Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/54

 

М.Б, Э.А нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөөгч Н.З /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Б, Э.А нарт холбогдох 1929001450081 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Золжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.Б,

Монгол Улсын иргэн, Э. А,

Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн багийн нутаг, километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаарын чиргүүл бүхий, улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А-н жолоодож явсан  дугаарын чиргүүлтэй, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, Э.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Б-н жолоодож явсан дугаарын чиргүүл бүхий, улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Э.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А, М.Б нарт хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч шүүгдэгч Э.А-н  жолоочийн В,С,0,Е ангилалын №125184 дугаартай үнэмлэх, М.Б-н жолоочийн В,С,Е ангилалын №723966 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8500000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжпэлийн шаардлагаас 7207903 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 1292097 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б-д 1400000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Б-с 50 хувийг нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ХХК-иас 2729500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ХХК-д, иргэний хариуцагч ХХК-иас 22245000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ХХК-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ХХК-иас 2729500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ХХК-д, 22245000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ХХК-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч ХХК болон иргэний нэхэмжпэгч ХХК нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.А, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.А М.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.З нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “өсвөр насны эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, мөн хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгагдан бэхжигдсэн бусад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

ХХК нь чиглэлийн 239 км авто замын хууль ёсны өмчлөгч биш, гэрээгээр замын эвдрэл гэмтэл, засвар хийх шаардлагатай ажлын тоо, хэмжээ зэргийг тогтоон ХХК-д мэдэгдэх үүргийг гүйцэтгэдэг юм. Үүний дагуу өмчлөгч компани болох ХХК-аас тендер зарлаж, тухайн тендерт шалгарсан компаниар авто замын засвар үйлчилгээг хийлгэдэг. Гэтэл шүүх замын эвдрэл гэмтлийг ХХК хариуцах ёстой хэмээн үзэж иргэний хариуцагчаар татсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд ХХК тухайн замын засварын ажлыг хариуцан ажиллаж байсан ба тухайн компаниас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас болон жолооч М.Б Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан.

Мөн хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжигдсэн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй. Үүнд хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан Э.А-н гэрчээр өгсөн мэдүүлэг, 80 дугаар хуудсанд авагдсан 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, 86 дугаар хуудсанд авагдсан Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтийн Б хэсэг, 9 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 1 дэх болон 2 дахь хэсэг зэрэг баримтуудыг харвал жолооч М.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журам зөрчсөний улмаас дээрхи гэмт хэрэг гарсан болох нь нотлогдож байна. ХХК тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих баримтууд хангалттай хавтаст хэрэгт цугларсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэний хариуцагч нь Зам засвартай хурдаа хас гэсэн анхааруулах тэмдгийг байршуулаагүйн улмаас тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн.

Гэтэл тухайн осол гарах болсон шалтгаан нь жолооч М.Б-н Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн хууль бус буруутай үйл ажиллагаа байсан. Иргэний хариуцагч ХХК-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, тухайн хэрэг учрал болсон замын хэсэгт тэмдэг тэмдэглэгээг байршуулан өгч гэрээнд заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр акт үйлдэн хүлээн авах эрх бүхий субьект байсан.

Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчаар ХХК-г татсан мөрдөгчийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл иргэний хариуцагч нь замын эвдрэл гэмтлийг бүртгэн мэдэгдэх үүргээ биелүүлсэн.

Мөн гэрээний нэмэлт тусгай нөхцөлд ...бүх хохирол, зардлыг гүйцэтгэгч хариуцахаар зааснаас гадна ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааг хангаагүй, гүйцэтгэж буй ажилдаа хайнга, болгоомжгүй хандсан, ажлыг чанаргүй гүйцэтгэсэн .... улмаас захиалагч зам хариуцагч болон гуравдагч этгээдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаар заасан. Үүнээс үзэхэд ХХК нь иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ХХК-г иргэний хариуцагчаар татсаныг хүчингүй болгож, ХХК-г иргэний хариуцагчаар татан оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Зам тээврийн осол бол замын эвдрэлээс болсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гол шалтгаан нь замын эвдрэл гэмтэл. авто зам ХХК нь 239 километр замыг хариуцсан компани. Замын эвдрэл гэмтлийг хариуцдаг засвар үйлчилгээг хийх үүрэг хүлээсэн. 5 дугаар сарын 7-ны өдөр компанитай Засвар үйлчилгээ хийх хугацаа алдсан засвар хийх хариуцлагыг компани өөрөө хариуцна гэж холбогдох хууль тогтоомждоо заасан. Иргэний хариуцагчаар татаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад жолоочийн буруутай үйлдэл нэг талаас, нөгөө талаас замын эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлаас шалтгаалж энэхүү гэмт хэрэг гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Нэмж иргэний хариуцагч татах нь үндэслэлгүй тайлбар байна. Ял завших асуудал байхгүй. Шүүгдэгч нараас хохирлыг тодорхой хэмжээгээр гаргуулж төлүүлэх нь зүйтэй” гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Зам эвдэрсэн хэсэг дээр 2 машин мөргөлдсөн бол замын эвдрэлээс гарсан гэж үзэж болно. Гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйд ял оногдуулах Эрүүгийн хуулийн зарчим алдагдаж байна.  Жолооч нарын буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан. Эвдрэл гэмтэл гараад тендер зарлаад ХХК ажиллаж байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байсан. Гэтэл хугацаа дуусаагүй байхад танайх хариуцах ёстой гээд байгааг эсэргүүцэж байна. Гэрээгээр ХХК иргэний хариуцагчаар оролцох байсныг оролцуулаагүй.” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөөгч Н.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй. Иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3.1 дэх хэсэгт иргэний хариуцагчийг татах үндэслэлийг зааж өгсөн. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татна.

авто зам ХХК нь замын хууль ёсны өмчлөгч биш. ХХК-тай 2016 оны 06 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээнд тухайн чиглэлийн авто замын эвдрэл гэмтэл, засвар хийх шаардлагатай ажлын тоо хэмжээг нийлүүлж нэгтгээд ХХК-д тайлан гаргаж хүргүүлдэг. Тайланг ХХК хүлээж аваад Төрийн мөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаад уг тендерт шалгарсан байгууллага тухайн авто зам дээр засвар үйлчилгээг явуулдаг. Гэтэл авто зам ХХК эвдрэл гэмтлийг хариуцах ёстой мэтээр үзэж иргэний хариуцагчаар татсан. авто зам 239 километр авто зам дээр хичнээн тооны эвдрэл гарсан, эвдрэл гэмтэлтэй тохиолдолд гэрээнд заасан дүрэм журмын дагуу тэмдэг тэмдэглэгээг тавих үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийнхээ дагуу тухайн авто зам дээр тэмдэг тэмдэглэгээг тавьсан байсан гэдгийг гэрч, шүүгдэгч, хохирогч нар мэдүүлдэг. Энэхүү үүргээ авто зам ХХК биелүүлсэн. Хэргийн материалд авагдсан баримтуудыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ХХК нь тухайн замын 0-50 километрийн засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнийгээ 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл эвдрэл гэмтэл дээр бүрэн гүйцэтгэл хийж замаа авто зам ХХК-д хүлээлгэн өгөх ёстой. 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг гарсан. Гэтэл ХХК зам засварын ажлыг эхлүүлчихсэн ажиллаж байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ ХХК биелүүлээгүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч М.Б-н хууль бус үйлдлээс болж гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон. Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд А-н гэрчээр өгсөн мэдүүлэг, 16 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Жолоодож явсан М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Хохирлыг Б гэдэг хүн бас төлөх ёстой. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл маань шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон байхад иргэний хариуцагчаар татаагүй нь ял завшуулж байна гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр тормосны болон шарвасан ул мөр байхгүй байна гэсэн дүгнэлтээс үзвэл М.Б тухайн тээврийн хэрэгслийг зогсоох үйлдлийг огт хийгээгүй байна.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нар нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч А, Б нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдсон. Зөвхөн болон авто зам ХХК хоорондын байгуулсан гэрээг бариад иргэний хариуцагчаар татсан.

ХХК-г яагаад иргэний хариуцагчаар татвал зохих этгээд вэ гэвэл компани болон ХХК-тай байгуулсан гэрээний 12.1-т ажил эхэлсэн өдрөөс доголдол арилгасан тухай мэдэгдэл гарсан хүртэлх хугацаанд хүн бэртэх, нас барах, эд хөрөнгө алдагдах, эвдэрч гэмтэх үүнээс гарсан ямар нэгэн эрсдэлийг ХХК хариуцна. Уг гэрээний 65.6, 65.12, 65.21, 65.30, 65.35, 65.42 заалтуудаар ХХК нь уг замын эвдрэл гэмтлийг засна. Уг эвдрэл гэмтлээс үүссэн эд хөрөнгийн болон хүний амь настай холбогдолтой тухайн асуудлыг хариуцна гэж заасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэний хариуцагчийг үүргээ биелүүлсэн гэж үзсэн. Үүргээ биелүүлснийг нь тухайн зам дээр гарсан осол гэмтлийг бүрэн гүйцэд авто зам хариуцах ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. компанийг иргэний хариуцагчаар татаж, ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү. компанийг иргэний хариуцагчаар татаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. компани, М.Б, А нар гэмт хэргийн улмаас гарсан төлбөр мөнгийг хариуцах ёстой.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.З-н 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бичсэн 48 дугаартай давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн автозамын 3-4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дугаарын чиргүүл бүхий, улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А-н жолоодож явсан дугаарын чиргүүлтэй, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, Э.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн багийн нутаг, автозамын 3-4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Б-н жолоодож явсан дугаарын чиргүүл бүхий, улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.Б, Э.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд “...Иймээс шүүгдэгч нараас хохирогч М.Б-д гаргуулах гэм хорын хохирлын төлбөр байхгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Э.А-с 50 хувийг нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.” /3хх-108/ гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын үйлдлээс бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг төлсөн эсэх, төлөхөө илэрхийлсэн эсэх болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар дүгнэлтийг хийгээгүй атлаа “...шүүх шүүгдэгч Э.А, М.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Э.А-н эхнэр Б.Б нь тухайн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, насны 4 хүүхдийн хамт амьдардаг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ” /3хх-111/ гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүгдэгч Э.А-с: ХХК-д хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. ...шүүгдэгч М.Б-с : ...энэ хэрэг замын хагархайгаас болсон. Замын хагархай байгаагүй бол бид хоёр явдаг замаараа яваад зөрөх байсан. ...компанид учирсан хохиролтой холбоотой асуудал дээр төлсөн зүйл байхгүй гэж /3хх-92/ тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.Б, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Б, Э.А нарт холбогдох 1929001450081 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Б, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                               

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ