Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 671

 

                                                                                                                                                                                                 

                                                                    

 

 

 

 

 

 

 

           П.Дд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор П.Дд холбогдох эрүүгийн 1803000010122 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Гурван булаг овгийн Пүрэвсүрэнгийн П.Д, 1995 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, бэр эгч, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо,  тоотод оршин суудаг,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, /РД: /,

  

   П.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Телевизийн эцсийн буудлын замд “Мөнх такси” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндэй Соната” загварын 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөП.Дий аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөП.Дий дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7.а-д заасан “согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин /1.10 хувь/ согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөП.Дий хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж Г.Алтангэрэл жолоочтой иргэн Г.Бын эзэмшлийн “Хьюндэй Элентра” загварын 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Г.А, зорчигч Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: П.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Д хөП.Дий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Дий тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, П.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, П.Дий цагдан хоригдсон 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Дөөс 1.180.000 төгрөг гаргуулж Г.Алтангэрэлд олгож, хохирогч Г.Алтангэрэл цалин хөлстэй холбогдох болон бусад зардал, Д.Оргил эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч байгууллага “Мөнхтакси” компани иргэний нэхэмжлэлтэй холбогдох нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, ...шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дийг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч П.Дд холбогдох эрүүгийн 1803000010122 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар 201 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 376 дугаар шийтгэх тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...Энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх үед миний үйлчлүүлэгч П.Дий зүгээс:

1. Алтангэрэлийн жолоодож явсан “Hyundai Elentra” загварын 93-42 УБЭ дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирол 1.180.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаас гадна хохирогч ямар нэгэн санал гомдолгүй болсон байна. /Хохирогч Г.Алтангэрэлээс давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийн хуулбарыг хавсаргав/

2. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч Г.Алтангэрэл, хөнгөн гэмтэл учирсан хохирогч Г.Ичинноров нарт эмчилгээний зардалд 750.000 төгрөг, хүндэвтэр гэмтэл учирсан хохирогч Д.Оргилд мөн эмчилгээний зардалд 250.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хохирогч нар энэ талаар нэхэмжлэх зүйлгүй болохыг шүүхийн тогтоолд /Шүүхийн шийтгэх тогтоолын хх-12/ тэмдэглэсэн.

3. П.Д нь хохирогч нарын хувьд цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох хуульд заасны дагуу төлөхөө тогтвортой, гүн ухамсарлан илэрхийлж байгаа болно. Дээрхээс үзвэл миний үйлчлүүлэгч П.Дий үйлдсэн гэмт хэргийн хувьд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрэлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох хэсгүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар өөрчлөлт оруулан миний үйлчлүүлэгч П.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг нь хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Телевизийн эцсийн буудлын замд “Мөнх такси” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндэй Соната” загварын 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөП.Дий аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөП.Дий дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7.а-д заасан “согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин /1.10 хувь/ согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөП.Дий хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж Г.Алтангэрэл жолоочтой иргэн Г.Бн эзэмшлийн “Хьюндэй Элентра” загварын 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Г.А, зорчигч Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Айн мэдүүлэг /хх-49, 57-I/, хохирогч Д.Оын мэдүүлэг /хх-70-72-I/, иргэний нэхэмжлэгч Р.Мын мэдүүлэг /хх-81-82-I/, иргэний нэхэмжлэгч Г.Ивын мэдүүлэг /хх-98-I/, иргэний нэхэмжлэгч П.Аын мэдүүлэг /хх-105-I/, иргэний нэхэмжлэгч И.Өын мэдүүлэг /хх-112-I/, иргэний нэхэмжлэгч Э.Тын мэдүүлэг /хх-115-I/, гэрч Ю.Мын мэдүүлэг /хх-121-I/, гэрч О.Шын мэдүүлэг /хх-126-I/, гэрч Э.Уын мэдүүлэг /хх-128-130-I/, гэрч Н.Бийн мэдүүлэг /хх-140-141-I/, П.Дий мэдүүлэг /хх-214-I/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12085 дугаартай дүгнэлт /хх-151-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12088 дугаартай дүгнэлт /хх-158-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12086 дугаартай дүгнэлт /хх-164-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12087 дугаартай дүгнэлт /хх-170-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12084 дугаартай дүгнэлт /хх-175-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 12083 дугаартай дүгнэлт /хх-180-I/, Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 618 дугаартай дүгнэлт /хх-204-I/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-24-I/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл /хх-27-I/, СиДи бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-45-I/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-143-I/, 52-01 УНЗ улсын дугаартай “Хьюндэй Соната” загварын автомашинд хийсэн үнэлгээний тайлан /хх-85-87-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан “...П.Дий үйлдсэн гэмт хэргийн хувьд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс П.Дд оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “согтуурсан, мансуурсан үедээ”, мөн хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” автотээврийн хэрэгслийн жолооч хөП.Дий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан нь шүүхэд үүрэг болгосон заалт биш байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Дий өмгөөлөгч Б.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ