Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2016/01682/И |
Дугаар | 183/ШШ2017/00519 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2017/00519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн оффис, Фидэс Тауэр 601 тоотод байрлах “Сеожүүн ложистикс монголиа” ХХК /РД:5575338/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-66 өөрийн байранд байрлах “Касс таун” ХХК /РД:2580462/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон 2 дугаар байр, 16 тоотод оршин суух Шарнууд овгийн Дамбадаржаагийн Энхбат /РД:ЧИ70032116/ нарт холбогдох
Гэрээний үүрэгт 2.857.382.342 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн захирал Ли Жэ Кёнг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас хариуцагч “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нартай 2014 оны 11-р сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 1,2-д заасны дагуу иргэн Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2014 оны 11-р сарын 27-ны өдөр 1 000 000 ам долларыг хариуцагч “Касс таун” ХХК-ийн харилцах Голомт банкны 1102114792 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.
Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05-р сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг тус гэрээний 2.1-д заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 05-р сарын 31- ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас зээлсэн 1 000 000 ам доллароос нэг ч төгрөг төлөөгүй, мөн тус гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу хүү төлж байгаагүй. Хоёр талын байгуулсан гэрээний 1.2-т заасан барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй. 2016 оны 4-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас буюу хариуцагч талаас “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нар нь 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.1, 2.1, 2.2- д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам долларын хамт нийт 1 140 000 ам долларыг 2016 оны 05-р сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөр болох нийт 1 140 000 ам доллараас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийг хохироож байна.
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулахыг хариуцагч “Касс таун” ХХК болон захирал Д.Энхбат нар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч талыг хохироож байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам доллар, хүү 140 000 ам доллар нийт 1 140 000 ам долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2 /Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно/-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 388.45 төгрөгөөр тооцож 2 722 833 000 төгрөгийг хариуцагч тал нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд МУ-ын иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1, хоёр талын 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээний 2.1, 2.2, 3.4, 3.5, 6.1, 7.5, хоёр талын байгуулсан 2016 оны 05-р сарын 15-ны өдөр байгуулсан хэлцлийн 1.1, 2.1, заасны дагуу үндсэн зээл 1 000 000 ам. доллар, хүү 140.000 ам доллар нийт 1 140 000 ам.доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож нийт 2 722 833 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нараас гаргуулж өгнө үү мөн манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь хариуцагч “Касс таун” ХХК, түүний захирал Д.Энхбатаас гэрээний үүрэгт нийт 2 722 833 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь хариуцагч "Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нартай 2014 оны 11-р сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 1 000 000 ам.долларыг хариуцагч талд шилжүүлж гэрээний үүргээ биөлүүлсэн. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрзэний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05-с сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа" ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг тус гэрээнд заасан хүүгийн хамт 2015 оны 5-р сарын 31-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл ззэл болон хүүг төлөөгүй. Тиймээс нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь хариуцагч талтай 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11-р сарын 2б-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Тус 02 тоот гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам долларын хамт нийт 1 140 000 ам долларыг 2016 оны 05-р сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал нь 02 тоот гэрээнд заасан хугацаанд 1 140 000 ам долларыг төлөөгүй байна.
Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2016 оны 05-р сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11-р сарын 03-ны өдөр хүртэл нийт 5 сар 19 хоногийн хугацаанд тохирсон хүү болох /5 сарын хүү 50 000 ам доллар, 19 хоногийн хүү 6 333.33 “нэг хоногийн хүү 10 000:30=333.33”/ 56 333.33 ам долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.2-т заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны нэг ам долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 388.45 төгрөгөөр тооцож 134 549 342 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхтэй.
Иймд МУ-ын Иргэний хуулийн 222-р зүйлийн 222,5, хоёр талын байгуулсан 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн Зээл болон хамтран ажиллах тухай гэрээний 2.1, 3.4. 3.5-д заасны дагуу 134 549 342 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Касс таун” ХХК, захирал Д.Энхбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас хариуцагч “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нартай 2014 оны 11-р сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 1,2-д заасны дагуу иргэн Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2014 оны 11-р сарын 27-ны өдөр 1 000 000 ам долларыг хариуцагч “Касс таун” ХХК-ийн харилцах Голомт банкны 1102114792 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Талуудын гэрээгээр үл маргах журмаар зээлийг төлнө гэж тохиролцсон байдаг. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05-р сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг тус гэрээний 2.1-д заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 05-р сарын 31- ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас зээлсэн 1 000 000 ам доллароос нэг ч доллар төлөөгүй, мөн тус гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу хүү болох 140,000 долларыг нэхэмжилсэн байдаг. Үүнээс 110,000 долларыг хариуцагч тал төлсөн байдаг. Хоёр талын байгуулсан гэрээний 1.2-т заасан барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй. 2016 оны 4-р сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас буюу хариуцагч талаас “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нар нь 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.1, 2.1, 2.2- д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам долларын хамт нийт 1 140 000 ам долларыг 2016 оны 05-р сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөр болох нийт 1 140 000 ам доллароос өнөөдрийг хүртэл 110,000 доллар төлж нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийг хохироож байна. Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулахыг хариуцагч “Касс таун” ХХК болон захирал Д.Энхбат нар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Талуудын байгуулсан гэрээний 2.1,2.2, 2.3 дээр зээлийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй. Үнийн дүн дээр талууд харилцан тохиролцсон учир гомдол гаргах эрхгүй. Урьд байгуулсан 4-н хэлцэлийг ярьж байгаад цуцалсан байдаг. Хариуцагч тал нийтдээ 130000 долларыг төлөөгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 03–ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахад уг тооцоо төлөгдөөгүй байсан. Иргэний хуулийн 206.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ тус хуулийн 208.1 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны долларын ханшаар 2,722,833,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Явцын дунд хариуцагч тал хариу тайлбар дээр 110,000 доллар төлсөн гэдэг. Нэхэмжлэгч тал үүнийг судалж үзээд төлсөн эсэх тал дээр нь маргаагүй. Тиймээс 110.000 доллараа хасаж байгаа. 2 талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу зээслэн 1 сая ам долларыг 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч одоо хариуцагч тал зээл болон хүүг төлөөгүй тиймээс нэхэмжлэгч тал хариуцагч талтай 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулсан байдаг. Тус 02 тоот гэрээний 2.1 дээр 1 сая долларын зээл олгосон үүнд бас хүү заасан байдаг. Гэрээний 3.4-т сар бүрийн 25-ны өдөр хүүг төлнө гэдэг үүнээс түрүүлж авсан мөнгийг зээлийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хүүг төлнө гэж заасан байдаг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хүүний мөнгө төлөөгүй байгаа тул бид нэхэмжилж байгаа юм. Тиймээс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5-н сар 19 хоногийн дотор тохирсон хүүг төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-т заасны шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр болох Монгол банкны төгрөгтэй тэнцэх долларын ханшийн дагуу шаардах эрхтэй. Иргэний хуулийн 281.1.1, 282.1.1-д зээлийн гэрээгээр ижил тоо чанарын зүйлийг буцаан өгнө гэж байдаг. Касс таун нь 7,000,000 тэрбум төгрөгний өртэй ийм компани ингэхдээ голцуу иргэн Энхбатын мөнгө өгсөн байдаг. “Касс таун” ХХК-ийн хөрөнгө хүрэлцэхгүй байвал иргэн Энхбатаас гаргуулж өгнө үү.“Сеожүүн ложистикс монголиа” нь тээвэр зуучийн компани “Касс таун” ХХК-тай олон жил хамтарч ажилласан. Талууд зээлийн гэрээгээр харилцан тохиролцож гэрээ хийсэн 1 сая долларыг барилгыг явуулахад хангалттай байсан гэтэл уг мөнгийг уурхай руу хөрөнгө оруулалт хийгээд тэгээд шатсан байдаг. Уг мөнгийг хариуцагч тал зориулалтын зүйлд зарцуулаагүй байна. Барилга төлөвлөлт биднээс хамаараагүй гэж байна. Талуудын гэрээгээр 1 сая долларын урьдчилгаагаар барилга барина гэж байдаг барилгын ажлыг 2014 оны 11 сараас эхлэн төлөвлөж барилгын ажлыг 2015 оны 3 дугаар сарын 25-нд эхэлсэн гэсэн гэтэл 3 дугаар сарын 25-ны өдөр барилга эхлээгүй байсан. Тэгээд талууд гурвалсан гэрээ хийсэн. Яагаад гэвэл энэ мөнгийг яаж буцааж авах вэ гэдэг тал дээр “Сеожүн ложистикс монголиа” ХХК их бодсон. Уг ажлыг зориулалтын зүйлрүү хийгээгүй тул “Касс таун” ХХК нь санал тавьж болох талаас нь үзсэн. “Касс таун” ХХК нь өөрөө солонгосоос бараагаа татдаг. Гэрээг тооцоод үзэхээр 11 сар гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Бодит байдал дээр 17-н сар байдаг. Гэрээний 3.1 дээр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу хүүгээ төлж байсан нь харагдаж байдаг. Мөн “Касс таун” ХХК нь өөр компанийн нэр дээр хамаг үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн байдаг. 1 сая долларыг 1%-ийн хүүтэй зээлсэн. “Касс таун” ХХК-ийн барилга барина гэж 1 хувийн хүүтэй зээлсэн гэтэл өөр компанийн нэр дээр шилжүүлсэн байсан. Талууд 01 хэлцэл, 02 хэлцэл дээр л гол маргаан үүсэх ёстой. 01 хэлцлийг дуусгавар болгосон гэж байна. Огт тийм зүйл байхгүй. Энэхүү гэрээний 2.9 дээр төлбөр бүрэн төлж дуусах хүртэл хүчинтэй байна гэж заасан байдаг. 02 тоот гэрээний 2.7-д энэхүү гэрээн нь 01 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан байдаг. 1 сая ам долларыг 2016 оны 02 сарын 29-ны өдөр хүртэл бүгдийг нь төлж барагдуулна гэж байсан тэгтэл үүнийг төлөх тухай амлалт өгсөн байдаг. Мөн ачааны төлбөрийг төлнө гэсэн байдаг. Энэ нь сая доллароос өмнөх тээврийн зардалтай холбоотой асуудал. Эхлээд ачаагаа ачаад дараа нь тооцоогоо хийдэг байсан үүн дээр ажиллаж байсан. Одоо нэг сая долларыг төлбөрийн чадваргүй компанид шилжүүсэн байна. 2 сая долларыг хөрөнгө оруулагч хугацаандаа хийгээгүй гэдэг. Үл хөдлөх хөрөнгө шилжсэн зүйл байхгүй. Талуудын гэрээний 7.1 6.1 7.5-д барилгын ажлыг эхлүүлээгүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч тал зээлийг төлөх чадваргүй байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн нэг сая ам долларыг хүүгийн хамт хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Энхбат нь бүх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж харагдаад байдаг. Энхбат нь компанийн дүрмийн 1.4, 5.3-т заасан байдаг мөн компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу эд хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдол хувьцаа эзэмшигч Энхбатаас гаргуулах талаар шийдвэрийн тогтоох хэсэгт нь зааж өгөөч гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүх хуралдаан дээр тайлбартаа:
Талуудын байгуулсан гэрээний нэршил нь зээл болон хамтран ажиллах гэрээ гэсэн нэршилтэй байгаа. Иргэний хуулийн 198.1-д гэрээг тайлбарлах гэдэг дээр түүний үгийн шууд утгыг анхаарна гэж байдаг. Тиймээс бид иргэний хуулийн зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа юм. Гэрээний зорилгын 1.2-т Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороонд оффис худалдааныг төвийн зориулалттай 15 давхар байшинд барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг зээлж, зээлэхдээ сарын 1 хувийн хүүтэй гэсэн байдаг. Хамтран ажиллах гэрээнд заасан боловч зээлийн гэрээний шинжийг тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 40.1 мөн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Үүний дагуу зээлийг шилжүүлсэн гэтэл хариуцагч дээрх зээлийн гэрээнд буцаан төлөх талаар заасан байдаг тиймээс дахин нэмэлт гэрээ байгуулсан. Нэгэнт төлөгдөөгүй сая долларын зээлийг хүүгийн хамт тодорхой хугацаа олгож хэлцэл байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Уг хэлцлийг зээлийн гэрээний дагуу байгуусан. Одоо “Касс таун” ХХК нь их хэмжээний зээлтэй байгаа “Касс таун” ХХК-ийн эд хөрөнгө болон борлуулалтаар нь авч үзэхээр манай мөнгийг төлөх нь эсэх талаар эргэлзээ төрж байна.
Иргэний хуулийн 476.3-т оролцогчийн хувь хэмжээ гэж байдаг. Мөн иргэний хуулийн 477 дугаар зүйлд бас заасан байдаг. Энэ зээлийн гэрээ гэдэг нь “Касс таун” ХХК нь төлбөр төлөх тухай амлалт бичиг хийсэн байдгаар нотлогдож байна. Хариуцагчийн ярьж байгаа нь үүгээр няцаагдаж байгаа. Гэрээнд 3 сая доллар зээлнэ гэж тохиролцоод 1 сая доллар зээлсэн, тэр зээлсэн шаардлага биелэгдээгүй учир үлдсэн 2 сая доллар зээлэх нөхцөл бүрдээгүй. Гэрээний хугацаа дууссан тул хүү төлөхгүй гэж байна. Гэрээний 3.4, 3.5-д гэрээг бүрэн дуусах хүртэл хүү төлнө гэж заасан байдаг. Иргэний хуулийн 222.5-д заасан хүү төлөх үүргийг зааж өгсөн байгаа. Амаар зээлийн гэрээг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай аман гэрээ байгуулсан гэж байна. Энэ тайлбараа нотлох баримт хариуцагч талд байхгүй. Энхбат нь компанийн тухай хуулиар компанийнхаа өр төлбөрийг хариуцах ёстой. Шүүхийн шийдвэр дээр Энхбатыг оролцуулахгүй бол “Касс таун” ХХК 7 тэрбумын төгрөгийн зээлийг төлөх боломжгүй байгаа юм гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Зээл болон хамтран ажиллах гэрээг яагаад зээлийн гэрээ гэвэл иргэний хуулийн 281.1-т тодорхой заасан байдаг. Энэ гэрээгээр хэн ямар эрх эдэлж, үүрэг хүлээж байна гэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй. Иргэний хуулийн 209 дахь хэсэгт заасан байдаг. Тухайн гэрээний 2.2-т заасны дагуу ямар үүрэг гүйцэтгэсний дараа үүргээ гүйцэтгэх вэ гэдэг талаар.1 сая ам доллароо гэрээний 6.1-д заасан 7.4, 7.5-д барилгын ажил эхлээгүй бол буцааж хүүгийн хамт авна гэсэн байдаг. Гэрээний хугацаа дуусгавар болсноос гэрээний үүрэг дуусахгүй. Хамтран ажиллах гэрээг ашиг хувиарлах зарчмаар тайлбарладаг энэ нь сая доллароос давсан ашиг хүртэх ёстой. Энэ гэрээний 3 дугаар зүйлтэй холбож тайлбарлаж байгаа нь зөрчилдөж байна. Эргүүлж шилжүүлэх мөнгөнөөс бага ашиг байхгүй гэрээний 3.3-т А тал нь Б талд бэлнээр олгоно гэсэн байдаг. Үүгээрээ зээлийн гэрээ гэдэг нь харагдаж байдаг. Зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. Гэрээний хугацаа дууссанаар хүү төлөхгүй гэдэг хүүг гэрээнд зааснаас гадна хуульд заасны дагуу хүү үүсэж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн үү гэсэн тал дээр дүгнэлт өгөх нь зүйтэй. Энэ үүрэг үүсэн байхад яагаад одоо болтол мөнгө өгөөгүй байгаа энэ нь гэрээний 2.1-т хүүг тохиролцсон тэгээд хугацаа хэтэрсэн сар тутамд хүү тооцох нь үндэслэлтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компаниас төлбөр гаргуулах нь их хүнд байдаг яагаад гэвэл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид халдаж болдоггүй. Гэтэл хуулиар уг ажиллагаа хийх боломжийг тусгаж өгсөн байдаг. Хязгаалагдмал хариуцлагатай компанид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад 20% нь биелэгдэж, 80% нь биелэгдээгүй яагаад гэвэл тухайн компани хувьцаа эзэмшигчийнхээ данс руу ихэнх зүйлээ шилжүүлсэн байдаг. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах зорилгоор Д.Энхбатын хувь хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч “Касс таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхээр шийдвэрлэгдэж буй “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Касс таун” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 413 м.кв талбай бүхий газар дээрээ оффис, үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барих төсөлтэй холбогдох тооцоо шинжилгээ болон төрийн байгууллагын зөвшөөрөл олголтыг судалж, улмаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах иргэн, аж ахуйн нэгжтэй уулзаж, ярилцах, санал солилцох ажлыг 2014 оны 7 дугаар сараас өргөнөөр хийж эхэлсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд БНХАУ-ын барилгын компани болон БНСУ-ын компаниудтай харилцаж байгаад “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Хамтран ажиллах талаар ярилцаж байсан удаа дараагийн уулзалт дээр “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал гэх RYU JEE YUP өөрийгөө БНСУ-ын ерөнхийлөгч Паг Гынь Хе-тэй найз, хамтран ажилладаг хүн гээд хамт авахуулсан фото зураг зэргээ үзүүлж бидний итгэлийг тухайн үед төрүүлж байсан нь уг компанийг сонгох болсон гол үзүүлэлт болсон юм. Ингээд төслийн хөрөнгө оруулагчаар “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай хамтран ажиллахаар хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №1 тоот “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулсан юм. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот “Хөрөнгө оруулалтын хийж хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Ингээд эдгээр гэрээний хүрээнд барилгын угсралтын ажлын хөрөнгө оруулалтын зорилгоор “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас 1.000.000 ам.доллар авсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар манай компанийг хөрөнгө оруулалтын төлбөрийг огт төлөлт хийгээгүй мэтээр дурджээ. Харин манай компани гэрээний төлбөрт “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн Голомт банк дахь 1905010899 тоот дансанд дараах байдлаар төлбөрийг хийсэн байдаг. Үүнд:
- 2014.12.26-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.01,26-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.02.26-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.03.26-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.04.27-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.05.27-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.06.25-ны өдөр 10.000 ам.доллар;
- 2015.07.27-ны өдөр 10.085,73 ам.доллар;
- 2015.08.27-ны өдөр 9.915 ам.доллар;
2016.06.08-ны өдөр “Сеожүүн ложистикс монголиа" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499001197 тоот дансанд 20.000 ам.долларыг тус тус нийт 110.000.73 ам.долларыг төлсөн байдаг.
Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг манай компани зориулалтын дагуу зарцуулж 2015 оны 11 дүгээр сард газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, түүнчлэн барилга барих газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор уг газрын залгаа орших зэргэлдээх газрын эзэмшигч болох “Майнголиа” ХХК-тай мөн хамтран ажиллах гэрээ байгуулан тус компанийн эзэмшлийн нэгж талбарын 148004/0040 дугаар бүхий 213 м.кв газрыг нэмэгдүүлэн авсан зэрэг ажпыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагуудаас барилгын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл гаргуулах зэргээр манай компаниас шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас барилгын ажил эхлэх хугацаа тэр хэрээр хойшлогдож байсныг энд дурдах нь зүйтэй.
Харин дараагийн ээлжийн санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал нь тохиролцсон ёсоор хугацаандаа хийгээгүй болно. Тодруулбал, хамтран ажиллах гэрээний баталгаа болгон уг гэрээний 2.2-т заасны дагуу “Касс таун” ХХК-ийн оффис, агуулахын байр, гараж зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас хоёрдахь ээлжийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа хөрөнгө оруулалт хийх хугацааг хойшлуулах тухай болон гэрээнд тусгагдаагүй олон нэмэлт шаардлагыг бидэнд тавьсан.
Тухайлбал, барилга барих газрын 413 м.кв талбай бүхий газар, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байсан “Майнголиа” ХХК-ийн 213 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өөртөө шилжүүлэх, мөн “Майнголиа” ХХК-ийн дийлэнх олонхийн хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэх зэрэг олон шаардлагыг бидэнд тулгасаар олон сарыг өнгөрөөсөн. Манай компани болон “Майнголиа” ХХК-ийн хувьд аль болох барилгаа эртхэн эхлүүлэх нь бидний зорилго байсан тул аргагүйн эрхэнд буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн. Гэтэл энэ бүхний сүүлд нь хамтран ажиллах боломжгүй гэдгийг бидэнд мэдэгдсэн. Үүнтэй нь холбогдуулан манай компаниас 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/30 албан тоотоор хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх тухай санал хүргүүлсэн.
2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талууд хамтран ажиллахаар тохиролцсон байсан дээрх гэрээнүүдийг бүгдийг цуцалж, энэ тухай бүрт акт үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Харин тэгтэл хөрөнгө оруулагчаас 2016 оны 9 дүгээр сард дахин хүсэлт тавьж барилга ажлын төслөө үргэлжлүүлэхээр болсон. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр А талаас “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, Б талаас 'Касс таун” ХХК, В талаас барилгын барих газрын эзэмших эрхтэй манай компанийн ажилтан Д.Байгалмаа бидний хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь иргэн Д.Байгалмаа нь өөрийн нэг дээр эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 5-р хороо Аерофлотын зүүн талд байршилтай 413 м.кв талбайтай газар болон тус газар дээр баригдах барилгын зураг төсөл, техникийн нөхцөл зэргийг “А талын охин компани болох “Майнголиа” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.” гэснээр дахин хамтран ажиллах харилцаа үргэлжилсэн. Дээрх гэрээний урьдчилгаа нөхцөл болгож, “Майнголиа” ХХК-ийн 85 хувийн хувьцааг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, 10 хувийн хувьцааг нь “Касс таун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбатын нэр дээр шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №1 Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, №2 Эрх шилжүүлэх гэрээ, №3 Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, №4 Эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус улсын бүртгэлд хүргүүлсэн. Гэтэл “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас “хөрөнгө оруулалтыг 2016 онд хийхгүй бөгөөд ирэх жилээс хийнэ" гэж мэдэгдсэнийг “Майнголиа” ХХК-ийн урдирдлага эс зөвшөөрч улсын бүртгэлд гаргасан хүсэлтээ буцаан авсан. Үүнтэй холбогдуулан газар эзэмшигч “Майнголиа” ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК болон манай компанид ирүүлснээр зохигчдын хоорондох хамтын ажиллагаа дуусгавар болсон.
Энэ бүх үйл явдал, ажил хэргийн дараагаар ямар нэгэн шалтгаангүйгээр хөрөнгө оруулагч нь дээр дурдсан гэрээ, тэдгээрийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн үргүй зардлыг манай компанид хохирол болгон учруулсан төдийгүй, төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан бусад оролцогчдын өмнө хүлээсэн манай компанийн ажил хэргийн нэр хүндийг унагасан хэрэг болсон.
|
Тодруулбал, нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг ганцхан гэрээний хүрээнд авч үзэж, шийдвэрлэх боломжгүй юм. Энэхүү хохиролтой холбогдох асуудлаа бид жич нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч “Касс таун” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Сод-эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Уг гэрээний зорилго нь хамтран ажиллах гэрээ байдаг.
Гэрээний 3 дугаар зүйл дээр ашиг хувиарлах зарчим гэж байдаг. Гэрээний 3.2-т барилгын 1 давхрын талбайн хэмжээ 466.22 метр квадрат гэх мэт талбай хувиарлах дээр хүртэл талууд тохиролцсон байдаг. Хариуцагч талын ярьж байгаа зөвхөн зээл аваад түүнийгээ өгөхгүй байгаа ойлголт биш. Гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулагч талд шилжүүлнэ гэж заасан. Үүний дагуу худалдагч талд шилжүүлнэ гэж заасан байж Байгалмаагийн нэр дээр байсан газрыг шилжүүлэхээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсын комисст бүртгүүлсэн байдаг. Удаа дараа хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээнүүд байгуулагдсан. Нэхэмжлэгч тал барилгын үйл ажиллагааг эхлүүлээгүй гэдэг барилга барих гэдэг бол талуудын гэрээний үргэлжлэх хугацаанд холбогдох бүх зүйлийг “Касс таун” ХХК нь өөрөө гүйцэтгэж байсан. Гэрээний үргэлжлэх хугацаанд урьдчилгаа төлбөрөөр шугамыг зайлуулаад үлдэх төлбөрөө шилжүүлэх байсан боловч янз янзын нэмэлт шаардлага тавьдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлцэл хийгээд өмнөх гэрээнүүдийг бүгдийг нь цуцалсан байгаа. Барилгын үйл ажиллагаа эхэлсэн байхад өмнөх гэрээнүүдээ цуцлаад зөвхөн зээлтэй холбоотой гэрээгээ үлдээсэн. Анхнаасаа барилгын үйл ажиллагаа эхэлхэд бэлэн болсон байхад хөрнгө оруулалтаа хийхгүй цаг авч байгаад зээлийн гэрээ болгож хүү тооцож авах гэсэн үйл ажиллагаа бас харагддаг. Үнэхээр гэрээгээ цуцлаад больсон байсан бол “Тэнгэр сод түшээ” гэж компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашаа үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэрээний зорилго нь анхнаасаа болих байсан бол болихгүй тэгээд ямар нэг үйл ажиллагаа хийхгүй удаарширсан байдаг. Тиймээс цаад харилцаа нь хамтран ажиллах гэрээ байсан нь анхы гэрээнээс тодорхой харагддаг. Бидний нэг татгалзал бол анх хэлцэл байгуулах хүсэл зориг шалтгаан үндэслэлээ хүсэлтэндээ дурдсан, энэ нь тээвэрлэгч компани буюу “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн захиралтай анх тохиролцож байсан. “Касс таун” ХХК-аас Солонгос улс руу очиж уулзаж байсан талаар маргахгүй байна. Нэг үйл баримтын талаар 2 этгээдтэй тохирсон талаар яриад байна. Энэ нь талууд хоорондоо тохиролцсон нь нэг асуудал. Үйл баримтыг нотлох зорилгоор фото зураг авсан өөрөөр нотлох зүйл одоогоор байхгүй байна. Мөн компанийн хоорондын асуудлыг Энхбаттай холбож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний 2 тал бол 2 компани байдаг. Компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй 2 компанийн хоорондох асуудлыг иргэнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагчаар татсан бол хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Гэрээний оролцогчийн аль нэг нь хариуцах ёстой. Компанийн тухай хуулинд компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэдэг.
Мөн анхны гэрээний 3.2 заасан А тал барилгын ажлыг дууссаны дараа Б талд барилгын нэг давхарыг өгнө гэсэн байдаг. Мөн гэрээнд рекламны самбарыг 5 жилийн турш үнэгүй байрлуулах, түнээс хойш талууд харилцан тохиролцож шийдвэрлэх талаар ярьсан. Энэ нь хамтран ажиллах гэрээний ашиг. Гэрээнд оффисийн талбай авахгүй мөнгө авч болно гэсэн зохицуулалт байдаг. Талуудын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны гэрээг цуцалсан зүйл болон дуусгавар болгосон харилцаа байхгүй уг гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Тиймээс зөвхөн 01 тоот гэрээний дагуу шийдвэрлэх боломжгүй. Боломжит бүх боломжийг хангаж гэрээг үргэлжлүүлэх саналтай байхад зээлийн гэрээ болгох гэдэг анхнаасаа хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлээгүй байсан бол гэрээнээсээ татгалзах боломжтой байсан. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг дахин байгуулсан.Барилга баригдаагүй байсан ч харилцаа үргэлжлээд явагдаж байсан нь дараа дараагийн гэрээнүүдээс харагдаж байна.Тиймээс энэ нь зөвхөн зээлийн гэрээ биш гэдэг нь харагдаж байна. 2016 оны 11 дүгээр сард барилгын суурийн нүхээ ухаж дуусгасан. Мөн 9 сард гэрээгээ байгуулаад улсын бүртгэлд танилцуулсны дараа хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд ажил гүйцэтгэгч хугацаандаа бариагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Урьдчилгаа төлбөрийг зориулалтын бусаар ашиглаж уул уурхайд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан гэж байна. Энэ нь нэхэмжлэл дээр дурдагдаагүй бөгөөд энэ тухай иргэний хуулийн 6.3 дээр тодорхой зааж өгсөн. Энэ үйл баримтыг няцаах байдлыг үүсгэж байгаагаа ямарч баримтгүй ярьж байна гэж байна. Солонгос компанаас ирсэн мөнгөний баримт нь анхны хэлцэл хэнтэй байгуулагдсан талаар тодорхой харуулах байсан тиймээс хүсэлтийг хангаагүй учир уг татгалзалаа нотлох боломжгүй болоод байна.
Иймд Иргэний хуулийн 222.5-д зааснаар нэхэмжлэгч тал хүү нэхэмжилсэн гэтэл талууд харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болохоор тохиролцсон байгаа. Хэлцэлийг тохиролцоод дуусгавар болгосон байхад дахин хүү тооцох боломж байхгүй. Үндсэн гэрээнд заасан хүү тооцох ёстой гэж үзэж байгаа бол хэлцэл дуусгавар болох хүртэл хугацаа хамаарах ёстой. Хэрэв зээлийн гэрээ гэж байгаа бол хугацаандаа хүүгээ авах ёстой хугацаанд нь хүүг нь өгсөн тийм учраас нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хэрэгт цугларсан баримтаар “Касс таун” ХХК болон “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь зээл болон хамтран ажиллах гэрээ байгуулсан, үүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаартай хэлцэл хийгээд эхний гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан гэж харагдаж байна. Үүнээс хойш талуудын хооронд хэд хэдэн гэрээ хийгдсэн боловч хийгдсэн гэрээнүүдээ цуцалсан гэж ойлгож байна. Эхний байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгө зээлдүүлсэн тул зээлдүүлсэн 1 сая ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн хүүгээр нэхэмжилж байна гэж ойлгож байна. Уг гэрээний 2.1-т нийт 3 сая ам доллар олгон гэж тохирсон бөгөөд 1 сая ам долларыг өгсөн бусдыг нь өгөөгүй байгаа нь гэрээний үүргээ зөрчсөн гэж харагдаж байна. Нэхэмжлэгч тал шаардах эрхээ уг гэрээний 7.5-д зааснаар мөн уг гэрээний 3.4, 3.5-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. 3.5-д заасныг харахаар зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү тооцож төлнө гэж байдаг. Гэтэл зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү тооцох байгууллага банк, эсхүл зээлийн эрх бүхий этгээд байдаг тэгтэл нэхэмжлэгч тал аль аль биш. Иргэний хуулийн 281-д зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. 281 дүгээр зүйлд заасны дагуу бол зээлийн хүүг зөвхөн зээлийн гэрээнд заасан хугацаагаар нэхэмжлэх эрхтэй байдаг.Зээлийн гэрээгээр харахаар 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүү бодох хугацаа дууссан гэж харагддаг. Гэрээний 7.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 5 дугаар сар хүртэл барилгын ажил эхлээгүй гэх энэ үндэслэлээр 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 1 сая долларыг хүүгийн хамт төлөх үүрэг үүсээд гэрээний хугацаа дуусгавар болсон. 2015 оны 5 дугаар сарын 31-ны өдөр энэ зээлийг буцаан төлөх хугацааг сунгалаа гэж тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй харин 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу 11 сарын дараа 1 сая доллараа төл, хүүгээ төл гэдэг шаардага тавиад “Касс таун” ХХК-аар гарын үсэг зуруулсан. 2016 оны 4 сарын 15-ны өдөр хэлцэл гэж байгаа талуудын тоохиролцоог анхны гэрээг сунгасан гэж харагдахгүй байна. Дууссан гэрээний дагуу хүү үргэлжлүүлэн тооцоод төлөх хугацааг нь сунгаж байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэж байна гэж үзэхгүй байна. Эхний гэрээний 7.5 дах заалтаар харахаар хүүнд 60,000,000 ам доллар шаардах эрх байсан. Гэтэл төлсөн мөнгө 110,000,000 ам доллар гэж яригдаж байгаа. Тиймээс анхны гэрээний дагуу 1 сая ам доллараас хүүг нь бол төлсөн гэж харагдаж байгаа. Илүү төлсөн 50,000,000 ам доллар бол үндсэн төлбөрөөсөө хасагдах ёстой. Хариуцагч талаас “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж мөнгө авья гэх хүсэл зориг байгаагүй. “Сеожүүн ложистикс” гэдэг Солонгос компанитай мөнгө өгч авах гэсэн байсан боловч мөнгөө өгөхдөө Монголд байгаа охин компанийхаа дансаар мөнгө шилжүүлсэн. Түүнээс бол “Сеожүн ложистикс монголиа” гэж компаний захиралтай уулзаад тохиролцсон зүйл бол байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь 1 сая ам долларыг “Касс таун” ХХК-аас гаргуулая гэж ойлгогдож байна. Иргэн Энхбатад холбогдуулсан шаардлага нь батлан даагч гэсэн агуулгаар нь гараагүй гэж ойлгож байна. Шаардлагын үндэслэл нь болохоор компанийн тухай хуулийн 9.5-д заасан хувьцаа эзэмшигч компанийхаа өрийг хариуцах заалт байгаа үүнийг шүүх хэрэглэж шүүхийн шийдвэр дээр “Касс таун” ХХК төлөхгүй бол Энхбатаас гаргуулъя гэсэн шаардлага нь бие даасан шаардлага биш байна. Хариуцагчаар татаж байгаа бол хариуцагчид холбогдуулж үндэслэл бүхий шаардлага гаргах ёстой. Гэтэл нэг нь төлөхгүй бол нөгөө нь төлнө гэсэн зүйл одоо уг маргаан дээр шийдэгдэх асуудал биш байна. Нэхэмжлэгчийн хэлсэн компанийн тухай хуулийн 9.5 дахь заалт нь нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа батлан даалт маягийн шаардлага биш. Энэ нь бие даасан шаардлагаар шийдэгдэх маргаан. 9.5-ийг нэхэмжлэгч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.Мөн Гэрээний 2.2 дээр бичсэн хөрөнгүүдийг “Роүд” гэдэг компани эзэмшиж байгаа нь тодорхой харагдана. Гэрээ байгуулагдах үед энэ хөрөнгүүд “Касс таун” ХХК-ийн хөрөнгө биш “Роүд” ХХК-ийн хөрөнгө байсан нь гэрээндээ тодорхой харагдаж байна. Харин зээлийн баталгаа болгоод Роүд ХХК нь “Касс таун”-д ашиглуулж байгаа хөрөнгүүдийг “Сеожүүн ложистикс” ХХК-д шилжүүлж өгье дараа нь мөнгө төлсөн хойно буцааж авах талаар гэрээний 6.4-т заасан байдаг. Гэрээний 7.4-т 2 тохиолдолд гэрээ аяндаа цуцлагдана гэж байдаг. “Роүд” ХХК нь эзэмшилдээ байгаа үлд хөдлөх хөрөнгүүдийг “Сеожүн ложистикс” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 31-ний дотор шилжүүлж өгөхгүй бол уг гэрээ цуцлагдана гэж заасан байдаг. Энэ өмч хөрөнгүүд шилжээгүй учир цуцлагдсан болж харагдаж байна. Мөн 2015 оны 5 сард барилгын ажлаа эхлээгүй бол гэрээ цуцлагдана гэсэн байдаг. Тиймээс 2015 оны 5 дугаар сарын 31-нд талуудын хүү тооцох хугацаа дуусаж байгаа нь тодорхой харагдаж байна. Нэмэгдүүлсэн шаардлага нь иргэний хуулийн 222.5-д тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсэн заалт байдаг боловч гэрээгээр тохирсон хүү гэсэн агуулга байхгүй. Нэхэмжлэгч тал үндсэн гэрээгээ хүүтэй зээлийн гэрээ гэж тайлбарлаж байдаг. Гэтэл хүүгээ авсан байж одоо үргэлжлүүлээд авах банктай адил эрхтэй болох гээд байна. Иргэний хуулийн 222.5 дахь хэсэг нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнийг зээлээс бусад харилцаанд хэрэглэдэг. Энхбатад холбогдуулж гаргасан шаардлага нь компаний хуулийг барьж гаргасан гэж байна” “Касс таун” компаний бланс дээр тодорхой харагдаж байгаа гэж байна энэ нь үүнийг нотлохгүй. Компанийн тухай хуулинд блансын тухай огт яриагүй. Блансаар хувийн эд хөрөнгө нь шилжсэн гэж нотлох гэж байгаа бол энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болох хамтран ажиллах гэрээний 2.1, 2.2, 3.4, 3.5, 6.1, 7.5, хоёр талын байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хэлцлийн 1.1, 2.1, 2.2-д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК, захирал Д.Энхбатаас үндсэн зээл 1 000 000 ам доллар, хүү 196 333 ам доллар, нийт 1 196 333 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нийт 2 857 382 342 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 459 640 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 397 742 342 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Зээл болон хамтран ажиллах гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 02 дугаартай “Хэлцэл”, 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “ Төлөх тухай амлалт бичиг”, 2014 оны 11 дугаар сарын 26-ны өдөр нэг талаас “Ийстерн Роуд” ХХК болон “Соежүүн ложистик монголиа” ХХК хоорондох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Интерсале” ХХК-г төлөөлж Д.Энхбат, нөгөө талаас “Сеожүүн ложистик” ХХК-ийн хооронд “Барьцаат зээлийн гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Байгалмаа, “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүд тус тус байгуулагдсан байна.
Хавтаст хэргээс үзэхэд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэг талаас “Ийстерн Роуд” ХХК болон “Соежүүн ложистик монголиа” ХХК хоорондох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай, /хх-25х/ 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Интерсале” ХХК-ийг төлөөлж Д.Энхбат, нөгөө талаас “Сеожүүн ложистик” ХХК-ийн хооронд “Барьцаат зээлийн гэрээ”-г цуцлах тухай /хх-30х/, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Байгалмаа, “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцлах тухай” /хх-34х/ баримтууд хэрэгт авагдсан, хэлцэлүүд цуцлагдсан, зохигчид энэ талаар шүүхэд маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Зээл болон хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 3 000 000 ам доллароос урьдчилгаанд өгсөн 1 000 000 ам доллар, хүү 196 333 ам доллар нийт 2 857 382 342 төгрөг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөрийн баримт гаргаж өгсөн нь Ким Тэ Ху захирлын үед 110 000 ам доллар төлөгдсөн байна. Иймд 1 030 000 ам доллар, 5 сар 19 хоногийн хүү 56 333 ам доллар, 1 ам долларыг 2388 төгрөг Монгол банкны ханшаар тооцож, нийт 2 594 651 098 төгрөгийг хариуцагч “Касс таун” ХХК-аас, компанийн эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд иргэн Д.Энхбатаас уг гэрээний 3.5-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ: Энэ нь дан ганц зээл гэрээний хүрээнд авч үзэж шийдвэрлэх биш, зөвхөн зээлийн харилцаа биш юмаа, агуулгаараа хамтран ажиллах гэрээ юм, мөн иргэн Д.Энхбатаас гаргуулах нь ямар ч хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хэлцлийг тохироод дуусгавар болгосон байхад хүү тооцох боломжгүй учир үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж марган харин “Сеожүүн ложистик монголиа” ХХК-аас “Касс таун” ХХК-д шилжүүлсэн 1 000 000 ам доллар, хүүнд 110 000 ам доллар хүлээн авсан талаар талууд маргаагүй бөгөөд харин гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс маргасан.
Уг гэрээгээр “Касс таун” ХХК нь Сүхбаатар дүүрэг 5-р хороо, Аерофолотын зүүн тал оффис, худалдааны төвийн зориулалттай 15 давхар байшингийн барилга угсралтын ажлыг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн төлөвлөх ба барилгын ажлыг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэхээр, ажлын нийт төсөвт өртөг нь 3 000 000 ам долларыг Б талд зээлээр олгохдоо сарын 1 хувийн хүүтэй, 2014 оны 11 сарын 27-нд урьдчилгаа төлбөр олгох, цаашид ажлын хэмжээ үе шатаар санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-ийн 14х/
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Төлөх тухай амлалт бичиг”-т “Касс таун” ХХК-ны захирал Д.Энхбат нь уг амлалт бичгийн:
1-рт 2014 оны 11 дүгээр сарын 27-нд “Сеожүүн ложистик монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг 2016 оны 02 дугаар сарын 29 хүртэл бүгдийг нь төлж барагдуулна.
3-рт дээрхи 1-р заалтын “Сеожүүн ложистик монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам долларыг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл төлж барагдуулаагүй тохиолдолд 15 давхар барилгын зохиулалттай газрыг эзэмшигч Д.Байгалмаагийн газар /Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 148004/0030 дугаартай 413м2 болон Майн Монголиа эзэмшлийн газар /Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороонд байрлалтай 148004/0040 дугаарын 213м2-ыг “Сеожүүн ложистик монголиа” ХХК-руу шууд нэрийг нь шилжүүлнэ.
4-рт дээрхи 1-р хэсэг, 3-р хэсгийн мөнгийг эргүүлэн төлөх болон нэр шилжүүлэх ажлыг гүйцэтгэхгүй байх тохиолдолд 1-р зүйлийн төлбөр 1 000 000 ам долларыг зээлсэн өдрөөс эхлэн дээрхи “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-руу нэр шилжүүлэх ажлыг бүрэн дүүрэн хийж дуусах өдөр хүртэл жилийн 23 хувийн зээлийн хүүг сар бүрийн эцэст төлнө гэжээ./хх-195х/
Мөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 дугаар сарын 15-ний өдөр зээл болон хамтран ажиллах гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор харилцан тохиролцсны үндсэн дээр үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (02) тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр “ 1 000 000 ам.доллар болон түүний хүүг А тал нь огт төлөөгүй тул үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх хугацааг шинэчилэн тогтоож, зээлийн хугацааг “2016 оны 05 дугаар сарын 15-нд нэг хувийн хүү болох 10 000 ам долларыг гэрээний 3.5-д заасны дагуу зээл олгосон өдрөөс төлөх хүртэлх нийт 14 сарын хүү 140 000 ам доллар, үндсэн зээлийн төлбөр 1 000 000 ам доллар нийт 1 140 000 ам доллар Б талд үл маргах журмаар төлж дуусгана “ гэж өөрчилжээ. /хэргийн 19-р хуудас/
Зохигчид зээл болон хамтран ажиллах гэрээ болон төлөх тухай амлалт бичиг, 02 дугаартай өөрчлөлт оруулах тухай хэлцэлийг тус тус байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээ байгуулагдсан, харин хариуцагч тал гэрээний агуулгыг хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар маргадаг бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК нь 2014 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн “Зээл болон хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хариуцагч “Касс таун” ХХК-д 2014 оны 11 сарын 27-нд 1 000 000 ам доллар шилжүүлсэн ба зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан байна.
Үүнээс үзэхэд зохигчдийн хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хамтран ажиллах гэрээ гэж үзэх боломжгүй буюу барилга огт баригдаагүй, гэрээг зээлийн гэрээ гэж томьёолсон зэргээс “Сеожүүн ложистик монголиа” ХХК болон “Касс таун” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг тул хариуцагч “Касс таун” ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй, “Касс таун” ХХК-аас Солонгосын “Сеожүүн ложистик ” ХХК-тай анх уг гэрээг байгуулсан талаарх бичгээр болон амаар тохиролцсон эсэх нь баримтаар болон шүүх хуралдааны явцад тогтоогдохгүй, маргаж буй үндэслэлээ дан ганц зээлийн гэрээний дагуу 1 000 000 ам доллар нэхэмжлэгчээс аваагүй гэж тайлбарласан нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчид уг мөнгийг төлөхгүй байх үндэслэл, сөрөг шаардлага, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу өөрийн татгалзлыг шүүх хуралдаан дээр нотолж чадаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, зээл болон хамтран ажиллах гэрээ, төлөх тухай амлалт бичиг, 02 тоот хэлцэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу үнийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 02 тоот хэлцэл, уг хэлцлийн дагуу гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгагдсан байх тул 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойшх шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-н хүртэлх нийт 5 сар 19 хоногийн хүү болох 56 333.33 ам долларыг Монгол банкны нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 2388 төгрөгөөр тооцож 134 549 342 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч “Касс Таун” ХХК-аас зээлийн хүүнд 110 000 ам доллар төлсөн талаарх баримтыг үгүйсгээгүй тул уг 110 000 ам долларыг зээлийн гэрээний хүү 140 000 ам доллараас хасч тооцох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Касс таун” ХХК нь их хэмжээний өр төлбөртэй учир үүргийн гүйцэтгэлийг хангуулах тал дээр анхаарч “Касс таун” ХХК-ийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Касс таун” ХХК-ийн захирал Д.Энхбатаас гаргуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь зээл болон хамтран ажиллах гэрээг нэг талаас “Сеожүүн ложистик монголиа” ХХК, нөгөө талаас “Касс таун” ХХК-ийн хооронд байгуулж, түүнийг төлөөлж захирал Д.Энхбат гарын үсэг зурсан бөгөөд Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар “ хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан байх тул захирал Д.Энхбатаас уг гэрээний дагуу төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дахь хэсэгт зааснаар шүүх үндсэн зээл, зээлийн хүүг үүрэг үүсэх үеийн долларын ханшаар нэг ам долларыг 2388 төгрөгөөр тооцож үндсэн зээл 1 000 000 ам доллар буюу 2 388 000 000 төгрөг, хүүнд 30 000 ам доллар буюу 71 640 000 төгрөг нийт 2 459 640 000 төгрөгийг хариуцагч “Касс таун” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Энхбатад холбогдох хэсэг, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 742 342 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 602 812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Касс таун” ХХК-аас 12 456 150 гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Касс таун” ХХК-аас 2 459 640 000 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин есөн сая зургаан зуун дөчин мянга / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Энхбатад холбогдох шаардлага, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 742 342 /гурван зуун ерэн долоо долоон зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 602 812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 456 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сеожүүн ложистик монголиа ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ