Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр                          Дугаар 2021/ШЦТ/89                                         Ханбогд сум

                                                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэнгэл,

Иргэний хариуцагч: “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхбат /цахимаар/,

Иргэний хариуцагч: “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Золжаргал /цахимаар/,

Шүүгдэгч: Э.А/өөрийгөө өмгөөлсөн/

Шүүгдэгч: М.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А, М.Б нарт холбогдох эрүүгийн 1929001450081 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас, 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүл бүхий, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А гийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол Э.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Б гийн жолоодож явсан 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А, М.Б нарт холбогдох эрүүгийн 1929001450081 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ:

Замын эвдрэл гэмтлээс болж зам тээврийн осол гарсан. 1998 онд жолооч болсон, мэргэшсэн жолооч, тавьсан замын тэмдэг тэмдэглэгээг ойлгоно. Гэхдээ зам дээр тухайн үед анхааруулсан тэмдэг тэмдэглээ байсныг анзаараагүй. Зам тээврийн ослоос үүссэн хохирлыг бол төлөөгүй, энэ ослоос эхнэр маань хүнд гэмтэл авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

Замд үүссэн байсан эвдрэл гэмтлээс болж зам тээврийн осол бол гарсан. Замд анхааруулах тэмдэг байсныг бол хараагүй. 2010 онд жолооч болсон, мэргэшсэн жолооч. Өөрийн гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Б.Б эгчийн биед хүнд гэмтэл учруулсандаа их харамсаж явдаг. Би хохиролд Б.Баасансүрэн эгчид 1.400.000 төгрөг өгсөн, даатгалаас 2.000.000 төгрөг орчим төлсөн, баримтаа хэрэгт өгсөн эсэхээ санахгүй байна. Би “Амуу тал” ХХК-д ажилладаг, компаниасаа мөнгө зээлээд машинд учруулсан эвдрэл, гэмтлээ зассан. Зээлсэн мөнгөө төлөөгүй учир компанид бол хохирол барагдаагүй. Шүүхээс хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж, хохирлоо бол төлөөгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А мэдүүлэхдээ:

Надад шүүгдэгч М.Б гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтууд бол эхнэр Б.Б гийн эмчилгээнд зарцуулсан баримт, тухайн баримтаар хохирогч Б.Б хохирлоо нэхэмжилж байгаа. М.Б эхнэрийн эмчилгээнд 1.400.000 төгрөг бол өгсөн гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Манай компани ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна. “Гашуун сухайт авто зам” ХХК энэ замыг эвдрэл гэмтэлгүй байлгах үүрэгтэй, замд эвдрэл гэмтэл гарвал тухай бүр нь засаж байх ёстой. Зам тээврийн осол гарсан 3 дахь километрт гарсан эвдрэл гэмтэл миний ойлгосноор 2 жил шахуу байсан гэсэн. Хууль дүрмийг нь судлаад үзэхэд автозам хариуцагч нь сард 3 удаа замын эвдрэл гэмтлийг шалгаж засвар үйлчилгээ хийж байх ёстой юм билээ. Тэгэхэд энэ эвдрэл гэмтлүүд гараад 2 жил болж байгаа гэсэн. “Гашуун сухайт авто зам” ХХК зөвхөн нэг сануулах тэмдэглэгээ тавьснаараа хариуцлагаас зайлсхийх гээд байх шиг байна. Энэ бол боломжгүй гэж үзэж байна. Осол гарах болсон шалтгаан нь бүгд замын эвдрэл гэмтлээс болсон. Машины 1 рейсээс 230.000 төгрөгийн хураамж авдаг, энэ хураамжийн тодорхой хэсгийг зам засварлахад зориулагддаг байх гэж бодож байна. Тиймээс “Гашуун сухайт авто зам” ХХК манай компани болон нөгөө компанид учирсан хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна гэв.

 

Иргэний хариуцагч: “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Улсын яллагчийн ярьж байгаагаар манай компанийг иргэний хариуцагчаар оролцох ёстой гэж байна. “Гашуун сухайт авто зам” ХХК нь иргэний хариуцагч биш гэдэг нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Замын битум” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхойлогдох ба талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр 0-50 км автозамын засварын ажил гүйцэтгэж байгаа “Замын битум” ХХК нь тухайн зам дээр гарсан ослоос учирсан хохирлыг хариуцахаар заасан байгаа. Иймд манай компанийг иргэний хариуцагчаас чөлөөлж, “Замын битум” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, оруулж ирнэ үү. Нөгөөтэйгүүр зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын гэм буруутай үйлдэл харагдаад байна. Мөн хууль дүрмээ биелүүлээгүй эсрэг урсгалаас ирж байгаа машинаа өнгөрөөж байгаад замын хөдөлгөөнд оролцсон бол ямар нэгэн осол аваар гарахгүй байсан. Энэ бол цэвэр жолоочийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан байхад хохирлыг гэм буруутай үйлдэл гаргасан жолооч нараар төлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 1-3/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-8-16/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 17-18/,

 

-Зам тээврийн ослын газар хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 22-25/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.А өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-31/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41, 44-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Амуу тал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Чулуундоржийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №6502 дугаартай шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /хх-ийн 55/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №6587 дугаартай шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлт /1-р хх-ийн 59/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №3301 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 67-68/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 267, 268, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136, 141 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-ийн 71-78/,

 

-АТҮТөв Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №06/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-89/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 95-98/,

 

-Шүүгдэгч М.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, М.Б г ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, автомашин түрээслэх гэрээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 99-100, 146/,

 

-Шүүгдэгч Э.А г ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх гэрээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-135-137, 147, 2-р хх-25-30, 73-75/,

 

-Шүүгдэгч Э.А аас хохирогч Б.Б ийн эмчилгээний хохирлын баримтууд /1-р хх-ийн 149-188/,

 

-Хохирогч Б.Б гийн хохирол нэхэмжилсэн хүсэлт /1-р хх-190/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №42 дугаартай “Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт” /1-р хх-ийн 235-236/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-243-245/

 

-2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 5-7/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.А гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 14-17/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч итгэмжлэгдсэн М.Батхүүгийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/,

 

-Шүүгдэгч М.Бийн гаргаж өгсөн сэлбэгийн баримтууд /2-р хх-68-69, 80-87/,

 

-Иргэний хариуцагчаар “Зүүн Хөхий” ХХК-ийг татсан шүүгчийн 2020.05.28-ны өдрийн 145 дугаартай захирамж /2-р хх-147/,

 

-Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, “Эрдэнэс монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тогтоол, 2014.06.27-ны өдрийн ER-14-127 дугаартай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх гэрээ, 2019.05.07-ны өдрийн ЭМГЛ-058/АГГ-009/20190506 дугаартай Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах Таван толгой гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын автозамын 0 км-ээс 50 км хүртэлх авто замын засварын ажлын ажил гүйцэтгэх гэрээ /2-р хх-230-248, 3-р хх-46-74/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлэх бөгөөд шүүгдэгч М.Баатарсүрэн нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас, 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас Э.А гийн жолоодож явсан 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд ”баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол Э.А гийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, эрүү, баруун шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. /1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/...” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас М.Б гийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б гийн эрүүл мэндэд ”баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-8-16/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 17-18/,

 

-Зам тээврийн ослын газар хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б гийн өгсөн “...манай нөхөр машиндаа нүүрс ачуулаад би түүний жолооддог 47-91 УБО дугаартай Нордбенз машины кабинд суугаад нүүрс тээврийн 3-аас 4 дэх километрт засмал замаар явж байсан. Би гар утсаа оролдоод явж байтал жолоо барьж явсан нөхөр маань “хүүе” гээд дуугарахаар нь өндийгөөд хартал цагаан толгойтой цэнхэр чиргүүлтэй нүүрсний машин урдаас тулаад ороод ирсэн. “Хүүе” гэхийн завдалгүй нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдөөд нэг сэрэхэд би сууж явсан машиныхаа хойд ор лүү шидэгдсэн байсан...өндийх гэтэл миний зүүн хөл гадагшаа нугалраад эргэчихсэн, баруун хөл өвдгөөрөө нугалраад яс нь өмдний цаанаас гарчихсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-25/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.А гийн өгсөн “...би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн, нүүрс ачсан тээврийн машиныг жолоодоод уурхайгаас урагш 3 дахь км-т явж байсан. Миний явж байсан тэр орчмын замын ачаатай талын эгнээнд замын томоохон хагархай хэсэг байдаг байсан. Тэр хагархайг би эсрэг урсгалдаа орж тойрч явахад өөдөөс ирж байсан ачаагүй тээврийн хэрэгсэл миний буруу талаар зөрж өнгөрсөн. Би тэр машиныг буруу талаараа өнгөрөөгөөд өөрийнхөө урсгал руу орохоор жолоогоо баруун тал руугаа дараад урсгалдаа орж явахад өөдөөс цагаан толгойтой нүүрс тээврийн машин урсгал сөрөөд хурдтай орж ирсэн. Би тэр машинтай мөргөлдөхгүй байх ямар ч боломжгүй тулаад ороод ирсэн бөгөөд би тормосоо тултал гишгэсэн. Машин зогсож ч амжаагүй байж байгаад урдаас урсгал сөрж орж ирсэн тэр машинтай миний машин урд хэсгээрээ мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдсан байсан...миний хувьд Б гээс нэхэмжлээд түүнд гомдол саналтай гээд хэлээд байх зүйл байхгүй байна. Харин энэ ослоос болж эхнэрийн маань 2 хөл хугарч хөдөлмөрийн чадвараа алдсан...эхнэрийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Машин тэрэгний эвдрэлтэй холбоотой зардлыг компаниар дамжуулан нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-31/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Чулуундоржийн өгсөн “...Б бид хоёрыг нүүрс тээврийн замын 3 дах км-т өдрийн 14 цагийн үед явж байтал ачаатай талаасаа нэг машин нилээд хурдтай өөдөөс ирж явсан. Тэр машины явж буй ачаатай талын эгнээнд замын том хэмжээний хагархай байдаг юм. Би тэр машиныг замын хагархайгаар яаж гарах гэж байгаа юм бол гэж бодоод өөрийнхөө машины хурдыг хасаж сааруулах үед нөгөө урдаас ирж явсан машин гэрлээрээ дохиод замын эсрэг урсгалдаа орж хагархайг тойроод хурдтай орж ирсэн. Би тэгэхэд өөрийнхөө эгнээнд явж байсан ба урдаас ирсэн тэр машин миний машиныг мөргөчих шинжтэй болохоор нь би хаазаа гишгээд тэр машинтай буруу талаараа зөрөөд замын хагархай дээгүүр хурд хасаад гарах үедээ жолооч талынхаа толинд эргээд хартал Б гийн машины чиргүүл гозойгоод толгой нь засмалын урд руу үсрээд бууж байгаа харагдсан. Би түүнийг хараад замын урд руу шороон гарцаар бууж тойроод буцаад очтол Бийн машин замаас буучихсан, өмнө нь надтай зөрсөн нөгөө машин мөргөлдчихсөн зогсож байсан. Хоёр машины жолооч хоёулаа сандарчихсан машинаа тойроод гүйж байгаа харагдсан...би багцаагаар бодоход тэр машиныг цагт 60-70 км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Тэр машин түүнээс бага хурдтай явсан бол тухайн машиныг нүх тойрох үед нь би өөрийнхөө машиныг явж байсан эгнээндээ зогсоож нөгөө машинд зам тавьж өгөөд зөв зөрөөд өнгөрчих боломжтой байсан. Тэр машин өөдөөс их хурдтай ирсэн болохоор тэр машинтай мөргөлдөхүйн тулд би буруу талаар нь зөрөөд өнгөрсөн юм. Тэр орчимд замын баруун гар талын шороон далан өндөр учраас тийшээ шахах, тийшээ буух боломжгүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн №6502 дугаартай шинжээчийн “...1. Б.Б гийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 55/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №6587 дугаартай шинжээчийн “1.Э.А гийн биед зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, эрүү, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Б гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн осол болсон өдөр би “Амуу тал” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг жолоодоод “Эрдэнэс таван толгой” уурхайруу явж байсан ... Миний урд Чулуундорж ах явж байсан ... Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Би тэр явдлыг хараад хаазаа хасаад урдаас ирж яваа ачаатай машин замын хагархай нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугтаагаад/ замын урдруу буусан. Хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүл рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98-р хуудас/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №42 дугаартай Бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Хариулт 1.Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.А нь авто зам дээр үүссэн эвдрэлийг тойрох үйлдэл хийсэн нь саадыг тойрох үйлдэл. Иймээс өөдөөс яваа эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлд аюул учруулахгүй байх үүрэгтэй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан "...өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн. Хариулт 2. Нордбенз маркийн 80-41 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Б нь урдаа явсан 49-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Чулуундорж эсрэг урсгал сөрж Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй буруу талаар нь зөрж аюул үүсэх нөхцөл бүрдсэнийг мэдсээр байж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байна. энэ нь хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын хэмжилтийн зургаар тормозын мөр байхгүйгээр харагдаж байна. Иймд М.Б г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хариулт 3. 49-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Чулуундорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, харин аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр замын хөдөлгөөнд оролцогчийнхоо үүргийг биелүүлсэн байна. Хариулт 4. Э.А гийн ПИ77081018 регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс шүүж үзэхэд BCCED ангилалын 125184 дугаарын жолооны үнэмлэхтэй. М.Б гийн ВЮ91110432 регистрийн дугаараар мөн адил шүүж үзэхэд BCCE ангилалын 723966 дугаарын жолооны үнэмлэхтэй. Үнэмлэхүүд нь хүчинтэй төлөвт байв. Хариулт 5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хэмжилт хийсэн тэмдэглэлд жолооч Э.А гийн явж байсан замын зорчих хэсэгт 4.1*24 метрийн хэмжээтэй асфальтан зам эвдрэл үүссэн байсан нь нотлогдож байна. Уг замын эвдрэлийг Э.А тойрсон үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгааныг эхлүүлсэн гэж үзэхээр байна. Иймд тухайн замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, арчлалтыг хариуцсан хуулийн этгээд, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дах хэсэгт заасан “...Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт 6. Монгол улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байх тул өмнөх шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 235-236/,

 

-2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн “1.Nordbenz маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. /1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/...” 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Nordbenz маркийн 80-41 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. 49-55 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Чулуундорж Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 4. Автозамын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй. 23.3.1 авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, 23.3.2. авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах, Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах цэвэрлүүлэх арга хэмжээ авна" гэж тус тус заасан бөгөөд уг авто замд осол гарах шалтгаан нөхцлийг арилгах талаар тухайн авто замын хариуцагч байгууллагыг хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №42 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2-т шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасан учир уг асуултанд хариулах боломжгүй болно. 6. 5 дахь хариултаар хариулагдсан. 7.Дүгнэлт гаргах явцад шинжээчийн тусгай мэдлэг шаардсан нэмэлт нөхцөл байдал илрээгүй болно” гэх  дүгнэлт /2-р хх-ийн 5-7/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.А ийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-ийн хооронд явж байхад ачаатай талд нилээн том хагархай байхаар нь тойроод эсрэг урсгалд ороод гарсан чинь хоосон талд явсан нэг машин миний буруу талаар зөрсөн. Би тэр машин руу гэрлээрээ дохисон чинь буруу талын урсгалаар зөрөөд явсан. Тэгээд би өөрийн урсгалдаа орсон чинь өмнөөс цагаан өнгийн толгойтой Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Тэр машины толгой нь замын хажуу руу гараад би тормосоо тултал гишгэсэн. Тэгээд чиргүүлийг нь очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь яллах дүгнэлт үйлдэхдээ: “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад яллагдагч нарын унаж явсан тээврийн хэрэгслүүдийг хооронд нь сольж зөрүүтэй бичсэн”-ийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас тодруулан зөвтгөсөн болно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.А, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Э.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Б.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

 

  1. Хохирогч Э.Ад учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч Э.А эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, эрүү, баруун шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6587 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-59/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.А хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-26/

 

Хохирогч Э.А гомдол саналгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч М.Баатарсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч Э.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Хохирогч Б.Бд учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд “баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6502 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-55/-ээр тогтоогдож байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Б г хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-20/

 

Хохирогч Б.Б нь хохирол 8.500.000 төгрөг нэхэмжилж байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “миний бие Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэр бүлийн хүний хамт Цогтцэций сумын нутаг дэвсгэр дээр явж байгаад зам тээврийн осолд орж хоёр хөл хугарч их хэмжээний гэмтэл авсан. Энэ гэмтлээс болж эмчилгээний зардал болон бусад зардал 8.500.000 төгрөг гарсан бөгөөд миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /1-р хх-190/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А мэдүүлэхдээ “...Хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтууд бол эхнэр Б.Б гийн эмчилгээнд зарцуулсан баримт, тухайн баримтаар хохирогч Б.Б хохирлоо нэхэмжилж байгаа” гэж мэдүүлсэн тул Э.А гэдэг нэрээр гаргаж өгсөн баримтыг хохирогч Б.Б гийн хохирол нэхэмжилсэн баримт гэж үзэж, шүүх дүгнэлтээ хийсэн болно. /1-р хх-148-188/

 

1-р хавтас хэргийн 149-188 дугаар хуудсанд нийт 6.046.694 төгрөгийн баримт авагдсан байна. Үүнээс хх-151 хуудасны 2.000 төгрөг /үзэмтэй үрэл авсан/, хх-155 хуудасны 701.900 төгрөг /хх-157 хуудасд авагдсан ибаримттай давхцсан/, хх-156 хуудасны 433.600 төгрөг /гараар бичсэн/, хх-168 хуудасны 1.390.000 төгрөг /гараар бичсэн/, хх-170 хуудасны 145.000 төгрөг /зориулалт тодорхой, үнэлэх боломжгүй/, хх-188 хуудасны 790.000 /журмын хашааны мөнгө/ нийт 3.462.500 төгрөгийн баримтыг шүүх хохиролд нотлох баримтаар тооцоогүй учир хохирогч Б.Б гийн гаргаж өгсөн хохирлын 6.046.694 төгрөгөөс-3.462.500 төгрөгийг хасаж =үлдэх 2.584.194 төгрөгийг шүүгдэгч Э.А, М.Б нараас хувь тэнцүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохиролд гаргуулахаар хангаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.915.806 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага 8.500.000 төгрөгөөс -хангасан 2.584.194 төгрөг =хэрэгсэхгүй болгосон 5.915.806 төгрөг/

 

Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Б тэй гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /2-р хх-27/

 

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсний дагуу шүүгдэгч Э.Агаас хохирогч Б.Бд гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн 1.292.097 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч М.Баатарсүрэнгээс хохирогч Б.Б д гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн 1.292.097 төгрөгийг шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Бд 1.400.000 төгрөгийг 2 хувааж төлсөн гэж тайлбарласан ба үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А нь “манай эхнэрт 1.400.000 төгрөгийг өгсөн” гэж мэдүүлсэн, талууд энэ тал дээр маргаагүй тул шүүгдэгч М.Б г хохирогч Б.Б д 1.400.000 төгрөгийг төлсөн, түүнд төлөх төлбөргүй гэж тус тус шүүх үзсэн болно.

 

Иймээс шүүгдэгч нараас хохирогч М.Б д гаргуулах гэм хорын хохирлын төлбөр байхгүй гэж дүгнэж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Э.А аас 50 хувийг нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

  1. Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн тухайд:

 

“Зам хариуцагч” гэдгийг Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлжээ.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар, арчлалт, үйлчилгээ, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг бүхий “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дор байгуулж, захиалагч “Эрдэнэс Монгол” ХХК нь гүйцэтгэгч “Гашуун сухайт авто зам” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 5 жилийн хугацаатай, “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх ER-14-127 дугаартай гэрээ байгуулагджээ. /2-р хх-235-247/

 

Талуудын хооронд хийгдсэн гэрээг дүгнэж үзвэл 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх” ER-14-127 дугаартай гэрээгээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын зам хариуцагч нь “Гашуун сухайт авто зам” ХХК, захиалагч нь “Эрдэнэс Монгол” ХХК болжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхбат, түүний өмгөөлөгч Н.Золжаргал нар: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцвал зохих этгээд”-ийг хэлнэ гэж тодорхойлон хуульчилж өгсөн. Гэвч хууль ёсоор хариуцвал зохих этгээд маань Авто замын ашиглалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.12-т зааснаар зам хариуцагч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр автозам замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд гэж ойлгоно. Хуулийн этгээд нь хэн бэ? гэхээр хавтаст хэргийн материалд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 009/20190506 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Замын Битум” ХХК юм. Тэрээр уг гэрээгээр 0-50 км-т замын засварын ажлыг гүйцэтгэж, гэрээний 69 дүгээр зүйлийн 69.3.3-т зааснаар зам тээврийн бүх хохирлыг гүйцэтгэгч компани бүрэн дүүрэн төлж барагдуулна гэдгийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээтэй. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн яллагдагч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг яллагдагч нар өөрсдөө тайлбар мэдүүлгээр мэдүүлдэг. Эвдрэлтэй замд тэмдэг, тэмдэглэгээ тавих үүргээ “Гашуун сухайт авто зам” ХХК биелүүлж тухайн эвдрэлтэй замд тэмдэглэгээг тавьсан. Энэ тэмдэглэгээ нь хэргийн материалд авагдсан хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар баталгаажиж харагдсан. Тухайн гэмт хэрэг нь 2019 оны 05 сарын 22-ны өдөр болсон. Гэрээтэй холбогдуулаад хариуцах үүрэг нь “Замын битум” ХХК-д байгаа учраас тухайн компанийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тэгэхээр “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байх тул “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсаныг хүчингүй болгож холбогдох “Замын битум” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэж тайлбарлаж, “Гашуун сухайт авто зам” ХХК иргэний хариуцагч бус харин “Замын битум” ХХК нь иргэний хариуцагч гэж мэтгэлцсэн.

 

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэг талаас захиалагч “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч “Замын битум” ХХК-ийн хооронд “Багц-1 Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлах таван толгой гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын 0 км-ээс 50 км хүртэлх авто замын засварын ажил”-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /3-р хх-46-74/

 

Энэ гэрээний 1 дэх заалтаараа “Зам хариуцагч нь Таван толгой Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн хүнд даацын хатуу хучилттай авто замын менежмент, ашиглалт, үйлчилгээ, засвар арчлалт, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй найдвартай үйл ажилллагаа, удирдлага зохион байгуулалтыг захиалагчтай байгуулсан ER-14-127 тоот гэрээний үндсэн дээр хариуцан хийж гүйцэтгэдэг” гэж тодорхойлоод туслан гүйцэтгэгч “Замын битум” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавихыг захиалагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэх бүрэн эрхийг зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-д шилжүүлсэн байна. /3-р хх-46-74/,

 

Дээрхийг дүгнэхэд: “зам хариуцагч нь ER-14-127 тоот гэрээгээр “Гашуун сухайт авто зам” ХХК, 0-50 км-т авто замын засварын ажлын туслан гүйцэтгэгч нь “Замын битум” ХХК, тухайн ажил гүйцэтгэх гэрээнд хяналт тавих үүрэг нь зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК байна” гэж үзэхээр байна.

 

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй байна. /2-р хх-20/

 

Зам тээврийн осол нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас, 4 дэх км замд болсон бөгөөд тухайн замын зорчих хэсэгт 4.1*24 метрийн хэмжээтэй асфальтан зам эвдрэл үүссэн байсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдож, шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №42 дугаартай Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №390 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... уг авто замд осол гарах шалтгаан нөхцлийг арилгах талаар тухайн авто замын хариуцагч байгууллагыг хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК нь “Зам засвартай хурдаа хас” гэсэн анхааруулах тэмдэг тавьж үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч зам дээр анхааруулах тэмдэг тавих нь түүний хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг бус харин зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК нь Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т “авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах”, 23.3.2-т “авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах” зэрэг, захиалагчтай байгуулсан ER-14-127 дугаартай гэрээний 7.2.5-т “хариуцан ажиллаж буй авто зам, замын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, тогтмол үзлэг хийж, шаардлагатай арчлалт засварын ажлыг шуурхай гүйцэтгэж авто зам, замын барилга байгууламжийн бэлэн байдлыг хангаж ажиллана”, 7.2.10-т “гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж авто зам дээр гарсан осол аваарийн хохирол, гэм хорыг хууль тогтоомжид заасны дагуу хариуцаж холбогдох арга хэмжээг бүрэн авна”, 7.2.17-т “...эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагатай арчлалт засварын ажлыг шуурхай гүйцэтгэж бэлэн байдлыг хангана” зэрэг хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тухайн замд “зам тээврийн осол” гарах шалтгаан нөхцөл болсон гэж шүүх үзлээ.

 

Иймд иргэний хариуцагч болох зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-иас иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д учирсан 5.459.000 төгрөгийн хохирлын 50 хувь болох 2.729.500 төгрөгийг гаргуулж “Амуу тал” ХХК-д, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д учирсан 44.490.000 төгрөгийн 50 хувь болох 22.245.000 төгрөгийг гаргуулж “Зүүн хөхий” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн тухайд:

 

Шүүгдэгч М.Бгийн унаж явсан Нордбенз маркийн 80-41 УБМ дугаартай чирэгч толгой, Shandong маркийн 32-05 ТЧ дугаартай чиргүүл нь “Амуу тал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. /1-р хх-138-139/

 

“Амуу тал” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, Нордбенз маркийн 80-41 УБМ дугаарын тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас нийт 5.459.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136, 141 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-75-78/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Амуу тал” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар тус тус тогтоожээ. /1-р хх-39, 42/

 

“Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн компанийн тээврийн хэрэгсэлд учирсан 5.459.000 төгрөгийн хохирол болон бусад компанид учирсан хохирлыг замаа засварлаагүй “Гашуун сухайт авто зам” ХХК хариуцах ёстой гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-д М.Б нь жолоочоор ажилладаг болох нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр, тэрээр зам тээврийн осол гарсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-102, 104, 105-108/,

 

Иймээс ажилтан М.Б /шүүгдэгч/-гийн ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа  ажил олгогч хариуцна гэж заасан, мөн ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, ажил олгогч, тээврийн хэрэгслийн эзэмшигч “Амуу тал” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д учирсан хохирлын 50 хувь болох 22.245.000 төгрөгийг гаргуулж “Зүүн хөхий” ХХК-д олгохоор,

харин иргэний нэхэмжлэгчийн нь хувьд тээврийн хэрэгсэлд учирсан 5.459.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зүүн хөхий” ХХК-иас 2.729.500 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-иас 2.729.500 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Зүүн хөхий” ХХК-ийн тухайд:

 

Шүүгдэгч Э.А унаж явсан Нордбенз маркийн 47-91 УБО дугаартай чирэгч толгой, ZSZ маркийн 80-41 БЧ дугаартай чиргүүл нь “Зүүн хөхий” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдож байна. /1-р хх-136-137/

 

“Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, Нордбенз маркийн 47-91 УБО дугаарын тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас нийт 44.490.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 267, 268 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-71-74/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Зүүн хөхий” ХХК-ийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр, шүүхийн шатанд шүүгчийн 2020.05.28-ны өдрийн 145 дугаартай захирамжаар иргэний хариуцагчаар тус тус тогтоожээ. /1-р хх-33, 2-р хх-147/,

 

“Зүүн хөхий” ХХК нь өөрийн компанийн тээврийн хэрэгсэлд учирсан 44.490.000 төгрөгийн хохирол болон бусад компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэж мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг өгсөн.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Зүүн хөхий” ХХК-д Э.А нь хүнд даацын чиргүүлтэй автомашины жолоочоор ажилладаг болох нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр, тэрээр зам тээврийн осол гарсан өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-127, 128-129/

 

Иймээс ажилтан Э.А /шүүгдэгч/-гийн ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж заасан, мөн ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж, ажил олгогч, тээврийн хэрэгслийн эзэмшигч “Зүүн хөхий” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д учирсан хохирлын 50 хувь болох 2.729.500 төгрөгийг гаргуулж “Амуу тал” ХХК-д олгохоор,

харин иргэний нэхэмжлэгчийн нь хувьд тээврийн хэрэгсэлд учирсан 44.490.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Амуу тал” ХХК-иас 22.245.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-иас 22.245.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Э.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Б.Б ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч М.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр санал гаргасан боловч шүүх шүүгдэгч Э.А, М.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 146, 147/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Э.Амарбаясгалангийн эхнэр Б.Баасансүрэн нь тухайн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, 6-20 насны 4 хүүхдийн амьдардаг /2-р хх-73-75/ зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч Э.А, М.Б заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.А, М.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, түүнд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жолооч М.Бийн В,C,E ангилалын №723966 дугаартай үнэмлэх, шүүгдэгч Э.Аийн жолоочийн В,C,D,E ангилалын №125184 дугаартай үнэмлэхийг хүргүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Э.А, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүгдэгч Э.А, М.Б нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Аг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч М.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Амарбаясгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.А, М.Б нарт хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч шүүгдэгч Э.Аийн жолоочийн В,C,D,E ангилалын №125184 дугаартай үнэмлэх,

М.Бийн жолоочийн В,C,E ангилалын №723966 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Хохирогч Б.Баасансүрэн нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7.207.903 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бээс 1.292.097 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.Баатарсүрэн нь хохирогч Б.Баасансүрэнд 1.400.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Баасансүрэнд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, хохирогч Б.Баасансүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Баатарсүрэнгээс 50 хувийг нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зүүн хөхий” ХХК-иас 2.729.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д, иргэний хариуцагч “Амуу тал” ХХК-иас 22.245.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-иас 2.729.500 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК-д, 22.245.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д тус тус олгосугай.

 

11. Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК болон иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шүүгдэгч Э.А, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.А, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сангидоржийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Батмөнхөд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батмөнхөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Батмөнхөд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В ангилалын №1230483 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч С.Батмөнхөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.  Иргэний нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК, хохирогч Н.Чимэддорж нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН