярьж хэлсэн байгаа.

...Дээрх хоёр иргэн нь хоёулаа Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэд байсан. Нэгийг нь Чарлес, нөгөөдөхийг нь Хэнри гэж дуудаж байсан. Тухайн үед тэр хоёрыг буудалд байрлуулаагүй, Яармагийн “Хүннү" моллын баруун талд байдаг орон сууцанд 3 өрөө байр түрээслүүлж байлгаж байсан. Дээрх хоёр иргэн Монгол Улсад 2018 оны 8 дугаар сарын сүүлээр ирсэн санагдаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа хөрөнгө оруулалт хийх эсэх нь тодорхой бус болсон. тэгсэн Б.Х надтай холбогдоод “нөгөө хоёр гадаад чинь АНУ-аас дахиж нэг хөрөнгө оруулагч дуудсан байна” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сард санагдаж байна, би тэр АНУ-аас ирсэн гэх хар арьстай нөхрийг Б.Хгийн нөхрийн хамт онгоцны буудлаас тосож авч байсан, Тэгсэн тэр үед анх ирсэн хоёр иргэнийг байрнаас нь гараад Орбитын тэнд байдаг Б.Хгийн таньдаг эгчийнхээ буудал руу нүүлгээд авчирсан байсан. Тэр хүмүүсийг хэзээ явсан талаар надад мэдэх зүйл алга, тэр талаар Б.Х л мэдэж байх ёстой. Түүнээс гадна дээрх цаг хугацаанд байгуулсан аж ахуй нэгж байгууллагуудыг Б.Х компанийн нэрийг нь хэлж, би материалыг нь бүрдүүлж үүсгэн байгуулж байсан. Ойролцоогоор 10 гаран аж ахуй нэгж байгууллагыг Б.Хгийн хэлсний дагуу Т.А бид хоёр үүсгэн байгуулсан гэж хэлж болно. Тус компанийг Б.Хгийн хэлсний дагуу үүсгэн байгуулсан, 2018 оны 10-11 дүгээр сард үүсгэн байгуулсан санагдаж байна. Дээрх компанийн хувьцаа Т.А, Б.Х бид гурвын нэгэн дээр л байгаа байхаа. Үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж бодож байна Ажилтан гэж хүн байсан эсэх талаар нь хэлж мэдэхгүй байна, хэрэв нягтлан байсан бол Б.Х байсан байх. Материалыг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэнд хөлсөөр материал бүрдүүлдэг Жавзаа гэх хүнээр хийлгүүлсэн. Ер нь тухайн цаг хугацаанд үүсгэн байгуулсан компаниудын материалыг Жавзаагаар хийлгүүлсэн. Нэг компанийн бичиг баримтыг бүрдүүлж хийлгүүлэхэд 170.000 төгрөг өгдөг байсан. Компани байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг хүмүүс өөрсдөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаа зогсож байдаг. Тэгээд компанийн бичиг баримт бүрдүүлэх гэж явж байхдаа тэр хүүхэнтэй танилцаж байсан. Тус компанийн нэр дээр “Голомт” банканд хэн данс нээлгүүлсэн талаар хэлж мэдэхгүй байна. Ер нь бол компанийн хувьцаа эзэмшигч аль эсхүл гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн л банкан дээр очиж данс нээлгэх эрхтэй. Тэгэхлээр дээрх компанийн хувьцаа хэний нэр дээр байгааг хэлж мэдэхгүй байна ... Мөнгийг ер нь Б.Х л авдаг байсан, тэгэхлээр тэр мөнгийг юунд зарцуулж байсан талаар би мэдэхгүй. Дээрх мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар Б.Х л мэдэж байгаа, асуухаар гадаад захиалгын мөнгө л гэж хэлдэг байсан. Дээрх мөнгийг банкнаас бид нарын нэг л очиж зарлагадаж авсан байхаа, тэгэхдээ мөнгийг Б.Х авч байсан. Т.А бид хоёрын хувьд ямар нэгэн байдлаар шилжиж орж ирсэн мөнгөнөөс авч байгаагүй. Б.Х нь Т.А бид хоёрын үүсгэн байгуулсан компаниуд руу гаднаас шилжиж орсон мөнгийг бүгдийг нь авч байсан. Зарим тохиолдолд банкнаас очиж өөрөө авчихсан байдаг байсан. Заримдаа Т.А бид хоёроор бэлэн зарлага хийлгүүлж авч байсан. Б.Х компанийн нягтлан гэж явдаг байсан учраас санхүүтэй холбоотой бүх бичиг баримтууд нь өөрт нь байгаа. Би шүүхийн захирамж гараад Б.Хтай уулзаж, холбоо барьж болохгүй байгаа гэсэн учраас холбогдохгүй байгаа ... Дээрх мөнгийг бүгдийг нь Б.Х авсан. Бид хоёр өөрсдийн зүгээс Б.Хтай урьдчилж тооцоо хийсэн байсан учраас нэг компанийн дансанд орсон мөнгийг өөрсдөө зарцуулсан. Энэ талаар нэмж нотлох баримттай тайлбар гаргана гэж дээрх мэдүүлэгт хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1хх-92-98х/,

2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагч Д.Гыг яллагдагч Б.Хтай нүүрэлдүүлж авсан мэдүүлгийн тэмдэглэлээс: Яллагдагч Д.Гын “...Б.Хгийн мэдүүлсэн зүйл огт үндэслэлгүй. 1-рт энэ мөнгийг авах шалтгаан байхгүй, хаанаас ямар учиртай мөнгө, юунд зориулж орж ирж байгаа талаарх мэдээлэл байхгүй. Дээрх орж ирсэн мөнгийг Т.А, Б.Х бид гурав цуг очиж мөнгийг авдаг байсан. Нэг удаад Т.А бид хоёр банкнаас гаргаж авсан мөнгийг нь Б.Хгийн гэрт нь хүргэж өгч байсан. Тэгэхэд орой болсон банкнаас авсан хайрцагтай мөнгийг нь өргөж өгөөд гэрт нь оруулж өгч байсан, тэр үед нөхөр нь гэртээ байгаагүй. Т.А бид хоёрын хувьд энэ ажилд оролцоод явсан гол шалтгаан нь бид хоёрын дараа дараагийн тендер зэрэг ажилд оролцоход дээрх компаниудын дансаар их хэмжээний гүйлгээ хийгдсэн гэдэг харилцах дансны түүх сайн болно л гэж бодож оролцож явсан. Мөн хаанаас ирж байгаа мөнгө гэдгийг нь мэдэхгүй байж дээрх мөнгийг хаашаа, хэнд шилжүүлэхийг мэдэхгүй. Надад Англи болон Хятад гадаад хэлний мэдлэг байхгүй, хүнтэй “сайн уу” гэж мэндлэхээс цаашгүй. Одоо миний санаж байгаагаар Голомт банкны “Тэнгис” кино театрын салбараас авч байсан хайрцагтай мөнгийг Т.А бид хоёр ямар ч байсан гэрт нь өргөж оруулж өгч байсан. Тэр үед Б.Х нь машингүй, ганцаараа явж байна гэж байсан болохоор гэрт нь хүргэж өгч байсан. Б.Х эгчээс дээрх аж ахуйн нэгжүүдийн нэрсийг надад өгдөг, түүний дагуу 100 айл дахь Улсын бүртгэлийн гадаа компани үүсгэн байгуулахад шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг нь хувиараа бүрдүүлж улсын бүртгэлд оруулж өгдөг Жавзан гэж хүн байдаг. Тэр хүнд Б.Х эгчээс ирсэн нэрсийг өгөөд компани байгуулдаг, гэхдээ бүх компанийн захирал, мөнгө гаргаж авах эрх бүхий этгээдээр Б.Хг бүртгүүлж байсан. Б.Х нь ийм компани байгуулаад өгөөч, тийм компани байгуулаад өгөөч гээд нэрийг нь өгдөг, мөн бас банканд данс нээгээд өгөөч гэдэг байсан. Мөнгө гаргах эрх бүхий этгээдээр буюу нягтлан бодогчоор эсвэл захирлаар өөрийгөө болгочих гэж хэлдэг байсан. Б.Х мөнгийг бол өөрөө аваад явсныг Т.А мэдэж байгаа, мөн тэр үед ажиллаж байсан банкны ажилчид харж байсан. Сүүлд нь би хаашаа ямар мөнгө шилжүүлээд байгаа талаар шилжүүлгийн баримтаа өг гэж нэхэж байж БНХАУ-руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтыг Б.Хгаас авч байсан. Би дээр дурдсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, би өмнөх мэдүүлгүүд дээр хэлж байсан Б.Хгаас 20 сая төгрөг зээлж аваад буцаагаад өгсөн зүйл байгаа. Ер нь бүх гүйлгээ бүх мөнгийг Б.Х оруулж ирсэн, Б.Хгийн даалгавраар бүх компаниудыг үүсгэн байгуулж байсан. Өнгөрсөн жилийн 6-р сард орж ирсэн мөнгөнөөс “Нихон косо” ХХК-нд орж ирсэн мөнгө хүртэл бүх мөнгийг Б.Х өөрөө авсан, Т.А бид хоёрт нэг ч төгрөг өгөөгүй. Би БНХАУ-руу мөнгө шилжүүл гэж Б.Хд нэг ч удаа ярьж байгаагүй, гадагшаа мөнгө шилжүүлэх, мөнгө авахыг Б.Х өөрөө мэддэг байсан. Т.А бид хоёрт хэлэхдээ нөхрийнхөө худалдааны бизнесийг хийж байна л гэж хэлдэг байсан ...” гэх мэдүүлэг /5хх-137-142х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/ мэдүүлэхдээ: “Би хийгээгүй хэргийнхээ тухай намайг зүйлчилсэн зүйлчлэлийг мэдээгүй байсан. Мэдээгүй явж байгаад өчигдөр Монгол хэл дээр байгаа яллах дүгнэлтийг надад орчуулж өгсөн. Би энэ хэргийн зүйлчлэлийн талаар өчигдөр мэдсэн. Надад орчуулж өгсөн яллах дүгнэлтээс 2-3 хуудас нь дутуу байсан. Надад тулгаад байгаа гэмт хэргийг би үйлдээгүй. Надад бичгээр өгсөн зүйлээс юу ч ойлгож чадаагүй харин орчуулагч надад тайлбарлаж өгөхөд ойлголттой байсан. Зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэйл явуулаагүй. Би мэйлийн талаар мэдэхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Ибрахим Эркан /Tankayalbrahim Erkan, Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компани болон “Атаманлар” /ATAMANLAR/ компанийн захирал/-ны мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...“Лонтекс макина саная” компанийн 2012 онд үүсгэн байгуулагдсан. Олон улсад оймсны оёдлын машин болон түүний сэлбэг хэрэгслийн борлуулалт, үйлдвэрлэл, импорт, экспорт мөн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Атаманлар” компани 2009 онд үүсгэн байгуулагдсан мөн дээрх компанитай яг адилхан үйл ажиллагаа явуулдаг.

Манай “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYI/, “Атаманлар” /ATAMANLAR/ компаниуд нь Итали Улсын “Лонати С.п.а” компанийн Турк Улс дахь албан ёсны төлөөлөгч юм. Тиймээс байнгын тус компанитай байнга имэйлээр харилцаатай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Италийн “Лонати С.п.а” компанийн байнгын харилцдаг имэйл хаягтай нэг үсгийн зөрүүтэй боловч харахад адилхан хаягаас имэйл ирсэн байсныг би өөрөө анзааралгүй харилцсан асуудлаас энэ бүхэн эхэлсэн. Би өөрийнхөө биеэр имэйл бичиж харилцдаг бөгөөд Италийн “Лонати С.П.а” компанийн имэйл нь [email protected] гэсэн хаягтай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр [email protected] гэсэн хаягаас “Итали Улсын “Делукс мулти сервис” компанийн данс руу төлбөрөө шилжүүл” гэсэн имэйл ирсэн байсан. Тухайн үед манайх Турменстан Улсын захиалгаар оймсны машин нийлүүлэхээр зуучлан ажиллаж байсан бөгөөд түүний төлбөрийг дээрх данс руу шилжүүл гэсэн уг имэйл ирсэн. Би уг имэйл рүү “яагаад “Лонати С.п.а” компанийнхаа хуучин дансаар мөнгөө авахгүй байгаа юм бэ” гэхэд “Италийн санхүүгийн байгууллагаас 25 хоногийн хугацаатай аудитын шалгалт хийж байгаа, тиймээс хуучин данс руу төлбөрийг мөнгийг шилжүүлж болохгүй, бид үйл ажиллагаагаа алдахгүйн тулд нөөц буюу хоёрдогч дансаар мөнгөний хөөлгөөнөө үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэсэн хариу ирсэн. Тэгээд хавсралтаар тухайн мөнгийг шилжүүлж авах банкны дансны мэдээллийг явуулсан. Имэйл хаяганд дунд “С” үсэг нэмэгдчихсэн байгааг би анзаараагүй юм...

...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөн [email protected] хаягаас “тоног төхөөрөмжийн төлбөр 465.000 еврог манай “Лонати С.п.а” компанийн Монгол Улсын Голомт банкан дахь 1415124052 дугаартай данс руу шилжүүлээрэй, манай/ компанийн санхүүгийн шалгалт дуусаагүй байгаа учир Ази дахь энэ дансаараа төлбөрийн мөнгөө шилжүүлж авахаас өөр аргагүй байна” гэсэн имэйл ирсэн. Манай компани өмнө нь авсан байсан тоног төхөөрөмжийн төлөх төлбөр 465.000 евро байсан бөгөөд яг түүнийг мэдэж, нэхэж имэйл, нэхэмжпэл ирүүлсэн болохоор нь харилцагч компаниа гэж итгэсэн. Мөн Монголын Голомт банкны дансны эзэмшигч нь “Лонати Спа” гэсэн байсан. Ингээд бид тухайн өдрөө “Лонати С.п.а” компанийн Монгол Улсын Голомт банкан дахь 1415124052 дугаартай данс руу 465.000 еврог утга хэсэгт нь нэхэмжлэлийн дугаарыг нь бичээд явуулсан.

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мөн [email protected] хаягаас “Туркменстанаас авах ёстой төлбөрийн нэг хэсэг болох 21.400 ам.долларыг “Лонати С.п.а” компанийн Монгол Улсын Голомт банкан дахь 1415124052 дугаартай данс руу шилжүүлээрэй” гэсэн имэйлийг ирүүлсэн. Манай компани руу харилцагчаас хэний ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэл байгааг яг мэдэж харилцаж имэйл ирүүлсэн учир мөн дээрх мөнгийг тухайн өдөр нь Голомт банкны данс руу шилжүүлсэн.

Үүнээс гадна манай компанийн харилцагч Турк Улсын “Алпин чорап саная” “ALPIN CORAP SANAYI VE Т!С” компани Италийн “Лонати С.Па” компаниас оймсны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар захиалж, төлбөрөө хэд хэд хуваан хийхээр тохиролцсон байсан. Харин манай “Атаманлар” /ATAMANLAR/ компани уг ажилд зуучлан оролцож байсан. Дээрх хэд хэдэн гүйлгээг хийснийхээ дараа бид Италийн “Лонати С.п.а” компанийн санхүүгийн хэлтсийн захирал Маркотай холбогдохоор болсон. Дээрх имэйл нь Маркогийн өөрийнх имэйл байх ёстой байсан. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр би Маркотай утсаар холбогдон сүүлийн сард ирүүлсэн имэйлийн дагуу өөр өөр данс руу мөнгө шилжүүлсэн талаараа хэлж, асуухад “тийм зүйл огт байхгүй” гэсэн хариуг өгсөн. Үүний дараа би өөрөө нягталж байгаад имэйл хаяг үсэгний зөрүүтэй байгааг анзаарсан. Уг нь имэйл marco.vecch @lonatigroup.com хаягтай боловч marco.vecch @lonaticgroup.com гэсэн имэйлтэй харилцсан байсан. Ингээд манай компанийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Улсын прокурорын байгууллагад хандсан байгаа.

Үүнээс гадна манай компанийн харилцагч Турк Улсын “Алпин чорап саная” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компани Италийн “Лонати С.Па” компаниас оймсны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар захиалж, төлбөрөө хэд хэд хуваан хийхээр тохиролцсон байсан. Харин манай “Атаманлар” /ATAMANLAR/ компани уг ажилд зуучлан оролцож байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр marco.vecch @lonatisgroup.com хаягнаас “төлбөрийн үлдэгдэлтэй байгаа “Алпин чорап саная” компанийг 234.000 еврогоо “Делукс Мулти сервис” комланийн Монгол Улсын Голомт банкны 34551195502 дугаартай данс руу шилжүүлээрэй гэж дамжуул” гэсэн имэйл ирсэн. Тэднийхийг төлбөрийн үлдэгдэлтэй сайн мэдэж байсан. Үүний дагуу би  “Алпин чорап саная” компани руу дээрх данс руу төлбөрөө шилжүүлээрэй гэсэн имэйл бичсэн. Харин “Аппин чорап саная” компаниас манайх руу 2 удаа имэйл бичиж “өмнө нь мөнгө шилжүүлдэг байснаас өөр данс байна” гэж асуусан. Харин бид өөрийн Итали Улс дахь харилцагч компаниа гэж итгэж байсан болохоор “тийм ээ, “Делукс Мулти сервис” гэсэн компанийн Монгол Улсын Голомт банкны данс руу шилжүүлээрэй” гэсэн хариуг өгсөн.

Тэгэхлээр миний таамаглаж байгаагаар бидний харилцаж байсан имэйл хаяг руу гэмт этгээд нэвтрэн ороод өмнөх имэйлүүдийг уншиж хэн, хэзээ, ямар төлбөр хийсэн, хэдий хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа зэргийг уншаад миний харилцдаг байсан имэйл хаягтай ижилхэн имэйл хаягаар харилцаж, намайг залилан мэхэлсэн гэж бодож байна. Яагаад гэхлээр манай имэйл хаяг руу нэвтрэн ороод “Лонати С.п.а” компанийн жинхэнэ имэйл хаяг руу “төлбөр саатах боллоо” гэж аргалсан имэйлүүдийг явуулсан байсан.

Би Монгол улсын иргэн Д.Г Т.А, Т.Хулан, Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Чимэезие Жон /EJUKEME CHIMEZIE JOHN/ нарын хүмүүсийг огт танихгүй, урьд өмнө харилцаж байгаагүй. Би Монгол Улсад ийм компани байдаг гэж мэдэхгүй. Өмнө нь хэн нэгэн Монгол Улсын компани, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж байгаагүй. Миний зүгээс гэм буруутай этгээдээс хууль бусаар надаас залилж авсан 465.000 евро, 21.400 ам.долларыг буцаан олгохыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /5хх-79-86х/,

Хохирогч Вэкмэзи Мурат /Myrat Векмега, Бүгд Найрамдах Турк Улсын "ALPIN CORAP SANAYI VE TIC” компанийн эзэн, ерөнхий захирал/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай “Алпин чорап /ALPIN CORAP SANAYI VE TIC/ 2000 онд Истанбул хотод үүсгэн байгуулагдсан оймсны  үйлдвэрлэл, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн Итали Улсаас оймсны оёдлын машин худалдан авдаг юм. Бидний худалдан авч байгаа оймсны үйлдвэрийн машиныг Итали Улсын “Лонати С.п.а” компани худалддаг юм. Уг компанийн төлөөлөгч Турк Улсад “Атаманлар” гэдэг компани байдаг. Бид оймсны үйлдвэрийн машин худалдан авахдаа “Атаманлар” компанитай харилцаж захиалсан барааныхаа мөнгийг Итали Улс дахь “Лонати С.п.а“ компанийн данс руу явуулаад бараагаа хүлээн авдаг байсан. “Атаманлар” компани мөнгө явуулах дансыг имэйлээр ирүүлдэг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай компанийн Итали Улсын “Лонати С.п.а” компаниас 48 ширхэг оёдлын машины худалдан авахаар захиалга өгсөн. Уг машинуудын нэг бүрийн үнэ 19.500 евро бөгөөд нийт 936.000 евро болж байсан. Түүнээс хойш “Лонати С.п.а” компанийн төлөөлөгч “Атаманлар” компанийн харилцаж, худалдан авах тоног төхөөрөмжүүдийнхээ талаар тодруулж байсан. Нийт төлбөрийг 4 хувааж шилжүүлэх байсан бөгөөд мөнгөний дөрөв хуваасны гурвыг нь Итали руу шилжүүлсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай компанийн имэйл рүү “Атаманлар” компаний patamanrnak@superonline гэсэн имэйл хаягаас “сүүлчийн төлбөр 234.000 еврог “Делукс мулт сервис” компанийн Монгол Улсын Голомт банкны 3455119502 дугаартай данс руу шилжүүл” гэсэн байсан. Тэгэхэд нь бид “бид өмнө нь Италийн “Лонати С.п.а” руу мөнгөө шилжүүлдэг байсан, гэтэл одоо яагаад өөр компанийн данс руу шилжүүлэх болсон бэ, энэ талаар тодруулах шаардлагатай” гэхэд “Атаманлар" компаниас “энэ бол баталгаатай мэдээлэл, ямар нэгэн алдаа байхгүй. “Лонати С.п.а” компаниас энэ талаар хэд хэдэн удаа анхааруулсан” гэсэн хариуг ирүүлсэн. Дандаа харилцдаг байсан “Атаманлар” компанийн захирал Эрканы имэйлээр харилцаж байсан болохоор бид итгэсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай компани Турк Улсын “Япи вэ креди” банкан дахь TR050006701000000023446072 дугаартай данснаасаа “Делукс мулти сервис” компанийн /Delux multi services/ эзэмшдэг Монгол Улсын Голомт банкны 34551195502 дугаартай данс руу 234.000 еврог шилжүүлсэн юм. Уг нь бол би “Делукс мулти сервис” компанийн /Delux multi services/ талаар мэдэхгүй өмнө нь харилцаж байгаагүй. Аль улсад байдаг ямар учиртай компани гэдэг талаарх мэдээлэл өмнө нь болон тухайн үед ч байгаагүй. “Атаманлар” компанийн ирүүлсэн имэйлэнд итгэсэн. Уг компани нь “Лонати С.п.а” компанийн Турк Улс дахь цорын ганц төлөөлөгч учраас шууд итгэсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 6-ны “Атаманлар” компаниас Эркан над руу утсаар ярьж “манай харьцдаг “Лонат С.п.а” компанийн имэйл нь хакрдуулсан байна. Тэгээд бид буруу мэдээлэл танайх руу явуулсан байна, тиймээс танайх мөнгө шилжүүлсэн банк болон цагдаагийн байгууллагад хандаарай” гэж хэлсэн. Мөн маргааш нь өөр хаягаас имэйл явуулсан байсан. Харин бид утсаар ярьсан өдөр нь “Япи вэ креди” банк руу хандаж залилуулсан талаараа мэдэгдсэн. Тус банкнаас Монгол Улсын Голомт банк руу хандсан. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш Монгол Улсын Голомт банкны ажилтнуудтай имэйлээр харилцсан, мөн Монгол Улсын Цагдаагийн байгууллагын ажилтантай манай хууль харилцаж байсан. Бид мөн энэ талаар Турк Улсынхаа Станбул хотын прокурорын газарт гомдол гаргачихаад байгаа. Би Монгол улсын иргэн Д.Г, Т.А, Т.Хулан, Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикэмэ Чимэезие Жон /EJUKEME CHIMEZIE JOHN/ нарын хүмүүсийг огт танихгүй, холбогдож байгаагүй. Би Монгол Улсад байдаг тийм компаниудын талаар мэдэхгүй. “Лонати Спа” гэдэг компани Итали Улсад байх ёстой гэж бодож байна. Тухайн үед “Атаманлар” компанийн Эрканы имэйлээр харилцаж байсан. Өөр хэн нэгэнтэй харилцаж байгаагүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 234.000 еврог Голомт банкны данс руу шилжүүлчихээд эргээд Эрканы имэйл рүү тэр талаараа мэдэгдсэн. Бид урьд өмнө Монгол Улсын ямар нэгэн аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэнтэй харилцаж, хамтран ажиллаж байгаагүй. Сая миний ярьсан үйл явдлын дагуу манай “Лонтекс макина саная” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанийн 234.000 евро Монгол Улсын Голомт банканд түгжигдээд байгаа. Бид залилангийн хэргийн хохирогч болоод байгаа, бидний дээрх мөнгийг яаралтай буцаан шилжүүлж өгнө үү гэж хүсэж байна. Гэм буруутай этгээдүүдээс 234.000 еврог нэхэмжилж байгаа юм ...” гэх мэдүүлэг /5хх-6-13х/,

Гэрч М.Уянга /Голомт банкны Комплайнс хэлтсийн ахлах мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.Г, Т.А, Б.Х, Нигер улсын иргэн Эжикеме Чимезие Жон нарьг огт танихгүй, хэнтэй нь ч ямар ч харилцаа холбоо байхгүй. Би Голомт банкны Комплайнсын хэлтсийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалтай. Энэ албан тушаал дээр 2012 оноос хойш ажиллаж байна. Энэ асуудал манай банкны хувьд анх удаа тохиолдож байгаа явдал юм. Өмнө нь гадаадын банкны харилцагч манай банкны харилцагчийн интернет мэдээлэлд нэвтэрч залилж байсан бол энэ удаад манай банкны харилцагч гадаад улсын банкны харилцагчийг залилсан тохиолдол гарсан юм. Дээрх орлогын гүйлгээнүүд хийгдсэний дараа Бүгд Найрамдах Турк Улсын банкнаас болон дамжуулагч манай банканд хандсан свифт мессеж ирсэн. Уг свифт мессежинд “тухайн орлогын гүйлгээ шилжүүлсэн харилцагч нь луйвардуулсан тул дээрх орлогын гүйлгээг буцааж өгнө үү” гэсэн утга бүхий свифт мессеж байсан. Манай банк уг свифт мессежийг эхний ээлжинд дээрх орлогын гүйлгээнүүд нь дансандаа байгаа үгүйг шалгаж үзээд эргээд луйвардуулсан гэх үндэслэл, мөн түүнтэй холбоотой баримтуудыг ирүүлэхийг хүссэн свифт мессеж явуулсан. Түүний дагуу холбогдох баримтууд нь имэйлээр ирж бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бидэнд ирүүлсэн луйврын холбогдолтой гэх баримт, мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад албан бичгээр хүргүүлэн хэрэгт хавсаргахаар өгсөн. Мөн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Делукс мулти сервисес” ХХК-ийн дансанд шилжиж орж ирсэн 234.000   еврог тус компанийн төгрөгийн данс руу шилжүүлсэн байсныг банкны зүгээс түр битүүмжилж Монгол банкны Санхүү мэдээллийн албанд харилцагч нарын мэдээллийг хүргүүлсэн. Харин “Лонати Спа” ХХК-ийн дансанд 2018 оны 11 дүгээр сарын 27 болон 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд орсон 464.832.24 евро, 21.300 ам.долларын орлогын гүйлгээг Б.Х гэж хүн нийт 5 удаагийн зарлагын гүйлгээгээр дандаа бэлнээр чек бичүүлэн гарган авсан байсан. Ингээд дээрх 2 компанид бүртгэлтэй Д Ганболд, Т.А, Б.Х нарын нэр бүртгэлтэй бусад эзэмших дансны хамаарал бүхий этгээдийн судалгааг хийхэд “Амсинг”, “Эмирате глобал алүминүм”, “Кэс жапан”, ‘Санфиелд”, “Ск нетворк”, “Эс эй кэй өү”, “Монголиа энд нигериа инвестмент”, “Ай жи эл си”, “Флүид повер энержи инг”, “Алимарк групп”, “Маунт энержи групп”, “Нефть газ ресурс”, Нихон косо”, “Рояал групп” зэрэг нийт 16 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. “Делукс мулти сервисес” ХХК-ийн дансанд банкны зүгээс түр битүүмж тавьсан байсан 234.000 еврог Голомт банкны тооцооны салбарууд дээр очиж дээрх хүмүүс нь удаа дараа гаргаж авахыг оролдсон байсан. Тэгээд манай хэлтсээс битүүмж тавьсан байсан учраас салбараас манай хэлтэстэй очиж уулзаарай гэж хэлээд явуулсан байсан. Үүний дагуу Б.Х анх удаа 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ирж уулзахад нь би, хэлтсийн захирал Н.Мөнхжаргал, тухайн үеийн газрын захирал нартай цуг байж байгаад уулзалт хийхэд, Б.Х нь “барааны төлбөрт шилжүүлсэн мөнгөө авмаар байна, яагаад гаргаж өгөхгүй байгаа юм бэ” гэх мэтээр биднээс өөрсдийн мөнгөө авъя гэж нэхэмжилж байсан. Тэгэхээр би “хуулийн этгээдээс авах нэмэлт мэдээлэл гэсэн анкет, баримт материал байдаг түүнийг дэлгэрэнгүй бөглөөд эргээд аваад ирээрэй” гэж хэлээд өгөөд явуулсан боловч тэр мэдээллийг бидэнд бөглөж авч ирээгүй. Тэгсэн хэрнээ дараагийн удаа 2019 оны 3 дугаар сард Б.Х дахин ирэхдээ нэг залуугийн хамт ирээд уг залуугаа “манай компанитай хамтарч ажилладаг түнш байгаа юм, наад мөнгийг чинь энэ хүнд өгөх ёстой, энэ хүний мөнгө байгаа юм” гэх мэтээр ярьж байсан. Тэр цуг ирсэн залууг нь харахад Т.А нь байсан, бидэнд харилцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар байдаг учраас түүнээс хараад таньсан. Тэгтэл цуг явсан түнш гэх Т.А нь “бидэнд өөрийн мөнгөө авмаар байна, та нар ямар үндэслэлээр гүйлгээ хийхийг хориглосон юм бэ' гэж асуугаад байсан. Бид нар холбогдох мэдээллийг аваад судалгаа хийгээд эргээд хариу өгнө гэж хэлээд явуулж байсан ...” гэх мэдүүлэг /5хх-192-194х/,

Гэрч Б.Оюунтуяа /Голомт банкны Тэнгис салбарт хянагч нягтлан бодогч, ахлах менежерээр ажиллаж байсан/-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Д.Г гэдэг хүнийг танина. Д.Г нь 2018 оны 7 дугаар сард манай “Тэнгис” салбарт ирж өөрийн аж ахуй нэгжийн нэр дээр харилцах данс нээлгэж байсан. Ингэж анх танилцсан. Д.Г надад хэлэхдээ “...Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд БНХАУ-ын иргэдтэй хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Одоо танай банканд нээлгэсэн дансаар Герман улсаас санхүүжилт орж ирнэ...” гэж хэлж байсан. Энэ үеэс хойш Д.Г манай банкаар байнга үйлчлүүлдэг болсон ба дахин хэд хэдэн данс манай салбарт болон Иргэний бүртгэл мэдээллийн төв дэх Голомт банкны тооцооны төвд нээлгэсэн байсан. Д.Г нь Т.А, Б.Х гэдэг хүмүүстэй байнгын хамт ирж үйлчлүүлдэг байсан ба 2018 оны 11-12 сарын орчимд “...манай компанийн дансанд гадаад улсаас их хэмжээний дүнтэй гүйлгээ хийгдэнэ, 5.000.000 орчим еврогийн орлогын гүйлгээ хийгдэх ёстой ...” гэж хэлээд “...гадаад улсаас шилжүүлсэн баримт нь энэ байна ...” гээд бичиг баримт үзүүлээд байнга асууж ирдэг болсон. 2018 оны 12 дугаар сарын орчимд 690.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний евро гаднаас орж ирсэн ба одоо битүүмжлэгдсэн байгаа. Иргэний бүртгэл мэдээллийн төв дэх Голомт банкны салбар дахь дансанд орж ирсэн гүйлгээгээ Д.Г бүгдийг нь бэлнээр авдаг байсан. Уг гүйлгээг бэлнээр авахдаа манай салбараас авдаг байсан юм. Д.Г надад гадаад улсын хөрөнгө оруулалт гэж л хэлдэг байсан. Би шалгаж үзэхэд гадаад улсаас орж ирсэн гүйлгээ байдаг байсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-7-9х/,

Гэрч Н.Мөнхжаргал /Голомт банкны Комплайнс хэлтсийн захирал/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2018  оны     12 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Турк улсын “Япи В креди” банкнаас харилцагч нь имэйл хаяг аа хакердуулснаар 234.000 еврог буруу хүлээн авагч руу явуулсан тул энэ гүйлгээг саатуулж буцааж өгнө үү” гэж свифт мессэж ирснийг хүлээн авч удирдлагадаа танилцуулсан. Хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд манай Голомт банкны 3455119502 дугаарын данстай “Делүкс мулти сервисес СРЛ” ХХК-ийн дансанд 234.000 евро шилжүүлгээр орж ирсэн байсан. Бид нар шалгах процессоо эхлүүлэх зорилгоор дансанд түр битүүмж тавьж мөн харилцагчийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлсэн. Манай банкны зүгээс Бүгд Найрамдах Турк улсын “Япи В креди” банкнаас яг ямар төрлийн залиланд харилцагч нь өртсөн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл свифт мессэжээр хүссэн. Тэрний хариу бид нарт тухайн улсын “Алпин чорап” /Alpin Corap San ve Tic A.S/ нэртэй аж ахуйн нэгж нь байгууллагын имэйл хаягаа хакердуулснаар буруу нэхэмжлэлийн дагуу уг төлбөрөө төлсөн гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу “Япи В креди” банкнаас БНТУ-ын “Алпин чорап” /Alpin Corap San ve Tic A.S/ компани нь Итали Улсын “Лонати Спа” компанитай, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээтэй байсан гэж имэйлд дурдсан, гэрээний нийт дүн нь 702.000 мянган евро байсан ба эхний 468.000 еврог Голомт банкны 1415124052 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, түүний дараа “Делукс мулти сервис” ХХК-ийн дансанд 234.000 еврог шилжүүлснийхээ дараа имэйл хакердуулснаа мэдэж танай банканд хандсан гэх утгатай имэйл явуулсан. Манай банкнаас “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн 3455119502 дансанд 234.000 евро буюу Монгол төгрөгөөр 692.344.000 төгрөгийг зарлага гаргах эрхгүйгээр хугацаагүйгээр 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр битүүмж тавьсан. 468.000 еврог хүлээн авсан “Лонати Спа" ХХК-ийн 1415124052 тоот дансыг шалгахад 5 удаагийн бэлэн зарлагаар Б.Х гэх эмэгтэй чекээр зарлага гаргасан байсан. Иймд бид БНТУ-ын банканд тухайн мөнгө харилцагчийн дансанд байхгүй гэдэг свифт мессэжийг хүргүүлсэн. Үүний дараагаар “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК, “Лонати Спа” ХХК-ийн удирдлагуудын талаар судалгаа хийж ажиллахад гүйцэтгэх захирал Д.Г, ерөнхий захирал нь Т.А, ерөнхий нягтлан бодогч Б.Х нар бүртгэлтэй байсан. Үүний үр дүнд Голомт банканд бүртгэлтэй эдгээр хүмүүсийн аж ахуйн нэгжийн болон хамаарал бүхий этгээдийн судалгааг хийхэд “Амсинг” ХХК, “Эмирате глобал алүминүм” ХХК, “Кэс жапан” ХХК, “Сан фиелд” ХХК, “Ск нетворкс” ХХК, “Эс эй кэй өү” ХХК, “Монголиа энд нигериа инвестмент” ХХК, “Ай жи эл си” ХХК, “Флүид повер энержи инг” ХХК, “Апимарк групп” ХХК, “Маунт энержи групп” ХХК, “Нефть газ ресурс” ХХК, “Нихон косо" ХХК, "Рояал групп" ХХК зэрэг нийт 16 аж ахуйн нэгж байсан. Манай Голомт банк нь дотоод бодлого журам, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гүйлгээнүүдийг Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж ажилласан. 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр “Делүксе мулти сервисес СРЛ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч гэж танилцуулсан Б.Х гэх эмэгтэй надтай ирж уулзсан.Тэгээд манай мөнгийг гаргаж өгөөч гэж амаар хүсэлт гаргасан манай банкнаас боломжгүй талаар тайлбарлаж хариуг өгсөн. Удаа дараа манай Голомт банкны салбар тооцооны төвүүд дээр Т.А, Д.Г, Б.Х нар нь зарлага гаргахыг оролдсон. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шангрилла тооцооны төвийн ажилтан дээр Б.Х нь очиж гүйлгээ хийхийг завдсан байна. Тухайн иргэд нь аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн гүйлгээг бүгдийг нь бэлнээр зарлагадаж авсан байсан. Манай комплайнсийн хэлтсийн ахлах ажилтан М.Уянга БНТУ-ын "Япи В креди” банктай свифт мессежээр харилцаж, “Алпин чорап” /Alpin Corap San ve Tic А.S/ компанитай ажлын [email protected] имэйл хаягаар харилцаж мэдээлэл солилцсон ...” гэх мэдүүлэг /1хх-20-22х/,

Гэрч А.Мөнхцэцэг /“Ажигана хужир” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "... 2018 оны 12 дугаар сарын 26-нд “Эмералд резиденс” хотхоны 504 дүгээр байрны 901 тоотын орон сууцыг иргэн Төмөрбаатарын Анхбаяр /РД:ТЛ88092374/ нь манай борлуулалтын менежер Л.Энхтунгалагтай худалдан авах гэрээг байгуулсан байна. Гэрээгээр 132.6 метр квадрат байрыг 318.240.000 төгрөгөөр, мөн тус байрны нэр дээр хамт 3-107 дугаартай, тээврийн хэрэгслийн зогсоолыг 30.500.000 төгрөгийн өртөгтэйгөөр авахаар 2019 оны 1 дүгээр сарын 12-нд байгуулсан байна. 2018 оны 12 дугаар сарын 10-нд 503-907 тоотын орон сууцыг худалдан авах гэрээг иргэн Дашдондогийн Ганболд /РД:ЦГ82102573/ нь манай борлуулалтын менежер Л.Энхтунгалагтай байгуулсан байна. Гэрээгээр 175.88 метр квадрат байрыг 386.936.000 төгрөгөөр, мөн тус байрны нэр дээр хамт 2018 оны 12 дугаар сарын 25-нд 3-36 дугаартай, тээврийн хэрэгслийн зогсоолыг 26.500.000 төгрөгөөр, мөн тухайн өдөр 10.68 метр квадрат 9.612.000 төгрөгийн үнэтэй агуулахыг худалдан авахаар тус тус гэрээ байгуулсан байна. Д.Г нь нийт 423.048.000  төгрөгийн 3 гэрээ байгуулснаас 392.936.000 төгрөгийг 3 удаа тасалж өгсөн. Нэгдүгээрт: 2018 оны 12 дугаар сарын 10-нд 94.000.000 төгрөг бэлнээр төлсөн, Хоёрдугаарт: 2018 оны 12 дугаар сарын 25-нд 296.936.000 төгрөгийг манай “Ажигана хужир” ХХК-ийн Голомт банкны 1205053318 дугаартай төгрөгийн дансанд хийсэн, Гуравдугаарт: мөн тухайн өдрөө 2.000.000 төгрөг бэлэн төлсөн. Т.А нь 348.740.000 төгрөгийн гэрээ байгуулснаас 320.240.000 төгрөгийг 4 тасалж төлсөн. Нэгдүгээрт: 2018 оны 12 дугаар сарын 26-нд 114.000.000 төгрөгийг “Ажигана хужир” ХХК-ийн Голомт банкны хадгаламжийн 3635110284 тоот дансанд шилжүүлсэн. Хоёрдугаарт: 2019 оны 1 дүгээр сарын 12-нд 2.000.000 төгрөг бэлнээр төлсөн, Гуравдугаарт: 2019 оны 01 дүгээр сарын 08-нд 204.000.000 төгрөгийг “Ажигана хужир" ХХК-ийн Голомт банкны хадгаламжийн 3635110284 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн өдөр 240.000 төгрөгийг бэлнээр     хийсэн. Одоо Т.А    нь 28.500.000 төгрөгийн  дутуу байгаа. Батмандах /РД.УК92121016/-ын нэр дээр шилжүүлсэн. Үүний дагуу А.Батмандахын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тодорхойлолт манай байгууллага 2019 оны 2 дугаар сарын 15-нд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-23-25х/,

Гэрч Н.Жавзангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Д.Год аж ахуйн нэгж үүсгэн байгуулж өгч байсан. 1 аж ахуйн нэгжийг 170.000 төгрөгөөр үүсгэн байгуулж байсан. Би энэ хүнд нилээн олон аж ахуйн нэгжүүдийг байгуулж өгсөн, миний санаж байгаагаар “Амсинг” ХХК, “Кэс жапан” ХХК, “Сан фиелд” ХХК, “Ск нетворкс” ХХК, “Эс эй кэй өү” ХХК, “Ай жи эл си” ХХК, “Флүид повер энержи инг” ХХК, “Алимарк групп" ХХК, “Маунт энержи групп” ХХК, “Нихон косо” ХХК-ыг байгуулж байсан, өөр санахгүй үлдээсэн байж магадгүй. Дандаа We Chat-aap харьцдаг байсан, би утсаа янзлаад одоо устсан байна. Хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын дундуур 2 аж ахуйн нэгж шинээр нээлгэсэн нэрийг нь санахгүй байна, тэгээд авахгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 15-нд ирээд нөгөө 2 аж ахуйн нэгжийн нэрийг өөрчлөхийг гуйсан. Түүний дагуу би нэрийг нь өөрчилсөн. Би нэрийг нь ерөөсөө санахгүй байна, материал нь ажил дээр байгаа. Дансыг би нээлгэдэг байсан, ихэнхдээ Голомт банк, Хас банкан дээр нээлгэдэг байсан. Сүүлийн 2 аж ахуйн нэгжийг Хас банкан дээр нээлгэсэн. Би дансыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-11х/,

Гэрч А.Батмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Атай нэг айлын баз хүргэдүүд бөгөөд интернэт тоглоомын хобби нэг болохоор хааяа даа хамт тоглодог, хадмын гэрт очихдоо тааралддаг гэх мэтийн холбоотой өөр ажил хэрэг, бизнесийн холбоо харилцаа байхгүй. Америкийн нэгдсэн улсад “Сакалайт-2019” хиймэл дагуулын чиглэлийн олон улсын компаниудын үзүүлэн, үзэсгэлэн 2019 оны 05-р сард Вашингтон хотод болсон юм. Би уг үзэсгэлэнг очиж үзэж, сонирхох зорилготой АНУ-ын виз мэдүүлэхээр 2019 оны эхээр материал бүрдүүлж эхэлсэн юм. Ингээд АНУ-ын виз мэдүүлэх гэж байгаа бол өөрийн нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байвал виз гарах магадлал өндөр байдаг юм гэж хамаатны ах, эгч нараас зөвлөгөө авсан юм. Түүний дагуу яг тэр үед Т.А ах Эмералд резиденс хотхон шинэ байр авсан, улсын бүртгэлийн гэрчилгээ хараахан гараагүй байгаа гэж байхаар нь Т.А ахаас гуйж байгаад үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нь өөрийн нэрээ оруулахыг гуйхад Т.А ах зөвшөөрсөн ба харин ч ер нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээрээ гаргачих гэж надад хэлээд миний нэр дээр тус хотхоноос байр авч байгаагаар гэрээ байгуулсан. Түүнээс биш надад Эмералд резиденс хотхоноос орон сууц худалдаж авах мөнгө байгаагүй. Энэ байранд одоо Т.А гэр бүлийн хамтаар амьдарч байгаа, түүний байр юм. Энэ байрыг худалдаж авахад нь надад ямар нэг мөнгө, төгрөгөөр дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-189-191х/,

Гэрч Б.Буянгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эс Эй Кэй Өү ХХК нэртэй компанийг би анх удаа сонсож байна. Би ийм нэртэй аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байгаагүй. Улсын бүртгэлд би ганц л удаа компани байгуулж бүртгүүлж байсан тэр нь Т.Атай хамтарч Энержи флүминг ХХК-ийг 2016 онд 50, 50 хувийн эзэмшилтэй үүсгэн байгуулж байсан.            Т.Атай танилцаад найзалж байхад Т.А намайг цахилгааны компанид ажиллаж байсан гэдгийг сонсоод намайг хамтарч компани байгуулья, Монгол улсад цахилгааны ажил олдоц ихтэй гээд өөрийгөө мэдлэг туршлагатайгаараа компаниа удирдаад явья, намайг ажил мэддэгээрээ ажлаа хариуцаад явья гэж ярилцсан юм. Анх үүсгэн байгуулж байхад цахилгааны бүх төрлийн ажил хийж гүйцэтгэнэ гэж байсан боловч нэг ч удаа ажил олж хийгээгүй, ямар нэг үйл ажиллагаа энэ компаниар огт явуулаагүй тэгээд л орхисон. Надад энэ талаар буюу компанийг үргэлжлүүлэн ажиллуулах, компанийг нэрийг солиулах талаар огт ярьж байгаагүй. Миний мэдэж байгаагаар огт юу ч хийгдээгүй компани байгаа юм. Т.А ч гэсэн надад энэ компаниар ажил хийж байгаа гэж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /5хх-187-188х/,

Гэрч Ц.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А 2015 онд одоогийн эхнэр Буяннэмэхтэй танилцаж гэр бүл болж хамт амьдарсан. Анх миний хүү эхнэр Буяннэмэхтэйгээ хөлсний байраар нүүж амьдардаг байсан, нэг жил Гачууртын Шар хоолойн аманд монгол 5 ханатай гэрт надтай цуг гэр бүлээрээ амьдарч одоогийн байрандаа ортлоо дандаа хөлсний байраар дамжин амьдардаг байсан. Эхнэр нь Нийслэлийн Татварын албанд програмист ажил хийж байгаад сүүлд нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажилд орсон байсан. Миний янз бүрийн асуудалд орж байгаагүй, элдэв янзын хэрэг тарьж байгаагүй, ямар ч байсан 25 нас хүртлээ надтай цуг амьдарч байсан. Энэ хугацаанд ямар ч хэрэгт холбогдож байгаагүй. Би цуг байж байхдаа их, дээд сургуульд оруулж чадаагүй, сүүлд эхнэртэй болсон хойноо дээд сургуульд орж эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй төгссөн. Дунд сургууль төгссөнөөс хойш Алтай барбикю гэдэг хоолны газар бармен хийж байсан, дараа нь би найзтайгаа ярьж байгаад Оюу толгой ХК-д барилга корпораци ХХК-д барилгын туслах ажилтнаар 1 жил орчим ажиллаад гарч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /5хх-205-207х/,

Гэрч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төмөрбаатарын Анхбаярыг танина, миний төрсөн эгч Ц.Нарантуяагийн том хүү бөгөөд миний нагац дүү юм. Бусад Д.Г, Б.Х Жон гэсэн хүмүүсийг огт мэдэхгүй, танихгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй. Би ийм нэртэй компаниудыг анх удаа сонсож байна. Би ийм нэртэй компаниудыг үүсгэн байгуулаагүй, надад энэ талаар мэдэж байгаа зүйл огт байхгүй. Миний эгчийн хүүхэд Т.А нь одоогоос жилийн өмнө миний иргэний үнэмлэхийг авч байсан. Тухайн үед манай гэрт ирээд намайг иргэний үнэмлэхээ өгч байгаач гэхэд нь би яах гэж байгаа талаар асуухад Т.А надад тусламжийн хувцас авч өгнө гэж байсан. Тэгээд би иргэний үнэмлэхээ өгөөд явуулж байсан. Удалгүй хэд хоногийн дараа Т.А миний үнэмлэхийг буцаагаад өгөхдөө таны үнэмлэх хэрэггүй юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5хх-195-196х/,

Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14/ХХ/02_2577 дугаартай албан бичгээр Эрүүгийн цагдаагийн албанд ирүүлсэн Бүгд Найрамдах Турк улсын “Текин хуулийн товчоо”-оос Истанбул хотын ерөнхий прокурор, Голомт банк зэрэг байгууллагад ирүүлсэн цахим захидлууд, төлбөрийн баримтууд /2хх-36-52, 53-71х/,

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн 3455119540 дугаартай еврогийн, 3455119502 дугаартай төгрөгийн дансыг болон "Лонати СПА” ХХК-ийн 1415124052 тоот дансыг нээлгэхдээ Голомт банканд бүрдүүлж өгсөн материалууд /2хх-72-92х/,

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн, 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй  хуулга /2хх-97-98х/,

“Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-93-96х/,

“Сайн” банк бус санхүүгийн байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00026404 дугаартай БНХАУ-ын “ABC” банкны 6230520080026222471 тоот данс руу 208.059 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 00002324 дугаартай БНХАУ-ын “ABC” банкны 6228270081100064777 тоот данс руу 209.702.6 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00018578 дугаартай БНХАУ-ын ABC” банкны 6228270081100064777 тоот данс руу 170.993.7 юанийг, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 00026408 БНХАУ-ын “ICBC” банкны 6212263602083023275 тоот данс руу 75.351 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00026405 дугаартай БНХАУ-ын “ICBC” банкны 6212263602083023275 данс руу 173.463.9 юанийг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн гуйвуулгын баримтууд /5хх-180-186х/,        

Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаагийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 07190002 дугаартай мөрдөгчийн магадлагаа /5хх-157-160х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт /5хх-167-172х/,

Монголбанкны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн валютийн ханшийн лавлагаа /2хх-249-250х/,

Гэрч З.Загдсүрэн /Сайн ломбард ББСБ-ын тооцооны нягтлан/-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Х гэж хүн бол манай компанийн Хан-Уул дүүргийн 19-р хороололд байдаг салбараар нийт 5 удаа үйлчлүүлсэн, харин Т.А, Д.Г нарыг үйлчлүүлсэн үгүйг хэлж мздэхгүй, тухайн хүний мэдээллээр нь шүүлт хийж хайж үзэхгүй бол манай компани олон салбартай. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 170.993.7 юанийг БНХАУ-ын Гуанжу хот мөнгө хүлээн авагч нь Ляо Фанг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 209.702.6 юанийг мөн адил дээрх хүн рүү шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 208.059 юанийг Зао Лянг гэж хүлээн авагч хүн рүү БНХАУ-ын Гуанжу хот руу шилжүүлсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 173.463.9 юанийг ВүТиан И гэж хүлээн авагчид БНХАУ-ын Гуанжу хот руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 75.351 юанийг мөн адил Вү Тиан И гэж хүн рүү явуулсан байна. Манай ББСБ-аар хувь, хүн байгууллага маш их үйлчлүүлдэг Монгол банкны Санхүү мэдээллийн албанд 7 хоног тутамд мэдээгээ хүргүүлдэг. 7 хоногт давхардсан тоогоор 30-40 мэдээ явуулдаг. Тэгэхээр энэ дээрх гүйлгээний талаарх мэдээллийг хүргүүлсэн. Б.Х гэж хүнд үйлчилсэн манай ажилтан жирэмсний амралтаа аваад ажлаас гараад явсан, саяхан төрсөн гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /5хх-176-177х/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

2. Шүүгдэгч Б.Х нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Т.А нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Б.Х нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Т.А нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-нийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

3. Шүүгдэгч Т.А нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Б.Х нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж улмаар, гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Т.А нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Д.Г, Б.Х нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компанийн Итали улсын ‘Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21,300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх "Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн *5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны .1.2,. дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

4. Шүүгдэгч Д.Г нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Т.А, Б.Х нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Шүүгдэгч Д.Г нь Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Т.А, Б.Х нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-нийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын ‘‘Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234,000 евро буюу 702,861,120 төгрөгийг хүлээн авч. өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

Мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAKINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

Улмаар дээрх “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-руу шилжүүлэн, мөнгө угаасан,

Мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нийслэлийн прокурорын газраас Эжикэмэ Жон Чимэзиэ, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч прокурор яллахаас татгалзсаныг шүүх хүлээн авав.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Шүүгдэгч Холбооны  Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Цэцэн сартуул тээл овогт Баянжаргалын Хулан, Бартууд овогт Дашдондогийн Ганболд, Борж овогт Төмөрбаатарын Анхбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан бүлэглэн гадаад улсын аж  ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати СПА” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Делүкси мулти сервсиес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог “Делүкси мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Лонати СПА” ХХК-ийн Голомт банк дахь 141512 4052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464,832,24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати СПА” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-руу шилжүүлэн, мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Холбооны  Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Цэцэн сартуул тээл овогт Баянжаргалын Хулан, Бартууд овогт Дашдондогийн Ганболд, Борж овогт Төмөрбаатарын Анхбаяр нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-г 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын иргэн шүүгдэгч Б.Хд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-г 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Б.Хгийн нэр дээр бүртгэлтэй 99-55 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 маркийн, Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-гийн 85-82 УБЯ улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгслүүд,

шүүгдэгч Д.Гын эзэмшлийн “Роял групп” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Ниссан датсун маркийн, 61-47 УНИ улсын дугаартай Исузу элф маркийн тээврийн хэрэгслүүд,

шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Митсубишм пажеро маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн, 60-80 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн 88-52 ОРА улсын дугаартай  Sinotruk ZZ3255 маркийн, 88-84 ДОР улсын дугаартай Тоёота эстима маркийн, 96-11 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн 04-00 УБӨ улсын дугаартай Мерседес бенз маркийн, 90-81 УБР улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай Cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц,

шүүгдэгч Т.Аын нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн 07-38 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн 33-68 УБХ улсын дугаартай Лексус Арэкс 450н маркийн, 34-18 УНА улсын дугаартай Лексус HS 250 маркийн 54-53 УБҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн 67-77 ДАР улсын дугаартай Тоёота кроун маркийн, 79-15 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн 88-11 УБП улсын дугаартай Тоёота веросса маркийн, 97-70 УНД улсын дугаартай Тоёота хариер маркийн 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласаныг тус тус хүчингүй болгож, хохиролд тус тус тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны материал 1 хавтас 40 хуудас, 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Мөн шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 660.000 төгрөгийг Т.Ааас, 1.100.000 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос, 220.000 төгрөгийг шүүгдэгч  Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-ээс тус тус гаргуулж “Золач” ХХК-д, шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-ээс 735.000 төгрөгийг гаргуулж Соёмбот Алтаргана ХХК-д, шүүгдэгч Т.Ааас 100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 100.000 төгрөгийг, шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/-ээс 100.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Хгаас 100.000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгов.

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Б.Х нарын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Эжикэмэ Бэнжамин Чимэзиэ, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Эжикэмэ Чинвэндү Касандра нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejiкeme Chimezie John/, Б.Х, Д.Г, Т.А нараас 1422477982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355.619.495 гаргуулан Холбооны Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компанид олгохоор улсын яллагч санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай төгрөгийн дансанд байгаа 702.861.120 төгрөгийг “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгав.