Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 59

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулав.

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч П.Энхболдод Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 91.2.1, 91.2.11 дэх заалтад заасан үйлдэл холбогдлыг, мөн шүүгдэгч П.Энхболдод холбогдуулан “2015 оны 1 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн гудамжинд иргэн Б.Уранчимэгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч С.Ариунтуяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар С.Ариунтуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч П.Энхболдыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, хохирогчид хүч хэрэглэж хурьцал үйлдэх, урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Ариунтуяаг гэмт хэргийг үл мэдээлэх, бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 болон 6 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7, 91.2.12 дахь заалтад зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

-“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Энхболдоос нийт 18.199.076 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэбилэгт 10.544.576 төгрөг, хохирогч Ө.Цолмонд 685.000 төгрөг, хохирогч Б.Эрхэмбаярт 1.635.000 төгрөг, хохирогч Н.Одончимэгт 677.500 төгрөг, хохирогч О.Тунгалагт 1.955.000 төгрөг, хохирогч Д.Нямсүрэнд 700.000 төгрөг, хохирогч Д.Эрхэмбаярт 134.000 төгрөг, хохирогч Л.Чулуунямд 68.000 төгрөг, хохирогч Н.Бат-Эрдэнэд 1.800.000 төгрөг, шүүгдэгч С.Ариунтуяагаас 1.800.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бат-Эрдэнэд 1.800.000 төгрөгийг тус тус олгуулж, шүүгдэгч П.Энхболд хохирогч Б.Түмэнбаярт төлөх төлбөргүйг дурдсугай.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ариунтуяагийн өмгөөлөгч Г.Дашдамбын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч С.Ариунтуяад ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН