Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0044

Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нарт

холбогдох иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй

Хариуцагч :С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцоож, хариуцагч С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн 2-т /эхнэр нөхөр/ 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 11 сард 2 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 13-нд 500 000 төгрөг өгсөн. Нийт 7 000 000 төгрөг тус бүрийг 0.5%-ийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Би 2012.07.30-нд 2 000 000 төгрөгийг Намсрайн даллага ломбард, 2012.11.22-нд 2 000 000 төгрөгийг Харуул цохио ломбард, 2013.06.13-нд Золзаяагийн дансанд 500 000 төгрөг. Үүнийгээ цувуулсан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Алтанцоожийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.Алтанцоож надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 3 465 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцоожид олгон, нэхэмжлэлээс 3 534 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 404 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.06 ны өдрийн 142\ШШ2017\00051 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь

1.Хариуцагч Б.Мөнхцэцэг нь 2012.07.30 нд “Намсрайн даллага” ломбардаас 2000000 төгрөг, 2012.11.22 нд “Харуул цохио” ломбардаас 2000000 төгрөг авсан байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Алтанцоож дээрх ломбардуудыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэйгээ нотлоогүй байхад нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.Дээрх ломбардуудтай хүү тохиролцсон гэрээг хариуцагч нар хийсэн бөгөөд Б.Алтанцоожтой тохиролцсон хүү төлөх гэрээ байхгүй байгаагүйг шүүх анхаарч үзээгүй. Мөн ломбардад хэдэн төгрөг төлснөө нотлоогүй.

2.Мөн 2013.06.13нд Золзаяагийн дансанд шилжсэн 500000 төгрөгийг хариуцагч нар авсан гэж дүгнэсэн атлаа Золзаяа нь 514.000 төгрөг Б.Алтанцоожид төлсөн мөнгийг хариуцагч нар төлсөн мөнгө гэж үзэх үндэслэл алга гэж дүгнэхдээ Алтанцоожийн “манай хамаатнаас шилжүүлсэн юм “гэсэн үгээр үгүйсгэж байна гэж нотлох баримтгүй үндэслэлийг баримталж хасч шийдвэрлэсэн.Б.Алтанцоож нь “хамаатнаас шилжүүлсэн мөнгө” гэдгээ нотлоогүй Харин хариуцагч өөрийн охин Золзаяа хариуцагчийг төлөөлж шилжүүлсэн мөнгөний баримтаар нотолсон бөгөөд Б.Алтанцоож нь Золзаяа гэх охинтойг нь хүлээн зөвшөөрдөг. Харин танай охин Золзаяа биш гэж тайлбарладаг .

3.Б.Мөнхцэцэг нь дансаар мөнгө өгөхөөс гадна бүтээгдэхүүнээр мөнгөө төлж байсан ба бэлнээр өгч байсан үндсэн зээлийг нэхэмжлэгч өгч байгаагүй гэснээр храиуцагч нотлох боломжгүй болсон . Энэ нь 1500000 төгрөг,2000000 төгрөгийг ломбардад төлсөн гэдэг боловч дээрх төлсөн баримтыг Алтанцоож нь гаргаж өгөхгүй, байхгүй ,мөнгө өгөөгүй гэж тайлбарладаг билээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.06 ны өдрийн 142\ШШ2017\00051 тоот шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:              

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1...... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаар шийдвэр

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...... дүгээр зүйлийн ...... зааснаар хариуцагч Б.Мөнхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70600 төгрөгийг

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР