Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 706

 

                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

         А.Э, А.Б нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Чимгээ,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

Шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Ц.Мандал,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э, А.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Э, А.Б нарт холбогдох эрүүгийн 201725011247 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Алтанцэцэгийн А.Э, 1987 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг,

 

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 сар 27 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, /РД: /,

         

            2. Хан хөгшин овгийн Адъяацэрэнгийн А.Б, 1982 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ;

            

            А.Э нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49 дүгээр гудамжны 729 тоотод байх иргэн Д.Бын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн ЛСД зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэгт,

            2015 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 42 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Б.Бгийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт,

            Г.Ттай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сыг айлган сүрдүүлж, “Скай” загварын 2 ширхэг гар утас, “Эл ди” тамхи, хоот доог /гурилан бүтээгдэхүүн/ зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт,

            2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт иргэн Н.Аг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

            А.Бтэй бүлэглэн хохирогч Н.Агийн зарж байсан хуурамч мөнгөн аягыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт,

 

            А.Б нь А.Этай бүлэглэн хохирогч Н.Аийн зарж байсан хуурамч мөнгөн аягыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: А.Эд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

А.Бөд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: А.Эыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус, А.Бийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус нэмж нэгтгэн, А.Эы нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Эд оногдуулсан хорих ялыг хаалттай, А.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эы урьд цагдан хоригдсон 513 хоногийг, А.Бийн урьд цагдан хоригдсон 393 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 3 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасан, А.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Эаас 2.018.530 /хоёр сая арван найман мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Амарзаяад, А.Эаас 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Ууганбаярт тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Одмаа нь хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б, А.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 13-нд Өгөөмөр сэлбэгийн зах руу алхаж яваад ...хохирогчоос аяга хэд вэ гэж асуухад ...та нарт хамаагүй, архичин минь гэсэн. ...Би “...чи наад аягаа зараад мөрөөрөө дуугүй яв, за юу” гээд түлхсэн, уначихна гэж бодоогүй. Би тэр хүнийг согтуу болохоороо уначихлаа гэж бодоод цааш явсан. Өгөөмөр зах руу ороод явж байтал А.Б аяга гаргаад ирсэн. ...Тэгээд дэлгүүрт 0.75 литрийн Стандарт архиар солиод уугаад салсан. ...2018 оны 1 дүгээр сарын 30-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эрүүл мэнд болон ар гэрийн байдлаар давж заалдах өргөдөл бичсэн. ...Харин 2018 оны 5 дугаар сарын 21-нд анхан шатны шүүх дээр миний өмгөөлөгч хавтаст хэргийг харж байгаад хохирогчийн ээж Хандсүрэнгийн мэдүүлгийг уншихад “манай хүүхэд тархины гэмтэлтэй, угаасаа унаж татдаг өвчтэй, группэд байсан. 3-н сарын өмнөөс эдгэрсэн байсан. Гэтэл энэ хүнд зодуулаад буцаад өвчин нь сэдэрсэн” гэсэн мэдүүлэг уншиж танилцуулсан. ...Би гар хүрч гэмтээсэн нь үнэн гэдгээ хүлээж байна, гэхдээ зодоогүй гэдгээ хэлсэн.

Эрүүл мэндийн шалтгаан нь: 2004 оны 7 дугаар сард хүнд сүхдүүлж, 11-н хоног ухаангүй байж байгаад тархиндаа хүнд хагалгаанд орж, тархины баруун талын оройн ясаа авахуулсан. 2007 оны 7 дугаар сард барилга дээр туслах ажил хийж байгаад тархины зүүн тал руугаа харвасан. Тэр үед аз болж гайгүй харвасан. 2013 оны 6 дугаар сараас хойш ухаан алдаж унаж татдаг болсон. ...Уг нь намайг 80 хувийн группэд орно гэж эмч хэлж байсан.

Ар гэрийн байдал: Миний бие ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээж минь бие нь муу, группэд гэртээ ганцаараа амьдарч байгаа хөгшин хүн. Ээж маань ганцаараа байдаг болохоор ус, түлээ, нүүрс гээд бүх зүйлд ганцаардаж байгаа. Ядаж байхад намайг энд хоригдохоор үнэхээр хүнд тусч байгаа юм. ...Ээж минь Есүс христийн сүм болон заримдаа таньдаг айлд хоног төөрүүлж байна. Намайг байхгүйд үнэхээр хэцүү байна. ...Миний бие А.Э нь Монгол Улсын шүүхэд болон бие муутай хөгшин эхдээ тангараглаж байна, би дахин хэрэг төвөг тарихгүй байж, ажил төрөл хийгээд сайхан амьдарч чадна, та бүхэн итгээрэй. Эрүүл мэнд болон ар гэрийн хүнд хэцүү байдлыг минь харгалзан үзэж тусална уу. ...Би хорих ангид очоод ажил хийж, хохирогчийн нэхэмжилж буй 2,018,530 төгрөг болон 70,000 төгрөгийн хохирлыг бүрэн гүйцэд төлж, гомдол саналгүй болгож өгнө. Би зүйл ангиудаа хүлээн зөвшөөрч байна, бүгдийг нь. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч, ойлгож, харамсаж байна. ...Энэ байдлуудыг минь харгалзан үзэж, хүнд ял болон хаалттай дэглэмийг минь хөнгөрүүлж өгч тусална уу...” гэжээ.

 

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх шинжлэн судлах, дүгнэлт гаргахдаа тухайн үеийн оролцоо, гүйцэтгэсэн үүргийг харгалзан үзэж, ялгамжтай хандсангүй. Хохирогч Н.Амарзаяагийн бие, эрүүл мэндэд нь халдаж гэмтэл учруулаагүй, зодож цохисон үйлдэл миний зүгээс байдаггүй. Тухайн үед шүүгдэгч А.Этай хамт явж байсан тул энэхүү хэрэгт холбогдсон.

2. Хохирогч Н.Амарзаяа өөрт учирсан хохирлыг зөвхөн А.Эаас нэхэмжилсэн. Учирсан хохирлыг шүүгдэгч А.Эаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн. Мөн намайг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж шүүх үзсэн. Гэхдээ миний бие хохирогчид сэтгэлийн үүднээс туслах хүсэл сонирхол байна.

3. Шүүгдэгч А.Б би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тухайн үеийн нөхцөл байдал, оролцоог харгалзан анхан шатны шүүх ялыг хөнгөрүүлж, ялгамжтай үзсэнгүй.

Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тасралтгүй цагдан хоригдож байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй тул хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оноох боломжтой, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан ялгамжтай шийдвэрлэж өгнө үү. Би аливааг ухамсарлаж ойлгож байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.

 

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.Б “би энэ хэргийг дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэж байна гэж мэдээгүй байсан. Тийм гэмт хэрэг үйлдэнэ гэсэн санаа зорилго байгаагүй гэж хэлдэг байсан. Гэвч анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм ч учраас хохирогчийн зүгээс шүүгдэгч А.Бөөс хохирол төлбөр гаргуулахаар нэхэмжлээгүй. Шүүх ч мөн адил А.Бөөс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгээр хорих ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж тухайн үед өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Үүнийг шүүгдэгч А.Б эсэргүүцэж оногдуулсан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн байдлаар давж заалдах гомдол гаргасан. Гаргасан давж заалдах гомдлыг нь дэмжиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөгдсөн, гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгээр хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Эы өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Н.Амарзаяатай холбоотой үйлдлээс бусдыг нь хүлээн зөвшөөрдөг. Мөнгөн аяга дээрэмдсэн гэх хэрэг дээр дээрэм хийх гэсэн санаа зорилго байгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөө ч мөн адил мэдүүлдэг. Хүний биед учирсан хүнд гэмтлийн тухайд яг өөрийн гараар толгой руу нь эсхүл зэвсгийн чанартай зүйл ашиглаж цохиогүй. Хохирогчийг түлхэхэд согтолттой байсан учраас алхаж явж байгаад замын хашлага дээр тархиараа уначихсан хэрэг. Үүнийг санаатайгаар учруулсан хүнд гэмтэл гэж үзэхгүй байна. Хохирогч Н.Амарзаяад холбогдох хэрэг нь дээрмийн гэмт хэрэг биш юм. Хүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөнгөн аяга дээрэмдсэн гэх хэрэг дээр санаатайгаар бусдын эд зүйлийг авсан хэрэг биш юм. Мөнгөн аяга газар унасан байсныг шүүгдэгч А.Б авчихсан байсан. Хэргийн газраас холдож явж байгаад нэгэнт авчихсан юм чинь гээд архиар солиод уучихсан нөхцөл байдал байдаг” гэв.

 

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд оролцоогүй ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцэгдэж байсан. Шүүгдэгчийн мэдүүлгээс гадна дээрмийн хэрэг бусдын биед хүнд хохирол учруулсан хэрэг дээрээ маргадаг. Энэ хэрэг нь шүүгдэгчийн мэдүүлгээс гадна олон гэрчүүдтэй байсан. Шүүгдэгчийн мэдүүлгээс гадна гэмт хэрэг ямар байдалтай үйлдэгдсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэг мөрдөгдөж байх үеийн хуулиар дээрмийн гэмт хэргийн үед хүнд хохирол учирсан бол хүнд ялтай зүйл байсан. Тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

А.Э нь ганцаараа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны 49 дүгээр гудамжны 729 тоотод байх иргэн Д.Батбаярын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн ЭлСиДи зурагт хулгайлахыг завдсан гэмт хэрэг,

            2015 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 42 дугаар байрны 37 тоотод оршин суух иргэн Б.Бийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг,

            Г.Ттай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний хажуугийн ТҮЦ-нд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан иргэн Т.Сыг айлган сүрдүүлж, “Скай” загварын 2 ширхэг гар утас, “Эл ди” тамхи, хоот доог /гурилан бүтээгдэхүүн/ зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг,

            2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт хохирогч Н.Аг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг,

            А.Бтэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт хохирогч Н.Амгийн зарж байсан хуурамч мөнгөн аягыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг,

 

            А.Б нь А.Этай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн зүүн хаалганы урд хэсэгт хохирогч Н.Агийн зарж байсан хуурамч мөнгөн аягыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Бын мэдүүлэг /1хх-105/, хохирогч Т.Сугарын мэдүүлэг /1хх-11/, хохирогч Б.Бгийн мэдүүлэг /1хх-39/, хохирогч Н.Агийн мэдүүлэг /2хх-152/, гэрч Б.Мэгийн мэдүүлэг /1хх-107/, гэрч Н.Гийн мэдүүлэг /1хх-14/, гэрч Д.Эийн мэдүүлэг /2хх-156/, гэрч Г.Царийн мэдүүлэг /2хх-165/, гэрч Н.Оийн мэдүүлэг /2хх-166/, шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг /2хх-182/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2511 дугаартай “...Н.Амарзаяагийн биед зүүн талд чамархайн яс хөхлөг сэртэн дайрсан шугаман зүүн дагз, яс дайрсан шугаман хугарал, баруун чамархай дагз, суурийн төвшинд тархины 2 тал бөмбөлгийн дух, зүүн чамархайд хатуу хальсан доорх цусан хураа, дух зулай баруун чамархай суурийн төвшинд тархины эдэд цус хуралт, няцралт, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /2хх-181/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 08 дугаартай “...Хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гутлын мөр нь сэжигтэн А.Эаас хураан ирүүлсэн 1 хос гутлын баруун хөлийн гутлын улаар үүсгэгдсэн байж болно. Гутлын улны элэгдлийн хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна. Шинжлэгдэж буй мөр спорт загварын пүүзний мөр байж болно. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /2хх-10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-98/, эд зүйлийн үнэлгээ /1хх-103/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-6-7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Бийн гаргасан “...би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тухайн үеийн нөхцөл байдал, оролцоог харгалзан анхан шатны шүүх ялыг хөнгөрүүлж ялгамжтай үзсэнгүй. Миний бие бусдад төлөх хохирол төлбөргүй тул хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оноох боломжтой, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд дээрх байдлыг харгалзан ялгамжтай шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял болгон өөрчилж, шүүгдэгч А.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 456 хоногийг /456 хоног = 1 жил 3 сар 1 хоног/ эдлэх ялд нь оруулан тооцож, түүнийг хорих ялыг биечлэн эдэлсэнд тооцож, цагдан хорих байрнаас суллах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч А.Эы гаргасан “...Миний бие дахин хэрэг төвөг тарихгүй, ажил төрөл хийгээд сайхан амьдарч чадна. Эрүүл мэнд болон ар гэрийн хүнд хэцүү байдлыг минь харгалзан үзэж тусална уу. ...Би хохирогчийн нэхэмжилж буй 2,018,530 төгрөг болон 70,000 төгрөгийн хохирлыг бүрэн гүйцэд төлж, гомдол саналгүй болгоно. Би бүх зүйл ангиудаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч, ойлгож, харамсаж байна. ...Энэ байдлуудыг минь харгалзан үзэж, ял болон хаалттай дэглэмийг минь хөнгөрүүлж өгч тусална уу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс А.Эд оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгч А.Бөд холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан хөгшин овгийн Адъяацэрэнгийн А.Бийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ял...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийн цагдан хоригдсон 456 /дөрвөн зуун тавин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнийг цагдан хорих байрнаас сулласугай.” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

         Д.МЯГМАРЖАВ