Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00141

 

“ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1804 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УБТЗ-д холбогдох,

3 658 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “ТБ” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, 721 227 ам.доллар 95 цент буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, Л.Золзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болороо, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн, Б.Баатарсахайн, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“ЖГ” ХХК-иас УБТЗ-д д нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 02 дугаар сарын актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч УБТЗ-д ын өмнөөс “Х Банк” ХХК--иас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “ЖГ” ХХК-д төлсөн төлбөр 4 000 000 ам.доллар, түүний хүүгийн төлбөр 380 000 ам.доллараас данснаас суутгасан 721 227 ам.доллар 95 центийг хасч, үлдэгдэл 3 058772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

УБТЗ-д  болон “ЖГ” ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн талаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдсэн. Уг актаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д  нь “ЖГ” ХХК-д 10 500 000 ам.доллар төлөх тооцоо гарсан. Энэ төлбөрийг барагдуулах зорилгоор УБТЗ-д аас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүүтэй болон хүүгүй 4 000 000 ам.долларын вексель, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларын хүүгүй вексель, нийт 10 500 000 ам.долларын 3 вексель бичиж “ЖГ” ХХК-д олгосон. Эдгээрийг бичсэнээр УБТЗ-д  нь “ЖГ” ХХК-ийн өмнө хүлээсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон. Учир нь “ЖГ” ХХК-нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичиж гардуулсан 2 векселийг “Х Банк” ХХК--д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. Ийнхүү “Х Банк” ХХК--нд худалдсан нь “ЖГ” ХХК-2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселиэр төлж барагдуулах саналыг зөвшөөрөн биелүүлж, УБТЗ-д  болон “ЖГ” ХХК-иудын хооронд нефтийн бүтээгдэхүүний өртэй холбоотой төлбөр тооцоог дуусгавар болгосон. Уг төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу “Х Банк” ХХК--иар гүйцэтгүүлж, векселийн төлбөрийг тодорхой хугацааны дагуу “Х Банк” ХХК--нд эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж УБТЗ-д  үр ашиг хүртсэн. УБТЗ-д  төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч “ЖГ” ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь “Х Банк” ХХК- уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт “ЖГ” ХХК-д хийснээр УБТЗ-д  бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. “Х Банк” ХХК- ба УБТЗ-д ын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “Х Банк” ХХК--иар гүйцэтгүүлснээр Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д аас шаардах эрх нь “Х Банк” ХХК--ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “ТБ” ХХК-д шилжүүлэх хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Х Банк” ХХК-ны эрх хүлээн авч болон “ТБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тус гэрээний хавсралт богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4 000 000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 205 000 ам.долларын хүү шилжиж ирсэн. “ТБ” ХХК нь УБТЗ-д , “ЖГ” ХХК-ийн өмнөөс төлсөн “Х Банк” ХХК--ийн төлбөрийг буцаан шаардах эрх хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн “Х Банк” ХХК--ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр, хүү шаардах эрх нь дээрх гэрээ болон Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт зааснаар “ТБ” ХХК-д хадгалагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн УБТЗ-д аас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулах боломж нь “ТБ” ХХК-д нээгдсэн. Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан. 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө “ЖГ” ХХК-иас нэхэмжил гэдэг. Энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг Голомт банкаар дамжуулан УБТЗ-д  нь “Х Банк” ХХК--нд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.доллар, 05 дугаар сарын 28-ны өдөр мөн 2 000 000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4 000 000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселээр хаасан. 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүүгүй 2 500 000 ам.долларын вексель төлөх байсан. Энэ хугацаанд “Голомт банк” ХХК-иар дамжуулж, “Х Банк” ХХК--д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага “ЖГ” ХХК-д гарсан бол, тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй. 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь Улаанбаатар аудитын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн санхүүгийн тодорхойлолтод 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4 380 000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо, хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг УБТЗ-д ын Санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн.

Мөн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 127952 дугаартай албан бичигт “ЖГ” ХХК-д бичиж өгсөн вексель “Х Банк” ХХК--д шилжсэн, уг векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй, “ЖГ” ХХК-руу шилжсэн гэх албан бичгийг манайд ирүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ УБТЗ-д  мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар УБТЗ-д  хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн УБТЗ-д ын дарга н.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэж, хохирогчоор УБТЗ-д ын удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Л.Даваачил оролцсон. Хэрэгт Л.Даваачилийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүтэй 380 000 ам.доллар, 4 000 000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй, “ТБ” ХХК-д өртэй болчихоод байна. Ийм учраас УБТЗ-д д учруулсан хохирлыг н.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл УБТЗ-д д байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэлх хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд “ЖГ” ХХК-иас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийг “ТБ” ХХК-д хүргүүлээгүй. Бидний нэхэмжилсэн төлбөр огт төлөгдөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаангүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 194, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Векселийн тухай болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй вексель нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр буст тооцогдсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Векселийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар вексель шаардлага хангахгүй нь тогтоогдсон учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй.

“ЖГ” ХХК-иас “Х Банк” ХХК--д шилжсэн вексель арилжааны хэлцэл хүчин төгөлдөр бус учраас “ТБ” ХХК шаардах эрхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардах эрх шилжихгүй, “ТБ” ХХК, “ЖГ” ХХК, “Х Банк” ХХК--ийн хооронд төлбөр тооцооны асуудал байвал хариуцагч нь “ЖГ” ХХК-байх ёстой. УБТЗ-д  вексель арилжааны хэлцлийг “Х Банк” ХХК--тай хийгээгүй учраас эрх шилжихгүй. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр харилцах дансны дугаар зэрэг бичигдээгүй буюу хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө УБТЗ-д  векселийн татгалзлыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. Векселийн тухай хуульд зааснаар УБТЗ-д ын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Хэрвээ энэ татгалзал хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шаардах эрх үүснэ. Үндэслэлгүйгээр татгалзсан гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүй гэдгийг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэгэнт шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зарчим хэрэгжих ёстой. “ЖГ” ХХК-иас “Х Банк” ХХК--д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцсон. Векселийг ч хүчин төгөлдөр бусд тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш УБТЗ-д  үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. н.Сэрээнэндоржийн хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон.

Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. “Х Банк” ХХК-, “ЖГ” ХХК-ийн хооронд үүссэн үүрэгт шүүхийн шийдвэрт байхгүй этгээдийг оролцуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болсон нотлох баримтууд хүчин төгөлдөр хуулийн дагуу байж, цаашид хууль зүйн үр дагавар шаардах болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг ийм үүрэг үүсэхгүй. Векселийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд авсан өгснөө буцаахаар харилцан үүрэг хүлээнэ. Хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн этгээд УБТЗ-д ыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ТБ” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан. Анхан шатны шүүхэд “ТБ” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х Банк” ХХК-ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. УБТЗ-д аас “ЖГ” ХХК-д 10 500 000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. “ЖГ” ХХК-дээрх 3 векселийг УБТЗ-д аас бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, “Х Банк” ХХК--нд худалдсан. “Х Банк” ХХК-, “ЖГ” ХХК-ийн дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллар 2 удаа, нийт 8 000 000 ам.доллар, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар, нийт 10 500 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дууссан. УБТЗ-д  нийт 4 000 000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2 500 000 ам.долларын векселийн хугацаа 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан тул 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.доллар, нийт 6 500 000 ам.долларыг төлсөн. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар ““Х Банк” ХХК-”-нд банкны эрх хүлээн авагч томилж, мөн өдрийн А-157 дугаартай тушаалаар “Х Банк” ХХК--ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, “Х Банк” ХХК--ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд “Х Банк” ХХК--ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас “Х Банк” ХХК--ийн санхүүгийн тайлан гаргасан. 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар “Х Банк” ХХК--ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. УБТЗ-д аас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, нийт 4 382 000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн хугацаа дуусч тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. “Х Банк” ХХК--ийн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. “Х Банк” ХХК- үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд УБТЗ-д  төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй.

Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийг “ТБ” ХХК-д актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь “Х Банк” ХХК--иас шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүгүй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

“ЖГ” ХХК-векселийн төлбөрийг “Х Банк” ХХК--иар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. “Х Банк” ХХК--ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрх “ТБ” ХХК-д шилжсэн гэдгийг УБТЗ-д д мэдэгдээгүй нь баримтаар тогтоогддог. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаал нь Захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Иймээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай. 2013 оны 04 дүгээр сараас өмнө “ЖГ” ХХК-нь УБТЗ-д , “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг компаниудтай харилцаа холбоо үүсгэсэн. Нэгэнт “ТБ” ХХК, “Х Банк” ХХК--ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ УБТЗ-д д мэдэгдээгүй тул “ТБ” ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэр биелүүлэх тухай гаргасан шүүгчийн захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгасан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, УБТЗ-д ын харилцах данснаас 721 227 ам.доллар 95 цент суутган авсан. 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 11533 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авсан. “ТБ” ХХК уг захирамж гарсныг мэдсээр байж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр УБТЗ-д ын данснаас дээр дурдсан мөнгийг авсан. “ТБ” ХХК энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж дураараа мөнгө авсан хууль бус үйлдлийг тогтоолгох, УБТЗ-д аас уг мөнгийг БНСАУ руу шилжүүлэхээр төлбөр бичигдэж, тэмдэг дарагдсан ч уг мөнгө БНСАУ руу шилжээгүй. Монгол улсын Засгийн газар дэмжиж, ОХУ, БНХАУ-ын нефтийн хамаарлаас гарахын тулд 70 000 000 ам.долларын баталгаатай, батлан даагч нь БНСАУ, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол Улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол Улсаас УБТЗ-д  сонгогдсон. УБТЗ-д  гэрээний дагуу БНСАУ руу мөнгөө шилжүүлсэн гэтэл “ТБ” ХХК замаас нь 429 075,99 ам долларыг шилжүүлэлгүй барьснаар УБТЗ-д , БНСАУ-тай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон. УБТЗ-д , “ЖГ” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөр төлсөн гэсэн тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр байхад мэдсээр байж УБТЗ-д ын данснаас мөнгө суутгаж, харилцагчиддаа үйлчлэх үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д заасныг зөрчиж, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад данснаас мөнгө шууд суутгасан нь УБТЗ-д ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. ”Төрийн банк” ХХК, УБТЗ-д ын данснаас 721 227,95 ам доллар авсан.

Иймд “ТБ” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоож, “ТБ” ХХК-иас 721 227 ам.доллар 95 центийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй. “ТБ” ХХК, УБТЗ-д ын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вексель хүчин төгөлдөр байсан учраас “ТБ” ХХК, УБТЗ-д аас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. УБТЗ-д ын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдсэн. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан. “ТБ” ХХК 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УБТЗ-д ын данснаас мөнгө авсан. Энэ талаар Солонгосын тал гомдол гаргасан гэж хариуцагч гаргасан нотлох баримтын огноог харвал 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байна. Жилийн өмнө ямар үйл явдал болохыг Солонгосын тал мэдэж УБТЗ-д д гомдол гаргах боломжгүй. Үүгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Солонгосын талтай гэрээ байгуулах ажиллагааг саатуулсан гэдэг нь нотлогдохгүй. Хэргийн 147 дугаар талд авагдсан нотлох баримтад хүлээж авсан ажилтан байхгүй, гарын үсэггүй, төлбөр хийх огноо, гүйлгээний дугаар нь ямар ч тэмдэглэгээ байхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэгэнт хийгдсэн гэрээг дахин нэхэх эрхгүй.

Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д аас 3 278 772 ам.доллар 05 цент буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримтлан векселийн хүүнд 380 000 ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагчийн “ТБ” ХХК-иас 721 227 ам.доллар 95 цент гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 340 953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8 300 615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 479 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1804 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д аас төлсөн 41 779 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

....Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1804 дугаар магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн учир хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийн тухайд:

1.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т "...Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна...” гэснийг зөрчсөн...

....Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй....", мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “...“хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг..." ойлгоно гэж тов тодорхой хуульчилсан бөгөөд ““Х Банк” ХХК-” нь Монгол-Оросын хамтарсан “УБТЗ-д ” ХНН-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд 4 000 000 ам.долларын хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмшиж байсан, мөн хариуцагч нь “...хөрөнгө оруулалтын хувьцаа...” гаргасан талаар ямар нэгэн албан ёсны баримт байхгүй байдаг.

Нэхэмжлэгч болон “Х Банк” ХХК--ийн Банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нарын хооронд байгуулсан “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай” гэрээний 1.1-т заасны дагуу “...Энэ гэрээгээр “Х Банк” ХХК--ийн хөрөнгө оруулалтын хувьцааг банкинд шилжүүлж байгаатай холбоотой харилцааг зохицуулна...” гэж тов тодорхой заасан байна.

Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу “...Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь векселийг гэрээний хавсралтаар “...хөрөнгө оруулалтын хувьцаа...” болгон хувиргаж, дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм.

1.2. Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т Банкны эрх хүлээн авагч нь Монголбанкны шийдвэрийг дагаж мөрдөнө гэж хуульчилсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар  зүйлийн 123.1-д “...Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ..." гэж заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

...Энэхүү Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг нь шаардах эрх шилжүүлэн авсан “ТБ” ХХК бус харин шилжүүлэх гэж байгаа “Х Банк” ХХК- нь УБТЗ-д  ХНН мэдэгдэх үүрэгтэйг анхааран үзсэнгүй.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “ТБ” ХХК нь шаардах эрхгүй байжээ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг үндэслэлийг танилцуулсан атлаа мөн зүйлийн 119.2-т заасны дагуу бичгээр шийдвэрийг үйлдэхдээ тэс ондоо байдлаар дүгнэсэн хууль зөрчсөн байна.

1.3. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д "...Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно..." гэж заасан бөгөөд бусдын өрийг өөрөө мэдэж төлсөн этгээд сайн дураараа, эсхүл андуурч төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн нь тухайн шаардах эрхийн үндэслэл болдог.

Гэтэл 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК--ийн хооронд байгуулагдсан 3\/2013/01 тоот “Вексель арилжааны хэлцэл’’-ийн дагуу “ЖГ” ХХК-д төлснөөс үүдэн "УБТЗ-д ” ХНН-ийн хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн, ашигтай байдал бий болсон гэх үйл баримт тогтоогдохгүй, харин “ЖГ” ХХК-нь “Х Банк” ХХК--иас 4 000 000 ам.долларыг, “УБТЗ-д ” ХНН-ээс 4 000 000 ам.долларыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.

1.4 Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00964 дүгээр тогтоолын "Хянавал хэсэг"-т "...Хэрэгт байгаа баримтаар вексель олгох үед “ЖГ” ХХК, “УБТЗ-д " ХНН-ээс авлагатай байсан боловч дараа нь өглөгтэй болсон нь. "УБТЗ-д ” ХХН нь хүүтэй энгийн вексельд заасан 4 000 000 ам.долларын төлбөрийг “ЖГ” ХХК-д ямар хугацаанд хэрхэн барагдуулсан үйл баримт тогтоогдохгүй байна..." гэж дүгнэсэн.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд дизель түлшний төлбөрт үйлдсэн 3 вексель болон дахин нийлүүлсэн түлшний төлбөрт нэмж, “ЖГ” ХХК-ийн “Х Банк” ХХК-ны 10210000373 тоот дансанд 2013 оны 04 дүгээр сарын 09-ний 4 500 000 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1 004 000 ам.доллар, мөн өдөр 1 710 227 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4 070 500 ам.доллар /2-р х.х-369-372/ мөн “Х Банк” ХХК-ны 10000000012 тоот дансанд 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №259 Төлбөрийн даалгавраар 2 000 000 ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан баримтуудыг гаргаж өгсөн байна. /1-р х.х 31-33/.

“УБТЗ-д ” ХНН нь “ЖГ” ХХК-тай “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-гээр нефтийн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж, уг гэрээтэй холбогдох өглөг, авлагын төлбөр тооцоогоор 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 10 480 140 ам.долларын өглөгийн үлдэгдэлтэй /2-р х.х-59/ болохыг талуудын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогддог.

Гэтэл Нийслэлийн Иргэний давж заалдах шүүх хариуцагчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу гаргаж өгсөн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4 398 000 ам.долларын гүйлгээний утга дизель түлшний төлбөр 2013 оны 1 сар гэсэн баримтыг хүүтэй векселийн төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн алдаатай дүгнэлтийг залруулах ёстой байсан бөгөөд “УБТЗ-д ” ХНН нь “ЖГ” ХХК-д бичиж өгсөн вексель нь чухамдаа 2013 оны 01 сарын дизель түлшний төлбөрийг гүйцэтгэх зорилготой байсныг огт анхаарсангүй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн  172.2.2-т заасныг зөрчсөн тухайд:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын хүүтэй вексель арилжааны хэлцэл, уг векселийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт оролцоогүй этгээд маргах эрхтэй гэж дүгнэсэн илт хууль бус болсон болно. Уг хуулийн зүйл заалтад хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүний дахин нотлохгүй ..." гэж хуульчилсан болохоос энэ талаар маргах эрхтэй гэж заагаагүй бөгөөд “ТБ” ХХК энэ талаар нэхэмжлэл гаргах байдлаар маргаагүй болно.

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, мөн хуулийн 96 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3-т “...Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно..." гэж хуульчилсан болно.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 1804 дугаар магадлалын үндэслэх хэсгийг даргалагч шүүгч шүүх хуралдаан дээр сонсгохдоо дүгнэлтэд өөрчлөлт оруулна. “УБТЗ" ХНН нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 ширхэг векселийг “ЖГ” ХХК-д бичиж өгсөн. Улмаар “ЖГ” ХХК-нь уг векселийг “Х Банк” ХХК- шилжүүлсэн. “Х Банк” ХХК- татан буугдсанаар актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр "Төрийн банк" ХХК нь “Х Банк” ХХК--ийн шаардах эрхийг хэрэгжүүлнэ. Хожим 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК--ийн хооронд байгуулсан Вексель, вексель арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор векселийн төлбөр шаардах эрх “Х Банк” ХХК- болон актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр “ТБ” ХХК-д байхгүй болжээ. ... “ гэж тов тодорхой дүгнэж, хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл дээр дурдсанчлан магадлалын үндэслэх хэсэгт тэс ондоо зүйл бичигдсэн байх бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байх ба энэ талаар мөн зүйлийн 96.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1804 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх аудио болон дурс бичлэгээр бэхжигдсэн бодит зүйлийг хүлээн авахгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, бодит байдлыг гуйвуулан, нуун дарагдуулсан. Тиймээс Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх нь уг бичлэгийг өөрийн эрх хэмжээний дагуу нягтлан шалгана гэдэгт итгэлтэй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1804 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Үнэт цаасны эргэлтээс үүсэх үүргийн эрх зүйн харилцааны зүйл заалтыг шүүх огт хэрэглэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргажээ.

....Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Вексель бичигч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг вексельд заасан хугацаанд вексель эзэмшигчид төлөхийг батлан бичсэн векселийг энгийн вексель гэнэ. 5 дугаар зүйлийн 1-д “Вексель нь дараах бүрдүүлбэртэй байна" гэсэн заалтууд билээ.

Хавтаст хэргийн 1-р хавтас 217-219 дүгээр талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр маргаан бүхий векселийг “ЖГ” ХХК-иас “Х Банк” ХХК-анд векселийг худалдсан 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5\/2013/01 арилжааны хэлцлийг болон энэ хэлцлийн үндсэн дээр хийсэн дамжуулах бичилтийн бүрдүүлбэр хангаагүй векселийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна” гэж хуульчлан заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан “хүчин төгөлдөр байна гэж зөв дүгнэжээ" гэсэн дүгнэлт хийж улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн“ гэсэн заалтыг зөрчсөн байна.

....Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйл буюу Векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл гэсэн зүйлийн 1/-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” гэсэн үндэслэлээр вексель нь 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр бусад тооцогдсон болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан учраас талууд маргахгүй бөгөөд шүүх дахин дүгнэж нотлохгүй болохыг анхаарсангүй.

Гурав: …Учир нь Шүүхийн дурдаад буй 6 баримт нь 3 дугаар хавтасны гараар дугаарласан 369, 370, 371, 372, 405. 406 талд авагдсан баримтууд бөгөөд 120, 121, 163, 164, 146, 171 дугаартай төлбөрийн даалгаврын хүлээн авагч нь “ЖГ” ХХК-бөгөөд данс нь “ЖГ” ХХК-”Х Банк” ХХК-анд байгаа харилцах данс болохоос Төлбөр хүлээн авагч нь ““Х Банк” ХХК- “ХХК биш юм.

Өөрөөр хэлбэл төлбөрийн даалгаварт хүлээн авагч “ЖГ” ХХК-байхад “Х Банк” ХХК--д төлсөн гэж илт худлаа дүгнэлт хийж, УБТЗ ХНН буруутай мэтээр нотлон дүгнэлт хийжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг шүүх зөрчжээ.

Дөрөв: ... 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр бус болсон тул 2013 оны 07 дугаар сарын 22 ба 23-ны өдрийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг шүүх анхаарсангүй.

Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж мөн зүйлийн 123.9-д “Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна” гэсэн заалтууд бөгөөд “УБТЗ-д ” ХНН-т “ЖГ” ХХК-болон Төрийн банк мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 ба 123.9 дэх заалтад мөн хамаарахгүй юм. Учир нь: нэгдүгээр хавтаст хэргийн 52, дэх талд авагдсан “УБТЗ-д ” ХНН-ийн 2013 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 12/962 дугаартай албан бичгээр анх “ТБ” ХХК энэ векселийн төлбөрийг бид төлсөн болохоо анх мэдэгдэж байсан болохыг нотлох билээ.

Тав: Мөн магадлалын 15 дахь ба 16 дахь талд “...Шаардах эрхийг хүлээн авсан “ТБ” ХХК нь хариуцагч УБТЗ-д  нийгэмлэгийг векселиэр тодорхойлсон үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан, уг шаардлагад хариуцагч хариу албан бичиг илгээж байсан нь хэргийн 36, 39, 40-42, 44-47 дахь талд авагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д аас “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хандан гаргасан албан бичиг, Төрийн банк болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д  хоёрын хооронд 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/962, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/1294, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1433, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/1197, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/105 тоот баримтуудаар тогтоогдсоноор хариуцагч маргаан бүхий хүүтэй векселийг Төрийн банк эзэмшиж байгааг мэдэж байсан нь давхар нотлогдож байна" гэсэн дүгнэлтийг хийжээ.

...Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.7-д “Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг дараах этгээд эдэлнэ” гэж мөн заалтын 467.7.3-т “зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлж авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд” гэж тус тус зохицуулсан бөгөөд маргаан бүхий вексель дээр өнөөдрийн байдлаар “ЖГ” ХХК-бичилт байгааг шүүх анхаарсангүй.

Зургаа: Мөн магадлалын 16 дахь талд "... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/ 01111 дүгээр шийдвэрээр “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК-ны хооронд хийгдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын хүүтэй вексель арилжааны хэлцлийг, уг векселийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон, энэ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр УБТЗ-д  нийгэмлэг, хариуцагчаар “ЖГ” ХХК-оролцсон ба хэлцлийн нэг тал болох “Х Банк” ХХК- оролцоогүй байна” гэсэн дүгнэлт хийсэн ...”УБТЗ-д ” ХНН-ийг буруутгах гэж байна.

Долоо: Мөн магадлалын 16 дахь талд “Хувийн эрх зүйн маргаан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээд тухайн шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтын талаар маргах эрхтэй, түүний хувьд уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлохгүй зарчим үйлчлэхгүй учиртай” гэсэн дүгнэлт хийжээ. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар татан буулгасан “Х Банк” ХХК- энэ хэргийн нэхэмжлэгч, хариуцагч биш тул хэн маргах эрхтэй гэж шүүх дүгнэсэн ойлгомжгүй бөгөөд шүүх Төрийн банкийг маргах эрхтэй гэж хэлж байгаа бол 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1433, бичгээр энэ вексель хүчин төгөлдөр бус болохыг мэдсэн этгээд болохыг шүүх мөн анхаарсангүй.

Найм: ...Үнэт цаасыг арилжааны гэрээгээр худалдан авч буй этгээдийг гуравдагч этгээдийн өмнөөс төлсөн төлбөр гэж үзэхгүй бөгөөд “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК-анд вексель худалдсан 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3\/2013/01 арилжааны хэлцэл нь худалдах-худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Энэ асуудлыг Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр шилжинэ” гэж заасан мөн Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйл буюу Векселийг бусдад шилжүүлэх гэсэн 3-т “Арилжааны банк өөрийн хөрөнгийн эх үүсвэрт багтаан векселийг хямдруулан худалдаж авахдаа вексельд заасан төлбөрийн хүүг вексель худалдаж байгаа этгээдтэй харилцан тохиролцоно. Харин тухайн арилжааны банкинд түр хугацааны мөнгөн хөрөнгө хэрэгцээтэй болсон үед векселийг төв банкинд дахин хямдруулах замаар худалдаж болно” гэж заасан байна. Энэ зүйл заалтад нь үнэт цаас зөвхөн худалдах-худалдан авах хэлбэрээр шилжих болохыг тухайлан зохицуулалт болохыг шүүх анхаарсангүй.

...Мөн шүүхийн шийдвэрт маргаан бүхий векселийг 4 000 000 ам долларын хүүтэй вексель гэж бичсэн байна. Бидний хувьд маргаан бүхий вексель нь 4 380 000 ам долларын вексель бөгөөд харин маргаагүй 4 000 000 ба 2 500 000 ам долларын векселийн талаар “ТБ” ХХК нэхэмжлэл гаргаагүй болно. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д “Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо, үсгээр засваргүй бичнэ. Мөнгөний дүнг хэд хэдэн хэсэг болгож бичихийг хориглоно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болгон маргаад байгаа вексель нь 4 380 000 ам долларын вексель байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн анхаарсангүй. Талуудын огт маргаагүй 4 000 000 ам долларын хүүтэй вексель гэж шүүхийн шийдвэрт бичээд байгаагаас үзвэл маргааны зүйлийг шүүхийн шийдвэрүүдэд тусгаагүй байна гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг шүүх зөрчсөн байна.

Ес: Мөн магадлалын 16 ба 17 дахь талд “Дээрх баримтуудаас дүгнэвэл хариуцагч УБТЗ-д  нийгэмлэг нь 4 000 000 ам долларын хүүтэй векселийг “ЖГ” ХХК-2013 оны 02 дугаар сарын 18-ний өдөр арилжааны хэлцлээр шилжүүлж мөнгөн хөрөнгийг шилжүүлж авснаар уг векселийн дагуу УБТЗ-д  нийгэмлэгээс “ЖГ” ХХК-д төлөгдөх төлбөрийг “Х Банк” ХХК- төлсөн, “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК-ны хооронд арилжааны гэрээ хүчин төгөлдөр бус болсноор “Х Банк” ХХК- нь УБТЗ-д  нийгэмлэгийн хүчин төгөлдөр векселийн төлбөрийг төлснөөр гуравдагч этгээдийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч “ЖГ” ХХК-д гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх тогтоосон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэхээр байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.

... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсэн зохицуулалт үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл вексель буюу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус болгосон этгээд нь “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК- болохоос УБТЗ-д  нийгэмлэг биш билээ. Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д “Зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд түүний хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэхийг хариуцна” гэж заасан заалтыг шүүх анхаарсангүй. Энэ заалт нь үнэт цаасны эрхийг бусдад шилжүүлж байгаа “ЖГ” ХХК-хариуцлага хүлээх болохыг хуульд тусгайлан заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Мөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэсэн заалтыг баримтлан дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ заалтын “хууль буюу гэрээнд...” гэсэн нөхцөлийг тодорхойлсон тул Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3-т “ "Энгийн вексель бичигч" гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн нийлүүлэгч, ажил, үйлчилгээ үзүүлэгчид төлөхийг баталж вексель бичсэн төлбөр хариуцагчийг хэлнэ” гэж заасан, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Вексель эзэмшигч төлбөрийн хугацаа болмогц векселийг гардуулснаар төлбөр хариуцагч төлбөрийг хийнэ” гэж тухайлан заасныг шүүх бүрэлдэхүүн анхаарсангүй.

Арав: Мөн магадлалын 17 дахь талд “Түүнчлэн энэхүү төлбөрийг төлснөөр УБТЗ-д  өөрийн бичиж өгсөн векселийн үүргийг “Х Банк” ХХК-аар төлүүлснээр үүргээс чөлөөлөгдсөн юм” гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл УБТЗ-д  нийгэмлэг болон “Х Банк” ХХК-ны хооронд ямар ч хэлцэл хийгээгүй бөгөөд “ЖГ” XXК болон “Х Банк” ХХК-, Төрийн банк нь УБТЗ ХНН вексель шилжсэн болохыг УБТЗ ХНН мэдэгдээгүй бөгөөд анх 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12/962 дугаартай албан бичгээр Төрийн банканд урьдчилан сануулахаас өмнө бид векселийн төлбөрийг төлсөн болохыг нотолж буй 2013 оны 5, 6, 7 тооцоо нийлсэн актууд байгаа билээ. /хавтаст хэргийн 2 хавтас 51, 52,53 дахь тал/.

Арван нэг: Мөн магадлалын 17 дахь талд “Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг төлсөн, ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн байх урьдчилсан нөхцөл хангагдсан тул нэхэмжлэгч “ТБ” ХХК нь векселийн үнээр тодорхойлогдох зардлаа УБТЗ-д  нийгэмлэгээс шаардах эрхтэй” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ дүгнэлт нь буруу байна. Иргэний хуулийн 496 дүгээр зүйл нь “бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн заалт УБТЗ-д  хөрөнгөжих ашиг олсон үйл баримт тогтоогдоогүй ийм баримт хавтаст хэрэгт байхгүй харин 4 380 000 ам долларын векселийг бусдад шилжүүлсэн гэсэн мэдэгдлийг “ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК- өгөөгүйгээс шалтгаалан энэ төлбөрийг УБТЗ ХНН нь “ЖГ” ХХК-төлсөн болохыг нотлох 2013 оны 5, 6, 7 тооцоо нийлсэн актууд байгаа билээ. Энэ баримтын талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа нь ИХШХШТ хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай нийцэхгүй бөгөөд шүүх нэг талыг барьж Төрийн банкны ашиг сонирхолд илт үйлчилснийг харуулж байна.

Арван хоёр: Мөн магадлалын 17 дахь талд “Төрийн банк" ХХК нь УБТЗ-д  нийгэмлэгийн данснаас 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 721 227 ам доллар 95 центийг суутган авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Ийнхүү суутгал хийх үед векселийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр гараагүй байжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. ...хавтаст хэргийн 1-р хавтас 70-71 дүгээр талд байгаа Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2109 дугаартай захирамжаар вексель хүчин төгөлдөр бусад тооцсон, нэхэмжлэгчийн гарган өгсөн баримт буюу нэгдүгээр хавтаст хэргийн 42 ба 43, 160 талд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1433 тоот албан бичиг зэрэгт вексель хүчин төгөлдөр бус гэсэн нотлох баримт байхад түүний утгын эсрэг зөвхөн нэг талыг барьж дүгнэлт хийсэн байна.

Арван гурав: Мөн магадлалын 17 дахь талд “нэхэмжлэгч нь векселийг хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хариуцагчийн данснаас суутгал хийснийг зөвтгөх үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг үйлдлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д заасан өөртөө туслах иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэрэглэсэн гэж зөвтгөж тайлбарласан нь буруу болжээ. Учир нь өөртөө туслах үйлдлийг хийх этгээд эрх бүхий байгууллагаас тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байх нөхцөл бүрдээгүй болно” гэж зөв дүгнэлт хийж Төрийн банкны хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг тогтоосон байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхгүй үндэслэлгүй шийдвэр гаргажээ. УБТЗ ХНН сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Төрийн банкны хууль бус үйлдлийг тогтоож хууль бусаар суутгасан мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл юм.

Ямар үндэслэлээр хууль зөрчсөн, тэр тусмаа шүүгчийн захирамжийг зөрчсөн Төрийн банк хариуцлага хүлээхгүй зөвхөн төрийн өмчит УБТЗ ХНН хариуцлага хүлээх шүүхийн шийдвэр гараад байна. ...2 дугаар хавтас 55, 56 талд авагдсан векселийг мөнгөжүүлэхгүй байхыг Төрийн банканд даалгасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн ЗЗ/б дугаартай захирамжийг, мөн хавтасны 58 дахь талд байгаа уг захирамжийг Төрийн банк гардаж авсан баримтыг үнэлж дүгнэхгүй байна.

Арван дөрөв: Мөн магадлалын 17 дахь талд “Бусдын мөнгөн хөрөнгийг суутгаж авсан нь буруу боловч хариуцагч УБТЗ-д  нийгэмлэг уг хөрөнгөөс илүү хэмжээгээр өөрийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас уг мөнгөн хөрөнгийн хэмжээгээр багасгаж нэхэмжлэл гаргасан, харилцан тооцох боломжтой нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сөрөг нэхэмжлэлээс мөнгөн хөрөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийжээ.

...Санхүүгийн төлбөр тооцооны хэрэгсэл болох вексель гэх үнэт цаас нь 4 380 000 ам доллар гэсэн байхад нэхэмжлэгч нь 3 658 772 ам доллар, шүүх нь 4 000 000 ам доллар гэх мэтээр Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6.-д “Төлбөр гүйцэтгэх мөнгөний дүнг тоо, үсгээр засваргүй бичнэ” гэсэн байгааг зөрчөөд байхыг зөвшөөрөх хууль шүүх байж болохгүй билээ.

...Векселийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Төлбөр хариуцагчаас вексельд заасан төлбөрийг хэсэгчлэн төлөх зөвшөөрөл өгөхийг хориглоно” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т " Вексель эзэмших эрхийг хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтаар зохицуулж өгсөн. ...Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд яагаад үйлчлүүлэгчийн буюу УБТЗ-д  нийгэмлэгийн данснаас Төрийн банк нь мөнгө суутгаж аваад Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” гэсэн үүргээ зөрчсөн, банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “.харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх...” гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүхийн хуулийн дагуу Төрийн банкинд хариуцлага хүлээлгэхгүй хуулийг зөрчигчийг хамгаалж шударга байх үүргээ биелүүлсэнгүй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д "эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” үүргийг шүүх хэрэгжүүлэхгүй юм. ....Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д: “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан зохицуулалт үйлчлэх ёстой билээ. Өөрөөр хэлбэл,”ЖГ” ХХК-болон “Х Банк” ХХК-ны хооронд хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар УБТЗ-д  нийгэмлэг хамааралгүй.

Өнөөдрийн байдлаар уг вексельд “ЖГ” ХХК-нь хууль ёсны эзэмшигч нь байгаа бөгөөд Төрийн банкны захирал нь маргаан бүхий векселийг гартаа барьж яваад байх бөгөөд Иргэний хуулийн 469 дүгээр зүйлийн 469.6-д "Үнэт цаас гаргагч хүлээсэн үүргээ үнэт цаасыг түүнд шилжүүлэн өгсөн тохиолдолд биелүүлнэ” гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл векселийн эх хувь "УБТЗ” ХНН-т ирээгүй болно.

Хэрэв шүүх хуулийг зөв хэрэглэсэн бол Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д "Вексель эзэмшигч" гэж уг векселиэр гэрчлэгдсэн эрхийг эзэмшиж байгаа иргэн ба хуулийн этгээд бөгөөд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөр нэхэмжлэгчийг хэлнэ”, Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ” гэсэн хуультай болохыг анхаарч эхлээд үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд шийдвэрлээд дараа нь үнэт цаасны төлбөрийг төлөөгүй гэх маргааныг шийдвэрлэх ёстой. Үнэт цаас бол хуулиар тусгай зохицуулалттай онцлог бүхий харилцаа болохыг шүүх анхаарсангүй.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 102/ШШ2018/01648 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 8-ний өдрийн дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” сөрөг нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч УБТЗ-дхолбогдуулан 3 658 772 ам.доллар 05 цент буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч УБТЗ-д  нийгэмлэг шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан дур мэдэн төлбөр суутгаж авсан гэж, 7 436 600 543 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч УБТЗ-д  нийгэмлэг нь “ЖГ” ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 10 480 150 ам.доллар 51 центийг төлөөгүй байсан ба уг үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж, төлбөртөө 3 ш энгийн вексель бичсэн байна. Эдгээр векселиэс 2013 оны 02 дугаар сарын 18-нд үйлдсэн 4 000 000 ам.долларын хүүгүй, 99 хоногийн хугацаатай, нөгөө нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үйлдсэн 2 500 000 ам.долларын үнэ бүхий 121 хоногийн хугацаатай энгийн векселийн төлбөрийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байна.

Харин 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн, 4 000 000 ам.долларын жилийн 12 хувийн хүүтэй 285 хоногийн векселийн талаар талууд маргажээ.

Эдгээр вексель нь Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энгийн вексельд хамаарах, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан вексель гэж хоёр шатны шүүх үзсэн байна.

Вексель хүлээн авагч “ЖГ” ХХК-нь дээрх гурван векселийг хүлээж авсан өдрөө “Х Банк” ХХК--тай хэлцэл хийж, худалдсан байна. “Х Банк” ХХК- нь “ЖГ” ХХК-ийн дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларыг 2 удаа, 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар шилжүүлж, нийт 10 500 000 ам.доллар хэлцлийн төлбөрийг хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийсэн боловч зарим баримтыг бүрэн төгс үнэлж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хангалттай тодруулаагүйгээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00964 дүгээр тогтоолын заалт бүрэн хэрэгжээгүй, шүүхийн шийдвэр, магадлалын эрх зүйн үндэслэлийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар урьд гарсан шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчид эрх шилжиж ирсэн үйл баримтуудын талаар шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч УБТЗ-д  нийгэмлэгийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 4 500 000 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1 004 000 ам доллар, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1 710 227 ам.доллар, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4 070 500 ам.доллар, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4 398 000 ам.доллар, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 617 505 ам.доллар, нийт 16 300 233 ам.долларын төлбөрүүдийг төлбөр хийсэн огноо, эдгээр төлбөр нь хэдий хугацааны шатахууны үнэд хамаарах, векселийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл зэргээр зааглан ялгаж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна.

Улсын Дээд шүүх дээрх тогтоолдоо аливаа вексель нь гэрээгээр хүлээсэн тодорхой үүргийн гүйцэтгэлийг хангах өрийн бичгийн хувьд үндсэн үүрэг дуусгавар болсон бол векселийн үүрэг дуусгавар болох талаар заасан тул төлбөрийг векселийн гэж нэрлэсэн эсэхээс үл хамааран векселийн үндэслэл болсон үүргийн гүйцэтгэл мөн эсэхийг тогтоох шаардлагатайг заасан байна.

Нөгөө талаар, төлбөр гүйцэтгэсэн тал түүний вексель бусдад шилжсэн талаар мэдсэн эсэх, үүргийг анхны үүрэг гүйцэтгэгчийн өмнө, эсхүл эрх шилжүүлж авсан этгээдэд гүйцэтгэх, төлбөр зөрчилтэй гүйцэтгэгдсэн байсан ч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх эсэх асуудлаар нарийвчлан, баримтад үндэслэсэн дүгнэлт хийх талаар тогтоолд заажээ. 

Маргааны үндэслэлд заагдсан векселийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хариуцагч өр төлбөрөөс чөлөөлөгдсөн эсэх үйл баримт чухал ач холбогдолтой гэж Улсын Дээд шүүх дүгнэсэн байна. 

Түүнчлэн, “Х Банк” ХХК--с 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр актив, пассив шилжүүлэх гэрээ байгуулагдах үед векселийн үндэслэл болох үүрэг гүйцэтгэгдсэн байсан эсэх, улмаар нэхэмжлэгчид шилжиж ирсэн шаардах эрх доголдолтой байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй нөхцөлд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01648 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1804 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 41 779 741 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН