Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч Б.Гантулга, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, А.Содхүү, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Э.Ганбат, Д.Цэвээцэрэн, гэрч Л.Энхтуяа, Х.Ганболд, Д.Очбадрах, О.Цэдэвсүрэн, Д.Төмөрболд, Д.Мөнхбаясгалан, Б.Ганцэцэг, Н.Наранцацрал, Ө.Хөхөө,  шинжээч эмч М.Энхбаяр, Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Элжгэн тайжууд овогт Балжиннямын Өлзийбуянд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 0108 0463 дугаартай, 108/2016/0010/Э индекстэй хэргийг  2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст цагдаагийн ахлагч цолтой, нууцын бичээч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамжны  65А дугаар байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, Элжгэн тайжууд овогт Балжиннямын Өлзийбуян /РД:ОЕ87070812/,

Холбогдсон хэргийн талаар:

Эрүүгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн нууцын бичээч ажилтай Б.Ө нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Х.Хашболор гэрийн гадна түүний нүүр, толгойн хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас Х.Хашболорын зүүн эгэм рүү нь гараараа нэг удаа цохиж унаган амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын  дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд нэгдүгээрт: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч, гэрч, шинжээч  нараас мэдүүлсэн  мэдүүлгүүд...

1.1. Шүүгдэгч Б.Өлзийбуян  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”миний бие хохирогчийн талаас хувийнхаа зүгээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж байна. Харамсалтай зүйл болсон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж гэм буруутай этгээд нь үнэн зөвөөр тогтоогдоно гэдэгт итгэсэн хэвээр байгаа. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэс буюу ажлын хамт олонтойгоо салхинд гарсан. 1 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид, горхи мэлхий хад гэх амралтын газар очсон. Миний бие ажлын хамт олноосоо сүүлдэж 1 цагийн үед очсон очиход ажлын хамт олон түрүүлж очсон халамцуу болсон нэлээн шуугиантай байсан.  Албан ёсоор нээлт хийгээд миний бие авч очсон хонь ямаа хоёроо янзалж хорхог, боодог бэлдээд. Оройн 6 цагийн үед хорхог, боодгоо хийж ажил дуусаад машинаас очиж гар утсаа авсан. Гар утсаа  авахад дуудлага, мессэжүүд ирсэн байсан. Энэ үед давхацаж Очбадрах хошуучаас дуудлага ирээд “наана чинь ямар асуудал болоод байгаа юм бэ? хэрүүл зодоон болсон юм уу” гэсэн мессэж ирүүлээд давхар надаас асуусан. Би болсон үйл явдлыг хэлээд одоо зүгээс болсон санаа зовох юм байхгүй та нар ажлаа амьжуулаад тайван ирж болно гэсэн хариултыг өгсөн. Ингээд караокэд орж 30-40 минут болоод 7 цагийн үед амралтын газарт байрласан 8 ханатай гэрлүү орсон. Ороод оройлцоогоор 10 минут болсон байх гэрт байсан хүмүүс гараад явахад нь би дагаад гарсан. Дагаад гарахад амралтын газрын зүүн урд талд талийгаач Ган-Эрдэнэ, Батсуурь гурав тойроод юм яриад зогсож байсан. Яваад очиход талийгаач үгийн зөрүүгүй намайг цохисон тэхээр нь би ухарч зугтсан. Талийгаач баруун, зүүн гараараа ээлжилж хүчтэй хурдтай довтолгоо хийсэн. Энэ үед эхний цохилт миний баруун чамархай чихэн дээр таарсан учраас чих дөжрөөд, толгой дүүрээд юу болсныг сайн мэдээгүй. Хамгийн сүүлийн цохилт нь миний эрүүн доороос өлгөж цохиод хойшоо унах гэхэд талийгаач миний баруун гараас зуурж авсан. Энэ үед нь би баруун гараа шууд татаж аваад дахиад дайрхад нь баруун гараараа талийгаачийн зүүн эгэм тушаа газар нь нэг удаа нударсан үйлдэл хийсэн. Энэ үед араас намайг нэг хүн зуурч аваад амралтын газрын гэрийн урд талд байсан модон саравчны урдуур тойруулаад аваад явсан. Энэ талийгаачаас салах үед талийгаачтай цуг зогсож байсан Ган-Эрдэнэ, Батсуурь нар талийгаачийн араас гүйж ирж байсан. Намайг модон саравны урдаар ороход тэнд зогсож байсан Төмөрболд гуай гарч ирээд гүйсэн. Саравчны цаад талд шоконд орсон байдалтай, хамрынхаа цусыг арилгаад байж байтал цаана хүмүүс бөөгнөрөөд чанга дуу гараад байсан. Төмөрболд гуайн дуу гараад одоо бос гээд байхаар нь юу болсон юм бол гээд очиход талийгаач газар уначихсан байж байсан. Босохгүй удаад байхаар нь судсыг нь бариад үзэхэд амьсгаа нь муудад судасны цохилт нь суларч байна гэсэн зүйл яригдаад байсан. Тухайн үед талийгаач надруу дайраад би нударсан үйлдэл хийсэн учраас өөр хүмүүс талийгаачид өөр гэмтэл учирсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тэрнээс болоод шоконд ороод надаас болсон юм байна гэдэг ойлголтыг авсан. Энэ талаараа талийгаачийг гэрт оруулхаас өмнө Очбадрах хошуучруу ярьсан. Талийгаач гэнэт над руу дайрч цохиод би хариуд нь ийм үйлдэл хийсэн талийгаач босохгүй байна. Та нар хаана явж байгаа юм бэ? гэж ярьсан.  Тухайн үед сандраад шоконд ороод ахруугаа залгаж ярьсан байсан, болсон хэргийн тухайд ийм зүйл болсон гэв...”

1.2. Хохирогчийн хууль  ёсны  төлөөлөгч О.Должин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний хувьд Өлзийбуянд гомдолтой миний гэр бүлийн амьдралд нөхөж барашгүй гарз хохирол учруулсан хүн бол Өлзийбуян. Миний залуу насны минь амьдрал, миний үр хүүхэд эцэгтэйгээ байх элэг бүтэн байх гэр бүлийн минь сайхан амьдрал. Аав ээж нь 6 хүүхдээ гаргачихаад өөрөөсөө түрүүлээд хүүхдээ алдах зовлон эцэг эхэд байдаггүй. Тэр зовлон бүгдийг учруулсан хүн бол Өлзийбуян. Тийм учраас би эрхэм шүүгч та бүгдээс энэ хэрэгт нухацтай хандаж энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж байна. Өлзийбуян болон миний ханьтай хамт ажилладаг ажлын газрын тухайн цаг үед хамт явсан хамт олон гомдож байна. Яагаад нэг газрын хамт олон гэхэд хүний мөсгүй загнаж байна бэ? миний нөхрийг босож ирэхгүйгээр өнгөрсөн үед Өлзийбуян өөрийгөө хамгаалахын тулд юу л бол юуг л хэлж байна. Үхсэн хүн үг хэлэх биш гэж энэ хүн дуртай болгоноо хэлж байна. Өөрийгөө хамгаалж, ялгүй үлдэхийн тулд хуулийн цоорхой болгоныг ашиглаж танил тал болгоноо ашиглаж байхад. Миний нөхөр газарт булагдсан хүн хэнд юу хэлэх бэ? Ийм хүмүүсийн дунд ажиллаж амьдарч ийм хүмүүстэй ажиллаж байсан гэхэд заримдаа нөхрийгөө өрөвдөж гомдох шиг болдог. Эрүүгийн цагдаагийнхан юу хийдэг ямар үүрэгтэй хүмүүс байдаг. Ямар үед өөрсдийгөө хамгаалж ам нээхгүй байх талаар энд сууж байгаа бүх хүн мэднэ. Хүний гарт зэрлэгээр алуулж үхсэн нөхрийнхөө амыг Өлзийбуянгаас нэхэж байна. Миний нөхрийг ингэж харамсалтайгаар залуугаар нь дөнгөж 40 нас хүрч байхад нь хохироож зэрлэгээр зодож танхай балмад зан гаргаж амь насыг нь хохироосонд гомдолтой. 15 жилтэй тэнцэх хүний амь гэж байхгүй. Хоёр жил тэнд байхад боож үхэх гээд тэндээс яаж гарах уу? гэж бүх аргыг илэрхийлж ирж хайж байгаа. 15 жилээр миний нөхрийн амийг үнэлүүлээд зогсож байна. Миний ар гэр эхнэр хүүхэд яах бэ? гэж Өлзийбуян санаа зовохын дээдээр зовж байгаа. Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй гээд заачихсан байгаа яагаад миний нөхөр эрхээ эдлэж болдоггүй юм. Миний хань цагдаагийн албанд 20 гаруй жил ажиллахдаа ажлаа үнэнч шударгаар маш сайн хийдэг байсан. Миний нөхөр ажлаа сайн хийдгийн дээр тухай ажлаас зохиогдсон арга хэмжээ урлаг спортын бүх ажилд хамрагддаг нийгмийн идвэх сайтай, гэр орондоо халамжтай хүн байсан. Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт дээр архины зэрэг өндөр гарсан гэж ярьж байна. Миний нөхөр айрганд дуртай хүн байснаас архинд дуртай хүн байгаагүй. Миний нөхөр архи ууж тамхи татдаггүй хүн байсан. Яагаад миний нөхрийг архичин гэж нэр төрийн нь гутаан доромжлоод байгаа юм. Хэн ч гэсэн хаа нэг газар өгсөн архийг нь амсаад тавьдаг хүний ёс. Ганц лааз пиво, жоохон айраг уучихсан байхад түүнийг шинжлээд үзэхэд өндөр гардаг. Миний нөхөр архи уудаггүй хүн байсан. Миний нөхрийг босож ирэхгүйгээр нь алчихаад дээрээс гутаан доромжилж өөрөө үхэхгүй юм шиг зүйлийг битгий ярь, миний нөхөр ажил ар гэртээ хариуцлагтай ханддаг. Миний нөхөр ажлаасаа ирчихээд бүх ажлаа төлөвлөж бичдэг, ажлаа хийчихээд тэтгэвэрт гарахдаа ямар ажил хийхээ төлөвлөчихсөн байсан. Тэтгэвэрт гараад мужааны цех ажлуулна гээд хэрэгтэй зүйлсийг цуглуулчихсан. Гэртээ өөрийн хийх боломжтой бүх тавилгыг өөрөө хийдэг хүн байсан. Миний амьдралыг баталгаагүй болгосон. Миний нөхөр 40 нас хүртлээ архи уугаагүй бусдын дунд яаж биеэ авч явахаа мэддэг. Хаана яаж яавахаа мэддэг хүн тэнд очоод Өлзийбуян руу дайрсан гэдэг шиг худал зүйл байхгүй. Аргаггүй бие хамгаалалт гэдэг зүйлийг Өлзийбуян байнга ярьдаг. Гэрт оруулж дотроос нь чойжилчихоод гэрт дотор хөөгөөд байсан юм уу? хэдэн талаас нь хүмүүсээр бариулчихаад цохиод байсан уу? үгүй. Гэрч Энхтуяа юу харсан юм чиний биед учирсан гэмтэл миний ханьд учирсан гэмтэл хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Миний нөхөрт маш олон тооны зэрлэгээр зодуулж нас барсан олон тооны гэмтэл шарх байгаа. Хумсны сорви гэж байна баригдчихаад тэр өрөөнд юу хийж суухав намайг бодвол хуулийн сургууль төгссөн хуулийн мэдлэгтэй хүн. Хэд хоногийн дараа хамт явсан хүмүүс чинь Өлзийбуянг нийлээд гүтгэчий гэж хэлээгүй. Тухайн үед бүх явсан гэрчүүд ам нэгтэйгээр Өлзийбуянг байсан гэдгийг нотолж байгаа. Тэр хүмүүстэй өс хонзонгийн сэдэлгүй, миний ханьтай өс хонзонгийн сэдэлгүй. Ахлаж явсан офицероо ална гэдэг байж боломгүй зүйл ийм хүнд цаазын ял өгөх хэрэгтэй. Яагаад энэ хууль үнэн шударгаар үйлчлэхгүй байна бэ? хүн алсан хүнд яагаад 15 жилийн ял оноодог юм. 15 жил болохоор миний амьдрал буцаад ирэх юм уу? 15 жил гэхээр миний хүүхдүүд эцэгтэй болох юм уу? Өлзийбуян бага насны хүүхэдтэй шиг би ч бага насны хүүхэдтэй үлдсэн. Энд одоо болтол хэн нэгэн хариуцлага тооцохгүй байгаа юм. Хэн эрх мэдэлтэй, ажил төрөлтэй, боломжийн байгаа нь энэ боломжоо ашигладаг. Яагаад хохирсон миний хохирлыг өдий болтол барагдуулахгүй байгаа юм. Би яагаад 2 жилийн хугацаанд өдий болтол хохироод явж байх ёстой юм. Өндөр хоног өнгөрөх тусам миний хохирол нэмэгдэнэ үү? гэхээс барагдадгүй. Өлзийбуянд өгсөн ял хөнгөдсөн чинь шударга биш. Миний нөхөр архи уудаггүй зүй бусаар бусадтай харьцадгүй. Өлзийбуян надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. 2 жилийн хугацаанд уучлалт гуйх боломж байсан. Анхны шүүх хурал дээр сайн ахыгаа алсандаа харамсаж байна гэж хэлсэн өмгөөлөгч нар нь үгийг нь засаж алдсандаа гэж хэлээч гэж байж тэр үгийг засаж хэлсэн. Зөвхөн хэлж байгаа үнийх нь утга нь надад зорулагдаж байгаа юм шиг шүүгч нарт хандаж хэлдэг. Өөр газар бусад үед ийм учир болсон уучлаарай гэдэг зүйлийг хэлж болдоггүй юм. Надаас биш юм аа гэхэд 80 настай хөгшин аав, ээж хоёроос нь танайхан нэг удаа ч гэсэн уучлалт гуйж болдоггүй юм.Өлзийбуянгаас оршуулгын зардал 21.440.000 төгрөг, энэ хэргээс болж хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарын хөлс 10.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Миний нөхөр амь үрэгдээгүй байсан бол би энэ зүйлийг яриад зогсож байхгүй. Миний нөхөр өглөө ажилдаа явлаа гэж хэлээд ажлынхаа хувцасыг өмсөөд ажилруугаа гарсан. Надад амралтанд явах талаар хэлээгүй миний нөхөр бүх зүйлээ надад хэлдэг. Жирийн нэг мөрдөн байцаагч ажлаа хийгээд явж байсан хүн хэлтсийн хамт олныг толгойлж, уриалаад ажлын өдрөөр амралтанд авч явах эрх мэдэл байхгүй. Хэн үүрэг даалгавар өгсөн талаар өөрөө хэллээ. Миний нөхөр амралтанд явах бодолгүй байсан. Хагас бүтэн сайн өдөр салхинд гарч анд явна гэж ярьж байсан ягаад амралт руу явсан юм бол гэж найз нөхөд нь ч хэлсэн байсан. Дарга нь Батзаяа, Бат-Эрдэнэ хошууч нартай хамт яв гэж үүрэг даалгавар өгсөн учраас тэр хүн явсан. Ажлын өдөр албан үүргээ гүйцэтгэж явж байгаад нас барсан байтал Цагдаагийн ерөнхий газраас гаргаж өгсөн тодорхойлолтын дагуу гурван хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг доод хэмжээгээр нь авдаг би бүтэн 100% авч чададгүй. Би энийг 100% болгож авмаар байна. Цагдаагийн ерөнхий газар ажил үүргээ гүйцэтгэж яваагүй тэр өдөр амралтын өдөр байсан гэж надад тулгасан. Тэр үүднээсээ 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Хуулиндаа 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгодог юм байна лээ. Энгийн ердийн осол өвчний улмаас гэж миний нөхөрт тодорхойлолт гаргаж  өгсөн. Гурван хүүхдийн маань тэтгэмж 100% битгий хэл тэжээгчээ алсаны тэтгэмж 10% тогтсон. Тэтгэмжийн зөрүү 21.420.506 төгрөг, оршуулгын зардал. Тэтгэжийг нийгмийн даатгалд зөв тодорхойлолт гаргаж өгөөгүйн улмаас бага авч байгаа. Хуулиндаа гурван хүүхэдтэй бол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 100% авна гэж заасан байгаа. Тэр эрхээ эдлэж чададгүй. Миний нөхөр байсан бол би энд ингээд тэтгэмжийн зөрүү яриад зогсож байхгүй гэв.

1.3. Шинжээч М.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Бид талийгаачийн үхлийн шалтгааныг амьсгал бүтэлтээс болоогүй. Энэ бол тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас үүссэн гэж үзсэн. Амьсгал бүтэлтийн үед зарим тохиолдолд дээрх шинж тэмдэгүүд илэрдэг боловч энэ тохиолдолд бид нар амьсгал бүтэлтэнд ороогүй учраас. Тухайн үед мохоо зүйлээр үүссэн гэмтэл гэж дүгнэж ийм дүгнэлт бичсэн. Ерөнхийдөө амьсгал бүтэлтийн ерөнхий шинж тэмдэгүүд гээд уушигны гадаргуу дахь цус харвалт, нүдний альмны харвалт, залигуур салст хөөж хавагнах гэх мэт шинж тэмдэг илэрдэг боловч дангаараа эдгээрийг амьсгал бүтэлтэнд орсонийг илтгэх шинж тэмдэг биш гэж үзэж байна. Энэ шинж тэмдэгүүд нь зарим үед архи уусан үед ч илэрдэг учраас гээд дээрээс нь түргэн үхлийн шинж тэмдэг байдаг учраас энийг бид нар амьсгал бүтэлтийн улмаас илэрсэн гэж үзээгүй гэв.

1.4. Гэрч Л.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед өөрийн мэдүүлэгтээ харсан зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Миний одоогоор санаж байгаагаар талийгаач нь Өлзийбуянтай маргалдаж байсан. Харанхуй бүрэнхий болсон байсан. Би өөрийн хүүхэдтэйгээ явж байсан. Тухайн үед байсан хүмүүсийн нэг хэсэг нь гэрт, нэг хэсэг нь амралтын зочид буудалд байсан. Манай хүүхэд ой гарантай гэдэс нь гүйлгээд, живх хэрэглэдэг байсан тул бие засчихсан юм шиг үнэртэхээр нь машинд очиж живхийг нь солих гээд амралтын зочид буудлаас гараад, гэрт байсан нөхрөө авах гээд ороход гэрт уур амьсгал тиймэрхүү байсан. Талийгаач тэр үед гэрийн гадаа ганцаараа зогсож байсан. Гэр дотор хэн хэн байсан тухайн үед би мэдүүлэгтээ хэлсэн. Оронгуутаа нөхрийгөө авч гараад амралтын газраас урд зүгт машин байсан газарлуу явсан. Гэр дотор өмнө нь хүмүүс муудалцсан юм шиг байсан. Намайг ороход бүгд нам гүм сууж байсан. Би ороод хүүхдийнхээ живхийг солъё машинаас живх авахаар явъя гэж нөхөртөө хэлээд бид хоёр гарсан. Гараад бид хоёр нэлээн юм яриад явж байсан. Тэгэхэд танайхан муудалцаад гэж ярьж байсан. Хоёуланд нь ямар хамаа байхав дээ гээд явж байсан. Араас гэнэт чимээ шуугиан гараад эргээд харахад хоёр хүн гэрийн үүднээс ноцолдоод ирж байсан. Гэрээс хүмүүс гарч ирж байсан. Харахад талийгаач “чи ямар овоо болчихсон юм бэ?” гээд савчаад байсан. Тэгэхэд Өлзийбуян “та яагаад намайг ингээд байгаа юм бэ?” гээд цохисон тэгэхэд талийгаач эгц арагшаа саваад унасан. Нөхөртэйгээ явж байсан болохоор манай нөхөр Өлзийбуянг салгаж авах гээд гүйсэн би караокэд байсан хүмүүсийг дуудах гээд караокэ орсон. Караокэд оронгуутаа Бат-Эрдэнэ, Ганболд нарт хүмүүс муудалцсан гэж хэлсэн. Ерөнхийдөө сайн санаж байгаа гол зүйл тийм юм байна. Амралтанд явсан хүмүүс тодорхой хэмжээгээр уусан байх хэр зэрэг согтолттой ямар байсныг нь сайн мэдэхгүй байна. Миний харсанаар Өлзийбуян цохисон нөгөө хүн эгц арагшаагаа унасан. Би тэрийг харсан, харсан зүйлээ мэдүүлсэн. Эгц арагшаагаа унасан яагаад гэвэл газар хүчтэй унасан чимээ сонсогдсон. Талийгаачийг  өөр хүн  цохиогүй гэв.

1.5. Гэрч Х.Ганболд  шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. намайг  яваад очиход талийгаач ганцаараа  байсан, юу болсон яасан гэж асуухад Өлзийбуян би цохьчихсон гэж хэлээд би цээжнээс өргөөд Өлзийбуян хөлнөөс нь өргөөд гэрлүү оруулсан гэв.

1.6. Гэрч Д.Очбадрах шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би хэрүүл зодоон болж байгааг асуугаагүй. Тухайн өдөр квот хувиарлах ажилтай болоод би үлдсэн бусдаар бол хамт явах байсан. Өлзийбуян руу яриад байгаа асуудал биш. Бүх хүн рүү жигд холбогдсон, зарим нэгнийх нь утас нь холбогдохгүй болоод Өлзийбуян руу залгасан байгаа байх. Тэрнээс Өлзийбуян руу чиглээд наана чинь юу болоод ямар зодоон болоод байгаа юм гэсэн асуултыг тавиагүй. Би асуух үүрэггүй байсан хамт олон учир хувийн зүгээс асуусан… орой 19 цагийн үед над руу Өлзийбуян өөрийн 88023473 дугаараас залгаад Хашболор ахыг нэг удаа цохьчихсон чинь газар унаж ухаан алдчихаад сэрэхгүй байна гэсэн яриа болсон  гэдгийг санаж байна...гэв.

1.7. Гэрч О.Цэдэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...намайг очиход талийгаачийг гэрлүү оруулчихсан байсан.

1.8. Гэрч Д.Төмөрболд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..гэр дотор талийгаач, Өлзийбуян хоёр маргалдаж сүртэй зүйл болоогүй чи мангар бацаан гээд өнгөрсөн... талийгаач Өлзийбуян  хоёр маргалдаад байх шиг л байсан. Өөр юу болсон талаар анзаараагүй гэв.

1.9. Гэрч Д.Мөнхбаясгалан шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би шүүх дээр ажилладаг болохоор ийм зүйл байж болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор цохисных нь буруу болдог чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд Өлзийбуянг  холдуулсан... Өлзийбуянг салгаад явахад талийгаач газар хэвтсэн байдалтай үлдсэн …хөдлөөгүй, гар эд нар нь хөдлөж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна...чимээ гарахад миний харсанаар талийгаачийг Өлзийбуян цохьсон, өөр хүн  цохьсон эсэхийг хараагүй гэв.

1.10. Гэрч Б.Ганцэцэг  шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Өлзийбуян бид хоёр  садан төрлийн  холбоотой, эгч дүүсийн  хүүхдүүд  юм. Хэрэг явдал болсны дараа долоо хоногийн 1 дэх өдөр ажилдаа ирээд. Угаалгын өрөөнд ороход Цэдэвсүрэн, Эрдэнэчимэг нартай таарсан. Надад хэрэг явдлын талаар цухас ярьсан. Ярихдаа Цэдэвсүрэн Энхтуяагийн нөхөр гэр дотор ороод би хүн алчихлаа гэж хэлсэн. Энхтуяа дуугай бай гээд амруу нь алгадаад аваад гарсан гэж хэлсэн гэв.

1.11. Гэрч Х.Хөхөө шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Манай хүү нас бараад 2 жил болж байна. Хүүгийнхээ талаар 2 жилийн хугацаанд шүүх байгууллага хүмүүс хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэх болов уу? гэж бодсон шийдвэрлэж өгсөнгүй. Энэ хугацаанд шүүхээс 15 удаа хэрэг буцсан. Хэргийг буцааж байгаа хүмүүс нь шүүгдэгчийн өмгөөлөгч нар буцааж байгаа. Миний хүү 18 наснаасаа цагдаагийн байгууллагад ажилласан, цагдаагийн байгууллагад 22 жил ажиллаж байгаад амь насаа алдсан. Миний хүү бага наснаас эцэг эхийнхээ гар дээр өссөн, сургуулиудаа онц дүнтэй төгсөж байсан. Хуулийн дээд сургууль, магистрийн анги зэргийг төгссөн. Ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагад өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж цагдаагийн байгууллагаас өгсөн бүх шагналуудыг авч байсан. Миний хүү бага наснаасаа архи, тамхи хэрэглэж байгаагүй. Хүний үгэнд сайн ордог сургууль, ажилдаа нэр хүндтэй хүн байсан. Зан байдлын хувьд даруухан, хүнтэй нөхөрсөг харилуцаатай, зөөлөн сэтгэлтэй, хүн чанартай, тусархаг хүн юм... Энэ хэрэг тодорхой эзэнтэй хэрэг. Энэ хэргийг зөв шийдэж бидэнд тохиолдсон зүрх сэтгэлийн минь шархыг бага боловч хөнгөлж өгнө гэж найдаж байна гэв.

1.12. Гэрч Н.Наранцацралын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. Б.Ө  бол миний нөхөр байгаа юм. 2015 оны 10 дугаар сары 09-ний өдөр манай нөхөр ажилдаа өглөө явсан. Үдээс хойш амралтанд явна гэж хэлж байсан. Хөх өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр канттай хар өнгийн пүүз, хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн светрэн цамцтай явсан. Хувцсанууд 2 жил өмссөн хувцас байсан. Ноосон цамцных нь суга нь урагдсан байж байгаад оюулсан. Оёдлоороо задарсан байсан гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч  нарын мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должингийн:..талийгаач Хашболор бид хоёр 2002 онд албан ёсоор гэр бүл болоод 2001 онд том хүү Х.Өлзий-Очир төрсөн. Дараа нь 2002 оны 10 дугаар сард дунд хүү Х.Мөнх-Тэмүүлэн, бага хүүхэд Х.Бэлгүтэй 2012 оны 6 дугаар сард төрсөн. Уг нь манай нөхөр урд нь ийш тийшээ явахдаа урьд өдөр нь ч юм уу, хоёр гурав хоногийн өмнө нь ч юмуу нэг тийшээ явахдаа заавал хэлдэг байсан. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өглөө манай нөхөр Хашболор өглөө ажилдаа явна гээд энгийн хар хөх өнгийн даавуун зузаавтар өмдтэй, дээгүүрээ цэнхэр цагаан судалтай срочкон цамцтай, саарал өнгийн пиджактай, хар өнгийн зуны ботинктой, өвдөгний дээгүүр татсан хар өнгийн цувтай явсан. Тэгээд би ажилдаа байж байхад талийгаач 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 11 минутад надруу өөрийнхөө 98289159 дугаарын утаснаас миний 91929159 дугаарын утас руу залгаад, би ажлын хүмүүстэйгээ хамт салхинд гарахаар болчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би хаашаа салхинд гарах гэж байгаа талаар асуухад ойрхон гарчихаад ирье гэж хэлсэн. Би талийгаачаас хэзээ ирэх юм бэ гэж асуухад, би орой ирж амжихгүй байх гэж хэлэхээр нь, би чи явахаа мэдэж байсан бол эртхэн надад хэлэхгүй яасан юм бэ, яагаад надад хэлээгүй юм бэ гэж хэлсэн, тэгсэн талийгаач манайхан гэнэтхэн явахаар болчихлоо би чамд явна гэж хэлэхээр бодож байсан, тэгээд одоо хэлж байна гэсэн, тэгэхээр нь би чи одоо яг хаана байгаа юм бэ гэж асуусан, тэгсэн талийгаач би хотоос гараад явж байна за за хөгшин нь ажилтай байна гэж хэлээд утасаа тасалсан. Тэгэхээр нь би буцааж талийгаачруу залгаад манай хүргэн ах Санжаа эмнэлэгт хэвтснийг мэдэж байгаа биз дээ, өнөөдөр эмнэлэгт очиж хоол цай өгөх байсан шүү дээ, чи надад эртхэн шиг хэлсэн бол би ажлаа зохицуулах байсан гэж хэлээд чиний машин хаана байгаа юм бэ гэж асуусан, талийгаач би машинаа найзынхаа грашид тавьсан машины түлхүүр надад байгаа би одоо эндээс хөдөлсөн юм чинь яах юм бэ, би өглөө эрт хүрээд ирнээ тэгээд хоёулаа цуг явья гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за болгоомжтой сайн яваарай гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэрнээс хойш талийгаач утсаар холбогдож яриагүй байж байтал 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн орой 20 цаг 30 минутад талийгаачийн ажлын газрын жижүүрээс нэг эрэгтэй хүн миний 91929159 дугаарын утасруу 262425  дугаарын  утаснаас залгаж яриад манайхан хөдөө салхинд гарсныг мэдэж байгаа биз дээ, манайхан хөдөө амралтын газар очоод архи уугаад хоорондоо зодолдоод танай хүнд эвгүй юм тохиолдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг яасан юм бэ гэж асуусан чинь би сайн мэдэхгүй байна, манай даргатай ярь гэж хэлээд 99100617  утасны дугаар өгсөн. Тэгээд би 99100617  дугаарын утасруу өөрийн гар утаснаас яриад яасан юм бэ, юу болсон юм бэ, гэж асуухад, харин тиймээ жоохон эвгүй юм боллоо, манайхан архи уугаад хоорондоо зодолдоод танай хүн өнгөрсөн байна чи хурдан ирэх хэрэгтэй байна гээд тэр амралтын газрын нэрийг хэлсэн. Тэгэхээр нь би юу үхсэн гэж яриад байгаа юм бэ, намайг дуудахаас өмнө, та нар түргэний эмч дуудсан юм уу гэхэд, түргэний эмч дуудах нь дуудсан бараг чи ирэхдээ найдваргүй гэж бодож ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би утсаа таслаад талийгаачийн төрсөн эгч, хүргэн ах нар луу нь залгаад Уугийгийн бие тааруу байгаа юм шиг байна, сая ажлын газраас нь утасдаад архи ууж байгаад хоорондоо зодолдоод Уугийг өнгөрчихлөө гэж сонин юм яриад байна, манайд хүрээд ирээч гэж хэлэхэд за тэгье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн хүргэн ах Дамдиндоо надруу буцааж залгаад би төв аймгаас орж ирж байна, зам их түгжээтэй байна тийм учраас чи такси бариад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би том хүүгийн хамтаар такси бариад хүргэн ахын гэрт очоод бид нар шууд талийгаачийн нас барсан амралтын газар очсон. Ингээд бид гар амралтын газар очоод чигээрээ байшин руу гүйсэн чинь гэрийн гадаа байсан цагдаа нар эгчээ наана чинь талийгаач байхгүй гэж хэлсэн. Би талийгаачийн байгаа гэрт орох гэтэл нь намайг оруулаагүй, тэгэхээр нь би яагаад намайг оруулахгүй байгаа юм бэ гэхэд хэргийн газрын үзлэг хийж байгаа учраас таныг оруулж болохгүй байна гэж хэлсэн, тэнд байсан цагдаа нараас та нар наад гэрийнхээ хаалгыг онгойлгоод холоос харуулчих гэж байгаад харсан чинь гэрийн баруун талын орон дээр бүтээсэн байдалтай байсан. ингээд хэргийн газрын үзлэг дуусаад дараа нь хүргэн ах Дамдиндоо, хадам талын эмч залуу Батмөнх хоёртой гэр дотор орж үзэхэд талийгаачийн цээжин хэсэгтээ хөх толбонуудтай, дээгүүрээ цээж нүцгэн, биеийн тамирын өмдтэй, пүүзэрхүү арзгар ултай гуталтай байсан, тэгээд талийгаачийг бүтэн эргүүлж үзэхэд цээжин хэсэгтээ хөх толбонуудтай, завжиндаа бага зэргийн хөхрөлттэй, толгойн зулаа хэсгээс цус шүүрч байсан. би талийгаачийн толгой руу цохьсон байна гэж хүргэн ах Дамдиндоо, Батмөнх нарт хэлсэн чинь тийм байна гэж хэлсэн, би талийгаачийн цээжнээс нь тэврээд үзэхэд хоёр суг нь бүлээхэн байсан, би үхээгүй юм биш үү эмнэлэг авч явъя гэж аягүй их гуйсан. Тэгээд гэр дотор байсан цагдаа нар одоо та нар гарцгаа та нарыг гуйсан болохоор нь зөндөө үзүүллээ гэж хэлсэн. Ингээд намайг тайвшир гээд тэр амралтын газрын байшинд оруулж суулгасан. Намайг сууж байхад талийгаачийн удирдлагууд нь ирчихсэн тэр амралтын газрын камерын бичлэгийг үзэж байсан. Би тэр камерын бичлэг үзэж байсан хүмүүсийг та нар яагаад ажлын өдөр энд ирсэн юм бэ, өнөөдөр ажлын өдөр биз дээ, та ажлаа хийгээд зогсож байх ёстой биз дээ гэж хэлсэн. Би тухайн өдөр болон дараа нь ч гэсэн талийгаачийг хэн цохиж амь насыг хохироосон талаар хэнтэй ч уулзаж хэнээс асуугаагүй. яагаад гэвэл надад уулзах завдал гараагүй. Талийгаачийг өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр оршуулсан. Би талийгаач нөхрийнхөө түүх намтар болон холбогдох бичиг баримтыг бичгээр гаргаж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Манай талийгаач нь маш зөөлхөн зан араншинтай, биеэ дааж ямар нэгэн юм сурах чадвартай ба биеэ дааж англи хэл, солонгос хэл сурсан, гарын ур дүй сайтай модоор юм хийдэг, юм оёдог, янз бүрийн авьяастай. Манай нөхөр миний хувцас хүүхдийнхээ хувцсыг өөрөө оёчихдог, гэртээ байхдаа маш хөгжилтэй, хүүхдүүдтэйгээ их тоглодог. Мөн талийгаач нээх тэгж их архи дарс уухгүй тамхи татдаггүй, ажилдаа явж ирээд гэртээ цагаа өнгөрүүлдэг, сагс волейбол сайн тоглодог, сайн бууддаг ба аливаа тэмцээн уралдаанд байнга идэвхитэй оролцдог байсан. Ер нь талийгаач хоол унд сайн хийдэг ба бүхий л төрлийн авьяастай ямар ч ажлыг сайн хийдэг хүн байсан. Мөн гэр бүлдээ маш их халамжтай байсан. талийгаач нь жаахан оройтох бол шууд надруу утасдаад хэдэн цагт очих оо хэлнэ, хаана юу хийж байгаагаа хэлдэг байсан. манай нөхөр ямар нэгэн зүйл болсон тохиолдолд юуны түрүүнд босож ирэхгүй аягүй хүлээцтэй, тайван зан араншинтай, онгироо сагсуу зан араншин байхгүй аливаа зүйлд маш хүлээцтэй хандаж шийдвэр гаргадаг хүн байсан. талийгаач нь багын найзуудтайгаа одоог хүртэл найзалдаг гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 144-145/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Х.Пүрэвбаатарын:.. Бид нар эцэг эхээс зургуулаа. Манай төрсөн дүү талийгаач Хөхөөгийн Хашболор нь айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Дээрээ хоёр ах, нэг эгч, дороо хоёр дүүтэй. Талийгаач дүү маань 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. 1983 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 10-н жилийн сургуульд элсэж ороод 1993 онд 10 дугаар ангиа төгссөн. 10 дугаар ангиа төгсөөд дүү маань Ховд аймаг руу цагдаагийн 45 хоногийн курст орж суралцаж цагдаа болоод Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллах болсон. Улмаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд сумын цагдаагаар ажилласан. Тэгээд хэдэн жил ажиллаж байгаад Цагдаагийн академид орж 4 жил би сайн мэдэхгүй байна. Сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Заг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан. Уг суманд 2-3 жил ажиллаад аймгийнхаа цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад  Улаанбаатар хотруу шилжиж Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажилласан. 2014 онд Эрүүгийн Цагдаагийн газарт орсон. Эрүүгийн цагдаагийн газарт ямар ажил хийж байсныг нь би сайн мэдэхгүй байна. Дүү маань эхнэр О.Должин, хүү Х.Өлзий-Очир, Х.Мөнх-Тэмүүлэн, Х.Билгүүтэй нарын хамт хорооллын эцсийн Дүүхээ төвийн урд талын 15 дугаар байрны 106 тоотод амьдардаг байсан. талийгаач дүү маань хүнтэй нийтэч, нөхөрсөг, шударга, ажилч, хичээнгүй, гарын дүйтэй залуу байсан. архи тамхи хэрэглэдэггүй байсан. Ан хийх, зураг авах хоббитой байсан. Аав ээждээ хамгийн их тус болдог нь манай талийгаач дүү байсан. Дүү маань Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа Солонгос улсад 3-4 жил хараар ажилласан. БНСУ-аас ирээд буцаж цагдаагийн байгууллагадаа  орж мөрдөн байцаагчаар ажилласан. 2015 оны 9 дүгээр сарын эхээр би хотод орж ирэхдээ талийгаач дүү Х.Хашболортой уулзсан. Уулзахад нэг их юм яриагүй ээ. Сэтгэл санааны хувьд зүгээр байсан. Би дороо гурван эрэгтэй дүүтэй. Дүү нараас надтай хамгийн ойр дотно байдаг нь манай талийгаач дүү Х.Хашболор байсан. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 12 цаг 15 минутын үед би өөрийн 88689703 гэсэн дугаараас талийгаач дүүгийнхээ 91819159 дугаар руу залгаж “АК-47 бууны сум нэг хайрцаг хүнээр явуулсан авсан уу” гэхэд авсан, чадвал өнөө орой амжихгүй бол маргааш өглөө анд явна” гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй. Надтай ярихдаа эв эрүүл байсан. тухайн үед амралтанд явж байгаа гэж хэлээгүй. 2015 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагийн үед Баянхонгор аймгийн Жинст суманд ажлаар явж байхад манай эхнэр Л.Ононхүү утсаар “Хашаа дүүгийн чинь бие их муу байна, яаралтай хотруу яв гэхээр нь Жинст сумаас аймгийн төв дээр ирээд орой 18 цагт хот руу явсан. Аймгийн төв дээр ирэхэд манай эхнэр “дүү чинь нас барсан гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өглөө хотод ирээд Улсын их дэлгүүрийн баруун хойд талд байшинд байдаг төрсөн аав Хөхөөгийн гэрт очсон. Манай аав Хөхөө “дүү чинь харамсалтайгаар амиа алдсан” гэхээр нь дүү нараасаа юу болсоныг асуухад “ажлын хүмүүстэйгээ амралтанд явж байгаад цагдаадаа зодуулж нас барсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас147-149/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Х.Бат-Адъяагийн:.. Хөхөөгийн Хашболор нь айлын дөрөв дэх хүү болж 1975 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Талийгаач нь хүүхэд байхдаа эцэг эхийн хайр халамжинд өсөж хүмүүжээд Баянхонгор аймгийн 2 дугаар арван жилийн сургуульд элсэн орж суралцаад 1993 онд Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийг төгсөж, төгссөн жилдээ Баянхонгор аймгийн цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байгаад, цагдаагийн академи төгссөн. Баянхонгор аймагт цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжин ирээд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн цагдаагийн газарт ажиллаж байгаад саяхан Эрүүгийн цагдаагийн газарт томилогдон ажиллаж байсан. Манай талийгаач дүү маш шудрага, хөдөлмөрч, аав, ээж, ах, дүүстэй элэгтэй, маш хамт олонсог найз нөхөд ихтэй хүн, талийгаач дүү сайн аав, сайн хүү байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 150/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ганболдын:...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Эрүүгийн цагдаагийн газрын хамт олонтой зугаалгаар явахаар болоод 09 цагийн үед ажил дээрээ очсон тэндээс хэсэг байж байгаад 11 цаг гээд бүгд Тэрэлж рүү албаны 1, амины 4 машинтай нийт 5 машинтай хөдөлсөн тэр үед манай нийт 17 алба хаагч түрүүлээд Тэрэлжид байрлах Гаалийн амралтан дээр очсон байсан. Би Б.Өгийн хамтаар араас хонь ямаагаа аваад очсон. Бид хоёрыг очсоны дараа ширээ засаад нээлтээ хийгээд Өлзийбуян бид хоёр Төмөрболд, Баярсайхан ах нарын хамтаар хонь, ямаагаа гаргаад хуухилж янзалсан. Тэгээд байрлаж байсан гэрлүү яваад ортол Батзаяа хошууч, ахлах ахлагч Ган-Эрдэнэ, Батсуурь хоёртой юунаас болсоныг нь сайн мэдэхгүй маргалдаж байгаад больсон. Түүний дараа бид нар хорхогоо хийж гал дээр тавьчихаад караоке байгаа гэхээр дуулах санаатай хошууч Бат-Эрдэнэ, Батзаяа, Эрдэнэцэцэг, Ариунаа Баярсайхан, Энхтуяа гээд бид нар дуулахаар дотогшоогоо орсон тэр үед Энхтуяа эгч удахгүй гараад хүүхдийнхээ живхийг солино гээд гараад явсан тэрнээс хойш удалгүй Энхтуяа эгч гаднаас орж ирээд гадаа зодоон болоод байна гэхээр нь Бат-Эрдэнэ хошууч бид хоёр гараад очтол бид нарын байрлаж байсан гэрээс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт шонгийн модны хажууд хошууч Х.Хашболор газар уначихсан хажууд нь Б.Ө, Батсуурь, Ган-Эрдэнэ, Төмөрболд, Энхтуяа эгчийн нөхөр Мөнхбаясгалан нар байсан тэгэхээр нь би Б.Өгийн хамтаар талийгаач Х.Хашболорыг гэрт оруулж хэвтүүлэх санаатай өргөөд явж байтал хажуунаас Энхтуяа эгч ирээд бид хоёртой хамжиж талийгаачийг гэрт оруулаад баруун талын хаалганаасаа хоёр дахь орон дээр хэвтүүлээд дараа нь дээшээ өргөж тэгшхэн хэвтүүлсэн тэгтэл орны даавуу цус болчихсон байхаар нь хаанаас нь цус гарсаныг шалгасан чинь толгойн ард хэсгээс цус гарсан байсан. Тэгээд би судсыг нь бариад үзтэл хурдан цохилж байсан түүний дараа нь царай нь цонхийгоод гар нь хүйтэн болчихсон байхаар нь 103 дуудлага өгсөн чинь тэрэлжийн эмч байгаа дууд гэж хэлсэн эмч рүү залгасан ч машингүй байна ирээд авчих гэхээр нь Бат-Эрдэнэ хошууч бид хоёр очиж эмч авчираад үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд удалгүй газрын дарга, дэд дарга нар ирсэн гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтас 151-152/, …Хашболор ах Өлзийбуян нараас өөр хоорондоо зууралдсан өөр байдлаар зодоон цохион гараагүй. Харин Батзаяа хошууч, Батсуурь, Ган-Эрдэнэ нартай  ам мурийгаад өнгөрсөн өөр ямар нэгэн зүйл болоогүй.” гэх,...мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүний өгсөн “...талийгаачийн /Х.Хашболор/ цээжин хэсгээс нь Өлзийбуян гараараа өргөөд бага зэрэг өндийлгөсөн байсан. “Юу болсон бэ” гэхэд Өлзийбуян “би цохьчихсон юм аа,  хүн алчихлаа ш дээ” гэж байсан. ...би талийгаач дээр Бат-Эрдэнэ хошуучаас түрүүлж очсон. Миний араас Бат-Эрдэнэ хошууч ирсэн. Бат-Эрдэнэ хошууч Өлзийбуянг баруун тийшээ авч яваагүй ээ. Намайг очиход талийгаач газар унаад ухаангүй байсан.” гэх,....мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түүний өгсөн “...талийгаачийн орны дээхэн талд Өлзийбуян сөгдөж суучихаад “би хүн алчихлаа” гээд байн байн хэлээд мөргөөд байсан.” гэх мэдүүлгүүд, /1 хх-ийн 151-152, 3 хх-ийн 174, 4 хх-ийн 81 дүгээр тал/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цэнгэлдоржийн:..Би Налайх дүүргийн 6 дугаар хорооны цагдаа хийдэг.  2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад  манай эхнэр Нарантуяа руу “Горхи мэлхий хад”  амралтын газрын үйлчлэгч Наранхүү манай амралтан дээр ирсэн хүмүүсийн нэг нь ухаан алдчихлаа, эмч хэрэгтэй байна, эмчийнхээ утасны дугаарыг өгөөч  гэж утсаар ярихад нь манай эхнэр эмч Амарзаяагийн утасны  дугаарыг өгсөн.  Удалгүй манай Тэрэлжийн эмч Амарзаяа надруу саяны дуудлагаар ирсэн хүн нас барсан  юм шиг байна  гэхээр нь би өнгөрсөн юм  уу гэхэд өмнөөс хоолой нь хоржигноод байна гэсэн амь тариа байвал хийгээч гэсэн чинь утсаа салгасан.  Амарзаяа эмч буцаж залгаад нөгөө хүн чинь найдваргүй болсон гээд утсаа салгасан.  Тэгээд би хэсгийн төлөөлөгч Хадборгилруу залгаад Гаалийн амралтан дээр амарч байсан  хүмүүсийн нэг нь нас барсан юм шиг байна гэж сая эмч Амарзаяа ярьлаа хоёулаа очьё гэж хэлсэн.  Би өөрийн 08-01 УНС улсын дугаартай Форестер  маркийн машинаа асааж хэсгийн байаагч Хадборгилийг аваад хэрэг болсон гэх Гаалийн амралтын газар буюу Горхи-Мэлхий хад амралтын газарт очсон.  Машинаас буугаад хэрэг учрал болсон гэх найман ханатай монгол гэр лүү хэсгийн төлөөлөгч Хадборгилийн хамт орсон, гэрт ороход эмч Амарзаяа манайд ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Батзаяа нар болон нэг намхан нуруутай  энгийн хувцастай залуу, дунд зэргийн нуруутай эмэгтэй нар байсан.  Эмэгтэй нь зүүн талын орон дээр сууж байсан. Эмч Амарзаяа зүүн талын хамгийн урд талын  орон дээр сууж байсан намхан нуруутай залуу зуухны хойд талд зогсож байсан.  Гэрийн баруун талын урд талын орон дээр дээргүүрээ цээж нүцгэн 40 орчим насны эрэгтэй  хүнийг дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Эмч Амарзаяагаас юу болсон бэ гэж Хадборгил асуухад баруун талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг заагаад намайг ирэхээс өмнө нас барсан байна гэж хэлсэн.  Тэгээд гэрт байсан хүмүүсийг гарч бай гээд гаргах гэтэл  гаднаас нэг өндөр нуруутай залуу орж ирээд цохьсон хүн нь байна гэсэн. Тэгтэл намхан нуруутай залуу надад дөхөөд наад залуугаа гавал, иймээ, тиймээ юм болчихвий дээ гэж хэлээд гарахаар нь хэсгийн төлөөлөгчид энэ үгийг нь хэлсэн.  Тэгээд би гаднаас орж ирсэн нөгөө залууд ном журмынхаа  дагуу чамайг гавлая  гээд хэсгийн төлөөлөгч Хадборгил бид хоёр гарыг нь ард нь гавалсан.  гавлаж байхад нөгөө намхан нуруутай залуу гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд зуухны хажууд хутга байгаа шүү тэрийг бас авчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд байсан гурван ширхэг хутгыг хурааж аваад үйлчлэгч Наранхүүг  дуудаж хутгануудыг өгсөн. Би нөгөө залууг авч яваад өөрийн машиндаа суулгасан.  Хэргийн газрыг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хадборгил  жижүүрийн бүрэлдэхүүн иртэл хамгаалсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 153-155/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хадборгилийн:…2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад манай цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Цэнгэлдорж өөрийн 88553067 дугаарын утаснаас миний 89017000 дугаарын утасруу залгаад "Гаалийн амралтан дээр амарч байсан хүмүүсийн нэг нь нас барсан юм шиг байна гэж сая эмч Амарзаяа ярьлаа" гэхээр нь би "хоёулаа явья, хүрээд ир" гэсэн. Удалгүй Цэнгэлдорж өөрийн 08-01 УНС улсын дугаартай машинтайгаа ирэхээр нь Гаалийн амарлтын газар буюу "Горхи-Мэлхий хад" амралтын газарт очсон. Машинаас буугаад хэрэг болсон гэх найман ханатай монгол гэр лүү цагдаагийн хамт орсон,  гэрт ороход эмч Амарзаяа манайд ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Батзаяа нар болон нэг намхан нуруутай энгийн хувцастай залуу, дунд зэргийн нуруутай эмэгтэй нар гэрийн зүүн талын орон дээр сууж байсан, гэрийн баруун талын орон дээр дээгүүрээ цээж нүцгэн нэг 40 орчим настай эрэгтэй хүнийг дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Эмч Амарзаягаас "юу болсон бэ" гэж асуухад баруун талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг заагаад "намайг ирэхээс өмнө нас барсан байна" гэж хэлсэн. Тэгээд шууд гэрт байсан хүмүүсийг гадагш нь гаргах гэж байтал гаднаас нэг залуу орж ирээд надад "би цохьчихсон юм аа" гэж хэлэхээр нь цагдаа Цэнгэлдоржоос гавыг нь аваад уг залуугын хоёр гарыг нь ард нь би гавласан.

Мөн гавлахаас өмнө “ах руу залгаад ярья” гээд өөрийнхөө гар утсаараа нэг хүн руү залгаад “ахаа та архи надаас их уудаг шүү дээ, би танд зөндөө хэлдэг шүү, манай хоёр хүүхдийг харж яваарай, би хүн алчихлаа” гэж ярихаар нь би утсыг нь авсан. Гар утсыг нь жижүүрийн  бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 157 дугаар тал/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ариунбилэгийн:..2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13-14 цагийн хооронд Улаанбаатар хотоос нэг Старекс маркийн машин болон хоёр жижиг машинтай хүмүүс ирсэн. Нийтдээ 20 орчим хүмүүс машинаас буусан. Тухайн үед би Мөнхбаатар, Одхүү, Наранхүү бид нар амралтын газрын байшингийн урд байсан биллярдын ширээг буулгаад хашааны орох хаалганы үүдэнд байдаг жижиг улаан тоосгон байшинруу оруулж байсан. Ирсэн хүмүүс Наранхүү эгчээс амралтын байрны зүүн талд байдаг найман ханатай монгол гэрийг хоногоор авсан. Бид нар биллярдаа зөөж дууссаны дараа би амралтын байрны жижүүр дээр байж байтал нэг хүүхэд тэвэрсэн хүүхэн ирээд "гурван өрөө авах ёстой, одоо нэг өрөөгөө түрүүлээд авчихья" гэхээр нь 2-р давхарт байдаг 14 тоот өрөөний түлхүүр өгсөн. Түлхүүр аваад нөгөө хүүхэн өрөөрүүгээ шууд орсон. Тэндээс би нэгдүгээр давхарт байдаг гал тогооны өрөөлүү орсон. 15 цагийн үед талийгаач залуу ирээд надаас гэдэс гаргах түмпэн гуйхаар нь 10 литрийн төмөр түмпэн болон будаа агшаагчны дотор талын савыг өгсөн. Тэр залууд би хадны наана хонь, ямаагаа гаргаж болохгүй шүү гэж хэлсэн, гэрт байсан хүмүүс орж гараад, хүүхнүүд нь гэдсээ цэвэрлэж байсан. 18 цагийн үед гал тогооны өрөөнд байж байтал Наранхүү эгч орж ирээд "караеконы цагийг нь тавиад өгөөч, хүмүүс ороод ирсэн байна" гэхээр нь би караоекны өрөөлүү орж цагийг нь тавьж өгсөн, ороход барагцаагаар 6-7 хүн байсан. цаг тавингуут хүмүүс орж ирж байсан. Намайг гарах үед миний араас хүрэн бор пиджактай 30 орчим насны залуу караоекноос удалгүй гарч ирээд "онц дуу дуулахгүй" байна гэж гарч ирээд гадагшаа гараад явсан. Караоекэд орж байгаа хүмүүс нилээн халсан. Миний танихаас Батзаяа байсан, талийгаач эхний орж ирсэн хүмүүс дунд байгаагүй. Гэрийн зүүн талын хадны наад талд хэдэн хүмүүс сууж байсан. Би хадны зүүн талд байдаг ажилчдын байр луу орсон. Хэсэг байж байгаад 19 цагийн үед байрнаасаа Наранхүү эгч, Оюун бид нар гараад амралтын байрлуу ороход манай жижүүр Мөнхбаатар нөгөө хумүүсийн нэг нь ухаан алдсан гэнээ, яаж эмнэлэг дуудах уу гэж асуулаа гэсэн. Тэгсэн чинь Наранхүү эгч юу болсон юм бол гээд нөгөө хүмүүс байрласан 8 ханатай гэрлүү очсон. Жижүүр дээр байж байтал нэг машин хашаанаас гараад явахаар нь гаднаас орж Оюунаас юун машин гараад явсан бэ гэсэн чинь Тэрэлжийн эмчийг авчирах гээд Наранхүү эгч машинаар явсан гэсэн. Би хийх ажилгүй болоод ажилчдын байрлуу ганцаараа явсан. Нөгөө 8 ханатай монгол гэрийн урдуур гарахад хаалга нь дэлгээтэй баруун хатавчны үүдэн талын орон дээр талийгаачийг дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Ухаан алдсан хүн нь энэ юм байна даа гэж бодсон, байрандаа очоод 20-оод минут байж байтал гаднаас Оюун орж ирээд эмч ирсэн, нөгөө хүн нь өнгөрсөн байна гэнээ гэхээр нь Оюун бид хоёр амралтын байрлуу очсон. Мөнхбаатар, Оюун, Наранхүү, Одхүү бид нар одоо яанаа гээд амралтын байран дотроо байж байсан. Тэгж байтал Тэрэлжийн хэсгийн цагдаа Хадборгил, Цэнгэлдорж хоёр ирсэн гэх мэдүүлэг. /1дүгээр хавтас 158-160/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнхбаатарын:...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр...18 цаг өнгөрч байсан байх, гэр дотор байсан цагдаагийн хүмүүс юм чинь гайгүй байлгүй дээ, арай зодоон хийчихгүй байлгүй  гэж  ярилцаад буудал руу орсон. Удаагүй би гэртээ харьж цай уугаад ирье  гэж Одхүүд хэлээд явсан, гэртээ очоод цай уугаад шөлтэй хоол идээд  буцаж ажил дээрээ ирээд Одхүүг  гэртээ очиж хоолоо идчихээд ир гээд явуулсан. Би ганцаараа буудлын жижүүрийн сандал дээр сууж байхад гаднаас нэг залуу орж ирээд эмч байна уу гэхээр нь эмч байхгүй Налайхаас эмч дуудаг, зам дээрээс тосч авдаг гэж хэлсэн. Энэ үед буудлын зохион байгуулагч Наранхүү хамт  байсан.  Би эмч мэднэ гээд нөгөө залуутай хамт гараад явсан. Удааүй Наранхүү эгч Тэрэлжийн эмчийг дагуулж ирээд нэг залууг үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн. Би тэр хүнийг нь хараагүй, ямар хүн байсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 161-162/,

2.9. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Одхүүгийн:..Би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Горхи мэлхий хад  амралтын газарт галч, жижүүрийн ажилд орж 17 цагт дагалдан хйихээр очсон. Нөгөө ээлжинд Мөнхбаатар гэх ах гарч байсан.  Би хийх ажлаа сайн мэдэхгүй учраас эхний өдөр хамт хонохоор очсон.  Би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед ажилд очиход Монгол гэрт хүмүүс орсон байсан. Тухайн үед амрагч нар ирсэн байна гэж бодсон, гэрт хүмүүс орж гараад нэг ямаа гаргаж байсан. 30-40 минутын дараа гэр дотроос нэг эрэгтэй хүн хүмүүсээ гэдэс чанаад болчихлоо идээрэй, хорхогоо тавьчихлаа гэж хэлж байсан. Тэр үед хүмүүс халамцуу байсан. Дарга намайг биллярдын ширээ угсар гэж хэлсний дагуу үүдний байшинд угсарсан, дотор, гадна талын жижиг ажлуудыг хийсэн. Ширээ угсарч 18 цагийн үед дууссан. Энэ юун хүмүүс амраад байгаа юм бэ гэхэд цагдаагийн хүмүүс амарч байгаа юм гэж манай ажилчид хэлсэн. Дарга Нарантуяа намайг  эндээ хоноод. Мөнхбаатараар хийх ажлаа сайн заалгаарай гэж хэлээд гэрлүүгээ явсан. 19 цагийн үед Мөнхбаатар ах бид хоёр галлагааны өрөөнөөс гараад амралтын байрлуу орж явахад гэр дотор болон гадна талд согтуу эрэгтэй хүмүүс чанга, чанга яриад байсан. Би  энэ хүмүүс юу болоод байгаа юм бол гэхэд Мөнхбаатар ах согтуу хүмүүс ингэдэг юм аа, гайгүй байлгүй дээ гээд дотогш орсон. Би хоол унд яадын бол гэхэд Мөнхбаатар ах уг нь дотроо иддэг, чи манай гэрт ороод хоол идчих манай хүүхдүүд байгаа гэж хэлсэн. Мөнхбаатар ахын гэр нь амралтын газраас зүүн урд 100-120 метр зайд ажилчдын байранд байдаг. Тэнд очиж будаатай хуурга идээд цай уугаад буцаад ирэхэд ойролцоогоор 20-иод минут болсон байх. Мөнхбаатар ах буудлын үүдэнд 2 залуутай зогсож байсан, яасан бэ гэхэд энэ хоёр эмч асуугаад байна гэхээр нь тэр хоёр залууд манайд эмчгүй, Налайх юм уу Тэрэлжээс эмч дуудна гэж би хэлсэн, юу болсон юм бэ гэхэд манай нэг найз ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар ах бид хоёр дотогш орж үүдний өрөөнд зурагт үзэж байхад Наранхүү эгч гаднаас орж ирээд энэ хүмүүс юу болон юм бэ гэхээр нь нэг нь ухаан алдсан гэнээ гэж хэлсэн. Тэгээд Наранхүү эгч гараад явсан. Мөнхбаатар ах бид хоёр дотор үлдсэн. Удаагүй 30-аад минутын дараа Наранхүү эгч эмч дагуулж ирээд нөгөө хүнийг үзүүлсэн. Би гадаа гараад эмчээс юу болсон бэ гэхэд нас барсан байна гэж хэлсэн. Цагдаа дуудсан юм уу гэхэд дуудсан гэж хэлсэн, би гэрт ороогүй, сүүлд цагдаа нар ирээд дуудахад орсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 163-164/,

2.10. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батсүхийн:...тэгээд ер нь бол бид нарын архидалт энд тэндгүй болж би ч гэсэн энд тэнд очиж архи ууж явж байгаад тасраад өгсөн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь би гэрийн зүүн талын хамгийн доод талын орон дээр ганцаараа сэрсэн бөгөөд манайхан гэрийн баруун талын хамгийн доод талын орон дээр бөөгнөрчихсөн түргэн дуудалдаа амьсгалахгүй байна шдээ гэж шуугилдаад байхаар нь босоод очсон чинь тэр орон дээр Хашболор хошууч хэвтчихсэн толгойг нь Батзаяа хошууч бариад хиймэл амьсгаа хийгээд цээжин дээр нь Энхтуяа иллэг массаж хийж байхаар нь би хажуугаар нь орж хамт иллэг массаж хийлцсэн бөгөөд манайхан бүгдээрээ тойроод зогсчихсон байхаар нь би нийтэд хандаж түргэн дуудалдаа гэсэн чинь хэн нэгэн нь дуудчихсан гэж хэлж байсан. Тэгэж байтал Батзаяа хошууч амьсгалахгүй байна шүү дээ битгий илээд бай гээд зүрхийг нь чагнаад амьсгалахгүй байна шүү дээ гээд хиймэл амьсгаа болон иллэг массажаа үргэлжлүүлээд хийж байтал ирлээ хойшоо хойшоо гээд манайхан хэлэхээр нь холдсон чинь чагнууртай хүн орж ирээд цээжийг нь чагнаж үзээд энэ хүн нас барчихсан байна шүү дээ гэж хэлээд утсаар ярих гээд гарч яваад удалгүй орж ирээд одоо бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн манайхан бүгдээрээ гарцгаасан бөгөөд гэрт Батзаяа хошууч Ариунаа хоёр үлдэхээс би Батзаяа хошуучийг тайвшруулах гээд үлдсэн бөгөөд Батзаяа хошуучийг гаръя гэтэл би гарахгүй ээ би найзыгаа гэрээс нь авч гарсан хүн би ар гэрт нь юу гэж хэлэх юм бэ муусайн юмнууд зодоод алчихаж байгаа байхгүй юу гэж хэлээд уйлаад байсан, тэгэж байтал гаднаас 2 цагдаа орж ирээд бүгдээрээ гарцгаа энд хүн байж болохгүй гэсэн чинь Батзаяа хошууч би гарахгүй ээ би энд байж байя л даа гээд уйлаад сууж байтал гаднаас Өлзийбуян би энэ хүнийг чинь алчихсан гэж хэлээд ороод ирэхээр нь Ариунаа бид хоёр зөрөөд гэрээс гарсан…гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 165-167/,

2.11. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Золхүүгийн:..тэгээд амралтын газар шууд очоод юм аа буулгаад гэрт ороод тэр хавиар явж байсан чинь Батзаяа, талийгаач, х/ч Бат-эрдэнэ, Ариунаа  нар машинтайгаа ирээд  бөөнөөрөө ширээгээ засаад нэг данзка задлаад талийгаач үг хэлсэн. Нээлт хийсэний дараа би гарч нэг тамхи татаад эргээд ороод ирэхэд Ган-Эрдэнэ, хошууч  Батзаяа нар хоорондоо хэрэлдээд байсан. Ингээд би нэлээн согтуу байсан болохоор гараад явсан. Үүнээс хойш би  Старекс машин сууж байсан чинь жолооч ах намайг удирдлага засаад өгөөрэй гэж хэлж байсныг санаж байна. Үүнээс хойш зарим үйл явдлаа санахгүй байж байгаад хойд байрны үүдэнд сууж байсан чинь Наранжаргал ах явья гээд хамт хотруу явсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 170-171/,

2.12. Мөрдөн шатанд гэрч Д.Батзаяагийн:... 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр салхинд гарах чөлөө аваад, горхи тэрэлжийн амралтанд очсон…тэгээд бид нар гэрт байж байгаад би жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Батсуурьтай маргалдсан. Би тухайн үед Батсуурьт чамайг авах гэж би жижүүр цагдаа Октябрийг мөрдөн байцаах газарлуу явуулсан шүү хичээж ажиллаарай" гэж хэлсэн чинь чи намайг одоо авдаг хэн юм бэ, зүгээр байгаарай гэх зэргээр бид хоёр хэрэлдсэн бөгөөд хажуунаас Батсуурийг өмөөрч жижүүр цагдаа Ган-Эрдэнэ надтай хэрэлдсэн. Тэр үед талийгаач миний зүүн талд хойморт сууж байсан, тэгээд би хэрүүлийг намжаах зорилгоор талийгаачийг мөн бичиг хэргийн эрхлэгч Б.Ариунаа, бичээч Г.Энхтуяа нарын хамт караоке дуулах гээд гаалийн амралтын төв байрлуу орсон. Төв байранд ороод караокены өрөө онгойлготол зааланд нь түр хүлээж байгаад орсон. караокед Б.Ариунаа, Г.Энхтуяа, Энхтуяагийн нөхөр Баясаа, үйлчлэгч Эрдэнэцэцэг бид хэд ороод би ядраад байсан болохоор уг өрөөнд унтсан, тэд нар дуулаад бүжиглээд байж байсан. Би хэдэн цаг унтсанаа санахгүй байна, гэнэт Б.Ариунаа босоорой цаана чинь Хашболор ахыг ухаан алдуулчихсан байна гэхээр амралтын гэрт яваад ороход гэрийн баруун талын доод орон дээр цээжийг нь  нүцгэлчихсэн дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, доогуураа цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй байхаар нь би эмч дууд гэж хэлээд Х.Ганболдыг Б.Өгийн машинаар эмч дуудуулахаар явуулаад өөрөө талийгаачид хиймэл амьсгал хийж, гар болон цээжинд нь жижүүр цагдаа Батсүхийн хамт иллэг хийсэн бөгөөд дуудлагаар эмч ирээд цээжин дээр нь чагнаж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Зодоон чухам юунаас болсныг үнэхээр мэдээгүй. Тэр үед бичээч Энхтуяа, бичиг хэргийн эрхлэгч Ариунаа, ахлах мэргэжилтэн Ж.Бат-Эрдэнэ нар эрүүл байсан бөгөөд болсон бүх явдлыг мэдэж байгаа байх, намайг гэрт орж ирээд та нар талийгаачийг яачихсан юм бэ асуудлыг мэдэж байгаа байх гэсэн чинь Б.Ө уучлаарай Заяа ахаа дүү нь цохиод ийм болгочихлоо, би Эрүүгийн цагдаагийн газрын нэрийг хөөдчихлөө намайг уучлаарай гээд газар сөхөрч суугаад залбираад байсан. Би Эрдэнэчулуун гэдэг цагдаад Б.Өг хаашаа ч битгий гаргаарай гэж хэлээд мөн Ганболдыг чи Өлзийбуянгийн машинаар яваад эмч олоод ир гэж хэлсэн. Удалгүй Ганболд нэг эмчтэй хамт орж ирээд эмч эмэгтэй талийгаачийн цээжийг чагнаж үзээд, судсыг нь барьж үзээд энэ хүн нас барсан байна гэсэн, эмч явсны дараа Тэрэлжийг хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хадборгил, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Цэнгэлдорж нар орж ирээд Б.Өг ард нь гавлаад гэрийн зүүн талын орон дээр суулгасан бөгөөд би гэрийнхэнтэйгээ утсаар яриадахья гэхээр нь утсыг өгч яриулсан. Б.Ө ахтайгаа яриад байх шиг байсан, тэр үед Батсуурь согтуу орж ирчихсэн надтай хэрүүл хийх гээд, байхаар нь хүчээр гаргасан бөгөөд байн байн орж ирээд байсан. Цагдаа нар ирснээс хойш 20-30 минутын дараа манай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Батдэлгэр, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Очбадрах хоёр ирсэн, араас нь газрын дарга, дэд дарга болон Цагдаагийн ерөнхий газраас хүмүүс ирсэн гэх мэдүүлэг.... / 1 дүгээр хавтас, хуудас 170-179/,

2.14. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бат-Эрдэнийн:...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хамт олноороо зугаалганд явахаар болсон. Уг зугаалганд ахлах мэргэжилтэн Хашболор, хошууч Батзаяа, хошууч Бат-Эрдэнэ, үйлчлэгч нар, слесерүүд, цагдаа нар эхлэж очоод байж байна. Оройдоо дарга нар хойноос чинь очино гэж тохирсон. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын үүднээс дөрвөн машин 21 орчим албан хаагч хуваагдаж суугаад Тэрэлжийн нутаг дэвсгэр лүү явсан…гэртээ ороод эд зүйлүүдээ янзалсан ба талийгаач Хашболор бүх хүмүүсээ дуудаж гэрт оруулаад ямар ч байсан ёслолын үйл ажиллагаагаа эхлүүлье гээд нэг шил архи задлаад тойруулсан. Ингээд амралтын үйл ажиллагаа эхлээд хонь малаа янзалж ачирсан эд зүйлүүдээ идэж уугаад сууцгаасан…тэгээд хүмүүс дуулж бүжиглээд байж байхад Өлзийбуян Бат-Эрдэнэ ахаа одоо хорхог гаргах болж байгаа байх би гараад ирье гээд гараад явсан. Түүнийг гараад явсны дараа хүмүүс хоёр дуу дуулсны дараахан гаднаас бичээч Энхтуяа орж ирэнгүүтээ гадаа бөөн зодоон болоод байх шиг байна Баагий ахаа гарч зохицуулаач гэж надад хандан хэлэхээр нь хэн хэн зодолдож байна гэхэд юу ч гэсэн та гараач гэхээр нь Ганболдыг дагуулаад гараад ирсэн чинь гадаа бүрэнхий болсон ерөнхийдөө харанхуй болж байсан. Тэгтэл бид нарын байрлаж байсан Монгол гэрийн баруун талд байрлах модон саравчны урд талд Өлзийбуян Хашболорын цээжээр нь тэврээд өвдөглөөд  сууж байсан. Намайг очиход Өлзийбуян бага зэргийн амьсгаадсан байдалтай байсан Хашболор ухаангүй нүд нь хагас нээлттэй байсан. Очингуутаа Өлзийбуянгаас юу болоод байгаа юм бэ яасан бэ гэж асуусан чинь Өлзийбуян намайг зүгээр байхад гурав цохилоо тэгэхээр нь би тэвчихгүй нэг цохьсон чинь уначихлаа гэж байсан. Тэгэхээр нь би лавшруулаад хааш нь юугаар цохьсон бэ гэж асуухад гараараа хүзүү хэсэг рүү нь нэг  удаа цохьсон гэж байсан. Хашболорын цээжин хэсгээр Өлзийбуян тэврээд Ганболд хөлнөөс нь өргөөд гэрлүү оруулахаар явсан,  гэрийн үүдэнд ирэнгүүт Хашболорын гадна талын хувцас дээш сөхөгдөж тайлагдсан. Тэгэхээр нь газар  тавьж байгаад цамц, фудволкыг нь тайлж аваад цээжин хэсгээс нь Өлзийбуян өргөөд Ганболд, Энхтуяа хоёр нэг нэг хөлнөөс нь өргөөд гэрлүү оруулаад гэрийн баруун талын голын орон дээр хэвтүүлсэн. Орон дээр тавиад юу болов яав гэж асуугаад би зүүн талынх нь бугуйны судсыг барьж үзсэн чинь судас нь цохилж байсан. Нүдэн дээр гараа ойртуулаад ийш тийш нь болгоход ямарч гадны харьцаа байхгүй байсан. Тэгэхээр нь би гадаа гараад төвийн 103 руу залгасан чинь Налайх дүүргийн түргэн тусламжийн утсыг өгсөн. Тэгэнгүүт нь Налайх дүүргийн 7023103-р залгахад дуудлага хүлээн авч  тэрэлжийн эмчийг дуудаад хүнээ үзүүлээрэй гэж 89341117 гэсэн утасны дугаарыг өгөхөөр нь уг утас руу нь залгасан чинь намайг ирээд аваач би тэрэлжийн төв дээр байна эм тариагаа бэлдээд байж байя гэсэн. Тэгэхээр нь Өлзийбуянгийн машиныг Ганболдоор жолоодуулаад амралтын газрын зохион байгуулагч гэх эгчийг суулгаад тэрэлжийн төв орж эмчийг нь авчраад Хашболорын биеийг үзүүлсэн чинь энэ хүн нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээрт хавтас, хуудас 184-185/,

2.15. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эрдэнэчимэгийн:... гэртээ орж ирээд Г.Эрдэнэчимэгийн хамт орон дээр хэвтэж байтал унтаад өгсөн байсан. Тэгэж байтал гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би сэрээд харсан чинь гэрт Батсүх, Эрдэнэчулуун хоёр эсрэг талын орон дээр унтаж байсан бөгөөд миний хажууд Г.Эрдэнчимэг унтаж байсан. Тэгээд гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарсан чинь гадаа нар жаргаж байсан бөгөөд гадаа бүрэнхий болж байсан. Тэгээд юу болоод байгааг харах гэтэл гэрийн зүүн урд талд манайхан бөөнөөрөө овоорчихсон шуугилдаад байтал бичээч Энхтуяа өөрийнхөө 1 нас гарамтай эрэгтэй хүүхдээ надад өгөөд тэнд хүмүүс зодолдоод байна гээд шуугилдаад байсан хүмүүс рүү явахаар нь би хүүхдийг нь аваад гэрт орсон юм. Тэгээд би гэрт орж ирээд орон дээр Энхтуяагийн хүүхдийг аваад сууж байтал удалгүй Өлзийбуян, Ганболд, Энхтуяа нар Хашболорыг цээж хөлнөөс нь өргөчихсөн орж ирсэн ба араас нь манай бусад хүмүүс бөөнөөрөө орж ирсэн ба Хашболор ухаан алдчихсан байдалтай байсан болохоор шууд гэрийн зүүн талын доороосоо 2 дах орон дээр хэвтүүлээд манайхан сэрээрэй гэж дуудаад салхийг нь тавиарай гээд шуугилдаад байж байгаад өргөөд доод талын орон дээр салхинд хэвтүүлж байна гээд хэвтүүлээд бүгд л гар хөлийг нь бариад иллэг массаж хийгээд Ган-Эрдэнэ Батзаяа хоёр ээлжилж хиймэл амьсгаа хийгээд байж байтал манайхан ухаантай байна амьсгалж байна гэж хэлж байсан бөгөөд удалгүй манайхан уруул ам нь хөхрөөд байна судсыг нь бариад үзээрэй гэж хэлээд ээлжлээд судсыг нь барьж үзээд зарим нэг нь судасны цохилт нь мэдэгдэхгүй байна, зарим нэг нь мэдэгдэж байна гэж хэлж байсан ба бүр болохгүй болохоор нь манайхан эмч дуудаарай гээд хүн болгон утсаараа гадагшаа залгаад түргэн тусламж дуудаж байсан бөгөөд тухайн үед би эсрэг талын орон дээр Энхтуяагийн хүүхдийг тэврээд сууж байсан болохоор яг юу болоод байгааг сайн анзаараагүй бөгөөд тухайн үед манай бичээч Өлзийбуян “Заяа ахаа би цохьчихсон юм миний буруу” гэж хэлж байсан ба тэр үед Бат-Эрдэнэ, Ганболд хоёр эмч авчрахаар машинтай гараад явсан. Тэр үед Өлзийбуян “би хүн алчихлаа” гэж хэлээд толгойгоо бариад доошоо тонгойгоод суусан чинь манайхан Өлзийбуянг тайвшруулж байсан ба Өлзийбуян утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаад “би хүн зодчихлоо, би хүн алчихлаа” гэж ярьж байхаар нь Батзаяа утсыг нь булааж аваад чи юу яриад байгаа юм бэ, чи зүгээр бай тайван байлдаа гэж хэлж байсан. Тэгэж байтал гаднаас Бат-Эрдэнэ Ганболд хоёр Тэрэлжийн гэх нэг эмэгтэй эмчийг авчираад Хашболорыг үзүүлэхэд эмч орж ирээд чагнуураар цээжин дээр нь сонсож үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 189-191/,

2.16. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Очбадрахын:…2015 оны 10 дугаар сарын 09-ний  өдрийн 18 цаг өнгөрч байхад гараад  Цэндсүрэнг дуудсан. Цэндсүрэн Ланд Круйзер 200 маркийн машинтай ирсэн. Машины номерийг нь санахгүй байна. Найзынхаа машинтай очдог учир нь манай  ажлын хэд машин муутай явсан болохоор ганц нэгийг нь машиндаа суулгаж ирэх зорилготой байсан. Хотоос гарахаас өмнө буюу 13 дугаар хороолол орчим явж байтал Өлзийбуян надруу залгаад “би Хашаа ахыг нэг цохьчихлоо, ухаан алдчихаад байна, амьсгалахгүй байна” гэж ярьсан. Энэ үгийг нь хэлтсийн даргад хэлсэн. Дарга энэ үед 13 дугаар хорооллын урд талын Нарны зам дээр явж байна гэсэн. Тэгээд явж байхдаа тэрэлж хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хадборгилын утасны дугаарыг олж утсаар ярихад Хадборгил “би амралтруу дуудлагаар явж байна, очоод нөхцөл байдлыг илтгэе” гэсэн. Удалгүй дахин Хадборгил руу залгаад “юу болж байна, нөхцөл байдал ямархуу байна” гэхэд “ би очсон байна, эмч зүрх нь зогссон байна, нас барсан гэж байна” гэсэн. Тэгээд амралтын газраа заалгаад очсон, дарга миний өмнөхөн ирсэн байсан. Очиход амралтын газрын хамгийн урд талын сондгой Монгол гэрт ороход зүүн гар талын орон дээр Хашболор дээш харсан байдалтай, дээгүүрээ цээж нүцгэн байсан, гэрч эмч болон хэсгийн төлөөлөгч Хадборгил, цагдаатай хамт байсан. Эмч Хашболорыг нас барсан гэж хэлсэн. Араас удалгүй Эрүүгийн цагдаагийн газрын дарга болон дэд дарга нар ирсэн. Мөн төд удалгүй ЦЕГ-ын дэд дарга Ням-Очир, Батсайхан, МБГ-н ТСҮГХМХ-н дарга, цагдаагийн хурандаа Баатар нар ирсэн…гэх мэдүүлэг /1дүгээр хавтас, хуудас 199-200/,

2.17. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батдэлгэрийн:…2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим манай хэлтсийн алба хаагч нар Тэрэлжийн чиглэлд салхинд гарахаар явцгаасан…тэгээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой 17 цаг өнгөрөөгөөд араас нь Тэрэлжрүү албаны 02-64УНҮ улсын дугаартай “Elentra” маркийн авто машинтай жолооч Өлзийбатын хамт явж байсан замын түгжрэл маш их байсан тэгсэн ахлах мэргэжилтэн хошууч Очбадрах утсаар надад Өлзийбуян яриад Хашболор ахыг цохьчихсон чинь ухаан орохгүй байна гэж хэлсэн. Ингээд өөрийн гар утсаар Өлзийбуянгийн гар утасруу залгаад холбогдож ярихад Би Хашболор ахыг нэг цохьсон чинь ухаан орохгүй байна гэж хэлсэн. Энэ талаар ЭЦГ-ын дарга, хурандаа Буянтөрд мэдэгдэж цааш явсаар “Горхи тэрэлж” амралтад очиход Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хэргийн газрын хамгаалалт авсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 202-204/,

2.18. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эрдэнэцэцэгийн:...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа очихдоо салхинд гарах бэлтгэлээ хийж очоод 10 цаг гэхэд явах гэсэн боловч машин цагтаа ирэхгүй хүлээж байгаад 11 цагийн үед старикс машин ирээд уг машинд слесарь Төмөрболд, Баярсайхан жижүүр Батсүх, Эрдэнэчулуун, Батсуурь, үйлчлэгч Г.Эрдэнэчимэг, Цэдэвсүрэн, М.Эрдэнэчимэг бид 8 суугаад манай машин түрүүлээд хөдлөөд явсан... Ариунаа гараад явсан Батзаяа ганцаараа буйдан дээр унтаж байсан үргэлжлүүлээд дуулж байтал Ариунаа орж ирээд дуу дуулахаа болиорой Хашаа ах ухаан алдсан байна гэж хэлэхээр нь дуулахаа болиод гүйгээд гарсан ард Ариунаа Батзаяаг сэрээх гээд үлдсэн. Намайг гэрт ороход талийгаачийг гэрийн баруун талын хаалгаар ороход хамгийн эхний орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн бүгдээрээ тойроод зогссон байсан тэгээд наагуур нь хүмүүс тойроод зогсож байсан болохоор би гэрийн зүүн орон дээр очоод суухад Ганболд эмнэлэг дуудна гэж ярьж байснаа тэгүүл явж очоод авъя гэхэд Өлзийбуян миний машинаар яв гээд машиныхаа түлхүүрийг өгөхөд Ганболд, Бат-Эрдэнэтэй хамт гараад явсан талийгаач хурхирч байгаа юм шиг дуугараад байсан би бол яг ойртож хараагүй болохоор нүд ам нь ямар байсныг мэдэхгүй байна. Өлзийбуян орныхон хажууд явган суусан ямар сонин юм бэ гээд уйлаад гар утсаа гартаа барьсан сууж байсан Өлзийбуян эмнэлэгтэй хамт цагдаа дуудаарай гэж хэлж байсан 1 цаг орчим болсон байх эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн бид нарыг бүгдийг нь гарцгаагаарай гэхээр нь гараад байшин дотор ороод суусан, гэрт хэн хэн үлдсэнийг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг./1дүгээр хавтас, хуудас 205-206/,

2.19. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баярсайханы:… би гэрт ороод сууж байхад надад 2 удаа архи хийж өгсөн тэрийг уучихаад гарч хорхогоо бетонд хийж гал дээр тавиад буцаж гэрт ороод урьд шөнө нь ажилтай хоносон ядраад гэрийн баруун талд зуухны хажууд байсан орон дээр гараад унтаад өгсөн. Хүмүүс шуугилдаад сэрэхэд талийгаач орон дээр дээшээ хараад хэвтсэн манайхан хажуугаар нь тойроод зогссон цээжин дээр нь Төмөрболд иллэг хийгээд сууж байсан. Өлзийбуян талийгаачийн хэвтэж байсан орны хажууд зуухны яндангийн хажууд өвдөглөөд суусан 2 гарын алгаа нийлүүлээд залбирч байгаа юм шиг уйлаад сууж байсан. Тэгтэл гаднаас эмч орж ирээд талийгаачийг үзэж байгаад за та нар гарцгаа наад хүн чинь өнгөрсөн байна гэсэн бид нар бүгдээрээ гэрээс гараад амралтын газрын байшинд орж сууцгаасан тэндээсээ гараагүй байж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 209-210/,

2.20. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  О.Цэдэвсүрэнгийн:..2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажлын газрынх нь тэрэлж рүү явж зугаалахаар болсон…нэг мэдсэн чинь Өлзийбуян гараад явсан байхаар нь түүнийг хайчсан талаар асуусан чинь хэн нэг нь гал дээр тавьсан хорхогоо харах гээд явлаа гэж хэлсэн, яг хэн тэгэж хэлсэнийг нь тухайн үед анзаараагүй. Тэгээд дуулж байгаад 18 цаг өнгөрөөгөөд нэлээн бүрэнхий болсны дараа караокены өрөөнөөс гараад ирсэн чинь манай ажилтнууд гадаа бужигналдаад манайхан хоорондоо зодолдоод нэгийгээ яачлаа гэж байсан, тэгээд Хашболорыг гэрлүү оруулаад орон дээр тавьсан.  Налайхын түргэн тусламж дууд гэцгээж байснаа Налайх дүүргийн түргэн тусламж удаад ирэхгүй байхаар нь манай албан хаагч нар өөрсдөө машинаараа явж эмч авчраад үзүүлсэн чинь нас барсан байна гэдийг мэдсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-220-221/… Мөрдөн байцаалтад гэрч О.Цэдэвсүрэнгийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Энхтуяа дараалан 3 дуу дуулаад надад “би хүүхдийнхээ памперсыг сольчихоод ирье” гээд гараад явсан. Энхтуяа хүүхдээ тэвэрч гараад 10 орчим минут болоод эргэж орж ирээд “Бат-Эрдэнэ ахаа манай хэд маргаад байна” гэхэд Бат-Эрдэнэ гарсан. ...Б.Ө сөхөрч суугаад “би хүн алчихлаа түргэн хурдан дууд, цагдаа дуудаарай” гээд байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 дугаар тал/,

2.21. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Р.Батсуурийн:..2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийнхэн амралтанд явахаар болоод хурал хийсэн, тухайн хуралд би суугаагүй 5 дахь өдөр буюу 09-ний өдөр явна гэж байсан хаашаа явахаа тодорхой хэлээгүй.  2015 оны 10 дугаар сарын 09-ний 10 цагт Эрүүгийн цагдаагийн газар цуглацгаагаад тэндээсээ цувраад хөдөлцгөөсөн Батзаяа хувийн машинтайгаа, Энхтуяа нөхөр хүүхэдтэйгээ, Ганболд, Өлзийбуян хоёр нэг машинаараа хамгийн сүүлд хөдлөөд амралт руу явсан. Тэгээд Тэрэлжид очно гэсэн байх машинаараа Тэрэлжийн    амралт хүртлээ машин дотроо 2 шил архи хувааж уусан.  Тэрэлжид мэлхий хад гэх газарт очоод Батзаяатай ярьж очих амралтаа заалгаад Гаалийн амралт гэх газарт очоод нэг монгол гэр аваад, 2 өрөө авсан.  Нээлт хийж байна гээд архи задлаад бөөнөөрөө ууж байгаад би тасарчихсан байна лээ. Тэгээд тасраад унтаж байгаад шуугианаар сэрсэн чинь хаалга талын зүүн гар талын хамгийн доод талын орон дээр Хашболорыг хэвтүүлчихсэн Батзаяа толгойг нь түшчихсэн өнгөрчихлөө шүү дээ гээд шуугилдаад байсан, орны урд доод хэсэгт нь  Өлзийбуян  би шаачихлаа шүү дээ баларлаа гээд уйлаад сууж байсан, тэгээд бужигналдаад байтал эмч ирээд бүгдийг нь гэрээс гараад араас нь цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 224-226/,

2.22. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ган-Эрдэнийн:.. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  манай ажлынх нь амралтанд явахаар болсон. Манай алба хаагч нар товлосон өдрөө явсан би Тэрэлжид байгаа албан хаагчдийнхаа хойноос нь өдөр 12 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход манай зарим хүмүүс хоол ундаа бэлдээд зарим хүмүүс нь ганц нэг пиво уугаад л байцгааж байсан.  Тэгээд тухайн амралт зугаалгыг ахлаж байсан хошууч Хашболор алба хаагч нарыг цуглуулаад ганц шил архи задлаад амралт зугаалгыг нээж үг хэлсэн.  Ингээд бид нар ерөнхийдөө ууж идээд сууж байхад хошууч Батзаяа нэлээн согтонгуутаа намайг зүгээр байж байхад чамайг би ажилд авсан чи миний санаанд нийцэхгүй байгаа шүү гэдэг байдлаар надтай маргалдсан.  Батзаяа, Батсуурь гэдэг цагдаатай бас л маргалдан чи мөрдөн лүү Октябрь гэх цагдаагийн оронд явах ёстой байсан шүү аятайхан байхгүй бол би чамайг явуулж чадна шүү гэж уурлаад тэр хоёрын дунд нэлээн маргаан болсон. Тэгээд байж байхад гаднаас хошууч Хашболор орж ирээд одоо янз бүрийн маргаан байхгүй шүү гээд бид нарыг эвлэрүүлээд намайг дэргэдээ суулгаад Ганаа ах хоёулаа сайхан тулгаад ууя гээд аяганд архи  хийгээд хоёулаа уунгуутаа гар гараа цохиод л тухайн уур амьсгалыг гайгүй болгож намжаасан.  Тэгээд хорхогоо гал дээр тавиад байж байтал манай хэдэн хүмүүс амралтын газрын караоке руу явсан, гэрт ахлах ахлагч Эрдэнэчулуун, ахлах ахлагч Батсүх бид гурав үлдсэн.  Өөр хүмүүс байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд байж байхад караокед дуулж байгаад ирлээ гээд слесерь Төмөрболд, Баярсайхан хоёр гэрт ороод ирсэн.  Тэр хоёр орж ирэнгүүтээ одоо хорхогоо гаргамаар байна одоо болсон байх ёстой гэсэн.  Тэгээд хорхог гаргаж амжаагүй байхад гаднаас болохоо болилоо гээд хошууч Хашболорыг Ганболд, Өлзийбуян  хоёр өргөөд ороод ирсэн. Тэгээд баруун талын эхний орон дээр тавингуутаа дахин өргөөд баруун талын голын орон дээр хэвтүүлсэн. Тухайн үедээ би янз бүрийн юм бодоогүй, ухаангүй согтсон юм байх л гэж бодож байсан. Тэгтэл хүмүүс хиймэл амьсгал хийгээд байхаар нь юу болсон юм бэ гэж асуусан чинь Өлзийбуян гэрийн баруун талд Хашболорын хэвтэж байгаа орны урд талд ирэнгүүтээ газар сөгдөж мөргөөд би Хашболорыг нэг цохьсон юм би хүн алчихлаа, наадах чинь гурван хүүхэдтэй шүү дээ гээд орилоод байсан.  Тэгээд л хүмүүс бужигналдаад зарим нь түргэн дуудсан байх. Тэгэж байгаад нэг эмч ирж Хашболорын биеийг үзэнгүүтээ наад хүн чинь нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 233/,

2.23. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Энхтуяагийн:..2015 оны 10  дугаар сарын 08-ний өдөр манай Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн хурал болоод хурал дээр манай хэлтсийн хамт олон цагдаагийн баяраар амарч чадаагүй учраас маргааш өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр салхинд гараад амарч байгаад ирье гэж ярилцсан. Тэгсэн хурал дээр хүн бүр цагдаагийн баяраар амарч чадаагүй болохоор бүгд дэмжсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10 цагт ажил дээрээ салхинд гарах амралтын хувцастайгаа ирцгээсэн. Манай хэлтсийн хамт олон өмнөх өдөр амралтанд явах мөнгө гэж энгийн ажилтан 15.000, ахлагч нараас 30.000 офицеруудаас 50.000 мянган төгрөгийг тус тус хураагаад нийт 700.000 орчим мянган төгрөг цугларсан...тэгээд  Горхи гэсэн нэртэй  гаалийн амралтанд очсон, амралтанд очоод  цагдаагийн хошууч Батзаяа, Хашболор нар тэр амралтын хүнтэй уулзаад нэг гэр, гурван манайхан юмнуудаа зөөж оруулцгаая гэж орилсон....тэгээд би нөхөр Мөнхбаясгалан, хүү    Мөнх-Очирын хамтаар амралтын зочид буудлын өрөөнд орж хүүхдийнхээ живхийг солиод хүүхдээ хөхүүлж байхад чанасан гэдэс болчихлоо гэж сонсогдож байсан энгээд хүүхдээ хөхүүлж байхад манай хүүхэд унтсан, хүүхдээ тэврээд гэрт ороход Хашболор ямааны гэдэсний элэг бөөр хүмүүст зүсэж өгч байсан. Тэгээд гэрт бүгдээрээ дотор гэдэс идэж байхад гаднаас Батсуурь согтуу орж ирээд манай хүүхдийн унтаж байсан орон дээр дараад унасан, тэгэхээр нь би хүүхэд дээр дарчихлаа гээд хүүхдээ орон дээрээс авсан. Тэгсэн гаднаас нөгөө хуйхалсан ямаагаа оруулж ирээд Баярсайхан, Ганболд нар эвдэж эхэлсэн тэгээд нөхөр бид 3 амралтын газрын зочид буудлын өрөө лүү орох гээд явж байхад. Тэр зочид буудлын зоогийн газарт цагдаагийн хошууч Батзаяа, Хашболор, Төмөрболд гурав архи уугаад байж байгаад манай нөхрийг дуудаад архиар шахаж архи уулгасан. Тэр зоогийн газарт байж байхад Батзаяа энд караоке байгаа шүү дээ караокед  орж дуулж болон гэж хэлсэн. Ингээд удалгүй караокений хүн ирээд караокег онгойлгож өгөөд Батэрдэнэ, Ганболд, Өлзийбуян, Батзаяа, Ариунаа, М.Эрдэнэцэцэг, О.Цэдэвсүрэн, Баярсайхан бид нар ороод дуу тавиад дуулж эхэлсэн. Энэ үед Батзаяа согтоод унтлаа гээд  караоке дотор унтаад өгсөн. Бид нар дуу дуулж байхад Өлзийбуян нөгөө хуйхалсан хорхогны махаа үзнэ гээд гараад явсан. Ингээд бид нар дуу дуулж байхад Хашболор гаднаас орж ирээд нэг дуун дээр  бүжиглээд гараад явсан. Тэгээд манай нөхөр Хашболортой зөрөөд караокед орж ирээд байж байгаад гараад явсан. Ингээд би  караокед байж байхад  манай хүүхэд хүндээр бие зассан юм шиг үнэр үнэртсэн тэгэхээр нь би хүүхдээ тэвэрч гараад гэрлүүгээ явж байхад гэрийн гадаа үүдэнд Хашболор өмднийхөө  уяаг чангалаад байгаа бололтой зогсож байсан, тэгэхээр нь би хажуугаар нь гараад гэрлүү ороход гэрийн хойморт Батсуурь ганцаараа согтсон байдалтай сууж байсан мөн манай нөхөр гэрийн баруун талд орон дээр сууж байсан би хүүхдийнхээ живхийг солих хэрэгтэй байна гэж хэлээд дагуулж гараад явж байхад манай нөхөр эд нар хоорондоо муудалцаад байна гэж хэлсэн, наад хүмүүс чинь өөрсдөө учраа олчих байх чиний хэрэг байхгүй гэж хэлээд нөхрийгөө дагуулаад гэрээс гараад явж байтал гэр дотроос 2 хүн ноцолдоод гараад ирсэн чинь араас нь гэр дотор байсан хүмүүс гараад ирсэн, гэрийн урд шонгийн модны ойролцоо Хашболор чи яасан овоо юм бэ гээд орилоод Өлзийбуянруу дайраад байсан тэгсэн Өлзийбуян та яагаад намайг ингээд байгаа юм бэ гэж хэлээд Өлзийбуян баруун гараараа Хашболорын толгой хавьцаа нэг удаа цохьсон чинь Хашболор эгц арагшаагаа саваад толгойгоороо унасан. Тэгсэн манай нөхөр гүйж очоод Өлзийбуянг чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэр үед би караокед байгаа хүмүүст хэлэхээр гүйж очоод цагдаагийн хошууч Бат-Эрдэнэ, Ганболд, Цэдэвсүрэн гуравт хэлсэн Ганболд, Бат-Эрдэнэ түрүүлээд гараад гүйсэн. Тэгээд би хүүхдээ үйлчлэгч М.Эрдэнэчимэгт тэврүүлж үлдээгээд гэрийн үүдэнд очиход Хашболорыг Ганболд, Өлзийбуян 2 өргөөд гэрлүү  оруулах гээд явж байхаар нь би очоод Хашболорын зүүн гараас өргөж гэрлүү оруулсан. Хашболорыг амьсгаа авахгүй байна уруул нь хөхрөөд байна гэж хэлсэн гэр дотор байсан хүмүүсийн нэг нь агаар салхи амьсгалуулах хэрэгтэй гэж хэлсэн, тэгэхээр нь гэрийн хаалган талын орон дээр шилжүүлэн хэвтүүлсэн. Тэгсэн Өлзийбуян залбирч байгаа юм шиг газар шалан дээр өвдгөөрөө нуглараад хэвтээд би юу хийчихвээ, бурхан минь авраач гэж хэлсэн. Тэгээд Өлзийбуян гар утсаа гаргаж ирээд охиндоо захиасаа хэлэхгүй бол болохгүй гээд гар утсаа оролдоод байсан. гаднаас Батзаяа орж ирээд та нар чинь юу хийчих вэ нэгнийгээ яачихсан юм бэ, гэж хэлээд Хашболор, Ган-Эрдэнэ, Батзаяа 2 хиймэл амьсгаа хийгээд байсан. Тэр хооронд Хашболорын гар хөлийг Батсүх ах бид 2 бариад элсэн. Гэр дотор байсан хүмүүс түргэний эмч дуудах хэрэгтэй гэж хэлээд Өлзийбуян машиныхаа түлхүүрийг Бат-Эрдэнэ, Ганболд  хоёрт өгөөд явуулсан. Ингээд байж байтал Батзаяа, Хашболорыг архиндаа согтоод тасарсан юм шиг байна гэсэн. Би тайвшираад үнэхээр архиндаа тасарсан юм байлгүй гэж бодоод нөхөр хүүхдээ дагуулаад гэрээс гараад хойд зочид буудлын амралтын өрөөнд ороод хүүхдийн живхийг солиод тэнд нилээн байж байгаад гараад ирсэн. Тэгсэн түргэний эмч, Налайх дүүргийн цагдаа нар ирчихсэн гэрийн хаалга хаачихсан байсан. Би яваад очтол тэнд байсан хүмүүс Хашболорыг нас барчихлаа гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ сонин байдалд орчихсон байж байхад Эрүүгийн цагдаагийн газрын х/а Б.Буянтөр, дэд дарга д/х А.Амгалан, хэлтсийн дарга д/х Б.Батдэлгэр нар ирсэн гэх мэдүүлэг                      / 1 дүгээр хавтас, хуудас 247-249/,

2.24. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнхбаясгалангийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Намайг ороод зүүн талын орон дээр суухад юу болсын мэдэхгүй талийгаач Хашболор босож ирээд арын орон дээр байсан Өлзийтэй муудалцсан чинь Төмөрөө ах Хашболор ахын урдуур ороод орон дээр байсан хүмүүсийг хорьсон. Тэгтэл гадны хүн байхад муудаад яахав гээд муудалцахаа болиод сууцгаасан. ...машины зогсоол явж байсан чинь гэрээс хүмүүс шуугилдаад гарч ирэхээр нь эргээд харсан чинь талийгаачийн нүүр хавьцаа нэг хүн цохьсон чинь талийгаач газар уначихаар нь би гүйгээд цохьсон хүн дээр нь очиход Өлзий байсан ба би “Чи яаж байгаан бэ? хүн цохиж болохгүй, цохьсоных нь буруу болно ш дээ” гээд холдуулсан чинь намайг  “За чи байж бай” гээд хажуу тийш болгоод талийгаач дээр очсон. ...Талийгаач Өлзийг цохьсон эсэхийг би хараагүй. Талийгаачийг нэг хүн баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь  унчихсан. Тэгээд би цохьсон хүн дээр нь гүйгээд очсон чинь Өлзий байсан.” гэх                                                                           мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түүний өгсөн “...Тухайн үед манай эхнэрийг гэрт орж ирэхээс өмнө талийгаач Хашболор Өлзийбуянтай гэр дотор маргалдаад Төмөрболд хориод салгаад больчихсон байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүс орж гараад байж байсан ба тэр үед талийгаач гэрээс гарсан байсан.” гэх мэдүүлгүүд  /2 хх-ийн 12-14 дүгээр тал/

2.24. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч С.Одончимэгийн:... “Х.Хашболорын биед зулайн хуйханд шархтай, дээд доод уруулын салстад цус хуралттай, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралттай, баруун гарын бугуй болон ядам хуруунд цус хуралттай, толгойн хуйхны дагзны хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр шууд үүснэ. Энэ гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал ноцолдох, гараар цохих зэрэг үед үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх малгайлсан цус харвалт нь  толгойн тус газар нэг удаа цохисны улмаас толгойгоороо газар цохих үед үүсэх боломжтой. Энэ нь толгойн тус газар хүч үйлчилж арагшаа биеийн жингээрээ савж, толгойгоороо унах зэрэг нь нөлөөлж үхэлд хүргэсэн. Малгайлсан цус харвалт гэдэг нь тархины зөөлөн бүрхүүл доогуур, тархины оройн хэсгийг бүхэлд нь хамарсан гэсэн утгатай эмнэлгийн хэллэг юм. Малгайлсан цус харвалт нь гадны ямар нэг хүч үйлчилж судас /тархины/ хагарснаас үүсэж байгаа гэмтэл.

...Х.Хашболорын зүүн эгэм тус газарт цохисны улмаас бамбай булчирхай залгиурын        голомтлог цус хуралт үүсэж болно. Тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт гэмтэл нь талийгаач арагшаа биеийн жингээрээ савж толгойгоороо унахад үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт нь хүнд хэлбэртэй явагдсан учраас эмнэлгийн тусламж авч чадаагүй байна.

...зүүн нүдний алиманд 4-7 цагийн байрлалд цус хурсан, дээд уруул, доод уруул доторх цус хуралт, хүзүүний зүүн хажуу хэсэгт эгэмнээс дээш 3.5 см зайд, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь цохих үед үүсэх боломжтой.

...Гэхдээ эд эсийн шинжилгээгээр талийгаачийн амьсгал бүтэлтийн шинж илрээгүй учир дээрх гэмтлийг амьсгал бүтэлтийн үед үүссэн гэж батлах боломжгүй.

...Цээжний доод хэсэгт өвчүүний хормой хэсгээр 15х8 см талбайд мөн баруун суганы урд хэсэгт 2х1.5 см талбайд өнгөц  шаргал өнгийн зулгаралт нь цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийх үед үүсэх боломжтой. ...Х.Хашболор нь баруун гараараа Б.Өгийн дух, хамар луу цохих үед баруун гарын том үеэнд гэмтэл үүсэх боломжтой. Баруун сарвууны ар хэсэгт бугуйн үенээс доош 1.3 см зайд 0.5х0.1 см, баруун бугуйн үений дотор 0.3х0.3 см улаан өнгийн зураасан шалбаралттай, энэ гэмтэл ноцолдох зууралдах үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 86-87, 3 хх-ийн 229-231 дүгээр тал/,

2.25. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 913 дугаартай:

“1. Б.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Ө нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна.

4. Б.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,  /2 хх-ийн 85 дугаар тал/,

2.26. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1796 дугаартай  актын:

1.Х.Хашболорын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулайн орой хэсгийн хуйх болон уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алиманд цус хуралт хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд цус хуралттай, бамбай булчирхай, залгиурын голомтлог цус хуралт, тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үүссэн дэс дарааллыг нарийн тогтоох боломжгүй.

3. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь бүгд амьд ахуйд нь үүссэн гэмтлүүд болно.

4. Х.Хашболор нь тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. Х.Хашболорын биед үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.

6. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байжээ.

7. Талийгаачийн нас барсан хугацааг хэргийн газрын цогцосны үзлэгээр нарийн тогтоох боломжтой.

8. Цус нь АВО-н системээр OI-р бүлэгтэй байна.

9. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн байна.

10. Талийгаачийн биеийн ил хэсэгт тогтоогдсон шарх, цус хуралт, шалбаралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно.”  гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /2 хх-ийн 89-93 дугаар тал/,

2.27. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8896 дугаартай актын:

“1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Хашболорын цогцосноос авсан гэх цусанд 3,9 промилли, шээсэнд 4,6 промилли, ходоодны шингэнд 6,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

2. Цусанд хорт болон мансууруулах бодис тодорхойлох стандарт ажлын заавар батлагдаагүй тул шинжилгээг хийх боломжгүй байна. Дээрх шинжилгээг хийхэд 50-100 мл шээс ирүүлэх шаардлагатай болно.” гэх дүгнэлт /2 хх-ийн 94 дүгээр тал/

 

2.28. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14597 дугаартай  актын :

“1. Б.Өгийн биед дух, хацарт хаван цус хуралттай, шуу, тохой сарвуунд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх дүгнэлт /2 хх-ийн 117 дугаар тал/

2.29. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4858 дугаартай  актын :

“1. Шинжилгээнд ирүүлсэн ташуу нэхээстэй цэнхэр өнгийн цамцны баруун суга 20 мм, зүүн суга 20 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр ханзарсан,

Энгийн сүлжээтэй саарал өнгийн малгайтай цамцны ард малгай их биеийн залгаас оёдол дагуу 50мм, 26мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр ханзарсан,

Энгийн сүлжээтэй цагаан өнгийн майкны ард байх шошго татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр ханзарсан уранхай байна.

2. Малгай болон орны бүтээлгэнд ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна.” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 121-124 дүгээр тал/

2.30. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4862 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “HUAWEL” гэсэн саарал өнгийн бичигтэй цагаан утасны дэлгэц цуурсан уг цууралт шинээр гарсан байна. Бусад гар утасны гадаргуу гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт, хавсаргасан зургийн үзүүлэлт /2 хх-ийн 148-150 дугаар тал/

2.31. Шүүхийн шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн 32 тоот актын:

1. 2015 оны 10 дугаар сарын 22-ны шинжээч эмч С.Одончимэг, Т.Амартүвшин, М.Золжаргал нарын гаргасан 1796 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Х.Хашболорын зулайн оройн хэсгийн хуйханд үүссэн 1.9х03 см тэгш эрмэгтэй шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд уг шарх нь үхэлд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEL” загварын цагаан өнгийн гар утсаар цохих үед үүсэх боломжтой.

3.4. тогтоолын 3-р асуултанд дурдагдсан гэмтэлүүд нь тухайн хэсэгт мохоо зүйл үйлчилснээс үүсгэгдэх бөгөөд үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач Х.Хашболор нь амьсгал бүтэлтийн улмаас нас бараагүй болно.

5.Тархины зөөлөн бүрхүүлийн доор тархмал цус харвасан үед ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Хүнд зэргийн согтолтын үед цусны зуурмаггай чанар, судасны нэвчимгий чанар ихсэж, судас агших /тархины цусны эргэлтийн хямрал үүсэх/ тул цус харвахад нөлөөлж болно. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч М.Энхбаяр, ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар, ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч М.Энхтайван, Б.Долгормаа гэсэн  дүгнэлт. /6 дугаар хавтас, хуудас 171-173/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон улсын  яллагч, шүүгдэгч, хохирогч,  болон тэдгээрийн өмгөөлөгч нараас дор дурьдсан баримтуудыг шинжлэн судлуулав. Үүнд:

3.1. Улсын яллагчаас:  хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 5-10, 1хх 9 хэргийн газрыг дэлэгмэл байдлаар харуулсан зураг, схем зургийн тайлбар 1хх 18-19,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт 1хх 26, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 26-27, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 29-30, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, фото зургаар бэхжүүлсэн үзүүлэлт 2хх 88-99, шинжээч эмч Одончимэгийг байцаасан тэмдэглэл 2хх 86-87, шинжээч Олончимэгийн дахин байцаасан тэмдэглэл 3хх 229-231, гэрч Энхтуяагийн мэдүүлэг 1хх 242-246, 2хх 6-7, 3хх 233, гэрч Энхтуяагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 250-2хх 1-5/, гэрч Ганболдын мэдүүлэг 1хх 151-152,   гэрч Ганболдын мэдүүлэг 3хх 173-175, гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг 3хх 176-177,  гэрч Батзаяагийн мэдүүлэг 4хх 84-85, гэрч хэргийн газар очсон цагдаа Цэнгэлдоржийн мэдүүлэг 1хх 153-155, хэсгийн төлөөлөгч Хадборгил байцаагчийн мэдүүлэг 1хх 156-157, гэрч Ган-Эрдэнийн мэдүүлэг 3хх 194-196, 3хх 197-199, гэрч Одбадбарахын мэдүүлэг 1хх 199-201, 4хх 82-83 4хх 91-93, гэрч Эрдэнчимэгийн мэдүүлэг 6хх 131-133, гэрч Эрдэнцэцэгийг дахин байцаасан тэмдэглэл 6хх 110-111, гэрч Пүрэвбаатарын дахин байцаасан тэмдэглэл 6хх 137, гэрч Батсуурийг дахин байцаасан тэмдэглэл 6хх 138-141, гэрч Батзаяагийн мэдүүлэг 6хх 142-144, гэрч Мөнхбаясгаланг дахин байцаасан байцаалт 6хх 151-154, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл фото зургийн үзүүлэлт 6хх 164-165, 166-168, 32 дугаартай шинжээчийн дүгнэлт 6хх 171-173, шинжээч Мөнхбаатар 0392 дугаартай дүгнэлт 6хх 179-180, шинжээч Энхбаярыг байцаасан тэмдэшлэл 6хх 176, шинжээч Одончимэгийг байцаасан тэмдэглэл 6хх 177, фолиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн магадлагаа 7хх 75-77, хэрэг үйлдэх үедээ хэрэглэж байсан гар утсанд кримналистик шинжилгээ 2хх 148-150, шинжээч Ганцэцэгийн мэдүүлэг 3хх 228, гэрч Ц.Ганболдын мэдүүлэг 3хх 218-219, 2016 03 31 анхан шатны шүүхийн тогтоол, тэмдэглэл, 2016 05 26 Давж заалдах шатны шүүхийн магадлал, тэмдэглэл, 2016 09 28 Улсын Дээд Шүүхийн хяналтын тогтоол хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.2. Хохирогчийн өмгөөлөгч А.Содхүү: Хавтаст хэргээс улсыг яллагчийн шинжлэн судлаж байгаа баримтуудтай давхардуулахгүйгээр судлуулна. Цогцосд хийсэн шинжилгээ 1хх 21-24, Өлзийбуянгийн анхны өгч байсан мэдүүлэг 1хх 73-86, гэрч Энхтуяаг байцаасан тэмдэглэл 1хх 184-187, гэрч Мөнхбаясгалангийн мэдүүлэг 1хх 248, 2хх 14-17, шинжээчийн дүнэлт 2хх 89, гэрч Ганболдын мэдүүлэг,  гэрч Эрдэнэчимэгийн мэдүүлэг 3хх 186, гэрч Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Ган-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Ган-Эрдэнийн дахин байцаалт өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэг, 32 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.3. Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр:      Хавтаст хэргээс цогцосд үзлэг хийсэн тэмдэглэл 1хх 20-21, гэрч Ариунааг байцаасан тэмдэглэл 1хх 84, гэрэл зургийн үзүүлэлт 2хх 18-19, шинжээчийн дүгнэлт 3хх 85 94 115, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын даргын тушаал 2хх 243, эмгэнэл 3хх 8, тодорхойлолт 3хх 10, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 3хх 15, диплом 3хх 20, талийгаачийн шагнал 3хх 19-28, хохирлын баримт 3хх 33-71, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14.1.1 тэжээгчээ алдсан хөдөлмөрийн чадваргүй 3 хүн үлдвэл тэжээгчийн алдсаны тэтгэмж 100%, ажил үүргээ гүйцэтгэхсэн бол 60 сар буюу 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж гэсэн баримт байгаа 3хх 168, гэрч нарын мэдүүлгүүдийг шинжлэн судалсанаар тооцуулах, Дээд шүүхэд хохирогчоос санал мэдүүлсэн баримт 35, ерөнхийлөгчийн тамгын газар ерөнхийлагчид хандсан баримт 40, 2015.11.04 Б/543 ЦЕГ даргын тушаал 65, тодорхойлолт 66, ажлын байрны тодорхойлолт, налайх багахангай хуулийн шүүхээс хөдөлмөрийн дэю 69-70, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар 87-89, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон 3 хүүхдийн тэтгэмж 90, сүүлийн 5 жил авч байсан цалингийн дундаж хэмжээг тодорхойлсон НДХ ийн архивын тодорхойлолт 7хх 91-94, шинээр гаргаж өгсөн 6 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр: Хавтаст хэргээс гэрч Энхтуяагийн мэдүүлэг 1хх 242-246,  1хх 42-47, шинжээчийн дүгнэлт 2хх 116, төмөрболдын 2 1хх 102, 2хх 20-22, 2хх 23-25 ,4хх 87, Батсуурын 1хх 75, 2хх 224-226, 227-228, 4хх 88, мөнхбаясгалангийн 1хх 106, 2хх 9-11, 3хх 12-14 1, энхтуяа 1хх 242-246, 3хх 178-179, ариунаа 1хх 84-85 2хх 34-35, шинжээчийн дүгнэлт 2хх 117, шинжээчийн дүгнэлт 2хх 89-91, гэрч Х.Ганболдын мэдүүлэг 3хх 173-175, Өлзийбуянгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг 2хх 195-199, бусад гэрчийн мэдүүлгүүдтэй холбоотой баримтуудыг хавтаст хэргийн дугаараар дурдаад явах саналтай байна. эд эсийн шинжилгээний илгээлт нотлох баримтын шаардлага хангахгүй уншигдахгүй зүйл байгаа 7хх 61, гэрч Х.Ганболдын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 6хх 164-167, 2хх 195-199, 4хх 90-92, 2хх 12-14, гэрч батзаяагийн ут 2хх 89-91, Улсын Дээд Шүүхийн тогтоол, яллах дүгнэлтийн зарим хэсгээс  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн: Хавтаст хэргээс тусгайлан судлах баримтгүй. Бусад өмгөөлөгч нартай санал нэг байна гэв.

3.6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат: Хавтаст хэргээс цогцосд үзлэг хийсэн тэмдэглэл зураг 8, 9, 10, 17, 1хх 20-26, 1796 дугаартай шинжээчийн дүгнэлт 2хх 89-93, 94-98, 2хх 94, дүгнэлт 2хх 117, кримналистикийн шинжээчийн хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн дүгнэлт 2хх 121-124, 32 дугаартай шинжээчийн дүгнэлт 6хх 171-173 зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Эрүүгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ажилтан, албан хаагчид 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горхи Мэлхий хад” амралтын газарт амрахаар явах замдаа буюу амралтад очсон хойноо согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Б.Ө, Х.Хашболор нар хоорондоо маргалдсаны улмаас 19 цагийн орчим тус амралтын газрын гадаа ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Хашболор нууцын бичээч Б.Өг хэд хэдэн удаа зодож цохих үед шүүгдэгч Б.Ө нь зөрүүлээд Х.Хашболорын хүзүү, толгой орчимд нэг удаа цохисны улмаас Х.Хашболор нь чулуулаг хатуу хөрстэй газар арагшаа биеийн жингээрээ савж унан биедээ “зулайн орой хэсгийн хуйх болон уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алиманд цус хуралт хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд цус хуралттай, бамбай булчирхай, залгиурын голомтлог цус хуралт, амь насанд аюултай тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь нас нь хохирсон болох нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн гэрч  Л.Энхтуяагийн:... Би гэрт ороод хүүхдийнхээ живхийг авахаар явъя гэж нөхөртөө хэлээд бид хоёр гарсан,  гараад бид хоёр нэлээн юм яриад явж байсан. Тэгэхэд нөхөр маань танайхан муудалцаад гэж ярьж байсан. Тэгэхээр нь бид хоёрт ямар хамаа байхав дээ гээд явж байсан чинь  ард гэнэт чимээ шуугиан гараад эргээд харахад хоёр хүн гэрийн үүднээс ноцолдоод ирж байсан,  гэрээс хүмүүс гарч ирж байсан, харахад талийгаач “чи ямар овоо болчихсон юм бэ?” гээд савчаад байсан. Тэгэхэд Өлзийбуян “та яагаад намайг ингээд байгаа юм бэ?” гээд цохьсон тэгэхэд талийгаач эгц арагшаа саваад унасан. Нөхөртэйгээ явж байсан болохоор манай нөхөр Өлзийбуянг салгаж авах гээд гүйсэн би караокед байсан хүмүүсийг дуудах гээд караокеруу орсон... миний харснаар Өлзийбуян цохьсон нөгөө хүн эгц арагшаагаа унасан. Би тэрийг харсан, харсан зүйлээ мэдүүлсэн. Эгц арагшаагаа унасан яагаад гэвэл газар хүчтэй унасан чимээ сонсогдсон... намайг  харахад өөр хүн  талийгаачийг   цохьсон  зүйл  байхгүй...гэх мэдүүлэг

Мөрдөн  байцаалтын шатанд гэрч  Л.Энхтуяагийн..... би хүүхдийнхээ живхийг солих хэрэгтэй байна гэж хэлээд дагуулж гараад явж байхад манай нөхөр эд нар хоорондоо муудалцаад байна гэж хэлсэн, наад хүмүүс чинь өөрсдөө учраа олчих байх чиний хэрэг байхгүй гэж хэлээд нөхрийгөө дагуулаад гэрээс гараад явж байтал гэр дотроос 2 хүн ноцолдоод гараад ирсэн чинь араас нь гэр дотор байсан хүмүүс гараад ирсэн, гэрийн урд шонгийн модны ойролцоо Хашболор чи яасан овоо юм бэ гээд орилоод Өлзийбуянруу дайраад байсан тэгсэн Өлзийбуян та яагаад намайг ингээд байгаа юм бэ гэж хэлээд Өлзийбуян баруун гараараа Хашболорын толгой хавьцаа нэг удаа цохьсон чинь Хашболор эгц арагшаагаа саваад толгойгоороо унасан. Тэгсэн манай нөхөр гүйж очоод Өлзийбуянг чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэр үед би караокед байгаа хүмүүст хэлэхээр гүйж очоод цагдаагийн хошууч Бат-Эрдэнэ, Ганболд, Цэдэвсүрэн гуравт хэлсэн Ганболд, Бат-Эрдэнэ түрүүлээд гараад гүйсэн. Тэгээд би хүүхдээ үйлчлэгч М.Эрдэнэчимэгт тэврүүлж үлдээгээд гэрийн үүдэнд очиход Хашболорыг Ганболд, Өлзийбуян 2 өргөөд гэрлүү  оруулах гээд явж байхаар нь би очоод Хашболорын зүүн гараас өргөж гэрлүү оруулсан. Хашболорыг амьсгаа авахгүй байна уруул нь хөхрөөд байна гэж хэлсэн гэр дотор байсан хүмүүсийн нэг нь агаар салхи амьсгалуулах хэрэгтэй гэж хэлсэн, тэгэхээр нь гэрийн хаалган талын орон дээр шилжүүлэн хэвтүүлсэн. Тэгсэн Өлзийбуян залбирч байгаа юм шиг газар шалан дээр өвдгөөрөө нуглараад хэвтээд би юу хийчихвээ, бурхан минь авраач гэж хэлсэн. Тэгээд Өлзийбуян гар утсаа гаргаж ирээд охиндоо захиасаа хэлэхгүй бол болохгүй гээд гар утсаа оролдоод байсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас, хуудас 247-249/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн гэрч Д.Мөнхбаясгалангийн:... Би шүүх дээр ажилладаг болохоор ийм зүйл байж болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор цохисных нь буруу болдог чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд Өлзийбуянг  холдуулсан... Өлзийбуянг салгаад явахад талийгаач газар хэвтсэн байдалтай үлдсэн …хөдлөөгүй, гар эд нар нь хөдлөж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна...чимээ гарахад миний харсанаар талийгаачийг Өлзийбуян цохьсон, өөр хүн  цохьсон эсэхийг хараагүй гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Д.Мөнхбаясгалангийн... 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Намайг ороод зүүн талын орон дээр суухад юу болсын мэдэхгүй талийгаач Хашболор босож ирээд арын орон дээр байсан Өлзийтэй муудалцсан чинь Төмөрөө ах Хашболор ахын урдуур ороод орон дээр байсан хүмүүсийг хорьсон. Тэгтэл гадны хүн байхад муудаад яахав гээд муудалцахаа болиод сууцгаасан...машины зогсоол явж байсан чинь гэрээс хүмүүс шуугилдаад гарч ирэхээр нь эргээд харсан чинь талийгаачийн нүүр хавьцаа нэг хүн цохьсон чинь талийгаач газар уначихаар нь би гүйгээд цохьсон хүн дээр нь очиход Өлзий байсан ба би “Чи яаж байгаан бэ, хүн цохиж болохгүй, цохьсоных нь буруу болно шүү дээ” гээд холдуулсан чинь намайг  “За чи байж бай” гээд хажуу тийш болгоод талийгаач дээр очсон. ...талийгаач Өлзийг цохьсон эсэхийг би хараагүй. Талийгаачийг нэг хүн баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь  унчихсан. Тэгээд би цохьсон хүн дээр нь гүйгээд очсон чинь Өлзий байсан ” гэх,                                                             мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түүний өгсөн “...Тухайн үед манай эхнэрийг гэрт орж ирэхээс өмнө талийгаач Хашболор Өлзийбуянтай гэр дотор маргалдаад Төмөрболд хориод салгаад больчихсон байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүс орж гараад байж байсан ба тэр үед талийгаач гэрээс гарсан байсан.” гэх мэдүүлгүүд  /2 хх-ийн 12-14 дүгээр тал/

- Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжилсэн гэрч Х.Ганболдын... намайг  яваад очиход талийгаач ганцаараа  байсан, юу болсон яасан гэж асуухад Өлзийбуян би цохьчихсон гэж хэлээд би цээжнээс өргөөд Өлзийбуян хөлнөөс нь өргөөд гэрлүү оруулсан гэх  мэдүүлэг

Мөрдөн  байцаалтын  шатанд  гэрч Х.Ганболдын... Энхтуяа эгч гаднаас орж ирээд гадаа зодоон болоод байна гэхээр нь Бат-Эрдэнэ хошууч бид хоёр гараад очтол бид нарын байрлаж байсан гэрээс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт шонгийн модны хажууд хошууч Х.Хашболор газар уначихсан хажууд нь Б.Ө, Батсуурь, Ган-Эрдэнэ, Төмөрболд, Энхтуяа эгчийн нөхөр Мөнхбаясгалан нар байсан тэгэхээр нь би Б.Өгийн хамтаар талийгаач Х.Хашболорыг гэрт оруулж хэвтүүлэх санаатай өргөөд явж байтал хажуунаас Энхтуяа эгч ирээд бид хоёртой хамжиж талийгаачийг гэрт оруулаад баруун талын хаалганаасаа хоёр дахь орон дээр хэвтүүлээд дараа нь дээшээ өргөж тэгшхэн хэвтүүлсэн тэгтэл орны даавуу цус болчихсон байхаар нь хаанаас нь цус гарсаныг шалгасан чинь толгойн ард хэсгээс цус гарсан байсан. Тэгээд би судсыг нь бариад үзтэл хурдан цохилж байсан түүний дараа нь царай нь цонхийгоод гар нь хүйтэн болчихсон байхаар нь 103 дуудлага өгсөн чинь тэрэлжийн эмч байгаа дууд гэж хэлсэн эмч рүү залгасан ч машингүй байна ирээд авчих гэхээр нь Бат-Эрдэнэ хошууч бид хоёр очиж эмч авчираад үзүүлсэн чинь нас барсан байна гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд удалгүй газрын дарга, дэд дарга нар ирсэн гэх  мэдүүлэг /1 дүгээр хавтас 151-152/, …Хашболор ах Өлзийбуян нараас өөр хоорондоо зууралдсан өөр байдлаар зодоон цохион гараагүй. Харин Батзаяа хошууч, Батсуурь, Ган-Эрдэнэ нартай  ам мурийгаад өнгөрсөн өөр ямар нэгэн зүйл болоогүй.” гэх,...мөн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүний өгсөн “...талийгаачийн /Х.Хашболор/ цээжин хэсгээс нь Өлзийбуян гараараа өргөөд бага зэрэг өндийлгөсөн байсан. “Юу болсон бэ” гэхэд Өлзийбуян “би цохьчихсон юм аа,  хүн алчихлаа ш дээ” гэж байсан. ...би талийгаач дээр Бат-Эрдэнэ хошуучаас түрүүлж очсон. Миний араас Бат-Эрдэнэ хошууч ирсэн. Бат-Эрдэнэ хошууч Өлзийбуянг баруун тийшээ авч яваагүй ээ. Намайг очиход талийгаач газар унаад ухаангүй байсан.” гэх,....мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түүний өгсөн “...талийгаачийн орны дээхэн талд Өлзийбуян сөгдөж суучихаад “би хүн алчихлаа” гээд байн байн хэлээд мөргөөд байсан.” гэх мэдүүлгүүд, /1 хх-ийн 151-152, 3 хх-ийн 174, 4 хх-ийн 81 дүгээр тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн гэрч Д.Очбадрахын:..би хэрүүл зодоон болж байгааг асуугаагүй. Тухайн өдөр квот хувиарлах ажилтай болоод би үлдсэн бусдаар бол хамт явах байсан. Өлзийбуян руу яриад байгаа асуудал биш. Бүх хүн рүү жигд холбогдсон, зарим нэгнийх нь утас нь холбогдохгүй болоод Өлзийбуян руу залгасан байгаа байх. Тэрнээс Өлзийбуян руу чиглээд наана чинь юу болоод ямар зодоон болоод байгаа юм гэсэн асуултыг тавиагүй. Би асуух үүрэггүй байсан хамт олон учир хувийн зүгээс асуусан… орой 19 цагийн үед над руу Өлзийбуян өөрийн 88023473 дугаараас залгаад Хашболор ахыг нэг удаа цохьчихсон чинь газар унаж ухаан алдчихаад сэрэхгүй байна гэсэн яриа болсон  гэдгийг санаж байна...гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын  шатанд гэрч Д.Очбадрахын... хотоос гарахаас өмнө буюу 13 дугаар хороолол орчим явж байтал Өлзийбуян надруу залгаад “би Хашаа ахыг нэг цохьчихлоо, ухаан алдчихаад байна, амьсгалахгүй байна” гэж ярьсан. Энэ үгийг нь хэлтсийн даргад хэлсэн. Дарга энэ үед 13 дугаар хорооллын урд талын Нарны зам дээр явж байна гэсэн. Тэгээд явж байхдаа тэрэлж хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хадборгилын утасны дугаарыг олж утсаар ярихад Хадборгил “би амралтруу дуудлагаар явж байна, очоод нөхцөл байдлыг илтгэе” гэсэн. Удалгүй дахин Хадборгил руу залгаад “юу болж байна, нөхцөл байдал ямархуу байна” гэхэд “ би очсон байна, эмч зүрх нь зогссон байна, нас барсан гэж байна” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтас, хуудас 199-200/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Цэдэвсүрэнгийн 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Энхтуяа дараалан 3 дуу дуулаад надад “би хүүхдийнхээ памперсыг сольчихоод ирье” гээд гараад явсан. Энхтуяа хүүхдээ тэвэрч гараад 10 орчим минут болоод эргэж орж ирээд “Бат-Эрдэнэ ахаа манай хэд маргаад байна” гэхэд Бат-Эрдэнэ гарсан. ...Б.Ө сөхөрч суугаад “би хүн алчихлаа түргэн хурдан дууд, цагдаа дуудаарай” гээд байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн гэрч Д.Мөнхбаясгалангийн:....Би шүүх дээр ажилладаг болохоор ийм зүйл байж болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор цохисных нь буруу болдог чи яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд Өлзийбуянг  холдуулсан... Өлзийбуянг салгаад явахад талийгаач газар хэвтсэн байдалтай үлдсэн …хөдлөөгүй, гар эд нар нь хөдлөж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна...чимээ гарахад миний харсанаар талийгаачийг Өлзийбуян цохьсон, өөр хүн  цохьсон эсэхийг хараагүй гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мөнхбаясгалангийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Намайг ороод зүүн талын орон дээр суухад юу болсын мэдэхгүй талийгаач Хашболор босож ирээд арын орон дээр байсан Өлзийтэй муудалцсан чинь Төмөрөө ах Хашболор ахын урдуур ороод орон дээр байсан хүмүүсийг хорьсон. Тэгтэл гадны хүн байхад муудаад яахав гээд муудалцахаа болиод сууцгаасан. ...машины зогсоол явж байсан чинь гэрээс хүмүүс шуугилдаад гарч ирэхээр нь эргээд харсан чинь талийгаачийн нүүр хавьцаа нэг хүн цохьсон чинь талийгаач газар уначихаар нь би гүйгээд цохьсон хүн дээр нь очиход Өлзий байсан ба би “чи яаж байгаа юм бэ, хүн цохиж болохгүй, цохьсоных нь буруу болно шүү дээ” гээд холдуулсан чинь намайг  “за чи байж бай” гээд хажуу тийш болгоод талийгаач дээр очсон. ...талийгаач Өлзийг цохьсон эсэхийг би хараагүй. Талийгаачийг нэг хүн баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь  унчихсан. Тэгээд би цохьсон хүн дээр нь гүйгээд очсон чинь Өлзий байсан.” гэсэн мэдүүлэг,                           мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  өгсөн “...тухайн үед манай эхнэрийг гэрт орж ирэхээс өмнө талийгаач Хашболор Өлзийбуянтай гэр дотор маргалдаад Төмөрболд хориод салгаад больчихсон байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүс орж гараад байж байсан ба тэр үед талийгаач гэрээс гарсан байсан.” гэх мэдүүлгүүд  /2 хх-ийн 12-14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Цэнгэлдоржийн:..гэрийн баруун талын урд талын орон дээр дээргүүрээ цээж нүцгэн 40 орчим насны эрэгтэй  хүнийг дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Эмч Амарзаяагаас юу болсон бэ гэж Хадборгил асуухад баруун талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг заагаад намайг ирэхээс өмнө нас барсан байна гэж хэлсэн.  Тэгээд гэрт байсан хүмүүсийг гарч бай гээд гаргах гэтэл  гаднаас нэг өндөр нуруутай залуу орж ирээд цохьсон хүн нь байна гэсэн. Тэгтэл намхан нуруутай залуу надад дөхөөд наад залуугаа гавал, иймээ, тиймээ юм болчихвий дээ гэж хэлээд гарахаар нь хэсгийн төлөөлөгчид энэ үгийг нь хэлсэн.  Тэгээд би гаднаас орж ирсэн нөгөө залууд ном журмынхаа  дагуу чамайг гавлая  гээд хэсгийн төлөөлөгч Хадборгил бид хоёр гарыг нь ард нь гавалсан..гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 153-155/,

 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хадборгилийн:…эмч Амарзаягаас "юу болсон бэ" гэж асуухад баруун талын орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнийг заагаад "намайг ирэхээс өмнө нас барсан байна" гэж хэлсэн. Тэгээд шууд гэрт байсан хүмүүсийг гадагш нь гаргах гэж байтал гаднаас нэг залуу орж ирээд надад "би цохьчихсон юм аа" гэж хэлэхээр нь цагдаа Цэнгэлдоржоос гавыг нь аваад уг залуугын хоёр гарыг нь ард нь би гавласан. Мөн гавлахаас өмнө  “ах руу залгаад ярья” гээд өөрийнхөө гар утсаараа нэг хүнруү залгаад “ахаа та архи надаас их уудаг шүү дээ, би танд зөндөө хэлдэг шүү, манай хоёр хүүхдийг харж яваарай, би хүн алчихлаа” гэж ярихаар нь би утсыг нь авсан. Гар утсыг нь жижүүрийн  бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 157 дугаар тал/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батсүхийн:... гэрт Батзаяа хошууч Ариунаа хоёр үлдэхээс би Батзаяа хошуучийг тайвшруулах гээд үлдсэн бөгөөд Батзаяа хошуучийг гаръя гэтэл би гарахгүй ээ би найзыгаа гэрээс нь авч гарсан хүн би ар гэрт нь юу гэж хэлэх юм бэ муусайн юмнууд зодоод алчихаж байгаа байхгүй юу гэж хэлээд уйлаад байсан, тэгэж байтал гаднаас 2 цагдаа орж ирээд бүгдээрээ гарцгаа энд хүн байж болохгүй гэсэн чинь Батзаяа хошууч би гарахгүй ээ би энд байж байя л даа гээд уйлаад сууж байтал гаднаас Өлзийбуян би энэ хүнийг чинь алчихсан гэж хэлээд ороод ирэхээр нь Ариунаа бид хоёр зөрөөд гэрээс гарсан…гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 165-167/,

Мөрдөн шатанд гэрч Д.Батзаяагийн:... намайг гэрт орж ирээд та нар талийгаачийг яачихсан юм бэ асуудлыг мэдэж байгаа байх гэсэн чинь Б.Ө уучлаарай Заяа ахаа дүү нь цохиод ийм болгочихлоо, би Эрүүгийн цагдаагийн газрын нэрийг хөөдчихлөө намайг уучлаарай гээд газар сөхөрч суугаад залбираад байсан. Би Эрдэнэчулуун гэдэг цагдаад Б.Өг хаашаа ч битгий гаргаарай гэж хэлээд мөн Ганболдыг чи Өлзийбуянгийн машинаар яваад эмч олоод ир гэж хэлсэн. Удалгүй Ганболд нэг эмчтэй хамт орж ирээд эмч эмэгтэй талийгаачийн цээжийг чагнаж үзээд, судсыг нь барьж үзээд энэ хүн нас барсан байна гэсэн, эмч явсны дараа Тэрэлжийг хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хадборгил, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Цэнгэлдорж нар орж ирээд Б.Өг ард нь гавлаад гэрийн зүүн талын орон дээр суулгасан бөгөөд би гэрийнхэнтэйгээ утсаар яриадахья гэхээр нь утсыг өгч яриулсан. Б.Ө ахтайгаа яриад байх шиг байсан...гэх мэдүүлэг.... / 1 дүгээр хавтас, хуудас 170-179/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бат-Эрдэнийн:... гадаа бүрэнхий болсон ерөнхийдөө харанхуй болж байсан. Тэгтэл бид нарын байрлаж байсан Монгол гэрийн баруун талд байрлах модон саравчны урд талд Өлзийбуян Хашболорын цээжээр нь тэврээд өвдөглөөд  сууж байсан. Намайг очиход Өлзийбуян бага зэргийн амьсгаадсан байдалтай байсан Хашболор ухаангүй нүд нь хагас нээлттэй байсан. Очингуутаа Өлзийбуянгаас юу болоод байгаа юм бэ яасан бэ гэж асуусан чинь Өлзийбуян намайг зүгээр байхад гурав цохилоо тэгэхээр нь би тэвчихгүй нэг цохьсон чинь уначихлаа гэж байсан. Тэгэхээр нь би лавшруулаад хааш нь юугаар цохьсон бэ гэж асуухад гараараа хүзүү хэсэг рүү нь нэг  удаа цохьсон гэж байсан. Хашболорын цээжин хэсгээр Өлзийбуян тэврээд Ганболд хөлнөөс нь өргөөд гэрлүү оруулахаар явсан….гэх мэдүүлэг. /1 дүгээрт хавтас, хуудас 184-185/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эрдэнэчимэгийн:... тэгээд гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарсан чинь гадаа нар жаргаж байсан бөгөөд гадаа бүрэнхий болж байсан. Тэгээд юу болоод байгааг харах гэтэл гэрийн зүүн урд талд манайхан бөөнөөрөө овоорчихсон шуугилдаад байтал бичээч Энхтуяа өөрийнхөө 1 нас гарамтай эрэгтэй хүүхдээ надад өгөөд тэнд хүмүүс зодолдоод байна гээд шуугилдаад байсан хүмүүс рүү явахаар нь би хүүхдийг нь аваад гэрт орсон юм. Тэгээд би гэрт орж ирээд орон дээр Энхтуяагийн хүүхдийг аваад сууж байтал удалгүй Өлзийбуян, Ганболд, Энхтуяа нар Хашболорыг цээж хөлнөөс нь өргөчихсөн орж ирсэн ба араас нь манай бусад хүмүүс бөөнөөрөө орж ирсэн ба Хашболор ухаан алдчихсан байдалтай байсан болохоор шууд гэрийн зүүн талын доороосоо 2 дах орон дээр хэвтүүлээд манайхан сэрээрэй гэж дуудаад салхийг нь тавиарай гээд шуугилдаад байж байгаад өргөөд доод талын орон дээр салхинд хэвтүүлж байна гээд хэвтүүлээд бүгд л гар хөлийг нь бариад иллэг массаж хийгээд Ган-Эрдэнэ Батзаяа хоёр ээлжилж хиймэл амьсгаа хийгээд байж байтал манайхан ухаантай байна амьсгалж байна гэж хэлж байсан бөгөөд удалгүй манайхан уруул ам нь хөхрөөд байна судсыг нь бариад үзээрэй гэж хэлээд ээлжлээд судсыг нь барьж үзээд зарим нэг нь судасны цохилт нь мэдэгдэхгүй байна, зарим нэг нь мэдэгдэж байна гэж хэлж байсан... тэр үед Өлзийбуян “би хүн алчихлаа” гэж хэлээд толгойгоо бариад доошоо тонгойгоод суусан чинь манайхан Өлзийбуянг тайвшруулж байсан ба Өлзийбуян утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаад “би хүн зодчихлоо, би хүн алчихлаа” гэж ярьж байхаар нь Батзаяа утсыг нь булааж аваад чи юу яриад байгаа юм бэ, чи зүгээр бай тайван байлдаа гэж хэлж байсан. Тэгэж байтал гаднаас Бат-Эрдэнэ Ганболд хоёр Тэрэлжийн гэх нэг эмэгтэй эмчийг авчираад Хашболорыг үзүүлэхэд эмч орж ирээд чагнуураар цээжин дээр нь сонсож үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 189-191/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батдэлгэрийн:…2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим манай хэлтсийн алба хаагч нар Тэрэлжийн чиглэлд салхинд гарахаар явцгаасан…тэгээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой 17 цаг өнгөрөөгөөд араас нь Тэрэлжрүү албаны 02-64УНҮ улсын дугаартай “Elentra” маркийн авто машинтай жолооч Өлзийбатын хамт явж байсан замын түгжрэл маш их байсан тэгсэн ахлах мэргэжилтэн хошууч Очбадрах утсаар надад Өлзийбуян яриад Хашболор ахыг цохьчихсон чинь ухаан орохгүй байна гэж хэлсэн. Ингээд өөрийн гар утсаар Өлзийбуянгийн гар утасруу залгаад холбогдож ярихад Би Хашболор ахыг нэг цохьсон чинь ухаан орохгүй байна гэж хэлсэн. Энэ талаар ЭЦГ-ын дарга, хурандаа Буянтөрд мэдэгдэж цааш явсаар “Горхи тэрэлж” амралтад очиход Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хэргийн газрын хамгаалалт авсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 202-204/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эрдэнэцэцэгийн:...намайг гэрт ороход талийгаачийг гэрийн баруун талын хаалгаар ороход хамгийн эхний орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн бүгдээрээ тойроод зогссон байсан тэгээд наагуур нь хүмүүс тойроод зогсож байсан болохоор би гэрийн зүүн орон дээр очоод суухад Ганболд эмнэлэг дуудна гэж ярьж байснаа тэгүүл явж очоод авъя гэхэд Өлзийбуян миний машинаар яв гээд машиныхаа түлхүүрийг өгөхөд Ганболд, Бат-Эрдэнэтэй хамт гараад явсан талийгаач хурхирч байгаа юм шиг дуугараад байсан би бол яг ойртож хараагүй болохоор нүд ам нь ямар байсныг мэдэхгүй байна. Өлзийбуян орныхон хажууд явган суусан ямар сонин юм бэ гээд уйлаад гар утсаа гартаа барьсан сууж байсан Өлзийбуян эмнэлэгтэй хамт цагдаа дуудаарай гэж хэлж байсан 1 цаг орчим болсон байх эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн бид нарыг бүгдийг нь гарцгаагаарай гэхээр нь гараад байшин дотор ороод суусан, гэрт хэн хэн үлдсэнийг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг./1дүгээр хавтас, хуудас 205-206/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баярсайханы:… би гэрт ороод сууж байхад надад 2 удаа архи хийж өгсөн тэрийг уучихаад гарч хорхогоо бетонд хийж гал дээр тавиад буцаж гэрт ороод урьд шөнө нь ажилтай хоносон ядраад гэрийн баруун талд зуухны хажууд байсан орон дээр гараад унтаад өгсөн. Хүмүүс шуугилдаад сэрэхэд талийгаач орон дээр дээшээ хараад хэвтсэн манайхан хажуугаар нь тойроод зогссон цээжин дээр нь Төмөрболд иллэг хийгээд сууж байсан. Өлзийбуян талийгаачийн хэвтэж байсан орны хажууд зуухны яндангийн хажууд өвдөглөөд суусан 2 гарын алгаа нийлүүлээд залбирч байгаа юм шиг уйлаад сууж байсан. Тэгтэл гаднаас эмч орж ирээд талийгаачийг үзэж байгаад за та нар гарцгаа наад хүн чинь өнгөрсөн байна гэсэн бид нар бүгдээрээ гэрээс гараад амралтын газрын байшинд орж сууцгаасан тэндээсээ гараагүй байж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 209-210/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Р.Батсуурийн:..тэгээд тасраад унтаж байгаад шуугианаар сэрсэн чинь хаалга талын зүүн гар талын хамгийн доод талын орон дээр Хашболорыг хэвтүүлчихсэн Батзаяа толгойг нь түшчихсэн өнгөрчихлөө шүү дээ гээд шуугилдаад байсан, орны урд доод хэсэгт нь  Өлзийбуян  би шаачихлаа шүү дээ баларлаа гээд уйлаад сууж байсан, тэгээд бужигналдаад байтал эмч ирээд бүгдийг нь гэрээс гараад араас нь цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 224-226/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ган-Эрдэнийн:.. тухайн үедээ би янз бүрийн юм бодоогүй, ухаангүй согтсон юм байх л гэж бодож байсан. Тэгтэл хүмүүс хиймэл амьсгал хийгээд байхаар нь юу болсон юм бэ гэж асуусан чинь Өлзийбуян гэрийн баруун талд Хашболорын хэвтэж байгаа орны урд талд ирэнгүүтээ газар сөгдөж мөргөөд би Хашболорыг нэг цохьсон юм би хүн алчихлаа, наадах чинь гурван хүүхэдтэй шүү дээ гээд орилоод байсан.  Тэгээд л хүмүүс бужигналдаад зарим нь түргэн дуудсан байх. Тэгэж байгаад нэг эмч ирж Хашболорын биеийг үзэнгүүтээ наад хүн чинь нас барсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 233/,

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч С.Одончимэгийн:... “Х.Хашболорын биед зулайн хуйханд шархтай, дээд доод уруулын салстад цус хуралттай, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралттай, баруун гарын бугуй болон ядам хуруунд цус хуралттай, толгойн хуйхны дагзны хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр шууд үүснэ. Энэ гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрхи гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал ноцолдох, гараар цохих зэрэг үед үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх малгайлсан цус харвалт нь  толгойн тус газар нэг удаа цохисны улмаас толгойгоороо газар цохих үед үүсэх боломжтой. Энэ нь толгойн тус газар хүч үйлчилж арагшаа биеийн жингээрээ савж, толгойгоороо унах зэрэг нь нөлөөлж үхэлд хүргэсэн. Малгайлсан цус харвалт гэдэг нь тархины зөөлөн бүрхүүл доогуур, тархины оройн хэсгийг бүхэлд нь хамарсан гэсэн утгатай эмнэлгийн хэллэг юм. Малгайлсан цус харвалт нь гадны ямар нэг хүч үйлчилж судас /тархины/ хагарснаас үүсэж байгаа гэмтэл.

...Х.Хашболорын зүүн эгэм тус газарт цохисны улмаас бамбай булчирхай залгиурын  голомтлог цус хуралт үүсэж болно. Тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт гэмтэл нь талийгаач арагшаа биеийн жингээрээ савж толгойгоороо унахад үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт нь хүнд хэлбэртэй явагдсан учраас эмнэлгийн тусламж авч чадаагүй байна.

...зүүн нүдний алиманд 4-7 цагийн байрлалд цус хурсан, дээд уруул, доод уруул доторх цус хуралт, хүзүүний зүүн хажуу хэсэгт эгэмнээс дээш 3.5 см зайд, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь цохих үед үүсэх боломжтой.

...Гэхдээ эд эсийн шинжилгээгээр талийгаачийн амьсгал бүтэлтийн шинж илрээгүй учир дээрх гэмтлийг амьсгал бүтэлтийн үед үүссэн гэж батлах боломжгүй.

...Цээжний доод хэсэгт өвчүүний хормой хэсгээр 15х8 см талбайд мөн баруун суганы урд хэсэгт 2х1.5 см талбайд өнгөц  шаргал өнгийн зулгаралт нь цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийх үед үүсэх боломжтой. ...Х.Хашболор нь баруун гараараа Б.Өгийн дух, хамар луу цохих үед баруун гарын том үеэнд гэмтэл үүсэх боломжтой. Баруун сарвууны ар хэсэгт бугуйн үенээс доош 1.3 см зайд 0.5х0.1 см, баруун бугуйн үений дотор 0.3х0.3 см улаан өнгийн зураасан шалбаралттай, энэ гэмтэл ноцолдох зууралдах үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 86-87, 3 хх-ийн 229-231 дүгээр тал/

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжилсэн шинжээч  эмч М.Энхбаярын....бид талийгаачийн үхлийн шалтгааныг амьсгал бүтэлтээс болоогүй. Энэ бол тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалтын улмаас үүссэн гэж үзсэн. Амьсгал бүтэлтийн үед зарим тохиолдолд дээрх шинж тэмдэгүүд илэрдэг боловч энэ тохиолдолд бид нар амьсгал бүтэлтэнд ороогүй учраас. Тухайн үед мохоо зүйлээр үүссэн гэмтэл гэж дүгнэж ийм дүгнэлт бичсэн. Ерөнхийдөө амьсгал бүтэлтийн ерөнхий шинж тэмдэгүүд гээд уушигны гадаргуу дахь цус харвалт, нүдний альмны харвалт, залигуур салст хөөж хавагнах гэх мэт шинж тэмдэг илэрдэг боловч дангаараа эдгээрийг амьсгал бүтэлтэнд орсонийг илтгэх шинж тэмдэг биш гэж үзэж байна. Энэ шинж тэмдэгүүд нь зарим үед архи уусан үед ч илэрдэг учраас гээд дээрээс нь түргэн үхлийн шинж тэмдэг байдаг учраас энийг бид нар амьсгал бүтэлтийн улмаас илэрсэн гэж үзээгүй гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1796 дугаар  дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2хх-89-93/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оын 10 дугаар сарын 15-ны өдрийн 8896 дугаар дүгнэлт /2хх- 94/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14597 дугаар дүгнэлт /2хх-117/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4858 дугаар дүгнэлт /2хх-121-124/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Гаалийн амралтанд хүн нас барсан хэргийн газрын схем зураг /1хх-1 5-16, 18-19/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-26/, Компьютерын процессор хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1хх-27-28/, Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /1хх-35-41/, ”BXS” H.264 Network dijital video recorder гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарлаж авсан дискний бичлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож байна.                           Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: Үүнд:

1/ “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заажээ. Шүүгдэгч Б.Ө нь иргэн Х.Хашболорын амьд явах үндсэн эрхэд халдсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүхий л шинжийг агуулж байх тул шүүгдэгчид  шүүхээс үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял  шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч нараас  шүүх  хуралдаанд Б.Өгийн  хувьд  өөрийгөө  хамгаалж  тодорхой  үйлдэл хийсэн юм, энэ  аргагүй  хамгаалалт  юм, тийм учраас хэргийг  хэрэгсэхгүй болгож  өгнө  үү гэж  улсын  яллагч, хохирогчийн  өмгөөлөгч  нартай  мэтгэлцэж  байгаагүй  шүүх үндэслэлгүй  гэж  үзлээ.

Учир нь:  шүүгдэгч  Б.Ө нь  амь хохирогч Х.Хашболортой маргалдан Х.Хашболорын зүүн эгэм орчим  нэг  удаа цохьсон, хохирогч тэр  даруйдаа нас барсан  үйл баримтууд тогтоогдож байна. Б.Өгийн  хүний  хүзүү, толгой  орчим цохиж  буй  үйлдэл нь шүүгдэгчийн үйлдэлдээ  болгоомжгүй, хайхрамжгүй, аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй  байсныг  тодорхой  харуулж байна.

Прокуророос Б.Өгийн  үйлдсэн  гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн  хуульд зааснаар “ хүндрүүлэх  нөхцөл  байдалгүйгээр хүнийг  санаатай алах”  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь  зөв байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний  өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж  эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн  байдлыг  дээрдүүлсэн  хуулийг  буцаан хэрэглэнэ” гэж  заажээ.

Иймд  2002  оны Эрүүгийн  хуульд заасан “ Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь  Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүнийг алах” гэмт хэрэг  болж хуульчлагдсан  байх  ба шүүгдэгч  Б.Өгийн дээрх  үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн  хуульд заасан “ Хүнийг  алах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай тооцох нь  зүйтэй  ба түүнд  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ял, эрүүгийн  хариуцлага  оногдуулах  нь  зүйтэй  байна гэж  шүүх  бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.Өгийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн  байдлыг харгалзан хорих ял  эдлэх дэглэмийг  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин нь шүүгдэгч Б.Өгаас амь хохирогч Х.Хашболорыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болох 21.420.506 төгрөг, мөн иргэний хариуцагч Эрүүгийн Цагдаагийн газраас тэжээгчээ алдсаны тэтгэмж 100 хувь, цэргийн албан хаагч амь насаа алдсанаас нэг удаа олгох байсан  5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү буюу 2 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 21.420.506 төгрөг нэхэмжилснээс 21.400.000 төгрөг баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул  шүүгдэгч Өлзийбуянгаас амь хохирогчийг оршуулахтай  холбогдсон зардал 21.400.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должинд олгох үндэслэлтэй байна.

Харин иргэний хариуцагч Эрүүгийн цагдаагийн газраас нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон цэргийн албан хаагч амь насаа алдсанаас олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гарган өгөөгүй, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Өд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн задлан шинжилгээний явцыг бэхжүүлсэн диск 2 ширхэг, ТВ9 телевизийн “Эзэнгүй төрийн эмгэнэл” нэвтрүүлгийн бичлэг сиди 2 ширхэг, ”BXS” H.264 Network dijital video recorder гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерийн бичлэг хүлээн авагчаас хуулбарласан диск 8 ширхэг зэргийг хавтаст хэрэгт хадгалж, Б.Өгийн өмсөж явсан цэнхэр өнгийн ноосон цамц 1 ширхэг, улаан судалтай хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хос пүүз /цэнхэр, хар өнгө хосолсон/,  талийгаач Х.Хашболорын өмсөж явсан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, цэнхэр алаг орны  бүтээлэг 1 ширхэг,  талийгаач Х.Хашболороос авсан 3 ууттай үс, гарын хумс, HUAWEL загварын цагаан өнгийн хагарч цуурсан гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгч Б.Өгийн урьд цагдан хоригдсон ......хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.