Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 290

 

2020        04          10                                   2020/ШЦТ/290

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: С.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч: М.А, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан /ШТЭД:0678/, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ШТЭД: 0931/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.У , М овогт М.А нарт  холбогдох эрүүгийн 1911 0020 10188 дугаартай 1 хавтаст хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ДШМ/14 тоот магадлалаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/644 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б.У ,

Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-595 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт М.А /РД:

Холбогдсон хэргийн талаар:

Б.У, М.А нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч 92.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Д.Лувсандэлэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Чи Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд амьдарч байна. 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад Нарантуул – 2 зах орж явж байгаад өдөр 15 цагийн орчимд гэртээ эргээд ирэхэд гэрийн хаалганы цоож газар уначихсан гэрийн хаалга онгорхоы байсан юм. Тэгээд юу болов яав ийв гээд  гэртээ ороод харахад манай гэрийн 2018 оны 11 дүгээр сард шатсан байсан болохоор гэртээ ороод харахад алдагдахаар эд зүйлс байхгүй. Гэр дотор нэг ор онц их зүйл байхгүй юм. ...манай гэрээс хулгай хийсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг харсан байсан тэгээд надад хэлэхдээ тэр хүүхэд танай гэрээс миний урд нь харж байсан архи уудаг гэр нь хойно байдаг эрэгтэй эмэгтэй хоёр танай гэрийн хаалганы цоожийг нь эвдээд дотроос нь танай гэрийн цахилгаан халаагуурыг аваад гараад явж байхыг нь харсан тэгээд би гэрээс мөн адил цахилгаан халаагуур алдагдсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-н 13-15-р хуудас/

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-777 тоот гэртээ хүүхдүүдийн хамт байж байсан. Өдөр 11 цагийн орчим манай гэрт М.А гэдэг залуу ирсэн. ...Нарантуул – 2  худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талын гудамжаар явж байсан чинь М.А гэнэт энэ айлд хүн байхгүй байна. Би ороод юм аваад гараад ирье, чи хүн харж байгаарай гэж хэлсэн. Тэр айл жижиг ногоон өнгийн төмөр хаалгатай байсан. ...М.А хашаан дотроос жижиг чулуу аваад тэр айлын цоожийг цохиод гэр лүү нь орсон. Удалгүй М.А тэр айлаас цагаан өнгийн тень, бас урт залгуур зэрэг эд зүйлүүдийг аваад гараад ирсэн. М.А бид хоёр тэр айлаас авсан тенийг Нарантуул – 2 худалдааны төвийн махны тасагт шулаа хийдэг Төмөрөө, Улаанаа гэдэг хоёр хүнд 25.000 төгрөгөөр зарсан. Тень зарсан мөнгөөрөө М.А бид хоёр 1 кг мах, Хамаг монгол гэсэн нэртэй 0.75 граммын архи, жоохон идэж уух юм аваад, манай гэр лүү явсан. Манай гэрт ирээд М.А бид 0.75 граммын архиа хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудас/

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би газраас чулуу аваад цоожийг нь эвдэж онгойлгоод бид хоёр орсон. Тэгээд би гэрийн хойд талд байсан цагаан өнгийн тень болон залгуурыг аваад бид хоёр эргээд гарсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул – 2 зах дээр хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна зүс таних нэг эмэгтэй хүн цагаан өнгийн тень бариад манай зааланд зарах гээд явж байсан ...би очоод хэдэд өгөх вэ гэсэн чинь 50.000 төгрөг гэсэн ба үнэтэй болохоор нь тухайн үедээ аваагүй ба хараад байсан заалаар зарагдахгүй яваад байсан ба сүүлдээ 28.000 төгрөг болоод 25.000 шууд өгвөл авлаа гээд авсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн найз Одгэрэлийн хамтаар Нарантуул – 2 худалдааны төв орох гээд алхаад явж байхад манай гэрийн урдхан талд байдаг ганцаараа амьдардаг хөгшин өвөө байдаг юм тэдний гэр нь 2018 оны 11 дүгээр сард шатаж байсан юм тэгээд хашаа нь  байхгүй хашаан доторх нь ил харагддаг ...Нарантуул – 2 худалдааны төв орж юм аа аваад Одгэрэл бид хоёр манай гэр рүү орох гэээд явж байхад нөгөө эрэгтэй, эмэгтэй өвөөгийн гэрт нь байсан цахилгаан тенийг нь барьсан явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайланд: Үнэлгээний дүн 92.700 төгрөг /хх-н 54-55-р хуудас/

Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Ганболдын найз болох М.А гэх залуу 0.5 литрийн савлагаатай хамаг монгол нэртэй архи авч ирсэн юм. ...Архиныхаа халуунд бид хоёр архи авч уух мөнгө олох гэж М.А бид хоёр ярилцаж байгаад гэрийнх нь хаалганы зүүдэг цоожийг газраас чулуу аваад М.А эвдээд гэр дотор нь ороход нэг их тавилгагүй орны урд талд байх тосон тень болон уртасгагч залгуурыг авч гараад Нарантуул – 2 худалдааны төв дээр очиж урд нь яв авч байсан зүс таних хүнд уг хулгайлсан тенийг нь 25.000 төгрөгөөр зарсан ...би эцэг эхээсээ ганцаараа ах дүү хамаатан садан гэх хүн байхгүй. Миний эцэг эх хоёр нас бараад удаж байгаа болохоор миний хоёр хүүхдийг харж хандах асрах хүмүүс байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 61-64-р хуудас/

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зүс таних Ганболд гэх айлын гэрт очиход түүний эхнэр нь болох Б.У гэртээ бага насны хүүхдийн хамтаар сууж байсан юм. Тэгээд би гэрт нь очихдоо 0.75 литрын савлагаатай архи авч очоод бид хоёр тэр архийг хувааж уугаад дуусаад ...би архи уусан халамцуу байсан болохоор гэрийн хаалганы цоожийг нь газраас чулуу аваад цохиж цоожийг нь аваад гэр дотор нь ороход нэг их тавилгагүй айл байсан ...цагаан саарал өнгийн тосон тень халаагуур байсныг уртасгагч залгуурын хамт авч гараад Нарантуул – 2 худалдааны төв орж Б.У уг тенийг танил хүндээ 25.000 төгрөгөөр зарж борлуулаад 2 шил 0.75 литрийн савлаагатай архи авч үлдсэн мөнгөөр нь Б.У нь гэртээ хүнсний зүйл аваад мөнгийг нь дуусгасан” гэх мэдүүлэг /хх-н 65-68-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-н 11-14-р хуудас/

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-н 17-18-р хуудас/

Шүүгдэгч Б.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 75-р хуудас/

Шүүгдэгч М.А иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 79-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №45 тоот тодорхойлолт /хх-н 110-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №130 тоот тодорхойлолт /хх-н 110-р хуудас/

Шүүгдэгч Б.У-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 83-р хуудас/

Шүүгдэгч М.А Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 84-р хуудас/

У.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 113-р хуудас/

Г.Анхилууны төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 114-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч М.А, Б.Утай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч 92.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Лувсандэлэг, гэрч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайлан, шүүгдэгч Б.У, М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт,  эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь М.Атай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10-523 тоотод оршин суух хохирогч Д.Лувсандэлэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан халаагуур, залгуур зэрэг эд зүйлс хулгайлан авч 92.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Лувсандэлэг, гэрч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг Дамно ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №ЧД2-19-027 дугаар тайлан, шүүгдэгч Б.У, М.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт,  эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.А, Б.У нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

            Прокуророос М.А, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч М.А, Б.У нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч М.А-г Б.У-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.У-г Б.М.Атай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас үнэлгээний тайланд дурьдагдсанаар 92.700 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Д.Лувсандэлэгт эд зүйлийг буцаан олгосон байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 92.700  төгрөгийн хохирол учруулсан, дээрх хохирлыг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайрах сэдэлтэй, ашиг хонжоо олох өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой байна. Шүүгдэгч М.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй шүүгдэгч Б.У нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч энэхүү байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч М.А, Б.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.А, Б.У нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Алтанбаганд 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Уд 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Уд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У нь У.Анужин /10 настай/, Г.Анхилуун /2 нас 6 сартай/ хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүхэд хандан ирүүлсэн хүсэлтэндээ “...хэргийн холбогдогч Б.У нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, Б.У нь ам бүл 4, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй ба холбогдогчийн бага насны хүүхдүүдийн асран хамгаалалтын асуудлыг заавал шийдвэрлэсэн байх шаардлагатай байх бөгөөд “Хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална” гэсэн заалтаар хүүхдийг төр, төрийн захиргааны байгууллагад хариуцуулж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна. Шүүгдэгч Б.У нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “...Миний бие Баатарын Б.У өөрийн холбогдсон тухайн хулгайлах гэмт хэрэгт шүүхээр орж хорих ял шийтгүүлсэн тохиолдолд өөрийн хоёр хүүхэд болох Г.Анхилуун, У.Анужин нарыг өөрийн нөхөр Д.Ганболдод хорихоос суллагдаж гартал хамгаалахаар үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Миний охин У.Анужин нь  Д.Ганболдын төрсөн хүүхэд мөн бөгөөд надаар овголдог” гэх хүсэлт Д.Ганболдын “...Миний бие Даваг овогтой Ганболд би өөрийн эхнэр Б.У хулгайлах гэмт хэрэгт холбогдсэн гэх асуудалд шүүхээр хорих ял оногдуулсан тохиолдолд өөрийн хоёр хүүхэд болох Ганболдын Анхилуун, Уянгын Анужин нарыг өсгөж хүмүүжүүлэх асран хамгаалахад төрсөн эцэг нь мөн учир үүрэг хүлээхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ манай нөхөр Д.Ганболд нь харвалт өгсөний улмаас үе үе татаж унадаг, өнөөдөр өглөө татаж унаад эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдүүлсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ., 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2. төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, ажилтан нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: гэсний 15.1.4.хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах; 17 дугаар зүйлийн 17.1. 17.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна: 17.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1. Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ: 71.1.1.асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах; гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.У бага насны хүүхдүүд болох У.Анужин /10 настай/, Г.Анхилуун /2 нас 6 сартай/ нарыг асран хамгаалах, харгалзан дэмжих хүнийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн засаг даргад үүрэг болгож, Чингэлтэй дүүргийн засаг даргаас У.Анужин /10 настай/, Г.Анхилуун /2 нас 6 сартай/ нарыг асран хамгаалах, харгалзан дэмжих хүнийг тогтоох хүртэлх хугацаанд У.Анужин, Г.Анхилуун нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 234 хоногийг түүний эдлэх ял нь оруулан тоолох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч М.А, Б.У нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон