Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/94

 

2020 оны 06 дугаар сарын 10 өдөр                           Дугаар 2020/ШЦТ/94                                              Ханбогд сум

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Ууганбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Энх-Амгалан,

Иргэний хариуцагч А.Итгэл,

Шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Мөнхсүхийн Б, Хурд овогт Энхтайвангийн А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001450081 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аас, 4 дэхь км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 32-05 ТЧ дугаарын чиргүүл бүхий, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Агийн жолоодож явсан 80-41  БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуунсухайт автозамын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Бгийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй”  гэв.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-16-р хуудас/

Хохирогч Б.Баасансүрэнгийн өгсөн: “...манай нөхөр машиндаа нүүрс ачуулаад би түүний жолооддог 47-91 УБО дугаартай Нордбенз машины кабинд суугаад нүүрс тээврийн 3-аас 4 дэх километрт засмал замаар явж байсан. Би гар утсаа оролдоод явж байтал жолоо барьж явсан нөхөр маань “хүүе” гээд дуугарахаар нь өндийгөөд хартал цагаан толгойтой цэнхэр чиргүүлтэй нүүрсний машин урдаас тулаад ороод ирсэн. “Хүүе” гэхийн завдалгүй нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдөөд нэг сэрэхэд би сууж явсан машиныхаа хойд орлуу шидэгдсэн байсан... өндийх гэтэл миний зүүн хөл гадагшаа нугалраад эргэчихсэн, баруун хөл өвдгөөрөө нугалраад яс нь өмдний цаанаас гарчихсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-25-р хуудас/,

Э.Агийн гэрчээр өгсөн:”...замын хагархай таарахаар нь урсгал сөрөөд тойрч гараад өөрийнхөө урсгалд ороод явж байтал өөдөөс хурдтай хоосон ачааны автомашин урсгал сөрж ирээд миний буруу талаар чирэгч толгой ороод би чиргүүлийг нь чирэгч толгойгоороо мөргөж, миний машины чиргүүл онхолдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

М.Бгийн гэрчээр өгсөн:”...Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Тэр явдлыг би хараад хаазаа хассан. Урдаас ирж яваа ачаатай машин нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд орж ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугатаагаад/ замын урдруу буусан хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүлрүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

Гэрч С.Чулуундоржийн өгсөн:”...Тэр машин өөдөөс их хурдтай ирсэн болохоор мөргөлдөхгүйн тулд би буруу талаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр орчимд замын баруун гар талын шороон далан өндөр учраас тийшээ шахах болон буух боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 6502 дугаартай:

  1. “Б.Баасансүрэнгийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ

тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул

гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-р хуудас/,

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг тогтоосон Автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 71-78-р хуудас/,

М.Бгийн яллагдагчаар өгсөн:”...Тухайн осол болсон өдөр би “Амуу тал” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг жолоодоод “Эрдэнэс таван толгой” уурхайруу явж байсан ... Миний урд Чулуундорж ах явж байсан ... Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Би тэр явдлыг хараад хаазаа хасаад урдаас ирж яваа ачаатай машин замын хагархай нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугтаагаад/ замын урдруу буусан. Хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүлрүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх баримтууд /1-р хх-ийн 136-142-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн багийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 235-236-р хуудас/,

 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн багийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 5-7-р хуудас/,

Э.Агийн яллагдагчаар өгсөн:”...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-ийн хооронд явж байхад ачаатай талд нилээн том хагархай байхаар нь тойроод эсрэг урсгалд ороод гарсан чинь хоосон талд явсан нэг машин миний буруу талаар зөрсөн. Би тэр машинруу гэрлээрээ дохисон чинь буруу талын урсгалаар зөрөөд явсан. Тэгээд би өөрийн урсгалдаа орсон чинь өмнөөс цагаан өнгийн толгойтой Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Тэр машины толгой нь замын хажууруу гараад би тормосоо тултал гишгэсэн. Тэгээд чиргүүлийг нь очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р хуудас/,

Иргэний хариуцагч М.Батхүүгийн өгсөн: “Уг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замыг “Гашуун сухайт авто зам” ХХК засвар үйлчилгээг хариуцдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Б нь 80-41 БЧ дугаарын чиргүүл бүхий, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” зөрчсөн буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд, Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч Э.А нь  Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. /1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/...”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр” зорчино гэснийг тус тус зөрчсөн байдал  тогтоогдож байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.А, М.Б нарыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.А, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Тухайн хэргийн улмаас хохирогч Б.Баасансүрэнгийн биед хүнд хохирол учирсан, нийт 8500000 төгрөг нэхэмжилсэн ба баримтаар 4741000 хохиролын баримт ирүүлснээс шүүгдэгч М.Б 1400000 төгрөгийг бэлнээр, даатгалын компанаас 2017000 төгрөг нийт 3417000 төлөгдсөн  байна.

Тухайн гэмт хэрэг шүүгдэгч Э.А, шүүгдэгч М.Б нарын хэн хэнийх нь буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон, гэм буруу болон үйлдсэн хэргийн талаараа шүүгдэгч нар хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрдөг тул гэмт хэргийн улмаас хүний биед хүнд хохирол учруулснаас үүдсэн хохирлыг тэнцүү хэмжээгээр тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “…. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж зааснаар шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Баасансүрэнтэй гэр бүл буюу эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул баримтаар ирүүлсэн хохиролын үлдэгдэл болох 1341000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Баасансүрэнгийн хохиролд төлбарт нэхэмжилсэн 8500000 төгрөгийн шаардлагаас 3579000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Тухайн осол замын гэмтэлтэй байдлаас болсон гэж шүүгдэгч нар болон Зүүн-Хөхий ХХК, Амуу тал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэтгэлцэж, тухайн хэрэг учрал болсон гэх замыг хариуцдаг Гашуун сухайт авто зам ХХК-аас хохирлыг гаргуулахыг шаарддаг. Тухайн замын арчлалт, засварыг иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК нь хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй хэдий ч  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-р хуудас/-ээр зам эвдрэлтэй гэх тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байдаг. Иймд Гашуун сухайт ХХК-ний замын эвдрэлийг засаагүй байдлаас тухайн хэрэг гараагүй байна гэж үзэв. Иймд Гашуун сухайт ХХК-аас Амуу Тал ХХК, Зүүн-Хөхий ХХК-аас өөрсдийн компанит учирсан хохиролыг шаардах эрхгүй байна.

  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар иргэний хариуцагч “Зүүн хөхий” ХХК-аас 5 459 000 төгрөгийг гаргуулж ”Амуу тал” ХХК-нд , ”Амуу тал” ХХК-аас 44 490 000 төгрөгийг  гаргуулж ”Зүүн хөхий” ХХК-нд тус тус гаргуулан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Э.А, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус бүр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

 -Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг

- шүүгдэгч М.Б, Э.А нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч М.Б, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын доод хэмжээгээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд М.Б нь 3 417 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Бгийн BCDE ангилалын №723966 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Э.Агийн BCDE ангиллын №125184  дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг дурдах нь зүйтэй.