Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 1221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт байрлах Баянзүрх дүүргийн*******,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,т холбогдох,

 

8,095,000.00  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч ас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг дарга ийн хорооны айлуудын хаягийг хийж гүйцэтгэх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нийт 2,273.00 ширхэг хаягийг хийж, тус хорооны хэсгийн ахлагч нарт өгсөн.

 

Анх засаг дарга энэхүү ажлыг санал болгохдоо “эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албанаас хорооны айлуудад үйлчлэх гэхэд шөнө тухайн айлын хаяг харагдахгүйгээс шалтгаалан цаг алдах явдал их байгаа, ийм учраас гэрэлтдэг хаяг хийх шаардлагатай байна” гэсний дагуу харъяа хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрэлтдэг хаягийг хийж, зохих ёсоор хүлээлгэн өгсөн юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар нийт 11 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, 1 ширхэг хаягийг 5,000 төгрөгөөр тохирч, 11,365,000.00 төгрөг авах ёстойгоос 3,380,000.00 төгрөгийг авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,985,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны 2015 оны ажлын тайланд хорооныхоо айлуудыг гэрэлтдэг хаяг олгосон гэсэн байх тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хувьд харъяа хорооныхоо үйл ажиллагааг хянах, төсөв батлах зэрэг үүргийн дагуу энэхүү төлбөрийг хариуцах ёстой бөгөөд тус дүүргийн 2015 оны ажлын тайланд нэхэмжлэгч ар гүйцэтгүүлсэн ажлын талаар дурьдсан байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газраас шүүхийн журмаар гаргуулсан баримтад нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэсгийн ахлагч нарын нэрс байх тул гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий этгээдтэй байгуулж, хаягийг гэрээнд заасан тоо ширхэгийн дагуу хүлээлгэж өгсөн.

 

Иймд, хариуцагч нараас 7,985,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.

 

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

   “Миний бие өмнөх хурлын дараагаар хариуцагч*******ны засаг дарга т өнөөдрийн хурлын товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцон гэж байсан боловч ирээгүй байна.

 

Баянзүрх дүүргийн******* бол хуулийн этгээдийн эрхгүй буюу тусгайлан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэггүй, хуулиар олгосон санхүүгийн бие даасан байдалтай бус дүргийн засаг захиргааны нэгж юм.

 

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг үзвэл тус*******ны айл өрхүүдийн хаягийг хийж өгөхөөр тохиролцсон байх бөгөөд үүнд хороо тусалж, төлбөрийг төлөх ёстой этгээд нь захиалсан айл өрхүүд болно.

 

Өөрөөр хэлбэл, захиалагч тал Баянзүрх дүүргийн******* болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар биш учраас төлбөрийг хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

 

Хариуцагч*******ны засаг дарга ийн хувьд хорооны айлуудын хаягийг хийлгэх гэж буй талаар дүүрэгт мэдэгдээгүй, хэсгийн ахлагчид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу төр, засгийн үйл ажиллагааг айл өрхүүдэд хүргэх үүрэгтэй этгээдүүд болохоос гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй субьект биш юм.

 

Ийм учраас энэхүү хамтран ажиллах гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэгч тал захиалсан иргэдээс үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй болов уу.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тайлбарлаж байна, гэтэл хаягийг хүлээн авч, ашиглаж буй этгээд нь*******ны иргэд юм.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ас хариуцагч Баянзүрх дүүргийн*******, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нийт 8,095,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,985,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны нэр бүхий хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг бүрийн 5,000 төгрөгийн үнэтэй нийт 2,275 ширхэг фосфортдог буюу гэрэлтдэг хаягийг хийж гүйцэтгэхээр тохирчээ /х.х-ийн 6-16-р хуудас/.

 

Нэхэмлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хариу тайлбараас тус тус үзвэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан гэрэлтдэг хаягийг хийж, хүлээлгэн өгөхөөр тохирсон байна /х.х-ийн 35, 36-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал бэлэн болсон бараа бүтээгдэхүүнийг бус харин өөрийн хүч хөдөлмөрөөр дээрх хаягийг хийж, хүлээлгэн өгөхөөр тохирсон байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-т зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч нь үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч тал захиалагчаас өгсөн материал эсхүл өөрийн материал, зардлаар гэрээнд заасан ажлыг хийж, тодорхой үр дүнг бий болгож, түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн*******нд ажиллаж байсан хэсгийн ахлагч нарын нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нэр бүхий хэсгийн ахлагчдын нэрс байх бөгөөд хэсгийн ахлагч бүртэй тооцоо нийлсэн хүснэгт, тэдгээрийн хаяг тараасан болон үлдэгдэл төлбөрийн талаарх тайлбараас тус тус үзвэл захиалагч тал гэрээнд заасан 2,275 ширхэг хаягийг зохих ёсоор хүлээн авсан байна /х.х-ийн 17-26, 37-46, 108, 141-р хуудас/.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” хэмээн заасан бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хариу тайлбартаа чанаргүй хаягийг хийж өгсөн хэмээн маргасан /х.х-ийн 35-р хуудас/. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

 Гэвч хариуцагч тал ийнхүү гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцээгүй хаягийг хүлээн авсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул ажил гүйцэтгэгч Б.Энхлхагвыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна гэж үзэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү ажил гүйцэтгэх гэрээг Баянзүрх дүүргийн******* байгуулаагүй, захиалсан буюу хаягийг хүлээн авсан иргэдээс зохин үнийг нэхэмжлэх ёстой хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн*******ны хэсгийн ахлагч нарын тайлбараас тус тус үзвэл хэдийгээр гэрээнд заасан хаягийг тухайн хорооны иргэдэд тараах боловч энэхүү үйл ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулж, ажил гүйцэтгэгчийн иргэн бүртэй гэрээ, хэлэлцээр байгуулах үйл ажиллагааг хөнгөвчилөх зорилгоор тус хороо захиалагчийн эрх, үүргийг гүйцэтгэхээр болсон байна /х.х-ийн 6-16, 37-46-р хуудас/.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн*******ны иргэдэд цагдаа, эмнэлэг, гал унтраах анги болон онцгой байдлын албанаас яаралтай үйлчилгээ үзүүлэхэд тэдгээрийн гэрийн хаягийг олоход хялбар болгох үүднээс хариуцагч талын зүгээс шөнө оройд гэрэлтдэг хаягийг нэхэмжлэгчээр хийж гүйцэтгүүлж, айл өрхүүдэд өгөхөөр болжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэсгийн ахлагч болон засаг даргыг гэрээ, хэлэлцээр байгуулах эрх хэмжээгүй хэмээн татгалзаж байна.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлйин 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж, түүнчлэн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж тус тус заасан.

 

Энэ нь, Баянзүрх дүүргийн*******ны иргэд болон бусад гуравдагч этгээдийн зүгээс засаг дарга ийг засаг төрийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж үзэхээс гадна түүнийг харъяа хороогоо төлөөлөн аливаа гэрээ, хэлэлцээр байгуулах, бусдаар ажил, үйлчилгээ хийлгүүлэх, худалдан авах зэрэг эрх, үүрэгтэй хэмээх ойлголтыг өгнө.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох боловч тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тул хариуцагч Баянзүрх дүүргийн******* нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болохынхоо хувьд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд мөн болно.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолын дагуу батлагдсан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, хуулийн этгээдэд шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчилах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг бүхий этгээд ажээ.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан гэрээ, хэлэлцээрийг нэхэмжлэгч талтай хэсгийн ахлагч нар өөрийн нэрийн өмнөөс байгуулаагүй, харин хариуцагч*******г төлөөлөн байгуулсан ба нэхэмжлэгч Б.Энхлхагвын хувьд дээр дурьдсанаар хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нарыг ийнхүү тус хороог төлөөлөх, түүнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах эрх бүхий субьект хэмээн үзэх нь үндэслэлтэй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд хариуцсан хэсгийн ахлагч нартай холбоотой дараах төлбөр тооцооны үлдэгдэл байна. Үүнд:

 

  • ын хариуцаж өгөх ёстой 1,360,000.00 төгрөгөөс 260,000.00 төлөгдсөн,
  • гийн хариуцаж өгөх ёстой 1,800,000.00 төгрөгөөс 250,000.00 төгрөг төлөгдсөн,
  • гийн хариуцсан 1,310,000.00 төгрөгөөс 470,000.00 төгрөг төлөгдсөн,
  • ын хувьд 1,660,000.00 төгрөгөөс 450,000.00 төгрөг төлөгдсөн,
  • ийн хариусан 1,055,000.00 төгрөгөөс 200,000.00 төгрөг төлөгдсөн,
  • ын хариуцаж өгөх ёстой 495,000.00 төгрөгөөс 125,000.00 төгрөг төлөгдөж,
  • хариуцсан 675,000.00 төгрөгөөс 290,000.00 төгрөг төлөгдөж,
  • ийн хариуцсан 385,000.00 төгрөг бүрэн төлөгдсөн бол,
  • ийн хариуцаж өгөх ёстой 1,165,000.00 төгрөгөөс 575,000.00 төлөгдсөн,
  • ийн хариуцсан 735,000.00 төгрөгөөс 365,000.00 төгрөг төлөгдөж,
  • нийт 725,000.00 төгрөгөөс 170,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 17-26-р хуудас, 37-46-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нийт 11,365,000.00 төгрөг буюу 2,273 ширхэг гэрэлтдэг хаягийг хариуцагч тал хүлээн авч, үүнээс 708 ширхэг хаягийн үнэ болох 3,540,000.00 төгрөгийг төлж, 1,565 ширхэг хаягийн үнэ болох 7,825,000.00 төгрөг төлөгдөөгүй байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас гадна тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан.

 

Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн байх тул захиалагч Баянзүрх дүүргийн*******  хэлэлцэн тохиролцсон хөлслийг төлөх нь зүйтэй юм.

 

Иймд, нэхэмжлэгч Б.Энхлагва нь хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос гүйцэтгэсэн ажлын хөлс 7,825,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Харин хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон нэхэмжлэгч Б.Энхлагва нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас 7,825,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолын дагуу батлагдсан журмын дагуу хэсгийн ахлагчтай харъяа дүүргийн Засаг даргын тамгын газар болон тухайн ажиллах хорооны засаг дарга нар хөлсөөр ажиллах гурвалсан гэрээ байгуулах боловч журамд заасан чиг үүргийг гагцхүү хариуцсан харъяа хороо, дүүрэгт гүйцэтгэх тул нэр дурьдсан хэсгийн ахлагч нарын байгуулсан гэрээ, хэлэлцээрийн үр дагавар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хамааралгүй.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос 7,825,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,000.00 төгрөгт холбогдох болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос 7,825,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160,000.00 төгрөгт холбогдох болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,470.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 хорооноос 144,470,00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР