Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00253

 

Ч , Д , А ,

О  , Д  , Н ,

Н , Б , Х , Х , Б ,Д , Г  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалтай,                                                                                                           

Ч , Д , А , О  , Д  , Н , Н , Б , Х , Х , Б ,Д , Г  нарын нэхэмжлэлтэй,

“Увс дулааны станц” ХХК-д холбогдох

Тээврийн хөлс 45,786,510.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар нь ачааны автомашинаар хувиараа тээвэр хийдэг хүмүүс юм. 2015-2017 оны хооронд “Увс дулааны станц” ХХК-д Хар тарвагатай нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж өгсөн. Нүүрс тээвэрлэсний хөлсөө авч чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Анх бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн зайг 100 км-ээр тооцож тээврийн хөлсөө бодож нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тээврийн зай 110 км болох нь тогтоогдсон тул бид 110 км-ээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Жолооч Ч  нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцсон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 8 удаагийн ачилтаар нийт 367 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож тээврийн хөлсөнд нийт 3,727,500 төгрөг, мөн 2017 оны 01 сарын 12-28-ны хооронд 8 удаагийн ачилтаар нийт 321.7 тн нүүрсийг тээвэрлэн “Увс дулааны станц” ХХК-д буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 2,273,310 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 6,000,810 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Д  нь 23-37 улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 23-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 116.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 1,050,900 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч А  нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 5 удаагийн ачилтаар нийт 195.5 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад нийт 1,770,750 төгрөг авах ёстой боловч одоог хүртэл тээврийн хөлсөө аваагүй.

Жолооч О   нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 412.3 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд нийт 4,086,950 төгрөг, мөн 2017 оны 01 сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 152.6 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 1,108,180 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 5,195,130 төгрөгийг одоо хүртэл аваагүй.          

Жолооч Д   нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 117.7 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 1,069,050 төгрөгийг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.   

Жолооч Н  нь 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар ”Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 18-27-ны өдрүүдэд 10 удаагийн ачилтаар нийт 293.8 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 2,907,700 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл авч чадаагүй байна.

Жолооч Н  нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцож Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-ний өдрөөс 02 сарын 05-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 563.5 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5,999,750 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б  нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 18-24-ний хооронд 7 удаагийн ачилтаар нийт 200.9 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, 700 литр түлшний 1,358,000 төгрөгийг хасаад тээврийн хөлсөнд нийт 1,956,850 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Х  нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 539.3 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 5,697,450 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Х  нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 372 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд нийт 3,519,000 төгрөг авах ёстой боловч одоо хүртэл аваагүй.

Жолооч Б  нь 18-46 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц“ ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 319.4 тн нүүрс Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3,233,100 төгрөг, мөн 2017 оны 01 сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 105.2 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 879,040 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 4,112,140 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

ЖолоочД  нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 2,250,300 төгрөг, мөн 2017 оны 01 сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 698,860 төгрөг, 2015, 2017 онуудад тээврийн хөлс нийлээд 2,949,160 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Жолооч Г  нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 01 сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөр тооцож, түлшний мөнгөө хасаад тээврийн хөлсөнд 3,030,900 төгрөг, мөн 2017 оны 01 сарын 17-20- ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 526,920 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 3,557,820 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Нэхэмжлэгч нар нь Д.Сурмаажав захиралд удаа дараа хандан тээврийн хөлсөө нэхэмжилсэн боловч өгөөгүй бөгөөд уулзах бүрт удахгүй өгнө гэж явсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Иймд нийт нэхэмжлэгч нарын тээврийн хөлс болох 45,786,510 төгрөгийг “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажаваас гаргуулж 13 нэр бүхий жолооч нарт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 04 сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шаардлага нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч нь 2013 оны 09 сарын 01-ний өдөр 24 дүгээр “Увс дулааны станц” ХХК-ийн захирлын Нүүрсний тээврийн хөлс тогтоох тухай тушаалаар Увс дулааны станцад Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж ирэх км-ийн тээврийн хөлсний үнэлгээг 115 төгрөгөөр тогтоосон нотлох баримт, гэрч Х.Катавыг байцаасан тэмдэглэл, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2015 оны 1-2 саруудад “Увс дулааны станц” ХХК-д 1 литр дизель түлшийг 1940 төгрөгөөр, 2017 оны 1, 2 саруудад дизелийн түлшийг 1790 төгрөг, 1890 төгрөгөөр тооцож олгож байсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь 2017 оны 04 сарын 20-ны нэхэмжлэл, 2018 оны 04 сарын 25-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага тус бүр нь 2015 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр, 2017 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 130 төгрөгөөр тооцсон, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад хэдэн төгрөгөөр тооцож хасаж буй нь тодорхойгүй, хэдэн км-ээр тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн нь тодорхойгүй, бодсон бодолт нь алдаатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. “Увс дулааны станц” ХХК-ийн нягтлан бодогч Х.Катав нь 2015, 2017 онд дээрх жолооч нартай холбоотой тээврийн хөлсний тооцоог жолооч тус бүрээр нь бодож гаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтуудыг хавтаст хэрэгт дэлгэрэнгүй бодож өгсөн. Хэрэгт Монгол Улсын Авто замын сүлжээний нэгдсэн атлас дээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондын зай 96 км байна гэж тэмдэглэсэн байгаа. Улаангом сумаас олон улсын ангиллын А1701 кодтой замналаар эхэлж 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т Хар тарвагатай нүүрсний уурхайд очно гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч тал анхаарсангүй, харин ч Увс аймгийн Автотээврийн лавлагаагаар 110 км хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс жолооч Х  нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 372 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4,106,880 төгрөг, үүнээс 1500 литр түлшний үнэ 2,910,000 төгрөг хасаад олговол зохих 1,196,880 төгрөг, жолоочД  нь 15-09 УВА УВХ улсын дугаартай автомашинаар 6 удаагийн ачилтаар нийт 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2,673,888 төгрөг, үүнээс 900 литр түлшний үнэ 1,746,000 төгрөг хасаад олговол зохих 927,888 төгрөг, жолооч Д  нь 23-37улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1,287,264 төгрөг, үүнээс 450 литр түлшний үнэ 873,000 төгрөг хасаад олговол зохих 414,264 төгрөг, жолооч Д   нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1,299,408 төгрөг, үүнээс 500 литр түлшний үнэ 970,000 төгрөг хасаад олговол зохих 329,408 төгрөг, жолооч Х  нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5,953,872 төгрөг, үүнээс 1650 литр түлшний үнэ 3,201,000 төгрөг хасаад олговол зохих 2,752,872 төгрөг, жолооч О   нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4,551,792 төгрөг, үүнээс 1400 литр түлшний үнэ 2,716,000 төгрөг хасаад олговол зохих 1,835,792 төгрөг, жолооч Ч  нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4,051,680 төгрөг, үүнээс 1200 литр түлшний үнэ 2,328,000 төгрөг хасаад олговол зохих 1,723,680 төгрөг, жолооч Б  нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3,526,176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2,037,000 төгрөг хасаад олговол зохих 1,489,176 төгрөг, жолооч Н  55-78 УВА улсын дугаартай автомашинаар 10 удаагийн ачилтаар нийт 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3,243,552 төгрөг, үүнээс 1150 литр түлшний үнэ 2,231,000 төгрөг хасаад олговол зохих 1,012,552 төгрөг, жолооч Б  нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3,526,176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2,037,000 төгрөг хасаад олговол зохих 1,489,176 төгрөг, жолооч Г  нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3,130,944 төгрөг, үүнээс 1000 литр түлшний үнэ 1,940,000 төгрөг хасаад олговол зохих 1,190,944 төгрөг, жолооч А  нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 5 удаагийн ачилтаар нийт 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2,158,320 төгрөг, үүнээс 750 литр түлшний үнэ 1,455,000 төгрөг хасаад олговол зохих 703,320 төгрөг, жолооч Н  нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5,006,640 төгрөг, үүнээс 1600 литр түлшний үнэ 3,104,000 төгрөг хасаад олговол зохих 1,902,640 төгрөг, жолооч Б  нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2,217,936 төгрөг, үүнээс 800 литр түлшний үнэ 1,552,000 төгрөг хасаад олговол зохих 665,936 төгрөг болж байна. Нийт 13 жолооч 3.913,8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43,208,352 төгрөг, үүнээс 13.950 литр түлшний үнэ 27,063,000 төгрөг хасаад олговол зохих нийт 16,145,352 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг баримтлаагүй учраас итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг шүүх анзааралгүй, нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ “Увс дулааны станц” ХХК-ийг ХК гэж буруу бичсэн байгаа гэжээ.                                                                    

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас тээврийн хөлс нийт 16,145,352 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ид 1,196,880 төгрөг,Д т 927,888 төгрөг, Д т 414,264 төгрөг, Д  д 329,408 төгрөг, Х т 2,752,872 төгрөг, О  д 1,835,792 төгрөг, Ч д 1,723,680 төгрөг, Н ад 1,012,552 төгрөг, Б ид 1,489,176 төгрөг, Г т 1,190,944 төгрөг, А өд 703,320 төгрөг, Н т 1,902,640 төгрөг, Б т 665,936 төгрөг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,641,158 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 504 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тус шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлага болох 45,786,510 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 16,145,352 төгрөгийг гаргаж, үлдэх 29,641,158 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК хүртэлх зай болон талууд 2015, 2017 онуудад 1 тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,145,352 төгрөг зөвшөөрсөн хэмжээнд нь нэхэмжлэлийг хангаж, үлдэх 29,641,158 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэжээ. 2 тал гэрээ байгуулсан гэдэг дээр маргахгүй байгаа, мөн хийсэн ажлын үр дүн болох нийт тээвэрлэсэн нүүрсний хэмжээ болон авсан түлшний хэмжээ, 1литр түлшний үнийн дүн зэрэг дээр огт маргахгүй байгаа. Талуудын маргаад байгаа зүйл нь тээврийн зай болон тонн/1ш-н үнэ юм. Иймээс бидний зүгээс тээврийн зайг тогтоолгохоор 2017 оны 10 сард анх хүсэлт гаргасан. Үүнээс хойш уг тээврийн зайг тогтоож чадахгүй өөрөөр хэлбэл тээврийн зайг тогтоолгох хүсэлт маань өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлүүлэх эрхтэй байдаг. Уг эрхийн дагуу тээврийн хөлсний үнийг тогтооход чухал хүчин зүйл болох тээврийн зайг мэргэжлийн байгууллагаар тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу Увс аймгийн Засаг даргад шүүхээс албан тоот очсон боловч тус газар нь хуулийг хэрэгжүүлж өөрт ногдуулсан үүрэгт ажлаа хийж эхлээгүй байна” гэсэн хариуг өгсөн. Талууд тээврийн зайг 110 км, 96 км хэмээн маргаж байсан тул тээврийн зайг тогтоохгүйгээр нэхэмжлэгч нарын авах ёстой мөнгөн дүн болох ажлын хөлсийг тооцоолох, хэргийг шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс талуудын маргааныг шийдвэрлүүлэх үүднээс шүүхээс жолооч нарын тээвэр хийдэг маршрутын дагуу явж үзлэг хийж хэдэн км зайтай болохыг тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтад л үзлэг хийдэг тул үзлэг хийх боломжгүй гэж” хүсэлтийг татгалзсан.

Text Box: ханга^Я Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.1, 44.2 дахь заалтууд нь бичмэл нотлох баримт гэж юуг хэлэх, түүнийг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хэрхэн хэрэгт хавсаргах тухай зохицуулсан заалт болохоос бичмэл нотлох баримтад л үзлэг хийдэг тухай зохицуулсан заалт биш байна. Анхан шатны шүүх бидний шүүхээр дамжуулан нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг хууль бусаар зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгэх эрхтэй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийх боломжтой байхаар зохицуулсан байна.

Хуулиар тээврийн зайны баталгаат км-г тогтоох эрхтэй этгээд нь ажлаа хийхгүй хэргийн оролцогчдыг чирэгдүүлж байсан тул бид шүүхэд хандан нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хууль бусаар хангахаас татгалзсан атлаа “тээврийн зай болон тонн/км үнэ хэдэн төгрөгөөр тээвэрлэж байсан нь тогтоогдохгүй байна” гэж хариуцагч талын зөвшөөрсөн үнийн дүнгээр гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Бид өөрсдөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтаа хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлүүлэх эрхтэй. Гэтэл бидний эрхийг хэрэгжүүлээгүй атлаа “нэхэмжлэлийн шаардлагыг тогтоогдохгүй байна” гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Тээврийн зайг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч жолооч нарын авах ёстой ажлын хөлсийг бодохдоо тухайн жолоочийн нийт тээвэрлэсэн нүүрсний хэмжээг тээврийн зай болон 1 тонн/км үнээр тус тус үржүүлэн нийт нэг хүний авах ёстой ажлын хөлс гардаг талууд тээврийн зай хэдэн км болох талаар өнөөдөр ч маргасан хэвээр байгаа. Тээврийн зайг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт гаргаж өгсөн газрын атлас зураг дээрээс харахад 96 км байна гэж тайлбарлаад байгаа боловч тухайн газрын зураг албаны ёсны замын км-г тогтоодог зураг биш, мөн уг зураг дээр км-г тэмдэглэсэн ямар нэгэн тоон тэмдэглэгээ байхгүй байхад яагаад 96 км гэж үзээд байгааг, мөн 96 км-р тооцож гаргасан хариуцагч талын тооцоог зөв гэж тухайн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна.

Мөн анхан шатны шүүх Увс аймгийн Дулааны 2-р станц, Дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын албан бичгийг буруугаар үнэлсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх байгууллагын “албан тоотод 180 км газарт нүүрс тээвэрлэхэд төлөх хөлсний талаар дурдсан байна” гэж дүгнэсэн. Гэтэл тээврийн зай 1 тонн/км үнэ гэдэг 2 ойлголт нь тус тусдаа ойлголт бөгөөд уг 2 хүчин зүйл нь нийт хөлсийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Тээврийн зайнаас хамаарч тонн/км үнийг тогтоодоггүй болно. Дээрх байгууллагын албан тоотод тухайн байгууллагын нүүрсээ авдаг уурхай 180 км зайтай бөгөөд тонн/км үнээ 2015 оныг 150-р, 2016, 2017 онуудад 135-р тооцож тээвэр хийлгэж байгаа гэсэн санаа л байна. Гэрч Д.Бямбадорж, Н.Сарнай нарын мэдүүлгээр тухайн маргаан бүхий онуудад хэдэн төгрөгөөр тээвэр хийлгэж байсан нь давхар нотлогдож байгаа болно. Гэтэл шүүх тонн/км үнэ тогтоогдохгүй байна гэж үзсэн. Хариуцагч талын хүлээн зөвшөөрөөд байгаа 16,145,352 төгрөг бол тээврийн зайг 96 км, 1 тонн/км үнийг 115-р бодсон байгаа. Хэрэгт авагдсан 1 тонн нүүрсний үнийг тогтоосон “Увс Дулааны станц” ХХК-ийн захирлын 2013 оны тушаал нь ямар нэгэн хэм хэмжээг үндэслээгүй, баруун бүсийн жишиг үнэлгээг үндэслэсэн байх боловч хэдэн оны ямар жишиг үнэлгээ болох нь тодорхойгүй тушаал байна. Хуулийн этгээдийн удирдлага тушаал гаргах, мөрдүүлэх эрхтэй боловч уг тушаал шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, хуульчилсан актад бүрнээ нийцсэн байх учиртай гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Авто тээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ачаа тээвэрлэсний хөлсийг талууд гэрээгээр тогтоохоор” хуульчилсан байна. Ажлын хөлс гэдэг бол Иргэний хуулийн 195.3, 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээний гол нөхцөл. Гэрээний гол нөхцөлийг гэрээний талууд харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйл гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр тогтоодог. Аль нэг тал нь тушаал гаргаад тогтоодог зүйл биш юм. Түүнчлэн иргэний эрх зүйн гэрээнд Монгол Улсын ерөнхийлөгч байсан ч хуулийн этгээд байсан ч эсрэг талтайгаа тэгш эрх, үүрэгтэйгээр оролцдог. Гэтэл хуулийн этгээд учир тушаал гаргах эрхтэй гээд гэрээний гол нөхцөлийг тогтоочихдог, хуулийн этгээд авто тээврийн тухай хуулийг мөрдөх ёсгүй гээд хүчин төгөлдөр хуулиас давсан зохицуулалттай тушаал гаргачихдаг гэтэл шүүх нотлогдохгүй байна гээд зөвшөөрсөн дүнгээр хангадаг энэ бүхэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эдгээд нэхэмжлэгч жолооч нар хийсэн ажлын хөлсөө авах гэж өнөөдөр хохирч яваа хүмүүс. Хүнд итгэж тухайн үеийн тохиролцоогоо бичгээр баталгаажуулж, бусдын нүдэнд үзэгдэх, гарт баригдах нотлох баримттай үлдэж чадаагүй нь энэ хүмүүсийн хохирох үндэслэл болж байна. Хариуцагч тал ажлын хөлсийг тодорхойлох хүчин зүйлүүдийг дуртайгаар өөрчилж байна. Хэрвээ анхан гэрээ байгуулахдаа 1 тонн/км 115-р тохирсон бол нэхэмжлэгч нар энэ үнийн дүнгээр л нэхэмжлэх байсан. 2013 оны нүүрсний тонн/км үнийг тогтоосон тушаалын талаар эдгээр жолооч нар тухайн үед мэдээгүй ийм үнийн дүнг ч мөрдөж байгаагүй. Увс аймагт яг адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Дулааны 2-р станц 2015 оны ажлын хөлсийг тонн/км-г 150-р, 2016, 2017 онуудад тонн-км-г 135-р бодож тээвэр хийлгэдэг болох нь хэрэгт авагдсан албан тоот болон гэрээнүүдээр хангалттай нотлогдож байхад хариуцагч тал юуг үндэслэж ийм үнийн дүнгээр баруун бүс байтугай Монгол Улсад тээвэр хийлгэдэг газар байхгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Мөн хариуцагч компанийн нягтлан Катав Хартарвагатай ХХК болон “Увс дулааны станц” ХХК-ийн баримтуудыг хольж хутган буруу тооцоо гаргаж хэрэгт хавсаргасан. Нягтлан Катавыг анхан шатны шүүхэд гэрчээр асуухад миний бие хаана ямар ажил хийж байсан талаар асуусан бөгөөд уг хүн “Хар тарвагатай” ХХК-д ажиллаж байгаагүй хүн байж тухайн хуулийн этгээдээс нүүрс авсан гэх хүмүүсийн тооцоог “Увс дулааны станц” ХХК-иас нүүрс авсан өртэй мэтээр тооцоо гаргаж, өртэй хүмүүс гэж гэрчийн мэдүүлэгтээ нэр бүхий хүмүүсийг дурдсан. “Увс дулааны станц” ХХК-ийн нягтланд “Хар тарвагатай” ХХК-ийн тооцоог гаргах эрх байхгүй. Гэтэл 2 өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг 2 өөр хуулийн этгээдийн баримтуудыг хольж нэг мэтээр тооцоо гаргаж түүндээ “Увс дулааны станц” ХХК-ийн санхүүгийн албаны тамгыг дарсан. Хариуцагч “Увс дулааны станц” бол нүүрс борлуулдаг хуулийн этгээд биш гэтэл тухайн хуулийн этгээдийн тооцоог гаргахдаа “Хар тарвагатай” ХХК-тай гэрээ байгуулсан хүмүүсийн тооцоог нэгтгэж гаргасан. Түүнчлэн хариуцагч тал анх тээврийн зайг 90 км гэж нягтлан Катаз тээврийн зайг 90 км-р бодож тооцоо гаргаж хэрэгт өгсөн. Дараа нь хэсэг хугацааны дараа тээврийн зай 96 км байна хэмээн дахин 96 км-р бодож ажлын хөлсний тооцоог дахин гаргаж хэрэгт хавсаргасан. Энэ бүхнээс харвал хариуцагч тал нэхэмжлэгч нарыг бичгээр гэрээ байгуулаагүйг далимдуулж тооцоо гаргахдаа дураар өөрчилж байна. Увс аймгийн Автотээврийн газар тээврийн зайг 110 км гэж тогтоосон. Гэтэл хариуцагч тал үүнийг тогтоох эрхгүй байгууллага гэж маргаад өнөөдөр ажлын хөлсөө бодож гаргахын тулд тээврийн зайг нь хэд гэж үзэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүйгээр хариуцагч талын бодсон 96 км-р тооцсоныг хангаж байгаа нь үндэслэлгүй. Уг тээврийн зайг тогтоохгүйгээр нэхэмжлэгч нарын авах ажлын хөлсийг бодох боломжгүй. Түүнчлэн тээврийн зай гэдэг бол тогтоосон газраас явдаг нэг маршрутаар явдаг тул огт тогтоох боломжгүй зүйл биш юм. Шүүх энэ мэтчилэн бичгээр үзүүлж харуулах юмгүй гэж нотлогдохгүй байна хэмээн хариуцагч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлээд байвал Увс, Ховд аймгийн тээвэр хийдэг энгийн ард иргэд хууль мэдлэггүйгээсээ болж хийсэн ажил, цаг хугацаа тэмдэгтийн хураамж гэх мэтчилэн хохирсоор байх болно. Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 504 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 26 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч , Д , А  О  , Д  , Н , Н , Б , Х , Х , Б ,Д , Н.Мэндбаяр нар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 38,747,100.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 7,039,410.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 45,786,510.00 төгрөг болгожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга оролцсон байна.

Хариуцагч “Увс дулааны станц” ХХК нь нэр бүхий 13 жолооч 3,913.8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43,208,352.00 төгрөг, үүнээс 13,950.00 литр түлшний үнэ 27,063,000.00 төгрөг хасаад, нийт 16,145,352.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.  

Анхан шатны шүүх талууд 2015-2017 онд 1 тонн нүүрсийг 1 км зайнд хэдэн төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцсон, Хар тарвагатай уурхайгаас “Увс дулааны станц” ХХК-ийн нүүрс буулгах эцсийн цэг хүртэл хичнээн км зайтай болохыг тус тус тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан ба давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

“Увс Дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нь хүнд даацын тээврийн хэрэгсэл эзэмшигч, хувийн авто машинтай нэхэмжлэгч Ч , Д , А  О  , Д  , Н , Н , Б , Х , Х , Б ,Д , Н.Мэндбаяр нараар нүүрс тээвэрлүүлж,     нүүрсний тээвэрлэлт хийгдсэн талаар талууд маргаагүй.

Зохигчид нь “Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК чиглэлийн замд нүүрс тээвэрлэх, хэдэн удаагийн ачилтаар тээвэрлэсэн, нүүрс тээвэрлэхэд авсан түлшний үнэ, хэмжээний талаар маргаагүй, харин 1 тонн/км нүүрсийг хэдэн төгрөгөөр тээвэрлэсэн болон тээврийн зайны хувьд маргасан байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн “...тээврийн зайг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 сард анх хүсэлт гаргаснаас хойш хүсэлт хэрэгжээгүй гэсэн” гомдол үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймгийн Автотээврийн төв 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 247 дугаар албан бичгээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК хүртэлх зайг замын маршрутаас үзэхэд 110 км байна гэж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар албан бичгээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас  хоорондын зайг Монгол Улсын Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр тэмдэглэснээр 96 км байна гэсэн хариуг ирүүлжээ.

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4/2172 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээс үзэхэд тус байгууллагад авто замын сүлжээ, хоорондын зай, километр зэрэг мэдээллүүд байхгүй гэж, Зам, тээврийн хөгжлийн яамны 2017 оны 12 сарын 18-ны 06/5599 тоот албан бичигт “...Хар тарвагатай ХХК болон “Увс дулааны станц” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн ...мэдээлэл бүртгэгддэггүй, лавлагаа гаргах боломжгүй” гэсэн байна.

Мөн Увс аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны  05 сарын 17-ны өдрийн 138 тоот албан бичгээр “лавлагаа өгөх боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч жолооч нарын тээвэр хийдэг маршрутын дагуу явж үзлэг хийж, хэдэн км зайтай болохыг тодруулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзахдаа "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтад л үзлэг хийдэг тул үзлэг хийх боломжгүй” гэсэн үндэслэл заасан нь хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Text Box: ханга^Я37 дугаар зүйлийн 37.2, 48 дугаар зүйлийн 48.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д заасныг зөрчсөн гэж үзнэ.  

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд тээвэрлэлт хийсэн зайг 110 км, 96 км, 90 км гэсэн өөр өөр хэмжээгээр маргаж байхад энэ зайг тогтоохгүйгээр нэхэмжлэгч нарын авах ёстой мөнгөн дүн болох ажлын хөлсийг тооцоолох, хэргийг шийдвэрлэх боломжгүй байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Түүнчлэн Ч  нарын 13 иргэнээс Ч.Уянгад итгэмжлэл олгож, нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уянгын нэрээр иргэний хэрэг үүсгэсэн байна.

 Иймээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 504 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 240,000.00 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН