Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С , Б.У , Б.Э , Б.Х ,

Ё.Ц , С.Б , Н.М , С.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

хохирогч Ц.Эрдэнэбат,

хохирогч Д.Цэрэндэндэв,

хохирогч Х.Гансүх, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам,

хохирогч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

хохирогч Ч.Оюунбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

шүүгдэгч Д.С гийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Б.Х гийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

шүүгдэгч С.Т ын өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай эсэргүүцлээр Д.С , Б.У , Б.Э , Б.Х , Ё.Ц , С.Б , Н.М , С.Т  нарт холбогдох эрүүгийн 201831293 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-ийн С, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

2. Б овгийн Б-ийн У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/;

2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ял нь өршөөн хэлтрүүлэгдэж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял нь өршөөн хэлтрүүлэгдсэн,

 

3. Ш х овгийн Б-ийн Х, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

 

4. Э овгийн Б-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 190 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

5. Ч овгийн Ё-ийн Ц, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../;

2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

6. С овгийн Н-ын М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ..........................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............................../;

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 

7. Н овгийн С-ын Т, 19... оны ... дугаар сарын ...ны өдөр .................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

8. Х овгийн С-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, й...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Шүүгдэгч Б.Х  нь 2010 оны 5 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд ганцаараа 12 удаагийн үйлдлээр, бусадтай 5 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, нийт 800,232,396 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.У  нь 2008 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр, бусадтай 4 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 15 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, нийт 711,294,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ё.Ц  нь 2011 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хугацаанд ганцаараа 2 удаагийн үйлдлээр, бусадтай 9 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 11 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, нийт 604,227,324 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.С  нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд ганцаараа 7 удаагийн үйлдлээр, бусадтай 11 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, нийт 530,332,200 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э  нь 2010 оны 5, 6 дугаар сараас 2011 оны 4 дүгээр сарын хугацаанд 3 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, нийт 294,630,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.М  нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хугацаанд ганцаараа 4 удаагийн үйлдлээр, бусадтай 1 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 5 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, нийт 127,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Т  нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд ганцаараа 1 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 4 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, нийт 60,020,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч, нийт 48,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Х , Ё.Ц , Б.Э , Н.М , С.Т , С.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Б.У , Д.С  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г шалгаж тогтоогоогүй...

- Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

- Шүүгдэгч Д.С  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 хүнийг залилсан гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа талаар тус дүүргийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”, “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолуудыг шүүхэд ирүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Х гийн холбогдсон гэх /алга болсон гэх/ хэргүүдтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Иймд тухайн хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай байна.

- шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой байна... гэсэн үндэслэлүүдээр 201831293 дугаар 65 хавтас хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирүүлсэн зүйлсийг прокурорт хүргүүлэхээр, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.С , С.Б , Ё.Ц , Б.Э , Б.Х , Б.У , Н.М , С.Т  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Оргил-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан хохирогч Б.Баярсайханы /48 хх 210-211/, гэрч Д.Ононгийн өгсөн мэдүүлэг /48 хх 40/, С.Т , С.Б  нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /48 хх 50-51, 54-55/, Зээлийн гэрээ холбогдох баримтууд, /48 хх 58-71/, яллагдагч С.Б ын өгсөн мэдүүлэг /51 хх 160/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч С.Т , С.Б  нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон. Тодруулбал, яллагдагч С.Т , С.Б  нар нь дээрх автомашиныг “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэн бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баярсайханд шууд учирсан хохирол нь 8,000,000 төгрөгийн хохирол байна. Харин хохирогч Б.Баярсайханд шууд бусаар 10,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөрт учирсан тухайн шууд бус хохирлоо буруутай этгээдүүдээс иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхтэй юм.

...Хохирогч Т.Ганчимэг /3.Төмөрбаатар/-ийн үйлдэлд хохирогчийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Б.У  хохирол төлсөн, төлөгдсөн тооцооллын хувьд зөрүүтэй мэдүүлдэг, шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэргүүдийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ. шинж чанарыг, улмаар хохирол хэрхэн төлөгдсөн, төлөгдөөгүй байгаа талаар нэг мөр шалгаж тогтоовол зохино...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч Т.Ганчимэг /З.Төмөрбаатар/-т учирсан 40,000,000 төгрөгийн хохирлоос 9,870,000 төгрөг хохиролд төлөгдсөн, шүүгдэгч Б.У  нь хохирогч Т.Ганчимэг /З.Төмөрбаатар/-т 30,130,000 төгрөгийн хохирол төлөх төлбөртэй болох нь тогтоогдсон.

...Хохирогч Ч.Оюунбилэг, Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан, Х.Гансүх, Г.Пүрэвсүрэн гэх мэт хохирогч нарын үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь одоогийн байдлаар хэний өмчлөлд байгаа, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авч хэрэгт хавсаргах нь зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзсэн бол энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш юм. Түүнчлэн, хохирогч Ч.Оюунбилэг, Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан, Х.Гансүх, Г.Пүрэвсүрэн нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг залилсан уу гэдгээс шалтгаалан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж үзнэ.

“...Тухайн хэргийн хохиролтой холбоотой асуудлыг нэг бүрчлэн шалгах шаардлагатай талаар урьд өмнө гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж огт биелэгдээгүйг дурдах нь зүйтэй...” гэсэн нь ойлгомжгүй буюу уг захирамж, тогтоолын хэд, хэддүгээр заалтуудад заагдсан, яг ямар ажиллагааг хэрхэн хийж гүйцэтгээгүй гэж шүүхээс үзэж дүгнээд байгаа нь тодорхойгүй байх бөгөөд уг захирамж, тогтоолд заагдсан ажиллагаануудыг мөрдөн байцаалтаар бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүхээс прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж ямар үндэслэлээр дүгнэж байгаа болох, тухайн зүйлийн аль хэсэг, заалтыг ямар байдлаар зөрчсөн гэж үзэж байгаа болох нь тус тус тодорхойгүй байх бөгөөд яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэх, тогтоох, хавсралтын хүрээнд бичиж, мөн зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж үйлдсэн гэж үзэж байна.

 “...Шүүгдэгч Д.С  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 хүнийг залилсан гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа талаар тус дүүргийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол”, “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолуудыг шүүхэд ирүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Х гийн холбогдсон гэх /алга болсон гэх/ хэргүүдтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул тухайн хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай байна...” гэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Учир нь, 20831293 дугаартай хэргийг өмнө харьяаллын дагуу 4 удаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан бөгөөд хэргийг шүүхээс тухай бүр прокурорт буцаахдаа яллагдагч нарын бусад цагдаагийн хэлтэст холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн шалгуулахыг нэг үндэслэл болгон буцааж байснаас буюу яллагдагч нарын холбогдсон хэрэг бүрийг 20831293 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаснаас шалтгаалж, хэргийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа олон жилийн хугацаанд удаашрах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт чирэгдэл учрах зэрэг сөрөг үр дагаврыг учруулж байна.

Хамгийн сүүлд буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 210 дугаартай захирамжаар “...тус хэрэгт “Яллагдагч Д.С  нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэн М.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоот 2 өрөө орон сууцыг давхар түрээсэлж иргэн А.Батбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13,000,000 төгрөгийг авч залилсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан эрүүгийн 201726020819 дугаартай хэргийг нэгтгэх шаардлагатай байна...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасны дагуу Б.У  нарт холбогдох эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт дээрх эрүүгийн 201726020819 дугаартай хэргийг нэгтгэсэн.

Шүүгдэгч Д.С гийн хувьд нийт 1223 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд уг таслан сэргийлэх арга хэмжээг дахин авах хууль зүйн боломжгүй байдлаас шалтгаалан “тухайн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 хүнийг залилсан гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа болох нь тогтоогджээ. Улмаар Д.С д холбогдох дээрх хэргийг эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт нэгтгэсэн ч эсхүл нэгтгэн шалгахгүй байсан ч Д.С д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг ямар нэгэн байдлаар хүндрэх, хөнгөрөх хэлбэрээр өөрчлөгдөхгүй буюу түүний эрх зүйн байдлыг дордуулах болон дээрдүүлэх хууль зүйн үр дагавар үүсэхгүй, тусдаа шүүхээр шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.

“...шүүгдэгч Б.Х гийн холбогдсон гэх /алга болсон гэх/ хэргүүдтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул тухайн хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай байна...” гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Б.Х д холбогдох дээрх /алга болсон гэх/ хэргийг эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт нэгтгэсэн ч эсхүл нэгтгэн шалгахгүй байсан ч Б.Х д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг ямар нэгэн байдлаар хүндрэх, хөнгөрөх хэлбэрээр өөрчлөгдөхгүй буюу түүний эрх зүйн байдлыг дордуулах болон дээрдүүлэх хууль зүйн үр дагавар үүсэхгүй, тусдаа шүүхээр шийдвэрлэгдэх бүрэн боломжтой бөгөөд харин ч /алга болсон гэх/ хэргийг нэгтгэн шалгахаар шийдвэрлэвэл 20831293 дугаартай хэргийн шийдвэрлэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дахин удаан хугацаанд удаашрах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт чирэгдэл учрах зэрэг сөрөг үр дагаврыг учруулах юм.

“...Шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан “Хэргийн материалтай танилцуулаагүй, танилцах боломж нөхцөлийг хангаагүй, зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хохирогч нарт танилцуулаагүй, мэдэгдээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн”, “Хохирлыг зөв тогтоож ирүүлээгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн зарим заалт огт биелэгдээгүй”, “Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, хэргийг буцааснаас хойш яллагдагч нараас мэдүүлэг аваагүй байцаагаагүй” гэх гомдол, хүсэлтийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой...” гэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд танилцах шаардлагагүй гэснээс бусад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан.

Түүнчлэн зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох зарим үйлдэл, холбогдох хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хохирогч нарт танилцуулаагүй, мэдэгдээгүй гэсэн нь хэрэгт авагдсан прокурорын яг ямар шийдвэр, тогтоолын талаар дурдаж байгаа болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд тухайн хэрэгт прокуророос гаргасан зарим үйлдэл, холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол бүрийг хохирогч нарт мэдэгдэж танилцуулсан.

Мөн “Хохирлыг зөв тогтоож ирүүлээгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн зарим заалт огт биелэгдээгүй” гэсэн нь мөн л шүүхийн ямар захирамж, тогтоолын хэд, хэддүгээр заалтуудад заагдсан яг ямар ажиллагааг хэрхэн хийж гүйцэтгээгүй гэж шүүхээс үзэж дүгнээд байгаа нь тодорхойгүй байх бөгөөд “Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, хэргийг буцааснаас хойш яллагдагч нараас мэдүүлэг аваагүй, байцаагаагүй” гэсэн нь яг ямар асуудал дээр шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, яллагдагч нараас дахин мэдүүлэг авч юуг тодруулах эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ. Түүнчлэн, яллагдагч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх эрхээ бүрэн эдлэх эрхтэй бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар, эрүүгийн 20831293 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй, анхан шатны шүүхийн тогтоолтой санал нэг байна...” гэв.

 

Хохирогч Д.Цэрэндэндэв тус шүүх хуралдаанд “...Тайлбаргүй, анхан шатны шүүхийн тогтоолтой санал нэг байна...” гэв. 

 

Хохирогч Х.Гансүх тус шүүх хуралдаанд “...Тайлбаргүй, анхан шатны шүүхийн тогтоолтой санал нэг байна...” гэв.

 

Хохирогч Б.Баярсайхан тус шүүх хуралдаанд “...Тайлбаргүй, анхан шатны шүүхийн тогтоолтой санал нэг байна...” гэв.

 

Хохирогч Х.Гансүхийн өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн 3 өрөө байр нь Эрдэнэбатын нэр дээр шилжиж, Эрдэнэбатаас Булганбаатарын нэр дээр шилжиж, Иргэний шүүхэд шүүх хуралдаан болж Х.Гансүхийг албадан гаргасан.

Мөн /58 хх 168/-д Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд Баттөмөрөөс Цэцэгмаа 18,000,000 төгрөг хуурамч итгэмжлэлээр авсан нь энэ хэрэгт хамааруулж, яллах дүгнэлтэд байхгүй учир анхан шатны шүүх нэг дурдагдсан шүүгдэгч нар хохирогч нарын гэм хорын хохирлыг бүрэн дүүрэн гаргаагүй учир энэ баримтыг яллах дүгнэлтэд оруулах хүсэлтээ байна...” гэв.

 

Хохирогч Б.Баярсайханы өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Баярсайханы хохирлын асуудал нь 2 удаагийн залилангийн үйлдэл болж харагдаж байна. Д.С , С.Б , С.Т  нар Баярсайханд С.Т  “Уянга” гэсэн хуурамч үнэмлэхээр байр үзүүлж, “танд автомашины оронд энэ байрыг барьцаалж мөнгө өгнө” гэж зээлийн гэрээгээр халхавчлан 18,000,000 төгрөгийн автомашиныг нь авсан. Мөн Б.Баярсайханы иргэний үнэмлэхийн лавлагаан дээр өөрийнхөө зургийг нааж хуурамч баримт үйлдэж “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагыг залилсан 2 тусдаа хэрэг харагддаг. Гэтэл шүүх хохирлын тооцоо үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагын Онон гэх ажилтан “бүдүүн шарх хүүхэн байсан” гэж таньж олуулах ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад С гэдгийг зааж мэдүүлсэн байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан нь бүрэн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Ч.Оюунбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд прокурорт буцаах тухай урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд анхан шатны шүүх хариуцлагагүй хандсан. Учир нь, хэргийн оролцогч нарыг оролцуулаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нөхөн төлбөрийн асуудал, хохирлын асуудал тодорхой болоогүй байна гэж буцаасан. Хохирогч нарын тодорхой хэмжээний эрх үүрэгтэй холбоотой асуудлуудыг танилцуулаагүй. Энэ асуудлууд урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг буцаагаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогчийн өмгөөлөгч нар хохирлын асуудалд мэтгэлцэж, маргадаг учир хохирлыг төлсөн эсэх тал дээр нэг мөр шийдвэрлэх ёстой. Хохирол төлсөн эсэх тал дээр талуудыг хооронд нь уулзуулж, энэ асуудлыг мухарлах ёстой байтал шүүх эргэлзээтэй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл Б.У  холбоотой асуудалд хэний хохирол төлөгдсөн, төлөгдөөгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд итгэмжлэл хуурамчаар үйлдэж, тухайн үедээ үйлдсэн байна. Итгэмжлэлтэй асуудал, Ч.Оюунбилгийн өмчлөлийн асуудлыг залилсан юм уу эсхүл 200,000,000 төгрөгийг залилсан юм уу гэдгийг тогтоох ёстой гэж шүүхийн тогтоолд дурдсан байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Төлбөр тооцоотой асуудал, үйлдэл холбогдолтой, гэм буруугийн асуудал шийдвэрлэх боломжгүй шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгох ёстой тул анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.С гийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаартай шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х гийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг удаж, олон жил болж байгаа нь яллагдагч нарыг цагдан хорихгүйгээс болж гадуур дахин гэмт хэрэг үйлдэж, хуулийн гарцыг өөртөө ашигтайгаар ашиглаж сурах хүрэл хэмжээнд энэ хэрэг удаж байгаа нь прокурор ажлаа сайн хийж чадахгүйтэй холбоотой. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Т ын өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх удаа дараа шалгах ёстой гэж буцааж байсан боловч биелүүлэхгүй оруулж ирж байна. Мөн хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй. С.Т ын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Х , Б.У , Ё.Ц , Б.Э , Н.М , С.Т , С.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхээс нөхөн хийж болох ажиллагааг хийж, шаардлагатай хохирогч, гэрч нарыг оролцуулан хохирлын хэмжээг тогтоож, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Тухайлбал, Хохирогч Б.Баярсайханы хувьд прокурорын яллах дүгнэлтэд “автомашин залилсан” гэж заасан учир автомашины тухайн үеийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож шийдвэрлэх, хохирогч Ганчимэг, Оюунбилэг, Бадамрагчаа, Лхагвасүрэн, Хулан, Гансүх, Пүрэвсүрэн нарт учирсан хохирлын хэмжээг хохирогчид болон шаардлагатай гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой байна.

 

Мөн яллагдагч Б.Х д холбогдуулан шалгаж байсан хэрэг алга болсон гэх асуудлыг тухайн алга болсон хэрэг нь олдож, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн тэр цаг хугацаанд нь нэмж нэгтгэж шийдвэрлэхэд эрх зүйн байдал нь дордохоор, хуульд харшлах байдал үүсэхгүй.

 

Харин шүүгдэгч Д.С д холбогдуулан шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн “...2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд ганцаараа 7 удаагийн үйлдлээр, бусадтай 11 удаагийн үйлдлээр бүлэглэн нийт 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, нийт 530,332,200 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлээс гадна Д.С г яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн 21 удаагийн үйлдэл хэрэгт мөрдөн шалгагдах ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 358 дугаартай прокурорын тогтоол /35 хх 201-202/-оор нотлогджээ.

 

Д.С гийн холбогдсон гэмт хэргүүдийг тусад нь хянан шийдвэрлэхэд түүний эрх зүйн байдал илт дордохоор байна.

 

Учир нь, Д.С г прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэсэн нэг төрлийн гэмт хэрэгт холбогдуулсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн төдийгүй, мөрдөн байцаалтад яллагдагчаар татагдсан байгаа 21 үйлдэл нь мөн “Залилах” гэсэн нэг төрлийн хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж зааснаар Д.С г нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.С гийн холбогдсон гэмт хэргүүдийг тусад нь хянан шийдвэрлэвэл түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй...” гэсэн зохицуулалт үйлчилнэ. Гэтэл нэг шийтгэх тогтоолоор Д.С гийн үйлдлийг хянан шийдвэрлэвэл тухайн гэмт хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэгт оногдуулах ялын дээд хэмжээнээс хэтрэхгүй ял оногдуулна.

 

Иймд прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаар шүүхийн тогтоолоос Б.У , Б.Э , Б.Х , Ё.Ц , С.Б , Н.М , С.Т  нарт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр, Д.С д холбогдох хэргийг прокурорт буцаасан заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг тусгаарлахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаар шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Б.Х , Б.У , Ё.Ц , Д.С , Б.Э , Н.М , С.Т , С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон тэдэнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Д.С д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.С д холбогдох хэргийг эрүүгийн 20831293 дугаартай хэргээс тусгаарласугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Х , Б.У , Ё.Ц , Д.С , Б.Э , Н.М , С.Т , С.Б  нарт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ