Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1149

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, Б.Сосорбарам,

улсын яллагч М.Очбадрах /томилолтоор/,

            иргэдийн төлөөлөгч Д.Отгон,         

            хохирогч Л.Б, Ц.О, А.Ц, Г.П, Б.Б, Ч.О, Б.Б,

хохирогч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, 

            хохирогч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Мядагбадам /ҮД:0389/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т, хохирогч Г.П нарын өмгөөлөгч М.Хувцагаан /ҮД:0480/,

            хохирогч Ч.О-ийн өмгөөлөгч Ж.Батзоригт /ҮД:0380/,

            хохирогч “Хас банк”-ны өмгөөлөгч М.Баярхүү /ҮД:1179/,

            иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ч.Регзэн,

            хохирогч Л.Б-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,

            шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /ҮД:0079/,

            шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /ҮД:1499/,

            шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /ҮД:0317/,

            шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам /ҮД:0464/,

            шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг /ҮД:1866/, Н.Одгэрэл /ҮД:2794/,

            шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч  Г.Тунгалаг /ҮД:0474/

            шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очироос шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Б.Э, Н.М, С.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20831293 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 42 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 141/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ял оногдуулан Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Б овогт Б-ийн У.

 

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш овогт Б-ийн Х.

 

3. Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 190 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Э овогт Б-ын Э.

 

4. Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарыню 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эх, эгч, дүү, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Ч овогт Ё-ийн Ц.

 

5. Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол ..... тоотод оршин суух, урьд

 

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

С овогт Н-ын М.

 

6. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Н овогт С-ын Т.

 

7. Монгол Улсын иргэн, 1961 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 58 настай, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, ээж, нөхөр, хүү, ач охины хамт, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Х овогт С-ын Б.

 

1. Шүүгдэгч Б.У-ийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Ганцаараа давтан үйлдлээр:

Д.Г-гаас 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна” гэж зээлэх нэрийдлээр 30.000.000 төгрөгийг итгэл эдвэх аргаар залилж, 30.000.000 төгрөгний хохирол учруулсан,

М.М-аас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байгаа” гэж хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг хуурч мэхлэх аргаар залилж, 28.160.000 төгрөгний хохирол учруулсан,

-Т.Мөнхнарангаас 2008 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд “алтны компанид ус нийлүүлдэг” гэж итгэл эвдэх аргаар 52 удаагийн үйлдлээр нийт 551.192.200 төгрөгийг авснаас 443.464.500 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 107.727.700 төгрөгийг өгөлгүй залилсан,

-З.Ариунтуяагаас 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “бизнесээ өргөжүүлнэ” гэж итгэл эвдэх аргаар 47.000.000 төгрөгийг авснаас 10.800.000 төгрөгийг буцаан өгч, 36.200.000 төгрөгийг өгөлгүй залилсан,

-Э.Э-аас “иргэн Э.Х-гийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авна” гэж итгэл эвдэх аргаар 25.000.000 төгрөгийг залилсан,

-Д.Х-гаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо” гэж итгэл эвдэх аргаар 10.000.000 төгрөгийг залилсан,

-Ч.Г-гаас 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7.490.000 төгрөгийг зээлэх нэрээр итгэл эвдэх аргаар залилсан,

-Макс импекс ХХК-иас 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд борлуулагч Б.Баттулгаас 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар залилж, 29.280.000 төгрөгний хохирол учруулсан,

-Ч.Н-гээс 2008 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлийг барьцаалан 2.000.000 төгрөг, мөн 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг Тэлмэн Хас ББСБ-д барьцаалуулж 20.000.000 төгрөгийн зээл авахуулж, итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар нийт 22.000.000 төгрөгийг залилсан,

-Ж.М-аас 2008 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд “хамтдаа бизнес хийнэ” гэж итгэл эвдэх аргаар 23.300.000 төгрөгийг хуурч мэхлэх замаар залилсан,

-Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 73 байрны 82 тоотод байх 57 м.кв 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж итгүүлэн 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, хүүнд нь оршин суулгахаар тохиролцож 15 сая төгрөгийг залилсан,

Ё.Ц-тай бүлэглэн давтан үйлдлээр:

-Т.Г-ээс 2011 оны 8 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан,

-Ч.О-ээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэл эвдэн итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан,

-Д.Л-аас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр түлшний наймаа хийнэ гэж итгэл эвдэх аргаар 37.137.100 төгрөгийг залилсан,

Д.Саран, М.И- нартай бүлэглэн:

-Гүнзэгэстэй ХХК-ний захирал Д.Ц-т 128.000 литр түлш худалдахаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17.500.000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны дансаар авсны дагуу 14.000 литр түлш нийлүүлэн итгэл олж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “түлш хямд үнээр зарна” гэж хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

2. Шүүгдэгч Б.Х-гийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Ганцаараа давтан үйлдлээр:

-Худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкинд барьцаанд тавьж 40.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж, 46.812.396 төгрөгийн хохирол учруулсан,

-2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100 сая төгрөгний хөнгөлөлтэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Ш.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж 13.000.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын дундуур 650.000 төгрөг, нийт 13.650.000 төгрөгийг залилсан,

-2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан “манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.Н-д барьцаанд тавьж, 25.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

-2015 оны 4 дүгээр сард С.Б-д “Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаран сая төгрөгний тендер авсан” гэж хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл төрүүлэн, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, нийт 113.340.000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг залилсан,

-2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан” гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл төрүүлж, Б.Б-гаас 98.000.000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг залилсан,

-2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Банзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 1716 дугаар байрны 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээн дээрх тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хохирогч Б.Б-д барьцаалан хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан,

-2013 оны 12 дугаар сард М.Урангоогийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 1716 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн, ашиглаж барьцаалан Г.Гантөмөрөөс 25.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

-2010-2012 оны хооронд “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.Баярцэцэгээс Сүхбаатар дүүргийн нутагт 13.300.000 төгрөг, 3.500.000 төгрөг, 11.000.000 төгрөг буюу нийт 27.800.000 төгрөгийг залилсан,

-2014 оны 4 дүгээр сард “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Б.Мөнхжаргалаас 20.000.000 төгрөгийг залилсан,

-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171/6 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хуурамчаар гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Батнавчаас 17.500.000 төгрөгийг залилсан,

-Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сард С.Б-ийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дахь хэсэг, Хоршооллын хотхон 48 дугаар байрны 15 тоот орон сууцыг “Гурван титэм” ББСБ-д 35.000.000 төгрөгний барьцаанд тавьж, 13.500.000 төгрөгний хохирол учруулсан,

-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж ашиглан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршооноос 15.000.000 төгрөгийг залилсан,

Б.Э-тай бүлэглэн:

-2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавьж бага хүүтэй зээл авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар Б.Э-ы нэр дээр шилжүүлэн, залилж, 135.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2011 оны 4 дүгээр сард Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Хас банк”-д барьцаанд тавин залилж, 52.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2010 оны 5, 6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж хуурч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг залилж, 107.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.М-тэй бүлэглэн:

-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан,

Д.Сарантай бүлэглэн:

-2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эксим финанс” ББСБ-аас хуурамч гэрчилгээ ашиглаж, 0088 УБВ улсын дугаартай “Тоёото ланд крузер-200” маркийн автомашиныг барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Шүүгдэгч Б.Э-ы холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Б.Х-тэй бүлэглэн:

-2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавиад бага хүүтэй зээл авч өгнө” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар Б.Э-ы нэр дээр шилжүүлэн залилж, 135.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2011 оны 4 дүгээр сард Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар “Хас банк”-д барьцаанд тавин залилж, 52.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2010 оны 5, 6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж хуурч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг залилж, 107.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Шүүгдэгч Ё.Ц-гийн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Ганцаараа давтан үйлдлээр:

-Б.Бат-Эрдэнээс 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3.300 ам.доллар буюу 4.578.024 төгрөг, нийт 12.578.024 төгрөгийг залилсан,

-2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Цэрэндуламын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38/а байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг С.Түвшинбаярт барьцаалж авсан 10.000.000 төгрөгнөөс 3.100.000 төгрөгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилсан,

Д.Сарантай бүлэглэн:

-2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн банк”-ны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж А.Ц-аас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан,

-2014 оны 5 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Б-аас хуурч мэхлэх аргаар “Хаан банк”-ны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг залилсан,

-2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө” гэж Х.Г-ээс 8.000.000 төгрөгний зээл чөлөөлөн өгч, түүний барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг нь барьцаанд авч хуурч мэхлэх аргаар бусдад 107.000.000 төгрөгөөр зарж борлуулан залилсан,

-2013 оны 10 дугаар сард Х.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Г миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя” гэж хуурч мэхлэх аргаар Ц.Э-аас 60.000.000 төгрөгийг залилсан,

-2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, О.Д-д барьцаалан хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан, 

-2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр О.Гантулгад “хямд үнэтэй түлш худалдана” гэж хуурч мэхлэх аргаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дорнын-Их транс компанийн дансаар 29.755.000 төгрөгийг залилсан,

 Б.У-тэй бүлэглэн:

-Т.Г-ээс 2011 оны 8 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан,

-Ч.О-ээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэл эвдэн итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 230.000.000 төгрөгний хохирол учруулж залилсан,

-Д.Л-аас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийнэ” гэж итгэл эвдэх аргаар 37.137.100 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Шүүгдэгч Н.М-ий холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Ганцаараа давтан үйлдлээр:

-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.О-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан,

-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-22040***** дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан,

-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-22040***** дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Болор-Эрдэнэд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 2.000.000 төгрөгийг залилсан,

-2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 35 сая төгрөгийг зээлж аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 114-48 тоот орон сууцыг барьцаалсан боловч уг орон сууцыг өмнө 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Мөнхжаргалтай байгуулсан 40 сая төгрөгний зээлийн гэрээнд барьцаалсан байсан бөгөөд энэ байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад эрхийн зөрчилтэй эд хөрөнгө барьцаалж, уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй нөхцөл байдалд Ж.Б-г оруулж, түүнээс 35.000.000 төгрөгийг залилсан,

Б.Х-тэй бүлэглэн:

-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

6. Шүүгдэгч С.Т-ыг холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ганцаараа:

-2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Нямдоржоос “манай Баяраа гэдэг ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг, би өөрөө банкинд ажилладаг тул жижиг, дунд үйлдвэрийн зээл хурдан бүтээж өгнө” гэж хэлэн, хуурч мэхлэх аргаар 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийн залилсан,

С.Б, Д.Саран нартай бүлэглэн:

-2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан Ц.Г-ээс 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

С.Б-тай бүлэглэн:

-2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Б-аас “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн Үлэмж Их Оргил банк бус санхүүгийн байгууллагад 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан,

Д.Сарантай бүлэглэн:

-2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2.020.000 төгрөгийг залилсан,

 

7. Шүүгдэгч С.Б-ын холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

С.Т, Д.Саран нартай бүлэглэн:

-2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан Ц.Г-ээс 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

 

С.Т-тай бүлэглэн:

-2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Б-аас “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, улмаар уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан нотлох баримтууд: (Хавтас хэрэг гэснийг “хх” гэж товчлов)

- Улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтанд бичигдсэн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

- Хохирогч Ч.О-ийн өмгөөлөгч Ж.Батзоригт: 29хх11, 12, 16, 22, 23-25, 26, 29, 34-36, 80, 102, 103, 104, 105,

- Хохирогч Х.Г-ийн өмгөөлөгч Д.Мядагбадам: 36хх-195-196, 94, 197-202, 203-204, 205-206, 207-208, 211, 212-213, 216-217, 221, 222-223, 226, 227, 37хх215-217, 58хх-170, 172, 174, 177, 178, 169,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т, хохирогч Г.П нарын өмгөөлөгч М.Хувцагаан: 26хх-36-37, 64хх-194, 38хх72-73, 76, 78, 39хх15, 37, 150, 151-153, 155-159, 207, 39хх51-53, 40хх182-198, 52хх22, 59хх49, 54,

- Хохирогч Л.Б-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт: 38хх102-104, 140, 145, 205,

- Хохирогч “Хас банк”-ны өмгөөлөгч М.Баярхүү: 26хх-140-142, 39хх

- Иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ч.Регзэн нар: 37хх47-48,

- Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Д.Тунгалаг: 48хх208-214, 218-219, 47хх235-239, 48хх-4, 11, 19, 20, 25, 35, 36, 58, 80, 82, 83, 99-100, 185, 189, 192, 205, 211, 214-216, 221, 56хх164-165, 60хх12, 61хх24, 65хх-208,

- Шүүгдэгч  Н.М-ийн өмгөөлөгч Л.Ганцэцэг: 49хх11, 12, 14, 29, 35, 64, 72, 88-89, 160, 50хх35, 79, 22, 154,

- Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Г.Тунгалаг: 38хх, 39хх, 44хх, 41хх, 56хх, 57хх, 59хх, 64хх, 65хх /хавтаст хэргээс/ өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэсгүүдийг,

- Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч И.Чимэдбадам: 48хх125, 209, 168, 184-185, 189, 173, 176, 210-211,

- Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг: 56хх-145, 53хх-140-141, 61хх-14, 130, 131, 226, 45хх-131, 64хх-86-90,

- Шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: 26хх36-38, 24хх5-7, 27хх-54-58, 51хх-147, 56хх-46-47, 147, 27хх205-206, 27хх-54-58,

- Шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч Ж.Болдбаатар: 39хх7-11, 59хх-181-182, 38хх-103-104, 105, 38хх116-119, 40хх38-40, 58хх60, 39хх15-16,

- Шүүгдэгч Б.Э-: 38хх204-205 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Б.У, Б.Х, Б.Э, Н.М, С.Т, С.Б, Ё.Ц нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга болон гэм буруугийн дүгнэлт.

(I). Шүүгдэгч Б.У дангаараа:

1. Хохирогч З.Ариунтуяа:

-2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “бизнесээ өргөжүүлнэ” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 47.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч З.Ариунтуяагийн: “...Манай төрсөн эгч З.Ариунаа нь У-ийн аав, ээжтэй нь найзууд байгаа юм. Тэгээд У-ийг мэддэг болсон. Нэг удаа 2007 онд надаас 15 сая төгрөгийг сарын хугацаатай зээлээд хугацаандаа төлж байсан. 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бизнесээ өргөжүүлэх гэсэн юм эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна гэж У надаас сарын хугацаатай 47 сая төгрөгийг зээлээд төлөхгүй байсаар хоригдсон. Мөнгөний эх үүсвэр нь миний эзэмшилд байсан 2 өрөө байрыг 57 сая төгрөгөөр зарсан мөнгөнөөс авч өгсөн. Мөнгөө авах гэж удаа дараа утасдаж байсан, мессэж бичиж байсан, ердөө уулзахгүй зугшилжтаад  байдаг байсан. Тэрээр мөнгийг одоо миний амьдарч байгаа байранд ганцаараа ирээд аваад явсан. Тухайн үед манай хүргэн ах Энхтайван хүргэний эгч Энхтуяа нар байсан...одоо 36.200.000 төгрөгийг У-ээс нэхэмжилнэ... Байр зараад бэлэн мөнгөтэй байгаа гэдгийг мэдээд биднээс 47 сая төгрөгийг авсан. Үүнээс буцааж өгсөн мөнгө гэвэл 87-16 УБУ мицибуши машиныг 7.8 сая төгрөгт тооцож өгсөн. Бага багаар цувуулж өгсөн мөнгө нь 3 сая төгрөг, нийтдээ 10.800.000 төгрөг болсон. Үүнээс өөр мөнгө өгөөгүй, үлдэгдэл 36.200.000 төгрөг авах ёстой... 2010 оны 9 дүгээр сард У над руу утсаар яриад ... “...би гадуур шалгагдах болсон учир одоо чиний мөнгийг удаахгүй өгнө” гэж хэлээд уйлаад гуйхаар нь өрөвдөөд өргөдлөө буцаая гэж мэдүүлэг өгсөн юм...түүнээс хойш өнөөдрийг хүртэл төлсөн юм алга байна... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх208, 6хх206/

- Хохирлын тооцоо нийлсэн: Шүүгдэгч Б.У, хохирогч З.Ариунтуяа нар 36.200.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаарх баримт /6хх207/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У хохирогч З.Ариунтуяа нар нь урьд нь зээлийн гэрээний харилцаатай байсан бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоос “бизнесээ өргөжүүлнэ” гэж 47.000.000 төгрөгийг зээлж авсан, үүний дараа эргэн төлөлт хийхгүй, огт холбогдохгүй, зориуд зайлсхийж байсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

Мөн дээрх баримтаас хохирогч З.Ариунтуяагийн урьд зээлдүүлж байсан мөнгийг шүүгдэгч нь буцаан төлж байсан тул түүнд итгэж дахин мөнгө зээлдүүлсэн, энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь шүүгдэгч буруугаар урвуулан ашигласан буюу шүүгдэгч өөрийн санхүүгийн бодит байдлыг нуун, бизнесээ өргөжүүлж байгаа гэж хохирогчийг хуурч мөнгийг авсан, улмаар хохирогчид мөнгийг буцаан төлөхөөс зайлсхийх, худал хэлэх зэрэг бодит үйлдэл гаргаж байжээ.

Шүүгдэгч Б.У-ийн энэхүү үйлдэлд нь  итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэх аргаар үйлдсэн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааг иргэд хоорондын зээлийн харилцаа гэж үзэх боломжгүй.

 

2. Хохирогч Ч.Г-:

- 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуурч, итгэл эвдэх аргаар 7.490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ч.Г-гийн “...2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өлзийбаяр эгч танил Б.У гэх хүүхэнтэй хамт ирж уулзаад Б.У-т хүүтэй мөнгө зээлдүүлчих, найдвартай хүн байгаа юм би бас мөнгө зээлдүүлсэн байгаа 7 сая төгрөг зээлээд 3 хоногийн дараа 8 сая төгрөг болгож өгнө гэсэн. Би тэр үгэнд нь итгээд өөрийн ээж Д.Өлзийхишигийн нэр дээр хамтран эзэмшдэг байсан Голомт банкин дахь данснаас 7.490.000 төгрөг авч банкны уулзалтын өрөөнд бэлнээр тоолж өгсөн. Гэрээ хэлцэл байгуулаагүй, мөнгө өгсөн тухай баримт үйлдээгүй. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочих болсон. Нэг удаа над дээр ирээд бэлэн мөнгөтэй явж байна. Чи дахин нэмж 2 сая төгрөг өгчихвөл том эргэлдүүлэх боломж байна. Тэгээд сүүлд нь Б.У-ээр 20.000.000 төгрөг өгөх нь үнэн гэсэн бичиг хийлгэж авсан. Б.У нь өөрөө мөнгийг чинь хүүтэй бодож өгнө гэж хэлээд авсан мөнгөө 20 сая болгож өгнө гэж бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг /30хх146/

“...Би Б.У-т 7.490.000 төгрөг өгсөн үүнийгээ нэхэмжилж байна. Миний хохирлыг огт барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /51хх131/,

-Хохирогч Ч.Г-гийн ээж Д.Өлзийхишигийн “2008  оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7.490.000 төгрөгний зарлага”-ын талаарх дансны хуулга /30хх156/,

-Б.У-ээс Д.Өлзийбаярт гаргаж өгсөн “...Гэрлээд 20.000.000 төгрөг, Д.Өлзийбаярт 38.000.000 төгрөг өгөх үнэн болно. 2010.3.25...” гэх баталгааны бичиг /30хх147/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтаас шүүгдэгч Б.У нь хохирогч Ч.Г-тай хамаатны эгчээр нь дамжуулан танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ч.Г-гаас 7.490.000 төгрөгийг зээлж авчээ. Улмаар буцаан төлөх хугацаа дуусахад 20 сая төгрөг, 38 сая төгрөг болгож өгнө гэсэн бодит байдалд үл нийцэх дүр үзүүлсэн баталгаа бичиж өгч хохирогчийг хуурч байсан нөхцөл байдал тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.У-ийн хувьд анхнаасаа авсан зээлээ эргэн төлөх санаа зорилго байгаагүй хохирогчийг хуурч, итгэл эвдэх аргаар залилж, 7.490.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

3. Хохирогч Ч.Н-:

2008 оны 6 дугаар сард “бараа нийлүүлэхэд мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч хүүтэй нь өгнө” гэж тэтгэврийн зээлийг барьцаалан 2.000.000 төгрөг, мөн 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг “Тэлмэн Хас” ББСБ-д барьцаалуулж, 20.000.000 төгрөгийн зээл тус тус авахуулж, итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар нийт 22.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Ч.Н-гийн “...Миний төрсөн дүү Бадмаанямбуу нь манайд ирээд “алтны уурхайд яаралтай бараа шахах гэсэн чинь бараа авах мөнгө байхгүй, та өөрийн байрыг барьцаанд тавиад зээл аваад өгөөч, найдвартай буцааж өгнө” гэхээр нь дүүдээ итгээд 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Бадмаанямбуу, У, түүний нөхөр Түмэнжаргалын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд байх “Тэлмэн хас” Хадгаламж зээлийн хоршоонд очсон. Түмэнжаргалын найз хадгаламж зээлийн хоршоонд ажилладаг гэж байсан. Тэр өдрөө өөрийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол 4 дүгээр хороо 16 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Мөн тэр үед Пагма гэдэг хүний байрыг барьцаалан 20.000.000 төгрөгний зээл авч байсан. Ингээд тэр орой надаас 20.000.000 төгрөгийг У аваад өнөөдөр бараа ирж байгаа 3 сарын дотор төлнө. Танд тодорхой хувийг өгнө гэж хэлсэн. Ингээд 10 дугаар сарын 20-ны үед надад 1.000.000 төгрөг өгснийг хүүнд тооцож өгсөн. Түүнээс хойш хүүг би өөрөө төлж байгаад 12 дугаар сарын 13-ны өдөр байраа зараад “Тэлмэн хас” Хадгаламж зээлийн хоршоонд хүү, үндсэн зээл нийлээд 22.750.000 төгрөг төлсөн ...би 23.000.000 төгрөг нэхэмжилж байна. 20.000.000  төгрөгнөөс гадна 2008 оны 6 дугаар сард надаас 2.000.000 төгрөг зээлсэн байсан. 2.000.000 төгрөгнийхөө хүүнд 960.000 төгрөг авсан... баримт байхгүй. Хүүний мөнгө гээд миний дансруу сарын 320.000 төгрөгийг, 3 удаа хийсэн байсан. Миний нэхэмжилж байгаа мөнгөнөөс Мөнхжаргалын авсан мөнгийг суутгаад би хасаад тооцоод нэхэмжилнэ. Өөрийн 2 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөс хоршоонд 21.000.000 төгрөгийг, хохирогчоор байцаагдсан охины найз Түмэндэмбэрэлд 30.000.000 төгрөгийг өгсөн. Охин Мөнхжаргал анх У, Бадмаанямбуу нартай уулзуулсан гээд Түмэндэмбэрэл уйлаад байхаар нь 30.000.000 төгрөг өгсөн. Хохирлын тооцоог үзэхэд 21.040.000 төгрөг нэхэмжилж байна гэж гарсан байгаа. Тэгэхээр би Түмэндэмбэрэлд өгсөн 30.000.000 төгрөгөө энэ мөнгөн дээр нэмж нэхэмжилж байна. Нийт 51.040.000 төгрөг юм...” гэх мэдүүлэг /1хх126-127/,

- Зээлийн гэрээ: Тэлмэн хас” ББСБ болон иргэн Ч.Н- нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн тухай /1хх8/,

- Барьцааны гэрээ: Ү-0001778556 дугаартай бүртгэгдсэн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол 4 дүгээр хороо 16 дугаар байрны 8 тоот 2 өрөө байрыг “Тэлмэн хас” ББСБ-д барьцаалсан тухай /1хх129/,

- “Тэлмэн хас” ББСБ-д иргэн Ч.Н-гийн зээлийн хүү төлсөн баримт: Иргэн Ч.Н-гээс 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүү 1.000.000 төгрөг, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн хүү 20.453.300 төгрөг, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүү 1.000.000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн хүү 113.400 төгрөг тус тус төлсөн баримт /1хх130/,

- Хадгаламж банкны тодорхойлолт: Ч.Н- нь 2008, 2009 онд тэтгэвэрийн зээл авсан тухай баримт /1хх134,135/,

- Б.Бадмаанямбуугийн яллагдагчаар өгсөн “...2004 онд манай “Вель мон трейд” ХХК-д дахин нэг нягтлан хэрэгтэй болж Б.У ажилд орсон. 2008 оны хавар У нь би нэг алтны компанид хүнсний зүйл нийлүүлж байгаа маш ашигтай бизнес. Манай найз Жаргалсүрэн тэр компаний ерөнхий нягтлан, найз Мөнхнаран ерөнхий менежерийг нь хийдэг. Бид нар нийлж хүнсний бараа бөөний үнээр нийлүүлж ашгийг нь хуваадаг гэж ярьдаг болсон. Тэр үед У нь шинэ байр авч байгаа хамт явж үзэх үү ... их хэмжээний мөнгөний тооцоо шууд бэлнээр хийхийг нь харсан учраас итгэл төрж өөрийн төрсөн ах, эгч, дүү, ойр дотны найз нарт мөнгө төгрөгөө У-ийн бизнест оруулбал ашигтай юм байна гэж хэлсэн... бизнест мөнгөө оруулсан хүмүүсийн өгсөн буцааж авсан тооцоог би нэг бүрчлэн хөтөлж тэмдэглэж байсан... 2008 оны 11 дүгээр сарын сүүлээр У нь мөнгө зээлсэн хүмүүст 7 хоногт өгдөг байсан хүүний мөнгөө өгөхгүй, ажил сунжраад ирсэн ...У-ийг олж аваад алтны уурхайн оффисоо зааж өг гээд ...Чингис зочид буудлын хойд талын байранд очиход алтны компани байхгүй, Мөнхнаран гэдэг хүн ажилладаггүй гэсэн, У-ээс чи бидний мөнгийг хаана юунд хэрэглэсэн бэ гэхэд учир нь олдохгүй сонин, сонин юм яриад, анхнаасаа ямар ч алтны уурхай байгаагүй өөр бизнес байсан гэж үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /37хх125-136/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтаас шүүгдэгч Б.У нь Ч.Бадмаанямбуутай хамтарч уг хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй. Харин Ч.Бадмаанямбуутай хамт ажиллаж байхдаа түүний итгэлийг олж, өөрийгөө ашигтай бизнес хийдэг гэж итгүүлэн, Ч.Бадмаанямбуугийн төрөл садангийн хүмүүсээс мөнгө зээлж авч байсан болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

Мөн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор Б.У нарт холбогдох эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Дайртан овогт Чулуунбатын Бадмаанямбууд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй. /45хх131-132/,

 Иймд шүүгдэгч Б.У нь Ч.Н-гээс “бараа нийлүүлэхэд мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч хүүтэй нь өгнө” гэж буцаан төлөх зорилгогүйгээр хуурч, итгэл эвдэх аргаар 2008 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлийг барьцаалан 2.000.000 төгрөг, мөн 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг нь “Тэлмэн Хас” ББСБ-д барьцаалуулж, 20.000.000 төгрөгийн зээл авахуулж нийт 22.000.000 төгрөгний хохирол учруулж, залилсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

4. Хохирогч Т.Мөнхнаран:

2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд “алтны компанид ус нийлүүлдэг” гэж итгэл олон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 107.727.700 төгрөгийг хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.Мөнхнарангийн “...2007 оны 12 дугаар сард хүнээр дамжуулж У гэх эмэгтэйтэй танилцсан. Үүнээс хойш 2008 оны 4 дүгээр сарын сүүлчээр эмнэлэгт хэвтэж байхад У надтай өөрийг нь танилцуулсан Баярмаа эгчийг эргэж ирээд эмнэлэг дээр танилцсан юм. ...У 20.000.000 төгрөгийг эмнэлэг дээр ирж аваад 4 хоногийн дараа 20.800.000 төгрөг болгож өгсөн. Түүнээс хойш 6 дугаар сарын 20-ны үеийг хүртэл Баярмаа эгчээр дамжуулж У-т мөнгө өгч эхэлсэн. Би мөнгөө Баярмаа эгчид өгөөд Баярмаа эгч цааш нь У-т өгдөг байсан. 2008 оны 6 дугаар сарын 17-нд У өөрөө надруу яриад Баярмаа чамд ашиг өгсөн үү гэхэд нь би үгүй гэхэд тэгвэл Баярмаа чамд ашгийг чинь өгөхгүй байгаа юм байна үүнээс хойш хоёулаа шууд харьцаж байя гэхээр нь зөвшөөрсөн. Үүнээс хойш хүнээр дамжуулахаа больж шууд У-тэй харьцаж эхэлсэн. У-т би мөнгөө 2008 оны 9 дүгээр сарын сүүлч хүртэл бэлнээр болон бэлэн бусаар /дансаар/ өгдөг, мөн хүнээр дамжуулж өгч байсан. У-ээс мөнгөө авья гэхээр тэр алтны уурхайд байгаа, энэ алтны уурхайд байгаа мөнгө орж ирээгүй байна гэх мэтээр мөнгийг бүрэн буцааж өгдөггүй байсан. ...би тухайн үед хөтөлж байсан дэвтэр данс тооцоогоо харахад Б.У-т Хаан банкны 5040018005, 5040026162 тоот дансанд нийт 52 удаагийн үйлдлээр нийт 551.192.200 төгрөг өгөөд буцаан 443.464.600 төгрөгийг эргүүлэн бэлэн мөнгөөр авсан. Үлдэгдэл 107.727.700 төгрөгийг одоог хүртэл буцаан авч чадаагүй... Анх У 1 усан дээр 20 төгрөг нэмээд алтны уурхайд нийлүүлээд ашгаа хуваая гэсэн юм. Эхний удаад 20 сая төгрөг аваад усанд оруулчихлаа, хэд хоногийн дараа 22 сая төгрөг болгож өгсөн. Гэхдээ энэ мөнгөний 2 сая төгрөгийг ашиг гэж хэлсэн. Үүнд нь итгэсэн. Ингэж анх миний итгэлийг олсон. Мөнгө аваад буцаагаад өгөх болохоор дандаа дутуу өгнө. Асуухаар дараагийн мөнгөн дээр ашгийг чинь өгнө гэж хэлдэг. Би түүнд итгэж мөнгө өгсөөр сүүлд нь хохирч үлдсэн. У-ийн бусдыг залилах арга нь хүнээс мөнгө аваад буцааж өгөхдөө илүү өгч, итгэлийг нь олоод дараа нь хохироогоод хаядаг. Ийм л аргаар намайг залилсан...” гэсэн мэдүүлэг /4хх203-209/,

- Хохирогч Т.Мөнхнарангийн Мөрдөн байцаах газарт гаргасан өрөгөдөл, шүүгдэгч Б.У-т мөнгө өгч, авч байсан талаарх гар бичвэр /4хх191, 196/

- Хохирогч Т.Мөнхнарангийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх197-201/

- Тооцоо нийлсэн баримт: Хохирогч Т.Мөнхнаран, шүүгдэгч Б.У нарын тооцоо нийлсэн баримт /7хх9-10/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Т.Мөнхнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг /9хх227-228/ түүний банкны дансны хуулга, тооцоо нийлсэн баримтаас үзэхэд хохирогч нь 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд шүүгдэгч Б.У-ийн хамтран ажиллах саналыг хүлээн авч, мөнгөө өсгөх зорилгоор түүнд дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлж байсан, мөн шүүгдэгчээс мөнгө буцаан авч байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч Б.У-ийн хувьд “алтны компанид ус нийлүүлдэг” гэж хохирогчид итгүүлэн, эхний удаа зээлсэн мөнгөө ашгийн хамт өгч итгэлийг нь олж, улмаар итгэлийг урвуулан ашиглаж, итгэл эвдэх аргаар 107.727.700 төгрөгийг буцаан өгөхгүйгээр залилсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэдийгээр хохирогч Т.Мөнхнаран болон шүүгдэгч Б.У нарын хамтран ажиллахаар аман байдлаар харилцан тохиролцож, нэг талаас үйл ажиллагааг санхүүжүүлэх нөгөө талаас мөнгийг ашгийн хамт буцаан төлөх гэрээний үүрэг үүссэн мэт боловч шүүгдэгч Б.У нь бодит байдал дээр алтны компанид ус нийлүүлдэггүй, хохирогч Т.Мөнхнарангийн нэрийг барьж /Ч.Бадмаанямбуугийн мэдүүлэг/ бусдыг залилж байсан нь тогтоогдсон.

Улмаар хохирогч Т.Мөнхнаранг хуурч мөнгийг нь ашигладаг байсан, мөн хууран мэхлэх байдлаар тухай бүр дутуу мөнгө шилжүүлдэг, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго агуулан залилсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч Б.У-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирогч Т.Мөнхнаранд 107.727.700 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэв.

 

5. Хохирогч Д.Х-:

2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо” гэж хуурч, итгэл эвдэх аргаар 10.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Д.Х-гийн “...анх 2005-2006 оны үед Б.У нь дүүгээ БНСУ-д явуулахаар манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан бөгөөд эдийн засагч Өлзийбаяр эгчтэй найзууд гэж танилцаж байсан юм. Тэгээд 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б.У нь 7 хоногийн хугацаатай 10 сая төгрөг түр зээлээч гэж Өлзийбаяр эгчээр хэлүүлж гуйхаар нь би түүнд итгээд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Монгол ньюс” ХХК-ийн байранд бэлнээр 10 сая төгрөг тоолж өгсөн. Гэрээ хэлцэл байгуулаагүй, сүүлд нь Б.У 13 сая төгрөг зээлж авсан бичиг хийлгэж авсан. Б.У надаас 10 сая төгрөг авсан. Харин бичиг хийх үедээ 13 сая төгрөг болгож өгнө гэхээр нь 13 сая төгрөг авсан тухай бичүүлсэн юм. Ингээд Б.У нэг ч төгрөг өгөөгүй, хойш нь тавьж явсаар өдий хүрсэн. Би Өлзийбаяр эгчээр дамжуулж Б.У-ээс мөнгөө нэхүүлдэг байсан. Учир нь Өлзийбаяр эгч түүнд мөнгө зээлчих, найдвартай гэж хэлээд байсан юм. Би Б.У-т зээлдүүлж өгсөн 10 сая төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /30хх142/,

“...Б.У усны наймаа хийж байгаа маргааш эргүүлээд өгчих нь гэж хэлээд надаас бэлнээр 10 сая төгрөг аваад түүнийгээ эргүүлж өгөөгүй ...10 сая төгрөгөө Б.У-ээс нэхэмжилж байна. Б.У-т залилуулсандаа гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /51хх134/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У-ийн хувьд усны наймаа эрхэлдэг байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, хохирогчийг танил хүнээр дамжуулан танилцаж итгэлийг нь олсон, улмаар усны наймаа эрхэлдэг гэж хуурч, итгэл эвдэх аргаар 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг зээлэх нэрийдлээр авсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү мөнгийг огт буцаан төлөөгүй, зайлхийж байсан нь анхнаасаа зээлэх санаа зорилгогүй, хууран мэхэлж авсныг нотлож байна. Тиймээс шүүгдэгч Б.У-ийг хохирогч Д.Х-г залилж 10.000.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай тооцох нь зүйтэй.

 

6. Хохирогч Д.Г-:

“2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна” гэж итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, итгэл эвдэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан болох нь

- хохирогч Д.Г-гийн “...Ээжийн танил Энхсайхан ээж рүү яриад мөнгө зээлэх үү? Богино хугацаатай уурхайд цэвэр ус нийлүүлдэг бизнес эмэгтэй байдаг гэхээр ээж У гэдэг хүнтэй уулзаад 1 сарын хугацаатай 33.750.000 төгрөгийг Удирдлагын академи руу явж байхдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр машин дотроо өгсөн. Ингээд 24-ний өдөр У-тэй хамт барьцаат зээлийн гэрээ үйлдсэн. Гэрээний дагуу 11 дүгээр сарын 21-ний өдөр буцааж мөнгө өгөх ёстой байсан. Гэрээ дуусахаас 7 хоногийн өмнө утсаар ярьж мөнгө өгөх талаар сануулсан. Тэгэхэд 100 хувь мэдэж байна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд хугацаа дуусаад утсаар ярихад “Би Сэлэнгэд явж байна, хойноос бараа ирж байгаа үүнийг янзлаад хот орно. Тэгээд уулзья гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш У утсаа авахаа байсан. Мессэжээр байнга харьцдаг байсан, удалгүй өгнө гэж хэлдэг, уулзах гээд чадаагүй. Одоо хүүний мөнгийг оруулан 33.750.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх124/,

- гэрч Ч.Чулуунцэцэгийн “...Найз Энхсайхан нь У гэдэг хүүхэн цэвэр усны наймаа хийж байгаа алтны уурхайд шахдаг гэхээр нь 2008 оны 9 дүгээр сарын эхээр 90.000.000 төгрөг өгөөд хүүгийн хамт 14 хоногийн дараа буцааж авсан. Дараа нь мөнгө хэрэг болоод байна гэж У надруу яриад “та мөнгөө эргүүлээд усны ажилд оруулаач” гэж эргээд гуйсан. 3 хоногийн дараа тэр сургууль дээр ирж уулзсан. Сарын дараа мөнгийг эргүүлж авна барьцаанд 2 өрөө байр, машины гэрчилгээ өгье гэж хэлсэн. Тэрээр ганцаараа мөнгө авсан. Тэр үед би ажилтай байсан учир гэрээг манай охин Г-тай хийгээрээ гэж хэлсэн. Маргааш нь гэрээг хийн гарын үсэг зуралцсан. Заасан хугацаа болохоос 7 хоногийн өмнө Г- цагтаа мөнгөө авна гэж сануулсан. У нь мэдэж байгаа гэж хариу хэлсэн гэдэг. Удахгүй өгнө гэж байгаад утсаа авахаа больж сураггүй алга болсон. ...30.000.000 төгрөгийг зээлсэн. Хүүний мөнгө ороод 33.750.000 төгрөг болж байсан учраас зээлийн гэрээг 33.750.000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэж байгуулсан юм. 30.000.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэдгээ ойлголоо...” гэх мэдүүлэг /1хх120/,

- Итгэмжлэл, зээлийн гэрээ: Д.Г-гаас Б.У-т 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 33.750.000 төгрөгийг 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүүгүй зээлсэн зээлийн гэрээ, Ч.Бадмааннямбуугаас Б.У-т үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл /1хх121-123/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Үйл баримтаас шүүгдэгч Б.У нь мөн цэвэр усны бизнес эрхэлдэг гэж хохирогчийн эх Ч.Чулуунцэцэгтэй танил найзаар дамжуулан танилцаж, түүний итгэлийг олох байдлаар, итгэмжлэл, зээлийн гэрээ зэргээр халхавчлан хуурч 30.000.000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувьд энэхүү мөнгөөс огт төлбөр төлөөгүй нь анхнаасаа залилах санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

7. Хохирогч Ж.М-:

- 2008 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд “хамтдаа бизнес хийнэ” гэж хуурч, итгэл эвдэх аргаар 23.300.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь

Хохирогч Ж.М-ын “...У, Бадмаанямбуу нар нь надтай хамт “Белмон трейд” ХХК-нд ажилладаг байсан. У нь тооцооны нягтлан, Бадмаанямбуу нь ерөнхий нягтлан байсан. 2008 оны 6 дугаар сараас хамтдаа бизнес хийж эхэлсэн. У нь гадуур явж ачаа ачуулдаг, Бадмаанямбуу нь тооцоог нь хийдэг гэсэн. 1 сая төгрөг зээлвэл 40.000 төгрөг гэж долоо хоногт өгдөг байсан. 1 бараа аваад буцааж ачуулахыг 1 ажил гэж нэрлэж байсан. Тэр ажил нь 3-7 хоног болдог. Тэр бүртээ надад 40.000 төгрөг өгч байсан. Тэгээд 2008 оны 11 дүгээр сараас хойш мөнгөө авах гэхээр олдохгүй, хоёулаа ажилдаа ирэхээ байсан. Би нийт 23.300.000 төгрөгийг У, Бадмаанямбуу нарын дансруу болон хийчих гэсэн дансруу нь хийж өгсөн. Энэ хоёр хүнээс өөрийн өгсөн үндсэн мөнгөнөөс 8.700.000 төгрөгийг буцааж аваад 2.400.000 төгрөгийг миний зээлүүлсэн мөнгөний хүү гэж өгсөн. Ингээд эдгээр мөнгийг хасаж үзэхэд 23 300 000 төгрөгнөөс хасах нь 11.100.000 төгрөгийг хасаад одоо 12.200.000 төгрөгний авлага гарч байгааг нэхэмжилж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Бадмаанямбуугаас шаардаж байж түүний данс тооцоо хийхээр худалдаж авсан гэх зөөврийн компьютер дээр байсан хүснэгт бүхий хүмүүст өгөх мөнгөний тооцоог тэмдэглэсэн баримтыг хуулбарлаж авсан байгаа. Тэр тооцоогоор надад өгөх мөнгөний хэмжээг 12.480.000 төгрөг гэж бичсэн ба нарийн тооцоогоор 12.200.000 төгрөг болж байгаа болохоор өөрийнхөөрөө нэхэмжилнэ. Бадмаанямбуу У рүү утсаар ярьж тэрэн рүү тэдэн төгрөг шилжүүл гэж хэлснийг нь тэр байгаа мөнгөнөөсөө шилжүүлдэг байсан. Бадмаанямбуу тэр тооцоог нь өөрийнхөө компьютерт хийсэн хүснэгт бүхий баримтаас харж хэлж өгдөг байсныг хажууд нь хааяа байж байсны хувьд харж сонсож байсан. Миний хохирлыг энэ хоёр хүн хариуцан төлөх ёстой. Гэтэл одоо бие биерүүгээ чихээд байна. Тэдний хоорондын тооцоог өөр хэн ч мэдэхгүй шүү дээ...” /1хх156-160/

“...Хамгийн сүүлд Б.У 2014 оны 8 сарын үед уулзаад “М- эгчээ би таны мөнгийг төлж барагдуулна, одоо үлдэгдэл 7.774.000 төгрөг байгаа шүү” гэхээр нь би зөвшөөрөөд за за наадахаа төлөөд тооцоо дуусгая гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Бадмаанямбуу утсаар яриад “нөгөө У чинь утсаар ярьж байна, над руу 500.000 төгрөг шилжүүллээ, энэ мөнгийг чам руу хий гэсэн шилжүүлэх үү” гэхээр нь би над руу шилжүүлчих гэж хэлээд Бадмаагаас 500.000 төгрөгийг У-ийн хохиролд шилжүүлж авсан, дараа нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 574.000 төгрөгийг У над руу шилжүүлсэн, дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг У шилжүүлээд нийт 1.174.000 төгрөг өгсөн үүнийгээ 7.774.000 төгрөгөөс хасахаар 6.600.000 төгрөгний үлдэгдэл байгаа. Үүнийгээ одоогоор төлөөгүй байгаа. Б.У-ээс 6.600.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /51хх128/,

- Мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх162-166/

- 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогч М-аас мэдүүлсний дагуу Ч.Бадмаанямбуугийн зөөврийн компьютерт байсан гэх мөнгөний тооцоо бүхий хүснэгтийн хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл /1хх168-170/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд дээр дурдсанаар шүүгдэгч Б.У нь хамтдаа бизнес хийнэ гэж итгүүлэн хуурч, итгэл эвдэх аргаар хохирогч Ж.М-ыг залилан 23.300.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

8. Хохирогч М.М-:

- 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байгаа” гэж хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 28.160.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

- Хохирогч М.М-ын /Жамц-Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай/ “...Б.У гэдэг эмэгтэй 2009 оны 10 дугаар сарын эхээр танай зарж байгаа дугуйнуудыг бөөнөөр нь борлуулах арга зам байна. Алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байна гэж ярьсан. Түүнтэй 3-4 удаа уулзаж утсаар яриад түүгээр заруулахаар болсон. У-т нэг бүрийг нь 440.000 төгрөгөөр тооцож нийт 64 ширхэг дугуй буюу 28.160.000 төгрөгний дугуй өгсөн.  У 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Энэр эновейшн” ХХК-ний албан бланк дээрх дугуйны төлбөрийг хийх график гаргасан албан бичгийг авч ирж өгсөн. Гэтэл заасан хугацаанд нэг ч төлбөр барагдуулаагүй. Энэ хооронд У нь дугуйны төлбөрийг хийх хэлбэрийг өөрчилж бартер байдлаар буюу арматур төмөр болон Налайхад байгаа хятад үйлдвэрийн тоосгыг худалдан борлуулж дугуйныхаа мөнгийг гаргаж ав гэсэн болзлыг тавьж эхэлсэн. У-тэй 1 тонныг нь 500.000 төгрөгөөр тооцож 60 тонн арматур төмөр авахаар тохирсон. Гэтэл У төмрийг Зүүнхараагаас татахад тээврийн хэрэгсэл хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь У-ийн хэлсний дагуу хүний “Ниссан Пладин” маркийн автомашиныг ломбарданд тавиулж 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Энэ мөнгийг зээл авч тээврийн хөлсөнд бэлдсэн. Гэтэл У өөрөө алга болчихсон. У ярихдаа ачаад ирж байна. Одоохон ирнэ гэх мэтээр янз бүрээр ярьдаг болсон. Иймд байдлаар У гэдэг эмэгтэйд залилуулж байна...” гэх мэдүүлэг /4хх183-184/,

- Гэрч Х.Ганболдын “...Урнаа /Б.У-/ надруу утсаар ярьж би хүнээс мөнгө төгрөг авах өрөндөө дугуй авах гэж байна, танд хэрэгтэй дугуй байна уу гэж асуусан. ...Ингээд дараа нь Урнаа миний түрээслэж байгаа граш дээр дугуйнуудаа аваад очъё гэж утсаар ярьсан...Би хүний үнэ цайтай зүйлийг харж хамгаалах юм чинь гээд хүнээр буухад нь тоолуулж авахад нийт 64 ширхэг дугуй буусан... Урнаа дугуйнуудаа увуулж цувуулж авсаар байгаад грашид дугуй үлдээгүй...” гэх мэдүүлэг /4хх185-186/,

- Худалдах, худалдан авах гэрээ: 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 64 ширхэг дугуйг худалдах, худалдан авах тухай /4хх177/,

- “Энэр эновейшн” ХХК-ний албан бланк дээрх дугуйны төлбөрийг хийх график гаргасан албан бичиг /4хх178/,

- Эд зүйлийн үнэлгээ: 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээгээр 1 ширхэг дугуйг 440.000 төгрөгөөр үнэлсэн тухай баримт /4хх177/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь алтны компанид гэрээ байгуулан дугуй нийлүүлнэ гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч, гэрээгээр халхавчлан 28.160.000 төгрөгний эд зүйлийг шилжүүлэн авч хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

 

9. Хохирогч “Макс Импекс” ХХК:

Макс импекс” ХХК-иас 2010 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд борлуулагч Б.Баттулгаас “бараа бэлтгэн нийлүүлэх гэрээгээр “халхавчилж, 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар залилж, бусдад 29.280.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч, Д.Оросоогийн “манай компанид Баттулга гэдэг залуу борлуулагчаар ажилладаг байсан. Баттулга нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлж ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр барьцаа урьдчилгаа авалгүйгээр манай компаний байнгын найдвартай харилцагч биш захирлын зөвшөөрөлгүйгээр нууцаар 48 тонн элсэн чихэр буюу 29.280.000 төгрөгний барааг иргэн Бадмаанямбуу, У, Түмэнжаргал нарт өгсөн байсан. Манай компаний захирлын 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар Зээлээр олгох бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосон байдаг. Энэ нь 1 сая төгрөгнөөс дээш барааг зээлээр олгохыг хориглосон тушаал. Энэ тушаалыг Баттулга сайн мэдэж байсан” гэх мэдүүлэг, /1хх46-47/,

- Бараа бэлтгэн нийлүүлэх 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Макс импекс ХХК-ийг төлөөлж борлуулагч Б.Баттулга, “Халиунтөгс” ХХК-ийг төлөөлөн Б.У нарын хооронд 48 тонн элсэн чихэр зээлээр нийлүүлсэн тухай” гэрээ /1хх59-61/,

- Зарлагын 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын падаан “48 тонн элсэн чихэр 1кг х 610=29 280 000 төгрөг, Хүлээн авсан “Халиун төгс” ХХК” гэх /1хх62/,

- Халиун төгс ХХК-ийг төлөөлж Ч.Бадмаанямбуу бараа бүтээгдэхүүний төлбөр хийх тухай “2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 20.000.000 төгрөгийг 2008 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах болно. алданги тооцно” гэсэн тэмдэглэл /1хх64/,

- Ч.Бадмаанямбуу нь “Халиунтөгс” ХХК-ийн үүсгэн байгуулах шийдвэр, компаний дүрэм, эхлэлтийн тайлангийн тэнцэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх70-75/

- Б.Баттулгын сэжигтнээр өгсөн “...2008 оны 10 сард элсэн сахар хэд вэ авъя гэхэд кг нь 600 төгрөг гэж хэлсэн, 180 тн байгаа гэхэд үнэ дээр тохирвол бүгдийг нь авъя гэж хэлсэн захирлаас асуухад бэлэн мөнгөөр бүгдийг нь өг гэж амаар шийдвэр гаргасан. Бадмаанямбуу руу яриад ийм их элсэн чихэр У авах гээд байна та хоёр хамт ажиллаж байгаа биздээ мөнгө байгаа юм уу гэхэд мөнгө байх ёстой гэж хэлсэн. Гэрээг дараа нь хийсэн яг хэдний өдрийг санахгүй байна. Ачилт дууссаны дараа У чамайг хэд хоног хүлээж байх хооронд өөр бараанд мөнгөө гаргачихлаа мөнгийг чинь хэд хоногийн дараа өгнө гэхээр нь захирал Цэрэнжигмэдэд хэлсэн чинь юу яриад байгаа юм ачилтаа зогсоо эхний ээлжинд ачсан 48 тн элсэн чихрийн мөнгийг авахаа бод дахин нэмж бараа өгөөд хэрэггүй чи наад хүмүүсээ сайн таньдаг юм уу гэхэд би танина урьд нь хамтарч ажиллаж байсан гэхэд өөрөө мөнгөө олж ирээрэй гэж хэлсэн. Манай эгч Бадмаанямбуугаас 6 сая төгрөг авсан энэ мөнгөө компанид тушаасан...” гэх мэдүүлэг /2хх135-138/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь тухайн үед “Макс Импекс” ХХК-д борлуулагч хийж байсан Б.Баттулгатай урьдны танил байдлаа ашиглан их хэмжээний элсэн чихэр авна мөнгийг нь бэлэн өгнө гэж итгүүлэн хуурч 48 тн элсэн чихэр авч, 29.280.000 хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэв.

Тус хэрэгт Ч.Бадмаанямбуугийн үйлдэл оролцоо тогтоогдоогүй үндэслэлээр прокурорын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаар тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнг дурдах нь зүйтэй.

 

10. Хохирогч Н.Э-:

- 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “иргэн Э.Х-гийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авна” гэж бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, хуурч 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Н.Э-ын “...Б.У ярихдаа “одоо чөлөөлүүлэх гэж байгаа байр нь манай найзын байр байгаа юм аа энэ компани зээл гаргадаггүй, надад зээл өгнө гэж тохирсон байгаа эхлээд зээлээ чөлөөлүүлээд байрны ордерыг энэ хүмүүст мөнгийг нь өгөөд тэр компанид очиж зээлийн гэрээ хийж байгаад мөнгийг нь өгөөд боллоо гээд нэг нэрийг нь мэдэхгүй компаний бичиг үзүүлэхэд би хамгийн гол нь байрны ордер надад хэрэгтэй гэхэд хамт явсан эрэгтэй нь байрны ордер үзүүлээд миний барьцаанд байгаа ямар ч асуудалгүй ээ гэхэд нь ордер нь цоологдоогүй байхаар нь гайхаад үл хөдлөхөөр ороогүй юм уу зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгаа юм уу гэсэн чинь бид нар ордерыг нь 25.000.000 төгрөгний барьцаанд аваад үлдсэн. Очиж үзэх харах юмгүй, засвар хийсэн сайн байр байгаа гол нь бид нар өнөө орой гадагшаа явах болоод яаралтай мөнгө хэрэгтэй болчхоод ингээд мөнгөө авах гээд байгаа юмаа гэсэн. Уулзаж байх үед 16 цаг болж байсан ба өмнөх зээлийн болон барьцааны гэрээ гэрт байгаа очиж үзүүлэх гэхээр оройтох гээд байна гэсэн. Миний хувьд тэдний хэлж ярьж байгаад нь итгэл төрсөн, мөн хамгийн гол нь байрын ордер нь цоологдоогүй, сарын өмнө Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа зэрэгт итгэл үнэмшил төрж 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо хуучнаар Ард кинотеатрын баруун хойд хэсэгт байрлах нотариатчаар Б.У-тэй түүний найз Х-гийн гэх итгэмжлэлийг үндэслэн хоёр хоногийн 4 хувийн хүүтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Байр нь Налайх дүүрэгт байрлалтай Х.Эрдэнэ-Ундархын нэр дээр 3 өрөө орон сууц байсан... Би хэргийн материалд байгаа хохирлын тооцоог харлаа. Миний учирсан хохирол үнэн зөв бичигдсэн байна. Б.У надад 2013 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр байх 1.000.000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш хийсэн өдөр сарыг нь сайн мэдэхгүй байна 500 000 төгрөг, мөн дараа нь 700 000 төгрөг, 300 000 төгрөгөөр гээд л нийлээд увуулж цувуулаад 2 500 000 төгрөг л өгсөн. Өөр мөнгө өгөөгүй, би залгахаар удахгүй өгнө гээд л мессэж л бичдэг. Би У-ээс нийт хохирлын үлдэгдэл болох 22.500.000 төгрөг авна...” /26хх61-62/, 

“...Би Б.У-т 25 сая төгрөгөө бэлнээр өгөөд үүнээсээ 2.700.000 төгрөгний хохирол барагдуулж авсан. Одоо үлдэгдэл 22.300.000 төгрөг байгаа үүнийгээ Б.У болон барьцаа болгосон байрны эзэн Эрдэнэ-Ундрах болон түүний ээж Х нараас нэхэмжилж байна. Надад барьцаалсан байрыг би үл хөдлөх дээр барьцаалбар хийх боломжгүй байхад үүнийгээ Эрдэнэ-Ундрах Х нар нь бусдад зарж борлуулсан байсанд гомдолтой байна, Б.У Эрдэнэ-Ундрах Х нарт залилуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /51хх145х/,

- Гэрч Ч.Х-гийн “...Би У-тэй түүний 96006956 дугаараар нь холбогдож байгаад би анх 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзахад нэг хүүхэнтэй хамт явж байсан. ...Тэгээд би надад мөнгөний хэрэгтэй байна, байраа барьцаанд тавих гэсэн юм гэхэд Б.У бид нар 3%-ийн хүүтэй мөнгө гаргана гэж байсан. Байрныхаа өмчлөгчийн нэрний талаар яаж зээл авахад бүрдүүлэх материалын талаар ярьж байгаад маргааш уулзахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.У утсаар яриад Спортын ордны хажууд хүрээд ир гэхэд нь би очоод У-тэй зээлийн гэрээ байгуулж хуучинаар Ард кино театрын хажууд байдаг нотариатын газар очоод төрсөн охин Эрдэнэ-Ундрахаас Б.У нь итгэмжлэл хийлгэж аваад Б.У бид хоёр 12.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж барьцаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцны байрыг барьцаанд тавьж мөнгө авах болоход Б.У нь өнөөдөр оройтчихлоо банк ажиллахгүй би чамд 3 хоногийн дотор өгнө гэж хэлээд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь аваад үлдсэн. Би тэрхэн үедээ У надад зээл өгнө гэж итгэж байсан. Түүний хэлж ярьж байгаа нь үнэхээр итгэл төрүүлэхүйц бүх юмыг болгож бүтээж чадахаар юм хэлж ярьж байсан. Тэгэхээр нь би гэрээний ард талд Б.У-ээр “2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ хийгдсэн боловч зээл авагч Х.Эрдэнэ-Ундрахад 12.000.000 төгрөгийг өгөөгүй болно. 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгөхөөр тохиролцов гэж бичүүлж авсан. Маргааш нь буюу 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.У-рүү утсаар ярьж зээлийн гэрээ хийчихээд мөнгөө өгөөчээ гэж ярихад би ажилтай байна. Үл хөдлөхөөс лавлагаа авах гэж байна. Цайны цагийн дараа гарах гэж байгаа найзаараа авахуулчихна гэж ярихаар нь за тэгвэл хүлээж байя гээд 16 цагийн үед дахин ярихад утсаа авахгүй байж байгаад нэг утсаа аваад ярихдаа энэ чинь битүүмжлэлтэй юм байна гэхэд би яагаад гэхэд бүхэл бүтэн орцоор нь битүүмжлэлтэй юм байна гэхээр нь би тэгвэл би үл хөдлөхөө авья даа байр маань өөр барьцаанд байхгүй, гэхэд үгүй үгүй ээ зүгээр би чамд 10 сая төгрөг л өгнө гэж ярилцаж тогтсон. Тэгээд түүнээс хойш холбоогүй байж байгаад хүүхдийн баярын өмнөхөн санагдаж байна надад 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2.800.000 төгрөгийг уван цуван Хаан банкны миний 5007659324 тоот дансаар У шилжүүлж өгсөн. Түүнээс хойш дахин мөнгө төгрөг ч өгөөгүй, сураггүй алга болж байрны үл хөдлөхийн баримт ч олдоогүй. Учрыг нь олох гэж энд тэндгүй явж Б.У-ийн сургийг гаргахад залилангийн хэргээр хоригдож байгаа гэсэн. Тэгтэл саяхан нарийн учрыг нь олсон чинь Э- гэдэг хүнд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 25.000.000 төгрөгний барьцаанд тавьсан, энэ надаас 10.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа юм аа. Э-тай ярилцаж байхад У нь гэрээ байгуулсан өдрөө Э-аас 25 сая төгрөг аваад надад мэдэгдүүлэхгүйгээр худлаа зүйл бичээд намайг төөрөгдүүлээд өнгөрсөн байна. Э- гэдэг хүнтэй хальт нүүр тулж байсан байна лээ. Тэгж байхад Б.У нь намайг өөртэйгөө хамт явах боломжийг өгөхгүй, надтай хамтран ажиллаж байгаа хүмүүс байгаа юм чи жаахан зайдуу байж байгаарай гээд байсан юм...” /26хх63-64/

“...Би 2012 оны 5 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ хийсэн би өөрийн охин болох Эрдэнэ-Ундрахын нэр дээрх байрыг барьцаалан 12 сая төгрөгний зээл авахаар сарын хүүг 3% гэж тохиролцон У гэх хүнтэй тохиролцоод гэрээг хийсэн, тэгээд гэрээ хийсний дараах өдөр 2.000.000 төгрөг өгсөн, түний дараа цувуулаад 4.800.000 төгрөгийг дансаар бэлнээр гээд бага багаар өгч байсан тэгээд нийт 6.800.000 төгрөг болсон. Одоо би өөрийн байрны ордерыг буцаан авах хүсэлтэй байна, миний байрны ордер одоо Э- гэх хүнд байгаа сураг байсан, би У-ээс авсан 6.800.000 төгрөгийг хэнд өгөхийг мэдэхгүй, би авсан мөнгөө өгөөд байрны ордероо авах хүсэлтэй...” гэсэн мэдүүлэг /36хх242-243/,

- Гэрээ: 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Н.Э-аас 25 сая төгрөгийг Х.Эрдэнэ-Ундрахын Налайх дүүргийн 2 дугаар хороо 66-12 тоот Y-2207003158 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Х.Эрдэнэ-Ундрахаас Б.У-т олгосон итгэмжлэлийн дагуу барьцаалсан гэрээнүүдийн хуулбар, итгэмжлэл /26хх49-54/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хохирогч Н.Э-, гэрч Ч.Х нарын мэдүүлэг, 25.000.000 төгрөгний зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.У нь Ч.Х-д зээл өгнө гэж итгүүлэн, түүний түүний охин Х.Эрдэнэ-Ундрахын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэл өөртөө хийлгэж авсан.

Улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарт хэлэлгүй, мөн хохирогч Н.Э-ад бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан, яаралтай мөнгөний хэрэг гарсан гэж хуурч, гэрээгээр халхавчлан 25.000.000 төгрөгний хохирол учруулан залилсан гэм буруутай нь тогтоогдлоо. 

 

11. Хохирогч Х.Баярмаа:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр

Х.Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 73 байрны 82 тоотод байх 57 м.кв байр 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж итгүүлэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 15.000.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь

 - Хохирогч Х.Баярмаагийн “...Би 2016 оны 10 дугаар сарын дундуур Солонго гэж фэйсбүүкээр байр зуучилдаг зар оруулдаг эмэгтэй гэж мэдэх болсон. Тэгээд би Солонготой 2017 оны 01 дүгээр сарын эхээр фэйсбүүкээр холбогдоод мөнгө зээлүүлээд хүүнд нь хөлслөөд суучих байр байна уу? гэж асуусан чинь байгаа манай таньдаг эгчийн найз нь байгаа юм гээд У-ийн дугаарыг өгсөн. Тэр өдөртөө би У-тэй холбогдоод 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр У-тэй уулзаж байрыг нь үзэхээр тохиролцоод түүний өмнө Солонготой уулзсан чинь би энэ У эгчийн найз Саран гэдэг манай хуурай эгч байгаа гэх мэт юм яриад надад итүүлчихсэн. Тэгээд тэр өдөртөө 16 цагийн үед Солонготой хамт У дээр очоод Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Жаргалан апартментийн 73-82 тоотод байрыг нь очиж үзсэн. Очиж үзэж байхад У гэж эмэгтэй Капитал банкинд 8 хувийн зээлэн дээр байдаг миний байр байгаа юм, бид нар тавуулаа амьдарч байгаа учраас жижигдээд өөр тийшээ нүүчихсэн гэж байсан. Тэгээд би ордерыг чинь үзье гэсэн чинь Ордер 8 хувийн зээлтэй болохоор банкин дээр байгаа учраас үзүүлэх боломжгүй байна бүтэн сайн өдөр учраас эдийн засагчтайгаа ярих боломжгүй байна гэхээр нь би болих гээд байж байсан чинь У рүү өөр зуучлалын хүмүүс залгаад бас байраа хөлсүүлж мөнгө зээлэх тухай ярилцаад байсан чинь Солонго болохоороо та наад хүмүүстэйгээ битгий ярь, Баярмаад үзүүлчих гээд яриад байхаар нь би ордёр байхгүй яах вэ? Би танд 15 сая төгрөгөө өгөөд таны байранд 1 жил сууна гэсэн гэрээ хийе гэсэн чинь надад одоохондоо иргэний үнэмлэхээ хаячихсан, байрны ордер байхгүй байна, дараа 7 хоногийн 4 дэх өдрөөс уулзаж албан ёсоор гэрээ хийж өгье, өнөөдөртөө зүгээр 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулаад мөнгийг чинь авчихъя гэж хэлээд бид нар тэр байрнаас гараад У-ийн хурууны хээний лавлагааг нь аваад Занабазарын музейн урд байх нотариат орж гэрээ хийгээд 15 сая төгрөг шилжүүлнэ гэсэн гэрээ хийх гэсэн чинь У хаан банкны данс байхгүй капитрон банкы данстай би хаан банкны данстай учраас банк хоорондын гүйлгээ удна тэгэхээр бэлнээр авъя гээд гараад Урагшаа алхаад Ард кино театрын урд байх Хаан банкны экспрессээс 3 сая төгрөг гаргаж өгөөд үлдсэн нь АТМ-ээс гарах боломжгүй байсан учир У-ийн дүү гэх 5059314117 гэсэн дансруу шилжүүлсэн. Тэгээд У-ээс түлхүүрээ аваад тухайн байранд очоод амьдарч байсан. У рүү удаа дараа залгаж гэрээгээ хийе гэхээр паспорт гараагүй байна завгүй байна гэх мэтээр хойшлуулаад яваад байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын эхээр би байрны мөнгийг нь төлөх гээд У рүү залгасан чинь утсаа авахгүй болохоор нь би Цахилгаан эрчим хүчний лавлах руу залгаад байрныхаа хаягыг хэлээд тог байр, интернетийн мөнгө хэд гарсныг aсуусан чинь Б- гэж хүний нэр дээр байсан. Б- руу залгаж ярьсан чинь би уг байрны эзэн байгаа юм. Наад байр чинь 3 сарын түрээсийн байр байгаа юм. У гэж хүнийг танихгүй, надтай Саран гэж хүн 3 сарын түрээсийн гэрээ хийсэн гэж хэлсэн...” /62хх19/ гэсэн мэдүүлэг.

- Гэрч Г.Солонгын “...байр зуучлаж байгаад танилцаж байсан Саран гэж эмэгтэйтэй холбогдоод мөнгө зээлж байрандаа суулгах хүн байна уу? гэсэн чинь манай найз У гэж хүн мөнгө зээлж хүүнд нь байрандаа суулгах гэж байгаа түүнтэй уулзчих гэсэн юм. Тэгээд Х.Баярмаатай уулзаад У-тэй утсаар яриад байрыг нь заалгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Сансарт байх нэг шинэвтэр байрны 8 давхарт байрыг нь очиж үзсэн. Тэгээд Х.Баярмаа ерөнхийдөө бол таалагдлаа гээд гэрээгээ хийчихье гэсэн. Тэгээд би У гэж хүнээс таны бичиг баримт чинь байна уу? гэж асуусан чинь бичиг баримтаа хаячихсан одоо захиалчихсан байгаа 3-4 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Байрны чинь ордер байна уу? бичиг баримт нь бүрэн үү? гэж асуусан чинь одоо энд байхгүй гэр хороололд байдаг гэртээ орхичихсон байгаа гэхээр нь бичиг баримтгүй юм бол гэрээ хийхэд хэцүү юм байна. Бид нар таны юунд найдаж гэрээ хийх юм бэ? гээд ярьж байтал У нь одоо надруу зөндөө зуучлалын компани залгаад ерөнхийдөө манай байр байршил сайтай болохоор хурдан хугацаанд түрээсэлчих л байх гэхдээ надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна энэ тэр гээд байн байн утсаа авч яриад байсан. ...Тэгээд би Баярмаад өөрөө мэдээ гэж хэлсэн ба уг байрнаас гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх нотариатын газарт очиж зээлийн гэрээ хийгээд мөнгөө өгөлцөж авсан ба надад зуучлалын мөнгө 250.000 төгрөгийн данснаасаа авч өгсөн юм...” гэх мэдүүлэг /62хх20-21/

- Гэрч П.Б-гийн “...Тухайн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 73 байрны 82 тоотод байх 57 мкв байр бол миний нэр дээр байдаг байр юм. ...Батцэнгэлд хандаж зар тавьж түрээслүүлээд өгөөч гэж гуйсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр надруу өөрийнхөө унтаснаас залгаж Д.Саран гэдэг хүнд сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлхээр болсон гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулаад байранд Д Саран тухайн өдрөө орсон. ...Надад 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай дүү Батцэнгэл залгаад Саран гэдэг хүнд түрээслэх гэж байна Д.Саран гэдэг хүн нэг хүүгийн хамт амьдрана гэж хэлж байсан. Би Б.У гэх хүнийг анх удаа сонсож байна. ...2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэг сарын дараа Баярмаа гэдэг хүн залгаад -Та байрны эзэн мөн үү Би У гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэ байранд орсон гэхээр нь Баярмаа гэдэг эмэгтэй ирж уулзсан. Баярмаа мөнгө зээлүүлээд мөнгөний хүүд байранд үнэгүй сууна гэж зар тавьсан бөгөөд Б.У тухайн зарыг хараад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 хороолол 73 байрны 82 тоот орон сууцыг Б.У миний байр гэж хэлээд миний байранд суу надад мөнгө зээлчих гэж хэлээд хоорондоо мөнгөний гэрээ хийсэн байсан. Баярмаа надад хандаж Б.У хэлэхдээ би 5 өрөө байртай энэ байр надад багадаад байгаа учир энэ байраа түрээслүүлж байна гэж хэлсэн бөгөөд энэ байрны гэрчилгээ нь Капитал банкны лизинд байдаг учир үзүүлэх боломжгүй байна гэж хэлсэн гэж надад хэлсэн. ...Намайг байраа түрээслээд нэг cap болсны дараа Баярмаа залгаад би тог гэрлийнхээ мөнгийг тушаах гэсэн чинь таны нэр утас гарч ирлээ та байрны эзэн юмуу би энэ байрыг Б.У гэдэг хүнтэй гэрээ байгуулаад орсон гэж хэлсэн тэгээд бид хоёр уулзсан...” гэх мэдүүлэг /62хх59/

- Зээлийн гэрээ: 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн тухай зээлийн гэрээний хуулбар /62хх5/,

- Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ: 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Д.Саран болон Ш.Батцэнгэл нарын хооронд байгуулсан тухай /62хх6-7/

- Нислэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 13380 токио гудамжны 73 дугаар байр 82 тоот Y-2201062032 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар /62хх9/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Х.Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 73 байрны 82 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж итгүүлэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөг залилан авсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулан хохирол төлбөрийг төлсөн, иргэний шүүхэд эвлэрлийг баталгаажуулсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх, иргэд хоорондын зээлийн харилцаа байсан гэж үзэх үндэслэл болохгүйг дурдаж байна.

 

(II): Шүүгдэгч Б.У, Ё.Ц-тай нар бүлэглэн:

12. Хохирогч Т.Г- /хууль ёсны төлөөлөгч З.Т-/

- 2011 оны 8 дугаар сард хохирогч Т.Г-т “түлшний наймаа хийдэг” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар орон сууцыг нь зээлийн барьцаанд тавиулан 40.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Т.Г-ийн “...Энхтуяа эгч 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр над дээр ирээд зээл бүтэхээр болчихлоо. 10-аад хоногийн хугацаатай 8 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна. Чи байрныхаа гэрчилгээг барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж хэлэхээр нь түүнийг сайн таньдаг, гэр орноор байнга орж гардаг дээрээс нь хоёрын хоёр үл хөдлөх хөрөнгөтэй болохоор нь итгээд зөвшөөрсөн. Учир нь Энхтуяа эгчийн өмчлөлд байдаг Төв аймгийн Зуунмод хотод байдаг Зочид буудлын зориулалттай тухайн үед ашиглагдаж байсан мөн банкинд зээл өртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хураагдах яаралтай зээл хөөцөлдөж байсан. Уг зээлийг нь У гэгч гаргаж өгнө гэж төсөл бичиж өгсний хөлсөнд надаас зээлсэн 8 сая төгрөгөө У-т өгнө гэж байсан. ...өөрийн өмчлөлийн байраа 2011 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ард кино театрын хажууд байдаг Наранбаатар гэдэг хувь хүнтэй зээлийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10 хоногийн хугацаатай 8 сая төгрөг зээлснийг Б.У төслийнхөө хөлс гэж бүгдийг нь авсан. Гэтэл У нь гарах гэж байгаа зээл удаад байна. Ц бид хоёр түлшний наймаа хийдэг, зээл гартал мөнгийг чинь түлшиндээ эргэлдүүлээд буцааж өгөөд байрыг чинь дахин барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлье гэхээр нь би Энхтуяа эгчид би энэ хүмүүсийг чинь танихгүй шүү дээ найдвартай юм уу ийм их зээл гарах юм уу гэхэд Энхтуяа эгч би сайн танина эгч нь цагдаагийн газарт ажилладаг, найдвартай санаа зоволтгүй, гэж намайг ятгаж дахин зээл авахад хүргэсэн. Өмнөх 8 саяын зээлийг Б.У чөлөөлсөн. Ингээд У Нарантуяа гэдэг хүнтэй холбогдож Ц, У, Энхтуяа бид дөрөв Нарантуяатай очиж уулзахад тэр нэг ордероор 40 сая төгрөг гарахгүй,  хоёр ордер болж байна гэхэд нь Энхтуяа нь өөрийн төрсөн дүү Энхцэцэгийн хоёр өрөө байрны ордерыг давхар барьцаанд тавьж 40 сая төгрөгний зээлийг бас л 10 хоногийн хугацаатай авч 40 сая төгрөгийг Б.У, Ц, Энхтуяа нар Нарантуяа гэдэг хүнээс тоолж авсан бөгөөд би тэр мөнгөнд гар хүрээгүй. Тэр мөнгөнөөс Энхцэцэгт 2.5 сая төгрөг, надад 2.5 сая төгрөг бид нарт тусалж байгаа болохоор өгч байгаа гэж Б.У хэлж өгсөн. Тэгтэл би Б.У, Ц нар ярьсан яриандаа байлгүй 2-3 сар болж байр маань зарагдахад хүрч ер утсаа авахгүй уулзахгүй зугтаагаад байсан бөгөөд арай гэж олж Б.У, Ц нартай 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзахад тэд өөрсдийн гараараа “Г-, Энхцэцэг нарын байрны ордерийг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор Чулуунбаатараас авч хүлээлгэн өгнө” гэж баталгаа бичиж өгч намайг хүлээлгийн байдалд оруулсан. Энэ баримтыг би хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгмөөр байна. Б.У, Ц нар дахиад л алга болоход Нарантуяа, түүний нөхөр Чулуунбаатар нар надаас мөнгөө нэхээд байхаар нь аргагүйн эрхэнд байраа зарахаар зар гаргаж байраа 65.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд Наранхүүд хүү алданги нийт 65.000.000 төгрөгийг төлсөн ба Орон сууц худалдах худалдан авах  гэрээнд гарын үсгээ зурчихаад Нарантуяад бүгдийг өгсөн. Учир нь Б.У-ийн зээл бүтэж байна гэхээр түүнийг алдахгүйн тул дагаад явсан чинь бас л бүтээгүй намайг хуурсан байсан...” гэсэн мэдүүлэг /26хх36-37/,

- Хохирогч Т.Г-ийн төрсөн эцэг З.Т-ын хохирогчоор өгсөн “...У нарт холбогдох эрүүгийн хэрэгт миний охин Г- байраа залилуулсан асуулдлаар хохирогчоор тогтоогдон байцаалт өгсөн байгаа. Миний охин Г- мөрдөн байцаалтын шатанд сэтгэл санааны маш хүнд дарамтанд орсон учраас 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нас барсан тул би охиноо төлөөлж хохирогчоор оролцож байна ...Миний охин У, Ц, Энхтуяа нарт залилуулан итгэж өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын 11-194 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө байрыг 40 сая төгрөгний барьцаанд тавиад сүүлдээ У, Ц, Энхтуяа нар зээлээ төлөхгүй залилсан тул сүүлдээ аргаа бараад миний охин байраа 65 сая төгрөгөөр зарж хүнд зээлдүүлсэн 40 сая төгрөгөө төлж өөрөө орох орон байргүй болсон. Энэ асуудлыг би сүүлд нь мэдсэн. Охин маань их нууж байсан. Байраа зарсан цагаас нь хойш мэдсэн. Ингээд охин маань сэтгэл санаагаар унадаг болсон. Энэ асуудлаас болж нас барсан гэж бодож байна. Би охиныхоо байрны 65 сая  төгрөг, дээрээс нь түлш зээлээр авч өгнө гэж 8 сая төгрөг У-т өгч байсан. Үүнийгээ бас нэхэмжилж байна. Ингээд нийт 73 сая төгрөг У, Ц, Энхтуяа нараас нэхэмжилж байна. Энэ гурван этгээд охины маань толгойг эргүүлж байгаад байрыг нь барьцаанд тавиулж адаг сүүлд нь авч өгөхгүй залилсан тул аргаа бараад охин маань байраа зарж орон гэргүй болсон...” гэсэн мэдүүлэг /30хх233-234/,

- 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.Г-, Ё.Ц, Б.У нарын хооронд байгуулсан 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /26хх26/,

-Т.Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2201003316 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолоол 11 дүгээр байрны 194 тоот үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар /26хх5/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У, Ё.Ц нар нь хохирогч Т.Г-тэй танил хүнээр нь дамжуулан танилцаж, улмаар орон сууцыг нь барьцаанд тавиулж 8 сая төгрөний зээл авсан, уг зээлээ төлөөд дахин Нарантуяа /түүний нөхөр Чулуунбаатар/ нарын хувь хүний барьцаанд тавиулж 40 сая төгрөгний зээл авсан, энэхүү зээлийн төлбөрийг төлөхгүй байсаар орон сууц барьцаа хөрөнгөөр хураагдах нөхцөл байдалд орсон тул хохирогч өөрөө орон сууцаа зарж өрийг нь дарсан нөхцөл байдал нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувьд хохирогчийн итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан хуурч залилсан нь тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Б.У, Ё.Ц нар нь бүлэглэн хохирогч Т.Г-ийг хуурч, орон сууцыг нь 40 сая төгрөгний барьцаанд тавиулан хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэв. 

 

13. Хохирогч Ч.О-:

2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хуурч итгэмжлэл хийлгэн, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг залилан 230.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ч.О-ийн “...Миний оршин суух Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 2-35 тоот гэрт У, Ц гэх хүмүүс 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт орж ирсэн. Учир нь өөрийн оршин суух хашаа байшингаа худалдах болоод зар тавьсан байсан тул уг зарын дагуу ирсэн. Энэ хоёр хүн орж ирээд У нь манайх уул уурхайн компанитай энэ хүн манай нягтлан бодогч гээд Ц-г хэлээд харин өөрийгөө болохоор менежер гэж танилцуулсан. Энэ хүмүүс танай байрыг үзээд дарга нарт танилцуулья гэсэн. Үүний маргааш У нь надруу яриад дарга нартаа танай байрыг танилцууллаа. Худалдан авах гэрээ хий гэж байна худалдан авахаар болсон гэсэн. Харин 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээгээ хийе гээд У, Ц нартай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох Спортын төв ордон доторх нотариатын газарт хийх болсон. Эхлээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтийн газарт уулзаж лавлагаа хийлгүүлээд тэндээсээ дээрх нотариатын газарт очсон. Тэнд эхлээд зээлийн гэрээг хийгээд үүнийхээ дараагаар У нь би чамд Төв аймаг дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгон өгч байна гэсэн. Ингээд би чамд барьцаа хөрөнгө өгсөн юм чинь итгэмжлэл хийж өг гээд надаар өөрийнхөө байрыг захиран зарцуулах эрхийг У-т олгож байгаа тухай итгэмжлэл хийлгүүлсэн. Тэрээр итгэхгүй байгаа бол уул уурхайн компанитай байрны мөнгө чинь 2-3 хоногийн дараа ороод ирнэ гэж хэлсэн. Ер нь бол би байраа энэ хүмүүст 235 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан. Манай байр 340 метр кв 2 давхар байр юм. Дээрээ 12 өрөө, доороо 7 өрөөтэй, мөн 5 автомашины гражтай, нам даралтын зуухаар халаах зориулалт бүхий автозамын хажуу талд байрлалтай байр байсан...У-рүү яриад манай байрыг авна гэж байна уу яахаар болсон бэ гэтэл тэрээр өө санаа зоволтгүй авна ш дээ гэсэн хариуг өгсөн. Үүнээс хойш утсаар ярих нь багасаад ирэхээр нь би залгаад яасан бэ гэхэд өө авна ш дээ гэдэг байсан. Ингэж намайг хуурч явсаар байгаад 2011 оны 12 дугаар сар болсон. Ингээд би хүүе юу болсон бэ гэхэд одоохон өгөх болно гэдэг байсан ба үүнээс хойш нэг эмэгтэй хүн манай гэрт 2011 оны 12 дугаар сарын 10-ны орчим орж ирээд чи эзэн нь үү гэхээр нь би тиймээ гэсэн чинь У, Ц гэх хүмүүс намайг надаас мөнгө зээлээд энэ байрыг 21 сая төгрөг болон машин тэрэгний барьцаанд тавьсан гэсэн. Ингэхээр нь би У-рүү утсаар яриад та нар миний байрыг барьцаалсан юм уу гэсэн чинь үгүй гээд байсан ба тэгэхээр нь би юу яриад байгаа юм эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд манай байрыг барьцаалсан тухай хэллээ гэсэн чинь тэрэнд санаа зовох юмгүй, багахан мөнгөнд тавьсан гэж хэлж явсаар байгаад 2012 оны 01 дүгээр сарын 10-нд билүү, 07-нд билүү Цэцэг-Ундрал гэдэг гэх зээл чөлөөлдөг гэх эмэгтэйг дагуулж орж ирсэн. Тэд нар уг хүнийг манай найз гэж танилцуулсан. Тэр хүн үзэж харчхаад явсан. Ц, У нар ерөөсөө ирж байгаа хүнд янз бүрийн юм хэлж болохгүй шүү гэдэг байсан. Би тэд нарт та нар намайг залилан мэхлээд яваад байна, би ерөөсөө цагдаад хандана гэхэд тэгж төвөг удаад яах вэ бид зохицуулж өгнө гэдэг байсан... би У рүү утастаад юун шүүх болоод байгаа юм бэ чамайг шүүхэд өгсөн гээд байна ш дээ гэхэд чи тэрэнд санаа зовоод байх шаардлагагүй, би тэрийг зохицуулна гэдэг хариуг өгдөг байсан. 2012 оны 5 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас надруу утсаар ярьж ирж тайлбар өг гэсэн. Ингэхээр нь би 5 дугаар сарын 22-ны өдөр Цолмонтуяа гэх гүйцэтгэгч дээр очиж болсон асуудлын талаар хэлж намайг хэрхэн яаж залилсан талаар хэлж байсан ба тэрээр надаас тайлбар аваад би өөрийнхөө гараар мөн тайлбараа бичиж өгсөн. Харин 2012 оны 8 дугаар сарын 13-ны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход Цэцэг-Ундрал гэх хүнд таны эд хөрөнгө шилжиж байна. Учир нь та энэ хүмүүст итгэмжлэх хийж өгснөөс чинь болж байна гэж байсан. Би надад хугацаа өгөөч гэхэд та тэр Цэцэг-Ундрал гэх хүмүүстэйгээ ярь гэж хэлсэн. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ц, У нар ирэхдээ мөнгийг чинь одоо шилжүүлж өгөх гэж байна. Чи Ц-д итгэмжлэл хийгээд өг гээд намайг дагуулан яваад Багшийн дээд сургуулийн замын урд талдаа байсан нотариатын газарт итгэмжлэл хийлгүүлсэн. Ингээд л үүнээс хойш сураггүй алга болсон. Цолмонтуяа нь та 10 хоногийн дараагаар Цэцэг-Ундрал руу 81 сая төгрөг төлөхгүй бол таны эд хөрөнгө шууд энэ хүний нэр дээр шилжих болно гэсэн хариу өгсөн. Би хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ гэхээр энэ хүмүүс өнөөдөр маргааш бүтэх гэж байна битгий цагдаад ханд нэг бол бичиг баримтыг чинь аваад өгчихнө гэж гуйж байсан. Би ч намайг өвчин зовлонтой байхад ингэж битгий зовоож хуураачээ гэхэд тэд эгчдээ итгэ би ерөөсөө чамайг хуураагүй гэдэг байсан. Тухайн үедээ гомдол гаргаагүй нь миний буруу...” /29хх38-40, 32хх2-3/,

“...би сүүлд нь барьцаанд тавьсныг нь мэдсэн, 20 гаран сая төгрөгний барьцаанд тавьсан гэсэн, анх энэ хоёр худалдаж авна гээд хүн дагуулж ирж, 450 сая төгрөгний үнэлгээ гаргуулсан, тэгээд миний яг өөрийн үнэлгээ бол 250 сая төгрөгөөр үнэлж байгаа юм, одоо энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /45хх210/

- Ч.О-ээс Б.У-т Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот худалдаа үйлчилгээний зориулалтай 240 метр кв газрыг барьцаанд тавих, худалдах, гэрээ хэлцэл хийж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийн хуулбар /29хх22/

- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /29хх28/,

- Гэрээ, Итгэмжлэл: Б.У болон Ц.Цэцэг-Ундрал нарын хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 м.кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 58.300.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан тухай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Итгэмжлэлийн хуулбар /29хх33-36/,

 - Гэрч Ц.Цэцэг-Ундралын “... Тухай үед би зээл чөлөөлнө гэж зар өгсөн юм. Зарын дагуу Б.У, Ё.Ц нар ирж уулзаад, иргэн Ч.О-ийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот байрлах объектыг итгэмжлэлээр барьцаалан зээл авъя бид гурав хамтран зээл авч бизнес хийх гэж байгаа юм. Ч.О-ийн эгч нь өвчтэй байгаа тул ирээгүй. Түүнээс хойш Ч.О-тэй өөртөө нь уулзахад тийм ээ бид нар хамтарч түлшний наймаа хийдэг гэж  хэлсэн. Ингээд би тэр объектыг барьцаалан зээлийн гэрээ байгуулж 60.000.000 сая төгрөг зээлүүлсэн. Зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн болохоор би Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан бөгөөд Б.У надтай эвлэрсний үндсэн дээр шүүх хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тогтсон хугацаандаа төлбөр хийгээгүй учраас би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Ингээд хоёр удаа дуудлага худалдаа зарласан боловч объект зарагдаагүй бөгөөд Ч.О ч өөрөө зөвшөөрсөн тул объектийг нэхэмжлэлийн дүнд тооцож өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би объектыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад дараа нь Чулуунбаатар гэдэг хүнд худалдсан. Одоо Чулуунбаатарын нэр дээр шилжсэн байгаа. Харин газар эзэмших гэрчилгээ саяхан миний өөрийн нэр дээр гарсан. Одоо Чулуунбаатарын нэр дээр шилжүүлэн өгөх ёстой. Би объектыг газрын хамт Чулуунбаатарт 60.000.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг/29хх114/

- Шүүгчийн захирамж: Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 796 дугаар зохигчид эвлэрснийг баталж хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Б.У нь Ц.Цэцэг-Ундралд 80.745.500 төгрөг төлөхөөр эвлэрлийг баталсан тухай захирамжийн хуулбар /29хх21/

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан талаархи баримтуудын хуулбар /29хх42-62/,

- Эд зүйлийн үнэлгээ: “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 230.000.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний баримт /29хх105/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О түүний өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэргийн улмаас өмчлөх эрхээрээ хохирсон, энэхүү эрхээ сэргээлгэх хүсэлтийг тавьж оролцсон.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт талуудын мэдүүлэг, тайлбараас хохирогч Ч.О нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 м.кв 2 давхар үл хөдлөх хөрөнгийг худалдах зар тавьсан. Уг зарын дагуу шүүгдэгч Б.У, Ё.Ц нар нь очиж уулзсан, улмаар манай уул уурхайн компани танай байрыг худалдаж авах боломжтой, авахаар боллоо гэж итгүүлэн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төлөөлөн захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийлгэж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Ийнхүү хохирогч Ч.О-ээс авсан итгэмжлэлийг ашиглан Ц.Цэцэг-Ундралтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөн зээлээ төлөхгүй байсан учир Ц.Цэцэг-Ундрал иргэний хэргийн шүүхэд хандахад шүүгдэгч Б.У нь түүнтэй эвлэрч төлбөрийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүгчийн захирамж гаргуулжээ. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийг Ц.Цэцэг-Ундралын өмчлөл шилжүүлэн шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн Ч.О-ийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед буюу өөрийнх нь өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих үед шүүгдэгч Б.У, Ё.Ц нарын энэхүү хууль бус үйлдлийг мэдсэн, энэхүү нөхцөл байдлыг тайлбарласаар байтал эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч Б.У, Ё.Ц нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.О-ийг хуурч итгэмжлэл хийлгэн авч түүний үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн залилсан гэм буруутай гэж дүгнэлээ. 

 

14. Хохирогч Д.Л-

Иргэн Д.Л-аас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийнэ” гэж урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашилаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэн 37.137.100  төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Д.Л-ын “...би машин зардаг бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 19-нд У-ээс Лексус 470 машин авсан. Энэ машиныг зарж байхдаа түлшний наймаа хийвэл ашигтай гэсэн...тэгээд маргааш нь тэд нартай Монгол Улсын Их Сургуулийн гадаа уулзаад тэр үед унаж явсан 0130 УБЯ дугаартай машинаа барьцаанд тавьсан. Тэр хоёр түлш аваад зарахаар боллоо 1.430 төгрөгөөр 1 литрийг нь аваад 1.550 төгрөгөөр зарна. 120 төгрөгний ашиг гарна чи мөнгөө оруулчих 7 хоногийн дотор мөнгө чинь гарна гэсэн. Би тухайн үедээ татгалзсан чинь бид хүнд худлаа хэлсэн болох гээд байна, чи бүх ашгийг ав бид гэрээ хэлцэл хийчихсэн. Шунхлайгаас авна гээд нөгөө хүндээ зарна гээд гэрээ хийчихсэн болохоор бид хоёрт нэг удаа туслаач гэсэн. Би бэлэн мөнгөгүй, машин тэргээ барьцаанд тавьдаггүй л юм бол гэхэд машинаа барьцаанд тавьчих, бид хүүг нь даагаад 7 хоногийн дараа мөнгийг чинь гаргаж өгнө. Бид Шунхлайгаас байнга авдаг гэрээтэй гэсэн. Тэгээд би машинаа Уранган ломбарданд 38 сая төгрөгөөр сарын 4%-ийн хүүтэй тавиад тэр хоёртой Шунхлай компани дээр ирж уулзсан. Оффисруу ороод Ц, У хоёр Дөл гэх хүнтэй уулзаад ярьсан үнээрээ түлшээ авья гарах бичигээ аваад өг мөнгөө тушаачихья гэсэн. Тэгээд Ц бид хоёр кассны хажууд зогсож байгаад Ц мөнгөө тоолоод кассанд тушаасан. Ц 37.137.100 төгрөг тушаасан гэх баримт өгөөд Ц баримтыг авсан. Энэ 1430 төгрөгөөр түлш авч байгаагаа гэрээ хийсэн учраас ийм үнээр авч байна. Тэгээд цааш нь илүү үнээр зардаг гэж байсан. Би гэрээг чинь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авч болохгүй юм уу гэхэд гэрээ нь Ц-гийн нэр дээр байдаг болохоор болохгүй бид байнга авдаг. Ганц нэг удаа авахад ийм үнээр өгөхгүй гээд байсан. У тэгж хэлсэн. ...Тэгээд бид нар тэндээс Шунхлайгийн агуулах руу явсан. Замдаа гурвалжингийн гүүрний тэнд 5252 УНГ гэсэн дугаартай хар ногоон ланд машинд Ц орж суугаад түлш авах хүн гэсэн. Би тэр хүнтэй чинь уулзая гэхэд энэ хүн байнга түлш авдаг чамайг уулзахаар бид тэр хүнд итгэл алдсан юм болно. Удахгүй ирээд дахиад түлш авна. Тэр үед нь уулзчих гээд байсан.  Тэгээд хэдүүлээ хоорондоо мөнгө зээлсэн гэрээ хийчихье гээд бид түлшээ ачуулж дуусгаад эргэж Хан-Уул дүүрэгт ирээд Ц-тай зээлийн гэрээ байгуулсан. У бичиг баримтгүй гэж байсан. Би хоёулантай нь гэрээ хийсэн юм. Нотариатын мөнгийг би төлсөн... Ингээд дахиад утасаа авахгүй уулзахгүй байсаар байгаад 2012 оны 5 сарын 18-нд уулзсан. Тэгэхэд мөнгө орж ирэхгүй байна. Ц-гийн дүү тоосго оруулж ирж байгаа болохгүй бол түүнийг зараад чиний мөнгийг барагдуулна гэсэн. 2012 оны 5 дугаар сарын 21-нд дахиад уулзахад У ганцаараа ирээд Ц ял шийтгүүлчихлээ гээд цүнхийг нь бариад явж байсан. Чиний мөнгийг би төлнө. Миний нэр дээр гэрээгээ шилжүүлье гээд У-тэй дахиад гэрээгээ шинэчлэн байгуулсан. Алданги тооцоод 45 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. ...сүүлд Шунхлайн менежер Дөл гэх залуутай ярьсан чинь тэр хоёр эмэгтэй манайтай гэрээ байхгүй, цаад хүн нь тэр хоёроос ч шатахуун байнга авдаг юм биш, хаа сайгүй л шатахуун түгээх станцуудаас авдаг юм билээ. Харин тэр хоёр Ц- гэдэг хүнээс мөнгө зээлж авсаар байгаад 7 сая төгрөгний өртэй болсон байсан ба надаас авсан мөнгийг түлш болгож тэр хүнд өгч борлуулж өрөө хаалгачихаад Ц- гэдэг хүн нь Хаан банкны Ц-гийн дансаар 30 сая төгрөгний үлдэгдлээ шилжүүлсэн байна ...5 дугаар сарын 08-нд байх надад 6 сая төгрөг өгсөн байгаа” /27хх66-71/

 “...надаас түлш хямдхан аваад зараад ашгийг нь хуваагаад наймаа хийе гэж Б.У, Ё.Ц нар итгүүлээд 37,137,100 төгрөгийг тушаалгаад түлшээр нь өөр нь хүний хохирлыг барагдуулж залилсныг би сүүлд нь мэдсэн. Надад 6 сая төгрөгийг бэлнээр Б.У Ё.Ц нар нь хамт ирж өгсөн. Өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Б.У, Ё.Ц нарт залилуулсандаа гомдолтой байна, энэ хүмүүсийг дахин дахин гэмт хэрэг хийхээс сэргийлж, миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /51хх133/,

- Гэрч Б.Шинэбаярын “...Д.Л- нь над руу утасдаа нэг машинаа унаад Уран ган дээр хүрээд ир гэсэн. Д.Л- өөрийн унаж явсан мөнгөлөг үнэтэй Ланд-200 маркийн машинтай байж байсан ба ломбарьданд машинаа тавих хэрэгтэй болчихлоо гээд өөрийн машинаа Уран ган ломбарданд тавьчихаад гараад ирсэн. Тэгээд бид хоёр 19 дүгээр хорооллын Номин дээр ирсэн, тэнд У гэгч эх нэг хүнтэй ногоон өнгийн Мазда маркийн машинтай ирээд Л-ыг дуудаж уулзсан. Л- түлшний наймаа хийх гэж байгаа гэж хэлсэн. Тэр хоёр эгчийн дүү санаа зоволтгүй, түлшний наймаа ашигтай байдаг юм аа. 7 хоногийн дараа мөнгөө авдаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /27хх87-89/,

- 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээгээр Д.Л- нь Ё.Ц-д 40.253.500 төгрөг зээлсэн тухай гэрээний хуулбар, мөнгө хүлээлцсэн тухай баримт /27хх27-28/

- 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээгээр Д.Л- Б.У нарын хооронд 45.000.000 төгрөг зээлсэн тухай гэрээний хуулбар /27хх29/

- Шүүгдэгч Б.У-ээс “...40.000.000 сая төгрөг алдангийн хамт төлнө...” гэх гар бичвэр нь тодорхойлолт /27хх30/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтуудаас хохирогч Д.Л- нь шүүгдэгч Б.У-ийг урьд нь таньдаг наймаа хийж байсан байх бөгөөд шүүгдэгч Б.У, Ё.Ц нар нь 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийдэг” мөнгөний хэрэг байна, энэ удаагийн ашгийг нь ав гэж итгүүлэн хохирогчоос 37.137.100 төгрөгийг авч, уг мөнгөөр өмнөх өр төлбөрөө төлсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У, Ё.Ц нарын хохирогч Д.Л-тай зээлийн гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийг гэрээний аргаар далдлах санаа зорилготой үйлдэл гэж  үзнэ.

Иймд шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогчийг урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашилаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрсдийн бодит байдлыг нуун хуурч мэхлэн аргаар 37.137.100  төгрөгийг залилсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

(III): Шүүгдэгч Б.У нь Д.Саран, /М.И-/ нартай бүлэглэн:

15. Хохирогч “Гүнзэгэстэй” ХХК /захирал Д.Ц-/:

Гүнзэгэстэй” ХХК-ний захирал Д.Ц-т 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “түлш хямд үнээр зарна” гэж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70.000.000 төгрөгийг урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэх аргаар шилжүүлэн авч залилсан болох нь

- Хохирогч Д.Ц-ийн “...2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-н Эрээн хотод явж байхад миний 99482040, 98115252 дугаарын утас руу 88988022 дугаарын утсаар өөрийгөө “И- гэдэг хүн байна, түлш зармаар байна, бид нар түлшээ нийлүүлчихээд мөнгөнийхөө тооцоог хийе” гэж хэлэхээр нь нэг литрийг 1250 төгрөгөөр бодож авна гэсэн чинь зөвшөөрөөд эхлээд 14000 тонн түлш манай компанид Рашаантад байрлах “М-Ойл” группын агуулахаас нийлүүлсэн, ингээд би итгэсэн. Тэгтэл 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөн дээрхи утаснаасаа залгаад 128000 литр түлш байгаа энэ түлшээ аваадхаач гэсэн, тэгэхээр нь за гэж тохирсон, Машинуудаа Толгойт руу салдагийн тэнд байрлах “НИК”-ийн агуулах руу явуулаач, таны түлшний зөвшөөрлийг авахад 70.000.000 /далан сая/ төгрөг хэрэгтэй байна та Хишигтогтох гэдэг хүний данс руу шилжүүлээч гэсэн, тэгэхээр нь би хувь хүний данс руу шилжүүлэхгүй компанийн данс руу шилжүүлнэ гэсэн чинь “Могул гүрэн” гэдэг компаний данс өгөөд энэ манай компани байгаа юм, энэ данс руу шилжүүл гэхээр нь 21 дүгээр хорооллын “Хас банк”-аас далан сая төгрөг шилжүүлсэн, мөнгө шилжүүлэхдээ дансыг нь шалгуулахад үнэхээр И-гийн нэр дээр байдаг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж бүртгүүлсэн компани байсан. Тэгээд түлшээ нэхэхэд зөвшөөрлийг чинь одоо явууллаа гэсээр байгаад өнөөдөр ажил тарчихлаа маргааш явуулъя гээд маргааш нь залгатал утас нь холбогдоогүй...” /53хх55/

 “...Би И-гийн зүс царайг нь 2016 оны 07 дугаар сарын 08, 20-ны өдрүүдэд хараагүй, Цагдаа дээр баригдсан байхад нь И- гэх хүний царай зүсийг нь харахад надтай 2016 оны 04, 05 дугаар сарын үед өөрийгөө Х гэж нэрээр танилцуулж байсан эмэгтэй мөн байна лээ. Мөн надад энэ үед он сар нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр юм байна 1120 төгрөгөөр түлш нийлүүлнэ гэж ярьж байгаад “АКАМАС” ХХК-ны дансны дугаар өгөөд 16.441.600 төгрөг шилжүүлж аваад 2016 оны 4 дүгээр сарын 04-нд шилжүүлж чадахаа болилоо гээд буцааж мөнгийг маань шижүүлэхдээ 1.468.000 төгрөг дутуу шилжүүлсэн. Дутуу шилжүүлсэн учир нь: Х надад 1 литрээс 100 төгрөгийн ашиг харж байгаа юмаа та 5059314117 гэсэн дугаарын данс руу 1.468.000 төгрөгийг нь шилжүүлээрэй гээд авсан, энэ мөнгөө одоо болтол шижүүлээгүй байгаа юм. И- надад нийтдээ 71.468.000 төгрөгийн хохирол учруулсан /53хх56/,

“...өөрийгөө Х гэж нэрлэсэн одоо энэ И- надтай ганцаараа уулзаад өөрийгөө Чингэлтэй дүүргийн даатгалд ажилладаг гэж хэлээд төрийн ажил хийдэг болохоор ажлаа дэлгэрэнгүй хэлэх боломжгүй байна, таньтай шууд харьцаад түлшээ зараад мөнгө төгрөгөө авч баймаар байна, танд би хэд хэдэн удаа зарсан, гэхдээ дандаа хүнээр дамжуулж өгч байсан гээд их үнэмшилтэй яриад байсан. Тэгээд би түлшээ өгвөл би мөнгөө өгье гэсэн хариу хэлээд явсан. Харин би У, Ц нартай огт уулзаагүй холбогдоогүй. Надтай анх И- гэх эмэгтэй харьцаж өөрийнхөө компаниар мөнгө шилжүүлж авсан. Надад Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр байхад 2.500.000 төгрөгний хохирол барагдуулсан. Өөр хохирол огт барагдуулаагүй. М.И-д залилуулсандаа гомдолтой байна. Одоо И- миний мөнгийг өөр хүмүүстэй хувааж авсан гэж яриад байдаг. И-гоос 68.968.000 төгрөгөө нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /53хх57/,

- Мөрдөн байцаалтын шатанд М.И-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Би 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 88988022 дугаарын утсаар Ц-тэй ярьж байгаагүй. Саран миний нэрийг бариад Ц- гэдэг хүнтэй ярьж байсан гэж мэдсэн, түлш зарна гэж ярьдаг байсан, хэн гэдэг хүн рүү ярьж байгааг нь тухайн үед мэдээгүй, Саран намайг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хорооллын эцсийн ХААН банкнаас намайг ороод чи хүн гуйгаад дансаар 17.500.000 төгрөг шилжүүлээд авчих, дансаа ашиглуулсан хүнд нь 50.000 юмуу 100.000 төгрөг өгье гээд гуйгаад өгчих гэж гэрээс дуудахаар нь очиж 3 дугаар хорооллын эцэс дээр уулзаад банк руу ороод танихгүй эмэгтэй хүний дансаар 17.500.000 төгрөгийг шилжүүлж аваад гарч ирээд Саранд банкны үүдэнд өгсөн, тэр хүнд 100.000 төгрөгийг өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Саран надтай уулзаад алийн болгон ингэж явах вэ нийлж жаахан наймаа бизнес хийе чи туслаад яв гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг болж байхад 88988022 дугаарын утаснаас хүнтэй түлш зарна гэж Саран яриад байсан. Дараа нь намайг хуучнаар Ард кино театрын Хас банк руу оруулаад “Могул гүрэн” компаний дансаар мөнгө орсон байгаа гаргаад аваад өгөөч гэхээр нь банкнаас авч гарч ирээд 24.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн, 46.000.000 төгрөгийг Саран өөрөө аваад салаад явсан...Сарангаас авсан мөнгөнөөс 2.500.000 төгрөг үлдсэн байсныг хураалгасан. Үлдсэн мөнгийг нь үрчихсэн...” /53хх124/

“...Д.Ц- гэх хүнээс авсан 70 сая төгрөгний хэргийг анх Д.Саран надтай хамт явж байгаад 2016 оны 07 сарын эхээр компани байгуулах гэж байгаа юмаа гэж хэлээд “Могул гүрэн” нэртэй компанийг шууд 350.000 төгрөгөөр худалдаж аваад гэрчилгээг миний нэр дээр гаргасан. Тэр үед Саран өөрийнхөө нэр дээр компани байгуулах боломжгүй гээд байсан. Тэгээд Ц- ахад эхлээд 2016 оны 07 сарын 08-ны үед мөнгийг нь авахгүйгээр түлш ачуулаад 17.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Учир нь Ц- гуай эхлээд түлшээ авч байж мөнгөө өгнө гэдэг. Тэгээд дараагийнх нь түлшийг зарах талаар Ц-тэй хэн ярьсныг мэдэхгүй байна, гэнэт л Саран чиний компаний нэрээр 70 сая төгрөг орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд хамтдаа хоол идээд байж байхад Саран Б.У-ийг дуудаад удалгүй ирсэн. Тэгээд тэр хоёрын нэг нь Ц- гуайтай утсаар миний нэрээр И- байна гээд яриад 70 сая төгрөгөө шилжүүлчих гэж хэлээд миний нэр дээр байдаг компаний дансыг өгсөн. Тэгээд би мөнгө шилжүүлчихээр нь Хас банк руу ганцаараа ороод 70 сая төгрөгийг бэлнээр аваад цүнх, торонд хийгээд гараад нөгөө цайны газар луу орох гэсэн чинь Саран тэнэг юмуу цаашаа гар гэж хэлээд сургуулийн хашааны хажууд байж байгаад Саран мөнгөө 3 хуваая гэж хэлээд У-т 23 сая, надад 24 сая, өөртөө 23 саяыг авсан. Саран хэдүүлээ энэ мөнгөний түлшийг бага багаар ачуулна шүү дотроо бодолтой байгаарай би энэ мөнгөнөөс өрөө дарна гэж хэлсэн. Би авсан мөнгөөрөө хуучин шоронд хамт байсан хүүхнүүдээ эргээд илгээмжээр мөнгө төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хувьдаа идэж уугаад л дууссан. Миний харж байгаагаар Б.У Д.Саранд зээлсэн мөнгөө л өсгөөд 23 сая төгрөг болгоод авч байгаан байна л гэж ойлгогдож байсан...” гэх мэдүүлэг /56хх146-147/,

- Мөрдөн байцаалтын шатанд Д.Сарангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Би 2016 оны 7 сарын 20-ны өдөр хэрэгт хамт шалгагдаж байгаа Б.У-тэй Алтай центрийн гадна, өмнө нь хамт цагдан хоригдож байсан И-той хамт уулзаад байж байхад И- руу Ц- гэх Ц-гийн хэргийн хохирогч утсаар яриад түлш авъя гэж байна гэж хэлээд байж байхад И-гийн компанийн данс руу 70.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд И- мөнгө орж ирсний дараа энэ хэргийг би өөрөө даанаа, У та хоёрт ямар ч хамаагүй гэж хэлээд Ардын Хас банк руу И- ороод 70 сая төгрөгийг бэлнээр нь аваад торонд хийгээд гарч ирээд У бид хоёр Ардын кино театрын хойд талын цайны газарт хүлээж байгаад И-г гараад ирэхээр нь бид хоёр гарч очоод уулзаад 23 дугаар сургуулийн арын сааданд бид гурав сууж байгаад У-т 23 сая, би 23 сая, И- 24 сая төгрөг аваад салсан. Ийм л хэрэг болсон. ...2016 оны 7 сарын 20-ны өдөр бид гурав уулзад зүгээр л утсаар яриад уулзаж байхад Ц- гэнэт И-гийн данс руу 70 сая төгрөгөө хийгээд тэгээд И- би хэргээ даачья гэж хэлээд бид хоёрт мөнгө өгсөн...” /54хх-ийн 25х/ “...И- бид хоёр өмнө нь уулзаж байсанболохоор утсаар ярихаар хоолой танина гэж бодоод У-т И-гийи дугаарыг өгөөд Ц- гуайтай У хямдхан түлш заръя гэж яриад Ц- гуай ч түлш авахаар болоод тэгээд гэнэт 70 сая төгрөг шилжүүлэхээр болсон. ...Ц-т хямдхан түлш зарах санааг И- гаргасан...” гэх мэдүүлэг /56хх140-141/,

- Мөнгөн шилжүүлсэн баримт: “Гүнзэгэстэй” ХХК-аас 70.000.000 төгрөгийг “Могул гүрэн” ХХК- руу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн “Хас банк”-ны төлбөрийн баримт /53хх36/,

- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар “Гүнзэгэстэй” ХХК-ний захирлаар Д.Ц-ийг томилсоны бүртгэсэн тухай /53хх37/,

- “Могул гүрэн” ХХК-ийн данснаа 69.999.800 төгрөгийн зарлаг гарсан, зарлагыг М.И- гарын үсэг зурж авсан тухай баримт /53хх42/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.У-ийг Д.Саран, М.И- /нас барсан/ нартай бүлэглэн хохирогч Д.Ц-ийг залилан, мөнгийг хуваан авсан гэж үзэв. Тодруулбал, хохирогч Д.Ц-тэй хуурамч нэрээр өөрийгөө танилцуулан /М.И-/ танилцсан, эхний удаад хямд түлш зарж итгэлийг нь олсон, мөн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 70.000.000 төгрөгийг урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэх аргаар шилжүүлэн авч, гэмт хэрэг үйлдэж олсон ашгаа хуваасан нь Д.Саран, М.И- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.У-ийг 2008 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд дангаараа 11 удаа, бусадтай бүлэглэн 4 удаа, нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг залилан мэхэлж, нийт 722.094.800 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.У-ийн дээр дурдсан гэмт үйлдлүүд нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үр дагавар үүссэн гэж үзлээ.  

 

Тодруулбал, шүүгдэгч Б.У-ийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж “онц их” хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэнг нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.У-ийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт гэж үзэх үндэслэл тогтоогдсонг дурдаж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.У-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

(IV): Шүүгдэгч Б.Х дангаараа:

16. Хохирогч Л.Б, Б.Л, Л.Х нар:

- 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавьж бага хүүтэй зээл авч өгнө” гэж урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашилаж, зохиомол байдлыг зориудаар бие болгож, өмлөх эрхийнг хуурч мэхлэх аргаар Б.Э-ы нэр дээр шилжүүлэн залилан мэхэлж, 135.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Л.Б-гийн “...Та өөрийнхөө байрыг Э-ы нэр дээр түр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчих тэгвэл би танд тусад нь 15 сая төгрөгийн зээл аваад өгъе гэхээр нь зөвшөөрөөд 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх дээр очиж Х-гийн нөхөр Э-д бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн. 2010 оны 10 дугаар сарын 01-ний үед над руу залгаж эгчээ нөгөө зээл чинь гарчихсан шүү та ирээд мөнгөө аваарай гэхээр нь Тэнгис кинотеатрын хойд талд байдаг 15 дугаар байрны 45 тоот гэрт нь очиж 15 сая төгрөгийг тоолж авсан. ...Миний байрыг Хас банкинд 48 сая төгрөгөөр тавьсан гэсэн бичиг аваад ирэхээр нь Хас банкнаас очоод асуухад 52 сая төгрөгөөр тавьчихсан байсан...би тухайн үед манай байрыг 15 сая төгрөгөөр л барьцаанд тавьчхаарай, надад 15 сая төгрөг л хэрэгтэй байна гэж хэлсэн юм, тэгсэн чинь тэгнэ ээ гэж хэлсэн, тухайн үед Х нь надаас ямар нэг ашиг энэ тэр авахгүй зүгээр л өөрийнхөө их хэмжээний зээлэнд багтаагаад таны байрыг барьцаалаад хүссэн зээлийг чинь бүтээгээд өгье гэж хэлээд байрны ордерийг шилжүүлж авсан...манай байрыг л барьцаалаад 52 сая төгрөгний зээл авсан байсан, нөгөө надад маш том зээл бүтэх гээд байна, өнөө маргаагүй гарах гээд байна, танд зээл бүтээж өгье гэхээр нь өгсөн чинь худлаа байсан байна лээ...миний байрыг үнэхээр 15 сая төгрөгний барьцаанд тавьсан байна гэж итгээд сар бүр 371.122 төгрөг өгснөөр нийт 7.523.063 төгрөг өгсөн байна лээ одоо үлдсэн мөнгийг нь хэзээ ч өгсөн бэлэн байгаа гэдгээ хэлмээр байна, гол нь байраа эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /38хх102-103, 104-105/

“...Хас банкны хоёр хүнтэй уулзаад Х манай байрыг нэр дээрээ шилжүүлээд 52 сая төгрөгний зээл авсан гэдгийг мэдээд шууд Х-гийн гэрт багшийн дээдийн тэнд байсан түрээсийн байранд нь очиход Х, Э хоёр байж байсан. Х би банкинд мөнгөө төлнө гээд байсан өөрийнхөө байсан байраа 98 сая төгрөгөөр зарах гэж байгаа тэр мөнгөөр төлнө гэж хэлээд байсан. Тэгээд бид нар хамтдаа Ард кинотеатрын тэнд байдаг Хас банкин дээр очиход зээлийн эдийн засагч залуу нь Х 2011 оны 04 сарын 22-ны өдөр төрсөн ах Б.Г-ийг хамтран зээлдэгч хийгээд 52 сая төгрөгний зээл авсан, мөн тэр үедээ Х банкны ажилтанд “миний нөхөр нас барсан 3-н хүүхэдтэйгээ амьдардаг” гэж хэлээд ахаараа хамтран зээл авсан гэж байсан. ...ингээд Х мөнгөө төлнө хүргэнийхээ том объектыг зараад төлнө гээд байсан. Би тэгээд Х-гээс зээлж авсан 15 сая төгрөгнийхөө эргэн төлөлтийг сар бүр хийгээд л яваад байсан, цаана нь юу болж байгааг мэдэхгүй байсан. Тэгээд л 2012 оны 10 дугаар сарын 08-ны өглөө л бүх зүйлийг мэдсэн. Тухайн үедээ 2010 онд Х надад мөнгө зээлж байгаа гээд хариуд нь надаар байрны нэрийг нөхөр Э-ыхаа нэр дээр шилжүүлэх бэлэглэлийн гэрээг хийлгүүлсэн. Би Х-д итгээд явсаар байгаад хугацаа алдаад байраа зарагдах гэж байхад нь л бүгдийг мэдсэн. Миний хувьд Хас банкнаас нэг ч төгрөг зээлж аваагүй. ...Байрны нэрийг шилжүүлж авах гэхээр Хас банкны зээлэнд байгаа болохоор нэр шилжүүлэхгүй байгаа, гэхдээ бид нар уг байрандаа амьдарч байгаа. Би одоо Х, Э нараас 3-н өрөө байрныхаа ордерыг хуулийн дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна, байрныхаа ордерыг авахын тулд 3-н өрөө байраа хуулийн дагуу үнэлүүлдэг юм байна лээ, тэгээд би байраа 135.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэхдээ би 135 сая төгрөг нэхэмжлэхгүй, байраа, гэрчилгээтэй нь авмаар байна. Миний хохирлыг барагдуулаагүй байгаа.  Х Э нарт залилуулсандаа маш их гомдолтой байна.  ...сэтгэл санаагаар маш хэцүү байдаг. Хуулийн байгууллага энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж, үлдсэн амьдралд минь гүн туслалцаа үзүүлнэ үү, би 69 настай, нөхөр маань 72 настай хэд хүртэл наслахаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /45хх215/,

- Хохирогч Ч.Л-гийн “...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 54 дүгээр байрны 53 тоот орон сууцыг би 1970 онд ОХУ-д сургууль төгссөж ирээд Улаанбаатар төмөр замын удирдах газарт инженерээр ажилд ороод ажиллаж байхад надад байгууллагаас өгсөн юм. Уг байраа өмч хувьчлалаар эхнэр Л.Б, охин Л.Х нарын нэр дээр хамтран эзэмшигчээр хувьчилж авсан юм. Тухайн үед ямар асуудал болсныг сайн мэдэхгүй. Манай эхнэр Б энэ асуудлыг сайн мэддэг юмаа. Охин Х-гаа гадаадад сургуульд явуулахаар болж банк санхүүгийн байгууллагаас зээл авсан байсан. Эхнэр Б надад хэлэхдээ бид хоёрын банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл нь хугацаа багатай, хүү өндөртэй юм байна. Бэрийн найз Х над руу ярилаа, таньд зээл хэрэгтэй юм уу, би их хэмжээний зээл банкнаас авах гэж байгаа, миний авах гэж байгаа зээлэнд хамрагдах уу гэсэн. Би тухайн үедээ эхнэртээ чи өөрөө мэдээд зохицуул гэж хэлсэн. Өдөр судрыг нь сайн санахгүй байна, 2010 оны намар байсан шиг санаж байна, Э гэдэг залуутай эхнэр Б, охин Х бид гурав бэлэглэлийн гэрээ хийж байраа нэг жилийн хугацаатай шилжүүлсэн юм. Тухайн үед нь яагаад ингэж байгаа талаар асуухад Э зээл бид нарын нэр дээр гарах учраас байр миний нэр дээр байх ёстой юмаа гэж байсан. Тэгээд эхнэр бид хоёр 15 сая төгрөгний зээл авч сар болгон 1-ний өдөр тэтгэвэрийнхээ мөнгийг авч эхнэр Б-д өгөөд Б зээлсэн мөнгөний хүүгээ өгнө гэж явдаг байсан. Намайг байхад банкнаас нэг ч хүн ирж үзээгүй. Харин эхнэр Б надад хэлэхдээ нөгөө зээлийг өгсөн банкны эдийн засагч нь хэрэгт холбогдсон юм байна, Э-ыг манай байранд амьдардаг үгүйг нь шалгах юм шиг байна гээд 2 удаа байх намайг гэрээс авч гарч байсан. Энэ асуудлыг саяхнаас манай эхнэр Б надад хэлснээр мэдэх боллоо, маш их гомдолтой байна, байрны ордероо хурдан гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /41хх224-225/,

- Хохирогч Л.Х-гийн “...Уг байрыг аав Ч.Л, ээж Л.Б нарын хамт хамтран эзэмшдэг юмаа. 2010 оны 8 дугаар сард Б.Х нь манай аав Ч.Л, ээж Л.Б нарт маш их хэмжээний зээл авах гэж байна, та нар байраа Э-ы нэр дээр шилжүүлээл мөн бага хүүтэй зээл авч болно. Уг зээл нь хурдан гарна гэж байсан. Тухайн үед манай аав, ээж хоёрт мөнгөний хэрэгцээ гарчихсан байсан юмаа. Тэгээд 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аав, ээж бид гурвыг Ард кино тетарын урд талд байдаг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын хажуу талын нотариатын газар дуудаж очоод нэг бичгэн дээр гарын үсэг зуруулсан. Би ямар бичгэн дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгож мэдээгүй. Одоо бодоход Э-ы нэр дээр байраа шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурсан юм байна лээ. Тэр гэрээн дээр гарын үсэг зурсанаас болж одоог хүртэл манай гэр бүл өртөй хохирсоор байна. Тэр гэрээн дээр гарын үсэг зурж байхад миний хажууд манай аав, ээж, Х, Э нар хамт байсан. Маш их гомдолтой байна. Х нь сар болгоны 1-ний өдөр ээж рүү залгаж хүүний мөнгө гэж авдаг байсан. Тэр авснаа банкинд тушаадаггүй байсан юм байна лээ...” /41хх227-228/

 “...Надад бодит учирсан мөнгөн хохирол байхгүй. Байрны ордероо Б.Х-гээс нэрээ шилжүүлэн авмаар байна. Байрныхаа ордероо нэрэн дээрээ шилжүүлээд авчихвал гомдол санал байхгүй. Манай аав Л гэртээ хэвтрийн байдалтай байдаг ирж мэдүүлэг өгөх боломжгүй, өмнө нь мэдүүлэг өгөөд хойшид ээж Б хариуцна, санал хүсэлтийн хувьд надтай адилхан...” гэх мэдүүлэг /51хх132/,

- Бэлэглэлийн гэрээ: 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ч.Л, Л.Х-, Л.Б нараас Б.Э-д Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 54 дүгээр байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэсэн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /38хх88-89/,

- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 54-53 тоотод байрлах, 40.6 м.кв орон сууцыг 110.000.000 төгрөгөөр үнэлсэн. /38хх122/,

 - “Лэндс” ХХК-н 2013.12.13-ны өдрийн тайланд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 54-53 тоотод байрлах, 57.7 м.кв орон сууцыг 135.000.000 төгрөгөөр үнэлсэн. /38хх122/,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013.01.29-ний өдрийн 5/962 дугаар албан бичигт:  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 54-53 тоот орон сууц 2010 онд орон сууцны бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Э-ы өмчлөлд, 2010 онд 116 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууцны худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Г.Отгонбаярын өмчлөлд, 2011 онд 116 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууцны худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.Х-гийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн талаар дурджээ.

- Худалдах, худалдан авах гэрээ: 2010.12.06-ны өдрийн гэрээгээр 54-53 тоот орон сууцыг Б.Э-аас Г.Отгонбаярт 1.000.000 төгрөгөөр худалдсан гэх, 2011.04.21-ний өдрийн гэрээгээр 54-53 тоот орон сууцыг Г.Отгонбаяраас Б.Х-д 1.000.000 төгрөгөөр худалдан шилжүүлэх гэрээ. /39хх9-14/

- Б.Э-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр үед Х бид хоёр жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдахаар хөөцөлдөж байсан. Зээл авахад барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн нэр дээр байх ёстой болоод Х, Б эгч хоёр яриад л миний нэр дээр байраа шилжүүлсэн. Тэгсэн чинь жижиг дунд үйлдвэрийн зээл нь хэд хоногт бүтэхээр биш, хугацаа шаардахаар болсон. Б эгчийн банк бус байгууллагад тавьсан байрыг чөлөөлөхдөө Х таньдаг найзаасаа мөнгө зээлж чөлөөлсөн юм. Тэрнээс хойш Х-гийн хийж байгаа ажилд оролцоогүй, юу болж байна гэхээр болж байгаа гэдэг байсан...” гэх мэдүүлэг /38хх204-205/, “...би эхнэр Хишигээ үү худалдах гэхээр гэр бүлийн хүмүүс болохоор үнэмшилгүй болоод тэгээд Отгонбаяр гэх хүн рүү байраа шилжүүлээд түүнээсээ Х рүү шилжсэн байдаг. Ингээд Х-гийн нэр дээр Б-гийн байр шилжээд Хас банкинд ... 52 сая төгрөг зээлж аваад 52 сая төгрөгнөөсөө Б-гийн байрыг ББСБ-аас хувь хүнээр чөлөөлүүлсэн тэр мөнгөө өгөөд мөн Б гуай хүүхдийн сургалтын төлбөр гэж хэдэн төгрөг авсан гэж байсан. Үлдсэн мөнгийг Х юунд зарцуулсанг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /51хх166/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримт, талуудын хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Л.Б нь нөхөр, охины хамт дундаа өмчилдөг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 54-53 тоот орон сууцыг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан байсан. Зээлийн хүү өндөр байсан учраас урьдны танил Б.Х-тэй тохиролцож зээлээ чөлөөлүүлэх, түүний хөөцөлдөж байгаа их хэмжээний зээлэнд орон сууцаа барьцаанд тавихыг зөвшөөрч, бага хүүтэй зээл болгох тохиролцоо хийсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, хохирогч Л.Б-гийн “...би тухайн үед манай байрыг 15 сая төгрөгөөр л барьцаанд тавьчхаарай, надад 15 сая төгрөг л хэрэгтэй байна гэж хэлсэн юм, тэгсэн чинь тэгнэ ээ гэж хэлсэн, тухайн үед Х нь надаас ямар нэг ашиг энэ тэр авахгүй зүгээр л өөрийнхөө их хэмжээний зээлэнд багтаагаад таны байрыг барьцаалаад хүссэн зээлийг чинь бүтээгээд өгье гэж хэлээд байрны ордерийг шилжүүлж авсан...манай байрыг л барьцаалаад 52 сая төгрөгний зээл авсан байсан, нөгөө надад маш том зээл бүтэх гээд байна, өнөө маргаашгүй гарах гээд байна, танд зээл бүтээж өгье гэхээр нь өгсөн чинь худлаа байсан байна лээ...” гэж мэдүүлжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Х нь хохирогч Л.Б-д байрыг нь 15 сая төгрөгний барьцаанд тавьсан гэж итгүүлэн, зээлийн хүү төлөх хүснэгт гарган сар болгон хүү төлүүлж байсан /38хх87/, улмаар нөхөр Б.Э-ы нэр дээр шилжүүлсэн дээрх үл хөдлөх хөрөнгийг Г.Отгонбаярын нэр дээр шилжүүлэн, дараа нь өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авч “Хас банк”-ны барьцаанд тавьж зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн хохирогч Л.Б нарын хувьд орон сууцаа банкны барьцаанд тавих гэж байгааг мэдэж байсан, мөн шүүгдэгч Б.Х-тэй тохиролцсоны дагуу өөрсдийн сайн дурын хүсэлтийн дагуу түүний нөхөр Б.Э-ы нэр дээр бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа шилжүүлжээ.

 Харин үүний дараа шүүгдэгч Б.Х хохирогч Л.Б нарт 15 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьсан гэж итгүүлэн, орон сууцыг нь иргэн Г.Отгонбаяр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, буцаан өөрийн нэр дээр шилжүүлсэн, улмаар “Хас банк”-ны зээлийн барьцаанд тавих, банктай иргэний хэргийн шүүхэд эвлэрэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Х-г хохирогч Л.Б нарын үл хөдлөх хөрөнгийн эрхийг урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн барьцаанд тавиулахаар өмчлөх эрхийг шилжүүлсэнг мэдсээр байсан, өмчлөгч нарт банкнаас 15 сая төгрөгний зээл авсан гэж итгүүлсэн, мөн өмчлөгч нарт мэдэгдэлгүй “Хас банк”-ны 52 сая төгрөгний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр хангуулахаар иргэний шүүхийн шийдвэр гаргуулсан нь өмчлөгч нарын өмчлөх эрхэд итгэл эвдэх аргаар халдсан залилах гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Л.Б нарын өмчлөх эрхийг залилсан үйлдэл шүүгдэгч Б.Х-гийн иргэний хэргийн шүүхэд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрэл хийснээр төгссөн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Б.Э-ы хувьд тус орон сууцыг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсний дараагаар Л.Б нарын үл хөдлөх өмчлөх эрхийг шүүгдэгч Б.Х-тэй бүлэглэн залилсан гэх үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь хохирогч Л.Б нарын банкны барьцаанд тавьж зээл авахуулах зорилгоор өөрийнх нь нэр дээр тодорхой хугацаагаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэнг мэдэж байсан нөхцөл байдлыг хохирогч Л.Б нарыг өмчлөх эрхийг залилсан үйлдэлд хамтран оролцсон гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэв.  

 

17. Хохирогч Г.П-:

 - 2010 оны 5-6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж хуурч мэхлэх аргаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлан, урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашилаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилан авч, 107.630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.П-гийн “...Э, Х нар нь нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн 200 сая төгрөгний зээл авна гэж яриад төслөө бичиж, дэлгүүрийг давхарлуулах, 380 вольт цахилгаан тавиулна гэж зураг төсөл гаргуулан, мэргэжилтэн хүмүүсийг үзүүлдэг байсан. 2010 оны 05-06 дугаар саруудад тэр хоёр жижиг дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо гээд танай газар, халуун ус, дэлгүүрийг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авчих юм бол зээл бүтэх гээд байна гэж 2010 оны 8 дугаар сар хүртэл яриад байсан болохоор зээл нь бүтэх гэж байгаа юм байна гэж бодоод өөрийнхөө үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Х-гийн нэр дээр Ард кинотеатрын хойд талд байдаг нотариатын газарт үл хөдлөх хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн...Шүүх 2012 оны 4 дүгээр сарын 26-ны шийдвэрээр Б.Х-тэй хийсэн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон. Дээрх шүүхийн шийдвэр гарахаас нь арай өмнөхөн Капитал банкнаас Ариунжаргал гэсэн хүн ирээд танай үл хөдлөх хөрөнгүүд манай банкны 40.000.000 сая төгрөгний барьцаанд байгаа. Х гэдэг хүнээ олж зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгүүдийг чинь зарж өр барагдуулна гэж хэлсэн. Би энэ үед л манай үл хөдлөх хөрөнгүүдийг Капитал банкинд барьцаалсныг мэдсэн. ...Капитал банкнаас Б.Х нь 40.000.000 сая төгрөгний зээлийг авахдаа миний үл хөдлөх хөрөнгүүдийг надаас худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, миний гарын үсгийг дуурайж зурсан байсан...” /38хх110-111/,

 “...хашаа байшингийнхаа нэрийг хууль ёсны дагуу өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байна. Миний хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /51хх121/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1117 тоот “...Г.П, Б.Х нарын хооронд байгуулсан 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоотод байрлах гэр бүлийн зориулалтай газар, мөн хүнсний дэлгүүрийг “Худалдах, худалдан авах гэрээ”- нүүдэд /нийт 3 гэрээ/ Г.П гэж бичсэний ард зурсан гарын үсгүүд нь Г.П-гийн гарын үсэг биш...” гэсэн дүгнэлт /38хх149/,

Шүүхийн шийдвэр: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 667 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...худалдах, худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна” гээд Улсын бүртгэлийн Г-2206000177 дугаартай, нэгж талбарын 18634305119193 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 689 м2 газар бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ дээрх хаягт байршилтай, 000107252 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Y-2206014278 дугаартай 77м2 талбайтай нийтийн халуун усны газар бэлэглэсэн Бэлэглэлийн гэрээ, 000090731 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-22000012403 дугаартай 117м2 талбайтай хүнсний дэлгүүр бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзжээ. /38хх78-79/,

- 2010.8.16-ны өдрийн гэр бүлийн хэрэгцээний 689 м.кв газар, Г-2206000177, өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний хуулбар, мөн өдрийн Ү-220601478 дугаартай нийтийн халуун усны газар зориулалттай, 77 м.кв үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний хуулбар /39хх154-159/

- Эд хөрөнгийн үнэлгээ: “Лэндс” ХХК-н 2013.12.13-ны өдрийн тайланд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотын хашаа байшинг зах зээлийн үнийг 107.629.691 төгрөгөөр үнэлсэн /40хх182-187/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, тайлбараас хохирогч Г.П нь шүүгдэгч Б.Х-тэй ажил хэргийн харилцаагаар хамтарч ажиллаж байсан, улмаар шүүгдэгч Б.Х-гийн хөөцөлдөж байсан зээлийн үйл ажиллагаанд туслах зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, улмаар худалдан борлуулах санаа зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Учир нь хохирогч Г.П нь энэхүү бэлэглэлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа “...үнийг нь дараа авах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан, Б.Х зээл авах гэж байсан учраас худалдах, худалдан авах гэрээ биш бэлэглэлийн гэрээ хийсэн юм...” гэжээ. /38хх78-79/  

Улмаар шүүгдэгч Б.Х нь бэлэглэлийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлэн авсны дараа Г.П-гийн гарын үсгийг хуурамчаар зуран худалдах, худалдан гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон мэтээр “Капитал” ХХК-д хуурамч баримт бичиг бүрдүүлэн “Эф И Эс Кэй Өү” ХХК-ийн нэр зээл авсан. Энэхүү зээлээ төлөлгүй барьцаа болох уг үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг төлөхөөр Иргэний хэргийн шүүхэд эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ нь шүүгдэгч Б.Х нь хохирогч Г.П-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны дараа буцаан өгөх зорилгогүйгээр буюу итгэл эвдэх аргаар, хуурч залилан банкны барьцаа хөрөнгөд тавьж хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Энэхүү хэрэгт прокуророос шүүгдэгч Б.Э-г хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан дээрх баримт, талуудын мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Э-г бусдыг залилан мэхлэх идэвхтэй ямар үйлдэл хэрхэн хийсэн, тухайн үйлдлээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хангалттай нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.Э-г шүүгдэгч Б.Х-гийн нөхөр, хамт ажилладаг байсан гэх үндэслэлээр бүлэглэн хохирогч Г.П-г залилсан гэж үзэх боломжгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Хохирогч Капитал банк:

2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихдаа Худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, ашиглаж Капитал банкийг хуурч 40 сая төгрөгнийг хохирол учруулсан болох нь

- Хохирогч Ц.Энхбаярын “...Б.Х, Б.Э нарт холбогдох эрүүгийн 201201050528 дугаартай хэрэгт Капитал банкыг төлөөлөн хохирогчоор мэдүүлэг өгч байна. Б.Х гэдэг хүн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай банкнаас тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор 40 сая төгрөгний зээл хүссэн. ...Тэгээд манай банкнаас барьцаа хөрөнгийг шинэчлэн судалж зээлийн эдийн засагч нар 40 сая төгрөгний зээлийг олгосон юмаа. Б.Х нь зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй буюу нэг ч төгрөг төлөөгүй учраас Чингэлтэй дүүргийн шүүхэд манай банк Б.Х-д холдбогдуулан нэхэмжлэл гаргасан юмаа. Чингэлтэй дүүргийн шүүх дээр Б.Х нь хүсэлт гаргаж 6 сарын хугацаанд өр төлбөрөө барагдуулана гэсний дагуу 2012 оны 12 дугаар сарын 11-ний дотор 46.812.396 төгрөгийг төлж барагдуулах, заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд банкны барьцаанд байгаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4-156 тоот хаягт үл хөдлөх хөрөнгийг үүргийг гүйцэтгэлийг хангуулах шүүхийн захирамж гарсан юм. Гэтэл Б.Х нь 6 сарын хугацаанд өр төлбөрөө барагдуулаагүй тул Нийслэлийн ШГА-нд Б.Х-д холбогдох материалыг манай банкнаас гаргаж өгсөн. Чингэлтэй дүүргийн шүүхэд Б.Х-д холбогдох материалыг өгсөн байхад иргэн Г.П гэдэг хүн хуурамч бичиг баримт үйлдэн миний Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4- 156 тоот хаягт үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд Капитал банкинд тавьж 40 сая төгрөгний зээл авсан гэж хандсан байсан. Шүүхээс Г.П нь Б.Х нарын хооронд байгуулсан 2010 оны 5 сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг шинжилгээнд хүргүүлсэн чинь Г.П-гийн гарын үсэг нь хуурамч гэдэг нь тогтоогдсон байдаг. Ингээд Б.Х нь манай банкинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авч зээл хүүний төлбөр болох нийт 46.812.396 төгрөгний хохирлыг учруулаад байна. Б.Х-гээс 46.812.396 төгрөгний хохирол барагдуулж өгөхийг хүсэж байна. Өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /41хх217-218/,

- Хохирогчийн төлөөлөгч Ж.Мөнхжаргалын “...Өмнө нь капитал банкийг төлөөлж мэдүүлэг өгсөн Ц.Энхбаяр нь одоо ажлаасаа гарсан тул банкны удирдлагаас намайг томилж энэ хэрэгт цаашид хохирогч, иргэний нэхэмжлэгчийг төлөөх бүрэн эрх олгосон. Б.Х гэх хүн манай банкинд Хан-Уул дүүргийн 8-р хороо дэнжийн 4-156 тоот байрлах үл хөдлөх хөрөнгийг 40 сая төгрөгний зээлийн барьцаанд тавьж залилан мэхэлж банкийг хохироосон. Тийм учраас Х-гээс 40 сая төгрөгөө нэхэмжилж байна. манай хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Б.Х-д залилуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /51хх126/,

- Иргэний нэхэмжлэгч С.Баатарсүхийн “...Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4-156 тоот хаягт үл хөдлөх хөрөнгийн 9011034121 тоот улсын бүртгэлийн 5117453 регистрийн дугаартай “Эф И Эс Кэй Өү” ХХК-ны захирал Б.Х нь дээрхи өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан...Тэгээд манай банкнаас барьцаа хөрөнгийг шинэчлэн судалж зээлийн эдийн засагч 40 сая төгрөгний зээлийг олгосон юмаа. Чингэлтэй дүүргийн шүүхэд манай банк нэхэмжлэл гаргасан. ...Чингэлтэй дүүргийн шүүхэд Б.Х-д холбогдох материалыг өгсөн байхад иргэн Г.П гэдэг хүн хуурамч бичиг баримт үйлдэн миний Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4-156 тоот хаягт үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд Капитал банкинд тавьж 40 сая төгрөгний зээл авсан гэж хандсан байсан. Шүүхээс Г.П, Б.Х нарын хооронд байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг шинжилгээнд хүргүүлсэн чинь Г.П-гийн гарын үсэг хуурамч гэдэг нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /38хх114/,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/3599 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоот Хүсний дэлгүүр, нийтийн халуун усны газрын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 2/11370 дугаар албан тоотоор түдгэлзүүлсэн тухай дурьджээ /39хх37/,

- Б.Х-гийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоот газрын өмчлөгөөр бүртгэлтэй Y-2206012403, Y-2206014278  дугаартай үл хөдлөхийг 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр Капитал банк ХХК-иас “Эф И Эс Кэй Өү” ХХК-ны захирал Б.Х Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоот Хүсний дэлгүүр, нийтийн халуун усны газар болох 77 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан  40.000.000 төгрөгөөр зээлсэн тухай зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар /39хх78-102/,

- Худалдах, худалдан авах гэрээ: 2010.05.14-ний өдрийн Г.П болон Б.Х нарын хооронд байгуулагдсан. /38хх80-82/

- Шүүгчийн захирамж: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012.06.11-ний өдрийн 1064 дугаар захирамжаар нэхэмжлэгч Капитал банк болон “Эф И Эс Кэй Өү” ХХК-ийн хоорондох эвлэрлийг баталж, үүргийг гүйцэтгэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоот үл хөдлөх хөрөнгөөр хангахаар шийдвэрлэжээ.

- Шинжээчийн дүгнэлт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1117 дугаар “Г.П, Б.Х нарын хооронд байгуулсан 2010.05.14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжны 156 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хүнсний дэлгүүрийг “худалдах, худалдан авах гэрээ”-нүүд /нийт 3 гэрээ/ Г.П гэж бичсэний ард зурсан гарын үсгүүд нь нэхэмжлэгч Г.П-гийн гарын үсэг биш” гэх дүгнэлт /39хх151-153/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэн шүүгдэгч Б.Х нь хохирогч Г.П-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихдаа Худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, ашиглаж “Капитал банк”-ыг хуурч 40 сая төгрөгний зээл авч хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байх тул залилах гэмт хэрэг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

19. Хохирогч Ш.Б-:

- 2011 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100 сая төгрөгний хөнгөлөлтэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгэл эвдэх аргаар Ш.Б-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж 13.000.000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын дундуур 650.000 төгрөг, нийт 13.650.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Ш.Б-гийн “...Х нь би нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг 100 сая төгрөгний хөнгөлөлтэй зээл авах гээд төсөл бичээд банкинд оруулаад зөвшөөрүүлчихсэн, одоо барьцаа хөрөнгөө аваад ир гэсэн чинь миний барьцаа хөрөнгө Хаан банкид барьцаанд байгаа болохоор зээлээ авч чадахгүй байна хурдан хугацаанд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд Капитал банкнаас төслийнхөө зээлийг авчихмаар байна чамд байр чинь байгаа бол байраа банк бус санхүүгийн байгууллагад тавиад надад мөнгө өгчих тэгээд би Хаан банкнаас барьцаа хөрөнгөө авчихаад Капитал банкнаас 100 сая төгрөгийн зээлээ аваад чамд байрыг чинь аваад өгье чи надаас мөнгө аваад байраа чөлөөлж аваад үлдэгдэл мөнгөө надад өгчихнө биз гэж хэлсэн. 2011 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хоёулаа уулзаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 5 дугаар сургуулийн урд талын “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллага дээр очиж өөрийн байрыг тэнд 3 сарын хугацаатайгаар 25 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, тэр мөнгөнөөсөө 13 сая төгрөгийг нь Х-д тоолж өгөөд өөрөө 12 сая төгрөгөө авч үлдсэн. Тэгээд 2011 оны 9 дүгээр сарын дундуур над руу Х ярьж барьцаа хөрөнгөө үл хөдлөх рүү оруулах гэсэн чинь шимтгэлийн мөнгө дутаад байна гээд Улаанбаатар банкны баруун талд нөхөртэйгөө хамт ирж надаас 650.000 төгрөг нэмж авсан...” /38хх92-93/

 “...Би өөрийнхөө 2 өрөө байрыг Банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгний барьцаанд тавиад Б.Х миний хөөцөлдөж байгаа төслийн зээл 100 сая төгрөгөөр батлагдсан, миний барьцаа хөрөнгө Хаан банкинд барьцаанд байгаа надад туслаад мөнгө өгвөл барьцаа султгаад төслийн зээлэнд ороод мөнгөө авчих юм бол чиний байрыг зээлээс чөлөөлөөд өгнө, наад 25 сая төгрөгийг чинь бүрэн төлөөд өгнө, намайг үлдэгдэл мөнгөө хугацаа гаргаад төлнө биз гэж хэлэхээр нь тэр үед миний өөр арай өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагын зээлэнд байсан учраас чөлөөлөөд бага хүүтэй газар зээлэнд тавих сонирхолтой байсан үүнийг Х мэдээд бүр миний нэр дээр байраа шилжүүлчих гэж хүртэл ятгаж байсан гэхдээ би байраа шилжүүлээгүй. Ингээд ББСБ-с авсан 25 сая төгрөгний 13 сая төгрөгийг Х бэлнээр авсан, дараа нь 650.000 төгрөгийг бэлнээр надаас мөнгө хүрэхгүй байна гэж хэлээд авсан. Одоо би 13.650.000 төгрөгөө Х-гээс нэхэмжилж байна, надад ямар ч хохирол барагдуулаагүй. Би өөрөө ганцаараа Буман Дусал ББСБ-д 25 сая төгрөгийг төлж барагдуулсан. Б.Х-д мөнгөө залилуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /51хх139/,

- Зээлийн гэрээ: 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Буман дусал” ББСБ-аас  Ш.Б- нь 25 сая төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлсэн баримт /38хх43/

- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ: БГД, 3-р хороо, 2-р хороолол, Төмөр замын 50-41 тоот, Ү-2205026720 дугаартай орон сууц нь Ш.Б-гийн өмч болох. /38хх45/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаас шүүгдэгч Б.Х нь хөнгөлөлттэй зээл авах төсөл шалгарсан гэж итгүүлсэн, уг зээлээ авсны дараа байрны чинь зээлийг чөлөөлж өгнө гэж хуурч хохирогч Ш.Б-гийн үл хөдлөх хөрөнгийг ББСБ-ын барьцаанд тавиулж, эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж  үзэх боломжгүй, шүүгдэгчийн зүгээс бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, хохирогчийг хуурсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Х-г хохирогч Ш.Б-гаас 13.650.000 төгрөгийг залилсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

20. Хохирогч Б.Баярцэцэг:

- 2010-2012 оны хооронд “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар Сүхбаатар дүүргийн нутагт  3.300.000 төгрөг, 3.500.000 төгрөг, 11.000.000 төгрөг буюу нийт 27.800.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Баярцэцэгийн “...2010 оны 10 дугаар сард Ховд аймгийн харъяат О гэдэг хүүхэн намайг Х-тэй танилцуулсан, тэгээд таньдаг болсон. Тэгээд удаагүй байж байтал О над руу залгаад манай дүүд нэг тус болооч манай энэ дүү /Х-/ үйлдвэр ажиллуулдаг юм, би эгчтэй нь нэг ангид сурч байсан, барьцаанд тавих хөрөнгө байна уу гэж хэлсэн тэгэхээр нь би Х ажиллуулж байсан Нэгдүгээр төрөхийн хашаан дотор тортны цех ажиллуулж байсныг очиж үзсэн. Тэгээд би мөнгө зээлэх боломжтой юм байна гэж бодсон. Х нь манай Ялалт кино театрын арын 9 давхар байрны 3 давхарт байрлах 3 өрөө байрыг манай байр гэж хэлсэн, ингээд би өөрийн төрсөн охин Солонгоогийн нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо 5 дугаар байрны 73 тоот нэг өрөө байрыг иргэн Пүрэв-Очироос 18 сая төгрөгний барьцаанд тавьж, зээлж уг мөнгийг Х-д өгсөн. Пүрэв-Очир зээл авахад эхний 3 сарын хүү болох 2.700.000 төгрөгийг авсан. Надад байраа барьцаанд тавьсан гэж 2 сая төгрөгийг өгсөн. Ингээд 13.300.000 төгрөгийг Х-д нэгдүгээр төрөхийн хашаанд байх цехэд нь аваачиж өгсөн. Мөнгийг өгөхөд Х-гийн нөхөр Э байсан. Энэ цагаас хойш Х нь хүүгээ төлөхгүй байсан. Ингээд Х нь хүүхдийн баяр болох гэж байна. Тортны борлуулалт сайжирдаг дахиад мөнгө хэрэгтэй байна. Та байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч мөнгөөр нь торт хийгээд үлдэгдэл мөнгийг нь өмнө нь барьцаанд тавьсан зээлийг чөлөөлж өгнө гээд байсан учраас би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 16 дугаар хороо 25-10 тоот 2 өрөө байр маань Капитал банкны зээлийн барьцаанд байсан ба зээлийн үлдэгдэл 8.934.226 төгрөгийг зээл чөлөөлүүлдэг хүнээр чөлөөлүүлж уг байрыг 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Капитал банкинд 15 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл аваад зээл чөлөөлж өгсөн хүнд 10.000.000 төгрөг өгч, Х-д би 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Х нь мөн л банкны зээлийн хүү төлөхгүй байсан учраас 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Наранбаатар гэдэг зээл чөлөөлдөг хүнээр Капитал банкны зээлээ чөлөөлүүлж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол 16 дугаар хороо 25-10 тоот 2 өрөө байрыг Х миний таньдаг хүн зээл өгдөг хүн байна гээд Ялалт гэж хүнд 25 сая төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Ялалт 25 сая төгрөгийг Х-д өгсөн, энэ мөнгөнөөс нэг сая төгрөгийг Х надад өгсөн. Зээл чөлөөлсөн Наранбаатарт 13-14 сая төгрөг өгсөн байх, үлдсэн мөнгийг нь Х авсан. Ялалт зээлийн гэрээ байгуулахдаа манай байрны өмчлөгч нар болох манай нөхөр Даваа, охин Одонтуяа бид нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Пүрэв-Очир нь үндсэн зээл болон хүүгээ төлөөгүй гээд над руу байнга утсаар яриад цагдаа, шүүхэд өгнө гээд байсан, ингээд ямар ч аргагүй болоод хүүхдүүдтэй ярьж байгаад 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо 5 дугаар байрны 73 тоот нэг байраа 58 сая төгрөгөөр зараад Пүрэв-Очирт авсан зээл, хүү гэж 25 сая төгрөг өгсөн, Ялалтаас би гуйж байгаад үндсэн мөнгийг нь өгье гэж гуйж байгаад 25 сая төгрөг өгөөд байрныхаа ордерийг авсан. Одоо Х-гээс Пүрэв-Очироос зээл авсны зээл 13.300.000 төгрөг, Капитал банкнаас зээл авсны 3.500.000 төгрөг, Ялалтаас зээл авсны 11.000.000 төгрөг нийт 27.800.000 төгрөг нэхэмжилж байна. Х-д маш их гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /41хх231-232/

 “...Би одоо Х-гээс болж хохирч банк болон бусад хүнд төлбөр төлбөрийн мөнгө болох 27.800.000 төгрөгөө нэхэмжилж байна. манай хохирлыг барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /51хх127/,

- Гэрч Ц.Даваагийн “...Тэр өдөр гэртээ байж байхад эхнэр хүрч ирээд байраа Х-д барьцаанд тавьчихъя, мөнгө хэрэгтэй болоод байгаа гэнэ ээ гээд Х-д надтай уулзаж би таны эмчилгээний мөнгө төгрөгийг дааж сувилал энэ тэр газруудад явуулж амраана гээд бид нарыг аваад Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн тэнд баригдсан шинэ байранд байдаг нотариат руү оруулж барьцааны гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь би зурчихаад л гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /38хх129/,

- Зээлийн болон Барьцааны гэрээ: 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 15 сая төгрөгийг Капитал банкнаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол 25-10 тоот орон сууцыг барьцаалж 15 сая төгрөг зээлсэн талаарх баримт /39хх53-60/

- Зээлийн болон Барьцааны гэрээ: 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Пүрэв-Очироос Б.Баярцэцэг нь 18 сая төгрөгийг Y2201016759 улмын бүртгэлийн дугаартай орон сууц барьцаалсан тухай гэрээний хуулбарууд /39хх173-175/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Баярцэцэгтэй танилаар нь дамжуулж танилцсан, түүний итгэлийг нь олж 2010-2012 оны хооронд “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж нийт 27.800.000 төгрөгийг зээл авахуулан авч, уг зээлийн төлбөрийг буцаан төлөхгүй байх санаа зорилгоор зайлхийж, итгэл эвдэх аргаар залилсан гэм буруутай гэж дүгнэлээ.  

 

21. Хохирогч Э.Батнавч:

- Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171/б байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Батнавчаас 15.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Э.Батнавчийн “...2013 оны 10 сард үл хөдлөх хөрөнгө барьцаалж мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавиад байж байтал Х залгаж яриад мөнгө зээлмээр байна надад 3 өрөө байр байгаа юм гэж хэлсэн юм. 15.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг харахад яг л жинхэнэ юм шиг харагдсан. Ингээд надад нийт буцааж 3.800.000 төгрөг өгсөн. Х ганцаараа яваад байсан...” /46хх-ийн 238-239х/ “...Х надад 17.500.000 төгрөгний өртэй юм...” гэх мэдүүлэг /47хх58/,

- Зээлийн гэрээ: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Э.Батнавчис Б.Х нарын хооронд сарын 8%-ийн хүүтэй 15.000.000 төгрөг зээлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ /46хх229/,

- Шинжээчийн дүгнэлт: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3457 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 0001***** дугаартай гэрчилгээ гэсэн баримт хуурамч, өнгөт принтерээр хэвлэсэн гэх дүгнэлт, гэрэл зураг, хуурамч гэрчилгээ /46хх242-244/,

- Барьцааны гэрээ: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.Батнавч нь Б.Х-д 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцанд 110.000.000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 171/б байрны 33 тоот орон сууцыг барьцаалсан гэх нотариатаар баталгаажуулсан гэрээ /46хх245/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн барьцаанд тавин хохирогч Э.Батнавчийг хуурч түүнээс 15.000.000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдож байх тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

22. Хохирогч Э.Н-:

- 2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашиглан “манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бие болгон Б.Н-д барьцаанд тавьж, 25.000.000 төгрөгийг залилсан болох нь

  - Хохирогч Б.Н-гийн “...би 2013 оны 6 дугаар сард “Зар мэдээ” сонинд үл хөдлах хөрөнгө барьцаалж мөнгө зээлнэ гэсэн зар өгсөн, ...6 дугаар сарын 11-ний өдөр 96669163 дугаарын утаснаас Х гэгч эмэгтэй ярьсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж 14/2-40 тоот дөрвөн өрөө байрыг барьцаалж 25 сая төгрөг авна гэснээр бид маргааш нь Спортын төв ордонд байрлах 601 дугаартай Тунгалаг гэдэг нотариатаар баталгаажуулсан гэрээгээ байгуулсан. 25 сая төгрөгийг 3 дугаар хорооллын Баянгол дүүргийн Өргөө кино театрын хажуу талын Хаан банкнаас өөрийн данснаас авч мөнгөө банкинд Х-гийн Цэлмэгийн дансруу шилжүүлэг хийсэн. Эхлээд 21 сая төгрөгөөр хийгээд 4 сая төгрөгийг дараа нь шилжүүлсэн юм. Гэрээ хийгээд сар гаруйн хугацаанд Х нь утсаа унтраагаад алга болсон ба нөхөр Э нь яриад манай эхнэр Ховд явсан, таны мөнгийг данс руу чинь хийнэ гээд худал яриад байхаар нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би урьд өмнө нь танихгүй. Зарын дагуу над руу 96669163 утсаар залгаад, нөхөр нь 94462419 дугаарын утсаар залгаж байсан. Анх надаас мөнгө зээлэхдээ манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа банкинд мөнгө байрлуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Би өөрийн мөнгөө авмаар байна. Би мөнгө зээлүүлснээс хойш нэг ч сарын хүүгээ аваагүй байгаа...” /40хх88х/

“...би одоо 25 сая төгрөгөө Б.Х-гээс нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /51хх120/,

- Мөнгөн шилжүүлсэн баримт: Хохирогч Б.Н-гаас Б.Х-гийн охин болох Х.Цэлмэгийн дансанд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21.000.000 сая төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /40хх76/,

- Гэрээ: Хохирогч Б.Н- болон Б.Х нарын хооронд байгуулагадсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ, Зээлийн гэрээ,  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай Б.Х-гийн гэх хуурамж, гэрчилгээгийн хуулбар /40хх79/

- Шинжээчийн дүгнэлт: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2584 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ү-2203016860 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ нь хуурамч, тэмдэг, дардас дарагдсан гэх дүгнэлт /40хх94-95/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, зээлийн барьцаанд тавин хохирогч Б.Н-г хуурч түүнээс 25.000.000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдож байх тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

23. Хохирогч Б.Б-:

 - 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Банзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171б дугаар байрны 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хохирогч Б.Б-өөс 40.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Б-ийн “...Би Б.Х гэдэг хүнд 40 сая төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 1716-33 тоот орон сууцыг барьцаалан 2 сарын хугацаатайгаар зээл өгсөн юм, тэгээд 2 сарын хугацаа дуусахад Б.Х зээлээ төлөхгүй байсан ба Б.Х ажил болохгүй байна жаахан сунгачихъя гэдэг байсан, тэгээд би анх хийсэн зээлийн гэрээн дээр хүү алдангиа бодож дахин сунгасан гэрээ хийсэн, тэгээд байж байгаад мөнгөө янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод өгөхгүй байсан ба тэгээд би шүүхэд хандах талаар өөрт нь хэлэхэд би өгчихнө л гэж байсан, тэгээд дүүргийн иргэний хэргийн шүүхэд би хандсан. Шүүх хурал дээр Х бид нар эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд 75 сая төгрөгийг авахаар тохиролцсон, өгөхгүй бол барьцаанд байгаа орон сууцыг дуудлага худалдаанд оруулах талаар шүүгчийн захирамж гарсан. Тэгээд бас л тогтсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан, тэгээд би шийдвэр гүйцэтгэх албанд хандсан бөгөөд тэгэхэд Шийдвэр гүйцэтгэх албанаас надад барьцаанд тавьсан өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий байрны талаарх дэлгэрэнгүй лавлагааг авахад өөр хүний нэр дээр гарсан ба би тэгээд Улсын бүртгэлийн газар очиж уулзсан, тэгээд барьцаанд авсан өмчлөх эрхийн гэрчилгээгээ үзүүлэхэд энэ гэрчилгээ хуурамч гэрчилгээ байна шүү дээ тамга тэмдэг гарын үсэг нь хуулбарласан юм байна гэж хэлсэн, тэгээд л цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би Барьцаат зээл өгнө гэдэг зарыг зар мэдээ сонинд тавьсан байсан, тэгээд л Х миний дугаар руу утсаар холбогдсон, тэгээд л ийм зүйл болчихлоо миний хувьд Б.Х-г таньж мэдэхгүй урьд нь харж байгаагүй...” /44хх-ийн 107х/ “...одоо тэгээд нэг ч төгрөг өгөөгүй байгаа, бид хоёр шүүхээр ороод 75 сая төгрөгийг надад гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн байгаа, энэ мөнгөө нэхэмжилж байна...” /44хх158/

 “...Би 40 сая төгрөгөөсөө нэг ч мөнгө буцааж аваагүй, миний хохирлыг Х огт барагдуулаагүй...” /51хх122/ гэсэн мэдүүлэг,

- Гэрээ: 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б.Б-өөс 40.000 сая төгрөгийг Б.Х-д зээлсэн тухай зээлийн гэрээ, хуурамч гэрчилгээ, 40.000.000 төгрөгөөс Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 171/б байрны 33 тоот үл хөдлөхийг барьцаалсан тухай барьцааны гэрээ /44хх103-106/,

- 2015.9.09-ний өдрийн 4182 дүгнэлтээр “0001***** гэрчилгээний дугаартай” Банзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171б дугаар байрны 33 тоот гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт. /44хх114-115/

- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 391 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /44хх100/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

|Шүүгдэгч Б.Х нь үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хохирогч Б.Б-ийг хуурч, гэрээгээр халхавчлан түүнээс 40.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна. Харин хохирогч Б.Б- нь шүүгдэгч Б.Х-тэй иргэний хэргийн шүүхэд эвлэрсэн нь шүүгдэгчийн залилах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

 

24. Хохирогч Г.Гантөмөр:

- 2013 оны 12 дугаар сард иргэн М.Урангоогийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171/б байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар Г.Гантөмөрөөс 25.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.Гантөмөрийн “...би хувиараа зээл чөлөөлдөг ажлыг явуулаад 2 жил болж байна. 2013 оны 12 дугаар сарын эхээр Б.Х гэх хүн надтай холбогдож зээл чөлөөлүүлэхээр болсон. Маргааш нь түүнтэй уулзахад би нарийн боовны цехтэй, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлд хамрагдсан байгаа 3 хоногийн дараа миний зээл Төрийн банкнаас гарах юм. Чамтай 5 хоногийн 25 сая төгрийн гэрээ хийгээд 3 хоногтоо буцаагаад өгнө, барьцаанд өөрийнхөө 13 дугаар хорооллын 171/б байрны 33 тоот 2 өрөө байраа барьцаанд тавьна гэж хэлсэн. Х-тэй уулзаад байрны гэрчилгээг үзсэн чинь Б.Х-гийн нэр дээр байхаар нь хуурамч гэдгийг нь мэдэлгүй, 25 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 сая төгргийг өгсөн. 5 хоногийн дараа Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгө авъя гэхэд түр байж бай, би уурхайгаа 2 сая ам.доллараар зарах гэж байгаа, чиний мөнгийг чинь жаахан удаахан ээ 30 сая төгрөг болгож өгье гээд 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гэж гараараа баталгаа гаргаж өгсөн. Нөгөө хугацаа дуусаад мөнгийг чинь 45 сая болгож өгье гээд дахиад хугацаа сунгасан бичиг хийсэн. Сүүлд ингэж явсаар 2014 оны 11 дүгээр сард Х-гийн барьцаанд тавьсан байрны гэрчилгээг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс очиж асуусан чинь Урангоо гэдэг хүний нэр дээр байсан...” гэх мэдүүлэг /42хх135-136/,

- Зээлийн болон Барьцааны гэрээ: 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ш.Гантөмөр, шүүгдэгч Б.Х нарын хооронд байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн /42хх132-134/

- Үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171/б байрны 33 тоот үл хөдлөхийн өмчлөгч М.Урангоогийн Ү-2204018553 гэрчилгээний хуулбар /44хх147/

- Үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 171/б байрны 33 тоот үл хөдлөхийн өмчлөгч Б.Х гэж хуурамчаар үйлдсэн М.Урангоогийн Ү-2204018553 гэрчилгээний хуулбар /44хх162/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дугаар дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хорооллын 171б байрны 33 тоот 3 өрөө” орон сууцыг Б.Х-гийн өмч гэсэн гэрчилгээ нь хуурамчаар үйлдсэн болохыг тодорхойлжээ. /42хх201-202/

Дээрх баримтаас шүүгдэгч Б.Х-гийн хуурамч баримт бичиг үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэрээгээр халхавчлан хохирогч Г.Гантөмөрийг залилж, 25.000.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна.

 

25. Хохирогч Б.Мөнхжаргал:

- 2014 оны 4 дүгээр сард “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар хохирогч Б.Мөнхжаргалаас 20.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Мөнхжаргалын “...Би ер нь энэ асуудал болохоос өмнө зээл гаргаж өгнө гэсэн зарыг Зар мэдээ сонинд өгсөн байсан юм, тэгсэн чинь Батаагийн Х гэдэг эмэгтэй 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр утсаар яриад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 3 өрөө байрыг барьцаалж 20 сая төгрөг зээлье гэж ярьсан, тэгээд маргааш нь буюу 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Х-тэй уулзаад байрны гэрчилгээг нь үзээд гэрээ хийгээд 20 сая төгрөгийг бэлнээр гаргаж Х-д өгсөн юм, хамгийн гол нь би Баянзүрх дүүрэг дээр л уулзая тэнд бүх юм нь байдаг, тэндээ нотариат дээр оръё гэхэд Х өөрийнхөө нотариат дээр орно гээд байсан, тэгээд угаасаа нэг тиймэрхүү юм байдаг юм чинь гэж бодоод өөрийнх нь таньдаг гэх кино үйлдвэрийн тэнд байдаг нотариат дээр ороод гэрээ байгуулсан юм. 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө эхлээд лав 2 сая төгрөгийг банкаар шилжүүлсэн, дараа нь 5 сая төгрөгийг шилжүүлсэн, дараа нь мөн 10 сая төгрөгийг банкаар шилжүүлсэн, би сар болгон хүү өгч чадахгүй гэж хэлж байсан, мөн Дарханд хэдэн хужаа нартай чулуу ачуулсан, цагдаа сэргийлэхэд баригдаад бөөн асуудалд ороод байна гээд нэг хэсэг алга болчихсон юм, тэгээд миний иргэний үнэмлэхийг цагдаа хураагаад авчихсан гэж ярьсан, тэгээд дараа нь надад хугацааг нь сунгаж өгөөч гэсэн хүсэлт өөрийнхөө гараар бичиж өгсөн юм, сүүлийн 10 сая төгрөгийг бол нилээн хожуу 2015 оны 4 дүгээр сард өгсөн юмаа. Би бол 20 сая төгрөгнийхөө 17 сая төгрөгийг нь бол авчихсан байгаа юм. ...Х бид хоёрын ярьсанаар бол одоо би 18 сая төгрөгийг авах ёстой, яагаад гэхээр Х өөрөө одоо ингээд хүү, алданги тооцоод яахав нэг тоон дээр зогсъё, би одоо 17 сая төгрөг өгчихсөн нэмээд 18 сая төгрөг өгье гэж ярилцсан юм, тийм болохооор одоо Х-гээс 18 сая төгрөг нэхэмжилж байна, ер нь 20 сая төгрөгний хүү нь тооцогдоод 35 сая төгрөг болж байгаа юм...” /44хх-ийн 167-168х/

“...Х надад үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 20 сая төгрөг зээлж авсан бөгөөд түүнээсээ 17 сая төгрөг төлсөн, үлдэгдэл 3 сая төгрөг байгаа. Гэхдээ 20 сая төгрөгний зээлийн хүү алдангитайгаа нийлээд 35 сая төгрөг болоод үүнийгээ би иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Эрүүгийн хэрэг дээрээ бодит хохирлоосоо 17 сая төгрөгөө хасаад одоо 3 сая төгрөг үлдсэн үүнийгээ эрүүгийн хэрэг дээрээ нэхэмжилж байна. Би Хишисүрэнгээс 3 сая төгрөгөө нэхэмжилж байна...” /51хх-ийн 130х/ гэсэн мэдүүлэг,

- Барьцааны гэрээ: 2014 оны 4 дүгээр 02-ны өдөр Б.Мөнхжаргалд Б.Х-гээс БЗД-ийн 18 дугаар хороо, 13-р хороолол 171б тоотод Y-2204018553 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг барьцаасан тухай гэрээний хуулбар /44хх164/

- Зээлийн гэрээ: Б.Мөнхжаргалаас 20.000.000 төгрөгийг Б.Х-д зээлсэн тухай зээлийн гэрээний хуулбар /44хх165/

- Барьцаат зээлийн гэрээг сунгах тухай Б.Х-гийн гар бичвэр /44хх166/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Х-гийн зээлийн барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа нь хуурамчаар үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Мөнхжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 20.000.000 төгрөгийг залилсан гэм буруутай тооцох үндэслэлтэй юм.

 

26. Хохирогч С.Б-:

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сард С.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дахь хэсэг, Хоршооллын хотхон 48 дугаар байрны 15 тоот орон сууцыг “Гурван титэм” ББСБ-д 35.000.000 төгрөгний барьцаанд тавиулж, 13.500.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч С.Б-ийн “...2014 оны 8 дугаар сард ...Цэлмэгийн ээж Х-г би таньдаг байсан. ...Х над руу утсаар залгаад эгч нь шар хадны гэр хорооллын дундуур тавих гэр хорооллын гэрэлтүүлгийн тендерт орж байгаа, дэнчингийн мөнгө эгчид нь хэрэгтэй байна, чамайг ч гэсэн мөнгөний хэрэг байгаа гэж Цэлмэгээс сонслоо, та хоёрын байрыг чөлөөлөөд өөр газраас зээл авъя гэж хэлсэн. ...2014 оны 08 сарын 13-ны өдөр Х нь зээл чөлөөлдөг хүн гээд нэг хүнийг дагуулж ирээд Баянгол дүүргийн эсрэг талд нотариат дээр зээл чөлөөлөх талаар гэрээ байгуулсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкин дээр бид хоёрын зээл чөлөөлдөг хүний хамт ирж 29 сая төгрөг өгсөн. Тэгээд 29 сая төгрөгнөөс 11.300.000 төгрөгийг Капитал банкинд зээлээ төлж байраа чөлөөлсөн. Үлдэгдэл 17.700.000 төгрөгнөөс 6.000.000 төгрөгийг нь бид хоёрт өгөөд үлдсэн 11.700.000 төгрөгийг Х авсан. Тэгээд байрны гэрчилгээгээ банкнаас аваад зээл чөлөөлсөн хүнд өгсөн...Тэгээд намайг наймаа хийж байхад 800.000 төгрөг Х бэлнээр авсан. Тэгээд 2014 оны 08 сарын 31-ний өглөө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Гурван титэм гэдэг ББСБ дээр хүрээд ир гэхээр нь нөхөр Гантулгын хамт явж очсон чинь 35.000.000 төгрөгний зээл болчихсон, зээлийн гэрээн дээр гарын үсэг зур гээд тус ББСБ-ын эдийн засагч нартай хамт байж байгаад Гантулга бид хоёрыг нотариат орж гарын үсгээ зураад явж болно гээд Х би өөрөө бүртгүүлчихнэ, зээлээ 2014 оны 08 сарын 09-ний өдөр хаачихна, санаа зоволтгүй гэсэн. Тэгээд бид хоёр яваад өгсөн. 2014 оны 08 сарын 29-ний өдөр 24.650.000 төгрөг миний Голомт банкны дансанд Гурван титэм ББСБ-аас орж, 2014 оны 09 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг орсон, нийт 34.650.000 төгрөг миний дансанд орсон. 2014 оны 08 сарын 29-ний өдөр өөрийн дансанд байсан мөнгөтэй нийлүүлж, Голомт банкнаас 30.500.000 төгрөгийг зээл чөлөөлсөн хүний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг 2014 оны 09 сарын 01-ний өдөр Х машинтай хүнтэй ирээд 4.150.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Тэрнээс хойш Х-тэй уулзаагүй, утсаар ярьдаг байсан. ...Би 35 сая төгрөгний 17 сая төгрөгийг би авсан, үлдсэн 18.000.000 төгрөгийг Х-гээс авах ёстой, бас хүү, алдангаа авмаар байна...” /46хх158-159/

“...би одоо хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна л даа. Х миний Хаан банкны дансанд 3.000.000 төгрөг хийсэн байгаа, мөн 1.500.000 төгрөгийг мөн адил хийсэн. Би одоо Х-гээс 13.500.000 төгрөг нэхэмжилж байна...” /46хх222/ гэсэн мэдүүлэг,

- Баталгаа гаргах: Б.Х-гийн гар бичвэр /46хх132/

- С.Б-ийн Голомт банкны дансны хуулга /46хх135-136/,

- Гэрч Б.Гантулгын мэдүүлэг /46хх161-162/,

- Шүүхийн шийдвэр: 2015.6.03-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгчийн 4024 дугаар захирамжаар “Гурван Титэм” ББСБ-д Б.Гантулга, С.Б- нар 45.215.000 төгрөг төлөхөөр эвлэрийг баталсан тухай /46хх133-134/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Б-ийг урьдны таньдаг, охиноороо дамжуулан мөнгө хэрэгтэй байгааг мэдсэн, улмаар гэрэлтүүлгийн тендерт шалгарсан дэнчингийн мөнгө хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ийг хуурч түүнээс 13.500.000 төгрөгийг залилсан гэм буруутай гэж дүгнэв.

 

27. Хохирогч “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршоо:

- 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж ашиглан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мон сант Алдар” хадгаламж зээлийн хоршооноос 15.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч М.Батмөнхийн “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон сант алдар” нэртэй хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа юм, би энэ хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагчдын нэг нь байгаа юм, манай хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн хоршооныхоо гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахын тулд л зээл олгодог хадгаламж авдаг юм, зээл олгоод оронд нь барьцаа хөрөнгө гэж ихэнхдээ үл хөдлөх хөрөнгө авдаг, хөдлөх хөрөнгө авдаг ...тэгтэл манай байгууллагад хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлж дараах хэд хэдэн хүмүүс зээл гаргуулан авсан юм.

Үүнд: Шар хоньт овгийн Батаагийн Х гэх эмэгтэй 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хорооллын 171б байрны 33 тоот 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлж манайхаас 20.000.000 төгрөгний зээл авах хүсэлт гаргасан, манай байгууллагаас зээл авах хүсэлт нь бүрдээд бүрдүүлэх бичиг баримт нь бүрдсэн хүмүүсийн зээлийг гаргуулахын тулд заавал надаар дамжуулан би хянаж байж эдийн засагчид нь зөвлөгөөг нь өгдөг юм, гэтэл би Х-гийн материалыг үзсэн чинь зээл олгох бололцоо байхгүй байсан ба орлого нь хүрэлцэхгүй байсан учраас би зээл өгөхийг нь татгалзсан хариу өгөөд эдийн засагчаа гаргаад явуултал Х өөрөө над дээр орж ирээд зээл олгоочээ бид нар буцаагаад найдвартай төлнө бүхэл бүтэн 3 өрөө байр байна ш дээ гэж гуйгаад байхаар нь та 15 сая төгрөг л авдаа үүнээс илүү өгөхгүй гэдгийг нь хэлээд гаргасан, Х зээлээ батлуулаад аваад явсан байсан. Гэтэл Х-гийн барьж ирсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч байсан.

...Х нэхүүлэн барин байж 3 сая төгрөг төлсөн, Аззаяа нь 1 сая гаран төгрөг төлсөн, мөн Сарантуяа 1 сая төгрөг л төлсөн...” /42хх-154-155х/ “...Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө нь Б.Х гарын үсэг зурж үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан 15 сая төгрөгнөөсөө 3 сая төгрөг төлсөн байдаг, харин Д.Саран нь гарын үсэг зурж үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсан 20 сая төгрөгнөөсөө 1 сая төгрөг өгсөн байдаг. Өөр хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Би Хишисүрэнгээс 12 сая төгрөг, Д.Сарангаас 19 сая төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /51хх129/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дугаар дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хорооллын 171б байрны 33 тоот 3 өрөө” орон сууцыг Б.Х-гийн өмч гэсэн гэрчилгээ нь хуурамчаар үйлдсэн болохыг тодорхойлжээ. /42хх201-202/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтаас шүүгдэгч Б.Х нь хуурамчаар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглан, хадгаламж зээлийн хоршоог хуурч 15.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

28. Хохирогч С.Б-:

- 2015 оны 4 дүгээр сард С.Б-д “Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаран сая төгрөгний тендер авсан” гэж хуурамч гэрээ, “Хаан банк”-ны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар итгэл төрүүлэн, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 113.340.000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг залилсан болох нь

- Хохирогч С.Б-гийн “...2015 оны 4 дүгээр сарын 13-14-ний үед “Бөндөр Овоо” ХХК-ны захирал Б.Х-тэй уулзсан чинь Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ үзүүлээд 1 тэрбум 400,0 гаран сая төгрөгний тендер авсан боловч би өөрөө бараа бүтээгдэхүүнээ нийлүүлүүлж чадахгүй байгаа юмаа, тийм учраас би хамтран ажиллах, хөрөнгө оруулагч хайж байсан юм гэсэн. Б.Х надаас та нар эхлээд цагаан будаа, шар будаа, бакал гутал их хэмжээгээр нийлүүлж чадах уу, гэхээр нь эхнэр бид хоёр нийлүүлж чадна гэхэд гэрээ байгуулаад ашгаа манайх 70%, танайх 30% авахаар тохиролцсон. Тэгээд хамтран ажиллахаар болж гэрээ хийх болоход манай талаас Б.Х-д манайх хөрөнгө оруулж байгаа юм чинь барьцаа хөрөнгө гарга гэж шаардлага тавьсан чинь барьцаа гаргаж өгөхөөр зөвшөөрч тохиролцсон. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Бөндөр Овоо” ХХК-ны захирал Б.Х-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.Х нь барьцаа болгож Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14/2и байрны 40 тоот орон сууцыг миний нэрлүү шилжүүлэх бичиг баримт бүрдүүлсэн. Маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгийн лавлагааг миний нэр дээр шилжүүлчихсэн авчирч өгсөн. Тэгээд байраа барьцаа болгож надад шилжүүлсэн учраас итгэж тухайн өдрийн 12 цагаас хойш хүнсний бараагаа татаад эхэлсэн. Үүнд: Хүнсний бөөний худалдааны Барс захаас 25тонн цагаан будааг 47.000.000 төгрөгөөр, 10 тонн шар будааг 10.400.000 төгрөгөөр, ургамлын тос 3000 ширхэг буюу 15 тонн тосыг 31.500.000 төгрөгөөр авч нийт 88.900.0000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг авч “Нарантуул” захын өмнөх хашаанд байрлуулсан чингэлэгт буулгасан. Уг чингэлэгийг манай агуулах байгаа юмаа, энд буулгаад эндээсээ Хил хамгаалах ерөнхий газар луу ачуулах юмаа гэж байсан. Тухайн үед бараагаа буулгаж байхад Б.Х-гийн хүргэн С.Одгийв гэдэг залуу хамт буулгалцан барааг хүлээж авч байсан. Үүний дараа 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Барс” худалдааны төвөөс 13 тонн цагаан будааг 24.440.000 төгрөгөөр худалдан авч мөн нөгөө Нарантуул захын урд талын нөгөө чингэлэгт буулгасан. Буулгахад мөн хүргэн С.Одгийв нь хамт байсан. Тэгээд Б.Х-д нийт 113.340.000 төгрөгний бараа нийлүүлсэн. Бараа бүтээгдэхүүн нийлүүлсний дараа 14 хоногийн дараа мөнгө төгрөг орж ирэхгүй байхаар нь Б.Х-тэй холбогдож асуухад Хил хамгаалах ерөнхий газар мөнгөгүй байна, засаг мөнгөгүй байна гэж ярьсаар 1 сар гаран болсны дараа бид нар байдал эвгүй болж байгааг мэдээд сайтруу орж үзэхэд Б.Х залилангийн хэргээр шалгагдаж байгаа мэдээлэл нь гарч ирсэн учраас Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт очиж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14/2и байрны 40 тоот орон сууцыг шалгуулсан чинь Б.Х-гийн нэр дээр байхгүй М.Урангоо гэдэг хүний нэр дээр байсан. Мөн надад байраа шилжүүлснийг нотолсон Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа бичиг нь мөн хуурамч байсан. Мөн бид нарт үзүүлж байсан Хаан банкны лавлагаа нь мөн хуурамч байсан. Тэгээд бид нар Б.Х-д хэлэлгүй мөнгө юу болж байгаа талаар асуухад мөнгийг удахгүй гаргаад өгнө, асуудалгүй гэдэг байсан. Б.Х нь надтай газрын наймаа ярьж хэдэн хятадууд уулзуулж чи газар олоод өгөөч гэхээр нь мөнгөө авах гэж байгаа хүн болохоор Б.Х-д хэдэн газар байгаа гэж хэлсэн. Б.Х тэгсэн чинь очиж үзье гэхээр нь би эхлээд миний мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөө, тэгсний дараа үзүүлнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Х миний дансруу цувуулан 62.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Түүнээс хойш надад нэг ч төгрөг шилжүүлээгүй. Би ч гэсэн газар үзүүлээгүй. Тэгээд мөнгө төгрөгөө өгөхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юмаа. ...Одоо үлдэгдэл 51.000.000 төгрөг мөн бараа бүтээгдэхүүнийг зөөсөн машины хөлс 800.000 төгрөг нийт 51.800.000 төгрөгийг нэхэмжилж байна, Маш их гомдолтой байна...” /42хх145-146/

“...Нийтдээ надаас 120 хэдэн сая төгрөгний бараа, материал авсан. Бэлэн мөнгө аваагүй юм. Энэ үнийн дүнгээс одоогоор 62 сая 500 мянган төгрөгийг өгчихсөн байгаа юм. Одоо үлдэгдэл 50 гаран сая төгрөгийг өгөх ёстой юм...” гэх мэдүүлэг /44хх169/,

- Барьцааны гэрээ: 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн С.Б-д 170.000.000 төгрөгөнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 14-2-И-40 тоот Y-2203016860 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг барьцаалсан гэрээний хуулбар /42хх71-72/

- Бараа материал худалдах, худалдан авах гэрээ: 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “Өндөр Овоо” ХХК-ийн захирал Х болон Хил хамгаалах Ерөнхий газрыг төлөөлөн Д.Гантөмөр нарын хооронд байгуулагадсан гэрээний хуулбар /42хх96-106/,

- Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар: “Өндөр Овоо” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Б.Х гэх /42хх107/,

- Хил хамгаалах Ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичигт манай байгууллага 2015 онд Бөндөр овоо ХХК болон Б.Х-тэй бараа бүтээгдэхүүн худалдан авах нийлүүлэх гэрээ байгуулаагүй мөн Хил хамгаалах Ерөнхий газрын даргаар Д.Гантөмөр гэдэг хүн ажилдаггүй болохыг уламжлая гэсэн тоот /43хх38/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас дүгнэн үзвэл шүүгдэгч Б.Х нь Хил хамгаалах Ерөнхий газартай гэрээ байгуулсан гэсэн хуурамч баримт бичиг, хохирогчид хуурамч гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ, хамтран ажиллах гэрээгээр халхавчлан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч нийтдээ 113.340.000 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

29. Хохирогч Б.Б-:

- 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан” гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.Б-гаас 98.000.000 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг залилсан болох нь

- Хохирогч Б.Б-гийн “...Б.Х нь надтай анх танилцахдаа би таньтай танилцах гэсэн юм. Хоёулаа нийлээд будаа оруулж ирж бусдад нийлүүлье гэсэн утгатай зүйл хэлээд миний утасны дугаарыг авсан юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Б.Х нь надруу утсаар холбогдоод “Би Хил хамгаалах ерөнхий газрын тендер авсан, сард 50-н тонн цагаан будаа, шар будаа, бакал гутал зэрэг зүйлс нийлүүлэх эрхтэй болсон” гэж хэлсэн. Тэгээд надад 50 тонн цагаан будааг Сүхбаатар дүүрэгт байх 4 өрөө байрыг барьцаалан авах санал тавьсан, тэр үед нь зөвшөөрөөгүй юм... Маргааш нь Б.Х нь утсаар яриад Хил хамгаалахад ажилладаг нэг эгчтэйгээ уулзуулна гэж манай эгч завгүй байгаад байна гээд байсан, тэгээд таг болчихсон юм. 2015 оны 5 дугаар сард Б.Х надтай дахиж холбогдоод Орос будааг Хятад будааны уутанд савлах хэрэгтэй байна, та надад олоод өгөөч гэж хэлсэн, тэгээд 1.000.000 гаран төгрөгийг Б.Х нь миний дансаар шилжүүлээд тухайн мөнгөөр нь би Хятад цагаан будааны уутыг Х-д өгсөн. Тэгээд Б.Х нь 10 гаран хоног таг болсон. 2015 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Х нь надтай холбогдоод тухайн уутандаа будаагаа савлаж чадахгүй байна, ер нь та надад ориг цагаан будаа олоод өгөөч гэсэн. Би Б.Х-д өөрөө будаагаа худалдсан, надад байхгүй гэж хэлсэн, тэгтэл Б.Х нь өөр хүнээс асуугаад өгөөч би бэлэн мөнгөөр нь худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд би хүмүүсээс сурагласаар байгаад Балжинням гэдэг таньдаг эгчээсээ 50 тонн будаа буюу 2000 уут будааг 96.000.000 төгрөгт тооцож авсан бөгөөд Х-д өгөх гэтэл “бэлэн мөнгө орж ирээгүй байна, та яаж ийгээд надад аваад өгөөч, би таньтай гэрээ хийнэ” гэж хэлсэн. Б.Х нь надруу залгаад гуйгаад байхаар нь би 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо урт цагааны баруун үзүүрт байрлах Хаан банкины орчим уулзаад “Хил хамгаалахын гэрээ болон бусад бичиг баримтыг харъя” гэж хэлэхэд надад Б.Х нь Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ, Хаан банкнаас авсан орлого зарлагын баримт, Барс худалдааны төвөөс 1000-н уут будаа, 50-н тонн шар будаа авсан зэрэг баримт үзүүлсэн учраас би тухайн хүнд итгэж, Урт цагааны баруун дээд үзүүрт байх Нотариатын газарт очиж 50 тонн будааг нийлүүлэх гэрээг хийж гэрээний хугацааг 10-н хоногоор тогтоож, мөн нэг жилийн хугацаатайгаар цагаан будаа нийлүүлэх гэрээг байгуулсан юм. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд би Б.Х-гээс будааны мөнгөө асуухад одоохондоо боломжгүй байна мөнгө төгрөг орж ирээгүй байна, хөдөө явж байна гэсэн байдлаар хугацаа авч байгаад сүүлд холбогдоход “манай компанийн дансыг тагвараас хаасан байна, мөнгө уул нь ороод ирсэн байгаа, данснаасаа мөнгөө авч чадахгүй байна” гэж хэлээд Хаан банкины дансны хуулга үзүүлсэн. ...Би гэрээ хийсэний дараа будаагаа өгсөн...” /42хх150-151/

 “...Хамгийн гол нь би Х болон түүний дүү Уранбилэг, хүргэн Одгийв нарт будаагаа хүлээлгэж өгсөн юм, Уранбилэг нь надаас 2000 уут 25 кг-ийн ууттай будаа хүлээж авсан гэж баримтан дээр гарын үсэг зурсан байгаа, ...Би Х-гээс нэг ч төгрөг аваагүй юм...” гэх мэдүүлэг /44хх154/,

- Зарлагын баримт: 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б.Б-гаас Ө”өндөр Овоо” ХХК-д 98.000.000 сая төгрөгийн цагаан будаа худалдсан талаарх зарлагын баримт их хувиараа мөн баталгаажулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /42хх112-114/,

- Гэрч О.Сүхбодийн “...Би Х-г 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж байхад анх удаа харсан. Тэрнээс өмнө манай ээж Байгальмаа, Х гэж миний таньдаг хүн гэж хэлж байсан. Х нь 50 тонн будааг Барсын урд талын ногоон зоорийн хашаанаас 10 тоннын машинаар 5 удаагийн ачилт хийж Нарантуулын урд талын мотоциклийн сэлбэг нэртэй хашаанд буулгасан. 98 сая төгрөгөөр бодож авсан. Тухайн будааг Хил хамгаалах Ерөнхий газартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа, гэрээний дагуу Хил хамгаалах ерөнхий газарт нийлүүлнэ гэж хэлээд авсан. Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /42хх161/

- Гэрч Л.Ганболдын “...Би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг юм. Б.Х-г Ховд аймгийн 10 жилийн сургуульд байхад зүс мэддэг байсан. Б.Байгальмааг Б.Х манайд дагуулж ирж танилцуулж байсан. 2015 оны 06 дугаар сарын эхээр Б.Х над руу залгаад “цагаан будаа их хэмжээгээр зарах гэсэн юм, бөөндөж авах хүн байна уу асууж сураглаад өгөөч” гэхээр ... Тэгээд би танил Ганаагийн хамт Х-г Дарханаас Эрдэнэт рүү салдаг зам дээр тосоход 20 тонн будаагаа Эрдэнэбилэгийи машинд аччихсан өөрөө хүргэн Одгийв гэдэг залуугаар приус маркийн автомашин бариулчихсан ирсэн. Тэгээд Ганаа бид хоёр машинд нь суугаад Эрдэнэт ороод хүнсний бөөний зах дээр очиж 10 гаран хүнд 25 кг ууттай будааг 47.500 төгрөгөөр бодож 20 тонн будааг тэр өдөртөө зарж борлуулсан. ...Түүний дараа 3-4 хоногийн дараа Х надруу залгаад “Хөвсгөл аймаг руу явж будаа зармаар байна, чи нөгөө жолооч Эрдэнэбилэг, будаа заралцсан Ганаа гэдэг залуутайгаа хамт яваад заралцаад өг гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Х 10 тоннын хоёр машинд 20 тонн будаа ачуулчихсан өөрөө хүргэн Одгийвийн хамт приус машинтай Дархан-Уул аймагт ирээд Эрдэнэбилэгийн машинд 20 тонн будааг нөгөө хоёр машинаасаа зөөж ачаад Хөвсгөл аймаг руу 20 тонн будаа зарахаар явсан. Тэгээд замдаа Орхон аймгаар дайраад хүнсний бөөний зах орж 5 тонн будаа зараад, Хөвсгөл аймаг орж хүнсний зах дээр нь очоод 25 кг ууттай будааг 49.000 төгрөгөөр бодож бөөндөөд тэр өдөртөө буцсан. ...2015 оны 07 дугаар сарын сүүлээр Байгальмаа эгч надруу утсаар залгаж “Х хаана байна холбоо барьсан уу, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудад будаа зарсан юм” уу гэхээр нь би “Б.Х-тэй ойрд холбогдоогүй, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудад цагаан будаа хамт яваад заралцаад өгөөч хөлсийг чинь өгье гэхээр нь хамт явж цагаан будаа заралцсан” гэж хэлсэн чинь “тэр будаа чинь миний будаа байсан, Б.Х намайг залилан мэхэлсэн байна, чамайг цагдаагаас дуудах байх шүү” гэж хэлсэн.Б.Х нь нийт 40 тн будааг Хөвсгөл, Эрдэнэт, Дархан-Уул аймагт 2 удаа ирж зарж борлуулсан. Надад бол “хүмүүстэй хамтраад будааны наймаанд мөнгө оруулсан, тэр будаа маань ирж байгаа юмаа” гэж байсан...” /42хх163-164/ гэсэн мэдүүлэг,

- Баталгаа: Б.Х-гийн нөхөр Б.Э, охин Х.Цэлмэг, хүргэн Одгийв нар 98.000.000 сая төгрөгийг төлж барагдуулах болно гэсэн баталгааны хуулбар /42хх117/,

- Эд зүйлийн үнэлгээ: 50 тонн цагаан будааг 2015 оны 6 дугаар сарын байдлаар 98.000.000 төгрөгөөр үнэлжээ /43хх89/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтаар шүүгдэгч Б.Х нь хохирогч С.Б-г залилсантай адил аргаар хуурамч баримт бичиг, гэрээ үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон  хохирогч Б.Б-г хуурч нийтдээ 98.000.000 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.

 

(V): Шүүгдэгч Б.Х, Б.Э нар бүлэглэн:

30. Хохирогч Хас банк:

- 2011 оны 4 дүгээр сард Л.Б, Б.Л, Л.Х нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар Хас банкинд барьцаанд тавин залилж, 52.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь

- Хохирогч Э.Мөнхнарангийн “...Анх Б.Х нь 2011 оны 4 дүгээр сарын эхээр Хас банкны Орон сууцны зээлийн төв буюу Ард салбарт 65 сая төгрөгний орон сууцны зээл авахаар хүсэлт гаргасан. Би гаргасан хүсэлт материалыг нь үзэхэд Б.Х Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр төрөхийн хашаанд ажлын байр түрээслэн торт, нарийн боовны цех ажиллуулж, сарын цэвэр ашиг нь 2 сая төгрөг гэж байсан. Тэгээд би судалгаа хийж Б.Х-гийн торт нарийн боовны цех байрлаж байгаа газар нь очиж судалгааг явуулахад бизнесийн үйл ажиллагаа хэвийн, 52 сая төгрөгний зээлийг 180 сар буюу 15 жилийн хугацаатай олгох боломжтой байсан. Мөн зээл хүсэгч Б.Х нь өөрийн гэсэн орон сууц байхгүй, түрээсийн байранд амьдарч байсан нь уг орон сууцны зээлийг дэмжих үндэслэл байсан. Б.Х-гийн худалдан авах гэж байгаа орон сууц нь БГД-ийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байр байсан. Уг байранд УБГ-аас лавлагааг түүхчилсэн байдлаар авахад тус байрны өмчлөгч нь Г.Отгонбаяр байгаад Г.Отгонбаяр нь 2010 оны 12 сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Э-аас банкны зээлээр худалдаж авсан байсан. Мөн судалгаагаар тухайн байранд очиход Г.Отгонбаяр нь өөрөө байгаагүй бөгөөд нэг өндөр настай эрэгтэй хүн байсан. Г.Отгонбаяр нь хүнд өвчтэй байгаа учир байраа зараад эмчилгээнд явах гэж байгаа, мөнгө хэрэгцээтэй байсан учраас байраа зарах гэж байгаа гэж байсан. Надтай хамт Хас банкны Ард салбарын Эрсдлийн менежер Л.Ширчмаа газар дээр нь хамт очиж баталгаажуулалтыг явуулсан. Ингээд Б.Х-гийн авах гэж байгаа байранд бэлэглэлийн гэрээ байхгүй, өмчийн маргаангүй, бизнесийн үйл ажиллагаа хэвийн ашигтай ажиллаж байсан тул 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 52 сая төгрөгний орон сууцны зээлийг иргэн Б.Х-д олгосон. Зээлийн мөнгийг гурвалсан гэрээний дагуу /ЭСКРОУ/ байрны эзэн Г.Отгонбаярт олгосон. Зээлдэгч Б.Х нь зээл авснаас хойш 2 сарын дараагаас зээлээ төлөхгүй болсон тул худалдан авсан БГД-ийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байранд хяналтаар очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан.Үүнээс хойш Б.Х-тэй утсаар ярих, дуудаж уулзах зэргээр уулзаж зээлээ төлөхийг шаардахад түрээсийн байрны гэрээ дуусаагүй байгаа учир түүнийгээ дуустал байрандаа ороогүй, авсан байраа өөр хүмүүст сарын 600,0 мянган төгрөгөөр түрээслэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Олон удаа Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байранд очсоны үр дүнд 2012 оны 4 дүгээр сард очиход хүнтэй байсан. Хаалгыг тогшиход тайлж өгөөгүй, хаалганы цаанаас нөгөө харьцахад нэг охин бид нар уг байрыг түрээсэлж байгаа хүмүүс мөн гэж байсан. Зээлдэгч Б.Х нь авсан зээлээ төлөхгүй 1 жил гаран болсон тул Сүхбаатар дүүргийн шүүхэд 2012 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхээс 2012 оны 10 сарын 08-ны өдөр иргэн Б.Х нь /2013 оны 01 дүгээр сарын 30-ны дотор/ Хас банкнаас авсан зээлийг төлөх, төлөгдөөгуй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байрыг албадан гүйцэтгэх шүүхийн захирамж гарсан. Шүүхийн захирамж гарсны дагуу барьцаа хөрөнгө 3 өрөө орон сууцанд очиход анх удаа иргэн Л.Б гэдэг хүнтэй уулзсан. Уг хүн нь би энэ байрны эзэн бөгөөд Б.Х-д залилуулчихлаа гэсэн тайлбар өгсөн. Үүний дагуу Б.Х, Л.Б нарыг банкинд ирүүлэн уулзалт хийхэд Л.Б нь өөрийн байраа Б.Х-гийн нөхөр Э-д байраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн нийлж зээл аваад уг зээлээсээ 15 сая төгрөгийг авч охиноо гадаад явуулсан гэж ярьж байсан. Ярилцлагын явцад байрны өмчлөлийг шилжүүлсэн гол шалтгаан нь Л.Б, түүний нөхөр Ч.Л нар нь зээл авах боломжгүй, хүүгийн найз Х өөрийн бизнестэй боловч барьцаа хөрөнгөгүй байсан тул нийлж зээл авсан гэж ярьж байсан. Уг байранд Л.Б, Ч.Л, Л.Х нар нь байранд анх орсон цагаасаа одоог хүртэл он удаа жил амьдарч байгаа боловч намайг судалгаагаар очиход иргэн Г.Отгонбаяр хүнд өвчний улмаас байраа зарж байгаа гэсэн мэдээллийг өгч, зээл олгосноос хойш байранд очиход бид нар түрээслэгч нар гэж мэдээллийг өгч банкыг хуурч үнэн мэдээллийг нуун дарагдуулсан. Б.Х нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны дотор зээлээ төлөөгүй учир Шүүхийн захирамжийн дагуу Нийслэлийн ШШГА-нд холбогдох баримтуудыг өгч 2013 оны 05 дугаар сард дуудлага худалдаагаар оруулах гэтэл Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэсээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан албан бичигүүд ирсэн байсны дагуу танай байгууллагад хандах болсон юмаа. Манай банкны зүгээс барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлэх хэрэгтэй байна. Мөн Б.Э, Б.Х нар нь 2011 онд эхнэр, нөхөр байгаагүй бөгөөд 2012 оны 6 дугаар сард гэрлэлтээ батлуулсан байсныг Нийслэлийн ШШГА-нд байхад нь мэдсэн. Б.Э нь 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Л.Б, Ч.Л, Л.Х нараас өмчлөлдөө шилжүүлэн авсан байдаг. Г.Отгонбаяр гэдэг хүнтэй би утсаар ярихад би Эрэл банкны зээлээр худалдаж аваад хүнд өвчтөй учраас буцаагаад зарсан, Б.Х гэдэг хүнд зарсан. Миний хувьд танай банкинд хуурамч бичиг баримт өгөөгүй, бодит байдлаар нь өгсөн, шаардлагатай бол цагдаа, шүүхээр шалгуулж болно гэж ярьсан. Б.Х нь манай банкнаас зээлсэн 52 сая төгрөгнөөс Б.Х 7 сая гаран, Л.Б нь 500,0 мянган төгрөгийг тус тус тушаасан байдаг. Манай банкны зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр зээлийг төлүүлмээр байна...” /41хх-220-222х/ “...Б.Х гэх Баянгол дүүргийн 4-р хороо 54-53 тоот 3-н өрөө байрыг 52 сая төгрөгний барьцаанд тавиад зээлээ төлөөгүй энэ асуудлаар 52 сая төгрөгийг Б.Х гэх хүнээс нэхэмжилж байгаа. Манай хохирлыг огт барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /51хх124/,

- гэрч Л.Ширчмаагийн /Хас банкны зээлийн эдийн засагч/ “...Э.Мөнхнаран бид хоёр Б.Х-гий авах гэж байгаа байр болох Баянгол дүүргийн 4-р хороо төмөр замын 54-53 тоот орон сууцанд Б.Х-тэй хамт байранд нь ороход настай хөгшин эрэгтэй хүн орон дээр сууж байсан. Мөн нэг настай эмэгтэй хүн байсан. ... настай эмэгтэй хүн нь уг байрны эзэмшигч Отгонбаярын аав нь байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг /40хх38-40/

- гэрч Г.Отгонбаярын “...2010 оны намар ... 13.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр Х-д зээлсэн. ...Уг байр нь Ялалт гэсэн санагдаж байна мөнгөний барьцаанд байсан би мөнгө гаргаж чөлөөлж аваад банкинд материалаа бүрдүүлж 40 орчим сая төгрөгөөр худалдаж авсан. Эхний 2-3 сарын зээлийн эргэн төлөлтийг Х надад өртэй байсан учир миний өмнөөс төлөөд надаас авсан зээлнээсээ суутгуулчихсан. Байрандаа ороё гэтэл Э шинэ байр автал түр хүлээж байгаач гэсэн. Гэтэл 2011 оны хавар Х “Хас банк”-аас зээл авч болох юм байна, би наад байрыг чинь авъя гэхээр нь зөвшөөрөөд түүнд гэрээгээр түүнд зарсан...” гэх мэдүүлэг /38хх140/

- Барьцаат зээлийн гэрээ: 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байрыг барьцаалж, Хас банк ХХК-аас 52.000.000 төгрөгийн зээл авсан тухай /39хх191-200/

- Шүүгчийн захирамж: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1652 дугаартай шүүгчийн захирамжаар 58.775.411 төгрөгийг Б.Х-гээс гаргуулж “Хас банк-ны ард салбарт олгох тухай эвлэрлийг баталсан, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагадсан барьцаат зээлин гэрээ болон баталгаат ипотикийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Б.Х-д мэдэгдэж, Б.Х болон Хас банк ХХК-ийн эвлэрлийг баталгаажуулсан тухай захирамж /39хх140/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

- Мөн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 261670 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө байрыг Б.Х-гийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14й/6-6638 тоотоор эрх түдгэлзүүлсэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, прокурорын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгдэгч Б.Х нь иргэн Г.Отгонбаяртай зээлийн харилцаатай байсан, хохирогч Л.Б нарын үл хөдлөх хөрөнгийг “Хас банк”-ийн барьцаанд тавихаас өмнө нөхөр Б.Э-ы нэр дээрээс иргэн Г.Отгонбаярын өмчлөлд шилжүүлсэн, улмаар түүнээс худалдах худалдан авах гэрээгээр буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ. Ийнхүү Б.Э-аас Г.Отгонбаярт, Г.Отгонбаяраас Б.Х-д Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын 54-53 тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлэх гэрээг тус тус 1.000.000 төгрөгний үнэтэйгээр хийжээ.

Энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгч Б.Э нь мэдэж байсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, тайлбар, холбогдох гэрээ байгуулсан байдал зэргээр тогтоогдсон, мөн шүүгдэгч Б.Э, Б.Х нар нь Г.Отгонбаяртай илэрхий үндэслэлгүй буюу орон сууцыг 1 сая төгрөгөөр худалдсан, худалдан авсан гэрээгээр шилжүүлэг хийсэн нь хоорондын зээлийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл Г.Отгонбаярт шилжүүлсэн үйлдэл нь түүнд өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэх санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Улмаар эрхийн зөрчилтэй, маргаантай байдлыг мэдсээр байж, шүүгдэгч Б.Х нь уг орон сууцыг өөрөө худалдаж авч байгаа гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь хохирогч банкны төлөөлөгчийн “...зээл хүсэгч Б.Х нь өөрийн гэсэн орон сууц байхгүй, түрээсийн байранд амьдарч байсан нь уг орон сууцны зээлийг дэмжих үндэслэл байсан...” гэх мэдүүлгээр нотлогдоно.

Мөн шүүгдэгч Б.Э нь тухайн орон сууцыг урьд нь өмчилж байсан, шүүгдэгч Б.Х-тэй ямар нэгэн хамааралгүй мэтээр бодит байдлыг нуун банкны мэргэжилтнгүүдийг хууран, төөрөгдөлд оруулж, нэгдмэл санаа зорилгоор “Хас банк”-д хохирогч Л.Б нарын үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж 52.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ.    

 

(VI): Шүүгдэгч Б.Х, Н.М нар бүлэглэн.

31. Хохирогч Б.Отгонбаяр:

- Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь улсын бүртгэлийн Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан болох нь

 - Хохирогч Б.Отгонбаярын “...2013 оны 10 сард Шуурхай зар сонинд зээл чөлөөлөх зарын дагуу М гэж эмэгтэй яриад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот гэрт нь уулзсан. Тэгэхэд надад байрны гэрчилгээ үзүүлээд 10.000.000 төгрөгийг зээлээд 20 хоногийн дараа зээлээ, хүүгийн хамт төлсөн. Тэгээд дараа нь 30 сая төгрөг зээлэхийг хүссэн. Тэгээд 2013 оны 11 сарын 08-ны өдөр байрны гэрчилгээгээ надад үзүүлээд байраа барьцаалж надаас 30 сая төгрөгийг 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн. Би 30 сая төгрөгийг бэлнээр өгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваад явсан. Тэгээд тэрнээс хойш мөнгө өгөөгүй, 2014 оны 3 сард би Баянзүрхийн үл хөдлөхөөр орж асуухад уг байрны гэрчилгээ хуурамч байна гэхээр нь цагдаад өргөдөл гаргасан...М гэдэг хүн энэ байрыг 1 жил орчим түрээслээд төлбөрөө төлөөгүй зугтаасан гэж байсан...” гэх /49хх69/

“...тухайн үед М-тэй хамт Х гэх эмэгтэй ирсэн тэр эмэгтэй махлаг, бор царайтай бага дунд зэргийн нуруутай тамхи татдаг эмэгтэй байсан...би 30 сая төгрөгөө М-д өгөхөд нотариат ороход Х хамт байсан. Гэрээгээ хийсний дараа мөнгөө бэлнээр очиж өгөхөд гэрт нь бас хамт байсан...” гэх мэдүүлэг /50хх34/,

- Шинжээчийн дүгнэлт: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтээр 000002071 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн гэрчилгээг хэвлэн олшруулах аргаар өнгөт притер ашиглан, ердийн цаасан дээр хэвлэж хуурамчаар үйлдсэн байна гэх дүгнэлт /49хх74-75/,

- Гэрээ: 2013 оны 11  дүгээр сарын 08-ны өдрийн Б.Отгонбаяраас М.Болор-Эрдэнэд 30.000.000 сая төгрөг зээлсэн зээлийн гэрээ, мөн өдрийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот үл хөдлөх орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ /49хх60, 79/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Отгонбаяраас мөнгө зээлж, хүүгийн хамт буцаан төлж итгэл олсон, улмаар шүүгдэгч Б.Х-тэй хамтран тухайн үед түрээслэж байсан үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хуурамчаар үйлдэн зээлийн барьцаанд тавьж хохирогч Б.Отгонбаяраас 30.000.000 төгрөг авсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х нь энэхүү үйлдэлд оролцоогүй гэж мэдүүлэх боловч хохирогч Б.Отгонбаярын мэдүүлгээс түүнийг таньдаг, нотариат орж гэрээ байгуулах болон мөнгө өгөх үед шүүгдэгч Н.М, Б.Х нар нь хамт байсан болох нь тогтоогдож байх тул залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Б.Х, Н.М нарыг бүлэглэн хуурамч баримт бичиг ашиглан, урьдын харилцаанд бий болсон итгэлийг далимдуулан хохирогч Б.Отгонбаярыг хуурч 30.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутайд тооцов.

 

32.Хохирогч “Эксим финанс” ББСБ:

- 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эксим финанс ББСБ-аас хуурамч гэрчилгээ ашиглаж, 00-88 УБВ улсын дугаартай Тоёото ланд крузер-200 маркийн автомашиныг барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийг залилсан гэх Д.Сарангйин үйлдэлд шүүгдэгч Б.Х-г хамтран оролцсон нь тогтоогдоогүй тухайд,

- Хохирогч Д.Гантөгсийн “...Би “Эксим финанс” ББСБ-ын захирлаар ажилладаг. Манай байгууллагаас зээл авахаар Д.Саран нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр хүсэлт гаргасан. Саран гаргасан хүсэлтдээ 00-88 УБВ дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашин барьцаалж зээл олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Уг машин нь Сарангийн өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан. Тэгээд тэр өдрөө Саранг машинаа манай байгууллагын нэр дээр шилжүүлээд аваад ир гээд албан бичиг хийж өгөөд Авто тээврийн үндэсний төв рүү явуулсан. Маргааш нь 2016 оны 01 сарын 12-ны өдөр Саран машины гэрчилгээг танай нэр дээр шилжүүлчихлээ гээд ирсэн юм. Сарантай хамт Х гэж хүн ирсэн. Саранд 20 сая төгрөгийн зээл олгох зээлийн гэрээ байгуулсан. 18.730.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Манайх машинаа унаж явдаг зээл олгодог болохоор машиныг нь өгөөд явуулсан юм. Тэгээд Саран дараа нь зээлээ төлөхгүй болохоор нь машиных нь дугаараар лавлагаа авахад тийм дугаартай машин нь шал өөр машин байсан. Аралын дугаараар нь лавлагаа авахад тийм арлын дугаартай машин бүртгэгдээгүй байсан. 2016 оны 01 сарын 11-ний өдөр Саранд хамтран зээлдэгчээр хүн оролцуулах шаардлагатай шүү гэж хэлсэн. Тэгэхэд маргааш нь Сарантай хамт Х гэж хүн ирсэн юм. Саранг зээлийн гэрээн дээр гарын үсэг зурахад нь хамтран зээлдэгч гээд Х гарын үсэг зурсан юм...” /46хх184/,

 “...Манай байгууллагад Д.Саран, Б.Х нар хамт  ирээд хуурамч автомашины гэрчилгээ үзүүлэн 20.000.000 төгрөгний зээл авсан бөгөөд байгууллагын дотоод журмаараа шимтгэл, автомашины даатгалын төлбөр зэргийг хасаад бэлнээр 18.730.000 төгрөгийг кассаас гаргаж Д.Саранд хүлээлгэж өгсөн, хажууд нь Б.Х байсан Б.Х-г Д.Саран нь манай эгч гэж яриад байсан. Их хэмжээний зээл гаргахдаа хамтран зээлдэгч орох шаардлагатай байдаг учраас Б.Х хамтран зээлдэгчээр орсон. Манайх зээлээр авсан мөнгөө Д.Саран нь Б.Х-тэй хуваасан эсэхийг мэдэхгүй байна. манай зүгээс 18.730.000 төгрөгөө Д.Саран, Б.Х нараас нэхэмжилж байна. Д.Саран, Б.Х нарт залилуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /46хх222/

- Зээлийн гэрээ: 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Эксим финанс” ББСБ-аас  00-88 УБВ улсын дугаартай Тоёото ланд крузер-200 маркийн автомашиныг барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийг Д.Саран, Б.Х нарт зээлсэн тухай, мөн өдрийн фидуцийн гэрээ /46хх173-181/

- Иргэний хариуцагч Д.Ихбаярын “... 2016 оны 01 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тэнгис кинотеатрын зүүн талын ББСБ-д 20.000.000 төгрөгөөр тавихаар болоод машиныхаа гэрчилгээ бичиг баримт баримтыг Саранд үлдээчихээд хүнд гар утас үзүүлэх гээд явсан. Тэгээд эргээд ирсэн чинь Саран зээлийн гэрээ дээр батлан даагч хэрэг болоод гээд миний өмнө нь зүс таних Х ирсэн батлан даагчаар орсон байсан. Тэгээд тэр ББСБ-с 20 сая төгрөг аваад би 15 сая төгрөгийг аваад 5 сая төгрөгийг Саранд ажил бүтээсэн гээд өгсөн. Энэ ББСБ-д машиныг тавихад машины гэрчилгээний нэр солих бүх ажлыг Саран зохицуулсан. ...автомашин худалдаж авсан үлдэгдэл 10 сая төгрөгийг эзэн нь нэхээд байсан болохоор Саран эгчид хэлсэн чинь миний машиныг авч яваад давхар зээлэнд 15 сая төгрөгөнд тавьсан гээд даатгалын мөнгө нь хасагдаад үлдсэн мөнгийг нь би авсан Саран эгчид 2 сая төгрөг өгсөн. Энэ дээр Х оролцоогүй. Миний хувьд автомашинаа барьцаалаад мөнгө зээлсэн газраа бүрэн хариуцаж төлнө. Машиныг ББСБ-д барьцаалж зээл авахад гэрчилгээ хуурамчаар хийсэн талаар мэдээгүй. Бүр сүүлд нь Саран эгч хуурамч гэрчилгээ бүрдүүлж зээл авсныг мэдсэн. ...Ланд 200 маркийн автомашин 91-11 УНВ улсын дугаартай миний нэр дээр байсан, одоо хүний нэр рүү шилжсэн...” гэх мэдүүлэг, тайлбар /56хх-ийн 136-138х/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримт болон шүүгдэгч Б.Х-гийн тухайн үед хамтран зээлдэгч хэрэгтэй гэхэд гарын үсэг зурсан өөр оролцоо байхгүй гэх тайлбар нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, “Эксим финанс” ББСБ-ын хувьд эд хөрөнгө барьцаалан зээл олгохдоо хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн шаардлагын дагуу маргааш өдөр нь Д.Саран нь шүүгдэгч Б.Х-г дагуулан очиж гэрээнд гарын үсэг зуруулсан, тус ББСБ-аас авсан мөнгийг иргэний хариуцагч Д.Ихбаяр авч, 2.000.000 төгрөгийг Д.Саранд өгсөн, мөн холбогдох хохирлыг иргэний хариуцагч өөрөө нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Прокуророос шүүгдэгч Б.Х-г Д.Сарантай энэхүү хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан дээрх баримт, хохирогч, иргэний хариуцагчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр шүүгдэгч Б.Х-г хохирогч “Эксим финанс” ББСБ-г залилан мэхлэх идэвхтэй ямар үйлдэл хэрхэн хийсэн, тухайн үйлдлээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хангалттай нотолсон нотлох баримт байхгүй, зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Х-гийн “Эксим финанс” ББСБ-д холбогдох энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х-гийн үйлдлийг нэгтгэн дүгнэвэл, 2010 оны 5 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд дангаараа 14 удаагийн, бусадтай бүлэглэн 2 удаагийн, нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 770.920.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь 2011 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 52.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Тиймээс шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Х, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Үүнд, шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцогдохыг дурдаж байна.

(VII): Шүүгдэгч Н.М дангаараа:

33. Хохирогч Б.Д-:

- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-22040***** дугаартай орон сууцны лавлагааг хуурамчаар үйлдэн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Д-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан болох нь

-Хохирогч Б.Д-гийн “...би 2013 оны 4 дүгээр сард М-д би хуурамч бичгүүдийг нь анзаараагүй аваад 30 сая төгрөг зээлчихсэн юм. ...Тэгээд  М зээлийн хүү, төлбөр төлөлгүй алга болсон бөгөөд утсаар ярихаар одоохон өглөө гээд л байдаг байсан. Хөөцөлдөж байж 4.5 сая төгрөг авсан юм...” /49хх164/, /50хх41/

 “...тэгээд 5 сая гаруй төгрөгийг буцааж надад өгсөн, надад өгөхдөө дансаар өгсөн байсан, миний тооцоогоор бол одоо 23 сая төгрөгийн үлдэгдэл байгаа юм...” /50хх118/ гэх мэдүүлгүүд,

- Зээлийн болон барьцааны гэрээ: 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-22040***** дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалан Б.Д нь Н.М-д 1 жилийн хугацаатай 30 сая төгрөг зээлсэн тухай гэрээний хуулбар, үл хөдлөх гэрчилгээний хуулбар /50хх52-54/

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа: 2013.04.19 өдөр №556315. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот орон сууцны өмчлөгчөө Н.М бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна гэжээ. /49хх161/

- Шинжээчийн дүгнэлт:  2014.12.02-ны өдрийн 5659 дугаар дүгнэлтээр “2013 оны 4 сарын 19-ний өдрийн 556315 гэсэн дугаартай лавлагаа гэх баримт бичгийг бүхэлд нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч байна” гэсэн дүгнэлт  /50хх72-73/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгдэгч Н.М нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлтэй болохыг мэдсээр байж, улсын бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, гэрээгээр халхавчлан хохирогч Б.Д-г хуурч 30.000.000 төгрөгийг залилсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

34. Хохирогч Ч.О-:

-  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээ, лавлагаа үйлдэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.О-д үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Ч.О-ы “...2013 оны 10 сард Шуурхай зар сонинд хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавьсан юм. Зарын дагуу М гэж эмэгтэй өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоотод оршин суудаг гэж хэлсэн. Уг байр нь 3 өрөө байсан ба бидэнд танилцуулж үзүүлсэн. ...М надад ордероо үзүүлсэн. ...Ингээд уг байрны бичиг баримтаар 30 сая төгрөг зээлж, 2013 оны 10 сарын 11-ний өдөр түүнд мөнгөө өгсөн. 2013 оны 11 сарын 10 хүртэл хүүгээ төлсөн. Үүнээс хойш 5 сар хүүгээ төлөөгүй, тэгээд худлаа янз бүрийн шалтаг хэлээд байсан. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 39-37 тоотод очиход өөр хүмүүс байсан. Ингээд Бурмаа гэдэг хүний байр байсан, М наад байранд чинь түр хугацаагаар амьдарч байсан гэсэн. М-ийн хийж өгсөн байрны ордер, лавлагаа гэх зэрэг баримт бичгүүд бүгд хуурамч байсан...” /49хх29-30/

 “...Би Х гэдэг хүнийг харж байгаагүй, нэрийг нь ч сонсож байгаагүй, бүртгэлийн газарт харсан махлаг эмэгтэйг харвал танихгүй байх...” /50хх36/

“...эхний сар хүүний мөнгө гэж 1.200.000 төгрөг өгсөн, тэрнээс хойш мөнгө өгөөгүй юм...” /51хх117/ гэх мэдүүлэг,

- Зээл болон барьцааны гэрээ: 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ч.О-аас Н.М-д 30.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 39-37 тоотыг барьцаалсан тухай гэрээний хуулбарууд /49хх17-20/

- Хаан банк зарлагын мэдүүлэг: 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.О-ы данснаас 30.100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай баримтын хуулбар /49хх21/

- Гэрч О.Отгонбаярын “...2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... хуучнаар мэргэжилтний 20-ийн Хаан банкны орчим уулзахаар болж бэлнээр 30.000.000 төгрөгийг тоолж өгсөн. Н.М мөнгөө бэлнээр авна гээд байсан учраас данснаас бэлэн мөнгө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /49хх31/,

- Шинжээчийн дүгнэлт: 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 2569 дугаартай дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 39-37 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч баримт гэх дүгнэлт /49хх34/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтаар шүүгдэгч Н.М нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, гэрээгээр халхавчлан хохирогч Ч.О-ыг хуурч 30.000.000 төгрөгийг залилсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

35. Хохирогч Б.Болор-Эрдэнэ:

 -Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-48 тоот дахь Ү-22040***** дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Болор-Эрдэнэд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 2.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Болор-Эрдэнийн “...М 2013 оны 09 сарын 20-ны өдөр надаас 20 сая төгрөг зээлж авч, тэр зээлсэн мөнгөө 20 хоногийн дараа өгсөн. Түүнээс хойш 2013 оны 12 сарын 07-ны өдөр надад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 4 дүгээр хороо 114-48 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьж амаар гэрээ байгуулаад 2 сая төгрөг зээлж авсан. ...би уг хохирлоо барагдуулчихвал гомдолгүй...” /49хх-ийн 222х/

“...би мөнгөө аваагүй, 2.000.000 төгрөгний хохирол учирсан” /50хх39/ гэсэн мэдүүлэг,

Зээлийн болон барьцааны гэрээ: 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Болор-Эрдэнээс Н.М 20.000.000 төгрөгөнд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол 4 дүгээр хороо 114-48 тоот байрны гэрчилгээг барьцаалсан тухай гэрээний хуулбар /49хх52-55/

- Шинжээчийн дүгнэлт: 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 2568 дугаартай дүгнэлтээр “гэрчилгээ болон лавлагаа нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж хлограммын нууцлалуудыг мөнгөлөг саарал өнгийн гялгар цаасаар орлуулж наасан хуурамч баримтууд байна” гэх дүгнэлт /49хх34/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх баримтаас шүүгдэгч Н.М-ийг үл хөдлөх хөрөнгийн болон улсын бүртгэлийн лавлагааг хуурамчаар үйлдэн, гэрээгээр халхавчлан хохирогч Б.Болор-Эрдэнийг хуурч 2.000.000 төгрөгийг залилсан гэм буруутай нь тогтоогдлоо.

 

36. Хохирогч Ж.Б-:

- 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б-д захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч Ж.Б-гаас 35.000.000 төгрөгийг залилсан болох нь

 - Хохирогч Ж.Б-гийн “...М надад 3 өрөө байраа барьцаалаад 35 сая төгрөгний зээлийн гэрээ хийж мөнгөө бэлнээр надаас авсан. Тэгээд тухайн байр нь бусдын барьцаанд байгааг мэдээд эргүүлж авъя гэж М-д хэлээд надад модны-2-н Амур зочид буудлын баруун талын байрны хажууд М-тэй уулзахад надад миний мөнгийг эргүүлж өгөөд үлдэгдлийг нь тухайн үед тооцож байхад 7.600.000 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр надад одоо бодоход 27.500.000 төгрөг өгсөн байна. Тэр үедээ М надад барьцаалсан байраа 7 сая орчим төгрөгөөр хувь хүнээс барьцаанаас гаргаад гэрчилгээг нь надад өгч байсан. Тэгээд би зээлийн гэрээ хийхдээ нийтэд нь 35 сая төгрөг гэж хийсэн байсан, харин бэлэн мөнгөөр бол тэр байр чөлөөлсөн мөнгөө хасаад л өгсөн байх ёстой. Тэгээд удалгүй мөнгөө эргүүлж нэхэж авсан болохоор миний өгсөн мөнгийг бэлнээр надад өгсөн байх, тэгээд л 7.500.000 төгрөг үлдсэн санаж байна. Тэгээд 7.500.000 төгрөгнөөс одоог хүртэл нэг ч төгрөг нөхөн төлөөгүй. Тэгээд М надаас байрныхаа гэрчилгээг юу гэж хэлж авсан гэхээр “байрныхаа гэрчилгээг ахиж барьцаанд тавиад чиний мөнгийг өгнө” гэж хэлээд гуйхаар нь би гэрчилгээг нь өгөөд явуулсан. Надад мөнгө эргүүлж аваад үлдэгдэл тооцсон баримт бичиг байхгүй, М-д ч байхгүй. Одоо би 7.500.000 төгрөгийг М-эс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /55хх131/

- Мөрдөн байцаалтын шатанд Н.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би 2012 оны 10 сарын 17-ны өдөр зар сонин дээрээс “барьцаатай мөнгө зээлдүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар яриад Б- гэх хүнтэй өөрийнхөө байран дээр уулзаад манай 2 өрөө байр одоогоор хүмүүс түрээсэлж байгаа гэж хэлээд тэр өдрөө Чингэлтэй дүүргийн нотариатаар ороод 35 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд тэр дороо 35 сая төгрөгөө бэлнээр аваад байрны гэрчилгээгээ эхээр нь Б-д үлдээгээд явсны дараа 2 хоногийн дараа Б- надтай ирж уулзаад “энэ зээлийг хоёулаа болъе байр чинь шүүхийн шийдвэрээс хаалттай байна” гэж хэлэхээр нь би шүүхийн шийдвэр дээр байгаа 33 сая төгрөгний өрөө төлөөд байраа чамд үлдээх үү гэсэн чинь тэр оройдоо Б- зөвшөөрөөд маргааш нь өглөө нь намайг эрт дуудаад уулзаад ерөөсөө өгсөн мөнгөө эргүүлж авъя гэхээр нь би бэлэн 29 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 6 сая төгрөгийг дараа нь өгөөд байрныхаа гэрчилгээг авахаар болсон. Тэгээд 7 хоногийн дараа Б-тай ахиж уулзаад 6 сая төгрөгийг нь өгөөд байрныхаа гэрчилгээг авсан, үүнээс хойш Б- над руу огт яриагүй, энэ хэргийг цагдаад шалгагдсныг би мэдээгүй, одоо ямар нэгэн төлбөр Б-д байхгүй...” гэх мэдүүлэг /56хх153/,

- Зээлийн гэрээ: 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1699 дугаартай зээлийн гэрээгээр Ж.Б- нь Н.М-д 35.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээ /55хх119/

- Барьцааны гэрээ: 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Б-д 35.000.000 төгрөгөнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 114 дүгээр байрны 48 тоот Y-2204007669, Г-000054314 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан тухай гэрээ /55хх120/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.М-ийн хувьд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 114 дүгээр байрны 48 тоот үл хөдлөх хөрөнгийн эрхийг битүүмжилсэнг мэдэж байсан бөгөөд энэхүү бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийг хохирогч мэдсэний улмаас хохирогчид мөнгөний дийлэнх хэсгийг буцаан өгсөн нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлын хэмжээн нөлөөлөхгүй, залилж 35.000.000 төгрөгийг авснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн төгссөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.М-ийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч Ж.Б-гаас 35.000.000 төгрөгийг залилсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Дүгнэвэл, шүүгдэгч Н.М нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд  дангаараа 4 удаагийн, бусадтай бүлэглэн 1 удаагийн, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 127.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  Прокуророос шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

(VIII). Шүүгдэгч С.Т дангаараа:

37. Хохирогч Н.Нямдорж:

- 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Нямдоржоос “манай Баяраа гэдэг ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг, би өөрөө банкинд ажилладаг тул жижиг, дунд үйлдвэрийн зээл хурдан бүтээж өгнө” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийн залилсан болох нь

- Хохирогч Н.Нямдоржийн “...Би 2015 оны 08 дугаар сард жижиг, дунд үйлдвэрийн зээл хөөцөлдөөд материалаа 26 дугаар эмийн сангийн хойд талд явж байтал 99896908 гэсэн дугаараас миний дугаарлуу залгаад та төслийн зээл хөөцөлдөж байгаа юу би таны гар утасны дугаар мэдээллийг Хаан банкнаас авсан гэж хэлсэн, тэгээд тухайн үед надад мөнгөний хэрэгцээ яаралтай зээл хөөцөлдөх шаардлага байсан болоод өөрөө хаана байна гэсэн, тэгээд Өргөө кино театрын тэнд явна гэхээр нь уулзсан. Тэгээд Т гэдэг хүн өөрийгөө танилцуулахдаа би Хаан банкинд ажилладаг, одоогоор жирэмсний амралттай байгаа банкны асуудлыг маш хурдан зохицуулна би өөрөө банкинд ажилладаг гэсэн, тэгэхээр нь энэ асуудал Аж үйлдвэрийн яаманд шийдэгдэнэ шдээ гэж хэлэхэд манай Баяраа гэдэг ах яаманд ажилладаг шийдвэрийг хурдан гаргана, би банкны асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэгээд надаас ажлын хөлс хүн амьтан гуйна хоол цайнд оруулна урьдчилгаа 10.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би энэ саналыг бодож үзье яаманд ажилладаг ахтай чинь уулзана гэсэн чинь яаманд ажилладаг хүнтэй уулзах боломжгүй надаар дамжуулаад уулзахад болно гэсэн. Гол нь энэ хүн бодох хугацаа байхгүй маргааш өглөө төсөл шалгаруулах хурал болно өнөөдөр л багтаагаад 10 сая төгрөгөө шийдэхгүй бол хоцорно гэсэн яамнаас төсөл дэмжсэн шийдвэр 3 хоногийн дотор гарна банкны асуудлыг 7 хоногийн дотор шийднэ цаад хугацаа 9 дүгээр сарын 01 гэхэд зээл бүтсэн байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн Драгон үйлчилгээний төвийн зүүн талд автомашин дотроо Т-тай эгч нь гээд Сараа гэсэн эмэгтэй хамт явсан, надтай найз Давааням гэдэг хүн хамт явсан энэ мөнгийг ДавааН-с зээлсэн байсан. Тэгээд мөнгөө өгөхдөө нотариатч ороод зээлийн гэрээ хийгээд 10.000.000 төгрөг хүү, алданги тооцохгүйгээр өгсөн. Мөнгө өгснөөс хойш Т-ын гар утас нь холбогдохгүй хааяа холбогдохоор нь надад ажил явдал гарсан манай аавын бие муудсан гэх зэрэг шалтгаанаар ажил хойшлуулаад надтай уулзахгүй байсан. Тэрнээс хойш 2015 оны 12 дугаар сарын сүүлээр надад Т ажил бүтэхээ больчихлоо гээд 2.800.000 төгрөг өгсөн, тэрнээс хойш үлдсэн мөнгийг буцааж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Би Т-аас үлдсэн мөнгөө өгчих төсөл болохгүй байгаа бол хамаагүй ах нь энэ мөнгийг хүнээс зээлж өгсөн, чи өөрөө хамт байсан биздээ гэж хэлсэн боловч Т надад хэлэхдээ таны мөнгийг яаманд цаашаа хүнд өгсөн тэр хүн нь удахгүй болно гэсэн гэсээр байгаад өдийг хүрсэн. Одоо Т-аас авах ёстой 7.200.000 төгрөгийг буцаагаад авах юм бол надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Дунд нь надад маш олон удаа худлаа ярьсан...” /55хх89-90/ гэсэн мэдүүлэг

- С.Т-ын яллагдагчаар өгсөн  “...Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны үеэр миний нэг таньдаг Даваасүрэн гэх эгч Н.Нямдорж гэдэг хүний бичиг баримтыг надад өгөөд энэ хүн өмнө нь зээлтэй гэнээ, нэмж зээл авах гэсэн юмаа болох уу гэхээр нь би бичиг баримтыг нь аваад хүнд үзүүлье гэж хэлээд явуулсан. Тэгээд би эргээд Нямдорж руу нь утсаар яриад таны бичиг баримтыг Даваасүрэн эгчид өглөө шүү гэж хэлсэн чинь Нямдорж “ах нь өөрөө очоод уулзъя” гэж хэлээд надтай уулзаад Нямдорж “ах нь нэг төслийн шалгаруулалтанд оролцоод амжилтгүй болчихлоо, тэрнийг шалгаруулаад өгөх боломж байна уу таньдаг хүн байна уу” гэж асуухаар нь би хүнээс асуугаад хэлье гэж хэлээд бид хоёр салсан. Түүнээс хойш би 2-3 хоногийн дараа тэр төслийг чинь шалгаруулж өгөх боломжтой юм байна, урьдчилгаа 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. ...Ингээд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нямдорж ахтай Драгон авто вокзалын гадна уулзаад 10.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийгээд өгчье гэж хэлээд 10.000.000 төгрөг зээлийн гэрээ хийж авсан. Тэгээд 9 сая төгрөгийг Баяраа гэдэг таньдаг ахдаа төслийг нь шалгаруулж өгөөрэй гэж хэлээд өгсөн, 1 сая төгрөгийг би өөрөө аваад хэрэглэсэн. Тэгээд 2015 оны 10 сарын үеэр Нямдорж ах ерөөсөө төслөө болъё удаад байна мөнгөө авъя гэхээр нь би Баяраад хэлээд мөнгийг нь эргүүлж өгьө гэж хэлсэн чинь Баяраа 2 сая төгрөг бэлнээр надад өгөхөөр нь би тэр дор нь Нямдоржийн дансанд бэлнээр хийсэн. Тэгээд өөрийнхөө авсан мөнгөнөөсөө эхлээд 300.000 төгрөг, дараань 500.000 төгрөг өгөөд байгаа, нийт 2.800.000 төгрөг эргүүлж өгсөн.Одоо үлдэгдэл 7.200.000 төгрөгийг нь өгөх дутуу байгаа. Би Баяраа гэх нэрийг нь л мэддэг. 2014 онд танилцахад өөрийгөө Хууль зүйн яаманд ажилладаг гэж байсан. Би Баяраатай 2015 оны 10 сард л уулзсан. Одоо ажлаа хийж байгаа үгүйг мэдэхгүй байна. одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /56хх156/

            Зээлийн гэрээ: 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Н.Нямдоржоос С.Т нь 10 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээний хуулбар /55хх60/

      Шүүгдэгч С.Т-ын баталгаа гаргасан гар бичвэрийн хуулбар /55хх61/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаас шүүгдэгч С.Т нь өөрийгөө банкинд ажилладаг, манай ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Нямдоржийг хуурч, гэрээгээр халхавчлан 10.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

(IX). Шүүгдэгч С.Т, С.Б нар нь Д.Сарантай бүлэглэн:

 38. Хохирогч Ц.Г-:

- 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Г-ээс 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан болох нь

- Хохирогч Ц.Г-ийн “...Надаас анх байр барьцаалж 40.000.000 төгрөгний зээл авахдаа өөрийгөө Уянга гэж хэлээд байсан Т гэх эмэгтэй анх ирж уулзаад “банкинд байраа тавиад зээл авах гэсэн чинь банк зээлээ хаасан байна” гэж хэлээд надаас 40.000.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед Уянга буюу Т байрыг барьцаанд тавьж болно гэсэн итгэмжлэл хийгээд барьсан байсан. ...Маргааш нь Уянга, Саранцэцг гэх хүүхэн, Тунгалаг энэ гурав ирээд Сараагаа Уянгаа манай ээжийн дүү гэж яриад байсан. ...Өргөөгийн урд талын хаан банкны салбар дээр очоод би данснаас данс руу хийчие гэсэн чинь тэр гурав бэлнээр аваад доллар болгох гэж байна гэж гуйхаар нь би хэлээд охин бэлнээр 40 сая төгрөг хүлээлгэж өгөөд тэр гурав бүгд гарын үсэг зурсан тэмдэглэл хийж өгсөн. Би залилуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /48хх208, 47хх215-221/,

- Гэрч Ч.Цэнд-Аюушийн “...Б миний төрсөн охин байгаа юм. Б хэзээ билээ дээ он сарыг нь хэлж мэдэхгүй байна зээл авна гээд намайг гэртээ байж байхад надаар нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад танихгүй тарган шар хүүхэн орж ирээд манай байрын зураг дараад байсан...” гэх мэдүүлэг /48хх183-184/

- Гэрч Б.Уянгын “...Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13б дугаар байрны 08 тоот орон сууц нь манай өвөө Ц.Содов, эмээ Ч.Цэнд-Аюуш, ээж С.Батжаргал болон миний нэр дээр байдаг. Дээрх байрыг барьцаалж машин машин авсан хэргийн талаар мэдэхгүй. ...2015 оны сүүлээр байхаа Б эгч лангуугаа өргөтгөнө гээд зээв авах талаар яриад байсан. Энэ үед надад чиний иргэний үнэмлэх хэрэгтэй байна гэж хэлээд надаас миний иргэний үнэмлэхийг авсан юм аа. Дээрх байрны ордер дээр миний нэр байдгийг энэ хэрэг гарснаас хойш л би мэдлээ. 2016 оны 3 дугаар сарын 20-ны үеэр манай гэрт үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд зээлсэн мөнгөнийхөө хүүг өгөөч ээ хүүгээ төлөх хугацаа чинь боллоо Уянга гэж хүн байна уу гэхээр нь би Уянга байна гэж хэлэхэд тэр 2 залуу чи мөнгө зээлсэн Уянга бишээ, тарган шар царайтай эмэгтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд араас нь Г- гэдэг лам орж ирээд танай байрыг надад барьцаалж чиний нэрийг бариад надаас 40.000.000 төгрөг зээлсэн гэж хэлсэн. Манай гэрт Т орж ирээд зураг дараад байсан. Энэ талаар манай эгч Б надад энэ хүн миний зээлийг хөөцөлдөж байгаа юмаа гэж хэлэхээр нь би эгчдээ итгэсэн...манай ээж Солонгос улсад амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /48хх185-186/

- С.Т-ын сэжигтнээр өгсөн “...тэгээд банк руу ороход Тунгалаг, лам өвгөн, түүний охин нартай ороод ламын охин нь теллер рүү ээлжээ хүлээгээд зогсож байхад гаднаас Сараа эгч орж ирээд лам өвөө та нар хамт явж байгаа юм чинь гэж хэлээд гэрээний ард талд мөнгө хүлээн авсан гээд Тунгалаг, Сараа бид нар гарын үсэг зурсан. Би бэлэн 40 сая төгрөг хүлээн авсан гэж бичсэн. Дансаар шилжүүлэх гэсэн чинь Уянгаагийн дансыг мэдэхгүй байсан болохоор бэлнээр авая гэж хэлээд лам өвөө охиноороо өөртөө 10 сая төгрөг бэлнээр гаргаж аваад ажил хэцүүдлээ гэж хэлээд Тунгалагийн хамт явсан хүнээр Гэсэр сүм рүү хүргүүлээд явсан охин нь бэлнээр 40 сая төгрөг надад тортой гаргаж өгсөн. Тэгээд би 40 сая төгрөг аваад Сараагийн машинд суухад дагаад Тунгалаг суугаад Б бас ирчихсэн байсан, тэгээд би 40 сая төгрөгийг хийсэн гэрээтэй нь Б-т өгсөн чинь надад бэлэн 2 сая төгрөг өгөөд, Тунгалагт зээлд зуучилсан хөлс 2 сая төгрөг өгсөн. Ингээд Б эгч дараа нь байраа банкны зээлэнд тавиад хугацааг нь уртасгаад хүүг нь багасгаад зээлийг нь төлнө гэж байсан ...” гэх мэдүүлэг /47хх235-239/

- Итгэмжлэл: 2015.10.20-ны өдрийн Ч.Цэнд-Аюуш, Ц.Содов, С.Батжаргал нараас Б.Уянгад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13б дугаар байрны 08 тоот орон сууцыг барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон гэх хуурамч итгэмжлэл /48хх17/

- Зээлийн гэрээ: 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ц.Г-ээс Б.Уянгад /С.Т-/ 40.000.000 төгрөг зээлүүлсэн тухай /48хх19/,

- Барьцааны гэрээ: 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөд Ц.Г-ид 40.000.000 төгрөгийн барьцаанд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13б дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан тухай гэрээ /48хх20/

- Хохирогч Ц.Г-ийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны данснаас 40.000.000 төгрөг гарсан тухай зарлагын баримт /48хх25/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгдэгч С.Б-ын хувьд өөрийн төрсөн эцэг, эх, дүү, түүний охин Б.Уянга нарын нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13/б дугаар байрны 08 тоот орон сууцныг барьцаанд тавьж зээл авах зорилгоор өмчлөгч нарт хэлэлгүй үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг авсан, мөн дүү Б.Уянгаас иргэний үнэмлэхийг нь авч, шүүгдэгч С.Т-ыг түүний нэрийн өмнөөс зээл хөөцөлдүүлэн, хуурамч итгэмжлэл хийлгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

Мөн энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Уянгын эх С.Батжаргал нь Солонгос улсад амьдардаг, түүний дундаа өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийг түүний итгэмжлэлгүйгээр захиран зарцуулах боломжгүйг шүүгдэгч С.Б мэдэж байсан гэж үзэх боломжтой бөгөөд уг орон сууцыг барьцаанд тавин зээл авах энэхүү хууль бус үйл ажиллагаагаа шүүгдэгч С.Т болон Д.Саран нартай хамтран, хэрэгжүүлэхээр тохиролцсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн С.Б-ын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох бичиг баримтыг шүүгдэгч С.Т болон Д.Саран нар өгсөн, бичиг баримтыг буцаан өгөхгүй байсан, хэрхэн яаж ашигласанг нь мэдэхгүй гэсэн тайлбар, мэдүүлэг хэргийн нөхцөл байдал болон холбогдох бусад баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь тогтвортой, хохирогч Ц.Г-ээс 40.000.000 төгрөгийг хэрхэн авсан талаар хохирогчийн мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй зүйл байхгүй, улмаар мөнгийг хэрхэн хуваан авсан талаарх мэдүүлсэнг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Иймд шүүгдэгч С.Б, С.Т нарыг Д.Сарантай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурамчаар үйлдсэн итгэмжлэл ашиглан, шүүгдэгч С.Т нь өөрийгөө Б.Уянга гэж танилцуулан хохирогч Ц.Г-ийг хуурч, зээлийн болон барьцааны гэрээгээр халхавчлан түүнээс 40.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч С.Б-аас 13.500.000 төгрөг, шүүгдэгч С.Т-аас 13.000.000 төгрөг /хамтран оролцсон Д.Сарангаас 13.500.000 төгрөг/ тус тус гаргуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч С.Т нь мөрдөн байцаалтын шатанд 4.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн болно. /65хх208/ 

 

(X). Шүүгдэгч С.Т, С.Б нар бүлэглэн:

39. Хохирогч Б.Б-:

- 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Б-аас Тоёото “Марк-Экс зио” маркийн автомашиныг 18.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга нэр дээр байгуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өмчлөх эрхийг залилсан болох нь

- Хохирогч Б.Б-ы “...2015 оны 10 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо 1000 машины зогсоол дээр ажил дээрээ байж байтал Т, эгч Б, нэрийг нь мэдэхгүй эмэгтэйтэй 3-уулаа ирээд ойрын хугацаанд Архангай руу хуриманд явах болчлоо гээд Тоёота Марк Икс Зио маркийн машиныг авъя, удахгүй 2 хоногийн дараа байраа барьцаанд тавиад мөнгийг нь өгье гээд машин аваад явсан...” /48хх-ийн 37х/

“...Надаас өмнө нь хоёр удаа автомашин лизингээр авч байсан зүс таних өөрийгөө Уянга гэх эмэгтэй эгч Б гэж хүнтэй ирээд Уянга гэх эмэгтэй болон Б нар хуриманд машин хэрэг болоод байна яаралтай автомашин авах гэсэн юм, барьцаа болгож Б гэх хүүхэн нь өөрийнхөө байрыг банкинд зээлэнд тавих гэж байгаа гээд маш их бичиг баримт үзүүлээд мөн тэр үед тоёото эстима маркийн автомашин унасан Саран гэх хүүхэнтэй явж байсан. Саран гэх хүүхэн нь ярианд нээх оролцохгүй машиндаа байгаад байсан. Тэгээд би байрыг нь очиж үзээд ярьсан зүйлд нь итгээд дугаар аваагүй гаалиар орж ирсэн марк экс зио маркийн автомашиныг 18.500.000 төгрөгөөр үнэлээд тэгээл үүнийгээ нотариатаар ороод 18.500.000 төгрөгийг Б, Уянга нарт 8 хоногийн хугацаатай зээлж байгаа байдлаар гэрээ хийж баримт болгож аваад 2015 оны 10 сарын 10-ны өдөр автомашинаа Уянга гэх эмэгтэйд хүлээлгэж өгсөн. Ингээд 8 хоногийн дараа Уянга буюу сүүлд нэрийг нь Т гэж мэдсэн эмэгтэй рүү утсаар яриад асуухад одоохон эгчээ би хөдөөнөөс ирж байна гэж хэлээд байсан. Б нь утсаа авахгүй байсан. Тэгээд би байраар нь ороод Б, Уянга нар байна уу гэсэн чинь Б байхгүй, харин Уянга гэх нэртэй шал өөр хүн гарч ирээд машинаа асуухад энэ талаар огт мэдэхгүй байсан. Тэгээд автомашинаа хайгаад Т-ын гэрийн хаягаар очиж уулзахад машин хуурамч номер зүүгээд алтанд явсан гэж хэлж байсан. Тэгээд манай хүү Лхагвадорж руу Үлэмж Их Оргил ББСБ-с утсаар яриад “нэг зарах машин хямдхан үзэх үү” гэж хэлсэн бөгөөд тэр ББСБ-н ажилтан нь манай хүүтэй танил байсан юм. Ингээд хүү маань очоод тэр машиныг үзээд миний нэр дээр орж ирсэн машин гэдгийг мэдээд бүгдээрээ очоод уулзахад хуурамч бичиг баримтаар машин тавиад 8 сая төгрөгний зээл аваад хохироод байна гэж хэлсэн. Тэгээд би уг автомашиныг зарж болохгүй шүү гэж цагдаагаас бичиг өгсөн. Тэгээд Саран, Т-тай уулзаад мөнгөө нэхэхээр янз бүрийн шалтгаан хэлээд байдаг байсан. Сарантай нь уулзахаар нээх юм ярихгүй, мэдэхгүй гээд байдаг байсан. Б-тай ерөөсөө уулзаагүй. Анх Б нь миний машиныг худалдаж авч байгаа гэж байсан Уянга нь ч гэсэн авна гээд л байсан болохоор хоёулан дээр нь гэрээ хийсэн. Би Уянга буюу Т, Б нарт машинаа 18.500.000 төгрөгөөр үнэлж зарсан болохоор энэ мөнгөө энэ хүмүүсээс нэхэмжилж байна. Одоо машиныг Үлэмж Их Оргил ББСБ өөрсдийнхөө хохирлыг бодоод зарсан байна лээ. Т, Б нарт залилуулсандаа гомдолтой байна. Энэ хэргийг шуурхай шийдэж хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /48хх207-208/,

- Гэрч Д.Ононгийн /“Үлэмж их оргил” ХХК-ийн ахлах менежер ажилтай/ “...2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил дээр өдөр Т.Марк экс зио /Toyota mark X zio/” авто машин барьцаанд тавих гэсэн юм гээд иргэний үнэмлэхээ хаячихсан хурууны хээгээр авдаг лавлагаатайгаа явж байна гэхээр нь хартал өөрийнх нь зурагтай нэр нь Б гэсэн ба гаалийн бичиг зэргийг нь харахад Б-ы нэр дээр нь байхаар нь итгээд 8 сая төгрөгийн зээл олгосон. ...Б нь 50 орчим насны намхан махлаг богино үстэй шар царайтай хүн манай ажил дээр нэг хүний хамт ирсэн. Тэр хүн нь 40 гаран насны Б гэж өөрийгөө танилцуулсан хүнээс арай махлаг бүдүүн хүн байсан ...Тухайн авто машиныг одоо худалдан борлуулсан. Анх зээлийн гэрээ байгуулахдаа унаж явахгүйгээр манай ажлын зогсоолд байршуулаад ... худалдан борлуулсан /48хх40/,

- Зээлийн гэрээ: “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлэгч Б.Б, зээлдэгч С.Б-...” гэх зээлийн гэрээний хуулбар /48хх58/,

- Итгэмжлэл: Б.Б-аас П.Ононд Т.Марк экс зио /Toyota mark X zio/ маркийн тээврийн хэрэгслийн Авто тээврийн газарт төлөөлөн бүртгүүлэх, худалдах холбогдох гэрээнд гарын үсэг зурах /48хх60/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хохирогч Б.Б-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс шүүгдэгч С.Б, С.Т нар /С.Т өөрийгөө Б.Уянга гэж танилцуулан/ Тоёото “Марк-Экс зио” маркийн автомашиныг худалдаж авна, хурминд явах гэж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон зээлийн гэрээгээр халхавчлан эзэмшлийг шилжүүлэн авсан, улмаар хохирогч Б.Б-ы нэрээр “Үлэмж их оргил” ХХК-д барьцаанд тавин 8.000.000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна. 

Хохирогч Б.Б дээрх автомашин нь гаалиар орж ирээд, улсын дугаар аваагүй, мөн автомашинаа өгөхдөө зээлийн гэрээ хийж 18.500.000 төгрөг зээлсэн гэж гэрээ хийсэн байх бөгөөд хохирогчид учирсан хохирлыг “Үлэмж их оргил” ХХК-д барьцаанд тавьснаар бус зээлийн гэрээний үнийн дүнгээр тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч С.Б, С.Т нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч Тоёото “Марк-Экс зио” маркийн автомашины өмчлөх эрхийг залилан 18.500.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Дүгнэвэл, шүүгдэгч С.Б нь 2015 оны 10 дугаар 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд  бусадтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 58.500.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

(XI): Шүүгдэгч С.Т нь Д.Сарантай бүлэглэн

40. Хохирогч Б.Энхтуяа, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нар:

- 2016 оны 01 дүгээр сараас 2 дугаар сарын хооронд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2.020.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Энхтуяагийн “...2016 оны 01 сарын 25-нд Т-ын гар утасны дугаарыг Фэйсбүүкээс Солонгос улс руу виз мэдүүлэгчдийн групп дээрээс виз гаргадаг гэхээр нь Т-тай холбогдоход 10-20 хоногийн дотор 3 сая төгрөгөөр виз гаргаж өгнө гэж ярилцсан. Тэгээд 2016 оны 01 сарын 29-нд зээлийн гэрээ байгуулаад урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгсөн. Үүний дараа 2016 оны 02 сарын 07-нд Т луу ярихад өнөөдөр элчин дээр виз мэдүүлнэ үлдэгдэл 1 сая төгрөг хэрэгтэй гэхээр нь 1 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш гар утсаа авахгүй, хааяа холбогдохоор маргааш гарна гээд итгэхгүй бол Саран гэх элчинд ажилладаг хүн байгаа гээд 99118640 гэсэн дугаар өгсөн. Өгсөн дугаарынх нь дагуу залгахад Саран гэх эмэгтэй утсаа аваад элчин ачаалал ихтэй байгаа удахгүй гарна гээд худлаа яриад байсан. Би нийт 2.500.000 төгрөг өгсөн...” /48хх162/

 “...Т-аагаас хохирлын мөнгө болох 2.500.000 төгрөг, мөн дээрээс нь 100.000 төгрөгийг хүүнд нь бодож авсан. надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /48хх216/,

- Хохирогч Б.Төрсайханы “...миний хувьд Эрдэмбилэгийн дансанд 1.010.000 төгрөг шилжүүлээд Эрдэмбилэг мөн адилхан мөнгө гаргаад нийт 2.020.000 төгрөг болсон. Ингээд Т гэх эмэгтэйд Эрдэмбилэг данс руу нь нийт 2.020.000 төгрөг хийгээд дараа нь залилуулснаа мэдээд араас нь хөөцөлдөж байж 800.000 төгрөгөө эргүүлж авсан. Одоо Эрдэмбилэг бид хоёрын үлдэгдэл мөнгө болох 1.220.000 төгрөг байгаа, үүний тал мөнгө буюу 610.000 төгрөгийг С.Т, Д.Саран нараас нэхэмжилж байна. Д.Саран нь тухайн үед өөрийгөө элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлээд мөнгө нэхээд авдаг байсан. Т болохоор Д.Саран элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлж хуурч байсан. 610.000 төгрөгөө Д.Саран, С.Т нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /48хх 212, 165/,

- Хохирогч Б.Эрдэмбилэгийн “...Төрсайхан ах миний дансанд 1.010.000 төгрөг шилжүүлээд бид хоёр Т гэх эмэгтэй болон элчинд ажилладаг Саран нартай утсаар яриад Т-ын данс руу нийт 2.020.000 төгрөгийг би өөрөө шилжүүлээд дараа нь залилуулснаа мэдээд араас нь хөөцөлдөж байгаад Т-аас 800.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Одоо бид нарын хувьд нийт 1.220.000 төгрөгөө нэхэмжилж байгаа үүний тал болох 610.000 төгрөг миний мөнгө байгаа. Д.Саран нь тухайн үед өөрийгөө Солонгосын элчин сайдын яаманд ажилладаг гэж байсан. Т болохоор Д.Саран элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлж хуурч байсан. 610.000 төгрөгөө Д.Саран, С.Т нараас нэхэмжилж байна. Т Д.Саран нарт залилуулсандаа гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /48хх209, 168/,

Холбогдох мөнгө хүлээлцсэн баримтууд, /48хх173-175/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаас шүүгдэгч С.Т нь өөрийгөө Солонгос улс руу виз гаргах ажил хийдэг болон Д.Саранг элчин сайдын яаманд ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, хохирогч Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас тус тус 1.010.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж авсан гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаас шүүгдэгч С.Т нь өөрийгөө Солонгос улс руу виз гаргах ажил хийдэг болон Д.Саранг элчин сайдын яаманд ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Энхтуяагаас 2.500.000 төгрөг, хохирогч Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас тус тус 1.010.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж авсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

  Дүгнэвэл, шүүгдэгч С.Т нь 2015 оны 8 дугаар 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын хугацаанд дангаараа 1 удаагийн, бусадтай бүлэглэн 3 удаагийн, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж 73.020.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  Прокуророос шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

(XII): шүүгдэгч Ё.Ц дангаараа:

41. Хохирогч Б.Бат-Эрдэнэ:

- 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ний өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8.000.000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3.300 ам.доллар буюу 4.578.024 төгрөг, нийт 12.578.024 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Бат-Эрдэнийн “...би 2011 оны 12 дугаар сарын сүүлчээр 1950 гэсэн лавлах руу ярьж хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэж зар өгсөн. Тэгээд 2011 оны 12-р сарын 21-ний өдөр нэг эмэгтэй зарын дагуу ярьж байна. Танаас мөнгө зээлье хэдий хугацаатай хэдэн төгрөг зээлэх вэ одоо уулзаж болох уу гэж утсаар ярихад нь би уулзаж болно гээд 13 дугаар хорооллын Милая кулинар гэх орос буфетэнд уулзсан. Уулзаад хэдэн төгрөг хэрэгтэй болох, хэзээ буцааж өгөх талаар ярилцаад Сансарын тунелын эсрэг талд байрлах Баянцээл худалдааны төвийн ард байрлах нотариатад орж Зээлийн гэрээг зээлдүүлэгч Б.Бат-Эрдэнэ, Зээлдэгч Ё.Ц нарын хооронд байгуулсан. Зээлийн гэрээг 12-р сарын 21 болон 22-ны өдөр тус тус байгуулсан. Эхний өдөр гэрээ байгуулахдаа 1 500 000 төгрөг, 2 дахь өдөр нь гэрээ байгуулахдаа 6 500 000 төгрөг буюу нийт 8 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Харин барьцаанд ннь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг авсан. Уг гэрчилгээ нь Ц-гийн ээж болох Ц.Лхамжав гэдэг хүний нэр дээр байсан. Уг хоёр гэрчилгээгээ охиныхоо нэр дээр итгэмжлэх бичээд нотариатаар баталгаажуулсан байсан. Харин 3.300 ам долларыг өгөхдөө зээлийн гэрээ байгуулаагүй. Зөвхөн хүлээн авсан гэсэн бичгийг гарын үсэг зуруулан авсан...” /27хх72-76/

“...Надад үлдээсэн бичиг баримтыг шалган үзэхэд тухайн бичиг баримтууд барьцаанд байсан, надад давхар барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг /32хх18/,

“...Надаас Ё.Ц гэх эмэгтэй зарын дагуу над руу утсаар яриад “бизнес хийх гэж байгаан гээд” надад ээжийнхээ хашаа байшинг барьцаалаад нийт 12.200.000 төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөхгүй залилан мэхэлсэн. Би энэ мөнгөө Ц-гаас нэхэмжилж байна. Би Ё.Ц-д залилуулсандаа гомдолтой байна.” /51хх147/ гэсэн мэдүүлэг,

Зээлийн болон барьцааны гэрээ: 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Б.Бат-Эрдэнэ, Ё.Ц нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбарууд /27хх54-58/,

Зээлийн болон барьцааны гэрээ: Б.Одонтуяа, Ё.Ц нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбарууд /27хх205-206/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ё.Ц нь өөрийн төрсөн эх Ц.Лхамжавын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг урьд нь зээлийн барьцаанд тавьсан нөхцөл байдлыг нуун, аливаа эрхийн зөрчилгүй гэж төөрөгдөлд оруулан хохирогч Б.Бат-Эрдэнийг хуурч, гэрээгээр халхавчлан түүнээс 12.578.024 төгрөгийг залилж авсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

 

42. Хохирогч Ч.Цэрэндулам:

- 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Цэрэндуламын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38/а байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг С.Түвшинбаярт 10.000.000 төгрөгний барьцаанд тавиулж 3.100.000 төгрөгнийг хохирлыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь

- Хохирогч Ч.Цэрэндуламын “...Би 2016 онд цагаан сарын өмнө байраа барьцаалж зээл авч нөхрөө ажил хийлгэх бодолтой байсан, Шуурхай зар дээр зээл чөлөөлж дахин зээл авахад туслана гээд зар тавьчихсан байхаар нь 89970288 гэсэн дугаарын утас руу залгаад Манай байр барьцаанд байгаа юмаа зээлээ чөлөөлөөд дахин зээл авч болох уу гэж асуусан чинь болно гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Ц гэх хүнтэй 89970288 гэсэн дугаарын утсаар холбогдоод 3, 4-р хорооллын Макс худалдааны төвийн доод талын зоогийн газарт Ц бид 2 уулзсан. Тэгээд би зээл авахад бүрдүүлэх материал гээд иргэний үнэмлэхний хуулбар, нарантуул зах дээр зогсдог гэсэн тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлж очсон чинь наадах чинь дутуу байна. Дараа нь би залгаж хэлье гээд миний өгсөн бичиг баримтуудыг аваад явсан, Тэгээд тэр Ц нэг хэсэг чимээгүй алга болж байгаад гэнэт надруу залгаад цагаан сарын өмнө таарчихлаа, Зээл гаргаж амжихгүй нь цагаан сарын дараа болъё гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед манай гэрт Ц найз эмэгтэй гэх 1 хүүхэнтэй хамт гэнэт орж ирээд цагаан сар өнгөрчихлөө зээл бүтсэн. Манай холын хамаатан манай найзын дүү гээд хүн одоо ирнэ чи олон юм битгий яриарай, би чамайг дүүгээ гээд хэлчихсэн. Түвшинбаяр бид 2 ажил хэргийн холбоотой хүмүүс байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн би хувцсаа өмсөөд байж байсан чинь Түвшинбаяр гээд 1 залуу орж ирсэн. Ц намайг Түвшинбаяртай “энэ манай дүү охин байгаа юм” гэж танилцуулсан. Тэгсэн нөгөө Түвшинбаяр манай байрыг үзээд за зээл олгож болно гаръя гээд манай гэрээс Ц-гийн найз гээд 1 эмэгтэй Түвшинбаяр, Ц бид 4 гараад Нарантуул захын Хас банк орсон. Тэгээд Хас банкинд бэлэн 4.750.000 төгрөг тушаагаад байраа чөлөөлөөд гэрчилгээгээ авах гэсэн боловч тэнд салбар дээр гэрчилгээ байдаггүй гээд Сүхбаатарын талбайн тэнд байдаг төвөөс нь очиж байрны гэрчилгээгээ аваад шууд Баянзүрх дүүргийн баруун талд байрлах нотариатын газар 4-үүлээ ирсэн. Тэгээд нотариат дээр ороод гэрээг нь уншсан чинь 30.000.000 төгрөг зээлсэн гэрээ байсан. Тэгэхээр нь би Ц-гаас яагаад 30.000.000 төгрөгний гэрээ хийж байгаа юм бэ, би ийм их мөнгө зээлэхгүй шүү дээ гэж хэлсэн чинь эгч нь 15.000.000 төгрөгийг нь удахгүй 7 хоногийн дараа буцаагаад өгчихнө. Асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Нотариатаас гараад Үл хөдлөх хөрөнгийн газар ороод бичиг баримтаа Түвшинбаярын нэр дээр шилжүүлсэн, тэгээд би Ц-гаас одоо нэрээ шилжүүлчихэж байгаа юм чинь мөнгөө авъя гэж хэлсэн чинь маргааш Түвшинбаярын нэр дээр гэрчилгээ шилжиж барьцаатай гэсэн бичиг гарч ирэхээр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. ...Авто тээврийн газар руу Түвшинбаяр, Ц 2 орсон. Би гадаа машинд хүлээгээд сууж байсан, тэгээд тэр 2 нилээн удаж байгаад гарч ирээд намайг гэрийн гадаа хүргэж өгөөд манай гэрлүү надтай хамт Ц найз эмэгтэйн хамт орсон. Тэгээд 2 сая төгрөг надад өгөөд эгч нь 2 сая төгрөг урьдчилаад авчихлаа гээд надад өгөөд эгчид нь автобусны мөнгө байхгүй чи надад 100.000 төгрөг өгчих гээд надаас аваад маргааш 10 цагт баянзүрх дүүрэг дээр уулзъя гэж хэлсэн, Би маргааш нь Баянзүрхийн үл хөдлөх хөрөнгийн газар дээр ирээд хүлээсэн боловч Ц, Түвшинбаяр 2 ирэхгүй болохоор нь үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтнаас нь би өчигдөр нэр шилжүүлэх материал өгсөн, тэрийгээ авах гэсэн юм гэсэн чинь өчигдөр хүлээж байгаад аваад явчихсан гэж хэлсэн, тэгэхээр нь би яг эзэн нь байгаа юм, эзэн нь байхгүй байхад гэрчилгээг өгч болдог юм уу гэсэн чинь таны эгч гээд 1 хүн Түвшинбаяртай хамт зогсож байгаад аваад явсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би үл хөдлөх хөрөнгийн газраас гараад нотариатын эгчтэй уулзаад болсон зүйлийг хэлээд гэрээн дээрээс Түвшинбаярын дугаарыг аваад гэрлүүгээ очоод Ц-тай утсаар ярьсан. Тэгсэн чинь Ц би Түвшинбаяртай банкин дээр байна 12 цагт танайд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд 12 цаг хүртэл хүлээгээд ирэхгуй болохоор нь Түвшинбаяр руу залгасан, тэгсэн Түвшинбаяр “чи юу яриад байгаа юм, Би өчигдөр машиныхаа нэрийг шилжүүлээд дээр нь 5 сая төгрөг Ц эгчид чинь өгсөн гэж хэлсэн. Тэгээд Түвшинбаяр бид 2 Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гаргасан. Би Хас банкинд 4.750.000 төгрөгийн зээлтэй байсан, би ахиад Хас банкнаас зээл авах гэсэн боловч Хас банк зээлээ хаачихсан гээд зээл гаргахгүй байсан. Би анх Ц-тай ярихдаа 15.000.000 төгрөгний зээл хийнэ гэж ярьсан. Надад анх Ц хэлэхдээ манай найз эмэгтэй байгаа. Тэр шууд зээл гаргаж өгдөг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэсэн. Зээл гаргаж өгөх юм бол шовгорт нь 500.000 төгрөг өгөхөөр анх тохирсон байсан. Би тэр үед миний өмнөөс зээл хөөцөлдөөд яваад байхаар нь итгээд 30 сая төгрөгний зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчихсан. Уг 30 сая төгрөгний 20 сая төгрөгөнд нь машин тооцож авсныг би мэдээгүй, сүүлд нь Түвшинбаяраас мэдсэн. Би Ц-гаас бэлэн 1.900.000 төгрөг, Түвшинбаяраас мөн бэлэн 5 сая төгрөг авсан. Өөрөөр хэлбэл Ц надаас анх 30 сая төгрөг зээлж авч өгнө гэж гэрээ хийгээд 5 сая төгрөгний зээл чөлөөлөөд миний өмнөөс 23.100.000 төгрөг зээлж аваад алга болсон байсан. Тэгэхдээ энэ мөнгөний 20 сая төгрөгний машиныг нь буцаагаад авчирсан...” /54хх213-214/

“...нэмж ярихад би өөрийнхөө байрны 5.000.000 төгрөгний зээлийг чөлөөлөөд эргүүлээд өөр газар барьцаалаад 20 сая төгрөгний зээл авах хүсэлтэй байгаа талаараа зараар танилцсан Ц-д хэлсэн байсан. Тэгсэн чинь Ц Түвшинбаяр гэх залууг дагуулж ирээд 5 сая төгрөгний манай зээлийг чөлөөлөөд тэгээд би байраа Түвшинбаярт 30 сая төгрөгний барьцаанд тавиад үүнийхээ 20 сая төгрөгөнд Түвшинбаярын автомашиныг Ц авсан байсан, тэгээд надад уг нь бэлэн 5 сая төгрөгийг өгөх ёстой байснаас надад Ц 1.900.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгийг надад өгөөгүй. Учир нь өмнөх байрны 5 саяыг оруулаад 30 сая төгрөгөөр барьцааны гэрээ хийсэн юм. Ингээд 1 хоногийн дараа Түвшинбаяр Ц-д машинаа өгөөд явуулсан гэдгийг мэдсэн, Түвшинбаяр ойлгохдоо Ц миний эгч гэж бодсон юм шиг байна лээ, харин намайг Ц өөрийнхөө дүү гэж Түвшинбаярт ойлгуулсан байсан. Тэгээд Ц-гийн араас яваад Түвшинбаяр машинаа олж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Харин Ц надад тэр үедээ 1.900.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Түвшинбаяр 30 саяын зээлийн гэрээгээ цуцлаад үлдэгдэл 10 сая төгрөгөн дээрээ хүүг нь бодоод ахиад зээлийн гэрээ хийгээд тэр дороо манай байрыг өөр хувь хүнд 10 сая төгрөгний барьцаанд тавиад тэр хүнээс авсан 10 сая төгрөгөө хүүтэй нь бодоод 11 сая төгрөгийг Түвшинбаярт өгсөн. Одоо Түвшинбаяр ямар нэгэн хохирол байхгүй. Харин миний хувьд Ц-д залилуулаад Түвшинбаяраас авсан 5 сая төгрөгний үлдэгдэл 3.100.000 төгрөг, мөн Түвшинбаярын 10 сая төгрөгний хүү, одоо байр барьцаанд байгаа хувь хүнд төлж байгаа хүү гээд маш их хохирсон. Өөрт ямар ч авсан зээл байхгүй харин өрөнд ороод хохирч байна. Би Ц-гаас үндсэн хохирол 3.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин энэ хэргийн улмаас бусдад хүү мөнгөнд төлсөн 5.500.000 төгрөгийг одоогоор төлөөд үүнийгээ иргэний журмаар Ц-гаас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /54хх215/,

- Гэрч С.Түвшинбаярын “...2016 оны 02 дугаар сард би байр чөлөөлж мөнгө гаргана гэсэн зар тавьсан байсан. Тэгсэн чинь Ц гэх хүүхэн утсаар яриад 3 өрөө байр барьцаалмаар байна, гаднаас япончууд ирэх гээд байна гэж хэлээд шууд одоо энэ хохирогч Цэрэндуламын гэрт очоод уулзахад энэ байрны 5 саяын зээлийг чөлөөлөөд 30 сая төгрөгний зээл авмаар байна гэхдээ 20 саяд нь машин оролцуулъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Хас банкин дээр очиж зээлийг нь чөлөөлөөд 2003 оны Хайлүкс гэх автомашиныг 20 саяар бодоод тэгээд зээл чөлөөлсөн, 5 саяаа оруулаад нийт 30 сая төгрөгөөр гэрээ хийгээд тэр дороо машинаа Ц-д өгөөд мөн 5 сая төгрөгөө бэлнээр өгөөд явсан. Тэгээд маргааш өдөр нь Цэрэндулам утсаар яриад мөнгөө яасан бэ гэхээр нь би танай эгч Ц 5 сая төгрөг, машин аваад явсан гэж хэлсэн чинь Цэрэндулам надад 1.900.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг одоо шилжүүлнэ гэсэн ш дээ машины талаар мэдэхгүй гэж хэлээд би машинаа хайгаад Ц-г хайгаад утсаар ярихад модны 2-т ирээд машинаа аваа гэж хэлээд би очоод машинаа эргүүлж аваад Цэрэндуламтай уулзаад 30 сая төгрөгний зээлийн гэрээгээ цуцлаад үлдэгдэл 10 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд байрыг нь өөр хувь хүнд 10 сая төгрөгийн барьцаанд тавиад мөнгөө гаргаж авсан, одоо надад хохирол байхгүй. Энэ Ц гэдэг хүн залилангийн хэргээр гаршсан аймар хүн байна лээ. Цэрэндулам одоо хохирлын мөнгөө Ц-гаас нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /54хх230/,

- Ё.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...би зар мэдээ сонинд байр чөлөөлж зээл гаргаж өгнө гэж зар тавьсан байсан юм. Тэгээд зар тавиад удалгүй Цэрэндулам гэх эмэгтэй надтай холбогдоод “би нарантуул захын Хас банкинд баянзүрх дүүргийн 07 дугаар хороо 38а байрны 40 тоот байрыг барьцаалаад зээл авчихсан байгаа юм. 5 сая төгрөгний зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Цэрэндуламтай 2016 оны 02 сарын эхээр Цагаан сарын өмнө уулзаад зээлийг нь чөлөөлж өгөх талаар ярьсан боловч тухайн үед миний мөнгө 5 сая төгрөг хүрэхгүй байсан учир зараас өөр хүн хайж байгаад чөлөөлүүлэх гэсэн боловч Цэрэндулам найдваргүй зээлдэгч болчихсон байсан учир зээл чөлөөлж өгөх хүн олдоогүй. ... Тэгсэн Цэрэндулам намайг “та миний эгч болчих. Би сайн ярьж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй Түвшинбаяр гэх мөнгө эээлдэг залуу орж ирээд байрыг нь үзсэн чинь Цэрэндуламын өмнөөс нь эгч нь болоод ярьсан. Тэгээд Түвшинбаяр зээп гаргаж өгөхөөр зөвшөөрөөд Нарантуул захын Хас банкруу очоод Түвшинбаяр зээлийг нь 5 сая төгрөгөөр чөлөөлж өгсөн. Тэгээд Хас банкны төв дээрээс ирж байрны ордерийг аваад Баянзүрх дүүргийн Голомт банкны дотор байдаг нотариат дээр ороод Цэрэндулам Түвшинбаяр 230 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж дуусаад Түвшинбаяр байрны гэрчилгээг Баянзүрх дүүргийн бүртгэлийн газар барьцаанд бүртгүүлсэн. Барьцаанд бүртгүүлэхэд Цэрэндулам, Түвшинбаяр бид 3 орсон ...Тэгээд Цэрэндулам мөнгөө авна гэхээр нь маргааш Түвшинбаярын барьцаанд гэрчилгээ бүртгүүлэхээр мөнгөө авна гэж хэлээд орхисон. Тэгээд бүртгэлийн газраас гараад цирк орсон. Авто тээврийн газар руу орохдоо Цэрэндуламыг машинд үлд гээд үлдээгээд Түвшинбаяр бид 2 ороод Түвшинбаяр миний нэр дээр машинаа шилжүүлсэн. Тэгээд нэр шилжүүлж дууссаны дараа 5 сая төгрөг авто тээврийн газар бэлэн тоолж өгөөд авто тээврийн газраас гараад би Түвшинбаярын машиныг бариад Цэрэндуламын гэр лүү явсан.... Маргааш нь Цэрэндулам надруу залгаад үл хөдлөхийн барьцааны гэрчилгээ гарчихсан байна шүү дээ. Та мөнгө аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Түвшинбаярын машиныг түлхүүртэй нь модны 2-ын тэнд үлдээгээд явсан. ...Тэр өдөр Түвшинбаяр надад 5 сая төгрөг бэлэн өгнө, 3 сая төгрөг хүүнд нь авна гэж хэлэхээр нь тэр орой нь мөнгөний хэрэг байсан учир Цэрэндуламд худлаа хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /55хх39-40/,

- Зээлийн гэрээ: 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Түвшинбаяраас 30.000.000 төгрөгийг Ч.Цэрэндуламд 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн тухай гэрээ /54хх235/

- Барьцааны гэрээ: 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр С.Түвшинбаяраас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 16 дугаар хороолол 38/а-40 тоот Y-2204010921 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан тухай гэрээ /54хх234/

- Итгэмжлэл: 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Ц-гаас С.Түвшинбаяр нарын хооронд “Toyota Hi Luxes” авто машины шилжүүлэхтэй холбоотой итгэмжлэл /54хх236/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ё.Ц-гийн нь барьцаа чөлөөлж зээл олгоно гэсэн зарын дагуу хохирогч С.Цэрэндулам холбогдсон, улмаар түүний “Хас банк” дахь зээлийг С.Түвшинбаяраар чөлөөлүүлсэн. Ингэхдээ хохирогч С.Цэрэндуламд 6.900.000 төгрөг өгч, түүний хуурч үл хөдлөх хөрөнгийг 30.000.000 төгрөгний зээлийн барьцаанд тавиулсан. Улмаар хохирогчид хэлэлгүй С.Түвшинбаяраас 20.000.000 төгрөгний үнэ бүхий автомашин, болон 3.100.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ё.Ц-гийн энэхүү зээлийн гэрээнд автомашин оролцуулан тооцож авсныг хохирогч тухайн үедээ мэдэж, тухайн автомашиныг шүүгдэгчээс авч С.Түвшинбаярт буцаан өгсөн, мөн 30.000.000 төгрөгний зээлийн гэрээг өөрчлөн 10.000.000 төгрөг болгон дахин гэрээ хийжээ.

Иймд шүүгдэгч Ё.Ц-г бодит байдлыг нуух замаар хохирогч С.Цэрэндуламыг төөрөгдөлд оруулж, түүний орон сууцыг зээлийн барьцаанд тавиулан хуурч, 3.100.000 төгрөгийг залилсан гэм буруутай гэж дүгнэв.

 

(XIII): шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн:

43. Хохирогч А.Ц-:

- 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж А.Ц-аас зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч А.Ц-ын “...2014 оны 07 сарын 30 ны өдөр үл таних өөрийгөө Саран гэх эмэгтэй над руу утсаар залгаж “би хүүхдээ гадаадад сургуульд явуулах зорилготой материал бүрдүүлж байна. Тэр дотор нь банкны баталгаа гэж байдаг юм байна. Таны утсыг олж авлаа гэж ярьсан. Түүний дагуу тэр Саран гэх эмэгтэйтэй хамт Их дэлгүүр дээр уулзахаар болсон. Тэр эмэгтэй бас нэг эмэгтэйн хамт над дээр ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж банканд мөнгө байршуулахаар яриад Их дэлгүүрийн хажууд байрлах Төрийн банкан дээр баталгаа хийж өгьө, 40,000,000 төгрөг байршуулж өгье гэсэн. Тэгсэн тэр Саран гэх эмэгтэй надад иргэний үнэмлэх байхгүй байна. Би иргэнийхээ үнэмлэхийг олж ирээд баталгаа болон мөнгөө байршуулья гэсэн. Тэгээд яваад эргээд 2 цагийн дараа Саран гэх эмэгтэй утсаар яриад би 13 дугаар хорооллын урд талын Төрийн банкин дээр байна, уг банкин дээр мөнгөө хийж байршуулж, баталгаа гаргаж өгөөч гэхлээр нь би Саран гэх хүний үгийн дагуу 13 дугаар хорооллын Төрийн банкин дээр мөнгөө бэлнээр бариад ирэхэд Саран нөгөө эмэгтэйн хамт ирсэн байсан. Би теллерт нь “энэ хүний дансанд өөрийнхөө мөнгийг хийж, банкны баталгаа хуулга авч өгөх гэж байна, тийм учраас уг Долгорсүрэн овогтой Саран гэх хүний дансыг шалгаж өгье, уг хүнд хамтран эзэмшигч байна уу, ямар нэгэн интернетийн үйлчилгээ байна уу” гэсэн хүсэлт гаргасан. Тэгсэн уг теллер Д.Саран гэх хүний бичиг баримтыг үзэж, шалгаж ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би банкны дүрэм, журмынх нь дагуу баталгаа хуулгаа хийхдээ Англи дээр авбал 7 хоног хаадаг, Монгол хэл дээр авбал 3 хоног гүйлгээ хаадаг, хаалт тавиулах, битүүмжлүүлэх хүсэлт тавьж тохиролцсон. Тэгсэн уг теллер тэгнээ гэж зөвшөөрсөн. Тэгээд Саран тодорхойлолтоо 2 хувь авч 6.000 төгрөг тушаасан. Хуулгаа авсан. Төрийн банкнаас гараад Саран, тэр эмэгтэй нар уг хуулга, баталгаагаа англи хэл дээр орчуулмаар байна гэсэн. Түүнийх нь дагуу би Сүхбаатар дүүргийн эсрэг талын орчуулгын товчоон дээр буулгаж өгөөд явсан. Тэр үед 15-16 цаг болсон байсан. Би Саран гэх хүмүүсээс салаад маргааш өглөө нь би Саран руу нь залгахад зуслан дээр байна, одоо гарлаа, очлоо гэсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн Төрийн банкин дээр ирээд хамгийн түрүүнд Сарангийн иргэний үнэмлэхээр өөрийнхөө 40 сая төгрөгийг байна уу эсэхийг шалгахад миний мөнгөний 36 сая төгрөг нь аль хэдийн гараад явсан байсан. Тэгээд ямар учиртайг нь асуухад “16-17 цагийн үед Төрийн банкнаас Саран бэлнээр авсан байсан. Тэгээд би 13 дугаар хорооллын банкин дээр ирээд “миний баталгаа гаргаж өгч байгаа хүнд банкны битүүмжлэлээ тавиагүй байна, яагаад битүүмжээ тавиагүй байгаа юм бэ” гэж асууж шалгахад үлдсэн 3.950.000 төгрөг үлдсэн байсан. Түүнийг мэдсээр байж ахиж битүүмж тавиагүй байсан. Тэр хооронд би сандраад гадагш дотогш орж утсаар ярьж банкны дарга дээр нь орж танай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас би хохирчихлоо гэж хэлээд эргээд гараад иртэл үлдсэн 3.950.000 төгрөгийг нь Зайсангийн Оргил худалдааны төвийн Төрийн банкнаас авсан байсан. Иймд Төрийн банк Саран гэх хоёр эмэгтэй нар миний 40 сая төгрөгийг хуйвалдаж залилан мэхлэж надад их хэмжээний хохирол учруулаад байгаад би гомдолтой байна. Тэгээд би тухайн үед Саран гэх хүний 89292933 гэсэн дугаарын утас, 89900299 гэсэн дугаарын утас руу нь байнга залгаж чи миний мөнгийг шилжүүлээд авсан байна ирж уулз, уулзъя гэхлээр Саран гэх эмэгтэй болон хамт явж байсан эмэгтэй нь одоо очлоо, уулзъя гэх зэргээр худлаа яриад Саран гэх эмэгтэй нь “надтай хамт явах гэж байгаа хүний дансруу түр шилжүүлсэн, Англи дээр тодорхойлолт авсан хүний нэр дээр хийсэн чинь 7 хоног данс хаасан, битүүмжилсэн байна” гэж худлаа ярьсан. Мөн тэр хооронд Саран гэх эмэгтэй нь “намайг цагдаад битгий хэлээрэй, хэрвээ таныг намайг цагдаад хэлбэл би мөнгийг чинь өгөхгүй, бүр нэг мөсөн алга болно, нуугдана эсвэл шорондоо орж ялаа эдлэнэ шүү” гэж хэлсэн. Би өөрийнхөө мөнгийг бага зэргийн урамшуулалтай бусдын дансанд мөнгө байршуулж тодорхойлолт болон хуулга авч өгдөг юмаа...” /36хх19-20/

- “...Саран болохоор хүүхэд Америк явах гэсэн юмаа гээд 40 сая төгрөг дансандаа байршуулаад эргээд маргааш нь өгөх болзолтойгоор надаас мөнгө зээлсэн гэтэл маргааш нь өгөлгүй намайг залилсан, одоо болтол ямар ч мөнгө өгөөгүй. Сарантай би их дэлгүүр дээр уулзаад хажуу талынх нь Төрийн банкин дээр хийе ээ гэхэд үгүй ээ зүүн дөрвөн замын Төрийн банкны салбар дээр хийнэ гэсээр байгаад тийшээ очиж хийсэн...” /44хх-ийн 6х/ “...одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байна. Би 40 сая төгрөг Д.Саран болон төрийн банкны ажилтны буруутай үйл ажиллагаатай холбогдуулан давхар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /51хх146/,

- Иргэний хариуцагч Э.Идэрчулууны “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхээс Ц-ын нэхэмжлэлийг манайх гардаж аваад энэ хэргийн талаар мэдсэн. Тэгээд иргэний хэрэг үүсээд эхэлсэн байсан учраас манайхаас Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 1-рт Ц гэдэг хүн Төрийн банкинд данс эзэмшдэггүй, харилцагч биш байсан, харин Д.Саран гэх манай харилцагч байсан ба 2013 оны 12 сарын 05-ны өдөр Багшийн дээд салбар дээр энгийн харилцах данс нээлгэсэн байдаг, манай харилцагч бол мөн байсан. Ц гэх хүн 40.000.000 төгрөгийг Д.Саран гэх хүний төрийн банкны дансанд 2014 оны 07 сарын 31-ний өдөр бэлнээр хийсэн байдаг. Манай салбарын ажилтан Мөнгөнтүлхүүр гэх хүн 40 сая төгрөгийг хүлээн авч дансанд хийсэн байсан. Тэгээд Ц-ын гомдлоор банкны дотоод хяналт шалгалтаас теллер Мөнгөнтүлхүүрт шалгалт хийж хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд заасан 9 чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байсан. Ер нь Д.Сарангийн дансанд байгаа мөнгийг тухайн харилцагч өөрөө захиран зарцуулах эрхтэй байдаг, хэрвээ Д.Саран өөрөө дансандаа битүүмжлэл, гүйлгээ зогсоолгох зэрэг хүсэлтийг гаргасан тохиолдолд харилцагч өөрөө амаараа буюу бичгээр хүсэлт гаргахад банк уг хүсэлтийг хангаж өгдөг. Тэрнээс биш банк дур мэдэн харилцагчаас өөр хүнд дансны мэдээлэл болон мөнгийг гаргаж өгдөггүй, харин банкны тухай хуулийн 7.2-т зааснаас бусад тохиолдолд хориглодог 7.2 нь эрх бүхий хууль сахиулах байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу гаргаж өгдөг лавлагаа юм. 2014 оны 07 сарын 31-ний өдрийн Д.Сарангийн дансан дээр тодорхойлолтыг банкнаас Ц билүү Саран хоёрын аль нэгэнд гаргаж өгсөн байдаг. Тус тодорхойлолтон дээр “энэ тодорхойлолт гарсан өдрөөс хойш харилцах данснаас ямар нэгэн байдлаар зарлагын гүйлгээ гарсан тохиолдолд Банк хариуцлага хүлээхгүй” гэж заасан байсан...” гэх мэдүүлэг /56хх46-47/,

Төрийн банкны гүйцэтгэх захиралын 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/1411 дугаар тушаалаар 13 дугаар хороолол тооцны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн У.Х-д сахилгын шийтгэл оногдуулсан тухай үндэслэл нь “...ажлын байрны тодорхойлолтын 2.2-1, 2.2-23, депозит бүтээгдэхүүний журамын 5.7 дугаар заалтад дасны тодорхойлолт гаргасан даруй харилцагчийн дансанд битүүмж хийх ба түүний хугацаа нь Монгол хэл дээр бол 1 хоног, Англи хэл дээр бол 1-7 хоног байна гэж заасан талаарх хуулга /56хх37-45/

- Гэрч У.Х-гийн /Төрийн банкинд харилцагч үйлчилгээний мэргэжилтэн ажилтай/ “...харилцагч нар манайхаар үйлчлүүлээд гарахдаа монгол хэл дээр тодорхойлолт байнга авдаг. Тэр эмэгтэйд би хэлсэн “Та хаана хэнд яах гэж авах гэж байгаа юм бэ гэхэд үлдэгдэлийн тодорхойлолт гэж хэлсэн. Түүнээс элчин визенд гэж огт хэлээгүй. Банкны үйл ажиллагаанд монгол хэл дээр тодорхойлолт авахад 1 хоногийн хаалт тавих ёстой. Үлдэгдэлийн тодорхойлолт гэхээр нь би хаалт тавиагүй...” гэх мэдүүлэг /36хх21/,

- Гэрч А.Мөнгөнтүлхүүр /Төрийн банкинд vip теллер ажилтай/ “...харилцагчийн үйлчилгээний ажилтан болох Х- нь хаалт битүүмжийг тавих ёстой, яагаад тавиагүй талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /36хх22/

- 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн кассын орлогын баримт: Д.Сарангийн дансанд 40 сая төгрөг шилжүүлсэн тухай баримт /36хх44-46/

- Д.Сарангийн деспозит дансны хуулга /36хх47/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хохирогч А.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс А.Ц нь банкинд баталгаа мөнгө байршуулан зохих урамшуулал авах ажил хийж байсан. Улмаар Д.Саран 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогчтой холбогдож  “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэсэн нь зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны салбарт хохирогч А.Ц-аас 40.000.000 төгрөгийг өөрийн “Төрийн банк” дахь дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч А.Ц-тай уулзаж харилцан тохиролцох, банк орж 40.000.000 төгрөгийг Д.Сарангийн дансанд шилжүүлэх цаг хугацаанд шүүгдэгч Ё.Ц хамт явсан, хохирогчийг хууран мэхэлж байгаа нөхцөл байдлыг мэдэж байсан гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч А.Ц нь мөнгө шилжүүлэхдээ Д.Сарангийн иргэний үнэмлэхийг авч, түүнд цахим банк байгаа эсэхийг шалгаж, банкны тодорхойлолт гарсан тохиолдолд тухайн банкнаас мөнгийг авч чадахгүй гэж итгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авснаар төгсөх буюу Д.Саран болон шүүгдэгч Ё.Ц нар хохирогчийн мөнгийг Д.Сарангийн “Төрийн банк” дахь дансанд шилжүүлэн авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Д.Саран нь өөрийн эзэмшлийн данс дахь мөнгөө ямар ч хязгаарлалтгүйгээр өөрөө захиран зарцуулах бүрэн эрхтэй, түүний хөрөнгө гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн хохирогч А.Ц-ыг залилж 40.000.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

Хохирогч А.Ц-ын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Төрийн банк” хариуцан төлөх үүрэгтэй гэж иргэний нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаас “Төрийн банк”-ны холбогдох албан хаагч нар дансны битүүмжлэлийг зохих ёсоор хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч тухайн албан хаагчаас шууд шалтгаалсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ц-д хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь Д.Сарангийн дансанд мөнгө орсноор данс дахь мөнгөө захиран зарцуулах эрх үүссэн, данс тодорхой хугацаагаар битүүмжлэгдлээ гэхэд хохирогч  А.Ц нь мөнгийг түүний данснаас буцаан авах, дансанд хориг тавиулах боломжгүйгээр мөнгийг шилжүүлсэн /мөн Д.Сарангийн данс руу А.Ц-аас гэсэн гүйлгээ хийгдээгүй/ улмаар хохирогч нь шүүгдэгч нарыг тус мөнгийг авах боломжгүй гэж хэт хөнгөмсөгөөр найдаж залилуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг “Төрийн банк” хариуцан төлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж, хохирогч А.Ц-д учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ё.Ц нь /Д.Сарангийн хамтаар/ хариуцан төлөх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

44. Хохирогч Х.Г-:

- 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө” гэж Х.Г-ээс 8.000.000 төгрөгний зээл чөлөөлөн өгч, түүний барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг бусдад барьцаанд тавьж итгэлийг урвуулан ашиглаж өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн залилсан болох нь

 - Хохирогч Х.Г-ийн “...2013 оны 10 дугаар сарын үед би Чингэлтэй дүүргийн “Тэди” төвийн хажууд байсан банк бус санхүүгийн байгууллагад 5 сая төгрөгний зээлтэй байсан юм. Уг зээлийг авахдаа би тэр банк бус санхүүгийн байгууллагад өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49-68 тоотод байх 3 өрөө байрны ордерыг барьцаанд тавьсан байсан юм. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ болсон байсан болохоор зээл чөлөөлдөг хүн харж байгаад нэг зээл чөлөөлнө гэсэн зар хараад утасны дугаар луу залгахад нэг хүүхэн авсан. Би учир байдлаа хэлээд 5 сая төгрөгний зээл чөлөөлүүлээд нэмж 3 сая төгрөг зээлнэ гэхэд тэр хүүхэн уулзъя гэсэн. Тэгээд надтай Ц болон Саран 2 уулзсан. Тэгсэн тэр 2 эхлээд тэр зээлийн төв рүү чинь очоод гэрээт хэлцлийг чинь харна гэж хэлээд дагуулж очоод уулзсан. Удалгүй 2-3 хоногийн дараа Ц над руу залгаад би зээлийг чинь чөлөөлчихлөө. Байрны чинь ордерыг би авчихлаа, зээлэх 3 сая төгрөгийг одоо явуулна гэж хэлсэн. Эхлээд би 1.500.000 төгрөг авсан, 2-3 хоногийн дараа дахиад 1.500.000 төгрөг тус тус авсан. Удалгүй Ц над руу залгаад гэрээ хийтэл иргэний цахим үнэмлэхээ өг гэхээр нь өгсөн. Тэгээд тэр өдрөөс хойш би тэр 2-той уулзаагүй. Гэхдээ би тэр 2-ын дансруу тухай бүр нь хүүний мөнгийг сар болгон хийдэг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр манай ах Ганболд манай байранд орсон чинь баахан хүмүүс манай байрны цонх хаалгыг сольчихсон байдалтай байсан гэсэн. Тэгээд ороод хүмүүсээс асуухад бид нар байрыг худалдаж авсан гэж хэлэнгүүт бид нар мэдэцгээсэн. Тэгээд цагдаагийн газар өргөдөл өгсөн. ...2014 оны 02 дугаар сард Ц над руу залгаад би чиний байранд өөрийн хүүхдээ оруулмаар байна. Чиний энэ хөлслүүлсэн хүний чинь гэрээ дуусч байгаа юм бишүү гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Ц-г 19 сая төгрөгийг Одон өвөөд өгчхөөрэй гээд явсан...” /36хх212-213/

“...Би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1-р хорооны 49-68 тоот 3-н өрөө байрыг Д.Саран Ё.Ц нар нь хууль бусаар өөр хүнд шилжүүлсэн байдаг. Тийм учраас би байрныхаа эзэмшлийг Д.Саран Ё.Ц нараас нэхэмжилж байгаа. Энэ хугацаанд миний байрыг зээлээс чөлөөлөх 5 сая төгрөг, нэмж 3 сая төгрөгийг нийт 8 сая төгрөгийг Ц нь билүү Саран нь миний данс руу хийсэн байсан. Би нийт 8 сая төгрөгийг л энэ хоёр хүнээс авсан. Өөр мөнгө аваагүй, энэ 8 сая төгрөгний миний барьцаанд миний байрны гэрчилгээг эхээр нь авч үлдээд тэгээд өөр хүнд зарах гэж байхад нь би мэдсэн. Одоо миний байрны гэрчилгээг миний нэр дээр гаргаад өгвөл би авсан 8 сая төгрөгөө эдгээрт эргүүлж өгнө...” гэх мэдүүлэг /51хх123/,

- Гэрч М.Одонгийн /тухайн үед Х.Г-ийн байрыг түрээслэж байсан/ “...2012 оны 6 дугаар сард Х.Г надаас 19 сая төгрөгийг барьцаагүй зээлж, зээлийн гэрээнд би 1 жилийн хугацаатай БГД-ийн 1-р хороо, 49-68 тоотод байрлах байран суухаар болсон...Г манай эгч нар байгаа юм гээд өөрөө утсаараа залгаад уулз гэсэн. Тэгээд тэр 2 хүүхний нэг нь таны мөнгийг одоо бэлэн өгнө гээд ... маргааш нь 19 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /36хх214-215/

- Итгэмжлэл: Улсын бүртгэлийн Y-2205023731 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 49-68 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг Ё.Ц-д олгосон тухай итгэмжлэл /36хх226/,

- Улсын бүртгэлийн гэрчилгээ: Y-2205023731 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Х.Г-ийн нэг хүний өмч гэх гэрчилгээний хуулбар /36хх222/

- Эд зүйлийн үнэлгээ: 2015.6.03, БГД-н 1 дүгээр хороо, 49-68 тоот 3 өрөө байр комисс 70.000.000 төгрөгөөр үнэлжээ. /хохирогч өөрөө 110 сая төгрөгөөр үнэлсэн/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Дээрх баримтаас шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн хохирогч Х.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоот 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд байсныг чөлөөлөн зээл олгож итгэлийг нь олж, улмаар түүний зөвшөөрөлгүйгээр хохирогч Ц.Э-ад 60.000.000 төгрөг зээлж, уг зээлийн төлбөрт өмчлөх эрхийг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч Х.Г-ийн зээлээ чөлөөлүүлэн орон сууцаа барьцаанд тавин зээл авах зорилготой байсныг далимдуулан шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн түүний өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бусдад бүр мөсөн шилжүүлэх хэлцлийг итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн нь бусдын өмчлөх эрхийг залилж авсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

45. Хохирогч Ц.Э-:

- 2013 оны 10 дугаар сард Х.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Г миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар Ц.Э-аас 60.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Ц.Э-ын “...2013 оны 10 дугаар сард ...тэр 2 хүүхэн надтай танилцахдаа Саран, Ц гэж нэрээ хэлсэн. Өөрсдийгөө бензин түлш нийлүүдэг гэж ярьж байсан. Тэгээд тэр 2 хүүхэн надаас 60 сая төгрөг аваад 1 сард 5 хувийн хүү өгнө гэж ярьсан. Тухайн үед тэр 2 байрны ордер болон итгэмжлэл барьсан байсан. Тэр байрны ордер нь Л.Г гэх хүний нэр дээр байсан бөгөөд уг хүнийг Саран гэх хүүхэн нь манай нөхөр гэж хэлж байсан. Би тухайн үед юмыг яаж мэдэхэв гэж бодоод нотариат, үл хөдлөх 2-оор хамт очиж асууж лавлахад ямар ч асуудалгүй хууль ёсны баримт нь байна гэж хэлсэн. Тэгээд би тэр 2-т итгээд бэлэн 60.000.000 төгрөг тоолж өгөөд гэрээ байгуулсан. Уг гэрээнд 60 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэх бөгөөд барьцаа болгож Баянгол дүүрэг дэх 1 дүгээр хороо 49-64 тоотод байрлах 3 өрөө байрыг барьцаа болгож үлдээнэ гэж тусгасан. 2014 оны 05 дугаар сард Ц, Саран 2-той уулзахад надад бид 2-ын өгөх ёстой мөнгө маань 14 хоногийн дотор бүтэхгүй бол чи наад 3 өрөө байраа зараад мөнгөө авч болно гэсэн бичиг хийж өгсөн. Гэхдээ уг байранд Одон гэх хүн түрээслүүлсэн байгаа тэр хүнд 20.000.000 төгрөг өгөх ёстой гэж байсан. 14 хоногийн дараа тэр 2 надад мөнгө бүтэхээ болилоо. Чи наад байраа зараад өөрийнхөө мөнгийг олж ав гэсэн. Гэхдээ уг байранд байгаа Одон гэх өвгөнд 20.000.000 төгрөг өгөх ёстой тэр мөнгийг нь өгчих тэгээд наймаагаа дуусгая гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь Одон өвгөн 19.000.000 төгрөг өгөөд 1 сая төгрөгийг Ц, Саран 2-т бэлнээр өгсөн. Тэгээд би наймаа дууслаа гэж бодоод тэр байрыг 107 сая төгрөгөөр өөрийн найзын хамаатан болох Булганбаатар гэх хүнд зарсан. ...Би тухайн үед Булганбаатарт байраа зараад байж байтал Л.Г өөрийн ахын хамт уг байран дээр очиж хэрүүл хийсэн байсан. Булганбаатар байраа надаас аваад засвар хийж байхад хаалгыг хөшөөд орсон байсан. Тэгээд би дараа нь Л.Г-тэй уулзахад “би Ц, Саран гэх 2 хүнд итгэмжлэл хийж өгөөгүй. Саран миний эхнэр биш” гэж байсан. ...Тэр 2 надаас 60 сая төгрөг зээлээд 7 сарын хугацаанд 1,2 саяаас хэтрэхгүй мөнгө өгч байсан. Тэгээд надад бид 2 чамд хүү алданги гээд нийлүүлээд 85.000.000 төгрөгийг нь 14 хоногийн дотор нэмж өгнө гэж хэлсэн. Тэгээд ч тэр мөнгөө сүүлд өгөөгүй. Би Одон гэх өвгөнд 20 сая төгрөг өгөхдөө банк бус санхүүгийн байгууллагаас зээлж өгсөн. Тэр хугацааны хүүний мөнгөө оруулаад урьд өгсөн мөнгөө нийлүүлээд 112 сая төгрөг нэхэмжилж байна...” /37хх26-29/,

 ...Тэгээд өвгөн тэр байрнаас нүүж гарсан, тэгэнгүүт нь зар өгөөд 2014 оны 9 сар хавьцаа зарагдсан, манай нэг найзын хамтаатан болох Булганбаатар гэдэг хүн авахаар болоод надад эхний 85 сая төгрөгийг бэлнээр өгсөн, тэгээд Булганбаатар тэр байранд орох гээд байж байхад хэл ам үүсээд тэгсэн Булганбаатар тэр байранд орохоо больсон, тэгэнгүүт Булганбаатар надад өгсөн, би тэгэхэд 51 сая төгрөгийг өгсөн юм, 37 сая төгрөг өгөх дутуу байгаа юм. Одоо 37 сая төгрөгийг нь би Булганбаатарт өгөөгүй байгаа юм. ...Би болохоор тэр Од гэдэг өвгөнд 20 сая төгрөгийг өгчихсөн юм, яагаад гэхээр тэр байрыг суллуулахын тулд Ц намайг 20 сая төгрөг өгчих гэхээр нь өгчихсөн юм, тийм болохоор би одоо тэр өвгөнөөс мөнгө авахгүй, харин Саран, Ц хоёроос 80 сая төгрөг авна, Булганбаатарт 85 сая төгрөг өгөх ёстойгоос 51 сая төгрөгийг нь өгчихсөн байгаа, одоо 37 сая төгрөг өгөх ёстой юм. Би бол хохирсон. Тэр байр тухайн үед бол Г гэдэг хүний нэр дээр байсан, одоо болохоор энэ Булганбаатарын нэр дээр байгаа юм. Тэгсэн мөртлөө уг байранд нь одоо Г-ийн ах нь амьдарч байгаа юм...” гэх мэдүүлэг /37хх203/,

  • Зээл төлөх баталгаа тодорхойлолт бичсэн Ё.Ц /58хх175/,
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ “... худалдагч Ц.Э-аас худалдан авагч В.Булганбаатар...” гэх гэрээний хуулбар /58хх177/

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 хороолол Төмөр зам гудамж 49 байрны 68 тоот хаягт байршилтай, Y-2205023731  дугаарт гэрчилгээний хуулбар /58хх178/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтаас шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн хохирогч Ц.Э-ад өөрсдийгөө танилцуулахдаа Д.Саран нь өөрийгөө хохирогч Х.Г-ийн эхнэр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэлийг ашиглан хохирогч Ц.Э-ыг хуурч түүнээс 60.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

46. Хохирогч О.Д-:

- 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэн О.Д-д барьцаалан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч О.Д-гийн “...2014 оны 02 дугаар сарын 18, 19-ний үед Долгорсүрэнгийн Саран гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй надтай утсаар яриад уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Саран гэж хүн над дээр ирээд та мөнгө зээлэх боломжтой хүн юм байна, таныг хүнээс сураглаж олж мэдлээ гэсэн. Саран надад би Эмээлт зах дээр Хятадуудтай хамтарч түүхий эд авч ажиллуулдаг юм. Хүүтэй мөнгө зээлээч гэхээр нь уулзаад Саран надад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 224 тоот хаягт 4 өрөө 48 м.кв байр байна энэ байраа барьцаалаад зээл авъя гэхээр нь сарын 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 30 сая төгрөг зээлэхээр болоод нотариат ороод зээлийн болон барьцааны гэрээгээ батлуулсан. Тэгээд Дүүргийн үл хөдлөх хөрөнгө дээр нотариатаар батлуулсан байрны гэрчилгээ, гэрээгээ өгч бүртгүүлээд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирж дүүргийн үл хөдлөх дээрээс Сарангаас над руу шилжсэн байрны гэрчилгээгээ авч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байх Депогийн Хаан банкны салбар дээр очиж 30 сая төгрөг бүрдүүлж банкин дотор Саранд өгсөн. ...Дараа нь барьцаалсан байран дээр очиход нэг эмэгтэй гарч ирээд манайх энэ байрыг худалдаж авсан. Саран гэж хүнийг танихгүй мэдэхгүй гэж хэлж байсан. Гэрчилгээг нь үзэж болох уу гэхэд үзүүлэхгүй хаалгаа хаасан. “...Надаас Д.Саран гэх эмэгтэй Ё.Ц гэх хүнтэй хамт ирээд байр барьцаалаад 30 сая төгрөг бэлэн авсан. Тэгээд 30 сая төгрөгний хүү гэж 7.500.000 төгрөг төлсөн байгаа, өөр мөнгө өгөөгүй. Би эрүүгийн хэрэгт бодит хохирлоо нэхэмжилдэг учраас 30 сая төгрөгнөөс 7.500.000 төгрөгийг хасаад 22.500.000 төгрөгөө Саран, Ц нараас нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг. /54хх5-7/ 

- Гэрч О.Эрдэнээгийн “...2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн эгч Д- надад хамт Сонгинохайрхан дүүрэг оръё надаас хүн мөнгө зээлэх гэж байгаа хамт яваад өгөөч гэхээр нь хамт явсан. Тэр үед Саран гэх эмэгтэй дүүрэг дээр уулзаад байрны Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 224 тоот хаягтай гэрчилгээг нотариатаар батлуулаад эгчид барьцаалж үл хөдлөх хөрөнгийн албанд бүртгүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгүулсэн гэрчилгээг дүүргийн үл хөдлөхөөс хамт ирж аваад Депогийн “ХААН” банкнаас очиж мөнгө аваад Саран гэх эмэгтэйд 30.000.000 төгрөг бүрдүүлж өгсөн, энэ үед Саран ганцаараа явж байсан. Саранг дахин харвал танина, гэрээн дээр иргэний үнэмлэхний зураг нь байгаа...” /54хх-ийн 8х/ гэсэн мэдүүлэг

- Гэрч Н.Оюунцэцэгийн “...2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чимэдгүнсэн Номиндарь гэх хүнээс Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 224 тоот хаягт 4 өрөө 48 м.кв байрыг 130 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед энэ байр нь “Микран Капитал” ББСБ-с барьцаанд байж байгаад суллагдсан байсан. Би Долгорсүрэн овогтой Саран гэж хүнийг танихгүй...” /54хх-ийн 9х/ гэсэн мэдүүлэг

- Д.Сарангийн яллагдагчаар “...Би 2014 оны 02 сарын эхээр зар сонин дээрээс бэлэн мөнгө хүүтэй зээлүүлнэ гэсэн зарын дагуу Ц-тай хамт явж байгаад утсаар яриад Д- гэх хүнтэй холбогдоод Нарантуул зах дээр ажиллуулдаг ломбардан дээр нь очиж уулзахад барьцаа хөрөнгөтэй бол мөнгө зээлнэ гэсэн. Тэгээд Ц миний нэг танидаг хүний байрны гэрчилгээний хуулбар байгаа, тэрийг нэрэн дээрээ хуурамчаар байрны гэрчилгээ хийлгээд аваад очье гэж хэлээд тэр үедээ багшийн дээдийн тэнд байдаг Баяка гэх залууд өгөөд миний нэр дээр хуурамч 3 өрөө байрны гэрчилгээ хийлгэж авсан. Тэр хуурамч гэрчилгээгээ аваад Д-гийн ломбардан дээр очиж уулзаад хорооллын Голомт банкны 2 давхарт байсан нотариат ороод 30 сая төгрөгний зээлийн гэрээг барьцааны гэрээтэй хамт хийгээд ...маргааш нь Ц бид хоёр хамт ирээд би дотогшоо ороод нөгөө бүртгэлээ авч гарч ирээд Д- эгчид өгөөд тэгээд хамтдаа яваад ойрхон Хаан банкны салбараас 30.000.000 төгрөгийг Д- эгч бэлнээр аваад надад өгөөд гадаа Ц гадаа Д- эгчийн хүүтэй хүлээж байсан. ...Энэ хэрэгт Ц бид хоёр л холбоотой...” /54хх-ийн 25х/

  “...15 саяыг би аваад, 15 саяыг Ц аваад өөрсдийнхөө хэрэглээнд хэрэглэсэн. Д- эгчид сар бүр хүү гээд 1.200.000 төгрөг өгөөд яваад байсан. Зээлсэн мөнгөний хүүнд 12.800.000 төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /56хх 140/

- Ё.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...хохирогч О.Д-д Саран бид 2 хуурамч байрны гэрчилгээ барьцаалж 30 сая төгрөг зээлж аваад би 8 сая төгрөгийг нь тэр үедээ аваад эргүүлээд Саранд өгсөн. Одоо энэ мөнгийг Саран бүгдийг төлөх ёстой. Саран өөрөө ярихдаа 10 гаран сая төгрөг төлсөн гэж ярьдаг...” гэх мэдүүлэг /56хх144/,

- Зээлийн болон барьцааны гэрээ: 2014.02.21-ний өдрийн О.Д- болон Д.Саран нарын хооронд байгуулагдсан гэрээний хуулбар /53хх248-249/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6362 дугаар дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 224 тоот Y-2201008099 улсын бүртгэлийн гэрчилгээ нь хуурамч болох тухай дүгнэлт /54хх14/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаар шүүгдэгч Ё.Ц-г Д.Сарантай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байр 224 тоот Y-2201008099 улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч О.Д-г хуурч, зээлийн болон барьцааны гэрээгээр халхавчлан 30.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ё.Ц-гийн хувьд энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, Д.Саран гэрээг байгуулж мөнгийг бүгдийг авсан, Д.Саран төлөх ёстой гэж маргаж байх боловч хуурамч баримт бичиг ашиглан хохирогчийг хууран мэхэлж байхад хамт байсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хуваан авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул хамтран оролцсон гэж үзнэ.

 

47. Хохирогч Б.Б-:

- 2014 оны 5 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Б-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны дансаар дамжуулан 10.400.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч Б.Б-ы “...Би Дорнод аймгийн адуун чулууны уурхайд шатахуун нийлүүлэхээр зар хартал Зар мэдээ сонин дээр шатахуун хямд үнээр нийлүүлнэ гэсэн зарын дагуу 94340838 гэсэн дугаар руу залгасан. Тэгтэл нэг эмэгтэй хүн хямд, найдвартай шатахууныг НӨАТ падаантай нь төв агуулахаас ачуулж чадна гэхээр нь 1 литрийг нь 1600 төгрөгөөр худалдаж авах талаар тохироод би 71 сая төгрөг бэлдээд, 2014 оны 05 сарын 06-нд өөрсдийх нь хэлснээр Хан-Уул дүүргийн Соёлын төвийн Хаан банкин дээр яваад очсон. 2 эмэгтэй намайг хүлээж байсан. Тэр 2 эмэгтэй надад 5033318372 дугаартай энэ дансанд 59.850.000 төгрөгийг тушаа, 5019019845 гэсэн дансанд 9.014.000 төгрөгийг тушаа, харин бид 2-т бэлнээр 2.000.000 төгрөгийг өгнө шүү гэж хэлсэн. Банкин дотор жижиг биетэй шар хүүхэн надтай цуг мөнгө тоолж банкинд тушаасан. Агуулах дээр шатахуун ачих гэж байсан жолоочруугаа утсаар ярихад шатахуун ачих компанийн нэрс дотор манай компанийн нэр байхгүй байна гэж хэлэхээр нь тэр 2 хүүхэнд энэ талаар хэлэхэд мөнгөө тушаахгүй бол цаанаас команд өгөхгүй тийм болохоор мөнгөө тушаа гэсний дагуу мөнгөө тушаасан. Би мөнгөө тушаачихаад тэр 2 хүүхэнтэй агуулах дээр очсон. Агуулах дээр очиход манай машин 3-4 том машины ард зогсож байсан. 16 цаг болоход манай машинд ачиж эхлээгүй байсан болохоор би тэр 2 хүүхэнд амжих уу гэхэд жижиг биетэй шар хүүхэн гар утсаар ярих шиг болоод удахгүй зохицуулна гэнээ гэж надад хэлэхэд удалгүй агуулах дотроос жижиг биетэй туранхайвтар хүүхэн гарч ирээд манай 2 машиныг дуудаж оруулаад ачиж эхэлсэн. Би тэр өдөр 16-47 УНН машинд 3000 литр, 90-14УНН машинд 2412 литрийг тус тус ачиж байх үед үлдэгдлийг нь маргааш ачна гэж байна гэж хэлсэн. Тэр 2 хүүхэн Бармаашийн орчимд миний машинаас буухдаа 2.000.000 төгрөгөө авъя гэж хэлэхээр нь ачаагаа гүйцэд ачуулаад мөнгөө ав гэж хэлэхэд ихэнх шатахууныг чинь ачуулсан юм чинь 1.000.000 төгрөгийг нь өг гээд аваад явсан. Маргааш нь уулзаагүй. 2014 оны 05 сарын 08-нд тэр хүүхний нэг нь утсаар яриад өнөөдөр зөвхөн 6000 литрийг гаргаж чадна, та жижиг машинаа явуулаарай гэж хэлсэн. 16-47УНН дугаартай машинаа явуулж 6000 литр шатахуун авсан. Тэрнээс хойш үлдэгдэл шатахуунаа авч чадахгүй байсан болохоор би агуулах дээр ирж дээрээс чинь хэн команд өгдөг юм гэж тодруулж асуугаад М-Ойлын төв байран дээр очиж Цэвэлдулам гэх хүнтэй уулзсан. Цэвэлдулам надад би тэр хүмүүсийг танихгүй утсаар яриад мөнгө шилжүүлээд шатахуунаа авсан гэж хэлсэн. Агуулах дээр очиж уулзахад Мөнхтуяа /99722866/ гэх түгээгч байсан тэр хүн манай Цэвэлээ гэх хүн мэднэ гэж хэлээд дугаарыг нь өгсөн. Миний гомдлын талаар Мөнхтуяа Цэвэлээд хэлэхэд би мэдэж байгаа, Оюунаа, Цэцэгээ гэсэн хүмүүс явж байгаа гээд 99143019 дугаарыг өгсөн. Одоо надад нийт 14.657.200 төгрөгний хохирол учраад байна. Нэг нь жижигхэн биетэй, өөрийгөө Ц гэж нэрлэсэн. Нөгөөх нь өөрийгөө Оюунцэцэг гэдэг гэж танилцуулсан, өндөр нуруутай, махлаг биетэй, 40 орчим настай, хар үстэй байсан. Би Хаан банкны дансанд 9.014.000 төгрөг шилжүүлсэн. Тийм учраас нийт бэлнээр 10.014.000 төгрөгний хохирол хүлээгээд байна...” /36хх-144-145/

- “...М-Ойл гэх байгууллагын 5033318372 дугаартай дансанд 59.850.000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 9 сая төгрөгийг Д.Сарангийн 5019019845 дугаарын дансанд шилжүүлж бэлнээр 2 сая төгрөгийг Д.Саран, Ц гэх хүмүүс авсан. Одоо надад Саран гэх хүн 7.400.000 төгрөг өгөх ёстой байгаа...” /37хх23-24/

“...Би Д.Саран Ё.Ц гэх хүүхнүүдээс түлш худалдаж авахаар ярилцаад мөнгөө шилжүүлсэн. Миний 10.400.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгний хохирлыг Д.Сарангаас авч өгсөн, үлдэгдэл 7.400.000 төгрөгөө Д.Саран Ё.Ц нараас нэхэмжилж байна. Ё.Ц Д.Саран нарт залилуулсандаа гомдолтой байна. энэ хэргийг шуурхай шийдэж хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /51хх142/,

- Орлогын мэдүүлэг: 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-аас Д.Сарангийн данс руу 9 сая төгрөг шилжүүлсэн баримт /36хх137/

- Орлогын мэдүүлэг: 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Гүнгэрваа ХХК-иас түлшний үнэ гэж 59.850.000 төгрөгийг М ойл групп ХХК-д шилжүүлсэн баримт /36хх137/

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл: Д.Сарангаас Б.Б-д 3 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримт /36хх145-146/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авдсан баримтаас шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн хохирогч Б.Б-д хямд үнээр шатахуун нийлүүлнэ гэж итгэлийг нь олж, эхний ээлжний түлшийг нийлүүлэн, үлдэгдэл түлшийг нийлүүлэхгүй, зайлсхийж 10.400.000 төгрөгний хохирол учруулсан тогтоогдож байх тул залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

 

48. Хохирогч О.Гантулга:

- 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр О.Гантулгад хямд үнэтэй түлш худалдана гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дорнын-Их транс компанийн дансаар 29.755.000 төгрөгийг залилсан болох нь

- Хохирогч О.Гантулгын “...Би хувиараа түлш худалдаж аваад цаашаа уул уурхайд зардаг бизнес хийгээд 2 жил гаран болж байна. Ингээд 2016 оны 06 сарын эхээр үед 8811-тэйгээ дугаараас нэг эрэгтэй хүн утсаар яриад “хямдхан түлш авах уу, 1 литрийг нь 1.250 төгрөгөөр авах уу” гэхээр нь би “түлшийг чинь авье” гэсэн чинь нөгөө залуу “та машинаа Алтан Дорнодын агуулах руу явуулчих, машиныхаа дугаар багтаамж, жолоочийн нэрийг өгчих” гэж хэлэхээр нь би асуусан зүйлийг нь тэр залууд хэлээд 27050 литр түлш авье гэж хэлээд утсаа тасалсан. ...Тэгээд маргааш нь би 91115274 гэсэн дугаар луу яриад “зарах түлш байна уу” гэхэд тэр авгай өөрийгөө Цэцэгээ гэж хэлээд би байнга түлш гаргаж зардаг хүн байгаан, 1 литрийг 1180 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь би авъя гэж хэлсэн чинь мөнгөө урьдчилаад авах түлшнийхээ тал мөнгийг хий гээд хувь хүний данс өгөхөөр нь би хувь хүний дансанд хийхгүй гэсэн чинь “Дорнын их транс” гэсэн компанийн данс өгөхөөр нь би 2016 оны 06 сарын 09-ний өдөр эхнэрийнхээ 5752066254 гэсэн данснаас Ганболдоос гэсэн утгатайгаар 18.576.500 төгрөгийг Содмонголын данс руу шилжүүлээд тэр өдрөө Содмонголоос 27050 литрийг ачуулаад миний төлөх ёстой үлдэгдэл мөнгийг Дэнсмаа Ганбат гэх хүний 5059314117 гэсэн данс руу манай эхнэр өөрийнхөө данснаас мобайлаар шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 13-ны өдөр би 91115274 гэсэн Цэцэгээ гэх хүн рүүгээ ахиж утсаар яриад түлш байна уу гэсэн чинь байгаа 1180 төгрөгөөр ав гээд Содмонголын 5031222910 гэсэн данс руу 28.129.000 төгрөгийг эхнэрийн данснаас Түлшний үнэ Тулгаас гэж шилжүүлээд Ганболд очиж түлшээ ачиж гарч ирээд үлдэгдэл төлбөр болох мөнгийг эхнэр өөрийнхөө данснаас мобайлаар Дэнсмаа Ганбат гэсэн данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө маргаашийнхаа түлшний мөнгийг хийчих гээд “Дорнын Их транс” компаний 5035360999 гэсэн данс руу 21.800.000 төгрөгийг Ганболдоос гэсэн утгатай шилжүүлээд маргааш нь буюу 2016 оны 06 сарын 14-ний өдөр Ганболд очиж түлшээ ачиж аваад гараад ирэхээр нь эхнэр мобайлаар Дэнсмаа Ганбат гэх хүний данс руу үлдэгдлийг шилжүүлсэн. Тэгээд би 2016 оны 06 сарын 14-ний өдрөө ахиад түлш авмаар байна 2016 оны 06 сарын 15-ны өдөр “Дорнын их Транс” компаний данс руу 29.755.000 төгрөг Ганболдоос гэсэн утгатай шилжүүлээд Ганболдыг хаашаа явуулах уу гээд нөгөө 91115274 гэсэн дугаар луу Цэцэгээтэй ярихаар “цаанаас гаргаж өгдөг хүн маань хүлээж бай гээд байна түр хүлээж бай” гэж хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахаа байгаад утас нь холбогдохоо байгаад алга болсон.... Тэр Цэцэгээ гэх эмэгтэйг огт хараагүй утсаар ярьж байсан. Ганболдтой анх 2015 оны 07 сард түлш ачуулах жолооч хайж байгаад танилцаад одоог хүртэл хамтран ажиллаад явж байна. Анх надад 91115274 гэсэн дугаарыг өгөхдөө Ганболд 40 гаран насны хоёр авгай байна, түлш зардаг гэнээ гээд утасны дугаар өгсөн, тухайн үед би өөрөө 91115274 гэсэн дугаартай утсаар холбогдоод түлш худалдаж авах үнээ тохироод мөнгөө өгөөд Ганболдыг явуулаад Ганболд түлшээ ачиж ирээд “найз нь нөгөө авгай нартай ярьж байгаад чиний тохирсон үнээс хэдэн төгрөг буулгаад авсан шүү” гэж хэлсэн. Миний хувьд анхнаасаа тэр авгай нартай түлшний төлбөрөө тохирсон байсан болохоор Ганболд дундаас нь хэдэн төгрөг буулгаад авсан нь надад хамаагүй, ашиг гаргаад буулгаад авсан бол Ганболдод л сайн биз, Ганболдтой хамтран ажиллаад 2 жил гаран болж байна, миний ажилд их тусалдаг найдвартай жолооч байгаан, тав арван төгрөгний цэвэр ашиг гаргаад авбал би юм бодохгүй, тэрийгээ ч Ганболд надад хэлсэн...” гэх мэдүүлэг /54хх83-84/,

- Д.Сарангийн яллагдагчаар өгсөн “...Ганболд гэдэг хүн машинаараа түлш зөөдөг, Ганболд миний түлш зөөдөг хүн бол О.Гантулга гэдэг хүн байгаа, би тэр хүний ачааг ачдаг юм, энэ хүнд түлш хэрэгтэй гэж Гантулгатай утсаар ярьж түлш авах талаар тохиролцож, Ганболд Улаанбаатар хотод ирээд Гантулгын хэлснээр түлш ачаад Төв аймаг руу гардаг, тэгээд Гантулга тулш авсан компаний данс руу хийгээд зөрүү мөнгө болох ашгийг би өөрийн ашигладаг 5059314117 дугаартай данс руу хийлгэж авдаг байсан. Би Улаанбаатар хотоос 1100 төгрөгөөр түлш ачуулаад О.Гантулгад 1180 төгрөгөөр зараад дундаас нь литр тутамд 80 төгрөгийн ашгийг авдаг байсан. Би эхлээд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Гантулгад 18,576,500 төгрөгний түлш Сод монгол группээс ачуулсан. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 28,129,000 төгрөгийнтүлш Сод монгол группээс, мөн энэ өдөр 21,800,000 төгрөгний түлш “Дорнийн Их Транс” ХХК-иас тус тус Гантулгад 1 литрийг 1100 төгрөгөөр тооцож компанийн дансанд мөнгийг нь хийлгүүлээд өөрөө 1180 төгрөгөөр тооцож зөрүү мөнгө болох 10,119,000 төгрөгийг өөрийн хүргэн дүү Д.Ганбатын дансаар өөртөө шилжүүлж авсан. Үүний дараа Гантулга дахиад 29,755,000 төгрөгний түлш захиалсан, тэр мөнгийг нь “Дорнын их транс” ХХК-ийн данс руу түрүүлж хийлгүүлсэн, тухайн үөд Ц, Х бид нар өөр олон хүмүүсээс түлшний захиалга авчихсан байсан, Гантулгын сүүлд шилжүүлсэн 29,755,000 төгрөгний түлшийг гаргуулаад өөр хүнд ачуулсан. Тэгээд Гантулгын түлшийг өөр хүн захиалахаар нь тэр мөнгөнөөс ачуулчихъя гэж бодоод байж байсан, тэгээд сүүлд нь ямар ч байсан 12.400.000 төгрөг үлдээд Гантулгын захиалсан 29,755,000 төгрөгний түлшний мөнгө дутчихсан, тэгэхээр нь бид нар ярьж байгаад 12.400.000 төгрөгөөс Х 3.200.000 төгрөг, Ц 3,200,000 төгрөг,жолооч Ганболд 2,800,000 төгрөг, би 3.200.000 төгрөггийг хувааж аваад Гантулгын түлшийг өөр хүн түлш захиалахаар нь ачуулъя гэж бодож байсан чинь Гантулга цагдаад мэдэгдээд тэгээд бид нар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр шүүх дээр хэрэг шийдэгдэх гэж байсан чинь шүүхээс бид нарыг хорьчихсон. Гантулгатай хамт өөр 2 хүн түлш ачуулахаар болж Гантулгатай хамт нийт 3 хүн түлш ачуулахаар “Дорнын Их Транс” ХХК-руу 1 литрийг 1100 төгрөгөөр тооцож мөнгөө шилжүүлсэн. Тэгсэн чинь “Дорнын Их Транс” ХХК-иас 1 литр түлшийг 1360 төгрөгөөр бид нарт үнэ өссөн гэж зарсан, тэгэхээр нь нийт 3 хүний түлш захиалсан мөнгөнөөс эхний 2 захиалсан хүнд нь түлшийг нь ачуулаад явуулчихсан, тэгсэн чинь Гантулгын түлшийг ачуулах мөнгөгүй болоод нөгөө компаниас авсан 12,400,000 төгрөг үлдчихээр нь бид нар тэр мөнгийг нь хуваагаад авчихсан юм. Би Гантулгатай уулзаж байгаагүй. Дандаа утсаар ярьж байсан. Ц бид хоёр энэ түлш ачуулдаг бизнөсийг эрхэлдэг юм, Ганболд нь болохоор би та нарыг зуучилж өгсөн юм чинь ашиг авна гээд байсан, би хүргэн Д.Ганбатынхаа дансыг ашигладаг байсан чинь картыг нь хаячихсан, манай хүргэн Солонгост байдаг, тэгээд картыг нь би ашигладаг байсан юм, тэгээд картгүй болчхоод данс хэрэгтэй болоод Х-гийн дансыг ашигласан чинь Х мөнгө хэрэг болоод байна надад мөнгө өгчих гээд авсан...” /54хх-ийн 118-119х/ “...Ц бид хоёр түлш зарна гэж хэлээд 29.755.000 төгрөгийг аваад түлшийг ачуулж чадаагүй, тэр мөнгө нь бусад хүмүүст хямдхан түлш зарсан алдагдапд ороод таарсан, Энэ хэргийг Ц, Х бид гурав ярилцаж байгаад үйлдсэн, мөнгийг нь Ц, Х бид гурав төлнө. Х 3.200.000 төгрөг төлнө, үлдсэн мөнгийг Ц бид хоёр хувааж төлнө...” гэх мэдүүлэг /56хх140/,

- Ё.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...хохирогч О.Гантулгад Саран бид хоёр түлш хямдхан зарна гэж хэлээд 29.755.000 төгрөг авсан. Хэргийн үйлдлийг Саран бид хоёр хийсэн. Харин авсан мөнгөнөөсөө 3.200.000 төгрөгийг Х-д өгсөн. Мөн Гантулгын жолооч Ганболдод мөнгө өгөөд тэр хүн нь Гантулгад мөнгөө өгсөн. Үлдсэн төлбөрийг Саран бид 2 хувааж төлнө...” гэх мэдүүлэг /56хх144/.

- Дорнын их транс ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулгаар 2016 оны 6 дугаар сарын 15-нд Ганболдоос 29.755.000 төгрөгний орлого орж ирсэн тухай баримт /54хх67/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авдсан баримтаас шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн хохирогч О.Гантулгад хямд үнээр шатахуун нийлүүлнэ гэж итгэлийг нь олж, эхний ээлжний түлшийг нийлүүлэн, үлдэгдэл түлшийг нийлүүлэхгүй, алдагдалд орсон гэж төлөхөөс зайлсхийн 29.755.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ё.Ц-гийн үйлдлийг нэгтгэн дүгнэвэл, 2011 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд дангаараа 2 удаагийн, бусадтай бүлэглэн 9 удаагийн, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 562.970.124 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Ё.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Ё.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Ц-гийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт гэж үзэх үндэслэл тогтоогдсонг дурдаж байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүхээс шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирлыг төлүүлэхдээ, хохирогч нарт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлж барагдуулсан баримт, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хохирогч нарт учирсан бодит /шууд/ хохирлоос төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин нэр бүхий хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.

 

1. Шүүгдэгч Б.У-ээс нийт 219.634.500 төгрөг гаргуулж, 7.490.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д, 20.040.000 төгрөгийг хохирогч Ч.Н-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Д.Х-д, 30.000.000 төгрөгийг хохирогч Д.Г-д, 5.126.000 төгрөгийг хохирогч Ж.М-т, 25.060.000 төгрөгийг хохирогч М.М-т, 23.280.000 төгрөгийг хохирогч “Макс-Импекс” ХХК-д, 19.500.000 төгрөгийг хохирогч Н.Э-ад, 29.820.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 33.750.000 төгрөгийг хохирогч Д.Ц-т тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч З.Ариунтуяа /хохирогч З.Ариунтуяагийн төрсөн эгч З.Ариунаагийн гаргаж өгсөн баримт/, хохирогч Т.Мөнхнаран нар нь тус шүүхэд “...шүүгдэгч Б.У-тэй хохирлын тооцоо дууссан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Баярмаа нь шүүгдэгч Б.У-тэй эвлэрэн хохирлыг төлсөн тухай холбогдох баримтуудыг ирүүлсэн байх тул түүнд хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэлээ. /62хх130-133/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г-т учруулсан хохирлыг шүүгдэгч Б.У нь 29.820.000 төгрөг, шүүгдэгч Ё.Ц нь 5.000.000 төлөхөөр харилцан зөвшөөрлөө илэрхийлсэн. Тиймээс шүүгдэгч нарын хуралдаанд гаргасан тайлбарын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т төлүүлэхээр тогтоосонг дурдаж байна. 

 

2. Шүүгдэгч Б.Х-гээс нийт 255.390.000 төгрөг гаргуулж, 40.000.000  төгрөгийг хохирогч “Капитал банк”-д, 25.000.000 төгрөгийг хохирогч Э.Н-д, 33.800.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13.500.000 төгрөгийг хохирогч С.Б-т, 12.000.000 төгрөгийг хохирогч “Мон сан алдар” ХЗХ-д, 51.840.000 төгрөгийг хохирогч С.Б-д, 42.000.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 22.250.000 төгрөгийг хохирогч “Хас банк”-д тус тус гаргуулахаар шийдвэрлэв. Мөн 15.000.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Н.М-д олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ш.Б-, хохирогч Б.Баярцэцэг, хохирогч Э.Батнавч, хохирогч Г.Гантөмөр, хохирогч Б.Мөнхжаргал нараас “...шүүгдэгч Б.Х-гээс өр, авлага бүрэн авч дууссан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг бичиж, нотариатаар баталгаажуулан ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Отгонбаярын хохирлыг шүүгдэгч Н.М төлж барагдуулсан /56хх144/ байх тул шүүгдэгч Б.Х-гээс хохирогч Б.Отгонбаярт төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

 

3. Шүүгдэгч Ё.Ц-гаас нийт 78.586.000 төгрөг гаргуулж, 5.000.000  төгрөгийг хохирогч Т.Г-ийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 20.000.000 төгрөгийг хохирогч А.Ц-т, 10.000.000 төгрөгийг хохирогч Ц.Э-, 11.250.000 төгрөгийг хохирогч О.Д-д, 3.700.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13.067.500 төгрөгийг хохирогч О.Гантулгад тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Ч.Цэрэндуламаас “...шүүгдэгч Ё.Ц-гаас 2.400.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан бөгөөд ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн хүсэлтийг бичиж ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.Бат-Эрдэнийн хувьд 2018.09.20-ны өдрийн хохирол бүрэн төлөгдсөн тухай баримтыг бичгээр үйлдэн хэрэгт хавсаргуулжээ. /65хх148/. 

 

4. Шүүгдэгч Б.Э-аас нийт 22.250.000 төгрөгийг “Хас банк”-д гаргуулахаар шийдвэрлэв.

 

5. Шүүгдэгч Н.М-эс нийт 58.800.000 төгрөг гаргуулж, 22.500.000  төгрөгийг хохирогч Б.Д-д, 28.800.000 төгрөгийг хохирогч Ч.О-д, 7.500.000 төгрөгийг хохирогч Ж.Б-д тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Отгонбаярын хохирлыг төлж барагдуулсан,  /56хх144/ мөн хохирогч Б.Болор-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

 

6. Шүүгдэгч С.Т-аас нийт 10.250.000 төгрөг гаргуулж, 6.000.000  төгрөгийг хохирогч Ц.Г-ид, 4.250.000 төгрөгийг хохирогч Б.Б-д тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Т нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч Ц.Г-ид 3.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 4.000.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Шүүгдэгч С.Т-аас дээрх гаргуулахаар шийдвэрлэсэн нийт хохирлоос завсарлагын хугацаанд төлсөн хохирогч Ц.Г-, Б.Б нарын хохирлыг хасаж тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Н.Нямдорж, Б.Энхтуяа, Б.Төрсайхан, Б.Эрдэнэбилэг нарын хохирол төлөгдсөн нь /65хх206-207, 48хх162/ мэдүүлэг болон баримтуудаар тогтоогдсон.

Мөн хохирогч Ц.Г-эд шүүгдэгч С.Т-аас 4.000.000 төгрөгний хохирол төлсөнг дурдаж байна. /65хх208/  

 

7. Шүүгдэгч С.Б-аас нийт 17.750.000 төгрөг гаргуулж, 10.500.000  төгрөгийг хохирогч Ц.Г-ид, 7.250.000 төгрөгийг хохирогч Б.Б-д тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирогч Ц.Г-ид 3.000.000 төгрөгийг, хохирогч Б.Б-д 2.000.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Шүүгдэгч С.Б-аас дээрх гаргуулахаар шийдвэрлэсэн нийт хохирлоос завсарлагын хугацаанд төлсөн хохирогч Ц.Г-, Б.Б нарын хохирлыг хасаж тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.

 

Зарим хохирогч нарын өмчлөх эрхийг сэргээсэн үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчигдсөн эрхийг сэргээх гэж тодорхойлсон. Мөн хуульд зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Гэм буруугийн дүгнэлтэд дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн улмаас “эд хөрөнгийн эрхээрээ” хохирсон дараах хохирогч нар тогтоогдсон. Үүнд,

- Хохирогч Ч.О нь 230 сая төгрөгний үнийн дүнтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоотод байрлах 384 метр.кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээрээ, 

- Хохирогч Л.Б-, Ч.Л, Л.Х нар нь 135 сая төгрөгний үнийн дүнтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 54 дүгээр байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхээрээ,   

- Хохирогч Х.Г нь 70 сая төгрөгний үнийн дүнтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол төмөр замын 49-68 тоот орон сууцны өмчлөх эрхээрээ,

- Хохирогч Г.П 107.6 сая төгрөгний үнийн дүнтэй Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээрээ тус тус хохирсон нь тогтоогдсон.

Хохирогч Ч.О-ийн хувьд шүүгдэгч Б.У, Ё.Ц нарт хууртан итгэмжлэл хийж өгсөн, үүнээс хойш өөрийн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд бусдад албадан шилжүүлж байхад залилуулснаа мэдсэн, энэхүү нөхцөл байдлыг илэрхийлсээр байтал өмчлөх эрхийг албадан шилжүүлжээ.

Иймд түүний үл хөдлөх хөрөнгийг бусдад хууль ёсоор шилжсэн гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн холбогдох заалттай харшлахгүй тул өмчлөгчийн өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Хохирогч Л.Б нар болон хохирогч Г.П-гийн хувьд мөн адил шүүгдэгч Б.Х-д итгэсэн, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад үүссэн энэхүү итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгч нарыг хуурч мэхлэх аргаар зээлийн барьцаанд тавьж, зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн шүүхэд энэхүү нөхцөл байдлыг мэдэх боломжгүй байсан учир холбогдох шийдвэрүүүд нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд саад болохгүй гэж дүгнэв.

Энэ тохиолдолд өмчлөгч нарын өмчлөх эрхийг сэргээж, хохирогч Хас банк, Капитал банкинд учирсан хохирлыг шүүгдэгч Б.Х, Б.Э нараар төлөөлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.Г-ийн хувьд мөн адил итгэжлэл хийж өгснөөс хойшхи үйл явдлыг мэдэхгүй, байранд нь хүмүүс засвар хийж байхад залилуулснаа мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Түүнчлэн Х.Г нь шүүгдэгч Ё.Ц болон Д.Саран нараас 8.000.000 төгрөг, бусдад төлөх байсан зээлийн төлбөр 19.000.000 төгрөгийг тус тус авсан байх бөгөөд энэхүү мөнгөний эх үүсвэр нь хохирогч Ц.Э- болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э- гаргасан хүсэлтдээ хохирогч Х.Г-эд өгсөн 27.000.000 сая төгрөгийг авсан тохиолдолд түүний үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар дурджээ.

Иймд хохирогч Х.Г-ийн бусдад залилуулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээр хохирсон нь тогтоогдсон тул түүний өмчлөх эрхийг сэргээж, харин түүнээс 27.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-ад олгуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн нэр бүхий хохирогч нарын өмчлөх эрхийг энэхүү шийдвэрээр сэргээсэнтэй холбоотой бусад асуудлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хариуцагчаар татаж, хохирогчид хохирол төлүүлэх тухайд:    

Зарим хохирогч нарын өмчлөх эрхийг шүүхээс сэргээсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн...ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа ... шүүх тогтоол... гаргана” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар хохирогч Х.Г-, Л.Б нарыг татсан болно. 

 

Улмаар хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч Х.Г-ээс 27.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-ад, иргэний хариуцагч Л.Б-гаас 7.946.782 төгрөг гаргуулж хохирогч “Хас банк” ХХК-д тус тус олгуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн Н.М, Б.Х нар нь бүлэглэн хохирогч Д.Отгонбаярт 30.000.000 төгрөгний хохирлыг учруулсан гэм буруутай тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлгээс шүүгдэгч Н.М, түүний хамаарал бүхий этгээдийн зүгээс хохирогч Д.Отгонбаярт хохирлыг дангаараа төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр холбогдох хохирлыг /56хх144/ шүүгдэгч Б.Х-гээс гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг адил тэнцүү хуваан төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Тиймээс шүүгдэгч Н.М-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож шүүгдэгч Б.Х-гээс 15.000.000 төгрөг гаргуулж түүнд олгуулах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ талуудын эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбар, эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.М, Б.Э нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай:

Шүүхээс шүүгдэгч Н.М-ийг 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд дангаараа 4 удаагийн, бусадтай бүлэглэн 1 удаагийн нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж, бусдад 127.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,

Мөн шүүгдэгч Б.Э-ыг 2011 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж 52.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын ... дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Н.М-ийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн үйлдэл болох 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс, шүүгдэгч Б.Э-ы хувьд хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 4 дүгээр сараас тоолох бөгөөд тус тус 5 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Шүүгдэгч нар нь хэрэгт авагдсан баримтаар дахин гэмт хэрэг үйлдээгүй байх буюу эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Н.М, Б.Э нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёс, шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэснийг мөн харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.У-ийн хувьд 15 удаагийн, шүүгдэгч Б.Х-гийн хувьд 16 удаагийн, шүүгдэгч Ё.Ц-гийн хувьд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тус тус бусадтай бүлэглэн болон дангаараа бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан торгох ял оногдуулах болон цагдан хоригдсон хугацаанд дүйцэх байдлаар хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. 

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэх тул сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул өмгөөлөгч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх дүгнэлтийг мөн хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч С.Т, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэн, хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.У-т 7 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Х-д 7 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Ё.Ц-д 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Т-т 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б-т 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

 

Харин шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухайд:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: “Хас банк”-ны зарлагын баримт, дүрс бичлэг бүхий 7 ширхэг CD, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00095388, Ү-22010***** дугаартай гэрчилгээ, Н.Ө-ын 025****, Б.У- 000223**** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “256” гэсэн дугаартай нотариатчийн тэмдэгийн дардас, Ж.Сайнхүү гэсэн бичигтэй тамгын дардас, “УСНД  27”  гэсэн бичигтэй тэмдэгийн дардас, Нотариатын тэмдэг,  он.сар.өдрийн дардас, 19**** гэсэн дугаартай Оросын холбооны улсын диплом, хавсралтын хамт, Ц.Болдын ШУТИС-ын бакалаврын диплом, D20031**** дугаартай хавсралтын хамт, Г.А-гийн МУИС-ийн бакалаврын диплом, хуулбар 20020**** хавсралтын хамт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00001**** дугаартай гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0012**** дугаартай гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээ 6864 дугаартай хавсралт 1, 2, Улсын Бүртгэлийн 90160***** дугаартай гэрчилгээний хуулбар, Улсын Бүртгэлийн 90110***** дугаартай гэрчилгээний хуулбар, Ажлын гэрчилгээ 1 хуудас /бичилт хийгдээгүй хоосон бланк/, Г.Ш-ын 40**** дугаартай дипломын хуулбар, Д.Г-ийн 22** дугаартай дипломын хуулбар, Гадаад хэл дээр бичигдсэн 3 хуудас материал, 0001***** дугаартай Б.Х нарын нэртэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуурамч тэмдэг, дардас бүхий барьцааны болон зээлийн гэрээ 2 хуудас, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, хуурамч лавлагаа 2 ширхэг, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 4 ширхэг зэргийг хэрэгт хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухайд:

- Шүүгдэгч Б.У-ийн өмчлөлийн Шарф маркийн зурагт 1ш, Монел маркын индүү, зурагтын тавиур, ус цэвэршүүлэгч, мөлхөө хэлбэртэй хоёр талдаа жижиг шилтэй нүүртэй хаалгатай, дороо 12 шургуулгатай 2 өсгөгчтэй тавилга, 4 хөлтэй шилэн ширээ, 4 сандал, гар хийцийн гал тогооны тавилга, шарф маркийн шарах шүүгээг битүүмжилж Б.У-т хариуцуулсан. 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх21/;

- Шүүгдэгч Б.Х-гийн өмчлөлийн 1565,05 кг хагас баялагийн Анар чулууг /“Лэндс” ХХК-ийн Альмандин хэмээх хагас эрдэний чулуу 1кг -200,000 төгрөгөөр үнэлсэн/ мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, Мөрдөн байцаах газрын нярав Бат-Очир овогтой Энхцэцэгт хүнд хариуцуулсан. /46хх25-38/

- Шүүгдэгч Н.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 114-48 тоот Ү-22040***** бүртгэлийн дугаартай, мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в-39 тоот Ү-22050***** бүртгэлийн дугаартай орон сууцыг битүүмжилж Н.М-д хариуцуулсан. /51хх40-44/

- Ё.Ц-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22050***** дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол, ХД-19В дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө. /27хх234/

- Хохирогч Л.Б нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот орон сууцны зориулалттай орон сууцыг захиран зарцуулах эрхийг 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хязгаарласан /шүүгдэгч Б.Х-гийн нэр дээр/.

- Мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч Б.У-ээс 859.050 төгрөг, М.Б-гаас 500.000 төгрөгийг хураан авч Төрийн сан банк дахь 9000***** тоот дансанд байршуулсан. Мөн яллагдагчаар шалгагдаж байсан М.И-гоос хохиролд 800.000 төгрөгийг хүлээлгэн өгснийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгааг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

- Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

- Цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох:

Шүүгдэгч Н.М 428 хоног, шүүгдэгч Б.Э 176 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийн цагдан хоригдсон 808 хоног, шүүгдэгч Ё.Ц-гийн цагдан хохирогдсон 840 хоног, шүүгдэгч Б.Х-гийн цагдан хоригдсон 214 хоног, шүүгдэгч С.Т-ын цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч С.Б-ын цагдан хоригдсон  152 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-ыг бусадтай бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Б, Б.Л, Л.Х нарыг залилсан гэх, мөн 2010 оны 5 сард хохирогч Г.П-г залилсан гэх,

-шүүгдэгч Б.Х-г бусадтай бүлэглэн: 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Эксим Финанс” ББСБ-ыг залилсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Б.Э, Н.М, С.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, Н.М, С.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч С.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.У-ийг 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Х-г 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ё.Ц-г 7 /долоон/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Т-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б-ыг 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч: Б.У-ийн 808 /найман зуун найм/ хоног, Ё.Ц-гийн 840 /найман зуун дөч/ хоног, Б.Х-гийн 214 /хоёр зуун арван дөрөв/ хоног, С.Т-ын 28 /хорин найм/ хоног, С.Б-ын 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон:

- шүүгдэгч Б.У-ээс нийт 219.634.500 төгрөг гаргуулж, 7.490.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д, 20.040.000 төгрөгийг хохирогч Ч.Н-д, 10.000.000 төгрөгийг хохирогч Д.Х-д, 30.000.000 төгрөгийг хохирогч Д.Г-д, 5.126.000 төгрөгийг хохирогч Ж.М-т, 25.060.000 төгрөгийг хохирогч М.М-т, 23.280.000 төгрөгийг хохирогч “Макс-Импекс” ХХК-д, 19.500.000 төгрөгийг хохирогч Н.Э-ад, 29.820.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 33.750.000 төгрөгийг хохирогч Д.Ц-т,

- шүүгдэгч Б.Х-гээс нийт 255.390.000 төгрөг гаргуулж, 40.000.000  төгрөгийг хохирогч “Капитал банк”-д, 25.000.000 төгрөгийг хохирогч Э.Н-д, 33.800.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13.500.000 төгрөгийг хохирогч С.Б-т, 12.000.000 төгрөгийг хохирогч “Мон сан алдар” ХЗХ-д, 51.840.000 төгрөгийг хохирогч С.Б-д, 42.000.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 22.250.000 төгрөгийг хохирогч “Хас банк”-д, 15.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.М-д,

- шүүгдэгч Ё.Ц-гаас нийт 78.586.000 төгрөг гаргуулж, 5.000.000  төгрөгийг хохирогч Т.Г-ийн хууль ёсны төлөөлөгч З.Т-т, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Л-д, 20.000.000 төгрөгийг хохирогч А.Ц-т, 10.000.000 төгрөгийг хохирогч Ц.Э-, 11.250.000 төгрөгийг хохирогч О.Д-д, 3.700.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 13.067.500 төгрөгийг хохирогч О.Гантулгад,

- шүүгдэгч Б.Э-аас нийт 22.250.000 төгрөгийг “Хас банк”-д,

- шүүгдэгч Н.М-эс нийт 58.800.000 төгрөг гаргуулж, 22.500.000  төгрөгийг хохирогч Б.Д-д, 28.800.000 төгрөгийг хохирогч Ч.О-д, 7.500.000 төгрөгийг хохирогч Ж.Б-д,

- шүүгдэгч С.Т-аас нийт 10.250.000 төгрөг гаргуулж, 6.000.000  төгрөгийг хохирогч Ц.Г-ид, 4.250.000 төгрөгийг хохирогч Б.Б-д,

- шүүгдэгч С.Б-аас нийт 17.750.000 төгрөг гаргуулж, 10.500.000  төгрөгийг хохирогч Ц.Г-ид, 7.250.000 төгрөгийг хохирогч Б.Б-д тус тус олгуулсугай.  

 

9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.О-ийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 12 дугаар хэсэг сэлбийн 12-129 тоот 384 м.кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг, 

- Хохирогч Ч.Л, Л.Х-, Л.Б- нарын Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хороолол төмөр замын ... дүгээр байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийг,

- Хохирогч Х.Г-ийн Баянгол дүүргийн .. дүгээр хороо ... дугаар хороолол төмөр замын .... тоот орон сууцны өмчлөх эрхийг,

- Хохирогч Г.П-гийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус сэргээж, өмчлөх эрх сэргээсэнтэй холбоотой бусад асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг оролцогч нарт мэдэгдсүгэй.  

 

10. Хохирогч нарын өмчлөх эрхийг сэргээсэнтэй холбоотойгоор иргэний хариуцагч Х.Г-ээс 27.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Э-ад, иргэний хариуцагч Л.Б-гаас 7.946.782 төгрөг гаргуулж хохирогч “Хас банк”-д тус тус олгуулсугай.  

 

11. Нэр бүхий хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.У-ийн өмчлөлийн Шарф маркийн зурагт 1ш, Монел маркын индүү, зурагтын тавиур, ус цэвэршүүлэгч, мөлхөө хэлбэртэй хоёр талдаа жижиг шилтэй нүүртэй хаалгатай, дороо 12 шургуулгатай 2 өсгөгчтэй тавилга, 4 хөлтэй шилэн ширээ, 4 сандал, гар хийцийн гал тогооны тавилга, шарф маркийн шарах шүүгээг битүүмжилсэн, шүүгдэгч Б.Х-гийн өмчлөлийн 1565,05 кг хагас баялагийн Анар чулууг битүүмжилсэн, шүүгдэгч Н.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хороолол ... тоот Ү-22040***** бүртгэлийн дугаартай, мөн Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол .... тоот Ү-22050***** бүртгэлийн дугаартай орон сууцыг битүүмжилсэн, шүүгдэгч Ё.Ц-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22050***** дугаартай, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хороолол, .... дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хохирогч Л.Б нарын Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...дугаар хороолол, Төмөр замын ... тоот орон сууцны зориулалттай орон сууцыг захиран зарцуулах эрхийг 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хязгаарласан /шүүгдэгч Б.Х-гийн нэр дээр/, шийдвэрүүдийг тус тус хэвээр үлдээж, мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч Б.У-ээс 859.050 төгрөг, М.Б-гаас 500.000 төгрөгийг хураан авч Төрийн сан банк дахь 9000***** тоот дансанд байршуулсан бөгөөд тус хэрэгт шалгагдаж байсан М.И-гоос хохиролд 800.000 төгрөгийг хүлээлгэн өгснийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгааг тус тус дурдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хас банк”-ны зарлагын баримт, дүрс бичлэг бүхий 7 ширхэг CD, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00095388, Ү-22010***** дугаартай гэрчилгээ, Н.Ө-ын 025****, Б.У- 000223**** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “256” гэсэн дугаартай нотариатчийн тэмдэгийн дардас, Ж.Сайнхүү гэсэн бичигтэй тамгын дардас, “УСНД  27”  гэсэн бичигтэй тэмдэгийн дардас, Нотариатын тэмдэг, он.сар.өдрийн дардас, 19**** гэсэн дугаартай Оросын холбооны улсын диплом, хавсралтын хамт, Ц.Б-ын ШУТИС-ын бакалаврын диплом, D20031**** дугаартай хавсралтын хамт, Г.А-гийн МУИС-ийн бакалаврын диплом, хуулбар 20020**** хавсралтын хамт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00001**** дугаартай гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0012**** дугаартай гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээ 6864 дугаартай хавсралт 1, 2, Улсын Бүртгэлийн 90160***** дугаартай гэрчилгээний хуулбар, Улсын Бүртгэлийн 90110***** дугаартай гэрчилгээний хуулбар, Ажлын гэрчилгээ 1 хуудас /бичилт хийгдээгүй хоосон бланк/, Г.Ш-ын 40**** дугаартай дипломын хуулбар, Д.Г-ийн 22** дугаартай дипломын хуулбар, Гадаад хэл дээр бичигдсэн 3 хуудас материал, 0001***** дугаартай Б.Х нарын нэртэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуурамч тэмдэг, дардас бүхий барьцааны болон зээлийн гэрээ 2 хуудас, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, хуурамч лавлагаа 2 ширхэг, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 4 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьсугай.

 

15. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

16. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Б нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Н.М, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МӨНХБААТАР

 

                       ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР

 

                          ШҮҮГЧ                            Г.АЛТАНЦЭЦЭГ