Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01052/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр давхарт байрлах банкны Дархан салбар /утас: 7037 6664/-ын   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах, ХХК /РД: /-д холбогдох

“ тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,332,448,392.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, С.Я, хариуцагчийн төлөөлөгч Ц.Л , хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“П” ХХК нь тус банктай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж 2,535,000,000.00 (Хоёр тэрбум таван зуун гучин таван сая) төгрөгийн зээлийг жилийн 15,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар тохирсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000.00 (Нэг тэрбум дөрвөн зуун далан сая) төгрөгийн зээлийг авсан.

            Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

  1. “П” ХХК-ий өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах, 557,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээ, албаны зориулалттай барилга;
  2. ) 1301,0 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;
  3. “П” ХХК-ий өмч, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар багт байрлах, 712,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, амралтын зориулалттай барилга;
  4. ) 0,6 га талбайтай эзэмших эрхтэй газрын хамт;
  5. “П” ХХК-ий өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр багийн “ ” ХХК-ий баруун урд байрлах, 612,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай барилга;

 

  • ) 7107,55 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;
  1. Иргэн Ц.Л , нарын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, тоот, 50,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 4 өрөө орон сууц;
  2. Иргэн Ц.Л ын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, тоот, 39,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц;
  3. Иргэн Ц.Л ын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, тоот, 29,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;
  4. Иргэн Ц.Л ын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, тоот, 30,4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;
  5. Иргэн Ц.Л ын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, тоот, 29,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;
  6. Иргэн Ц.Л ын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *-** тоот, 72,68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-3 дугаартай, 000038740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц;
  7. Иргэн Ц.Л ын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, тоот, 48,21 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-4 дугаартай, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц;
  8. Иргэн Ц.Л ын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, , 131,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;
  9. Иргэн Ц.Л ын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, байрны зоорийн давхар, 131,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;
  10. Иргэн Ц.Л ын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, м.кв талбайтай, улсын бүртгэлийнь дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;
  11. Зээлээр худалдан авах:
  • Сүү хүлээн авах, цэвэрлэх,
  • Хуурай сүү үйлдвэрлэх,
  • Ариутгасан шингэн сүү үйлдвэрлэх,
  • Сүү хүлээн авах цэгийн,
  • Хөргөлтийн агуулахын гэх мэт 5 нэр төрлийн 9 иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалж, *** тоот Зээлийн барьцааны болон Зээлийн батлан даалтын гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

            Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна.

            Иймд, Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “П” ХХК-иас өнөөдрийн буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл:                          1,470,000,000.00 (нэг тэр бум дөрвөн зуун далан сая) төгрөг

Зээлийн үндсэн хүү:            741,032,642.15 (долоон зуун дөчин нэгэн сая гучин хоёр мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөг

Нэмэгдүүлсэн хүү:               121,355,250.00 (нэг зуун хорин нэгэн сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун тавин) төгрөг

Нотариатын зардал:             60,500.00 (жаран мянга таван зуун) төгрөг

Нийт:                                       2,332,448,392.15 (хоёр тэрбум гурван зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,820,192.00 (арван нэгэн сая найман зуун хорин мянга нэг зуун ерэн хоёр) төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “П” ХХК нь банкинд хандаж сүүний томоохон үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд 3 тэр бум 170,000 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэдэг хүсэлт гаргасан. Энэхүү санхүүжилтийн 20 хувийг “П” ХХК өөрсдөө гаргаж, 80 хувийг банкаар санхүүжүүлье гэсэн санал тавьсан. 2,535,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сангийн яамны хүүний хөнгөлөлт хамруулж өгнө үү гэсэн агуулгатай санал манай банкинд ирсэн. 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу санал гаргасан өдрөөс хойш 9 хоногийн дараа “П” ХХК-ийн хувь нийлүүлэгчид хуралдсан протокол манай банкинд ирүүлсэн. Энэхүү протоколоор 2,535,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд зээлийн эрх нээлгэж манай банкнаас авъя гэсэн хүсэлтүүд ирдэг. “П” ХХК-иас ирүүлсэн ерөнхий төлөвлөгөөг харахад 3,170,000,000 төгрөгөөс барилгын өргөтгөлд 5 гаран сая төгрөг, тоног төхөөрөмжид 2,6 тэрбум төгрөг зарцуулагдана гэдэг төлөвлөгөө гаргасан байсан. Эдгээр хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзээд манай банкны зүгээс “П” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн. Ингээд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрхийг  2,535,000,000 төгрөгөөр нээж, зээлийн хүүг 15 хувь, зээлийн хугацааг 60 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 24 сар гэж гэрээндээ тусган энэ үүргийнхээ дагуу үндсэн төлбөр нь төлөгдөөгүй байдаг. Зээлийг “П” ХХК-ийн хүссэний дагуу хүнс хөдөө аж ахуйн зээл буюу сүүний тоног төхөөрөмж, сүүний үйлдвэр байгуулах зориулалттай олгосон. Зээл олгосон шимтгэлийг 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон. Хүүний хөнгөлөлтийн талаар гэрээндээ тусгасан гэдгийг гэрээний аль аль тал мэдэж байгаа. Энэхүү гэрээтэй хамт *** зээлийн барьцааны гэрээ, 08/124 тоот зээлийн батлан даалтын зэрэг 3 гэрээг давхар байгуулсан. Эдгээр гэрээ нь хөрөнгө барьцаалсан зохицуулалтыг оруулж өгсөн гэрээ юм. Үүнд 1,557,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг барьцаалсан. Зээлийн харилцаа нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүсч, тухайн өдрөө харилцагчийн харилцах дансанд 406,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тус гүйлгээг харилцагч “П” ХХК-ийн *** тоот харилцах дансанд олгогдсон. Үүнтэй холбоотой зээлийн дансны хуулга, харилцагчийн харилцах дансны хуулга гэх мэт материалыг гаргаж өгсөн. 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн нээсэн эрхийн хүрээнд 1,063,500,000 төгрөгийг зээлдэгчийн *** тоот дансанд олгосон. Нийт “П” ХХК-д 1,470,000,000 төгрөгийг олгосон байдаг. 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг зориулалтын бусаар ашигласан тухай дүгнэлтийг банкны эрсдлийн удирдлагаас гаргаж, 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээл олголтыг зогсоож, энэ тухай “П” ХХК-д мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа цуцлагдаагүй, зөвхөн зээл олголтыг зогсоосон. 1,470,000,000 төгрөгийг зээлдэгч компани зээлийн гэрээний хугацаанд хангалттай ашигласан. Хамгийн сүүлийн хүүний 567,500 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 2015 онд хийсэн. Энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасраад явж байна. Нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаандаа багтаан гаргасан. Бидний зүгээс иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.3-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” заасны дагуу Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22.3, 24.1, 24.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардаж байгаа.  Зээлийн  гэрээний  3.1.7-д  “Хүнс

хөдөө аж ахуйн үйлдвэрийн зээл” гэдэг зориулалтаар зээлийг олгосон талаар зааж өгсөн. Мөн гэрээний 4.2-т “зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк зээл олголтыг зогсооно” гэсэн талуудын тохиролцоог тусгаж өгсөн., зээлийн гэрээний 6.2.1-т “3.1.6-д заасан зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгосон, 6.2.2-т зээлийн зориулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бол банкнаас албан ёсны зөвшөөрөл бичгээр авч, зээлийн гэрээ, зээлдэгчийн хувийн хэрэгт тэмдэглэгээ хийх талаар тус тус үүрэгжүүлсэн.

Зээлийг зориулалтын бусаар ашигласны улмаас зээл олголтыг зогсоосон нь тодорхой баримтуудаар нотлогддог. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөгийн зээлийг “П” ХХК-ийн *** тоот дансанд олгосны дараа буюу тухайн өдрөө 2 сая төгрөгийн шимтэл суутгагдаж, дансанд 404,500,000 төгрөг үлдэж, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөө 404,433,312 төгрөгийн зарлага хийж авсан. Энэхүү зээлийн дансны хуулга хавтаст хэргийн 73 дахь талд байгаа. Зарлагын баримт нь хавтаст хэргийн 93 дахь талд, мөн хавтаст хэргийн 140 дэх талд яг хэзээ зарлага хийснийг тодорхой харуулсан баримт байгаа. Оройн 04:51:18 секундэд 404,000,000 төгрөгийн зарлагыг харилцах данснаасаа авсан. Тухайн өдрөө Л нь 378,684,711 төгрөгийг 3053002707 зээлийн дансанд зээл төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Шилжүүлэг хийсэн баримт нь хавтаст хэргийн 94 дэх талд байгаа бөгөөд мөн яг энэ харуулсан хуулга нь хавтаст хэргийн 139 дэх талд авагдсан. Тухайн өдөр 25,748,600 төгрөгийг Л 3096004450020001 гэсэн дансанд зээлийн хүү гэсэн утгатайгаар тушаасан. Энэхүү хуулга нь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан. Эдгээр гүйлгээ нь цаг хугацааны хувьд оройн 04:52:20 секундэд хийгдсэн. Тэгэхээр зарлага хийгдсэн огноо 04:51:18 секунд байдаг, харин зээл төлсөн гүйлгээ хийсэн огноо 04:52:20 секунд байдаг. Энэ хоёр гүйлгээний хоорондох зай 62 секунд байдаг, теллерын дугаарыг нь ажиглах юм бол энэ хоёр гүйлгээ нэг теллерийн дугаар дээр хийгдсэн. Зээл төлөв гээд байгаа 378,684,711 төгрөг дээр хүү төлөв гээд орсон 25,748,600 төгрөгийн нэмэхээр зарлага хийж авч явсан дүн нь гарч байгаа. Манайхаас зээл авсан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөө харилцах данснаасаа зарлага хийсэн, тэгээд 1 минутын дотор 404,500,000 төгрөгийг 2 хуваагаад зориулалтын бусаар зарцуулсан. Үүний дагуу манай банкны зүгээс шалгалт хийнэ гэдгийг хариуцагч компанид мэдэгдэл хүргүүлж, холбоотой баримт материалаа гаргаж өгөөч ээ гэж хариуцагч компанид шаардлага тавиад зээлийг зориулалтын бусаар ашигласан тухай дүгнэлтийг банкны эрсдлийн удирдлагаас гаргаж, 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээл олголтыг зогсоосон. Зээл олголтыг зогсоосон учраас үргэлжлүүлэн зээл олгох боломжгүй болсон. Эрх зүйн үндэслэлийн хувьд банк эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-д “зээлийг зориулалтын дагуу ашиглана, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд шалгаад эргэн төлөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн үндэслэл энэ дунд явж байгаа шүү гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй байх. Хариуцагч талаас банк өөрөө зээлийн гэрээний хугацаагаа хэтрүүлсэн учраас хүү алдах эрхээ алдана гэж яриад байгаа. Энэхүү хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.”, 224.2.3-т ”мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасныг тус тус үндэслэж тайлбарласан. Ерөнхий дээрх хуулийн заалтаас харахад хариуцагч тал урьдач нөхцөлийг яриад айгаа. Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг банк биш зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлсэн гэж хэлмээр байна. Энэ төсөл маань 3,1 тэр бум бөгөөд банкны санхүүжилтээр 2,535,000,000 төгрөг байх ёстой. Гэтэл 406,500,000 төгрөгийг нь зориулалтын бусаар ашиглачхаар энэ төслийг цааш хэрэгжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Хэрэв зээлийг үргэлжлүүлэн олгосон бол банк өөрөө томоохон хэмжээний алдагдал хүлээх байсан. Манай банкнаас нийт 1,470,000,000 төгрөг, үүнээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 741,032,642,15 төгрөгийн үндсэн мөнгөний хуримтлал бодогдсон. Дээрх мөнгөний задаргаа нь хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан байгаа. 741,032,642,15 төгрөгийн хувьд сард 18,987,500 төгрөгийн хүү төлөх байсан, их олон төлөлт хийгдсэн учраас хэлэх боломжгүй байна, эргэн төлөлтийн хуваарь нь 2008.12.31., 2016.7.04 хүртэл, 121,355,250 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцож, зөрчил гаргасан буюу хуваарийн дагуу зээл төлөгдөөгүй тохиолдол бүрт бодогдсон байгаа, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна.

7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бодогдох ёстой нийт хүү бол 1,633,559,375,00 төгрөг, компаний төлсөн хүү 360,819,870,35 төгрөг, Сангийн яамнаас төлөгдсөн хүү 531,706,862,50 төгрөг бөгөөд дээрх хоёр мөнгөн дүнгээс төлөгдөөгүй хүү 741,032,642,15 төгрөг гарч ирсэн. Сангийн яам нь манай банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба тус гэрээнд 50 хувийн хөнгөлөлттэй хүүний асуудлыг банкинд байршуулна, банк нь зээлийн эргэн төлөлт бүр дээр татаж авах ёстой. Гэрээний хавсралтаас сар бүр 50 хувийн хүүний хөнгөлөлтийг татаад Сангийн яамнаас төлөлт хийгээд явж байсан нь харагдаж байгаа. Гэхдээ тэр хүүний хөнгөлөлт нь нийт хүүний 50 хувиар байх учраас олгогдсон дүнгээс бодогдож байгаа. Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас 965,359,675 төгрөг олгосон боловч зээлийн нийт дүнгээр нь олоогүй учраас 424,721,933,67 төгрөгийг банк олгоогүй учраас буцаагаад Сангийн яаманд ногдох хэсгийг нь шилжүүлсэн /хавтаст хэргийн 79 дэх тал, тооцоо нийлсэн албан бичиг хавтаст хэргийн 144 дэх тал/. Хүүний зөрүүний асуудлыг ийм байдлаар тодотгож гаргаж ирсэн. Иймээс бид нар хүүний зөрүүг буцаан шилжүүлж, энэ асуудал дууссан байгаа. Хүүний 50 хувийг хөнгөлөх асуудлыг гэрээний 3.5-д “50 хувийг хөрөнгө оруулалтын сангаас төлнө” гэж заасан. Сангийн яаманд ямар ч хамаагүй зөвхөн компанид холбогдсон асуудал. банк нь компанитай гэрээ байгуулсан, анх гэрээ байгуулахдаа 3,5 тэр бумын төсөл байсан, ,2,5 тэр бумыг нь тэр төсөлдөө хэрэгжүүлнэ гэж тохирсон гэж ойлгож байгаа, гэрээндээ зориулалтын дагуу ашигласан гэж хоёр тал харилцан тохирсон. Л гуай өөрөө зээл төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа учраас би нотлох баримтыг дурдах шаардлагагүй гэж бодож байна. 400,000 гаран сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан байхад энэ төсөл яаж хэрэгжих юм бэ, банк гэрээнд заасан мөнгийг гүйцээж олголоо гэхэд энэ төсөл чинь хэрэгжих юм уу, манай банкны буруу болгож яриад байх юм, харин ч хариуцагч талаас өөрсдөөс нь болж төсөл хэрэгжээгүй юм биш үү, энэ асуудал дээр хариуцагчийн өмгөөлөгч хуулийн заалтаа тайлбарлах байх. Тэр төслийнхөө 20 хувийг нь зориулалтын бусаар ашигласан, 2,5 тэр бумын зээл авах байсан гэж ярьж болно, манайхаас дахин 1 тэр бумыг нэмээд өглөө гэхэд төсөл чинь яаж хэрэгжих юм, өнөөдөр төсөл гэж яриад байгаа тань одоог хүртэл хэрэгжээгүй, 5 тэр бумын асуудал болсон байна. танай компанид 600,0 сая төгрөгийн эх үүсвэр байгаа гэсэн тайлбар өгсөн байсан тэр нь хаана байна, үнэхээр зээлийн зориулалтыг өөрөөр ашиглах гэж байгаа бол бичгээр энэ асуудлаа тодруулж, зохих зөвшөөрөл авч, зээлийн хувийн хэрэг дээрээ тэмдэглэлээ хийлгэ гэсэн шаардлагыг гэрээндээ харилцан тохирсон байгаа. Гэрээнд тусгасан заалтыг ашиглах боломж байсан гэж үзэж байна. Хуулиараа зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд зээлийг зогсоох, шалгах эрх банкинд байдаг учраас зээлийг зогсоосон.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу тэргүүнд хүү төлөгдөж, түүний дараагаар үндсэн төлбөр төлөгдөнө. Зээл, хүүний тооцоог бодоход хүүний дүн нь төлөх ёстой хүүнээсээ даваагүй байдаг. Зарим тохиолдолд өнжиж, зарим үед хоцорч явсан учраас тэр хоцорч болон төлөгдөөгүй хүү нь дараагийн сар дээр нэмэгдэж явсан. Энэ асуудал дээр шууд үндсэн төлбөрийг төлөх ёстой гэдэг нь хамгийн анх хийсэн гэрээний тохиролцоогоороо үгүйсгэгдэж байгаа. Гэрээний тохиролцоо нь зээлийн төлбөрт зээл олгосны шимтгэл, зээлийн хүү, үндсэн төлбөр гэсэн тохиролцооны дагуу явж байгаа. Зарим тохиолдолд хүүний тооцоолод дээр хүүгээ төлөөгүй учраас дараагийн сар дээр нэмэгдэж, харагдсан зүйл байгаа. Банз эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл тооцооны тухай хуулийн дагуу бид нар зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд шалгалт явуулах эрхтэй. Шалгалтыг тодорхой хугацаанд явуулаад 26.1-т заасны дагуу дүгнэлт гараад дүгнэлтийн дагуу зээл олголтыг зогсоосон байгаа. Нэмэгдүүлсэн хүүг бодох тухай асуудлыг зээлийн гэрээний 4.9-д тодорхой заасныг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардаж байгаа, хариуцагч тайлбарынхаа татгалзлын үндэслэлийг тоног төхөөрөмжөө авчраагүй, авчрахгүй боломжгүй байсан гэж яриад байгаа, гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой үүргийнхээ 90 хувийг буюу 18,500 доллар /973,000,000 төгрөг/ шилжүүлсэн. Тэгэхээр банкнаас болж төсөл хэрэгжээгүй асуудал байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээнд заасны дагуу хүү бодогдсон, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бодно гэсэн зохицуулалтын дагуу бодогдож байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэл дээрээ дурдаагүй байгаа учраас энэ асуудлыг нэхэмжлэлд дурдсан гэж андуурсан байна, шүүх анхаарч үзээрэй гэж хүсэж байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Л шүүхэд ирүүлсэн хариу  тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Манай “П” ХХК нь 1998 онд байгуулагдсанаас хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, 2007 оноос хойш өөрийн хөрөнгөөр ажиллаж байна. Монголын сүүний улирлын байдлаас шалтгаалан жигд тогтвортой ажиллаж чадахгүй байсан. Малчдыг хөгжүүлэхийн тулд заавал зун сүүг нь худалдан авч, монголд хуурай сүүний борлуулалт хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ нь дан ганц манай улсад хэрэгжээгүй, европын улс орон болох Дани, Голландаас тус бүр нэг хүн ажиллахаар болж, хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болсон. Бид нар Сангийн яам, банкууд, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам зэрэг олон газраар энэ төслөө танилцуулан явахад бүгд нэг ойлголтод хүрсэн, энэ сүүний үйлдвэрийг байгуулахад хамгийн боломжтой нутаг нь Сэлэнгэ аймаг юм байна гэж манай төслийн баг болон Европын банк үзсэн. Тэгээд бид нар банкинд хандахад Хүнс хөдөө аж ахуйн яам болон Засгийн газрын сүүний хөнгөлөлт хөтөлбөр гээд байдаг юм, тэр хөтөлбөрт танай төслийг хамруулъя гэж хэлээд тэр хөтөлбөрт хамруулахын тулд банк зээлийн хорооны шийдвэрээ гаргаад энэ зээлийг олгох эхний процессыг хийсэн байх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн. банкинд анх 2, 3 дугаар сард энэ төслийнхөө талаар танилцуулан хандаад энэ төсөл маань оны эцэст шийдэгдсэн. Ингээд Сангийн яамнаас манай компаний өмнөөс банк руу 965,000,000 төгрөгийг шилжүүлсэн, баримт нь байгаа. банк 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг шилжүүлсэн, бид нар банкны шаардлагаар тэр мөнгийг нэг зарлага гэж бичээд, нэг орлого гэж бичээд шилжүүлсэн. Өмнөх зээл нь мөн л банкнаас авсан махны бизнесийн зээл байсан. Өмнөх зээлээ одоохондоо хаачих, энэ төслөө хэрэгжүүлээд өмнөх зээлээ хаачих гэж хэлсэн. 5 сард үлдэгдэл 1,470,000,000 төгрөгийг бид нарт олгосон. Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам аль аль 2,5 тэр бум төгрөгийн зээл олгоно л гэж хэлсэн. Энэ хөтөлбөр нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд арилжааны банк 5-аас доошгүй жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд хүүгийн 50 хувийг Засгийн газраас төлж өгөхөөр шийдвэрлэсэн. Засгийн газрын зээлийн хүүний хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан компанийн хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх тухай саналыг хэд хэдэн банкинд тавихад банк манай саналыг хүлээн авч, банкны 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн хорооны хурлын 08/158 тоот шийдвэр, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот шийдвэрээр зээл олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, 2,5 тэр бум төгрөгийн зээлийн гэрээг банк болон ХХК-ийн хооронд байгуулсан. Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965,359,675 төгрөгийг банкинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Хэдийгээр 2,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээг үндэслэж Сангийн яам хүүгийн хөнгөлөлт 965,0 сая төгрөгийг банкинд шилжүүлсэн боловч тус банк нь манай компанид 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөгийн зээлийг манай дансанд шилжүүлснээр нийт 1,470,000,000,00 төгрөгийн зээлийг манай компанид олгож, үлдэгдэл зээлийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээгээ зөрчсөн. Энэхүү 1,470,000,000 төгрөгийн зээлээс 965,359,675 төгрөгийг хасвал бодит байдал дээр 504,640,325 төгрөгийн зээлийг банк өөрийн хөрөнгөөр олгосон тооцоо гардаг. Өөрөөр хэлбэл банк нь Сангийн яамны олгосон хүүний хөнгөлөлтийн мөнгийг манай компанид зээл болгон буцааж өгч, өндөр ашиг олж эхэлсэн боловч энэхүү ашигтай ажиллагаандаа сэтгэл үл ханаж, зээлийн үлдэгдэл 1,030,000,000 төгрөг буюу төслийн санхүүжилтийн 41,2 хувийг гүйцээж олгоогүй. Энэ байдлаас харахад зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк зөрчсөний үр дүнд банк их хэмжээний ашиг олж, харин манай компаний төсөл үр дүнгүй болж зогссоны улмаас их хэмжээний алдагдалд орсон.

Төсөл эхэлж байсан өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээр хуурай сүү тонн нь 5600 ам доллар болж түүхэндээ байхгүй өндөр үнэтэй болсон, долларын төгрөгтэй харьцах ханш 1100 төгрөгөөс 2200 төгрөг болж ихээр өсөж импортын бүтээгдэхүүн өндөр үнэтэй орж ирэх болсон зэрэг  олон эерэг  нөхцөл   “П”   компаний   хуурай   сүүний   үйлдвэрийн

төсөлд үүсээд байсан. Хэрэв банк нь төслийн зээлийн мөнгийг гүйцээж өгсөн бол манай компани төслийг 2009-2010 онд дуусган, жилд 800 тонн, 7 жилийн хугацаанд 5600 тонн хуурай сүү үйлдвэрлэж 72,8 тэр бум төгрөгийн орлого олж зээл, хүүг бүрэн төлж дуусган төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой байсан нь өнгөрсөн жилүүдийн зах зээлийн нөхцлөөс харагдаж байна. Энэ хугацаанд компани нь зээлийн мөнгийг банк бүрэн гүйцэт олгох байх гэж найдсаар төслөө дуусгаж, хуурай сүү үйлдвэрлэж эхлээгүй байсан ч зээлийн хүүгээ төлсөөр өнөөдөр санхүүгийн хүнд байдалд орсон. Ийнхүү зээлийг дутуу олгосон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар  зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.1-д “2,535,000,000,0000 төгрөг” гэж зээлдэх мөнгөний дүнг тодорхой тусгасан боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл, зээлийн гэрээний 7.2.1-т тус тус заасан “мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх” үүргээ банкыг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. компаний хувьд зээлийн гэрээнд заасан 2,535,000,0000  төгрөг гүйцэд авснаар төслөө хэрэгжүүлэн олсон ашиг орлогоосоо зээлийн төлбөрийг нөхөн төлөх нөхцөл бүрдэх байсан. Гэтэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэх үйлдлийг хийгээгүйн улмаас хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай зогсож, тоног төхөөрөмжөө захиалан үйлдвэрлүүлсэн боловч татаж авч чадахгүй байдалд орж, эргэн төлөх нөхцөл бүрдээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлснээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар зээлийн хүү авах эрхээ алдаж байгаа юм. Зээлийн мөнгийг дутуу олгосон тул зээл, хүү төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү 741,032,642,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөг буюу нийт 862,387,892,15 төгрөгийн дүнтэй тэнцэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ төсөл нь зөвхөн сүүний тоног төхөөрөмжийн тухай асуудал биш, зээлийнхээ эрсдлийн шинжилгээг сайн хийгээд зээлийг зогсоосон бол банк болон бид ийм асуудалд орохгүй байх байсан. Зээлийн үндсэн хүү 741,032,642,15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зээл авах, өгөх нь маш том итгэлийн ёс суртахууны асуудал юм. Нэмэгдүүлсэн хүү 121,355,250,00 төгрөгийг төлж чадахгүй, харин бид нарын зүгээс төлсөн 360,819,870,35 төгрөгийг үндсэн зээлд тодорхой хэмжээгээр тооцож өгөөсэй гэж хүсч байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2008.12.31-ний өдрийн тоот зохигчидын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ зэрэг багц гэрээ байгуулагдсан. Энэ гэрээтэй холбоотой маргаан явж байна. Нэхэмжлэгч талаас бид үүргээ гүйцэтгэсэн гэж яриад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22.3, 24.1, 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна. Гэтэл зээлийн гэрээий 3.1.1-д “зээлийн хэмжээ“ гэсэн ба 2,535,000,000 төгрөгийг зээлдүүлэх мөнгөн дүн гэж заасан байгаа. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгохоор заасан байгаа. Гэтэл 2,535,000,000 төгрөгөө 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгох үүргээ банк гүйцэтгээгээгүй. Нэхэмжлэгч банк нь өөрсдөө үүргээ гүйцэтгээгүй байж үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгээгүй гэж ярихаар хоорондоо логик холбоогүй болж таарах гээд байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. банкны зээлийн шинжилгээний санал дүгнэлт гэсэн зээл олгохдоо анх хэлэлцүүлсэн тэмдэглэлийн 9 дүгээр хэсэгт “зээлийг  эргүүлсэн  төлөх  эх

үүсвэр” /уншиж сонсгов./ гэж заасан байгаа. Эндээс зээл эргэн төлөх нөхцөл нь энэ зээлийг олгоод зээлийн төсөл хэрэгжснээр энэхүү зээлээ эргэн төлнө гэдгийг банк хүлээн зөвшөөрч, энэ танилцуулгын дагуу зээлийг олгосно байгаа. Гэтэл банк энэ үүргээ биелүүлээгүй. Ямар үндэслэлээр банк үүргээ биелүүлээгүй вэ гэхээр нэхэмжлэлд “Зээлийг 60 сарын хугацаатай авахаар тохиролцсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000,00 төгрөгийн зээлийг авсан” гэж бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зохигчдын бичгээр гаргасан тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг гэж заасан байгаа.

Ц.Л гуайн ярьснаар 2008-2009 онд санхүүгийн хямралтай нөхцөл байдал үүссэний улмаас банк зээлээ олгож чадаагүй байж одоо болохоор хариуцагч компанийг зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээд түүний үйл ажиллагааны мөнгөн хадгаламжийн төлбөр тооцооны тухай хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн. Харин Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснийг зохицуулсан. Дээрх хуулийн заалтаар хугацаа хэтрүүлсэн бол ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар Капитал банк нь гэрээнд заасан хүү авах эрхээ алдаж байна гэж үзээд нэхэмжлэгчийн шаардаж байгаа хүүг төлөхөөс татгалзаж, хүүтэй холбоотой нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй байсан, харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал амаараа гаргаж байх шиг байна. Шүүх бүрэлдэхүүн энэ асуудал дээр анхаарах байх гэж бодож байна. Батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ батлан даалтын гэрээгээр хувь хүмүүсийн эд хөрөнгийг тавьсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаар тодорхойлсон байгаа. Батлан даалтаар авсан иргэнийг шүүх хуралдаанд хариуцагчаар татаж оролцуулна гэж байдаг учраас батлан даалтын гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжгүй байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй гэж хэлмээр байна. Батлан даалтын гэрээн дээр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байдаг, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг дагаад газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай барьцааны гэрээнд тусгагдсан. Хэрэв газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг барьцаалж байгаа бол эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. “Эрх бүхий этгээд” гэдгийг Газрын тухай хуульд газрын даамал, засаг дарга гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээг барьцаалсан гэрээнд тэдгээр эрх бүхий этгээдүүдээс зөвшөөрөл авсан юм уу, бүртгэл хийгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, бүртгүүлэхдээ зөвхөн гурван үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн байна. Тэгэхээр шүүх үүргийн гүцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа ялгамжтай хандах байх гэж бодож байна. Нэмэгдүүлсэн хүүг ярихын тулд зээлийн гэрээ, гэрээний хавсралтад хүүг хэзээ төлөхөөр заасан байдаг. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,535,000,000 сая төгрөгийг олгож, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр заасан байдаг. Гэтэл 2,535,000,000 сая төгрөгийн зээлээ гүйцэт олгоогүй байж энэ графикийн дагуу 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгээ тооцож эхэлсэн. Энэ нь зээлийн гэрээний хавсралтыг баримтлан нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг бодсон аргачлал нь зээлийн гэрээгээ зөрчсөн учраас нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэгэнт нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй учраас үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй тул хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

банкны эрсдлийн шинжээчийн санал дүгнэлт гэдэг дээр үлдэгдэл зээлийг зогсооё гэдэг санал хүргүүлсэн байна. Гэтэл энэ зээлийг ямар эрх бүхий субьект олгосон юм бэ гэхээр зээлийн эрсдлийн хороо хуралдаад зогсоон шийдвэр гаргасан байдаг. Гэтэл энэ эрх бүхий этгээдийн зогсоосон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл зээлийг зогсоосон гээд байгаа тайлбар нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Энэ зээлийн гэрээнд гэрээний чөлөөт байдлын зарчим ерөөсөө харагдахгүй байна. Гэрээний  нэг  тал  нь  шийдвэр  гаргаад  байгаа   үйл  харагдаж   байгаа

учраас энэ нэг талын гаргаж өгөөд байгаа нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Ялангуяа “П” ХХК-д банкны зүгээс явуулсан мэдэгдлүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлт тавьж байна.

Гэрээнд заасан зээлээ олгоогүй байж, иргэний хуулийн дагуу хүү авах эрхээ алдсан. Хариуцагч компани талаас зориулалтын бусаар ашигласан үйлдэл хийгээгүй гэж ярьж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банкны Дархан салбар нь хариуцагч Дархан-Уул аймаг “П“ ХХК-д холбогдуулан гаргасан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл  үндсэн зээл  1.470.000.000.00 төгрөг, зээлийн үндсэн хүү 741.032.642.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.355.250.00 төгрөг, нотариатын зардал 60 500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Зээлдэгч  Дархан-Уул аймаг “П” ХХК нь зээлдүүлэгч банкнаас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын 2.535.000.000.00 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, жилийн 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн үндсэн төлбөрийн  чөлөөлөгдөх хугацааг 24 сараар тооцсон гэрээг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулан, гэрээний  7.2.1-т зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу шилжүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээсэн байна.

 Мөн зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн хавсралт 1-ээр харилцан тохиролцсон бөгөөд уг хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31, зээлийн дүн 2.535.000.000.00 төгрөг , 2009 оны 01 дүгээр сарын 31-нээс 2010 оны 12 дугаар сарын 31 хүртэл сар тутам зээлийн хүүг, 2011 оны 01 дүгээр сарны 31-нээс 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан бөгөөд зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн олгох тухай заагаагүй   байна.

Мөн гэрээний 4.2-т зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд банк зээл олголтыг зогсоохоор тогтсон боловч шийдвэрлэсэн 2.535.000.000.00 төгрөгийн зээлийг хэрхэн хэсэгчилсэн байдлаар олгох талаар хавсралтаар тогтоогоогүй байна.

            2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон зээлийн дараа 1.063.500.000.00 төгрөгийг зээлд шилжүүлсэн  байна.

банк гэрээний 7.2.1-т зааснаар зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу шилжүүлэх атлаа 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406.500.000 төгрөгийн зээлээс өөрийн банкинд гэрээний дагуу төлөгдөх   378.684.711.88  төгрөгийн зээлийн төлбөрийг төлүүлж,   мөн бусад зээлийг төлүүлэн хаасан нь депозит дансны хуулга, талуудын тайлбар, 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Эрсдэлийн удирдлагын газраас Бизнесийн газарт хүргүүлсэн “П“ ХХК-ийн зээлийн зарцуулалтыг хянасан тухай дүгнэлт зэргээр нотлогдож байгаа бөгөөд зээлдэгчийн энэ үйлдэлийг зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу зээлийг зарцуулаагүй, зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн нэмж зээл олгох нь зээлийн эргэн төлөлт муудах, эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг  нөхцөл  байдлыг үүсгэнэ гэж дүгнэн олговол зохих  2.535.000.000.00 төгрөгийн зээлээс олгогдоогүй 1.065.000.000.000 төгрөгийн зээлийн олголтыг зогсоож, зээлдэгчид хүргүүлэх санал оруулсан байна.

“П” ХХК зээлийн гэрээний дагуу авсан  406.500.000 төгрөгийн зээлээс тухайн өдрөө  зарлагын гүйлгээ хийн, тухайн банк дахь төлөгдөөгүй зээлээ хаасан байхад 4 сарын дараа дахин 1.063.500.000.00 төгрөгийг шилжүүлсэний  дараа олгосон зээлийг  зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэн, зээл олголтыг зогсоох санал гаргасан атлаа энэ дүгнэлт эцсийн шийдвэр байсан эсэх талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байна.

“ “ ХХК  нь  2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/16 тоот зээлийн гэрээний зүйл болсон 2.535.000.000.00 төгрөг шилжүүлэн аваагүй ч шилжүүлэн авсан 406.500.000 төгрөг, 1.063.500.000.00 төгрөгийн зээлийн тухайд үүрэг хүлээх нь үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд хариуцагч “П” ХХК нь үндсэн хүүд 360.819.870.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.403.000.00 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 3.5-д зааснаар “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүгийн 50 хувь болох 7.5 хувийн хүүд “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гаас 531.706.862.50 төгрөг тус тус төлөгдсөн, үлдэгдэл зээл 1.470.000.000.00 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаангүй байна. 

Энэ хугацаанд банкнаас  “П” ХХК-д зээл олголтыг  түр хойшлуулсан тухай 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 108 тоотоор, үлдэгдэл зээл олголтыг зогсоосон тухай 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1062 тоотоор, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 383 тоотоор, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус мэдэгдэж байсан, хариуцагч “П” ХХК  нь банкны 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1609 тоотын  хариуг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/73 тоот албан бичгээр ... Танай банкнаас авсан зээлээ бид 100 хувь хуурай сүүний төсөлд оруулсан бөгөөд төслийн зээлээ авч байж уг зээлийг төлөхөөс өөр аргагүй байна, зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү ... гэж мэдэгдэж байснаас үзвэл зээлийн гэрээний үүргийг хугацаанд   нь шаардаж байсан байна.

Талуудын 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот   зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл  2008 оны 12 дугаар сарын 31, зээлийн дүн 2.535.000.000.00 төгрөг , 2009 оны 01 дүгээр сарын 31-нээс 2010 оны 12 дугаар сарын 31 хүртэл сар тутам зээлийн хүүг, 2011 оны 01 дүгээр сарны 31-нээс 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэл үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан,  зээлийн гэрээний зүйл болсон зээлийг 406.500.000 төгрөг, 1.063.500.000.00 төгрөгөөр шилжүүлэн үлдэгдэл зээлийг зогсоосон бөгөөд олгосон 1.470.000.000.00 төгрөгийг хэрхэн  төлөх, тоот зээлийн гэрээний нөхцөл үйлчлэх эсэх, графикийг шинэчилэн, сар тутам  төлөх зээлийг тогтоогоогүй  атлаа зээл, зээлийн хүүний тооцоолол 2016.07.04 гэж огноолсон хүснэгтээр төлбөл зохих хүү 1.633.559.375.00 төгрөг үүнээс “П” ХХК-ийн төлсөн 360.819.870.50 төгрөг, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан”-гаас төлсөн 531.706.862.50 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл хүү  741.032.642.15 төгрөг,  сар тутам хүү, зээл төлөх үүргээ биелүүлээгүйгээс зөрчил болгонд тооцон  122.758.250.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс төлсөн 1.403.000.00 төгрөгийг хасаж 121.355.250.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардаж багйаа нь үндэслэлгүй бөгөөд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд тоот зээлийн гэрээнд шилжүүлсэн зээлийг хэрхэн төлөх талаар тохиролцоогүй тул “П” ХХК-ийн хүлээсэн үүрэг болох жилийн 7,5 хувийн хүүгээр тооцож   зээлийн гэрээний хугацаанд төлбөл зохих хүү болох 1.310.135.500.00 төгрөгөөс  төлөгдсөн хүү 360.819.870.35 төгрөгийг хасаж тооцон 294.248.880 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй байна.

Талууд зээлийн гэрээгээр  нэмэгдүүлсэн хүүг 3.0 гэж тогтооосон бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй хүүгээс нэг  удаа 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцох хариуцлага тул  нэмэгдүүлсэн хүүд 8 785.376.40 төгрөг төлүүлэх нь үндэслэлтэй бөгөөд  зөрчил тус бүрт тооцон суутган авсан 1.403.000.00 төгрөгийг хасаж тоооцох нь  зүйтэй байна.

Иймд “ ХХК”-иас үндсэн зээл 1.470.000.000.00 төгрөг, хүү 292.845.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 785 376 40 төгрөг, нотариатын зардал  60 500 төгрөг нийт 1 771 691 756 төгрөгийг гаргуулан 560 817 153.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч банк хариуцагч “ ХХК”-тай барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан,  барьцааны болон батлан даалтын гэрээний зүйлийг нэрлэн тооцсон  боловч үүргийн гүйцэтгэлийг барьцааны  болон батлан даалтын гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдгээ тайлбарласан болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хариуцагч “П“ ХХК–иас үндсэн зээл 1.470.000.000.00 төгрөг, хүү 292.845.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 785 376 40 төгрөг, нотариатын зардал  60 500 төгрөг, нийт 1 771 691 756 төгрөг гаргуулан, банкны Дархан салбарт олгож, 560 817 153.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1 771 691 756 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9 016 409 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулж, банкны Дархан салбарт олгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ