Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

“Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Дамба

“Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Даваабилэг /онлайнаар/,

Шүүгдэгч: Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1929001910119 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан ”Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116.658.000 төгрөгийн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1929001910119 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 02-ний өдөр Цагаан хаднаас буцах гэж байгаад Совод ахтай таараад манай компанид нэг машин байгаа нэг жолооч олоод явуулаатах гэсэн гээд  цуг яваад машиныг нь авсан. Нэг ирис хийчхээд, 2 дахь ирисээ хийх гээд 45 дахь километрт ирэхэд таньдаг найз маань Цогтцэций явах гэж байна гэхээр нь 1 том пиво захисан. Тэгээд шөнө 00 цагийн үед ирээд нэг том пиво, 2 лааз пиво уучаад унтсан. Өглөө Сэргэлэн явья гэж дуудаад явах замд өмнө явсан машин зогсоод араас нь тооромз гишгэсэн чинь тоормос бариагүй, тулаад тоормос гишгээд тоормосны хийгүй болоод урсгал сөрөөд зогсоход, өмнөөс ирж байгаа хоосон машин гэрлээрээ дохиод, гараараа бас даллаад гарж амжаагүй чиргүүлийнх нь урд хэсэг рүү мөргөөд замын үү рүү ороод босоод хартал машинууд шатаж байсан. Нөгөө жолоочоо гайгүй юу гээд жижиг цонхоор нь асуухад хөл хавчуулагдчихлаа гэсэн. Зогссон машинаа дуудах гэсэн хөдлөөд яваад өгсөн, арынх нь машиныг зогсоох гэсэн зогсоогүй, эргэж очоод жижиг цонхоор нь ороод суудлыг нь хажуу тийш болгоод хөлийг нь сугалаад, гарч ирээд  90 гуанз руу очиж дэлгүүрийн утсаар цагдаад дуудлага өгөөд эргэж ирэхэд Энержи Ресурс ХХК-ийн гал унтраах машин, эмнэлгийн машин ирсэн. Шатаад дуусч байсан галыг унтраасан  согтуугаар машин барьсан, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-29-р хуудас/

Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг /1-р хх-ийн 32-р хуудас/

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 34-р хуудас/

Хохирогч П.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цаг 20 минутын үед Гашуун сухайт авто замын 90 дэх км-т манай Энержи ресурс компанийн 82-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн 80-29 улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж мөргөсний улмаас гал гарч машин шатсан осол гарсан гэж диспечер Энхжаргал тээврийн ахлах Сандагсүрэн хоёр мэдээлэл өгсөн тэгээд аврах баг гаргаад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчдын хамт осол гарсан газар 10 цагийн орчимд очиход машин бүрэн шатаж дуусч байсан. Тэгээд шууд жолооч Чүлтэмсүрэнгийн биеийн байдлыг асуусан харагдах байдал нь духнаас цус гарсан, хөл нь доголсон байдалтай байсан. Нөгөө машины жолооч архи уусан бололтой архи үнэртэж байсан. Мөргөсөн жолоочоос “яагаад ийм юм болчихов” гэж асуухад “тоормос бариагүй” гэж байсан ба байгууллагаа мэдэхгүй ирж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/

Иргэний хариуцагч Д.Өлзийдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоогоор ослоос үүсэн гарсан хохирол төлөөгүй байгаа. Манай компани уг 80-28 УНР улсын дугаартай автомашиныг түрээслэгч Б.Халзан гэдэг хүнд гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. Б.Халзан гэдэг хүн өөрөө дур мэдэн уг автомашиныг бусдад шилжүүлсэн байна. Үүнээс болж уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Б.Халзан гэдэг хүнтэй байгуулсан түрээсийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тиймээс манай компани одоогоор хохирол нөхөн төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Би осол болсны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө жолооч Б.Мандалд автомашин компанид мэдэгдэлгүй дураараа жолоо шилжүүлсэн талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/

Хохирогч Ц.Чүлтэмсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд нүүрс тээврийн авто замын 89-90 дэх км-т 82-48 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал 80-29 УНР улсын дугаартай Нордбенз маркийн машин урсгал сөрж ирж мөргөж зам тээврийн осол гаргаж хөнгөн гэмтэл авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/

Гэрч Б.Халзангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгэхээр нь Өвөрхангай аймгаас 12 цагийн орчимд шууд осол болсон газарлуу гарсан. Шөнийн 02 цагийн орчимд осол болсон газар ирэхэд миний машин танигдах юмгүй эвдэрхий чиргүүл байсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр осол болсон газраас машинаа зөөж журмын хашаанд аваачиж хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Д.Содвоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгээд машинаа янзалчихаад Мтай цуг 16 цаг өнгөрч байхад хойшоо 23 дахь км-т байрладаг Жи Зэт Ти Трейд” ХХК-ны кемплүү явсан. Миний машинтай тэгээд 21-22 цагийн орчимд Очман кемп дээр очоод харуул хийж байсан Луяа гээд хүнээс Халзангийн 80-29 УНР улсын дугаартай 95-24 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад асааж өгөөд Мандалд өгсөн. Тэгээд бид хоёр цуг уурхай явсан. ... Тэгээд өглөө утсаа асаагаад хартал Халзан, “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн Өлзийдаваа залгасан байсан. Тэгээд би буцаагаад Халзан руу залгатал “миний машин мөргөлдөж шатсан байна гээд тийм юм дуулдаад байна та очоод үзээдхээч” гэсэн. Тэгэхээр нь Өлзийдаваатай яриад зам дээрээс такси аваад шууд бид хоёр осол гарсан газар ирсэн. Очиход гал командын машин ирцэн унтраагаад дуусцан цагдаа ирцэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/

Гэрч Х.Лувсандагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Содовоо гээд манай компанийн жолооч ирээд клонк дээр зогсоод машинаа тавьчаад манай өрөөнд орж ирээд Халзангийн түлхүүрийг авая гэсэн Халзантай холбогдсон жолооч олоод ирсэн гээд машиныг нь авч ирсэнд явна гэсэн тэхээр нь би Халзанг надад машиныг түлхүүрийг өгсөнг Содовоо хараагүй мэдээгүй тэхдээ Халзангийн түлхүүрийг надад байгаа гэдгийг мэдээд Халзантай холбогдсон байна гэж бодоод түлхүүрийг өгсөн Содовоотой цуг гараад машин дээр очсон машины хажууд очиход Халзангийн машиныг Содовоо асаагаад нэг бүдүүн залууд өгсөн. ... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/

Гэрч М.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тэгээд унтаж байтал Мандал дуудаад “эртхэн явъя” гээд машины хаалга онгойлгосон тэгээд өндийгөөд хартал гэгээ орцон байсан. Тэгээд тэндээс би түрүүлээд хөдөлсөн араас М хөдөлсөн 57 дахь км өнгөрөөд явж байтал миний хажуугаар М гүйцэж түрүүлээд гарсан. Тэгээд 70 дахь км орчим өгсүүр дээр би хажуугаар нь түрүүлж гарсан. Тэгээд утсаар залгаад “яагаад явахгүй байгаа юм бэ” гэсэн чинь ”халаад явахгүй” гэсэн. Тэгээд л өөр юм ярилгүй би цаашаа явсан. Тэгээд 90 дэх км дээр очоод бууж бие засчихаад эргээд харсан чинь хойно аваар гарсан утаа гарч байсан. Тэгээд харсан чинь Энержийн машин байсан гайгүй зөөлөн явж байсан яадаг юм болдоо” гэж бодоод л машиндаа суух гээд алхаж байтал хойноос нэг хүн алхаад ирж байсан. Тэгээд ямар хүн алхдаг юм болдоо гээд ажиглаад байсан чинь М байсан. Тэгээд би урдаас нь гүйж очоод “яасан бэ юу болов” гэсэн чинь “баларлаа шоронд явахаар болчихлоо, дуудлага өгөөдөх” гэсэн. Тэгээд дуудлага өгөх гээд утасны дугаар хайгаад сэлбэгийн дэлгүүр лүү ороод асуусан. Тэгээд Өмнөговь аймгийн Цагдаагийн утасны дугаар олоод залгасан тэгээд намайг өгөх гэсээр байтал Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүл дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7331 дугаартай: 1. “Ц.Чүлтэмсүрэнгийн биед тахилцуур ясны толгой хэсгийн хэмт эдийн хаван, зүүн дээд доод зовхи, баруун гуянд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-р хуудас/

  Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 25948, 25949 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 94-95-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-102-р хуудас/

Хасбанкны төлбөрийн баримт /1-р хх-ийн 173-р хуудас/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 34-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 129-132-р хуудас/

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ /148-155-р хуудас/

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай: “Нордбенз маркийн 80-29 УНР /чиргүүлийн дугаар 95-24 БЧ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан ”Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105-р хуудас/

Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би сандраад араас нь тоормос гишгэхэд миний жолоодож явсан машины тоормос бариагүй. Тэгээд би зогссон машины хажуу талаар урсгал сөрөөд ороход өөдөөс нэг машин гарч ирээд би тэр машины чиргүүлийнх нь урд талаас мөргөсөн. Миний машин мөргөлдөөд замын хажуу талруу ороод унахад би машинаасаа гарч ирэхэд гал гараад шатаж байсан. Тэгээд мөргөлдсөн 2 машин 2 лаа шатсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 118-120, 122-126-р хуудас/

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 117-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 80-29 УНР улсын дугаартай “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан ”Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 82-48 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116.658.000 төгрөгийн хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-29-р хуудас/

Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг /1-р хх-ийн 32-р хуудас/

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 34-р хуудас/

Хохирогч П.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 08 цаг 20 минутын үед Гашуун сухайт авто замын 90 дэх км-т манай Энержи ресурс компанийн 82-48 улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн 80-29 улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж мөргөсний улмаас гал гарч машин шатсан осол гарсан гэж диспечер Энхжаргал тээврийн ахлах Сандагсүрэн хоёр мэдээлэл өгсөн тэгээд аврах баг гаргаад хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилчдын хамт осол гарсан газар 10 цагийн орчимд очиход машин бүрэн шатаж дуусч байсан. Тэгээд шууд жолооч Чүлтэмсүрэнгийн биеийн байдлыг асуусан харагдах байдал нь духнаас цус гарсан, хөл нь доголсон байдалтай байсан. Нөгөө машины жолооч архи уусан бололтой архи үнэртэж байсан. Мөргөсөн жолоочоос “яагаад ийм юм болчихов” гэж асуухад “тоормос бариагүй” гэж байсан ба байгууллагаа мэдэхгүй ирж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/

Иргэний хариуцагч Д.Өлзийдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоогоор ослоос үүсэн гарсан хохирол төлөөгүй байгаа. Манай компани уг 80-28 УНР улсын дугаартай автомашиныг түрээслэгч Б.Халзан гэдэг хүнд гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. Б.Халзан гэдэг хүн өөрөө дур мэдэн уг автомашиныг бусдад шилжүүлсэн байна. Үүнээс болж уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Б.Халзан гэдэг хүнтэй байгуулсан түрээсийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Тиймээс манай компани одоогоор хохирол нөхөн төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байна. Би осол болсны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө жолооч Б.Мандалд автомашин компанид мэдэгдэлгүй дураараа жолоо шилжүүлсэн талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/

Хохирогч Ц.Чүлтэмсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд нүүрс тээврийн авто замын 89-90 дэх км-т 82-48 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал 80-29 УНР улсын дугаартай Нордбенз маркийн машин урсгал сөрж ирж мөргөж зам тээврийн осол гаргаж хөнгөн гэмтэл авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/

Гэрч Б.Халзангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгэхээр нь Өвөрхангай аймгаас 12 цагийн орчимд шууд осол болсон газарлуу гарсан. Шөнийн 02 цагийн орчимд осол болсон газар ирэхэд миний машин танигдах юмгүй эвдэрхий чиргүүл байсан. 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр осол болсон газраас машинаа зөөж журмын хашаанд аваачиж хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-р хуудас/

Гэрч Д.Содвоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгээд машинаа янзалчихаад Мтай цуг 16 цаг өнгөрч байхад хойшоо 23 дахь км-т байрладаг Жи Зэт Ти Трейд” ХХК-ны кемплүү явсан. Миний машинтай тэгээд 21-22 цагийн орчимд Очман кемп дээр очоод харуул хийж байсан Луяа гээд хүнээс Халзангийн 80-29 УНР улсын дугаартай 95-24 БЧ улсын дугаартай чиргүүлтэй Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад асааж өгөөд Мандалд өгсөн. Тэгээд бид хоёр цуг уурхай явсан. ... Тэгээд өглөө утсаа асаагаад хартал Халзан, “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн Өлзийдаваа залгасан байсан. Тэгээд би буцаагаад Халзан руу залгатал “миний машин мөргөлдөж шатсан байна гээд тийм юм дуулдаад байна та очоод үзээдхээч” гэсэн. Тэгэхээр нь Өлзийдаваатай яриад зам дээрээс такси аваад шууд бид хоёр осол гарсан газар ирсэн. Очиход гал командын машин ирсэн унтраагаад дуусцан цагдаа ирсэн байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/

Гэрч Х.Лувсандагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Содовоо гээд манай компанийн жолооч ирээд клонк дээр зогсоод машинаа тавьчаад манай өрөөнд орж ирээд Халзангийн түлхүүрийг авая гэсэн Халзантай холбогдсон жолооч олоод ирсэн гээд машиныг нь авч ирсэнд явна гэсэн тэхээр нь би Халзанг надад машиныг түлхүүрийг өгсөнг Содовоо хараагүй мэдээгүй тэхдээ Халзангийн түлхүүрийг надад байгаа гэдгийг мэдээд Халзантай холбогдсон байна гэж бодоод түлхүүрийг өгсөн Содовоотой цуг гараад машин дээр очсон машины хажууд очиход Халзангийн машиныг Содовоо асаагаад нэг бүдүүн залууд өгсөн. ... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/

Гэрч М.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тэгээд унтаж байтал М дуудаад “эртхэн явъя” гээд машины хаалга онгойлгосон тэгээд өндийгөөд хартал гэгээ орсон байсан. Тэгээд тэндээс би түрүүлээд хөдөлсөн араас М хөдөлсөн 57 дахь км өнгөрөөд явж байтал миний хажуугаар М гүйцэж түрүүлээд гарсан. Тэгээд 70 дахь км орчим өгсүүр дээр би хажуугаар нь түрүүлж гарсан. Тэгээд утсаар залгаад “яагаад явахгүй байгаа юм бэ” гэсэн чинь ”халаад явахгүй” гэсэн. Тэгээд л өөр юм ярилгүй би цаашаа явсан. Тэгээд 90 дэх км дээр очоод бууж бие засчихаад эргээд харсан чинь хойно аваар гарсан утаа гарч байсан. Тэгээд харсан чинь Энержийн машин байсан гайгүй зөөлөн явж байсан яадаг юм болдоо” гэж бодоод л машиндаа суух гээд алхаж байтал хойноос нэг хүн алхаад ирж байсан. Тэгээд ямар хүн алхдаг юм болдоо гээд ажиглаад байсан чинь М байсан. Тэгээд би урдаас нь гүйж очоод “яасан бэ юу болов” гэсэн чинь “баларлаа шоронд явахаар болчихлоо, дуудлага өгөөдөх” гэсэн. Тэгээд дуудлага өгөх гээд утасны дугаар хайгаад сэлбэгийн дэлгүүр лүү ороод асуусан. Тэгээд Өмнөговь аймгийн Цагдаагийн утасны дугаар олоод залгасан тэгээд намайг өгөх гэсээр байтал Гашуун сухайт авто замын хөдөлгөөнт эргүүл дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7331 дугаартай: 1. “Ц.Чүлтэмсүрэнгийн биед тахилцуур ясны толгой хэсгийн хэмт эдийн хаван, зүүн дээд доод зовхи, баруун гуянд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87-р хуудас/

  Вендо ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 25948, 25949 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 94-95-р хуудас/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 98-102-р хуудас/

Хасбанкны төлбөрийн баримт /1-р хх-ийн 173-р хуудас/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 34-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 129-132-р хуудас/

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ /148-155-р хуудас/

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай: “Нордбенз маркийн 80-29 УНР /чиргүүлийн дугаар 95-24 БЧ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мандал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Мөн дүрмийн 3.7а-д заасан ”Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105-р хуудас/

Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би сандраад араас нь тоормоз гишгэхэд миний жолоодож явсан машины тоормоз бариагүй. Тэгээд би зогссон машины хажуу талаар урсгал сөрөөд ороход өөдөөс нэг машин гарч ирээд би тэр машины чиргүүлийнх нь урд талаас мөргөсөн. Миний машин мөргөлдөөд замын хажуу талруу ороод унахад би машинаасаа гарч ирэхэд гал гараад шатаж байсан. Тэгээд мөргөлдсөн 2 машин 2 лаа шатсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/

Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 118-120, 122-126-р хуудас/

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 117-р хуудас/

Шүүгдэгч Б.Мандалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 127-р хуудас/

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг жолоочид хориглоно гэж заажээ. Мөн дүрмийн  12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасан.

Гэтэл шүүгдэгч Б.М нь дээрх заалтуудыг зөрчиж “Жи Зэт Ти Трейд” ХХК-ийн эзэмшлийн 8029 УНР улсын дугаартай NORTHBENZ маркийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, энэ нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч Б.Мандал нь 1.20 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон болох нь нотлогдож тогтоогдсон /1-р хх-ийн 34-р хуудас/ ба энэ нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх тул түүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Сартуул овогт Баатарын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэхь хэсэгт заасан согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

            Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Чүлтэмсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгийн хохирол буюу хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Мөнхбаярт нийт 58.000.000 төгрөгийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Л.Өлзийдаваад 61.658.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Халзанд 2.212.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Чүлтэмсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс Ц.Чүлтэмсүрэнд төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ. /1-р хх-ийн 63-65-р хуудас/  

BENDO хөрөнгө үнэлгээний компанийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 25948 болон 25949 дугаартай хохирлын үнэлгээгээр “Жи Зэт Ти Трейд” ХХК-д нийт 61.658.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна. /1-р хх-ийн 94-95-р хуудас/

“ХӨРӨНГӨ-ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/01а дугаартай хохирлын үнэлгээгээр “Энержи ресурс” ХХК-д 55.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна. /1-р хх-ийн 98-100-р хуудас/

“Хасбанк” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Энержи ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласан гражийн төлбөрт төлөгдсөн 3.000.000 төгрөгийн төлбөрийн баримт хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байна. /1-р хх-ийн 173-р хуудас/

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 8029 УНР улсын дугаартай NORTHBENZ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Жи Зэт Ти Трейд” ХХК байна. /1-р хх-ийн 129-р хуудас/

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 9524бч улсын дугаартай HJT маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Жи Зэт Ти Трейд” ХХК байна. /1-р хх-ийн 130-р хуудас/

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 0639бч улсын дугаартай cyd9400xxy маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Шинлунюуан ХХК, 2437гч JG маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Энержи ресурс” ХХК байна. /1-р хх-ийн 132-р хуудас/

Автотээврийн үндэсний төвийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 8248 ӨМӨ улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Энержи ресурс” ХХК байна. /1-р хх-ийн 131-р хуудас/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 61.658.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Жи Зэт Ти Трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

“Жи Зэт Ти Трейд” ХХК болон Б.Халзан нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/29 дугаартай “Хүнд даацын ачааны автомашины түрээсийн гэрээ” нь хуулбар хувь байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж үнэлээгүй болно. /1-р хх-ийн 148-155-р хуудас/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Жи Зэт Ти Трейд” ХХК-аас 58.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи Ресурс” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, гэм хорыг 8029 УНР улсын дугаартай NORTHBENZ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох “Жи Зэт Ти Трейд” ХХК нь нөхөн төлөх үүрэгтэй байх тул “Жи Зэт Ти Трейд” ХХК-аас 58.000.000 төгрөг гаргуулж “Энержи ресурс” ХХК-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгч Б.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирол төлбөр төлж барагдуулах хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтдээ “... “Энержи ресурс” ХХК-д нийт 55.000.000 , “Жи Зэт Ти Трейд” ХХК-д 61.658.000 төгрөгний хохирол тус тус учруулсан. ... хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг 3 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулах болно...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Халзан нь шүүгдэгч Б.Маас нэхэмжилсэн 2.212.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.М согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав. 

Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн нөхцөл байдал, хохирол, төлбөр төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 127-р хуудас/

Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүсч байх боловч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч бусдад 61.658.000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Б.М нь 98 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Баатарын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэхь хэсэгт заасан согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Баатарын Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилээр хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 98 хоногийг хорих ялын 98 хоногоор тооцож, түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Жи Зэт Ти Трейд” ХХК-аас 58.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Энержи Ресурс” ХХК-д олгосугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Маас 61.658.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Жи Зэт Ти Трейд” ХХК-д олгосугай.

9. Иргэний нэхэмжлэгч Б.Халзан нь шүүгдэгч Б.Маас нэхэмжилсэн 2.212.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч бусдад 61.658.000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч Б.М нь 98 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ